2009 оны хөлбөмбөгийн улирал

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Norman_Whiteside » Fri Jan 08, 2010 1:29 pm

ёстой сайхан бичсэн байна ш дээ. Бүтэн жил ямар ч хөлбөмбөг үзэхгүй, мэдээ уншихгүй зөвхөн ажлаа хийж явж байгаад оны сүүлд 10-н ийм нийтлэл уншихад л хангалттай мэдээлэл ойлголт авах юм байна. Хүмүүс өөрсдөө нийтлэл оруулдаггүй байж сүртэй юмаа. ер нь лоосерскапт тоглож байгаа л бол тэр агуу түүх хамаагүй ш дээ тухайн жилдээ тэд нэг тэмцээнд хамт байгаа бол нэг зиндаа л гэсэн үг.
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby meesh » Sat Jan 09, 2010 1:53 am

Үгүй яахав дээ уг санааг маань Кудашах хэлчихсэн байна л даа...Гэхдээ 10-ын бичлэгийг хүлээж байж уншдаг хүний л нэг хөдөлмөрийг бол хүндлэлгүй яахав, хүнийг нь ч гэсэн хүндэлсээр ч ирсэн... :-D Сэтгэлд чинь сэв хийсэн бол уучлаарай ахиж иймэрхүү зүйл хийхгүй ээ... :beer
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Miro Klose » Sat Jan 09, 2010 2:08 am

Улаануудын даврал энэ дээр хүртэл ажиглагдаж байна. 7 байранд явж байгаа багаа хүчээр магтуулахийг хичээдэг, шүүмжилсэн хүмүүсийг багаараа нийлж доромжилж дээрэлхэдэг, нэр төрийг нь гутаан доромжилдог гээд бүх болохгүй юм эднүүсээс л гаргад ш дээ. 10 ах маш их сэтгэл гаргаж бичсэн байхад улаануудын мэргэжлийн хувинтай ус цацдаг нөхдүүд нь цацаад эхэлж байгаа юм.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Miro Klose » Sat Jan 09, 2010 2:10 am

Эвтэй нартай байхыг аль аль талаасаа эрмэлзэж байна гэтэл ингээд нэг иймэрхүү юмнаас болоод дургүй хүргэчих юм.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby meesh » Sat Jan 09, 2010 2:31 am

Энэн дээр хүний хүн чанар (совесть гэж манайхан их ярьдаг) байх хэрэгтэй л дээ би гэхдээ түрэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө миний алдаа гэхдээ алдахгүй хүн гэж юу байхав дээ...Бүгдээрээ сайхан бие биентэйгээ эвтэйгээр харьцаад явж болохоор л харагддаг ПС-ний араас хэн юуг ч хэлж бичиж болох ч эргээд үг бүрээ цэнэж л байх хэрэгтэй гэж боддог үгээр хүнийг алж ч болдог аварч ч болдог. Хүний урамыг хугаласандаа сэтгэл эмзэглэж л байна. Бие биентэйгээ эвтэй сайхан байцгаая :???: жишээ нь би хэзээ ч хүнийг игнордож үзээгүй буруу байсан ч уншаад явдаг бодоход хэцүү юм шиг ч энэ энгийнээр харахад зүгээр л хүний хариу үйлдэл шиг харагддаг, буруу байж болох л байх л даа, би сайн мэдэхгүй байна. Алдаж болно эргээд уучлал гуйх чадвартай байх хэрэгтэй гэж боддог доо...За хэрэгтэй хэрэггүй хэдэн өгүүлбэр авах нь аваад хаях хаяна биз. :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby meesh » Sat Jan 09, 2010 2:38 am

Ер нь энэ сэдэв дээрх миний бичлэгүүдийг устгачихсан ч яахав. :eek:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Nomer 10 » Sat Jan 09, 2010 5:38 am

Зүгээр ээ мээш. би чинь бас ч гэж эрийн хугархай шүү. Уучлалт эргээд гуйж чаддаг хүн найз нөхөд олонтой явдаг. Барнаба чинь худлаа шаах байлуу нээрээ. Униреа адилхан ЧЛ-ээс хасагдаад ЕЛ-т тоглох болсныг зиндаа адилхан гэж хэлсэн юм. Тэгээд ч хашилтанд хийсэн байгаа биз дээ. Юм уншаад ойлгох чадваргүй анх орж байсан хэвээрээ л байх шив дээ. Мозес муу нусхай сайт энэ тэр дээр коммент үлдээх хэрэггүй шд, эндээ өчнөөн удаан хамтдаа байсан байж эндээ л эр хүн шиг ярилцая л даа. Барсаг дурсаагүй болохоор л тэгж байгаам байх даа, зайлуул.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Nomer 10 » Sat Jan 09, 2010 5:45 am

2009 оны хөлбөмбөгийн онцлох 10 үйл явдал

Манай сайтын эрхэм уншигч нар болон хүндэт форумчиддаа зориулсан шинэ жилийн ээлжит буюу төгсгөлийн бэлгээ хүргэж байгаадаа таатай байна. Ирж буй 2010 он та бидний хувьд улам ч их баяр хөөрийг бэлэглэх болно. Дэлхийн аваргын жилдээ та бүхэн дэмжсэн баг болгоноосоо сэтгэлийн таашаал хүртэх болтугай.

10. Бүтэлгүйтлийн ба бүдүүлгүүдийн жил

Энд би Ливерпүүл, Байерны хямралын талаар дахин бичих гэсэнгүй. Баг бүрт л бүтэлгүйтэх үе тохиолддог. Харин энэ онд болсон жижиг сажиг “паакт”-уудыг топ 10-т багтаамаар санагдсан юм. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд хөгжилтэй агшнаар дүүрэн жил байлаа. За байз, хаанаас нь эхэлдэг юм билээ дээ.

29 гоолоос эхлэх үү дээ. Нэг тоглолтод 29 гоол орсон гэхэд хэн ч итгэхгүй. Гэвч энэ жил үнэхээр ийм явдал болсон. Үе үе сураг нь гардаг хоорондоо тохиролцоод олон гоолоор хожилцдог хэн ч мэдэхгүй доод лигийн жирийн нэгэн тоглолт биш шүү. Топ 5 лигийн дараа орох чансаа өндөр хэдэн лигийн нэгэнд энэ явдал тохиолдсон юм. Тур тусмаа Аваргуудын лигт байнга шахуу болон хааяа үзчихээд байдаг 2 багийн хооронд шүү. Эдгээр багууд бол Грекийн Олимпиакос болон АЕК Атен багууд. Улсынхаа цомын финалд хоорондоо тэд таарахад 4-4-өөр тоглоод торгуулиас ялагчаа шийдэх болов. Ээлжлээд л өшиглөөд байв. Тэгж байтал Атены 11 дахь цохилт ирлээ. Никополидист энэ удаад аз таарав. Тэр хааж чадсан төдийгүй өөрийнхөө багийн ээлжийг өөрөө гүйцэтгэж чулуу болгож чадсанаар уг тоглолтын баатар болсон юм.

Өнгөрсөн хавар УЕФА-ын цомын хагас шигшээд Брэмэн Хамбург 2 хоорондоо учраа таарсан. Цаг дуусах дөхөж байхад Хамбургын хамгаалагч Розенал талбайн баруун захаас хаалгач руугаа бөмбөгийг буцааж өгөх гэтэл бөмбөг түүний хүссэнээр явсангүй, харин тоглолтын дундуур үзэгчдийн суудлаас бөөрөнхийлж шидсэн нэгэн цаасанд ойгоод талбайгаас гарчихав. Брэмэн ингээд гэнэтийн булангийн цохилтыг бэлгэнд авч түүнийгээ гоол болгож чадсанаар финалд үлдсэн юм. Тэр цаас одоо Брэмэний багийн музейд хадгалагдаж байгаа гэх.

Яг үүнтэй адилхан байдлаар 10 сард Ливерпүүл нэгэн гоолыг алдсан билээ. Сандерландын довтлогч Бентийн цохисон бөмбөг Рэдсийн нэгэн фэн жаалын талбай руу хаясан улаан бөмбөлгийг оноод чиглэлээ өөрчилсөн нь Рэйнад хаах боломж өгөөгүй юм.
Милан өнгөрсөн зун Портогоос Аваргуудын лигт гялалзсан Сиссохог авахаар 2 тал яв цав тохиров. 2 дахь удаагийн эмчийн үзлэгээр харин Сиссохо шүднийхээ улмаас тэнцсэнгүй, Милан түүнийг буцаав. Энэ үед бусад багийн эмч нар инээдээ барьж чадахгүй байсан юм. Ямар ч шүдний эмч түүнийг эмчилж чадах байсан гэх. Өдгөө тэр Лионд багийн салшгүй нэгэн хэсэг болоод байгаа билээ.

Германы лигт дурьдсан хаалгачдын бүтэлгүйтэл, 5 гоол хаалгандаа хийсэн тоглолт гээд нэрлээд байвал барагдахааргүй их бүтэлгүй бөгөөд хөгжилтэй агшнаар дүүрэн жил байлаа. Мөн 1 сард Роналдо айхтар автомашины осолд орж, машин нь сэг болсон ч өөрөө азаар бэртэлгүй гарч байсныг бүтэлгүйтэл ба аз гэлтэй.

Белгийн лиг тэр бүр энд тэнд мэдээлэгдээд байдаггүй лиг. Гэтэл нэгэн бүдүүлэг хэргээс болоод тэр нэгэн өдөр газар газрын хөлбөмбөгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ лигийг маш сайн мэдээлэх нь тэр. 2008 оны оны шилдэн тоглогч Вицел эсрэг багийн Василскиг бөмбөгтэй үед нь шулуун хөлөөр жийж ороод улмаар бүтэн биенийхээ массаар түүнийг унагав. Польш залуу өвдөлтөндөө ёолсоор талбайг орхилоо. Вицел харин 3 сарын торгууль авав. Энэ нь улсын түүхэнд огт байгаагүй шийтгэл байлаа. Тэрээр зурагтаар нулимсаа барьж чадахгүй байсан юм. Эмнэлэгт Василвскиг эргэж очсон тэр 3 сарын банг толгой дохин зөвшөөрч байсан. Шилдэг хөлбөмбөгчнөөс хорт бай болж хувирсан тэр одоо хэр нь цагдаагийн хамгаалалтад байгаа гэх. Польшоос түүний гэр бүлд заналхийлсэн аллагыг сануулсан учраас тэр аж.

2009 оны 4 сарын 18. Реал ба Хэтафэгийн хоорондох тоглолт. Хэтафэгийн довтолгоо Реалын хамгаалагчдыг нэлээн барьц алдуулж байлаа. Пэпэ үүнд уурссан ч юм уу бүү мэд, Хэтафэгийн тоглогчийг өөрийг нь зөөлхөн түлхэж унагахад хариуг нь барьж унагалаа. Түүгээр ч зогссонгүй газарт хэвтээ түүний дээрээс дэвсэж орхив. Хэтафэгийн 2 тоглогч түүнийг хорих зуур тэр дахин хөл рүү нь өшиглөөд амжив. Үүндээ тэр сэтгэл огт ханасангүй, тэр 2-ыг түлхчихээд эргээд бай руугаа довтлох гэхэд өөрийнх нь багийн Касильяс Рамос 2 амжиж хорьсон юм. Талбайгаас хөөгдөхдөө тэр хажуугийн шүүгчийг хараав. Испаний лигийн нэгэн жигшүүртэй энэ хэргийнхээ төлөө 10 тоглолтоор торгууллаа. Уг тоглолтод Реал хожсон, гэхдээ Хэтафэ олж авсан 11м-ээ ашиглаж чадаагүй. Тэр цохилтыг хэн алдсан гээч. Нөгөө зодуурын бай.

Хөлбөмбөг эрчүүдийн спорт болохоор хатуу ширүүн л дээ. Темпрамент өндөр зарим нөхдийн үйлдэл гэхдээ хэрээс хэтрэх юм даа. Германы лигт Майнцын эсрэг Лэманны хийсэн алдаа, дэлхийн аваргын урьдчилсан шатны хүрээний Алжир Египетийн тоглолт гээд л бүдүүлэг үйлдэл их гарсан. Энэ тухай хожим өгүүлэх болно.

9. Лигүүдийн аваргууд тодров.


Жил бүрийн 5-р сард дэлхий даяар буурал Европын зүг хараагаа сунгадаг гэж болно. Чухам энэ сард л хаана хэн түрүүлэх нь тодорхой болдог билээ. Энэ жил сенсаацаар дүүрэн жил байлаа. Германд Вольфсбург Магатын удирдлаган дор улирлын төгсгөлийг онцгой эрч хүчтэй хийснээр түүхэндээ анх удаа аварга болов. 28 гоол хийсэн Графитэ нь мэргэн бууч боллоо. Жекотой цуг 54 гоол хийснээр тэртээ далаад оны Мюллер Хөнэсс нарын 53 гоол хийсэн байсан рекордыг шинэчиллээ. Мөн урьд өмнө хэзээ ч байгаагүй бас нэгэн шинэ түүхийг бичсэн нь нэг багийн 2 тоглогч тус бүрдээ 20-оос дээш гоол хийгээгүй байсныг эвдсэн явдал байсан.

Италид Интер “Онцгой нэгэн”-ий анхны жилд 4 дэхээ дараалан түрүүлэв. Өмнөх жилүүдээ бодвол энэ удаад өрсөлдөөн бас ч гэж шаггүй байсан. Гэхдээ л бусад багуудад тэдний хүчирхэг бүрэлдэхүүнд очих алхам хол хэвээр л байсан юм. Рома, Ювентус багуудыг гэмтэл бэртэл бүр ч илүүтэй ээрч байсан. Тэд харин Аваргуудын лигт англичуудын эсрэг маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан билээ. Ювентусын хувьд лигийнхээ төгсгөлийг гайхамшигтай гүйцэтгэсэн юм. Сүүлийн 16 тоглолтоос ердөө ганц л хожигдсон. Тэр нь ид торгон ирэн дээрээ явсан Жэноагийн эсрэг тоглолт. 3-2-оор хожигдсон тэдэнд өөр дүн үзүүлэх боломж хангалттай байсан юм. Гэхдээ л тэд явсаар сүүлийн өдөр Миланы өмнө гишгэж, 2-р байрт орж чадсан билээ.

Англид ч гэсэн бүх юм хуучнаар үлдэв. Мөн л өнгөрсөн жилийн аварга Манчестер Юнайтед аваргаллаа. Италид Интер 10 оноогоор тасарсан бол тэд ердөө 4 оноогоор тэргүүлсэн юм. Сүүлээсээ 2 дахь тоглолтыг Арсеналтай хийхэд хүлээж байсан шиг гоё тоглолт болоогүй, ядруухан 0-0-оор өндөрлөж байсан. Мөн лигийн төгсгөл рүү талбайд гараагүй Роналдо хэрхэн уцаарлаж байсныг одоо бүгд санаж байгаа байх. Анелка сүүлийн мөчид нэг гоол хийснээр лигийн мэргэн буучаар тодорч байлаа. Топ 4-т багтсан Арсенал тавд орсон Эвэртоноос 9 оноогоор тасарч барианд орсон нь сүүлийн жилүүдийн Fab-four бусдаасаа хэт тасарсныг дахиад л батлав. Харин хүснэгтийн доогуур жинхэнэ нядалгаа болж байлаа. Тоттэнхам ганцхан тэнцэнгүүтээ бүхэл бүтэн 4 байраар дээшилж байснаас л энэ нь харагдана. Явж явж лигийн 2 хатуу самар доошоо унасан нь бас л нэгэн сенсаац байсан. Боро ч уг нь тун яггүй баг. Ньюкасл ч ялгаагүй. Шаазгайнуудын бүрэлдэхүүнийг хар зах дээр дэлгэвэл хэр баргийн топ багаас хол дутахгүй мөнгө шуудайлах боломжтой гэж байгаа. Ядруухан санхүүтэй Халл сити тэднээс 1 онооны дээр үлдэж чадсан юм.

Испанид Барселон улирлын эхнээс л өнгөлж эхэлсэн. Тэр чигээрээ тэмцээнээ дуусгав. Гэхдээ дунд нь нэг бүдрээд үзчихсэн шүү. 12 оноогоор тасарч байгаад Реалд 4 оноо хүртэл бариулж ирсэн. Яг тэр мөчид тэд харин хариу цохилтыг бүрэн төгс хийж, Реалыг түүхэнд байгаагүй олон оноо буюу 6-2-оор бутниргэсэн билээ. Сэвилья бас нэг хазайж ирсэн ч эцсийн мөчид 3-р байрыг бат болгож чадсан бол удаах байруудын төлөө халуун өрсөлдөөн жинхэнэ утгаараа өрнөсөн юм. Эцэст нь том багууд “араам” зааж Европт зодоглох эрх авсан бол Малага Депортиво багууд талбайн гадна үлдлээ. Реал Бетис хэмээх шаггүй баг доош унасан нь бас л нэгэн дуулиан болсон.

Францад хувьсгал гарсан гэж болно. Нэг хэсэг үндэсний бөхөд Бат-Эрдэнэ аварга л түрүүлдэг гэсэн яриа байсан шиг Францад Лион л түрүүлдэг гэсэн бодол хүн бүхний толгойд орчихсон байлаа. Бордө гэхдээ тэднийг 8 дахиа дараалан түрүүлэхэд нь саад болсон юм. Өнөөдөр тэднийг дэлхий даяар хэн гэдгийг нь мэддэг болчихоод байна. Ямар баг аваргалж вэ гэдгийг Аваргуудын лигт Байерн ба Ювентус гэсэн 2 акулыг тасчин гарч ирсэнээр нь дүгнэж болно. Марсель гэхдээ тэдэнд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлсээр ирсэн ч эцсийн мөчид өвдгөө нугалсан юм. Ямар ч байсан хүмүүсийн Францын лигийг сонирхох сонирхол эргээд нэмэгдэж эхэлсэн гэж хэлбэл зөв байх.

Бусад хэсэгтээ боломж олгохын тулд топ 5 лигээр ингээд хязгаарлая. Фон Хаалийн хатуу гараар явсаар Алкмаар баг Айндховен, Аякс, Файеноорд нарын уламжлалт том багуудын өмнө гишгэсэн Холландын лиг гээд л цаашаа яриад л байвал яриад л байх сонин ихтэй жил байсан юм.

8. Галактико 2 ба дөрвийг харьцах тэг

Перез гэсэн нэр сонсуут л хөлбөмбөг гадарладаг хүн болгоны толгойд учиргүй их мөнгө эргэлдсэн сампин эргэлддэг болсон цаг. 2000 онд Реалд ирэхдээ тэр Галактико 1-ийг бүрдүүлж байлаа. Фиго, Бэкхам гээд тухайн үеийн хөлбөмбөгийн сор болсон тамирчдыг эгнээндээ нэгтгэж байсны оргил мөч нь яах аргагүй Зиданы наймаа байлаа. Тэр үед 72 сая евро төлөн түүнийг Хөгшин хатагтайгаас авч байсан нь олон жил рекорд байсаар ирлээ. Галактико 2 төсөл хэрэгжих явцад үүнийг Перез дахиад л эвдэж чадав. Роналдог 94 саяар авсныг сонссон хүн бүр ангайж хоцорч байсан юм. 65 саяыг Какад, дахиад 80 гаруй саяыг Бэнжема, Алонзо, Албиол нарт гээд л мөнгийг ёстой үрж эхлэв. Лигийнхээ гарааг жаахан сандруу байдлаар эхэлсэн ч дараа дараагийн удаад нь шинэ баг гар хөлөө бага багаар ололцоод эхэллээ. Ингэж байтал аравдугаар сар болов.

Копа дел Рэйд 3-р лигийн Алкорконтой учраа таарав. Хэдий мөнөөх айхтар үнэтэй наймаанууд нь талбайд гараагүй ч 2 багийн бүрэлдэхүүнийг харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай байлаа. 4-0 гэдэг бол хэн ч гайхах тоо биш. Мэдээж Реалын талаас. Гэтэл нөгөө талаас клин шиттэй хожил хийдэг гэж байгаа. Ёстой шар хэвлэл гэдэг чинь бүлээн талх шиг зарагдах шиг болсон байх даа. Хариу тоглолтод бүгд л хэрхэн 5 гоол орохыг хүлээлээ. Гэтэл хусмаа чамалсан хүүхэд захаас аваад л гарах нь тэр. Ердөө ганц гоол. Ингээд энэ жилийн хамгийн сенсаацтай хожигдол төгс болчихов оо. Бараг 300 саяыг цацсан багийн талбайд ямар ч бүрэлдэхүүн гаргасан байж боломгүй зүйл.

7. Өмнөд Африк 2009


2010 биш яагаад 2009 гэж бичсэн гэж бодож байна. Тийм ээ, тив хоорондын цомын тухай өгүүлэхийг хүсч байна. Дэлхийн аварга гэдэг салахын аргагүй амттай хоолны өмнөх шийр зугаа болдог ший янгуу билээ, энэ тэмцээн. 2005 оны тэмцээнийг би дэргэдээс нь харж байсан болохоор сайн санадаг юм. Энэ удаагийнх түүн шиг чансаатай болоогүй, гэхдээ сонирхлоор огт дутахгүй болсоон. Америкийн баг тэмцээнээс нэгэнт хасагдчихаад байлаа. Гэтэл итгэхийн аргагүй юм болж тэд хэсгээсээ гарч чадав. Улмаар бүр одоогоор дэлхийн номер нэг баг гэгдээд байгаа Испанийг хожоод финалд үлдчихдэг юм байна. Шигшээ тоглолтод Бразилтай таарлаа. 2-0-оор шууд л тэргүүлээд эхлэв. Үүндээ харин хэт бардсан уу яасан, нэг л мэдэхэд Фабианогийн давхар цохилтоор тэнцчихсэн тууж явлаа. Тухайн үед Германаас өөрийг нь гараанд байнга гаргахгүй гэсэн сураг сонссон Лусио шарандаа цаг дуусахын өмнөхөн хожлын гоол хийснээр Бразил дахин аваргаллаа. Лусио энэ тэмцээнд маш сайн тоглосныг тэмдэглэх хэрэгтэй байх. Бразил харин ирэх дэлхийн аваргаар түрүүлж чадах болов уу, яах бол. Бичигдээгүй өнөөх хуулиар бол Тив хоорондын цомын аварга баг дараа жил нь түрүүлж чаддаггүй гэх.

Энэ тэмцээн олон олон шинэ тоглогчдыг дэлхий нийтэд таниулав. Захаас нь дурьдахад л Рамирес, Алтидоре гээд л. Тэдгээр тоглогчдыг өмнө нь хүн бүр мэддэггүй байлаа. Мөн Шинэ Зеланд гэж багийг хүмүүс анх удаа харав. Дэлхийн аваргын тэмцээний төвшинд очих баг огтхон ч биш ажээ. Одоо яаая гэхэв, дээгүүрээ манайх шиг буруу шийдвэр их л гаргах юм даа. Бусад тивд ид халуун болж байхад тэнд өвөл нь тачигнаж байдгийг хөлбөмбөгийн фэнүүдээс эхлээд тоглогчид нь өөрсдөө мэддэггүй байлаа. Лука Тони лав дагжиж чичирч байна гэдгээ нуухгүй хэлж байсан сан. Ямар ч байсан зуны нэгээхэн хэсгийг фэнүүд зугаатай өнгөрөөсөн шүү.

6. Челсигийн эсрэг арга хэмжээ


2004 оны зун Челси Мутугийн төлөө 19 саяыг зарлагадсан. Гэвч дараахан нь тэр кокаины шалгалтад бүдэрч багаас хөөгдсөн билээ.Он удаан жил явсаар 2009 оны эхээр л хэрэг нэг шувтрах тийшээ хандав. Шүүхийн шийдвэр: Муту 17 саяыг Челсид төлөх ёстой. Мутуд тэрхэн үедээ ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж аргаа барахдаа Надад ийм их мөнгө байхгүй гэж толгойгоо барин хэлж байдаа. Харин Румыны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Санду энэ хэргийг буруушааж, гарсан шийдвэрийг үндэслэлгүй, хүнлэг бус хэмээн үзсэнээр Мутуд давж заалдах боломжийг бий болгосон юм. 10-р сард Швейцарын дээд шүүхээс энэ удаад Мутугийн талд шийдвэрийг гаргалаа. Гэхдээ энэ хэрэг одоо хүртэл дуусаагүй байгаа. Хэр удаан, хэр хол явахыг одоогоор хэлэх хэцүү байна. Гагцхүү бусад багуудад сургамж болсон нэгэн түүх үлдлээ.

Челситэй холбоотой хэрэг үүгээр дууссангүй. Францын багуудаас Англи руу хандсан гомдол газар авч эхэллээ. Эхний бай нь Челси болов. Какута хэмээх насанд хүрээгүй хүүхэдтэй мэргэжлийн гэрээ байгуулсан гэдэг нь гол хэрэг байсан. УЕФА-аас шалгаж үзээд Челсиг дүрэм зөрчсөн хэмээн 2011 оныг дуустал наймаа хийх эрхгүй болгов. Оны сүүлээр харин УЕФА шийтгэлээ зөөллөж, ямар ч байсан энэ өвлийг тэдэнд нээлттэй үлдээлээ. Хэдий дасгалжуулагч нь хэдэн жилдээ энэ багаараа явж чадна гэж байгаа ч энэ өвөл тэд хар зах дээр идэвхтэй байх магадлал өндөр байгаа.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр Челсигийн дараа Манчестер Юнайтед бас ийм хэрэгт холбогдлоо. Английн том багууд энд ирээд хүүхдүүдийн гэрийнхнийг байшин, машинаар амлаж өөрийн болгодог гэж ирээд л Францаас зогсоо зайгүй гомдол ирж байлаа. УЕФА харин МанЮтд дээр ямар нэг арга хэмжээ аваагүй ч эдгээр явдал нь мөнгөтэй том багуудын хувьд ихээхэн цочролыг өгсөн юм.

5. Арилжаа, наймаа

Хүн захын цонх нээгдэх үе тоглолтуудтай үеэсээ дутахгүй сонирхолтой байдаг билээ. Энэ жилийн наймаа эхний өдрөөсөө л сонирхлоор дүүрэн байлаа. Тод баталгаа нь өвлийн цонх хаагддаг өдөр Англид агаарын тээврийн компаниуд ажиллагаагаа зогсоосон явдал. Цаг агаарын улмаас болсон энэ хэргийн нөлөөгөөр урьдчилаад тохирчихсон маш олон гэрээ цалгардахад хүрэв. Хөлбөмбөгийн дүрмээр цонх хаагдахаас дор хаяж 1 минутын өмнө шинэ гэрээндээ гарын үсэг зурах ёстой байдаг. Гэтэл Премиер лигийн нэлээн хэдэн багууд хүссэн тоглогчоо авч чадахгүйд хүрлээ, үүний дотор Зенитийн Аршавин ч мөн өртөв. Багаасаа явахын тулд зөрүү мөнгөний нэг хэсгийг өөрөөсөө гаргасан тэрээр хувийн онгоц хөлөглөхөөр шийдэж байтал Англиас таатай мэдээ ирлээ. Наймааг 24 цагаар сунгах болжээ. Ингэж эцэст нь бид Анфилдэд 4 хуруу гозойхыг үзэх хувьтай болсон юм.

Хөлбөмбөгчдийн хувьд хамгийн өндөр цалинтай гэрээг хийсэн Бэкхам Миланд газардсан нь бас нэгэн том дуулиан байлаа. Газар сайгүй л багууд бага багаар хүчээ зузаалсан өвөл болсон. Гэхдээ хамгийн үр дүнтэй наймааг Германы Глбадбах баг хийсэн болов уу. Тэд 4 сул байрлалаа нөхөж чадсаны хүчээр адгийн байрнаас дээд лигт үлдэж чадсан билээ.

Зуны наймаа түүхэнд үлдэх наймаа болно. Мэдээж Перезын хэн сайн тоглоно, тэр Реалд ирэх ёстой гэсэн философи хамгийн их жин дарна. Эхлээд тэд Какаг авлаа. 50 мянган хүн түүний танилцуулах ёслолд ирлээ. Дараа нь Роналдо дээр 80 мянга боллоо. Марадонаг Наполид ирж байсан үеэс ч их хүн ирэв. Гэхдээ тэр үед одоогийн ханшаар 4 евроны билет авч байсан гэдэг. Реал дараа нь бас бус од тоглогчдыг шүүрсээр л. Үүний үр дүнд нэг юм тодорхой болов. Сонгуулиар луйвар хэрэглэсэн Калдероны үед цугларсан улбар шарууд ээлж дараагаараа явах нь ойлгомжтой боллоо. Бусад багууд эндээс завшиж, тун боломжийн үнээр топ тоглогчдыг өөрийн болгож чадлаа. Ялангуяа Интер Шнайдерыг 15-хан саяар авсан нь энэ зуны магадгүй хамгийн сайн наймаа байх. Роналдо Какагаас илүү үүргийг тэр багтаа үзүүлж байгаа билээ. Багт дутагдаж байсан зүйлийг тэр нөхөж, түүнийг тоглохоор л Интер хождог болсон нь нууц биш. Реал мөн Роббеноо Байернд гэнэтхэн л өгсөн нь Рибериг яваандаа авах тохироо бүрдүүлсэн хэрэг гэсэн хардлагыг улам бүр нэмэгдүүлсэн. Перез өөрийнхөө компанийг барьцаанд тавин байж Испаний хэдэн банкнаас мөнгө зээлэн 250 саяар тоглогч авсан нь бүх үеийн рекорд болоод түүхэнд үлдсэн юм.

Реалаас гадна МанСити бас маш их наймаа хийв. Тэгэхдээ дандаа лиг доторхи багуудаа сулруулж, өөрсдийгөө зузаатгасан үйлдэл хийв. Английн топ 4 харин тийм ч их сүртэй наймаануудыг хийсэнгүй. Хамгийн хачирхалтай нь “Хөгшин” Оуэн нэг л өдөр МанЮтд-ын улаан жерсиг өмсөөд зогсож байлаа. Италийн багууд дорвитойхон хөдөлсөн. Диего Мело зэрэг тоглогчоор хүчээ нэмсэн Ювентусын төвийн шугам өнөөдөр хамгийн шилдэг дундын бүст баттай тооцогдоно. Интер Женоагийн топ хослолыг зулгааж, Ибра=овоохон мөнгө+Это гэсэн маш дажгүй наймааг хийлээ. 45 сая гэдэг ч дахиад 2 топ тоглогч авах мөнгө шүү.

Германд Байерн бас рекорд наймаагаа хийлээ. Нийтдээ 70 саяыг цацаж, 8 тоглогч авав. Одоо энэ дундаас харж байхад үнэгүй ирсэн Олич нь л хамгийн сайн тоглож байх юм. Гомезыг Штуттгартаас 30 саяар лигийн рекорд тогтоон авсан.Оны төгсгөл рүү Лаам багийнхаа наймааны бодлогыг шүүмжилсэн нь маш том шуугиан дэгдээсэн юм. Том багууд зорилготойгоор наймаа хийдэг, манайх зүгээр л хаа хамаагүй аваад байна гэсэн нь тухайн үеийн байдалтай үнэхээр тохирч байсан юм. Сүүл рүүгээ харин шинэ цэргүүд багтаа дасан зохицоод эхэлсэн. Хамбург У21-ийн 2 одыг эгнээндээ бусдаас өрсөн нэгтгэж чадав. Францын лиг ч зүгээр суусангүй. Португалаас нэлээн том хүч татаж, эгнээндээ нэгтгэлээ. Дараагийн рекорд наймаа сонсогдох хүртэл үргэлж яригдах нэгэн зун байлаа.

4. Хөлбөмбөгийн ертөнц бүү хэл улс орныг донсолгосон үхэл

Испаний лигийн багууд бэлтгэлдээ гарчихсан байсан цаг. Гэнэт нэг л өдөр тэнгэр бүрхэв. Эспаньолын залуухан ахлагч зүрх нь хаагдан, баг фэнүүдээ орхин одов. Дараа нь 11 сард бүр ч аймшигтай явдал тохиолдож, Германд нэгэн шилдэг хаалгач галт тэрэгний урдуур ороод амиа егүүтгэчихэв. Хэдхэн хоногийн өмнө маш их гэрэл цацруулан инээмсэглэж байсан гэх тэр яагаад ингэх болов?

Хэн ч үл мэднэ. Гэвч энэ дундаас нэгэн зоригтой хүн гарч ирэв. Түүний насан туршийн хань Тереза энэ хүнд үед эмэгтэй хүнд баймгүй тэвчээр гарган бүхнийг тод болгосон. Герман орон даяар зоригийг нь биширч, түүний хөлд бөхийв. Энкегийн үхэл нь Герман гэлтгүй бүх Европ даяар шокны байдлыг авчирсан юм. Сэтгэлээр унах өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай хэзээ ч хаана ч байгаагүй ихээр яригдаж эхлэв. Хэдэн долоо хоног энэ сэдэв хэвлэл мэдээллийнхний гол сэдэв байсан гэж болно. Бүрхэг цаг агаартай, хавраас намрын хооронд хүн депресст хамгийн их ордог ажээ. Идэж буй хоол унд ч хүчтэй нөлөө үзүүлдэг гэх. Сүүлийн хэдэн жил сонсогдоогүй аймшигт явдал болсоон.

3. Өмнөд Африк 2010

Одоо жинхэнэ хар тивийн аваргын тухай ярьж эхлэе дээ. Сенсаацаар арвин урьдчилсан шат арайхийн өндөрлөсөн ч дэлхийн аварга болоод дуусах хүртэл яригдах тэмцээн байсан юм. Тив тивээр нь цухас дурьдая.

Далайн орнууд. Австрали Азийн хэсэг рүү орсон нь Шинэ Зеландад түүхэн боломжийг нээж өгсөн билээ. Тэд ч хэдэн өчүүхэн жараахайн дунд эргэлдээд гарах нь тодорхой. Азийн хэсгийн 5 дахь багтай үзэхэд аз тэдний талд шовойсон юм. Ингээд тэднийг дэлхийн аваргын дэвжээнд анх удаа харах болжээ.

Ази. 1966 онд Умард Солонгос Италийг хожиж байсан нь тухайн үедээ онцгой нэгэн сенсаац болж байлаа. Үүнээс хойш тэд дэлхийн аваргад ороогүй байсан юм. Энэ удаад нөгөө Солонгостойгоо нэг хэсэгт таарсан ч хамтдаа гараа хөтлөлцөөд хар тив зорих болсон. Япон Солонгос 2 угаас байнгын зочин. Австрали бол ойлгомжтой.

Европ. Ер нь л ширүүн байсан шүү. Франц, Португал 2 эцсийн мөчид эрхээ авсан. Францын тоглолтыг гэхдээ бүгд харсан. Францын хөлбөмбөгийн ертөнцөд нэр нөлөө бүхий олон ч хүн өөрсдөө тэр үед их шүүмжлэл гаргаж байлаа. Ирланд дараа нь цагаан хуудсаар 33 дахь багаар зорих хүсэлт гаргасан ч ФИФА татгалзсан. Хэрэв Франц өмнөх тэмцээн шиг финал хүртэл явбал энэ тоглолт үргэлж сөхөгдөх нь гарцаагүй. Португал мөн л арайхийж орсон бол Швед, Орос, Хорват зэрэг хүчирхэг улсууд гэрээсээ үзэх болсон. Германы шигшээ дотор уур амьсгал тийм ч таатай байгаагүй. Подолски Баллакт гар хүрээд амжсан бол менежер Биерхофф бас асуудал босгоод л. Гэсэн хэдий ч тэд эрхээ авч чадсан. 2-оор гарсан оросууд харин нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр Словенд тавиулчихлаа.

Африк. Хар тив анх удаагаа 6 төлөөлөгчтэй орж байгаа. Өмнөд Африк зохион байгуулагчийн хувиар шууд нэг эрхийг Европоос булаасан. Хэсэг бүрээс топ багууд орж байгаа, өмнөх удаагийнх шиг сенсаац бага гарсан. Гэхдээ Алжир Египетийн хоорондох тоглолт дэндүү ширүүн болж өнгөрсөн дөө. Алжир сүүлийн тоглолтоо Египетэд хийх болоход тэднийг онгоцны буудалд буусан цагаас эхлээд л дарамтсалсан. Чулуун мөндөр автобус руу нүүлгэсний улмаас 4 ч хүн эмнэлэг хүргэгдсэний дараа Алжирын тал тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч ФИФА зөвшөөрөөгүй билээ. Энэ тоглолтод талбайн эзэд сүүлийн мөчид гоолдсоноор 2 багийн дунд нэмэлт тоглолт гарах болсон юм. Энэ удаад дундын талбайд буюу Суданд хийж, ялагчаар Алжир тодорсон. 2 багийн хоорондох дайсагналыг харахад 2005 онд туркчүүдийн гаргаж байсан шиг зэрлэг авир дахин харагдаж байлаа.

Америк. Өмнөд Америкт жинхэнэ сенсаац дэгдсэн гэж болно. Аргентины саятан хөлбөмбөгчид уулын Боливт очоод 6-0-оор нам тавиулав. Энэ хэсэгт харин Парагвай эхнээсээ л хүснэгтийг итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Гэхдээ нээлтээ бүтэлгүй эхэлж байсан Бразил яван чангарсаар нэгт орсон. Дэлхийн 2 удаагийн аварга Уругвай дахин тоосоо өргөх болсон бол Хойд Америкт Америк гараанаасаа тодорсон. Гэхдээ Мексик төгсгөлийг маш сайн хийсэн юм. Хондурасыг мөн бид хэр баг вэ гэдгийг харах болно.

12 сарын эхээр сугалаа явагдлаа. Бразил, Португал, ЗЯЭрэг нэг хэсэгт орсон нь үхлийн хэсэг гэлтэй. Гэхдээ миний бодлоор өөр хэсэгт жинхэнэ тулаан явагдах болов уу. Хэдий Германд маш хүнд байх ч тэд яаж ийгээд хэсгээс гарчих байх. Нөгөө эрхийн төлөө Серби, Австрали, Гана гэсэн улсууд жинхэнэ эрэгчин эмэгчнээ үзсэн тоглолтуудыг гаргах болно. Яахын аргагүй жигд улсууд. Англи ба Испани харьцангуй сул зоонд орсон. Сугалааны үед Марадона эрхээ авсны дараа гаргасан авир үйлдлээсээ болоод бандуулсан гэсэн нь нэлээн томоохон шуугианыг дэгдээж байлаа.

2. Европыг сандраасан будлиантай хэргүүд

2006 оны дэлхийн аваргаар италичууд гайхалтай тоглосоор түрүүлчихээд гэртээ иртэл халуун зунаар хүйтэн мөс оронд нь хүлээж байлаа. Ювентус доошоо унаж, Милан тэргүүтэй 3 баг ихээхэн өндөр торгууль амсав. Бүх баг үүнээс сургамж авсан болов уу гэтэл мөнгөний үнэрт автагдсан нөхөд их байх юм. Ялангуяа Азийн доншуур нөхөд европчуудыг хөөргөж, маш олон саяыг тохиролцоонд үрсэн гэх. Өөрөөр хэлбэл хэдэн жилийн өмнөх Хойцерын хэрэг шиг тоглолтын үр дүнг санаатайгаар өөрчилж, тэр дундаас бооцоо тавигчдын мөнгийг халаасалж байлаа. Европ даяар нийтдээ 200 орчим тоглолт үүнд хамрагдсан гэсэн мэдээг сонсоод эрхэм Платини суудлаасаа унасан байх даа. Том лигүүдийн 2-р лигээс доошхи лигүүд, зүүн Европын дээд лигүүд үүнд хамгийн их өртсөн гэж байгаа. Европ даяар мөрдөх хөдөлгөөн өрнөж хэд хэдэн улсад 50 гаруй нэгжлэг хийв. Швейцарт 2 оромж олоход өч төчнөөн бэлэн мөнгө, 10 орчим саяын өртөгтэй тоног төхөөрөмж оллоо. Одоогоор тогтоогтоод байгаа нь 10 саяын залилан байгаа. Энэ тоо цаашид хэд ч хүрэх юм, бүү мэд.

Нийтдээ 200 давсан сэжигтнүүд байцаагдаж байгаа аж. Германд гэхэд л 15 хүнийг хэдийнэ баривчлаад байгаа. Бохумын нэгэн тоглогч гэмээ хүлээв. Түүний ярьснаар нэгэн эрхэм түүнд Азийн мөрийтэй тоглоомын газруудын хүссэний дагуу маш муу тоглох хэрэгтэйг сэнхрүүлж. Тэр багаасаа дараа нь 8400 еврогийн торгууль хүртжээ. Энэ бол ганцхан л жишээ. Энэ будлианд хамгийн их өртсөн нь Европын лигийн тоглолтууд. Тэгэхээр хавар бас тоглолтуудын оноолтод өөрчлөлт орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Мөн Аваргуудын лигийн 3-4 тоглолт бас хамрагдсан гэж байгаа. Энэ бүх 200 тоглолт зөвхөн 2009 оны тоглолтууд гэхээр хөлбөмбөгийн ирээдүй хаашаа явах гээд байна гэсэн асуудал босч ирж байгаа. Бундэслигийн аль багийнх нь билээ нэг хаалгач Хөлбөмбөгийн шударга үнэн гэж тэгээд хаана үлдэх болж байна вэ гэсэн оновчтой үгээр энэ хэсгийг өндөрлөе.

1. Барса, Барса, Месси, Месси

Каталоны багийн фэнүүдийн хувьд мөрөөдлийн жил болж өнгөрсөн. Оны эхнээс л бараг бүх тоглолтдоо 75 хувийн бөмбөг эзэмшилттэй байсаар оролцсон бүх тэмцээндээ аваргалсан. Хавар заналт дайснаа 6-2-оор хожиж, аварга авах нөхцлөө бүрдүүлсэн. Аваргуудын лигт дотоодын лигээс хамаагүй хүнд даваануудыг давсаар түрүүлсэн билээ. Лионы дараа Спортингийг 12-1-ээр уншсан Байернд өөрсдөд нь хичээл заасан юм. Хагас шигшээд Челсигийн талбайд хийсэн тоглолт нь хэдэн жилдээ яригдах тоглолт болсон буй заа. Уг тоглолтод Норвегийн шүүгч Өвребо хэд хэдэн 11м-ийг татгалзсан юм. Ер нь тэр их бантан хутгасан доо, худлаа улаан хуудас энэ тэр гээд л. Ямар ч байсан энэ тоглолт Барсад маш хүнд болсон. Өвөл нь Оросоос ирж Челсиг удирдах болсон Гуус эрхэм уг нь маш зөв тактик хэрэглэсэн. Адилхан нээлттэй тогловол алуулна гэдгийг тэр мэдэж байсан. Гэхдээ хамгаалж болох ч хааяа довтлох ёстой гэдгээ мартсаныг нь Мессигээс эхлээд барсачууд бүгд л хүлээн зөвшөөрч, эгдүүцлээ ил тод илэрхийлж байсан юм. Месси бүүр хэзээ хойно 8-р сард Челси хөлбөмбөг тоглож чаддаггүй гэж ярилцлага өгсөн нь хэвлэлүүдээр дорхноо л цацагдсан. Тэр тоглолтод үнэхээр ч Челси 11-үүлээ зоондоо зогсчихоод бөмбөг ирүүт цөлөөд байсан юм. Гэхдээ нөгөө талаар Гуусын тактик эцсийн мөч хүртэл маш үр дүнтэй ажилласныг дурьдахгүй өнгөрч бас болохгүй. 2009 оны хамгийн дуулиантай энэ тоглолтод 2 тансаг гоолыг бид харсан билээ.

Финалд Барса өмнөх жилийн аварга МанЮтд-тай таарав. Тоглолт нэг багийн давамгайлал дор өндөрлөсөн гэж болно. Тэр ч байтугай дэлхийн шилдэг хамгаалалтын дуо гэсэн ангилалд зүй ёсоор тооцогдох хослолын эсрэг өчүүхэн Месси толгойгоороо гоол хийсэн нь бүр ч жигтэй явдал байлаа. Тоглолтын дараа Роналдо Сэр Алексийг тактикаа буруу сонгосон гэсэн нь үнэний хувьтай. Тэгж нээлттэй тоглодог багтай адилхан 4-3-3-аар тоглохын оронд тэгш 4-4-2-оо сонгоод үзсэн бол ядаж л тэнцүүхэн тоглолтыг үзэгчид үзэх байсан байх. Барса энэ жил үнэхээр одтой байлаа. Оны төгсгөл рүү Клубын дэлхийн аваргыг авснаар гайхалтай улирлаа перфект үдсэн юм. Залуу хүү Педро нь бүх 6 тоглолтод гоолдсон цорын ганц тоглогч болон түүхэнд нэрээ бичүүллээ.

Энэ жилийн Барсаг бяцхан Мессигээс салгахын аргагүй. Хүүхэд байхдаа Барсад ирээд өсөлт нэмэгдүүлэх эм ууж байсан тэр өнөөдөр багийн гол мотор нэгэнт болжээ. Ямар ч хүчтэй, эвгүй пасс ирсэн хөлөндөө соронзтой мэт хүлээж авах чадвар, хэний ч санаанд ормооргүй уран чамин хууралт, талбайн ямх газрын үнэ цэнийг ч мэдрэх чадвар, өршөөлгүй гүйцээлт гээд л түүний чадварыг дахин дахин бичээд баймаар. Оны сүүл рүү Европын шилдгийг зүй ёсоор хүртлээ. Оны зааг дээр тэр дэлхийн шилдэг болох нь нэгэнт тодорхой болов. Тэр ч байтугай рекорд саналыг авч шилдэг болсон билээ. Баг нь түүнтэй энэ жил шинэ гэрээ байгуулсан нь мундаг гэрээ байлаа. 2016 он хүртэл багтаа үлдэх болсон түүнийг өөр баг авах тохиолдолд 250 сая евро каталон багт төлөх болно гэсэн заалт Мессиг хүссэн ямар ч том багийн толгойд түүнийг оролдохоо зогсооё гэсэн бодлыг төрүүлсэн болов уу.

Оны онцлох 10-ын тэргүүнээр энэ жил үнэхээр одтой хийморьтой байсан Барселонаг нэрлэхээс аргагүй. Баг нь Барсатай таарсныг сонсоод хэлсэн Жуниньогийн үгээр олон хоногийн цуврал нийтлэлээ цэглэе дээ.

“Би тэдний бөмбөггүй байх үеийн тоглолтыг хүртэл харах дуртай”
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Miro Klose » Sat Jan 09, 2010 6:20 am

Тасархай маш их хөдөлмөр оржээ 10 ах ер нь нэг ном гаргана байгаа. 10 ахдаа баярлалаа гэж хэлье!!!!

Мозес ч өөрийгөө хэн гэдэгийг хангалттай үзүүлж байна аа намайг янз бүрээр л муулж доромжилдог гэхдээ чам шиг бий хоосон мөрөөдөгч, гүтгэгч доромжлогч биш, чи жоохон хүн чанартай бай л гэж хэлэх байна.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Барнаба » Sat Jan 09, 2010 10:15 am

Nomer 10 wrote:.........Барнаба чинь худлаа *a*х байлуу нээрээ. Униреа адилхан ЧЛ-ээс хасагдаад ЕЛ-т тоглох болсныг зиндаа адилхан гэж хэлсэн юм. Тэгээд ч хашилтанд хийсэн байгаа биз дээ. Юм ун*a*д ойлгох чадваргүй анх орж байсан хэвээрээ л байх шив дээ. .....


Яахав..би учраа хэлсэн шиг л санагдах юм... тэр хашилтанд хийсэн чинь бүр тийм доош нь хийсэн маягтай харагдсан байхгүй юу....би ганцаараа оилгохгүй биш, дэр доош нь хийгээд байгаа багийг чинь дэмждэг хүмүүс бүгд бараг над шиг оилгосонд байгаам.... нэг юм хэлээд л байгаа биз!!!!!

Тэгээд ч би уучлалт гуих гэдэг юмийг буруу гэж үздэг болсон..../бага зэрэг гэгээрч байгаамуу даа би чинь.... :RD / яагаад гэвэл тухайн хүн уучлалт гуигаад нөгөө хүн нь заавал уучлах албагүй.... уучлаарай гэж хэлээд л зүгээр өнгөрдөг байж болохгүй гэж үзэх болсон доо.... буруугаа хүлээнэ гэдэг нь хамгийн зөв юм болвуу л гэж боддог болов...Цаад хүн нь уучлах болвол өөрөө уучласанаа хэлж бас болох биз...

Тэр Мээш-н хэлдэг үнэн үнэн... түргэдсэн байж болно.... Гэхдээ би уучлалт гуихгүй ...10 админ намайг уучлах албатай биш, би уучлуулах ёстой биш..... тэгэж түргэдсэн нь миний буруу... дахиж ийм зүйл хийхгүй байхыг хичээнэ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby AG » Sat Jan 09, 2010 1:14 pm

Гоё бичлэг болжээ. Өнгөрсөн жил юу болсон нүдэнд харагдтал биччиж.

PS : Уучлаарай. Надад тэр Спайн-ы Лиг-ийн талаар бичсэн хэв маяг чинь арай л сэтгэлд хүрсэнгүй. Таны хөдөлмөрийг үнэлж маш их баярлаж байгаа ч дараа нь бичсэн зүйлдээ анализ хийж улам төгөлдөржүүлвэл улам л сайхан чансаатай зүйл гарна. Спайн-ы лиг-ийн талаар бичсэн зүйлдээ review хийгээд арай өөрөөр бичиж болохгуймуу
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Funky » Sat Jan 09, 2010 2:07 pm

:eek: :beer Гайхалтай
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Mish » Sat Jan 09, 2010 2:18 pm

Nomer 10 wrote:Мөн Аваргуудын лигийн 3-4 тоглолт бас хамрагдсан гэж байгаа.

энд Барса-Челси орсон л байх
Өвребо ч овоо юм халааслаа биз
уншихад урамтай байлаа :eek:
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Цэнгүүн » Sat Jan 09, 2010 4:33 pm

Гайхалтай :eek: 10 Ахад баярлалаа..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Realist » Sun Jan 10, 2010 4:35 pm

гоё болжээ. :eek:
Nomer 10 wrote:Түүний насан туршийн хань Тереза энэ хүнд үед эмэгтэй хүнд баймгүй тэвчээр гарган бүхнийг тод болгосон. Герман орон даяар зоригийг нь биширч, түүний хөлд бөхийв.


эхнэр нь юуг тод болгосон юм бэ?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby meesh » Sun Jan 10, 2010 5:37 pm

Nomer 10 wrote:Зүгээр ээ мээш. би чинь бас ч гэж эрийн хугархай шүү. Уучлалт эргээд гуйж чаддаг хүн найз нөхөд олонтой явдаг. Барнаба чинь худлаа *a*х байлуу нээрээ. Униреа адилхан ЧЛ-ээс хасагдаад ЕЛ-т тоглох болсныг зиндаа адилхан гэж хэлсэн юм. Тэгээд ч хашилтанд хийсэн байгаа биз дээ. Юм ун*a*д ойлгох чадваргүй анх орж байсан хэвээрээ л байх шив дээ. Мозес муу нусхай сайт энэ тэр дээр коммент үлдээх хэрэггүй шд, эндээ өчнөөн удаан хамтдаа байсан байж эндээ л эр хүн шиг ярилцая л даа. Барсаг дурсаагүй болохоор л тэгж байгаам байх даа, зайлуул.


хаха хаалт хашилт нтр-ээ ямар ч байсан ойлгочих байх өө...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: 2009 оны хөлбөмбөгийн улирал

Postby Бамбууш » Thu Jan 28, 2010 1:59 pm

Ер нь 10-н бичлэгийг күлээж уншдаг, уншсаны дараагаар нэг сайхан юм үзсэн юм шиг эсвэл оюуны аргамжаа мэдлэгийн өрхөө нээсэн шиг л болдог шд.. Энд гарууд үхсэнд нь анти үзэл энэ тэр гэж духлаатаад байна... Ингэж бүхэл бүтэн нэг Лийгийн нэг улиралыг дүгнэж бичнэ гэдэг хэр баргийн күмүүсийн хийдэг ажил биш... 2008 оны улирал 10 топ 4-н улиралын өнгийг тодорхойлсон байдаг.. Яг л тал тохой татахгүйгээр бичсэн байсан.. Тэгэхэд ч күмүүс манайхыг арай ингэчлээ тэгчихлээ гэж л байсан.. Яах аргагүй ихэнхи нь биелсэн.. Манайхыг Нандо, Ж хоёр бэртвэл явцгүй болох төлөвтэй гэсэн.. Яг л тэгсэн.. Баахан тэнцээ.. Харин улиралын төгсгөлийг сайн хийсэн... Дараа нь ч өөрөө танайхыг ингэж сайн явна гэж таасангүй гэдэг.. Ер нь хөлбөмбөг гэдэг урдчилан хэлэхэд үнэхээр хэцүү спорт тийм ч үүднээс бидний сонирхолыг асар их татаж байдгаараа давуу талтай..Тэр таамаглах аргагүй зүйлийг базаад нэгтгээд дүгнээд бичнэ гэдэг кэр баргийн күмүүсийн чаддаг ажил биш.. Харин 10 бол тэрийг их чанартай сайхан бичдэг.. Би лав кувьдаа энэ жил бүх багийг бас тодорхойлоосой гэж күсч байсан ч завгүй эсвэл үнэхээр урам нь хугараад бичээгүй.. Гомдлоод байгаа гарууд өөрсдөө тэгвэл бичээд үзэх кэрэгтэй.. Үхсэн Куц ухна даа күрээд бууж өгч буу зэвсэгээ хураалгах биз... Бичнэ гэж ямар гэцүү болохыг зарим гарууд мэдэхгүй байх шиг.. Би өөрөө нээх сүрхий биш л дээ.. Яахав сэтгэлийн хөөрлөөрөө хэдэн юм сараачдаг ухаантай.. Миний багийнхаа улиралыг дүгнэсэн дүгнэлт маниа сэдэвийн эхний нүүр дээр байгаа.. Тэрийг одоо би уншиад гошного улайж көхний толгой ирэвгэндэг шд.. Тэс хөндлөн буудна гэж тэрийг л кэлдэг байх... 10-н дүгнэлт болон тоглолтын анализууд ер нь 100 -аас 90 хувьд нь дандаа байндаа тусдаг шиг санагддаг.. Бас хааяа хааяа урмын үг магтаал сонсох нь тэр тухайн бичиж буй күнд их эерэг нөлөө үзүүлдэг юм.. Нэгхэн смайл байсан ч бас л том шагнал... Яахав шүүмжлэл байлгүй яахав гэхдээ тэрийгээ их эергээр кэлэх кэрэгтэй шд.. Духлаа шууд анти энэ тэр гэж үхэр монгол явцарсан жухаа санаа гаргаж байхаар... Эргээд 10-н хувьд бол манайханд урам хугардаг нь жаахан онцгүй л байна.. Уг нь манайхыг 2005 оны финалын дараагаар их дэмждэг байсан.. ялангуяа Хэнцэр, Буучин 2 оос арай нааштай ханддаг байсан.. Одоо бол нэг дүнээрээ ч харахгүй биз бвхахаххахаха.. За яахав тэр нь байг гэхэд манай сэдэв дээр орж ирж багийн талаар шүүмж энэ тэр огт бичихээ байсан.. Би лав 10-г шүүмжлэсэний дараа үнэхээр тийм юм байж гэж олж кардаг.. Бусад Лаларууд шиг духлаа аашихгүй.. Бяцхан анти бол байх шд... Форум өргөжиж хүмүүсийн күрээ тэлж байгаа ч 10 шиг күмүүс нэмэгдэхгүй харин ч улам цөөрөөд байх шиг санагдаад байх юм.. Сүүлдээ энэ форум зүгээр л нэг тоглоом тохууны газар болж байх шиг байна.. За тэрэнд ч энэ халзан толгойгын хувь нэмэр ер нь багагүй л дээ..Гэхдээ 10 -т хандак кэлэхэд баярлалаа.. үнэхээр сайхан review байна..Өшөө олон юм бичиж унших дуртай мань мэтийг баярлуулна биддээ кэмээгээд нэг хундага өргье уусан юм толгойд гарч ужид өвчин сэдрэх ажаамуу..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Previous

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests