VfL Wolfsburg

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: VfL Wolfsburg

Postby chukcha2002 » Wed May 06, 2009 10:33 pm

Магат улирлын төгсгөлд Шальке уруу явахаар болжээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: VfL Wolfsburg

Postby Жавхлан » Thu May 07, 2009 12:01 am

Nomer 10 wrote:Хамгийн гол нь Байернаас ондоо баг түрүүлэхээс авах кайфын хажууд Байерны түрүүлэх юу ч биш л дээ хаха. Байерны түрүүтэй бол зүгээр л эвлэрдэг. Угаасаа хэдэн өрсөлдөгч багийн хамаг сайныг нь түүчээд байгаам чинь түрүүлээд байдг нь тодорхой шд. Үүгээрээ та нарын Байерн чи бидний Бундэслигийг алж байна. Лион Байерн 2 яг адилхан. Хайран сайхан лигүүдийг яйрин болгодог хогийн багууд. Лион гэхдээ хажууд нь бас хааяадаа Францаас сувд шүүрээд байдаг, хамаагүй дээр. Байерн бол Бундэслигээс ондоо газраас хүн авахаар тэр нь мяарчаад байдаг. Хамгийн сүүлийн жишээ Соса байна. Брэно нь лаг хамгаалагч гээд байсан, ичиг болсий шд. Карими ямар сүртэй ирж байлаа даа. Скаутууд нь гэж үнэн бүтэхгүй гарууд. Венгер үнэн гоё хийсэн байлээ шд цаана чинь. Байерныг хар, Санта Круз ямар хүүхэд очоод ямар хүн болсон, одоо Блэкбурнд яаж байна ухааны юм яриад Руммэниггегийн амыг хэмх тагласан байлаа шд. Ганц удаа амьдралдаа гаргаж үзээгүй мөнгө гаргаад 2 хүн авсан нь тэдэнд жаахан сэргэлт өгсөн. Гэхдээ Европт алуулсан хэвээр. Лэвэркузен Баллак, Лусио Зе Робертотойгоо байсан бол, Брэмэн Клозэ Боровскитэйгээ байсан бол, Полди Көлнтэйгээ байсан бол, ван Бойтен Хамбургтэйгээ байсан бол, Эффэнберг Гладбахтайгаа байсан бол, Элбер Штуттгарттайгаа байсан бол гээд л баахан харамсал Бундэслигийн ирээдүйд санаа тавьдаг хүмүүст төрдөг. Лаамыг чухам Штуттгарт л авьяасыг нь жинхэнэ утгаар нь хөгжүүлж гаргаж ирсий шд. Хашемиан Хамбургт маш сайн байхад нь аваад формгүй болгоцон. Бусад том багуудыг хар. Дандаа гадаадаас тоглогчид авдаг. Тэр чинээгээрээ лигүүд нь сайн байгаад байдаг. Байерн тэднээс дутахгүй заримаас нь бүр хол илүү баян. Тэгсэн хэрнээ тэр улаан нүүрт нь татганаад л байдаг. Яг үнэндээ өнөөдөр Бундэслиг яагаад дээшлэхгүй байна вэ. Тэр телевизийн мөнгө энэ тэрээс болж байна гэж Руммэнигге Хөнэсс 2 **н**тдэг. Шаал дэмий яриа. Өөрсдөө мөнгө саах гээд л. Жинхэнэ үнэн нүүр нь бол Байерны шууд оролцооноос болж Бундэслиг жинхэнэ ганхсан. Францад байдал яг адилхан. Иймдээ ч энэ 2 лиг будаа болсон. Цагийн сайханд Кайзерслаутерн, Гладбах, Франкфурт гэхэд Европын ямар ч том багийн шээс нь гоождог байлаа. Францад яг адилхан. Хамгийн сүүлд л гэхэд ПСЖ гэж ямар аймшигтай баг байлаа даа. Ийм болохоор л би Байерн Лион 2-ыг дэндүү их үзэн ядаж явдаг юм. Яахав Европт бол хүчээр дэмждэг, сайндаа ч биш бусад хөөрхийлөлтэй багуудаа жаахан мөнгөөр тэтгэх гэж л тэр. Ингэж байж л лиг өрсөлдөөнтэй болно. Байернаас явсан гарууд яаж цоордог билээ. Одоо бүгд л харж байгаа. Герреро Хамбургт хамаагүй сайн тоглоод байгаа. Санта Круз Английн топ довтлогчдын нэг болсон. Дэлхийн шилдэг лигт үнэлүүлж байгаа тоглогч чухам л Байерны ялзарсан банзан дээр долоон жил нуугдсан байгаам даа. Нэрлэвэл маш олон хүн байна. Тэгээд юм л болохоор 2 **н** босс нь дасгалжуулагч руугаа хамаг буруугаа чихдэг. Оттмарыг анх явуулахад хөөрхий амьтан нүдэндээ нулимстай явж байсан. Магатыг дараа нь яаж дарамталлаа. Клинсид чөлөөтэй ажиллах эрхийг нь өгөөгүй. Наймаан дээр нь ч татганаад, туслахуудыг нь ч авч өгөхгүй тэгээд эцэст нь Клинсигийн буруу болоод дууссан. Түүний буруу байсан, гэхдээ түүнд цаг хэрэгтэй байсан юм. Хамгийн их буруу нь тэр 2-т л байдаг. Гэтэл Брэмэнг хар. Шааф 10 жил болж байна. Тэд халж болох байсан. Гэвч тэр 2004 онд титл аваад л өгсөн. Итгэл маш чухал. САФ Венгер нарын амжилт бол чухам тэр итгэл. Байдал ийм л байна. Тэгэхээр та нар нэг их сэтгэлийн хөөрлөөр хүн буруу*a*х хэрэггүй л болов уу. Би үнэндээ Бундэслигийн багууд дахин Европт тэсрэлт хийгээсэй гэж асар хүсч явдаг. Гэтэл Байерн тэр боломжийг өгөхгүй байна. Оличгүй Хамбург ирэх жил хэцүү л байна. Рафиньяг авна гээд байгаа, тэр Шалькед асар их үгүйлэгдэх болно. Адлер бол Лэвэркузенд л байх ёстой хүн. Бүгдийг нь бохир мөнгөөр авах гээд байна шд. Ингэхээр хэцүү байшд энэ чинь. Брэмэн Хамбург 2 хөөрхий ёстой бор зүрхээрээ хагас шигшээ хүрлээ, болоо шд. Одоо тэгээд Диегог сугална гээд байгаа. Энэ сайхан баг минь тэгэхээр бас л явахаа байна даа. Хэтэрхий ийм анти Бундэслиг юм хийдэг болохоор Байерн тэгж өргөс шиг харагддаг юм. Тэд хожоод аварга аваад явахад одоо яаая гэхэв дээ гээд л шүүрс алдаад бусад багаа өрөвдөөд л өнгөрдөг. Харин тэдний хожигдол бүр асар их таа*a*л өгдөг. Тэдний лигийн нэг хожигдол надад лигийн цомоос нь илүү үнэтэй. Сүүлийн үед хөлбөмбөг дэмжиж байгаа хүүхдүүд дандаа том баг дэмжээд л явдаг. Уг нь цаад суурийг нь харж л байх ёстой байгаа юм. Гэхдээ учраа мэдэхгүй хүүхдүүдийг буруутгах арга байхгүй л дээ. Тэд Риберигийн фэн байж болно. Дагаад автоматаар Байерн шүү дээ.

Яриулаад байвал яриад л байхаар шинжтэй. Германы хөлбөмбөгийн уналтын ганц буруутан нь Баерн болж таарч байна уу? Хэхэ тэгж ч залж болохгүй шүү. 2 Герман нэгдсэний дараа бундесын ихэнх багуудын залгамж халаа бэлддэг хүүхдийн багууд муудаж, нэг хэсэг Германы хөлбөмбөг тэр чигтээ л уналтанд орсон. Энэ бас л дан ганц Баерны буруу болж таарах уу?
Сувд шүүрдэг ч гэж дээ. Оличийг мөнгөөр зодож авсан уу? Боровскиг бас л фрийгээр авсан. Үнэндээ тэгтлээ үнэ цохиж аваад байсан юм алга. Бундеслигийн бусад багуудын ихэнх тоглогчид дарамт өндөртэй ч гэсэн Баернд тоглохыг хүсч л явдаг. Эффенберг Мөнхэнгладбахдаа байсан бол, Шолл, Канн 2 Кайсерлаутерндаа байсан бол ЧЛ, өч төчнөөн титл, покал авах байсан уу? Ёстой харагдаач! Элбер, Зе, Баллак, Луцио нар ч манайд ирсэндээ харамсдаг л гэж лав дуулж байсангүй, муудсан ч юм байхгүй. Ер нь бол лигийн шал арчсан ч хамаагүй анх тоглож эхэлсэн багтаа байсаар насыг барах ёстойм байна л даа. Угаасаа Баернаас, тоглогчидоос, дасгалжуулагчаас фенүүд үргэлж ихийг хүлээж байдаг. Боломжийг ашиглаж чадахгүй бол халж солих нь зүйн л хэрэг шд. Ямар тэр Шааф шиг чинь 10 жилд ганц титл хялайлгахыг нь хүлээгээд суултай нь биш.
Бохир мөнгөөр тоглогч авдаг гэнүү? Хэзээ Баерн мөнгө угаагаад, хууль бус юм хийгээд явсан бэ? Баримттай ярихгүй бол нэг л сайн санахгүй байх чинь. Руминниге, Ули 2-ыг харамч гэж муучилдаг ч гэсэн манайх шиг сайн менежменттэй баг олон байхгүй. Хэдэн зуун саяын өртэй байж тоглогч мөнгөөр зодож авдаг багийг тэгвэл юу гэх үү? Шаардлагатай зүйлдээ л мөнгө зарцуулахыг буруу гэх гээд байна уу даа.
Ер нь тэгээд учраа мэдэхгүй хүүхэд байна уу, хэн байна уу хамаагүй. Юуг дэмжих нь тухайн хүний л хэрэг. Битгий нэг их мундаг хүн болох гээд үзэл бодлоо тулгаад, дэмждэг баг руу дайрч довтлоод бай. Хамгийн сайхан нь хэн нэгнээс өчүүхэн ч шалтгаалахгүйгээр явдаг зүйл явдагаараа л явна, авдаг хүнээ авдагаараа л авна.
Жингийн цуваа явж л байна, замын ноход хуцаж л байна.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Thu May 07, 2009 1:33 am

Бундеслигийн ямар ч хамаагүй сэдэв дотор юу ч хамаагүй бичиж бгаад л манайхыг хийгээд явчих юмаа 10 . Хийж бгаа юм нь зүгээр л залхсан асуудал! Тэр лигэсээ тоглогч авдаг этэрийг буруу ч гэж юу байхав. Манайх ямар дандаа өмнөд америкаас Аргентинаас, Бразилаас тоглогчид авалтай нь биш нөгөөдүүл нь Бундеслиг гэхэсээ илүү сери А, ла лига гээд бдаг ирээд ч нээх сайн дасаж өгөхгүй. Нөгөө хэдэн топ лигээс болхоор Бундеслигт үе нь өнгөрч бгаа эсвэл явцгүй гарууд л ирнэ шд. Тэгээд бас манайхаас явсан гарууд алаад бна гэнэ. Дан ганц манайхаас явсан ч биш ер нь ажаад байхад Бундеслигээс явсан нөхдүүд өөр лигт очоод гайгүй тоглоод бна шд. Бундеслигийн тоглогч нар бол манайд ирэх мэдэж дуртай заалттай европд тоглох эрхтэй. европд тоглож байж л өөрийгөө харуулах боломж гарч ирнэ. Бас цом бна. Цом өргөхийг хүсэхгүй хэн байхав! Манайх ч гэсэн жил болгон европдох амжилтаа ахиулах гээл арай ойроор нь эднүүсээс түүж бна шд. Тэр дасгалжуулагчын тал дээр бол санал нийлж бнаа. Хитцфелдийг эхлээд явуулдаг, сая Клинсиг явуулдаг дээр бол.
Бас нээрээ юун бохир мөнгө юм бэ? Тэрийг сайн ойлгохгүй бнаа. Манайх одоо мафийн мөнгө төгрөг угаагаад бнуу? Би мэдэхгүй ч байж магадгүй! хэлээд өгөөрөй!
аан нээрээ энэ жил 10 дахиад л жоохон дурамжхан байх байхаа. Манайх :gold
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby Gooner » Thu May 07, 2009 10:13 pm

Дотроосоо зулгаадаг бол ер нь л байсаар л ирсэн үзэгдэл л дээ.
Гол нь энэ гайгүй тоглогч нар нь багтаа үлдээд Байэрн гадаад зах зээл дээр гайгүй ажиллаад хэдэн сайн тоглогч авчихвал ганц Байэрн ч биш германы хөлбөмбөгийн хөгжил их нэмэртэй нь үнээн. Би хүлээн зөвшөөрнө.



Багахаан мөнгө өгөөд авчихаад байгаа Алтинтоп, фрийгээр туучихсан Боровски, Подолски гээл нэрнүүд багийнхаа жэрси дээр үлдсэн бол Бундэсийн багууд Европт ч сайн үзээд Бундэс ч сонирхолтой л болох байсан.

Заа яахав одоо Диего бол Брэмэнээс явах нь тодорхой. Хэрвээ Байэрнд очихгүй байлаа гэхэд дахиал дотроосоо түүнэ. Лэвэркүзэний Рэнато Аугусто гээл эхлэнэ дээ харж л байгаарай. Намаг балчигнаасаа гарах гэж ядаж байгаа баг... Тэгээл цаашаа Штуттгартын Гомез, Марзо Марин гээл явж өгнө.
Зүгээр дотроосоо түүж байхаар Франц, Бэльги гээд л дурандвал байгаа даа уул нь.
Би лав Бундэслигийн өрсөлдөөнтөй болгохийг хүсэж байна.
Байэрн байнга л хойморт байгаад байдаг, учир Гамбург, Штуттгарт, Шальке, Лэвэркүзэн, Дортмунд гээл энэ хэдэн ойролцоо багууд нь нэгнээсээ тасарчихаагүй, тэгээл нэгнээсээ оноо зулгаагаад хэн нь ч дээшилсэн юм байхгүй тамын тогооны үлгэрээрээ Байэрнээ л түрүүлүүлдэг.

Сая Рибэри Тони ирсэнээр Байэрны коммэршил орлого яаж нэмэгдлээ дээ. Хэрвээ энэ 2 дээр нь суурилаад өшөө дахиад ганц хоёр наймаа хийгээд багаа сайжруулчихсан бол Байэрн сая СЛ дээр бол Барсад ингэж доромжлуулахгүй л байсан даа. Бундэслигт ч ингэж мяарахгүй.
Үүн шигээ л цаашид ажиллах хэрэгтэй байгаам. 3 world class player + international class players гээл нэг дажгүй баг бүрдүүлчихэд Байэрнээс айна даа Еьроп бол. Даанч тэгж чадахгүй юм даа..
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Fri May 08, 2009 5:12 am

Хмм Жавхаа бас их зөрүүд юм аа. Учраа мэдэхгүй хүүхэд гэж чамайг хэлээгүй, сүүлийн үеийн энэ борооны дараах мөөг шиг олширч байгаа шинэ баг дэмжигч хүүхдүүдийг хэлсэн. Тэд нэг сайн тоглогч хараад тэгээд тэрийгээ дэмждэг. Тэдний буруу биш гэдгийг би бичсэн. Гэхдээ цаадахыг нь харж л байх хэрэгтэйм байгаам уг нь. Тэгж байхад чи хүн нохой энэ тэрээр нь дуудаад байнуу гүй юу. Үнэхээр чи намайг нохой гэж хэлж байгаа бол за би чамтай юу ч ярихав дээ. Сайн дүү гэж боддог байсан юм. Мөнгөндөө хатсан гарууд тэгээд тоглогч сугалахдаа аль болох үнэгүй авахыг хичээдэг. Тэр тоглогчдыг би огт буруутгаагүй байна. Хэн ч гэсэн том багт тоглож карриерээ дээшлүүлэхийг хүснэ. Гол нь Байерн л амин хувиа бодоод лиг тэргүүлэгчийн үүргээ умартаад байна шд. Ухаантай загнасан бол өдийд Бундэслиг энд тэндгүй 4-0-дуулж шившигтэй хутгалдаж явахгүй л байсан. Бундэслигийг гадаадад зөвхөн Байернаар л төлөөлдөг. Бохир мөнгө гэдгийг шууд утгаар нь ойлгочих юм аа. Гэмт хэрэг мэдээж биш. Харин хамаг л байдаг шагнал энэ тэрийг хамчихаад байдаг хэрнээ тэрийгээ зөвхөн дотоодын лигээ сулруулахад л зарцуулдаг. Тийм болохоор л бохир мөнгө гэсийм. Зурагтын мөнгийг танайх л ганцаараа шахуу хамдаг байсий шд. Сүүлд реформ хийхэд Хөнэсс яаж үхэн хатаж байлаа. Амжилтаас нь шалтгаалж энэ мөнгийг хуваарилах хэрэгтэй гээд л дайрчихсан. Энэ жил Брэмэн Шальке 2 ЧЛ-т мултрангуут УЕФА-аас ирэх 50 саяыг Байерн л ганцаараа хүртсэн. Клозэ Боровски 2 байсан бол өөр шд. Тэргүүлэгчийн үүргээ бодоод бусад багаа цаашлаад лигээ боддоггүй арчаагүй юмнууд. Тэгэхэд бусад лигийн томчууд яаж байна. Реал гэхэд л лигийн нүүр царай болж байсан ВДВ-ыг аваад явсан. Юве Диегог сугалж байна. Адилхан гаднаас л авах хэрэгтэй шд. Дотоодын өрсөлдөөн сайн байх тусам Байерн өөрөө л сайжирна. Хэзээ ч одооных шиг гутамшиг болохгүй. Гладбах, Франкфурт Кайзерслаутерн гэсэн багууд Европт баллаж байх үед л Байерн ЧЛ-т 3 дараалж түрүүлсий шд. Чи хүнийг элдвээр хэлэхээсээ өмнө маргалдах сэдвээрээ бас нэг жаахан бодож байвал дээр биш үү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Жавхлан » Fri May 08, 2009 5:30 am

Та учраа мэдэхгүй гэдгийг ерөнхийд нь хэлсэн юм бол, би ч гэсэн нохой гэдгийг ерөнхий утгаар нь хэлсэн юмаа.
Гаднаас хүн авах гэдэг дээр бол санал нэг л байна. Харин Германы хөлбөмбөгийн уналтанд гол буруутан нь гэвэл хүлээн зөвшөөрч чадахгүй. Харин ч өдийг хүртэл нэр төрийг нь өргөж явсан.
Мэдээж би таний үзэл бодлыг өөрчлөнө гэж байхгүй. Гэхдээ байнга доош нь хийгээд доромжлоод байхаар л дарамттай юм. За за энэ маргаан ингээд дуусаг. Бие биедээ юм бодоод яахав.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: VfL Wolfsburg

Postby Barcik » Fri May 08, 2009 7:33 am

Энэ 10, Жавхаа энэ тэр жаахан параграф энэ тэрээр салгаж бичиж бай л даа... Уншмаар байв ч нүд эрээлжлүүлээд хаячих юм...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: VfL Wolfsburg

Postby El Payaso » Fri May 08, 2009 10:42 am

би ч гэсэн бас ерөнхийдөө арав шиг л боддог тийм болохоор Байрнд дургүй л дээ... Лионд ч дургүй хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: VfL Wolfsburg

Postby ..::Affictor::.. » Sun May 10, 2009 1:31 am

ээ ёстой Гомез азаргалаа хаячлаа да эднийхийг
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: VfL Wolfsburg

Postby chukcha2002 » Sun May 10, 2009 2:51 am

Гомез одтой байлаа. Какау тэр 2 дахь гоолын өмнө өөрт нь өгчих газар өгсөнгүй гэж уурлаад дараа нь гоолны дараа Гомезын хажуугаар бас их шартай гарчийнаа, хаха. Инээд хүрчлээ.
Вольфсбург уг нь тэнцээ хийхэд ойрхон л байсым шиг харагдлаа шд. Тэр итали золиг 2 гоолны шаанс алдчихын.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: VfL Wolfsburg

Postby Жавхлан » Sun May 10, 2009 3:46 pm

Гомез ч аймшигтай байсан л даа. 30 секундэд л тоглолтын хувь заяаг шийдчихлээ. Магатын явах болсон шийдвэр багийнханд нь нөлөөлчихвүү дээ.
Харин манайхан жоохон хариуцлагагүй тоглочихлоо. Уг нь Коттбусыг 6:1-дчих олон боломж гаргасан ч ашиглаж чадсангүй. Тэгсэн бол шууд хүснэгтийг тэргүүлээд эхлэх байв. Рибери ч гэсэн пеналти алдаж энэ тэр. Ядаж гоолын зөрүүнд хэрэгтэй байсан юм. Гэхдээ яахав 2-хон гоол.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: VfL Wolfsburg

Postby Kro » Sun May 10, 2009 6:30 pm

Хэдий 4 гоол хийсэн ч гэсэн Гомез бас л болоогүй байлээ. Ямар ч их отонд ордогын... Сая тэгээд баахан ЧЛ-ын тоглолтууд үзцэн болоод ч тэрүү аль аль баг нь их энгийн юмнууд алдаж байгаа харагдсан.
23 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг Графитегийн хамт тэргүүлж байна.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Mon May 11, 2009 11:32 am

Гомез хог шигшээд ингэж тоглодгүйн байхдаа. Сонин гар шүү! Эднийхийг хусуулна гэж мэдэж бсийн магатын явах мавах багын сэтгэл зүйд бол нөлөөлж л бгаа шд. Одоо эднийх худлаа худлаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Wed May 13, 2009 2:59 am

Тоглож чадахгүй болсон гэсэн Мисимович эргээд иржээ :-D Нөгөө л Жеко гоолдоод 1-0-оор хожиж явна. Гэхдээ Дортмунд аймаар дайрсан гэнэ. Энэ Магат тэгж байгаад чоно юм аа. Герман САФ гэмээр нөхөр шүү. Улиралжингаа шахуу тоглосон Пэкарикийг суулгачиж. Тэгээд баруун хагаст довтлохдоо түлхүү байдаг Риетерийг байранд нь зогсоож. Баруун ард гэхээр универсал л нөхөр юм. Риетер эсвэл Деяга байдаг газар Хасэбэ гээд сайн мэдэхгүй нөхөр гаргаж. Деяга бас сэлгээнд сууж байх юм. Заккардог дуулиантайхан авсан хэрнээ бараг тоглуулсангүй. Симунек уг нь төвд баттай гардаг. Тэгсэн бас л суулгаж. Мадлунгийг Барцальитай цуг гаргаж. Энэ нөхдүүд бүгд сэлгээнд нэр нь байж байх юм. Тэгэхээр торгууль гэмтэл энэ тэр байхгүй л бололтой. Магат ингэж байнга ротэйшн хийдэг болохоор нөгөө багууд нь тактикийг нь таах гэж мунгинаад байх шиг. 12 дараалсан ялалтыг хараад байхад яг тогтсон 11 хэзээ ч байгаагүй. Ямар ч байсан нөгөө талд Байерн тэнцээтэй байгаа болохоор яг одоо бол 2 оноогоор тасарсан явж байна. 2 оноо гэдэг ч асар их оноо доо. Гэхдээ Байерн хожих нь яахав, өөрсдийнхөө л тоглолтыг анхаарах хэрэгтэй. Гоолоор эцэст нь бүх юм шийдэгдэж ч магадгүй байна шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Wed May 13, 2009 4:08 am

За ямар ч байсан хожлоо. Цаг дуусч байхад хийсэн гоолынхоо ачаар нөгөө 2 бөмбөгний зөрүүгээ хадгалж үлдсэн. Жеко даблдэж, Графитэ нэгийг хийв. Энэ 2 ч арай л аймшигтай хослол юм. Графитэ 24 гоолтой лигийг ганцаараа тэргүүлээд эхэллээ. Жеко 22 гоолтой. 23 гоолтой Гомез маргааш тоглоно. Штуттгарт маргааш тоглоно. Лиг дуусах гэж байхад одоо үздэг л байх даа. Улирал хурдан дуусаасай. Ядаргаа болж үхэх нь. Бүтэн сайны шөнө нэлээн гүрийцэн чинь өчигдөр нэг манараа л амьтан явлаа. Сая Графитэ сүүлийн гоол дээр Дортмундын хэдэн ч хүнийг хуурцийм бэ дээ, тэгээд Жекод хаяж гоолдуулж. Маргаашнаас олж харнаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby zizu » Wed May 13, 2009 11:27 am

10, Гүүнер нтр сонин юм ярих юмаа... Манайх л лигийнхээ хамаг соруудыг түүгээд будсыгаа мяаруулаад бх юм гэнэ....кккк
Хэрвээ манайх авахгүй бол хэн авах вэ?
Тухайн уед Мирог 13 саяд авхад манайхаас илүү мөнгө тоолоод өгчих өөр Бундесийн баг бсан у? Миро өөрөө ч гэсэн Бундест дахиж тоглохгүй гээд л бсан. Хэрвээ манайх аваагүй бол өөр лигирүү л явах бсан. Бас тэр Ваарт дээр жишээ авж бх шиг бна. Бундесийн нүүр царайг тодорхойлдог тоглогчийг Реал маш хямдхан 15 саяр авсан. Реалын мөнгөнөөс илүү гаргаж чадах баг л бас л ганцхан манайхшдээ... Тэрнээс Шальке, Дортмунд, Леверкузен, Вердер нтр тэгж авч чадах у?
Одоо яг үүнтэй адилхан Диего бна. Зах дээр 20сая давсан үнэ хүрчихсэн. Угаасаа багаасаа явах нь тодорхой болчихсон. Вердертээ үлдвэл ямар ч ирээдүй бхгүй. Баг нь олигтой хань болох тоглогч авч өгөхгүй бхад хэн энд үлдэхийг бодхын бэ?
Өөрөөр хэлбэл Бундесын бусад багууд багтаа гоё манажмент хийж чадахгүй бнашд.
Дахиад Вердер дээр жишээ авий. Мирог манайд 13д зарсан. Оронд нь авсан гаруудыг хар Саногог Хамбургээс 4 сая 500д, Карлос Алберто гэж гарыг 8сая 500 авсан бгаан. Тэгээд нэг улирал тоглуулаад л Саногогоо 900хан мянгад явуулцан. Харин нөгөө асар үнэтэй гараа фрийгээр бразилруу нь удцэн. Ингэж ажиллаж бгаа баг яаж амжилт гаргах вэ?
Яамар Бундест Бавари гэж ганцхан баг бгаа биш.
Иймэрхүү зүйлүүдийг мэдээгүй бж нэг л их том юм ярьсан хүмүүс...
Одоо бүүр зайлуул манайхыг Лионтой зүйрлүүлдэг болчихож.
Ганцхан ялгааг нь хэлхэд Лион бол одуудаа зардаг. Харин манайх бол тоглож дачаагүй гаруудаа л зардаг
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Thu May 14, 2009 7:06 pm

Маргаан өнгөрсөн хойно одоо элдэв юм хэлээд яах вэ дээ. Алберто энэ тэр бол ганц нэгхэн жишээ. Байерн дээр бол илүү олон жишээ харж байна. Харин тоглуулж чадаагүй хүмүүсээ явуулцийм бишүү. Миси, Санта, Пицца... гээл. За за тэгээд хүн бүхэн өөрийн бодолтойгоо үлдэх хойно нэг их дэвэргээд яахав. Угаасаа хангалттай маргасан. Өөр өөрсдийн санаа оноогоо хадгалаад л явий даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Nomer 10 » Sat May 16, 2009 1:51 pm

Вольфсбургт огт тоглолт үзэж байсангүй. Билет нь сүртэй юм байна :mrgreen:
Image

За өнөөдөр Энкэгийн хаалгыг бөмбөгдөөд өг, супер трио минь.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: VfL Wolfsburg

Postby Чуугий » Sun May 17, 2009 5:53 pm

Жеко хэттрик Графитэ дабль хийгээд Хонновер-г 5:0 байна.Энэ 2 ч аймар юмоо.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: VfL Wolfsburg

Postby El Payaso » Sun May 17, 2009 7:09 pm

за да аваргаас ч бараг бариад авлаа... ганц тоглолт тэсчихэд л үлдэнэ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: VfL Wolfsburg

Postby Mr S » Mon May 18, 2009 1:29 pm

zizu wrote:10, Гүүнер нтр сонин юм ярих юмаа... Манайх л лигийнхээ хамаг соруудыг түүгээд будсыгаа мяаруулаад бх юм гэнэ....кккк
Хэрвээ манайх авахгүй бол хэн авах вэ?
Тухайн уед Мирог 13 саяд авхад манайхаас илүү мөнгө тоолоод өгчих өөр Бундесийн баг бсан у? Миро өөрөө ч гэсэн Бундест дахиж тоглохгүй гээд л бсан. Хэрвээ манайх аваагүй бол өөр лигирүү л явах бсан. Бас тэр Ваарт дээр жишээ авж бх шиг бна. Бундесийн нүүр царайг тодорхойлдог тоглогчийг Реал маш хямдхан 15 саяр авсан. Реалын мөнгөнөөс илүү гаргаж чадах баг л бас л ганцхан манайхшдээ... Тэрнээс Шальке, Дортмунд, Леверкузен, Вердер нтр тэгж авч чадах у?


дэлхийн соруудыг түү л дээ........
тм л бундэс-н хэдээс илүү мөнгө гаргаж чаддаг бол гадны лигийн том том одууд дээр шавар хаа л даа.......
өнөө хэдэн бусад багуудаа миаруулах бодлого бариал бхаар......

энэ жил ч харин Лион Бавари аваргалж чадахгүй нь найс бна шүү........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: VfL Wolfsburg

Postby ТӨӨГӨӨ » Mon May 18, 2009 2:52 pm

Түүмээр л бдын даанч нөгөө гарууд нь Бундеслиг гэхээр ирэхгүйн бна шд. яахавбүр том од болхосоо өмнө ирээд бгаа юм. Бас унтарч явахдаа ирээд бга юм яг ид үед бол нөгөө хэдэн лигт л тоглох сонирхолтой бгаад байх шиг. яалтай ч билээ дээ. Аль алиндаа л байх шиг бна. Гэснээс эдар түрүүлбэл анхны түрүүгээ авах нь харьцангуй сүүлд байгуулагдсан баг! Одоо л түрүүлж чадахгүй бол бас ойрдоо худлаа л байх Магатаас авхуулаад гол гол тоглогчид ийш тийшээ тараад дуусах байх Брементэй хамаг хүчээ л гаргаж тоглох байх . Түрүүлчүүл лаг л бна.Түрүүлж чадахгүй бол хохь нь гэх бна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: VfL Wolfsburg

Postby Gooner » Mon May 18, 2009 5:09 pm

Жэко : Хэрвээ Магат энэ улирал дуусгаад Шальке явбал би өөр багт тоглох талаар бодож эхлэнэ гэсэн байна.
Ингээд л эхэлж байгаам даа. Магадгүй дагаад Шальке явж магад. Гэхдээ сураг сонсохнээ Вольфсбург үнийг нь 17-оос ярилцая гээд байгаа бололтой. Үнийг бол бас л сайн нугалсан байна шүү айн
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: VfL Wolfsburg

Postby chukcha2002 » Mon May 18, 2009 7:31 pm

Жекогийн нас залуу болохоор ер нь 20 саяаас буухгүйн биш үү. Милан эдэрээс өгсүүлээд томчуул гар дүрвэл ч Шальке бас л авах найдваргүй болчих байх
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: VfL Wolfsburg

Postby Gooner » Tue May 19, 2009 6:24 pm

Вольфсбургийн довтолгооны хослол аваргын төлөө мөн шинэ амжилтын төлөө



Image


Тэд одоо ердөө нэг л хожил авбал тэд түүхэндээ анх удаа Германы Бундэслигийн аваргаар тодрох юм.
"Бид Ханновэртай тоглосон шиг тогловол бид аварга болох нь гарцаагүй" гэж тэдний дасгалжуулагч Фэликс Магат ярьж байна.
Тэдний гоолын машин болох Эдин Жэко "Бид Байэрн болон Штуттгартаас 2 оноо илүү яваа. Лигийн хамгийн сүүлийн тойрогт бид талбайдаа Вэрдэрийг хүлээн авч тоглоно. Энэ тоглолтонд бид тэднийг хожиж аварга болохыг үнэхээр их хүсэж байна" гэжээ. Хэрвээ тэд үнэхээр Вэрдэрийг хожвол түүхэндээ анх удаа аварга болох төдийгүй Эдин Жэко болон Графитэ нарын хослол хамгийн шилдэгээр Бундэслигийн түүхэнд бичигдэх нь гарцаагүй.


Мэргэн буучдын жагсаалтын тэргүүнд

Графитэ мэргэн буучдын жагсаалтыг 26-н гоолтойгоор тэргүүлж, түүний араас түүний довтолгооны хамтрагч Эдин Жэко 25-н гоолтойгоор удаалж байна. Тэр 2-ийн хийсэн гоолын тоо 51. Вольфсбург энэ улирал нийтдээ 75-н гоол хийснээс 51-ийг нь ердөө Графитэ болон Жэко нар хийжээ.

51 гоол - Энэ бол Хэрта Бэрлин /48 гоол/, Хамбург /46 гоол/, Шальке /45 гоол/ зэрэг багуудын багаараа хийсэн гоолын тооноос ихийг ердөө л Вольфсбургийн 2 довтлогч хийж чаджээ.
Гайхалтай биш гэж үү?


Шинэ амжилт тогтоогдох уу?

Энэ хослол одоо ердөө 3-хан гоол хийхэд л 1971/1972 болон 1972/1973 онуудад 2 жил дараалан хийсэн Байэрн Мюнхэн багийн довтолгооны хослол болох Герд Мюллэр болон Ули Хөнэсс нарын 53-н гоол хийсэн амжилтыг эвдэх юм.

Гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй. Тухайн үед багийн тоглолтоос илүү хувь хүний ганцаарчилсан тоглолт гардаг байсан мөн Герд Мюллэр тухайн үед үнэхээр бусдаасаа "тасархай" байсан. Тэр 1971/72 оны улирал 40-н гоол , 1972/73 оны улиралд 36-н гоол дангаараа л хийчихдэг байж.
Харин түүний хамтрагч Ули Хөнэсс 1971/72 улиралд 17, дараагийн улиралдаа 13 гоол хийж байсан байна.

Графитэ, Жэко нарын хувьд гоолоо бараг 50:50-аар нь хувааж хийсэн гэхээр энэхүү хослол илүү нягт нэгнээ сайн ойлгодог шилдэг нь байж болох юм.


Шинээр тэмдэглэгдсэн амжилтууд


Графитэ, Жэко нарийн Бундэслигийн түүхийн хуудаснаа аль хэдийн тэмдэглүүлсэн амжилтууд бас л бий.
Бундэслигийн түүхэнд нэг багийн 2 довтлогч анх удаа 20-оос дээш гоол хийж мэргэн буучаар шалгарч байсан тохиолдолд үгүй билээ.
Харин нэг багийн довтлогч нар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан ч тэдэн шиг 20+ гоол хийж чадаагүй билээ. 1995/96 оны улиралд Штуттгартын довтолгооны хослол болох Фрэди Бобич мөн Жиованэ Элбэр нар 17 болон 16 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байжээ.
Мөн Жэко 25 гоолынхоо 9-ийг толгойгоор мөргөж хийсэн нь толгойгоороо хир сайн тоглож чаддагаа харуулж байна.

Жэко шинэ амжилт тогтоох уу?

Жэзо дахин шинэ амжилт тогтоох боломжтой.
Тэрээр өнгөрсөн тойргийн тоглолтонд Ханновэрт хэт-трик хийж сүүлийн 16 тойргийн тоглолтонд 20 гоол хийжээ.
1976/77 оны улиралд Диетэр Мюллэр 21 гоол /ФС Көлн/, 1971/72 оны улиралд Герд Мюллэр 23 гоол /Байэрн Мюнхэн/ нар л улирлын 2-р хагаст ийм олон гоол оруулж байжээ.
Хэрвээ Жэко сүүлийн тойрогт дор хаяж 2 гоол хийвэл энэхүү түүхийн хуудсанд өөрийн нэрийг бичүүлэх боломжтой.

Тэгэхээр Вольфсбургийн довтолгооны хослол нэлээн олон шинэ рекорд тогтоохын төлөө Вэрдэр Брэмэний эсрэг тоглох нь ээ...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron