2009 оны хөлбөмбөгийн улирал

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Nomer 10 » Wed Jan 06, 2010 4:30 am

Сонин хачин ихтэй нэгэн он улиран одлоо. Оны босгон дээр хамтдаа сэтгэл догдлон байсан оноо эргэн нэг харцгаая.

Бундэслига 2009

Хэрэв энэ жил болсон Энкэгийн аймшигт түүхийг бодоод үзвэл нэг их олон юм хэлмээргүй ч юм шиг. Таагүй зүйл болсны дараа германчууд дандаа Das Leben geht weiter гэж хэлдэг. Тийм л дээ. Амьдрал урсах л болно. Гэхдээ энэ удаад түүний эмгэнэлт хэрэг дэндүү харамсмаар байсан тул ингэж хэлэх нь хэтэрхий бүдүүлэг хэрэг болох байх. 2009 оны бүх үйл явдлыг энэ хэрэг цар хүрээгээрээ хумин дарах билээ. Гэхдээ нэгэнт өнгөрч буй оны тухай дурсан бичих ёстойгоос хойш бичье дээ. Уг нь бол маш их бүр дэндүү их сонин содон үйл явдлаар дүүрэн жил байлаа.

Фольксвагены нутгийнхан аваргалав

Чононуудын жил байлаа. Он эхэлж байхад тэд ид галзуурч байсан шинэ цэргүүдээс 9 онооны хойно 9-р байранд бичигдэж байлаа. Өвлийн паузаар дасгалжуулагч Магат тэдэнд ганц зөв хоол болох түүхий махыг нь өгсөн бололтой. Улангассан тэд хаврын лигт таарсан бүхнээ зажлахгүй залгисаар эцэст нь аваргалсан. Тэр дундаа алдарт Байерныг хүртэл 5-1-ээр хожиж, түмний тохуу болгосон. 4 сарын 4-нд болсон энэ тоглолтод Графитэ 2009 оны ФИФА-ын шилдэг гоолын 3-т бичигдсэн түүхт гоолоо хийсэн билээ.


Энэ гоолыг олон хүн лигийн бүх үеийн шилдэг гоолонд гарцаагүй тооцогддог Жэй Жэй Окочагийн гоолтой зүйрлэдэг. Тээр жил тэрээр Кайзерслаутернд байхдаа Кааны хаалганд нэгэн тансаг гоолыг хийсэн юм. Энэ 2 гоол аль аль нь рекорд аварга Байернтай холбогддог нь сонин л тохиолдол.

Вольсбург лигийн 2-р хагаст авч болох 51 онооноос 43-ыг нь авч чадсанаар түүхэндээ анх удаа лигийн аварга болж чадсан юм. Довтолгооны хослол дуо тус бүрдээ 20 гаргаад гоолдсон нь лигийн түүхэнд урьд хожид харагдаагүй явдал байлаа. Графитэ мэргэн бууч болсон бол Жекод нэг л гоол дутсан юм. Энэ улиралд харин тэд нэг л өөдлөхгүй явна. Удаан хугацаанд бэртсэн Графитэ формоо олж чадахгүй байгаагийн дээр Заккардогоо нутаг буцааж, Барцальитай гайхалтай хосолсон Симунекээ бараг тоглуулахгүй байгаа нь тэдний темпийг биш болгоод байна.

Клиннсманны түр зуурын дурлал хийгээд Юппын хоромхон үдлэлт ба Генералын буулт

Лигийн хамгийн том баг хамгийн их анхаарлын төвд байдаг. Тэнд хөдөлсөн жижиг чулуу бүхэн маш их чимээтэй. Германы шигшээг дэлхийн аваргаар гайхалтай удирдсан Клинси хэсэг хугацаанд нарлаг Калифорнидаа амьдарч байгаад нэг л өдөр гэнэтхэн Мюнхенд газардсан билээ. Энэ бол 2008 оны 8 сар. Шинэ улирал гэвч түүний хувьд бараан дурсамжаар дүүрэн байлаа. Эцэст нь Барселонд тоосоо гөвүүлсний дараа тэр ажлаа алдав. Оронд нь мюнхенчүүдийн нэгэн цагийн дурлал Юпп Хайнкес ирлээ. Тэр харин боломжгүй мэт байсан аваргуудын лигийн эрхийг хуучин багтаа авч өгсөн юм. Улирлын дараа гэрээ ёсоор тэр нуруугаа цааш харуулах үед түүнийг залгамжлагч нь нэгэнт ил болов. Энэ бол Аяксыг Аваргуудын лигт түрүүлүүлж, Барселоныг удирдаж байсан, хөлбөмбөгийн ертөнцөд тодорхой нэр нөлөөтэй нэгэн эрхэм байлаа. Түүнийг Луис фон Хааль гэдэг.

Тэрээр ирэнгүүтээ л их өөрчлөлтийг хийж эхэлсэн. Дараа дараагийн саруудад гэвч энэ бүхэн нь Клинсиг хүчтэй санагдуулж эхлэв. Нөгөө л бүтэлгүй туршилтууд, нөгөө л таагүй үр дүн, мөнөөх л тааламжгүй багийн уур амьсгал хэвээрээ. Робберигийн бэртэл ч үүнд том нөлөө үзүүлсэн. Гэхдээ Генерал цагийн эргэлтийг тойрч чадлаа. Боломжгүй мэт байсан Аваргуудын лигийн шөвгийн 16-д үлдэж чадсанаас гадна оны сүүл рүү лигтээ таарсан болгоноо машиндсаар өвлийн пауз болоход 3-р байр луу хүч түрэн орж ирсэн. Яг ид галзуураад ирэх үед нь лиг завсарласан нь өрсөлдөгчдийнх нь хувьд аз гэлтэй.

Оны сүүлээр олон жил менежер хийсэн Ули Хөнэсс домогт Кайзерын халааг авч, Бэкэнбауэр хүндэт ерөнхийлөгч болсон нь энэ багийн хувьд нэгэн том үйл явдал болсон. Мөн лигийн рекорд болсон наймааг хийсэн, маш олон хүн ирснээс идээшиж байгаа нь ховор. Ерөнхийд нь дүгнэхэд энэ он тэдний хувьд тун тааруу болсон. Гэхдээ төгсгөлийг сайн хийж чадсаан.

Оны хал цэрэг

Лэманн гэж үү? Байж болох л юм. Бэлтгэлдээ нисдэг тэргээр ирж, тоглолтын үеэр “морь харж”, хожиж явсан багаа тоглолт дуусч байхад айлын тоглогчийг өшиглөөд пеналт болон улаан хуудас аван хөөдсөн гээд л энэ жил түүний хувьд тун чиг дуулиантайхан жил байлаа.

Гэхдээ үгүй ээ. Миний хувьд бол Оны хал цэргээр эргэлзэлгүй Сами Хүүпиаг нэрлэх байна. Тайван гэгч энэ эрийн талбай дахь хамгаалалтын армиа удирдсан жолоодлого нь намрын аваргуудын амжилтын нэгэн том хөрс билээ. Чухам тэр л каталоны нутаг руугаа шилэрсэн Энрикэ жаалхүүгийн орхисон орон зайг 300 хувь давуулан бөглөсөн юм. Тэр мөн арын бүс ч гэлтгүй багийнхаа бүх хэсгийг олон жилийн дарь үнэртсэн цамцаа толгой дээрээ эргүүлэн уулын оргил руу даллаж байдаг юм.

Хүүпиатай хүчтэй өрсөлдөх нэг хүн байсан нь харин Зе Роберто. Баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ байх үед тэд лигийг өнгөлж байлаа. Ээлж дараагаараа жагсаалаас гараад ирэхэд тэр л ачааны хүндийг нуруундаа үүрч эхэлсэн юм. Тэгж байтал өөрөө гэмтчихэв. Ингээд л Хамбург уруудаж эхэлсэн дээ. Магадгүй тэр бүрэн тоглосон бол Хүүпиагийн өмнө зогсох байсан байх.

Оны дасгалжуулагч

Эргэлзээ үгүйгээр халимаг цуст эрхмийг нэрлэх байна. Тэр л чононуудыг аварга болгож чадсан. Одоо үр шимийг нь Европын тавцанд үзэх болов уу гэтэл тэрээр баруун зүг хүлгийн жолоо залж одсон. Дээд зэргээр хямралд ороод байсан Шалькег тэр балчигнаас нь асар хурдан хугацаанд татаж гаргав. Ноднин бүтэлгүйтэж байсан баг мөн үү гэхээр л харагдаж байгаа. Яахав, учиргүй харууштай комбинацаар довтлоод л гоолдоод байхгүй байгаа л даа. Гэхдээ тиймгайст гэдэг зүйлээр өвч бүрэн зэвсэглэчихээд байгаа. Үүнийхээ л хүчээр тэд намрын лигийн дэд аварга болсон. Дасгалжуулагчийн ур ухаан ямар их хол явдгийг тэр үнэхээр харуулж байгаа.

Өмнөх улирал бараг харагдахгүй байсан Курани Фарфан нар энэ жил хэрхэн өөрчлөгдсөнийг бүгд харж буй. Мөн түүний нэгэн онцлог нь доороос маш олон залуусыг нээж илрүүлээд байгаа. Ганцхан жишээ авахад л алдарт Байерныг талбайд нь 18 настай Матип хүү лигийн дебютдээ хэрхэн шоконд оруулснаар хэлж болно. Гайхалтай дасгалжуулагч.

Оны эргэн ирэлт


Байернтай хэсэгт энэ тухай хальт дурьдсан. Гэхдээ энд түүний тухай онцолж хэлэхийг хүсч байна. Юпп Хайнкесыг тухайн үед Байерныг удирдах юм гэж хэн ч санаагүй. Тэр үед Байерн Мюнхен үнэхээр тамын тогоонд буцалж байлаа. Лигтээ ирээдүйн аваргуудад элэглүүлж, Европт Барселоноор хичээл заалгаж байсан үе. Ирэх жилд нь дахиад л УЕФА-ын цом дээр буух нь дээ гэж байхад тэр ирээд бүхнийг өөрчилж чадсан юм. Хуучин бууны хугархай гэсэндээ олон жил олон газар ажилласан дасгалжуулагчийн ур ухаанаа ашигласаар тэднийг Аваргуудын лигт оруулуулж өгсөн билээ. Өнөөдөр Байерн Аваргуудын лигээс өч төчнөөн мөнгө “сааж” байгаагийн үндэс нь тэр үеийн түүний зүтгэлтэй салшгүй холбоотой.

Улирлын дараа Байерн түүнийг үлдээгээгүй ч Байер түүнийг урьсан юм. Лэвэркузеныг намрын лигт түрүүлнэ гэж бодсон хүн бараг байхгүй. Ганц гол довтлогч Хэлмес нь гэмтчихсэнийг ч хэлэх үү. Гэтэл Юппын тактикт Кийслинг хэмээх буржгар шар залуу яв цав таарч, тэр өнөөдөр лигийн мэргэн буучдыг өнгөлж явна. Юпп ирэнгүүтээ багийнхаа эд деталь бүрд задлан хийсний дүнд манант газраас Хүүпиаг ацарсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болсон. Магат байгаагүй бол түүнийг оны дасгалжуулагчаар гарцаагүй нэрлэх байлаа.

Оны шинэ цэрэг

Тони гэж хэн бэ? Клозэ гэж хэн бэ? Аль аль нь л мундаг довтлогч. Хэн нь ч гэсэн ямар ч том багт төвөггүй идээших чадвартай. Гэтэл нэг жаалхүү ирээд хоёуланг нь жийчихдэг юм байна аа. Багт 2 дахь “Үндэсний бөмбөгдөгч” төрсөн үү гэлтэй. Герд Мюллераас ялгаатай нь Томас Мюллер арай арын байрлалд тоглодог. 17 тоглохдоо 5 гоол, 5 дамжуулалт хийчихээд байгаа түүний ирээдүйг маш сайхан зам хүлээж байгаа. Гагцхүү тэр өөрөө л хичээх хэрэгтэй. Роббери эргээд ирэхэд түүний байр суурь ганхаж магадгүй. Гэхдээ тэр олон талт тоглолтынхоо хүчээр өдрөөр өсч буй жаал гэдгээ хэдийнэ харуулчихаад байгаа.

Энэ номинацад дахиад нэг хүнийг оруулмаар байна. Мөн л Байернаас. Лусио бол өнгөрсөн түүх. Одоо цаг гэвэл Бадштуберыг нэрлэнэ. Зүүн хөлт энэ залуу түүний хоосон орхисон зайг мартагнуулж байгаа. Тэр ч байтугай бөөн хүлээлт дагуулж ирсэн Пранич Браафхайд нар бүтэлгүйтэх үед зүүн арыг дааж авдаг. Хамгаалагч хүн гэхэд хаалттай цохилтыг тансаг хийдэг, тэр ч байтугай Швайнигаас буланг булааж аваад удаж байгаа. Хар зар дээр түүний үнэ өдөр ирэх тусам улам л өссөөр.

Уучлаарай, бас нэг хүнийг яг мартах гэж байна. Элиа, Элиа. Холландын У21-ээс ирсэн энэ залуу Хамбургын төдийгүй лигийн нэгэн эрдэнэ болоод байгаа. Түүний гайхалтай хууралтууд, оролтууд, пассуудыг хараад хараад ханашгүй. Хамбургын ачааны хүндийг намраас хойш үүрсээр байгаад таарсан. Ялангуяа олон хүн бэртээд эхлэхэд тэр урд хэсгийг, Зе Роберто ард хэсгийг командалсаар их хол явсан. Энэ залуу тун удахгүй нэг том багт очно гэхэд эргэлзэх хэрэггүй. Шигшээдээ ч гэсэн Роббеныг жийх цаг тун холгүй.

Оны шилдэг тоглогч

Эдин Жеко л авах ёстой. Өөр хэн ч биш. Хэдий мэргэн бууч болж чадаагүй ч бараг адилхан гоол хийсэн. Графитэд түүний хүчээр оруулсан гоол маш их. Жеко бүтэн жилжингээ маш их дамжуулалт хийсэн. Шинэ улирал эхлээд аваргууд мяарч байхад тэр л багаа дээсэн дөрөөн дээр авч яваа. Шилдэг триогийн нөгөө 2 нь бэртлээс салахгүй байхад түүнийг бурхан ивээж буй. Түүнийг авахаар олон том баг өрсөлдөж байгаа. Ямар ч нөхцлөөс яаж ийгээд гоолдоод байдаг тэр өөрийн эрхгүй van the man-ыг санагдуулаад байдаг юм. Боснигоо дэлхийн аваргад оруулж чадаагүй нь л их харамсмаар. Бундэслигийн фэнүүд түүнийг дэлхий нийтэд өөрийгөө таниулаасай гэж маш их хүсч байсан. Гэхдээ тэр дөнгөж 23-хан настай гэхээр дараагийн удаад боломж бас байна аа.

Намрын лигийн шилдэг тоглогч

Бодох юмгүй Мэсут Өзил гэж хэлмээр байна. Диегог бүрмөсөн мартуулаад байгаа залуу. 15 тоглохдоо 6 гоол, 10 гоол хийж 16 оноо аваад байгаа нь Кийслингтэй адилхан. Шигшээдээ хийсэн хэдэн тоглолтуудыг нь харахад л нэлээн олон жил Германы шигшээд харагдаагүй тоглогч гэдэг нь шууд л мэдэгдсэн. Тэр жинхэнэ 10 номерын эзэн болж чадна.

Оны бүтэлгүй эр

Энд бол харин Лэманныг хэлнэ. Бөөн зардал гарган барин жирийн нэгэн бэлтгэлдээ очих хэрэг юу ч байна. Дэлхий даяар аваргуудын лиг үзэж байхад хаалгач хүн байж хаалгаа орхиод талбайн захад давсгаа суллаж зогсоно гэдэг санаанд багтмааргүй. Багийнхаа эсрэг дандаа эсэргүүцсэн мэдэгдэл хийнэ. Тэрийгээ батлах гэж байгаа мэт санаатай бүдүүлэг алдаанууд тоглолтын үеэр гаргана. Уг нь бол өдий насан дээр өдий туршлага ба чадвартай хүн хүнд байдалд байгаа багаа уриалан дуудаж баймаар. Гэтэл тэр эсрэгээрээ ажиллах юм.

Оны зодог тайлалт, хошигновол зугталт

Дахиад л нэг Байерны сэдэв хөндөх нь дээ. Ули Хөнэссыг Байернд менежерээр ирэхэд багийн данс улайж байсан гэдэг. Өнөөдрийн түрийвчний зузаан түүнтэй салшгүй холбоотой. Одоо тэр багийн дотоод хэрэгт хамаагүй оролцохгүй ерөнхийлөгчийн хэсэгт очлоо. Харин орондоо Нерлингер хэмээх ногооноороо эрийг тавьлаа. Өөрийн эрхгүй Кааныг Рэнсинг орлож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Юу болохыг харж л байя.

Энэ ангилалд гэхдээ түүнтэй нэг нөхөр хүчтэй өрсөлдсөн. Өөрсдийгөө Европын хамгийн том спортын сэтгүүл гэж цээжээ дэлддэг Спортбилд сэтгүүлийн тоймчоор 6 жил ажилласны эцэст Лотар Маттеус ажлаа өглөө. Одоо түүнд долоо хоног бүр тойм бичих гэж цаг заваа гарздан суух шаардлага үгүй болов. Харин одоо юу хийх вэ? Цаг хугацаа харуулнам буй заа.

Оны бүтэлгүйтэл

Хэртагийн хаалгач Саша Бурхерт Хамбургын эсрэг сэлгээгээр гарч ирээд 2 минутын дотор 2 дараалж паакталсныг тухайн үед үзээд өнхөрч унатлаа инээж байж билээ.



Оны тоглолт


Гал гарсан галзуу тоглолт зөндөө болдог. Гэхдээ ийм тоглолт зөвхөн ганц л болно.
Ханноверын Хаггуй нээлтийн гоолыг хийлээ. 4-3-аас тэнцүүлэх гээд Ханновер эрчимтэй үзэж байхад Хаггуй дахиад гоолдлоо. Гэхдээ Гладбах хожлоо. Юу гэнэ ээ? Ойлгоход бэрх тоглолтыг энэ видеоноос үзээрэй. 4 за даа бараг 5 гоол хаалгандаа хийдэг тоглолт хүн амьдралдаа нэг л удаа үзэх биз ээ.



Оны татал үг

Энд хэд хэдэн хувилбар байгаа. Алийг нь нэгт оруулахаа уншигч та өөрөө мэднэ биз ээ.
Бороо бурхнаас ирдэг. Тиймээс нөү проблем.(Гладбахын бразил тоглогч Дантэ Германд байнга ордог бороо өөрт нь хэр саад болж байгаа тухайд)
Бид нар 2 дахь тойрогт Байернаас авсан зайгаа хадгалж чадлаа.(Майнцын менежер Хайдел Ханновертай тэнцсэний 1-1-ээр дараа)
Хойноос нь(Хоффэнхаймын хаалгач Хилдебранд Ханноверын эсрэг ялалтыг хэрхэн үзсэн(дүгнэсэн) талаар асуухад)
Луис бол мэргэжлийн хүн. Багш. Хөлбөмбөгийн багш. Яг Клиннсманны эсрэг хүн.(Бэкэнбауэр фон Хаалийн талаар)

За ингээд дараа дараагийн өдрүүдэд бусад лигүүдийн дурсамж орно. Аль болох өөр хэв маягуудаар бичихийг хичээх болно оо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Бамбууш » Wed Jan 06, 2010 5:10 am

10 Дамин маш таалагдав... :eek:
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Miro Klose » Wed Jan 06, 2010 5:21 am

Гайхамшигтай, Бамбуушаа чи Английн Лигийн саммари бичээч
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Nomer 10 » Thu Jan 07, 2010 3:38 am

Премиер лигийн 2009 оны топ 10

Өчигдөр та бүхэндээ Бундэслигийн нэгэн оныг сануулсан бол энэ удаад Английн лигийг дурсацгаая. Гэхдээ хамгийн гол гэж бодсон 10 үйл явдлаа орууллаа. Хэрэв энэ 10-аас өөр сонин содон юм болсон бол уншигч та өршөөнө биз ээ. Та нөхдийнхөөр магадгүй дараалал нь өөр байж ч болох. Ямар ч байсан би өөрийнхөө хувилбарыг дэлгэхийг хүсч байна аа. За ингээд 10-р байрнаас эхлэе.

10. Эмиратс дахь чөлөөт цохилт

Дрогбаг шилдэг довтлогч гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ яг нэг жилийн өмнө тэр баг доторхи дайсан нь байлаа. Өвлийн цонх өнгөрсний дараа зун багаас явах тоглогчдын тэргүүн эгнээнд тэр өнгөлж явсан. Дараа нь Оросоос Гуус эрхэм ирэв. Яг энэ мөчөөс л эхэлж Дрогба галзуураад эхэлчихсэн билээ. Улмаар Эмиратст орсон 3 дахь гоолыг тэр хаалттай цохилтоос маш ганган оруулсан нь түүний гэрээг сунгах хамгийн гол шалтаг болсон гэж болно. 24 тоглоод 27 оноо авсан тоглогч Английн хатуу ширүүн лигт чухам од тоглогчид тооцогдохгүй гээд яах ч билээ. Гэрээг сунгасан нь Романы багт нүдээ олсон хэрэг байсныг шинэ улирлын тоглолтууд харуулж байгаа.

9. Арсены уцаарлалтууд

Вэнгер уг нь их тайван хүн. Гэхдээ энэ жил тэр нэг л тайван бус байна. Арсенал Челсид хожигдоход Дрогбагийн чадвар ч гэх юм уу аз ч гэх юм уу нэгэн жигтэй гоол хаалганы зүүн дээд буланд шунгинаад орчихсон билээ. Тэр тоглолтод хожигдсон Арсен дараа нь Дрогбагийн гоолнууд заримдаа нэг иймэрхүү хачин байдлаас ордог хэмээн илт ундууцсан. Тэрээр мөн Холландын шигшээгийн эмч нарыг буруушаахдаа өөрийгөө барьж чадаагүй. Багийн гоолны амин сүнс ван Перси шигшээгээсээ гэмтэлтэй ирснийг клубт нь хор нөлөө багатай гэмтэл хэмээн биднийг тайвшруулснаас болоод одоо бидэнд гоол хийх амаргүй болчихлоо хэмээн их л өндөр дуугаар хашгирч байсан сан. Хэрэг явдал үүгээр ч дууссангүй. Тоглолтын дараа 2 багийн дасгалжуулагч гар барьдаг нь гэм биш зан. Гэтэл тэр энэ жил нэг удаа татгалзаж чадсан шүү. Хэвлэлүүдийн олон хоногийн гол зугаа болж байлаа.

8. Премиер лигийн нүүр царай алдагдав

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг эгнээндээ багтаасан лиг түүгээрээ бахархах бүрэн эрхтэй. Гэтэл Английн лиг ойрд үзэгдээгүй ганц хүнээ тавиад туучихав аа. Уламжлалаар бол Итали юм уу Испаниас л дэлхийн нэг номер тодордог жанцантай. Гэхдээ Роналдогийн баг 94 сая евро кармаалж чадсан нь урьд хожид хэзээ ч хаана ч сонсогдож байгаагүй их мөнгө байлаа. Хэдий Роналдо явсан ч баг нь тэгтлээ их хэцүү байдалд байхгүй л байна, лигийн титмийн төлөө өрсөлдөөд л явж байна. Харин Алонзо явсан нь нөгөө нэг улаан хувцастнуудад маш хүндээр тусч байгаа. Түүний довтолгоо зохион байгуулах чадвар, түүний см-ын зөрүүгүй алсын пассын хүчээр Ливерпүүл өнгөрөгч улиралд бараг л түрүүлэх шахаж байсан билээ. Алонзо үнэхээр багийн төдийгүй лигийн нэгэн том face байсан юм. Гэхдээ ингэлээ гээд лиг сонирхолгүй болно гэж огт үгүй, учрыг нь төгсгөлд өгүүлсү.

7. Хөзрийг тоглох их учиртай

Шинэхэн улирлын талаар хүүрнэх гээд байна. Бүр ялангуяа 12 сар буюу 2 гол кандитатын тухай. Гэхдээ эхлээд арын хэдийг хальт дурьдая. Топ 4-т багтана гэдэг бол Сити, Спөрс, Вилла зэрэг багуудын хувьд мөрөөдөл билээ. Сүүлийн хэдэн жил удаа дараа оролдоод бүтэхгүй байсан тэдний хувьд энэ жил мөрөөдөлдөө хүрэхэд холгүй л байх шиг. Багийн нэгэн гол өмөг түшиг болсон хүнээ алдсанаас гадна угаас бүрэлдэхүүн сул Ливерпүүлийн унхиагүйтэл тэдэнд энэ найдварыг бэлэглээд байгаа. Гэхдээ хамгийн сүүлд инээсэн хүн хамгийн чанга инээдэг гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй нэгэн дүрэм эцэст нь магадгүй Бенитезийн багт үйлчлэх ч юм бил үү. Хавар болтол зай ч байна, лай ч байна. Яг энэ үг лигийн аварга болохоор өрсөлдөж байгаа 2 багийн хувьд бас хамаатай. Зам хол байна даа, хол байна. Арсеналын фэнүүдээс хүлцэл өчье. Үүнийг бичигч миний бие та нөхдийг энэ жил түрүүлэхгүй гэж хэлэх гээд байна л даа. Гол довтлогчоо алдсаны дээр бас бус бэртлүүд, туршлага гээд энэ жилдээ та нөхдөд саад их байна. Хамгийн сүүлд хэн хамгийн чанга инээх бол?

Уг нь бол улирлын эхнээс нь явцыг нь харахад Челси түрүүлэх мэт. Гэвч тэд оны сүүлийн сарыг тун их бүтэлгүйтлээр дуусгалаа. 4 тоглоод хожил авч чадаагүй байсан. Харин оны төгсгөл дээр бүтэн оноогоо авч чадсанаар онд мэнд орсон гэж байгаа. Гэхдээ л 12 сарын энэ бүтэлгүйтэл нь Сэр Алекст маш их боломжийг олгосон юм. Одоо тэр Карлогоос ердөө 2 онооны ард ирчихээд байна. Олон жил нэхэх уралдаанд гаршчихсан тэр хөзрийг ингэж тоглодог юм гээд хавар нь бохио зажлаад хээвнэг мэдэх л этгээд. Энэ жил гол тулаан зөвхөн энэ 2 багийн хооронд болно.

6. Дахиад л Фэргюсоныг нэрлэх болжээ

Энэ удаад гэхдээ түүний шүүгчийн эсрэг өдүүлсэн хэргүүдийг дурьдах хэрэгтэй болчихоод байна. Сандэрланд дээр Манчестер Юнайтед эцсийн мөчид тэнцүүлээд улмаар үлдсэн жаахан хугацаанд илүү гарах гээд довтолгоо явж байхад шүүгч шүгэл үлээсэн. Үүнд ихээхэн дургүйцсэн тэр шүүгч рүү цовхчих шиг болсон.Үүний өмнө нь нь ч тэр шүүгчийг тарган гэж хэлүүлээд 2 жилийн тэнсэн авсан. Дээр нь нэмээд 2 тоглолтоор торгуулсан байдаг. Тэр шүүгчийг дараа нь Виганд очиход тэндхийн фэнүүд чи хэтэрхий бүдүүн байна гэж дуулалдсан нь даарин дээрх давсыг нэмж дээрхи шийтгэлийг өгүүлсэн. Челси дээр Флэтчерыг унагахад тэр тэвчиж чадаагүй, улмаар гоол дээр нь ч гэсэн тэр хүлээн зөвшөөрөөгүй. Тэр мөн цаг сунгах тал дээр нэлээн олон удаа асуудал гаргаснаар Фергюсоны цаг гэсэн нэр томьёо ч гараад эхэлсэн. Зарим тохиолдолд түүний зуун хувийн зөв байдаг. Гэхдээ хүн хөгшрөхөөрөө тухайн цаг үед нь зохицуулаад явах чадвар нь бага багаар алдагддаг юм шиг. Өөрөөр хэлбэл баярлаж гуних, сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах нь амархан болдог ажээ. Ривал багийнхан нь түүний эдгээр байдлуудыг өлгөж аваад их л юм болсон доо. Шар хэвлэлүүд ч ёстой нэг шавиагаа хангасан байх аа.

5. Ситигийн мөрөөдөл үргэлжилсээр л


2008 оны намар баян араб Манчестер Ситиг авангуутаа Робиньог мөнгөөр зодож худалдаж авсан. Ганц мод гал болохгүй л дээ. Чадан ядан 9-р байр. Ингээд өвөл зун 2 толгой эргэм их мөнгө баруун солгойгүй цацчихав. Эхлээд Санта Крузыг Барритай цохив. Лиг дотроо ч үзээд байдаг хэрэг ээ. Угсруулаад Төрөө, Адьяа 2-ыг Тэвкатай хуслаа. Европт даналзана аа л гэж байна. Их санасан газар 9 шөнө хоосон гэж ээ дээ мөн ч үнэн үг шүү. Тэд одоо лигт түрүүлнэ гэж үлгэр болсоон. Олон улсын тавцанд бүр ч саналтгүй. Зарим том баг хүртэл бараг ганц довтлогчтой байхад эднийх 5 6 топ довтлогчтой байдаг гэхээр гайхмаар ч юм шиг. Гэхдээ энэ олон лаг тоглогч, энэ их хаясан хөрөнгө биш харин Хьюзыг халж Манчиниг авчирсан нь л хамгийн том дуулиан байлаа. Хүмүүст сайхан хөлбөмбөг үзүүлж таашаал өгөхийг хүсдэггүй, харин үр дүнг чухалчлан тоглуулдаг тэр эхний тоглолтдоо л үүнийгээ батлах гэсэн мэт Стоукыг тэгж ингэсхийгээд л 2 гоолоор хожлоо. Ямар ч байсан түүний гараа бүтэн оноонуудаар л эхэлж байна. 2010 онд үйл явдал хэрхэн өрнөхийг харж байя даа.

4. Фигуэроа, Фигуэроа


2005 онд багийнхаа түүхэнд анх удаа дээд лигт орж ирсэн нэгэн баг бол Виган Атлетик. Тэр цагаас хойш тэд учиргүй гоё тоглолт харуулаад тоглоод байхгүй байгаа ч ямар ч байсан дээрээ тэсээд л байгаа. Гэхдээ Хондурасын нэгэн эр боломжгүй мэт зүйлийг бүтээснээс хойш Латиксын ертөнцөд олны анхаарал нэг хэсэгтээ л төвлөрсөн. Юу болсон юм бэ гэж үү?
Тэр цаг дуусахаас хориод минутын өмнө өөрийнхөө хагасаас бөмбөгийг тоглолтод оруулах ёстой байлаа. Хажуудах хүндээ пасслах ч юм уу эсвэл 2 жигүүр лүү алсын дамжуулалт хийх хангалттай боломжоор дүүрэн байлаа. Гэтэл түүний шийдвэр огцом ирлээ. Урагшаа хүчээ авлаа, буудлаа. Бөмбөг хэдийнэ айлын хаалганд оржээ. Оны топ 10-т зайлшгүй орох ёстой энэ мөчийг заавал үзээрэй. Ялалтанд энэ гоол хангалтгүй байсан ч түүхийн номонд бичигдэхэд бүрэн хангалттай болоод үлдсээн.


3. Рафагийн “бяцхан” хямрал

Өнгөрөгч улирал уг нь Рэдсүүдийн хувьд маш хүчирхэг жил болсон. Лигийн аваргад их л ойрхон тулж ирсэн нь Премиер лигийн түүхэнд мөд харагдаагүй амжилт байлаа. Зун нь хэдий Алонзогоо алдсан ч Жонсон Акуйлани нарыг авснаар сул талуудаа нөхөж чадсан. Гэхдээ шинэ тэмцээнд тэд эхнээсээ л бүтэлгүйтэв. Вайт Харт Лэйнд хожигдсон нь бөөн шуугиан дэгдээж байхад нэмээд Астон Виллад гэртээ тавиулчихсан нь сенсаацыг төгс болгов. Аваргуудын лигт ч гэсэн бүтэлгүйтсээр л. Лион, Флоренц 2-ыг яагаад ч барсангүй. Энэ бүх хожигдлын дараа Рафаэл Бэнитез багаа дараа дараагийн удаад сайжирна, энэ удаад болсонгүй гэж онцлон хэлсээр байлаа. Бодит байдал өөр л байгаад байдаг. Одоо тэд “Ялагдагсдын цом”-д Униреа гэх “зиндаа адилхан” багтай тулна. Лигтээ Бирминхамын өмнө 1 оноогоор гишгэж байгаа. Долдугаар байр гэдэг бол тэдний хувьд доошоо буух гэснээс ялгаагүй сонсогдох биз ээ.

2. Андрейгийн 4 мойног хуруу

4 гэсэн тоо энүүхэн хэсэг хугацаанд Ливерпүүлтэй нягт холбогдов. Аваргуудын лигт Челсид 4 гоол хийсэн ч хаалгандаа бас 4-ийг алдсан. Ингээд хасагдаад 4 хонож байхдаа Арсеналтай таарлаа. Аршавин Арсеналын эхний 2 гоолыг хийлээ. Яаж ийгээд 3 дахь нь бас орчихов. 4 дэх нь ч гэсэн бас. Баруун солгойгүй л өшиглөөд байлаа. Өвөл нь наймааны цонхны хамгийн том дуулианыг дэгдээсэн жижигхэн орос эр ингээд нэгэн гайхамшгийг бүтээсэн юм. МанЮтд-ыг барихаар хүчтэй нэхэж байсан Ливерпүүлд чөдөр болоод зогсоогүй өөрсдөө ч тэд лигийн 4-р байраа бат эзэлж авсан билээ. Нэг тоглолтод 4 гоол хийсэн тоглогч олон байдаг. Гэхдээ түүний 4 гоол бол домог. Үзсэн хүнд бол мартагдана гэж үгүй л юм болсон. Мойнийсон 4 хуруу нь одоо ч харагдсаар. Уг нь бол тэр гоол хийхээрээ хуруугаа амандаа барьдаг сан.

1. Хэт трик

2009 оны хамгийн гол үйл явдлаар мэдээж аварга болсон явдал нэрлэгдэж байна. Манчестер Юнайтед 3 дахиа дараалан түрүүлж, хэт трик хийлээ. Өмнөх жилээ бодвол энэ удаагийнх нэлээн их барьц алдуулсан улирал болсон. Өөрсдөө эхлээд арваад оноогоор хоцорч яваад дараа нь бусдын бүтэлгүйтлийг ашиглан тэднийг гүйцэн улмаар олон оноогоор тасарсан. Тэгж яваад дараа нь долоон онооны хойно явсан Ливерпүүлд бараг л бариулангаа алдсан. 18 түрүүтэй тэд өөрсөдтэй нь эн зэрэгцэхийг хүсээгүй нь лавтай. Гэвч МакЭда хүү бүхнийг орвонгоор нь эргүүлсэн билээ. Мөн дээр дурьдсан 4 мойног хуруу ч үлэмж нөлөө үзүүлсэн.

Аваргын тавцанд гишгэх хүртэлх зам үнэхээр амаргүй байсан билээ. Хамгаалалтын эгнээ сарниж байхад Эванс хэмээх шинэ хүү ачааны хүндийг үүрэлцэж гарсан. Эвра 5 тоглолтоор бандуулах үе үнэхээр хүнд байлаа. Видич арын албыг гайхалтай удирдсаар Ван дер Сарт Их Британий рекорд клийн шитийг хийхэд нь тусалсан билээ. Хавар тийшээгээ хамгаалалт нь гайгүй болоод ирмэгц урд эгнээ нь хямраад эхэлсэн. Сэр аргаа барахдаа МакЭда Вэлбек гэх мэт нялх ногоонуудыг шийдвэрлэх тоглолтуудад оруулж эхэлсэн. Аваргын төлөө Астон Виллатай шийдвэрлэх тоглолтыг хийхэд довтолгоонд үнэхээр МакЭдагаас өөр хүн үгүй байсан юм. Тэд мөн бараг Б багаараа шахуу явсаар Карлинг цомд түрүүлснээс гадна ФА капын хагас шигшээ хүртэл явсан билээ. Яалт ч гүй Ливерпүүлд шахагдаад дээрээс нь Аваргуудын лигийн финал хүрчихсэн болохоор энэ тэмцээнд бүрэн хүчээ хаяж чадаагүй. Улирал өндөрлөнгүүт Сэр Алекс ирэх жил 19 дэх цомынхоо төлөө үзнэ гэдгээ ил зарласан. Хавар бүх юмны учир тайлагдах болно оо.

За одоо лигийн нүүр царай алдагдсан ч Английн лиг яагаад сонирхлоо алдахгүй байгаагийн учрыг хэлье. Яагаад гэвэл асар тэсрэлттэй хурдан дор энэ лиг он дамнаж байгаа энэ мөчөөр зөвхөн ганцаараа л хөлбөмбөгт хайртай та бидний шинэ жилийн баярыг улам төгс болгодог билээ. Би лав боксин дэй хэмээх өдрүүдэд дурлаад удаж байна. I like English football.
Маргааш та бүхэндээ Испаний лигийн талаар хүргэх болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Gunnerz » Thu Jan 07, 2010 9:49 am

та ч маниусыг ч овоо гомдоож байна даа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby spain man » Thu Jan 07, 2010 9:55 am

Браво... :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby meesh » Thu Jan 07, 2010 5:18 pm

Анти үзлийг аймар шургуулжээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Барнаба » Thu Jan 07, 2010 5:25 pm

Тэгжээ... эерэг үзэл, эсрэг үзэл 2-г бол аймаар гаргажээ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby ТӨӨГӨӨ » Thu Jan 07, 2010 8:10 pm

meesh wrote:Анти үзлийг аймар шургуулжээ.

Харин тийн дасчиж дээ :mrgreen:
10 :-D
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby TraP » Thu Jan 07, 2010 8:30 pm

:eek: :RD хаах
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Tomroo_Kop » Thu Jan 07, 2010 8:54 pm

Nomer 10 wrote:
3. Рафагийн “бяцхан” хямрал
Одоо тэд “Ялагдагсдын цом”-д Униреа гэх “зиндаа адилхан” багтай тулна.

Манайхыг хэсгээсээ гарч чадаагүй,тэгээд Европа лигт тоглох болсон чинь Униреа мэттэй зиндаа адилхан болгочихсон тууж явна...Анти хүмүүсийн бах нь ханаж ингэж тавлахаас ч яахав дээ :mrgreen:

Өө нээрээ тийн хэдхээн жилийн өмнө байхаа...2005-2006 улиралд шиг санагдаж байна... Өст чөтгөрүүд маань гоалын машин Рууд,залуухан од Рууний,Кр7 болон хангалттай туршлагтай Рио,Сколс, Гигз гээд мундаг бүрэлдэхүүнтэй байхдаа Аваргуудын лигт хэсэгтээ хомоол хамж байсан нь санаанд орчихлоо :mrgreen:
бас Сарнайн Дэрбидээ саяхан нухуулсан ш дээ нээрээ.Лийдс аймар баг шүү :RD
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Цэнгүүн » Thu Jan 07, 2010 10:42 pm

10 :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Mish » Thu Jan 07, 2010 11:43 pm

:eek:
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Funky » Thu Jan 07, 2010 11:58 pm

:eek: :beer 10
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Miro Klose » Fri Jan 08, 2010 3:03 am

Их гоё дүгнэжээ :eek:
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Nomer 10 » Fri Jan 08, 2010 4:19 am

Та нар хүний хөдөлмөрийг үнэлэхийн оронд үргэлж ингэж хачин юм бичих юм аа. Та нөхдийг баярлаж байх хойгуур би шинэ жилийн бэлгээ бэлдээд бичээд л сууж байлаа. Тэглээ гээд ор үндэсгүй юм бичсэн гэж бодохгүй л байна шүү. Униреаг би хашилтанд хийсэн санагдах юм. Ливерпүүлийн фэнүүд гэхээрээ л яахаараа ийм өчүүхэн бодолтой байдаг байнаа. Ерөөсөө шүүмж сонсож чадахгүй. Өөрсдийг нь магтахгүй л бол аймаар дургүй. Би энд юуг нь буруу биччээд байнаа. САФ-ын хэргийг хүртэл топ 10т оруулсан байгаа биз дээ. Анти үзэл гаргасан бол энийг хав дараад оронд нь Дэфогийн 5 гоолыг оруулах л байсий шд. Би та нөхдөд үнэхээр урам хугарч байна. Тэр тусмаа форумын анхдагч мээш эхэлж байгаам даа. Бөөн хөдөлмөр гаргаад бичихээр дандаа унтраана, би хэзээ ч шал худлаа юм зохиож бичддэггүй юм шүү. Че нэг удаа бүр аймаар гомдоож билээ. Аравын бичдэг л бичлэг байна гээд хээвнэг хусч байсан, уг нь форумын эв эеийг сахиулах талаар маш их юм болж байж бичсэн байсан. Тэр сайт дахь сэтгэгдлүүдийг та нар л бичиж байгаа даа. Английн лигийн тэр тусмаа Рэдсийн талаар юм бичихээс заримдаа хүчээр зайлсхийдэг. Эерэг талаас нь сийрүүлээд тусгаж авах хүн Бамбууш, Ливерпүүлфэн гэх мэтийн тоотой хэдэн хүн байдаг юм билээ. Ливерпүүлийн хямралыг бүр 1-рт оруулмаар санагдаж байсан шүү. Хамгийн том түүхтэй 2 багийн нэг нь ингэж мяарахыг онцлохгүй бол юуг онцлох юм бэ. МанЮтд ингэсэн бол би яг л ингэх байсан. Энд МанЮтд-ыг тийм их дөвийлгөсөн байнуу. Үгүй шд. 18 дахийг авахыг онцлохгүй бол болохгүй шд. Хөзөр тоглох тухайд 12 сард Челси бүтэлгүйтсэнийг гол нь онцолсон байгаа биз дээ. Юм уншаад ойлгох чадваргүй их байх юм аа. Заза болий. Ямар ч байсан урам их хугарсан. Тэглээ гээд та нараас юу ч хорогдохов дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Nomer 10 » Fri Jan 08, 2010 5:02 am

Премиер дивизион 2009

Амласныхаа дагуу өөр хэв маягаар ревийвүүдээ бичихийг хичээсэн. Испаний лигийн хувьд бүтэн жилийг дүгнэх гэдэг өмнөх 2-оосоо харьцангуй хүнд байлаа. Англи, Германы лигийг сайн үзэж байсан нь ч бичихэд их амар байсан байх. Магадгүй Испаний лигийг топ 10 гэх мэтээр бичсэн бол хөнгөн байсан байх. Өмнөх 2-оос ялгахын тулд сар сараар дурсахаар шийдсэн. Үүний тулд харин интернет дэх дөнгөж зах нь шарлаж эхэлж байгаа шинэхэн түүхүүдийг маш олон удаа эргүүлэн сөхөх шаардлага гарсан юм.

Нэгдүгээр сар


Барса командыг гартаа авлаа. Месси генералын үүргийг жинхэнэ утгаар нь хүлээж авлаа. Тэр талбай дээр жинхэнэ ид шидийг гаргаж байв. Реал харин сарын эхээр Валенсигийн ард бүр 3-р байранд бичигдэж байсан. Энэ сарын нэг онцлог нь хүснэгтийг жаахан цэгцэлж өгсөн сар байлаа. Сарын эхэнд Валенси, Реал, Севилья, Дэпортиво, Атлетико, Вильяреал гэсэн багууд хүснэгтэд маш шигүү зогсож байсан бол 2 тоглолтын дараа Реал Сэвилья 2 Валенсигийн өмнө гишгэж, Малага шумбагчдын хамтаар Европын тавцанд зогсох эрхийг олж авахаар зогсож байлаа.

Онцлох баг – Сэвилья
Андалузчууд Валенсиг бүдрэх хооронд өмнүүр нь гишгэснээр барахгүй болж өгвөл Реалыг авч туучих гээд л.

Онцлох тоглолт. Валенси 3-3 Вильярреал
Валенсигийн гайхамшигт дербиг эндээс үзээрэй.


Хоёрдугаар сар

Одоо харин Реал унаагаа юүлж эхлэв. Сэвильягаас зай барьж эхэллээ. Энэ мөчөөс эхлээд нэг юм тодорхой болов. Дахиад л нөгөө 2 багийн хооронд гол тулаан өрнөх болжээ. Сэвилья харин 3-р байрыг бат эзэллээ. 4-р байр болон Европын лигийн эрхийн төлөөх байрууд нээлттэй хэвээр. Энэ 3 байрын төлөө үнэхээр гал гарч байлаа. 5 баг эрэгчин эмэгчнээ үзэж байсан юм.

Онцлох баг – Малага
Уг нь бол тэд хэн ч биш л дээ. Гэвч тэд том үсрэлт хийж, Европын тавцанд гишгэсээр л байлаа.

Онцлох тоглолт. Барселон 1-2 Эспаньол
Барселоны дербигээс сенсаац гарав.


Гуравдугаар сар

Барселон ялсаар л. Олон хүний хувьд аваргын титэм хэнд очих нь тодорхой болжээ. Гэхдээ хайлайтс нь Атлетикогийн эсрэг тоглолт байлаа. Агуэро Форланы хослолтой тулсан энэ тоглолт 4-3-аар өндөрлөсөн юм. Атлетиког л тэднийг хожиж чадна гэж олон хүн бодож байсан нь талаар болсонгүй. Атлетико улмаар Мадридын дербид Реалтай 1-1-ээр тэнцэж, шумбагчдыг 3-2-оор хожлоо. Сарын сүүлд харин Мальоркад 2-0-оор тавиулсан нь бас нэгэн шуугиан болж байлаа.
Энэ сарын нэгэн онцлог нь гоолоор арвин тоглолтууд болж өнгөрсөн. Атлетикогийн тоглолтуудаас гадна Ла Корунья 5-3 Рэсинг, Реал 5-2 Билбао гэх мэт.

Онцлох баг – Атлетико Мадрид
Рожибланкочууд үнэхээр харууштай хөлбөмбөгийг энэ сард харуулж чадсан юм. Тэдний тоглосон тоглолт болгоны гоолууд маш гоё комбинацуудаар орж байлаа.

Онцлох тоглолт. Атлетико 4-3 Барселона


Дөрөвдүгээр сар

Сэвильягийн 3-р байрны дараах багууд алалцсаар л. Гэтэл гэнэт Сэвилья өөрсдөө бас энд хутгалдаад орчихов. 9 оноогоор бусдаасаа тасарсан явж байгаад нэг л мэдэхэд ердөө ганцхан онооны зөрүүтэй болчихсон байлаа.Валенсигийн тоглолт ороод эхлэв. Тэд бүр Барсагаас тэнцээ салгаж ч дөнгөв. 2 ялалт, 2 тэнцээ авсны дотор Сэвильяг 3-1-ээр хожсон нь маш чухал хожил байсан юм. Вильярреал ч гэсэн чанга байлаа. Тэд сарьсан багваахайнуудын ард ганцхан оноогоор зогсож байв.

Онцлох баг – Валенси
Барсаг чаддаггүй юм аа гэхэд нөгөө тоглолтоо хожиж чадсан бол Сэвильяг гүйцэх байлаа. Гэхдээ тэд Сэвильяг хожсон нь маш том алхам байсан.

Онцлох тоглолт. Валенси 3-1 Сэвилья


Тавдугаар сар

Шийдвэр гарсан сар. Сэвилья гэнэтхэн л дараалаад 2 хожиж, гэзэг нэхэгсэд нь бүдэрснээр 3-р байраа өөрийн болгож чадсан. Мөн Атлетико 4 дараалан хожсоноор Аваргуудын лигийн эрхэнд хүч түрэн орж ирэв. Тэд Валенсигийн эсрэг хийсэн тоглолтод маш хэрэгтэй хожил авсан юм. Харин Валенси дахиад л 6-р байр луу шидэгдэв. Депортиво ба Малага Европын дэвжээнд зодоглох эрхээ алдсан. Шумбагчид харин Европын лигийн эрхтэй үлдэж чадсан юм.

Хүснэгтийн доод хэсэгт бас л дуулиан тасарсангүй. Реал Бетис хэмээх цагтаа цалгиж явсан баг доошоо уналаа. Хэтафэтай шууд дуэлдаад ам мөчид мултарсан. Одонкор, Сержио Гарсиа нарын одод ингээд 2-р лигт тэмцэлдэх болов оо.

Онцлох баг – Барса ба Атлетико
Барса бүтэн улирлын турш 75 хувийн бөмбөг эзэмшилттэй байсаар байгаад эцэст нь аварга болсон бол Атлетико гайхамшигтай төгсгөл хийснээр тэр ширүүн өрсөлдөөн дундаас Аваргуудын лигийн эрхийг шүүрч дөнгөсөн. Форлан нь 32 гоолоор лигийн мэргэн бууч боллоо.

Онцлох тоглолт. Вильярреал 3-2 Реал Мадрид
Реалын арын албаныхны бүтэлгүйтэл нь энэ тоглолтыг маш сонирхолтой болгосон.


Наймааны сарууд

Лиг дуусаад ч сонирхол өрнөсөн хэвээр. Атлетикод л хамгийн их үйл явдал болов. Довтолгооны шилдэг хослолоо үлдээж чадах болсон. Харин Купэ Франко гэсэн 2 хаалгачаа үдэж, оронд нь Асенхо гэсэн залуу авьяасын олж ирэв. Банэгаг Валенсид нь буцааж өглөө. Сэйтарадис Хайтинга нарыг явуулах нь тодорхой болов. Эцэст нь Хайтинга Эвэртонд очсон бол грек эр ажилгүй үлдлээ. Манишэ Көлнд, Мигуэл Спортингт очлоо. Райес Сантана нарыгаа буцааж татав.

Сэвилья Фабианогоо тогтоож дийлэв. Нэмээд Нэгредог Реалаас авлаа. Бас Тоттэнхамын Зокораг авав. Валенси Мориентосоо Марсель, Албиолоо Реал руу үдсэн ч зунжингаа том багуудын бай болсон довтолгооны дуогоо авч үлдэж чадсан. Мөн Францын лигээс шилдэг зүүн ар Мэтьюг авсан. Алмериагаас Бруно ирсэн. Зигич нь бас Рэсингээс ирсэн.

Шумбагчид бас л нэгэн том бай болох Нилмарыг Интернасионалаас авч дөнгөв. Гэхдээ тэд дасгалжуулагчаа Реалд алдчихсан. Барса Максвелл, Чигрински зэрэг наймаануудаас гадна олон жил тугийг нь өргөж явсан Этогоо Интер лүү үдэж, зөрүүлээд Ибрахимовичийг каталоны нутагтаа газардууллаа. За тэгээд эцэст нь нөгөө алдарт Галактико 2 төсөл. Гэхдээ энэ тухай маргааш орох Оны топ 10-т тусад нь оруулах тул тэндээс уншаарай.

Наймдугаар сар


Улирлын өмнө маш эмгэнэлт явдал болов. Эспаньолын багийн шинэ ахлагч ердөө 26-хан настайдаа долоон сартай жирэмсэн найз бүсгүйгээ орхиод зүрхний өвчнөөр бурхан боллоо. Гашуудалд оролцогсдын тоо хэмжээгүй их байсан.

Тоглолтууд ч эхэллээ. Реалын бараг 300 сая Ла Коруньяд эгээтэй л бүдэрчихсэнгүй. Арайхийж 3-2-оор хожсон энэ тоглолтод 94 саяын залуу пеналти гүйцэтгэв. Атлетико 3-0-оор Малагад нам тавиулсан нь их бүтэлгүйтлийн цондон байж. Валенси Сэвильяг 2-0-оор хожиж, чухал оноогоор шинэ улирлыг эхэлсэн бол шумбагчид дөнгөж л тэнцээгээр гараагаа хийв.

Онцлох баг - байхгүй
Сарын сүүлээр ердөө ганц тоглолт болсон тул дүгнэлт хийсэнгүй.

Онцлох тоглолт. Реал 3-2 Ла Корунья

Галицичууд оддын ансамблын эсрэг удаан хугацааны турш маш шаргуу тэмцэлдсэн, харууштай 2 гоол хийсэн билээ.

Есдүгээр сар.

8 сарын ганц тоглолтууд бодит байдлаа жинхэнээсээ олж эхлэв. Атлетико Вильярреал нар дахиад л тэнцээ, хожигдол. Валенси Сэвилья нар 4 гоолтой хожлууд хийлээ. Атлетик Билбао 2 дараалаад яллаа. Атлетик шумбагчдыг 3-2-оор хожиж байхад Атлетико Барсад 5-2-оор уншуулж байв. Атлетик гэхдээ сарын сүүлд Сэвильяд 4-0-оор тоосоо сугартал гөвүүлсэн.
Мальорка 5 тоглоод 10 оноо авсан нь нэгэн гайхашруулсан хэрэг болсон. Ла Корунья шумбагчдыг хожив.

Онцлох баг – Сэвилья
Хүснэгт тэргүүлэгчдээс ердөө 3 онооны ард тэднийг нэхэж байлаа.

Онцлох тоглолт. Атлетик 3-2 Вильяреал
Баскчууд үнэхээр хожъё гэсэн эрмэлзлээр тоглсоор байгаад л хожсон. Энэ видеоноос Испани хэлтнүүдийн алдарт радио хөтлөгчдийн сэтгэл хөдлөлийг давхар сонсох болно.


Аравдугаар сар

Лигийн анхны топ тулаан боллоо. Сэвилья 2-1-ээр Галактико 2-ыг дийлэв. Навас гайхамшигтай байлаа. Тэдний оноо ингээд ижилхэн болсон. Гэтэл залгуулаад бүр ч том шуугиан дэгдлээ. Сэвилья өөрсдөө Дэпортивод тавиулчихлаа. Одоо тэд адилхан 15 оноотой болох нь тэр. Шумбагчид шившгээ хутгасан хэвээр л. Лигийн адаг Хэрэзэд хожигдлоо. Атлетикод бүр ч жигтэй явдал тохиов. Осасунад 30 минутын дотор 3 гоолоор нугаслагдав.Аваргуудын лигт Челсид 4-0-дуулснаар дасгалжуулагчаа үдэж, Флоренц оронд нь ирлээ. Энэ 2 баг саяхан л хүснэгтийн эхний 5-д бичигдэж байсан гэхэд итгэмээргүй. Сарын сүүлд харахад хасагдах зоонд тууж явлаа.

Онцлох баг – Депортиво
Сэвильяг хожоод 4-р байранд хүртэл бичигдэж үзэв. Валенси энэ тэртэй харьцуулахад бүрэлдэхүүн нь өрөвдэлтэй. Тэгсэн хэрнээ дажгүй тоглолт гаргаж чадсан.

Онцлох тоглолт. Гижон 4-1 Мальорка
Хасагдах гэж байсан багууд гэхэд энэ улиралд чанга байх чинь. Хоорондын тоглолтод гэхдээ Гижон нь тасархай ялалт байгуулав.


Арваннэгдүгээр сар

Хасагдах шатнаас оргил өөд мацах боломжгүй ажиллагааны эхлэл. Шумбагчид Тэнэрифаг 5-0-оор бут ниргэлээ. Дараа нь хэдий Сэвильяд 3-2-оор харамсалтай хожигдсон хэдий ч тэдэнд өмнөх улирлын үнэхээр ялан дийлэхийн хүслэн эргэн ирсэн нь харагдаж байлаа. Вальядолидыг 3-1-ээр хожиход энэ нь бүр ч тод харагдав. Атлетико харин улам л дампуурсаар. 3 дараалж хожигдов. Сарын төгсгөлд харин Эспаньолыг 4-0-оор хожсон нь шумбагчдынх шиг сайн цагийг зөгнөснийх болов уу.
Орой хэсэгт харин маш ойрхон өрсөлдөөн явагдсаар л. Барса 30 оноотой тэргүүлж байгаа бол Реал 28 оноотой ард нь, тэгээд Сэвилья, Валенси, Депортиво гэсэн багууд бараг л оноо ижилхэн. Энэ хэдийн ард Мальорка, Гижон, Атлетик гэсэн багууд дөрөө харшуулан давхиж явах юм.

Онцлох баг – Ла Корунья
3 ялалт, 1 тэнцээ. Атлетикотой хийсэн сэтгэл хөдөлгөм тоглолтын төгсгөл хэсэг нь үнэхээр гоё байсан. Одоо тэд Валенси Сэвилья нарыг бараадахгүй скаудтай ч чаргууцалдаад л явж байна.

Онцлох тоглолт. Сэвилья 3-2 Вильярреал
Уг нь бол 2 топ баг. Гэтэл энэ удаад нэг нь хасагдах шатнаас өрсөлдөж байгаа. Гэхдээ тоглолт нь яах аргагүй 2 топ багийн хэмжээнд өрнөсөн. Шумбагчдад үүнээс өөр дүнд хүрэх илүү их боломж байсан юм.


Арванхоёрдугаар сар


Дампуурлаар эхэлсэн 2 баг хоорондоо туллаа. Шумбагчид нь 2-1-ээр хожив. Гэхдээ Атлетикогийн нөгөөх уран гоё тоглолтууд эргэн ирсэн байлаа. Дараагийн 2 тоглолтод нь тэд 4 оноо авав. Харин шумбагчид энэ сард боломжит бүх 9 оноог авч чадсан юм.

Реал Барса 2 тэргүүлсэн хэвээр. Араас нь нэхэж буй Сэвилья маш хүнд нэгэн тоглолтыг хийлээ. Валенсигийн эсрэг 3-р байраа хамгаалах тоглолтыг тэд өөрсдийн талд ашигтайгаар шийдэж чадсан. Европын тавцангийн төлөө Ла Корунья, Мальорка, Атлетик багууд арцалдсан хэвээр үлдэв.

Онцлох баг – Виляьрреал
Тэд 3 хожихдоо ирээдүйн шууд өрсөлдөгч Атлетико ба Хэтафэгийн эсрэг маш хэрэгтэй оноонуудыг авсан. Их ч хүнд 2 тоглолт болсон. Шинэ он гарахад тэд хэдийнэ эхний хагас руу ороод ирсэн байлаа.

Онцлох тоглолт. Вильярреал 3-2 Хэтафэ
Дахиад л 3-2. Хараад байхад энэ жилийн онцлох тоглолтуудад ийм дүнгээр төгссөн тохиолдол нэлээн байна. Тэр тусмаа ихэнх нь шумбагчидтай холбогдох юм.Энэ удаад харин тэдний хувьд ашигтайгаар эргэв. Сүүлийн минут хүртэл суудлаас өндөлзүүлсэн тоглолт болсон гэнэм.


За ингээд сэтгэл хөдөлгөм үйл явдал ихтэй нэгэн том лиг өндөрлөлөө. Юм юм л боллоо. Оны эхнээс Атлетико Вильяреал нар галзуураад эхлэхэд энэ хэд ч ирэх жил алаад өгөх нь дээ гэж бодож байлаа. Валенси Депортиво 2 навсайгаад л. Шинэ улиралд тэгсэн харин шал эсрэгээрээ юм болж байх юм. Хөлбөмбөгийг тааж хэлэх хэцүү гэж энэ дээ. Хавар Малага “балайг нь авч” байсан бол одоо тэд сураггүй харин оронд нь хасагдахдаа тулж байсан Мальорка чанга байна. Атлетик ч гэсэн аймаар байна. Гижоныг улирал эхэлснээс хойш өдий дайны тоглох юм гэж огт санасангүй. Ингээд энэ бүхнээс харахад үнэхээр чанартай нэгэн баг энэ дундаас аргагүй ялгарч байна аа. Энэ бол Sevilla Fútbol Clube. Тэдэнд Барса Реал 2 шиг аймшгийн бүрэлдэхүүн үгүй, тэд бусад шигээ лифт болдоггүй, сүүлийн хэдэн жил тувтан Аваргуудын лигт орж байна. Ямар ч тохиолдолд тэд формоо барьж, тогтмол амжилт гаргадаг ажээ. Хэдий Барса тасархай байдлаар аваргалсан ч миний хувьд 2009 оны багаар Сэвильяг шилдэг багаар нэрлэх байна. Ийм бүрэлдэхүүнээр ингэж нэг төвшинд тоглоно гэдэг маш хэцүү. Ирэх улиралд бүр ч сайжраасай гэж хүсч байна.

Испаний лигийг дүгнэхэд ийм байна. Эль Класиког яагаад онцлох тоглолтуудад оруулаагүйг гайхаж байна уу. Гэхдээ би хувьдаа энэ 2 тоглолт орох эрхтэй гэж бодохгүй байна. Хавар хэт нэг багийн давамгайлал дор тоглолт болсон бол сая хүсэн хүлээж байсан шиг гоё тоглолт болсонгүй. Дэлхий даяар хэдэн жилийн өмнөх Месси вс. Рүүд гэж тоглоод 3-3 гэж өндөрлөсөн шиг тоглолтыг л Эль Класикогоос үргэлж хүсч байдаг билээ. Тухайн сард болсон дээрх тоглолтууд хавьгүй илүү сонирхолтой болсон буй заа. Цаг завны улмаас нөгөө 2 топ лигийг бичиж амжихгүй нь. Харин оны топ 10-ыг бичсэнийгээ маргааш та бүхэндээ дэлгэсү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby xb » Fri Jan 08, 2010 8:09 am

Nomer 10 wrote:Та нар хүний хөдөлмөрийг үнэлэхийн оронд үргэлж ингэж хачин юм бичих юм аа. Та нөхдийг баярлаж байх хойгуур би шинэ жилийн бэлгээ бэлдээд бичээд л сууж байлаа. Тэглээ гээд ор үндэсгүй юм бичсэн гэж бодохгүй л байна шүү. Униреаг би хашилтанд хийсэн санагдах юм. Ливерпүүлийн фэнүүд гэхээрээ л яахаараа ийм өчүүхэн бодолтой байдаг байнаа. Ерөөсөө шүүмж сонсож чадахгүй. Өөрсдийг нь магтахгүй л бол аймаар дургүй. Би энд юуг нь буруу биччээд байнаа. САФ-ын хэргийг хүртэл топ 10т оруулсан байгаа биз дээ. Анти үзэл гаргасан бол энийг хав дараад оронд нь Дэфогийн 5 гоолыг оруулах л байсий шд. Би та нөхдөд үнэхээр урам хугарч байна. Тэр тусмаа форумын анхдагч мээш эхэлж байгаам даа. Бөөн хөдөлмөр гаргаад бичихээр дандаа унтраана, би хэзээ ч шал худлаа юм зохиож бичддэггүй юм шүү. Че нэг удаа бүр аймаар гомдоож билээ. Аравын бичдэг л бичлэг байна гээд хээвнэг хусч байсан, уг нь форумын эв эеийг сахиулах талаар маш их юм болж байж бичсэн байсан. Тэр сайт дахь сэтгэгдлүүдийг та нар л бичиж байгаа даа. Английн лигийн тэр тусмаа Рэдсийн талаар юм бичихээс заримдаа хүчээр зайлсхийдэг. Эерэг талаас нь сийрүүлээд тусгаж авах хүн Бамбууш, Ливерпүүлфэн гэх мэтийн тоотой хэдэн хүн байдаг юм билээ. Ливерпүүлийн хямралыг бүр 1-рт оруулмаар санагдаж байсан шүү. Хамгийн том түүхтэй 2 багийн нэг нь ингэж мяарахыг онцлохгүй бол юуг онцлох юм бэ. МанЮтд ингэсэн бол би яг л ингэх байсан. Энд МанЮтд-ыг тийм их дөвийлгөсөн байнуу. Үгүй шд. 18 дахийг авахыг онцлохгүй бол болохгүй шд. Хөзөр тоглох тухайд 12 сард Челси бүтэлгүйтсэнийг гол нь онцолсон байгаа биз дээ. Юм ун*a*д ойлгох чадваргүй их байх юм аа. Заза болий. Ямар ч байсан урам их хугарсан. Тэглээ гээд та нараас юу ч хорогдохов дээ.


10 админыг 100% дэмжиж, өмөөрч, ойлгож байна. Заримдаа үнэхээр ч юм бичихээс дургүй хүрэх үе бий.
Хэл мэддэгтээ энэ тэндээс юм орчуулаад бичих нэг хэрэг, бүхэл бүтэн том лигүүдийн жилийн тайланг бичнэ гэдэг маш хэцүү. Би жилийн өмнө Италийн лигийн хагас жилийн шилдэг 10 наймааг бичих гэж бөөн юм болж байсан. Гаднаас орчууллаа ч гэж хэлүүлж байсан. Бүтэн жилийн тойм ингэж ойлгомжтой, хураангуй, цэгцтэй, сонирхолтой бичиж байгааг нь үнэлж байна.
Нэг хүний хэлж байснаар хүний бичсэн юманд ганц смайл ч гэсэн урам өгдөг гэдэг. Энэ үнэн. Хүн сэтгэлийн амьтан. Олон гишүүд дундаас энэ сэдвийг ингэж хөндөөд бичсэн хүн алга. Браво 10 админ :-D

Харамсалтай нь калчиог бичихгүй бололтой. Ууг нь юу бичихийг нь харий гэж хүлээж байлаа. Админаа заваараа гялалзуулахыг бодооч :)
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Captain » Fri Jan 08, 2010 8:35 am

10 админ нүдэнд харагдтал сайхан бичжээ... :eek:
зун салхидалт дээр үүрээр хамт хөлбөмбөг ярьж байсан санагдчихлаа :mrgreen:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby rednasca » Fri Jan 08, 2010 10:31 am

юм хийсэн хүн л шүүмжлүүлдэг гэж үнэн дээ...
анти үзэл их, бага шингэсэн байг л дээ...
гол нь энэний ард асар их хөдөлмөр оршиж байгааг нөхдүүд ойлгоосой...

10 админд тухайлан талархал дэвшүүлье...
угаасаа уншууртай, даацтай бичдэг хүн... :beer
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Барнаба » Fri Jan 08, 2010 10:54 am

rednasca wrote:юм хийсэн хүн л шүүмжлүүлдэг гэж үнэн дээ...
анти үзэл их, бага шингэсэн байг л дээ...
гол нь энэний ард асар их хөдөлмөр оршиж байгааг нөхдүүд ойлгоосой...

10 админд тухайлан талархал дэвшүүлье...
угаасаа уншууртай, даацтай бичдэг хүн... :beer


яааг үнэндээ тэр Униреа гэж ЗИНДАА адилхан гэж үгэн дээр л үнэндээ дургүйцсэн л дээ... миний хувьд ... ард нь ядаж :mrgreen: ингээд тавьчихсан бол бас өөр... тодотгосон нь бүр дургүйцүүлсэн байхгүй юу.... илт доош нь хийсэн хандлага ажиглагдмаар байгаа биз дээ...

тэр дээр тодотгосон ишлэл дээрх үгэнд бол миний хувьд ингэж үзжийнэ....
10 Админ ингэж асар их хөдөлмөр гаргаж хүний талархалыг хүлээх юм хийсэн байж яахаараа нөгөө анти үзлээсээ болж хоёрхон ЗИНДАА АДИЛХАН гэсэн үгнүүд бичээд талархал биш дургүйцлийн хариу харж байгаа байхгүй юу....
Дэмждэг баг маань уулаасаа л хангалттай миарч байна... гэлээ гээд баримт нотолгоо чинь манай багийн фенүүдийн хувьд үнэхээр харахаас санаа алдмаар, сэтгэл санаа унаж байхад дээр дээрээс нь ингэж тэр Унериа-тай ЗИНДАА адилтгаж жилийн тоим-доо оруулах хэрэг байсийм уу????
сэдэв дээр өдөөн хатгалга маягаар бичсэн бол өөр штээ... зүгээр хэрэлдээд л өнгөрнө биз... ингэж тойм дээрээ бичдэг нь онцгүй л байхгүй юу....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby El Payaso » Fri Jan 08, 2010 11:14 am

ер нь шүүмжилж байхаар өөрөө нэг ийм хэмжээний тойм бичичих хэрэгэтй ш дээ анти үзэл оруулалгүй... угаасаа анти үзэл гаргаагүй зуун хувийн нийтлэл гэж байдаг юм уу? гадны экспертүүдийнх ч гэсэн тиймэрхүү юм цухалзсан л санагддаг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Барнаба » Fri Jan 08, 2010 11:18 am

El Payaso wrote:ер нь шүүмжилж байхаар өөрөө нэг ийм хэмжээний тойм бичичих хэрэгэтй ш дээ анти үзэл оруулалгүй... угаасаа анти үзэл гаргаагүй зуун хувийн нийтлэл гэж байдаг юм уу? гадны экспертүүдийнх ч гэсэн тиймэрхүү юм цухалзсан л санагддаг...


Заавал тэгэж анти үзэл оруулж бичдэг тэр хэв маягийг нь дуурайх хэрэг байгаам уу?????
Шүүмжлэлийг хүлээн авахгүй байж болохгүй л байх.. тэгж яривал!!!!!!!!!
Тэгэхдээ тулвал шүүмжлэлгүй нийтлэл гэж хаа байсий!!!!!!!!
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby CR7 » Fri Jan 08, 2010 12:09 pm

Бодит байгаа байдлыг л бичсэн байна шд нээх сүржигнэдэгийн эднийхэн :mrgreen:

10 ахын дараагийн бичилтийг хүлээж байна шүү :-D :-D :-D
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Bold9 » Fri Jan 08, 2010 12:59 pm

Сайхан бичжээ..10 ах оны онцлох 10таа манай улаануудаас 4,5-г багтаасанд баяртай байна.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 7 guests
cron