VfL Wolfsburg

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Sun Apr 05, 2009 1:09 pm

Мдэфэндер одоо харахад их зөв сэдэв нээсэн байна шүү хэхэ. Жекогийн 2 дэх гоол тас. Хаалгач контрыг эхлүүлчихсэн. Жекод гараараа ойрхон дамжуулаад, нөгөөх нь хэд түрж гүйснээ зүүнд явсан Мисимовичэд хаясан. Өнөөх нь нэг түрснээ шууд буцааж хаяад, мань хүн баруун тийш нь нэг дараад л шууд 20 гаран метрээс цохисон. Лаам саад болж амжсангүй. Графитэгийн 2 гоол ч бас лайтай. Эхнийхэд нь Брэног ичиг болгосон. Нуруугаараа хашиж бөмбөгөө авангуут шууд эргээд л урт булан луу өнхрүүлчихсэн. Үнэн мэдрэмжтэй залуу юм аа. Энэ залуугийн талаар товч танилцуулга бичье гэж байсан ч зав болоогүй, одоо нэг оруулна аа. 2 дэх гоол нь бол яалт ч гүй энэ жилийн шилдэг гоол болох байх. 5 хүн дунд эргэлдчихлээ. Рүүд тэр жил Фулхэмд гайхалтай ран хийхэд тайлбарлагч surrounded by enemies гэж байсан. Тэрэн шиг л баахан дайснуудыг нэг нэгээр нь заримыг нь давхраар нь мангартуулаад хаалгачийг нь хүртэл унагаад тэгээд ардаа өсгийлдчихсөн. 1 дэхийн орой ССТВ-ийг заавал үзээрэй. Жилийн шилдэг гоол шүү. Германд байхад дээхнэ үед Жэй Жэй Окочагийн хийж байсан яг иймэрхүү гоолыг нэлээн хэд харж байсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Sun Apr 05, 2009 1:16 pm

Магат нээрээ өчигдөр Хөнэссийг үнэн элэглэв ээ. Сүүлд нь хаалгачаа хүртэл солиод л. Бэналио инээгээд л сууж байна лээ. Хариугаа чангахан авлаа даа. Хөөрхийг Миланд 4-1-дүүлсний дараа хөөчихсөн. Түүний ч буруу биш ш дээ. Өөрсдөө тэр үед нь авья гэсэн тоглогчийг нь авч өгдөггүй л байсан. Энэ Байерн ч сүүлийн жилүүдэд юу л болоод байна даа. Миланд 4-1, тэгээд лигидээ ЧЛ-ийн эрхгүй хоцорсон, УЕФА-д ороод Зенитэд арчуулсан, одоо бүр Бундэслигийнхээ багуудад тоосоо гөвүүлдэг болж. Брэмэнд талбайдаа, цомд Лэвэркузэнд одоо энэ Вольфсбургт гээд л. Энэ нэг л биш ээ. Сайтуудаар хаа сайгүй л Магатын чононууд Байерныг тасчиж идлээ гээд л.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Чуугий » Sun Apr 05, 2009 2:00 pm

Nomer 10 wrote: Миланд 4-1,


2007оны ЧЛ-н тоглолт яриад байна уу 4-2 шдээ хө.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Sun Apr 05, 2009 2:21 pm

Үгүй ээ, тэрний өмнө. Шигшээ нь Италид 4-1-дүүлээд, Байерн Миланд 4-1-дүүлээд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Sun Apr 05, 2009 5:14 pm

эдар ер нь овоо баг болжээ ирэх жил чл-д орчих байхаа! гайгүй амьтдасаа явуулахгүй байж бгаад үзвэл юм дуулгана шүү байерныг хождог харин ёстой илүү юм боллоо бүрэлдхүнээ өшөө л сайжруулах хэрэгтэй европын тавцанд манайд бас хань болж мэдэх юм эдний довтолгооны хослол ёстой галзуурч бнаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby El Payaso » Sun Apr 05, 2009 6:07 pm

тэр Граффити чинь нээрээ Байрнаар зүгээр тоголсон байнаа... хэхэхэ... гоёо гоолууд хийжээ ер нь... тэр сүүлд хаалгачаа сэлгэдэг бол арай л баавартай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: VfL Wolfsburg

Postby Чуугий » Sun Apr 05, 2009 8:29 pm

Wolfsburg striker Dzeko shock £12M Man Utd target
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Mon Apr 06, 2009 6:22 pm

Алдарт Байерныг Вольфсбург амаар нь шороо өмхүүллээ. Дахиад таарахад ховорхон мөч. Тэгэхээр мөнхжүүлнээ :mrgreen:

Image
Image
Image
Image
Image
Image

Энэ ногоон хувцастай залууг сайн хараарай. Өмнөд Африкт уулзаж магад.
Image
Image
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby ..::Affictor::.. » Mon Apr 06, 2009 7:13 pm

thug_uu wrote:
poseidon wrote:28 тай гэдэг чинь Липпи дуудахад арай л залуудхаар юм байна.

Уг нь донадони дуудаад бсан шд тэгээд эргэж ирээд липпи эрс шинэчлэл хийгээд бнуу гүй юу

Липпи харин дуудахгүй байгаамаа 2006 онд бол үүргээ сайн биелүүлж байсан да
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: VfL Wolfsburg

Postby baynaTS » Tue Apr 07, 2009 2:02 pm

Nomer 10 wrote:. Графитэгийн 2 гоол ч бас лайтай. Эхнийхэд нь Брэног ичиг болгосон. Нуруугаараа хашиж бөмбөгөө авангуут шууд эргээд л урт булан луу өнхрүүлчихсэн. Үнэн мэдрэмжтэй залуу юм аа. .


Нээрээ үнэн ганган гоал байнаа xэд даxин үзлээ.

http://videos.sapo.pt/gjFUpFzBa0Bjo7wQ2RfS

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: VfL Wolfsburg

Postby Forza Juve » Tue Apr 07, 2009 10:03 pm

..::Affictor::.. wrote:
thug_uu wrote:
poseidon wrote:28 тай гэдэг чинь Липпи дуудахад арай л залуудхаар юм байна.

Уг нь донадони дуудаад бсан шд тэгээд эргэж ирээд липпи эрс шинэчлэл хийгээд бнуу гүй юу

Липпи харин дуудахгүй байгаамаа 2006 онд бол үүргээ сайн биелүүлж байсан да


Барцальи Италид ирээдүйтэй гэсээр байгаад л залуу насаа дуусгаж, том багуудад тоогдож чадалгүй Вольфсбург руу явсан. Авьяастай гэгддэг ч тогтвортой сайн тоглолтыг үзүүлдэггүй, мөн том тэмцээний азгүй гэдгээ ЕАШТ-ын үеээр хангалттай харуулсан. Ирэх жил Италийн шигшээд залуу хамгаалалтын од төрчихгүй л бол яахав аргагүйн эрхэнд Өмнөд Африк руу авах л байх...Ер нь бол Кьеллинитэй хосолчих олигтой гар хууччуул явчихаар ер нь байхгүй талдаа болчихсон. Гамберини, Барцальи гээд адилхан түвшний гарууд байна л даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: VfL Wolfsburg

Postby LeMoN » Tue Apr 07, 2009 11:28 pm

poseidon wrote:28 тай гэдэг чинь Липпи дуудахад арай л залуудхаар юм байна.


Хахаха шоглож байгаа нь энэ үү

Манай муу өвгөн чинь 26 дунджилж байгаа л Аварга авцан хүн дээ

Ер нь оргил нас байдаг юм шиг байна лэ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Sun Apr 19, 2009 2:04 pm

**н** шүүгч тоглолтыг балиартуулчихлаа. Графитэ бас жүжиглэдэг юм байна :mrgreen: Фридрих ямар ч алдаа хийгээгүй байхад пеналти өгцөн. Гэхдээ дараахан нь Графитэ ганцаараа гарч ирээд Адлерыг хуураад зөртөл нөгөөх нь зуураад унагацан. Шууд л улаан байсан. Бас цаг дуусч байхад Лэвэркэзенд 11 өгсөнгүй. Гар тодорхой хүрсэн. Шүүгч харгайгийн ачаар чонотой нутгийнхан хожлоо гэхэд хэцүү л юм. Адлер тэгээд хөөгдсөн бол Лэвэркэзенд хэцүү л дээ. Графитэгийн 2 дахь гоол дээр МакЭдагийн гоол шиг л баярлалаа. Аргагүй л аврагч юм даа. 22 гоол хийгээд мэргэн буучид дундаа тасраад эхэллээ. Тойм үзэж байгаад лигийн тойм оруулна, Юм бичилгүй овоо хэд хоночихлоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Forza Juve » Sun Apr 19, 2009 5:10 pm

Волфьсбүрг жаахан муу тоглосон, нутагтаа гэхэд....Леверкузен уг нь сайн байлаа...Графитэгийн жүжиглэлт....албаар байдалтай гарын хараагүй гээд л....уг нь шүүгч их ойрхон зогсож байсан даа :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Tue Apr 28, 2009 10:54 am

Гарууд 10 дараалж хожоод лигийн рекорд тогтоогоод бсан цоxхир авхууллаа даа! Релегэйшн баттл хийж бгаа багт ингэж авхуулна гэж хэн санах вэ ёстой сайхан мэдээ!
Саяных дээр хожсон бол бараг тайтел эднийх болчих блаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby Gooner » Tue Apr 28, 2009 2:37 pm

Ёстой хохь нь ээ л гэхээс өөр юу гэхэв дээ.
Коттбуст хусуулна гэхээр юу гэж ойлгох уу :help:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Sat May 02, 2009 2:41 am

Эдний 2 итали Муту-г Волфсбург сонирхож бгаа сургаар муту муту л гээд бгаам байх бас аталанта-н мэргэн бууч Sergio Floccari-г гээд бгаа эднийх чинь уг нь урд хэсэг үнэн хангалттай бгаа шд
ялангуяа заккардо! Тэр миний ирээдүй сүүлийн 5 тойргоос их шалтгаална гэжээ бодвол цом авчуул явах гэж бгаа юмуу цом авч чадаагүй гээд явах юмуу бүү мэд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Sun May 03, 2009 2:51 am

ӨӨ за за эднүүс алаа хаяцан. Хоффенхаймаар наадцан бна шд! 4:0
Жеко хет-трик хийснээр мэргэн буучдын 2-р байранд Хелмес, Гомез хоёртой зэрэгцээд 19 гоолтой ороод ирлээ. 1-т мэдээж Графитэ! Намар Хоффенхаймын урд хэсэг мандан бадарч бсан бол одоо эднийх. Хоффенхаймаас Бек шафферыг 16 дотор унагагаад 2 дах шараа аваад пеналти Графите цохиод 4:0 тимо яагаад ч барсангүй
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby Gooner » Mon May 04, 2009 3:19 pm

Жэкогийн гоолууд гоё гоол байна лээ.
Энэ залуу лав зун нэлээн эрэлттэй байна байх
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Mon May 04, 2009 10:34 pm

Мангар олон баг хошуурч байгаа. Манайх хүртэл холбогдоод нааж явсан. Гэхдээ хамгийн их интересс Арсеналд байгаа. Сая уг нь 2-р үеийн дунд үе хүртэл 0-0 байсий шд. Байерны фэнүүд баярлаал явж байсан байх даа хэхэ. Тэгсэн Жеко 13 минутад хэт трик хийцэн. Уг нь 4 дэх пеналтиг цохиулсан бол покердох байлаа. Графитэ гэхдээ пеналтигээс их сайн цохидог л доо. Өчигдөр 3 гоолны 2-ыг нь бэлдэж өгнө лээ. Энэ 2 ч алчих юм аа. Тэгэхэд Байерн талбайдаа адагт шахуу яваа багийг зүдэрсхийж л хожно лээ. Марин Баум 2 нь байсийм бол бас яах ч байсийм билээ. Одоо Хамбургтай талбайд нь тоглоно. Энэ л хүнд тоглолт болно доо. Энийг хожвол тэгээд бараг аварга доо. Хамбург өчигдөр Хэртаг хожиж чадаагүйм чинь одоо зөвхөн Вольфсийг дэмжинээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Жавхлан » Tue May 05, 2009 7:14 am

10 xэт антийдах гэж ядчих юм. Манайх ганц жил аварга авахгүй өнжлөө гээд хойноос ойрхон хүрээд ирэх юм байхгүй шд. Наад ногоорсон хэдэн юмнууд чинь Магат нь зайлахаар яаж доошоо унахгүй байх вэ гэдэгтээ л санаа зовж суух болно. Хямрал гээд Вольксваген нь наймаанд юм хялайлгахаа больсон шд.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Tue May 05, 2009 11:02 pm

Хаха ядаад байгаа юм ч алга даа. Байерн гэхээр л нүдэнд орсон өргөс шиг санагддаг. Байерн түрүүлээгүй жил болгон баяртай байдаг. Энэ жил Байерн л түрүүлэхгүй бол ирэх жилээс ногоон хувцастнууд унануу байнуу хамаа алгоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Tue May 05, 2009 11:10 pm

10-г уйдтал нь уурыг нь хүртэл нь Бундеслигт түрүүлсэн багаараа үнэээр бахархжинаа :mrgreen:
Bayern :gold
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby Жавхлан » Wed May 06, 2009 5:10 pm

Өргөс шиг санагддаг юм бол бундес үзэх болгонд нүд чинь өвдөөд хэцүү л байдаг юм байна. Дахиад мөн ч олон жил хорсож аргасан нүдтэй явах нь дээ. :lol:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Wed May 06, 2009 7:09 pm

Хамгийн гол нь Байернаас ондоо баг түрүүлэхээс авах кайфын хажууд Байерны түрүүлэх юу ч биш л дээ хаха. Байерны түрүүтэй бол зүгээр л эвлэрдэг. Угаасаа хэдэн өрсөлдөгч багийн хамаг сайныг нь түүчээд байгаам чинь түрүүлээд байдг нь тодорхой шд. Үүгээрээ та нарын Байерн чи бидний Бундэслигийг алж байна. Лион Байерн 2 яг адилхан. Хайран сайхан лигүүдийг яйрин болгодог хогийн багууд. Лион гэхдээ хажууд нь бас хааяадаа Францаас сувд шүүрээд байдаг, хамаагүй дээр. Байерн бол Бундэслигээс ондоо газраас хүн авахаар тэр нь мяарчаад байдаг. Хамгийн сүүлийн жишээ Соса байна. Брэно нь лаг хамгаалагч гээд байсан, ичиг болсий шд. Карими ямар сүртэй ирж байлаа даа. Скаутууд нь гэж үнэн бүтэхгүй гарууд. Венгер үнэн гоё хийсэн байлээ шд цаана чинь. Байерныг хар, Санта Круз ямар хүүхэд очоод ямар хүн болсон, одоо Блэкбурнд яаж байна ухааны юм яриад Руммэниггегийн амыг хэмх тагласан байлаа шд. Ганц удаа амьдралдаа гаргаж үзээгүй мөнгө гаргаад 2 хүн авсан нь тэдэнд жаахан сэргэлт өгсөн. Гэхдээ Европт алуулсан хэвээр. Лэвэркузен Баллак, Лусио Зе Робертотойгоо байсан бол, Брэмэн Клозэ Боровскитэйгээ байсан бол, Полди Көлнтэйгээ байсан бол, ван Бойтен Хамбургтэйгээ байсан бол, Эффэнберг Гладбахтайгаа байсан бол, Элбер Штуттгарттайгаа байсан бол гээд л баахан харамсал Бундэслигийн ирээдүйд санаа тавьдаг хүмүүст төрдөг. Лаамыг чухам Штуттгарт л авьяасыг нь жинхэнэ утгаар нь хөгжүүлж гаргаж ирсий шд. Хашемиан Хамбургт маш сайн байхад нь аваад формгүй болгоцон. Бусад том багуудыг хар. Дандаа гадаадаас тоглогчид авдаг. Тэр чинээгээрээ лигүүд нь сайн байгаад байдаг. Байерн тэднээс дутахгүй заримаас нь бүр хол илүү баян. Тэгсэн хэрнээ тэр улаан нүүрт нь татганаад л байдаг. Яг үнэндээ өнөөдөр Бундэслиг яагаад дээшлэхгүй байна вэ. Тэр телевизийн мөнгө энэ тэрээс болж байна гэж Руммэнигге Хөнэсс 2 тэнэгтдэг. Шаал дэмий яриа. Өөрсдөө мөнгө саах гээд л. Жинхэнэ үнэн нүүр нь бол Байерны шууд оролцооноос болж Бундэслиг жинхэнэ ганхсан. Францад байдал яг адилхан. Иймдээ ч энэ 2 лиг будаа болсон. Цагийн сайханд Кайзерслаутерн, Гладбах, Франкфурт гэхэд Европын ямар ч том багийн шээс нь гоождог байлаа. Францад яг адилхан. Хамгийн сүүлд л гэхэд ПСЖ гэж ямар аймшигтай баг байлаа даа. Ийм болохоор л би Байерн Лион 2-ыг дэндүү их үзэн ядаж явдаг юм. Яахав Европт бол хүчээр дэмждэг, сайндаа ч биш бусад хөөрхийлөлтэй багуудаа жаахан мөнгөөр тэтгэх гэж л тэр. Ингэж байж л лиг өрсөлдөөнтэй болно. Байернаас явсан гарууд яаж цоордог билээ. Одоо бүгд л харж байгаа. Герреро Хамбургт хамаагүй сайн тоглоод байгаа. Санта Круз Английн топ довтлогчдын нэг болсон. Дэлхийн шилдэг лигт үнэлүүлж байгаа тоглогч чухам л Байерны ялзарсан банзан дээр долоон жил нуугдсан байгаам даа. Нэрлэвэл маш олон хүн байна. Тэгээд юм л болохоор 2 **н** босс нь дасгалжуулагч руугаа хамаг буруугаа чихдэг. Оттмарыг анх явуулахад хөөрхий амьтан нүдэндээ нулимстай явж байсан. Магатыг дараа нь яаж дарамталлаа. Клинсид чөлөөтэй ажиллах эрхийг нь өгөөгүй. Наймаан дээр нь ч татганаад, туслахуудыг нь ч авч өгөхгүй тэгээд эцэст нь Клинсигийн буруу болоод дууссан. Түүний буруу байсан, гэхдээ түүнд цаг хэрэгтэй байсан юм. Хамгийн их буруу нь тэр 2-т л байдаг. Гэтэл Брэмэнг хар. Шааф 10 жил болж байна. Тэд халж болох байсан. Гэвч тэр 2004 онд титл аваад л өгсөн. Итгэл маш чухал. САФ Венгер нарын амжилт бол чухам тэр итгэл. Байдал ийм л байна. Тэгэхээр та нар нэг их сэтгэлийн хөөрлөөр хүн буруушаах хэрэггүй л болов уу. Би үнэндээ Бундэслигийн багууд дахин Европт тэсрэлт хийгээсэй гэж асар хүсч явдаг. Гэтэл Байерн тэр боломжийг өгөхгүй байна. Оличгүй Хамбург ирэх жил хэцүү л байна. Рафиньяг авна гээд байгаа, тэр Шалькед асар их үгүйлэгдэх болно. Адлер бол Лэвэркузенд л байх ёстой хүн. Бүгдийг нь бохир мөнгөөр авах гээд байна шд. Ингэхээр хэцүү байшд энэ чинь. Брэмэн Хамбург 2 хөөрхий ёстой бор зүрхээрээ хагас шигшээ хүрлээ, болоо шд. Одоо тэгээд Диегог сугална гээд байгаа. Энэ сайхан баг минь тэгэхээр бас л явахаа байна даа. Хэтэрхий ийм анти Бундэслиг юм хийдэг болохоор Байерн тэгж өргөс шиг харагддаг юм. Тэд хожоод аварга аваад явахад одоо яаая гэхэв дээ гээд л шүүрс алдаад бусад багаа өрөвдөөд л өнгөрдөг. Харин тэдний хожигдол бүр асар их таашаал өгдөг. Тэдний лигийн нэг хожигдол надад лигийн цомоос нь илүү үнэтэй. Сүүлийн үед хөлбөмбөг дэмжиж байгаа хүүхдүүд дандаа том баг дэмжээд л явдаг. Уг нь цаад суурийг нь харж л байх ёстой байгаа юм. Гэхдээ учраа мэдэхгүй хүүхдүүдийг буруутгах арга байхгүй л дээ. Тэд Риберигийн фэн байж болно. Дагаад автоматаар Байерн шүү дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests