FC Bayern München 2008-09 : Dream start!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Бид энэ жил ЧЛ-д хэр хол явах вэ?

First knockout round
5
9%
Quarter-finals
27
49%
Semi-finals
11
20%
Runner up
2
4%
CHAMPION
10
18%
 
Total votes : 55

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Mon Aug 03, 2009 8:19 pm

white wrote:Манай хэд зугаалганд явах юм уу. Би явна гэж бодож байгаа элдэв саад гарчихгүй бол.

Наана нь явна гээд хэлчихээр явж чададгүй юмөө. Мэдэхгүй гээд бж бвал явж магадгүй ээ :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Mon Aug 03, 2009 9:11 pm

Image
Ирэх улирал хаалгач авахгүйнээ. Ван Гаал өөрөө ч хэлсэн бна. Ирэх улирал Ренсинг-г 1-р хаалгачаар тоглуулна түүнд итгэл хүлээлгэнэ гэжээ. Саяны хэдэн тоглолтоос л харчих шиг боллоо. Үнэхээр тэгж тоглож бвал шинэ хүнээр яах вэ? Эргээд маанагтаад унавал хэцүү юм даа. Хамгаалалтын нөхөд туршлага ,уу ер нь тааруу бхад гэхдээ одоо яахав дээ. Ренсинг өөрөө их баяртай бгаан бна мэдээж л дээ. Өөртөө итгэж бна. Өөрийхөө чадварт итгэж бна гээл.... юу ч гэсэн амжилт! итгэх л үлдлээ.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby Amgaa » Mon Aug 03, 2009 10:56 pm

ТӨӨГӨӨ wrote:
white wrote:Манай хэд зугаалганд явах юм уу. Би явна гэж бодож байгаа элдэв саад гарчихгүй бол.

Наана нь явна гээд хэлчихээр явж чададгүй юмөө. Мэдэхгүй гээд бж бвал явж магадгүй ээ :mrgreen:

Би хагас сайн ажилладаг болхоор тиймхэн л байна гэхдээ явна гээд зүтгэвэл болох л байх Манайхнаас тэгээд баг энэ тэр болчихоор хүмүүс байгаа юм бусад багийнхан их олууллаа байна
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby Kro » Tue Aug 04, 2009 9:16 am

Энэ Рэнсинг тээд гайгүйхэн шиг байвал хэдэн жилээс Валдез, Алмуниа хавьцаа л юм болох байх даа. Хааяа хааяа манарчаал. Түрүү жил ч гэсэн улирал эхэлж байхад бөөн л юм болоод байсан. Гайгүйхэн байвал шигшээгийн үүд хаалга нээлттэй нтэр гээл. За тээд хүлээх л үлдэж дээ.

PS: Бөөнөөрөө зугаалганд явъя. Би бараг амралтаа авчихна явна л гэж боджоогоо.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Tue Aug 04, 2009 1:42 pm

За манай хэд салхидалтанд явахуу? Миний хувьд явах боломжтой даанч 1 юмнаас айж бнаа. Шарилжны харшиласаа айж бна. Ёстой будаа болж магдгүй тэрнээс бусад талаар болж бнаа. Бас явж зарим нэгэн гишүүдийг хармаар бна. Футболкоо авмаар бна. Уг нь явчуул зүгээр юм Бундес гэсэн чинь хүн байхку бвал бас эвгүй л юм
Бичээд байгаарай!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby Kro » Tue Aug 04, 2009 1:49 pm

Явъяа л гээд байгаа шдээ. Би ч гэсэн харшилтай. Өнгөрсөн амралтаар салхинд гарсан өвс модтой газар шарилж байхгүй зүв зүгээр.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby white » Tue Aug 04, 2009 2:47 pm

Хэдүүлээ нэг мэссэнжэрдэх үү. Амгаагын ID надад байгаа бусад нь байхгүй. zo.white@yahoo.com шүү минийх.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Wed Aug 05, 2009 12:31 pm

Манай Ван гаал Багын дэд ахлагчаар Лаамыг сонгожээ. ван боммел явахаар ахлагч болно гэсэн үг юм даа хэрвээ Ван гаал байж бвал. Герман тоглогч учраас дажгүй сонголт гэж бодож бна. Жоохон ахлагч байх шинжгүй л дээ. гэхдээ өөр хэнийг ч сонгох вэ дээ.
Mанай Канн Ренсинг-г их магтжээ. Би Бутт-н эсрэг бгаа юм биш гэхдээ Ренсинг-д итгэл хүлээлгэх хэрэгтэй. Тэрний тоглолт илт сайжирч бгаа авяас ч бгаа залуухан ч гэсэн хэрэндээ туршлагтай гээл тийм Нойер мойер гэж бхаар наад хүндээ итгэ наад хүнээ л тоглуул гэж.
Хоффенхайм-н Рангник Бундеслгийн энэ улирлын эхний тоглолтонд Манайхыг хожно гэж. харжилэе
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby CAHAKA » Thu Aug 06, 2009 4:42 am

ТӨӨГӨӨ wrote:... харжилэе...


хаанахаар яриад байна аа хэхэ :mrgreen:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby white » Fri Aug 07, 2009 10:45 am

Манай Мичо бэлтгэлийн үед баруун хөл болон шагайндаа гэмтэл авсан байна.6-7 долоо хоног болно гэж байна.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Fri Aug 07, 2009 2:34 pm

white wrote:Манай Мичо бэлтгэлийн үед баруун хөл болон шагайндаа гэмтэл авсан байна.6-7 долоо хоног болно гэж байна.

харин тэгжээ. 6-7 долоо хоног юм чинь нилээн хэдэн тоглолт өнжих нь дээ. Түүний оронд Хөлгер Бадштубер гарах байх. Тэгээд Брено! Манай хамгаалалт гэж Лаамыг эс тооцвол цэцэрлэг болжээ.
Image :)
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Fri Aug 07, 2009 2:58 pm

Манай эрхэм ерөнхийлөгч Кайзер хэлжээ. Ирэх улирал бидар амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй бна. Энэ багыг удайрдаж бгаа хүнээр Ван Гаалыг тавьсан нь хамгийн зөв шийдвэр гэж бодож бна. Мөн тайтелын төлөө Хамбург, Штутгарт үзэх байх ч гэжээ. Миний хувьд бол Вольфсбург байх боловуу л гэж бодож бна. Аваргалаад үзчлээ. Хүчээ сулруулсангүй харин ч зузаатгалаа.Өрсөлдөөнтөй гоё улирал болох байх. Харин улирлын эцэст манайх :gold

Мичо гэмтэсэнийг энэ прийсийзний тоглолтуудтай холбож тайлбарласан бна мань хүн бараг амраагүй шахам их л ядарсан бсан бна. Тэгээд 3 дахь өдрийн бэлтгэл дээр баруун шагайндаа бэртжээ. Юутай ч сайхан амраад аваг. Хагас сайнд тоглох бүрэлдхүүнд хэдий бэртэл нь эдгэрсэн бгаа ч гэсэн Клозэ Сосэ хоёрын тоглох магадлал 50 50% бгаа юм бна бага зэрэг зовиур бгаа юм шиг бна. Олич өнгөрсөн долоо хоногын дундуур бэлтгэлдээ гарсан бна. Ван гаал Хоффенхаймын тоглолтонд Рибериг дуудаагүйү бна. Бэртэл нь эдгээд бэлтэгдлээ гарсан ч гэсэн фит болоогүй гэж үзсэнээс юм бна. Ингээд хагас сайны манай бундеслигийн нээлтийн тоглолтон дээр үндсэн бүрэлдхүүнээс бараг хүн тоглохгүй нь өнгөрсөн хэдэн тоглолт шиг л байх юм бна

Өнгөрсөн улирлын сюрприз одоо манайхтай тоглох Хоффенхаймын хувьд ч бэртэл гэмтэл тэднийг тойроогүй бгаа юм бна. Тэднийхаас Тобиас Вайс, Ба, Тагое, Яайсслэ, гээд тоглогчид бэртэлтэй бгаа нь Рангникт асуудал болоод бгаан бна

Энэ тоглолтын дараа манай шигшээд дуудагдсан нөхөд Азербейжаны нийслэл Бакуг зорихнээ. Тэнд ДАШТ-н урьдчилсан шатны тоглолт нутгын эзэдтэй хийнэ. Энд манайхаас Клозэ, Гомез, Швайни , Лаам гээд 4 тоглолгч дуудагдсан бна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby Amgaa » Fri Aug 07, 2009 10:10 pm

Энэ гоё бичлэг байна

Real Madrid v Bayern 2000 (Part 1)
http://www.youtube.com/watch?v=mQL5vjtQ ... re=related

Real Madrid v Bayern 2000 (Part 2)
http://www.youtube.com/watch?v=jZshvS7s ... re=related
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby CAHAKA » Sat Aug 08, 2009 3:44 am

Манайх харамсалтай хожигдсон ч гэсэн их гоё үзүүштэй тоглолтын highlights байна :eek:

Тэр үеийн тоглогчид ч ай даа бас л өөр байна шүү.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sat Aug 08, 2009 7:51 am

Гоё видео бна. Яаая зэрлэг бүрэлдхүүн бна шд. Эффэнбэрг, Канн, Баббел, Элбер, Сали, Шооль, Лизаразу, Куфур гээд.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sat Aug 08, 2009 9:05 am

Image
Өнөөдөр манай хүний төрсөн өдөр 58 нас хүрч бгаан бна. Энэ улирал олон юм хүлээж бгаа энэ хүнээс. төрсөн өдрийн мэндээ! Тэгээд сайхан хожил аваарай өөртөө болон бидэндээ бэлэг бариарай! :birthday
Image
Манай хүнийг бас гамгүй ярьж бна даа. The Times -д бичсэнээр бол Тонигын агент Хосэ Алберти нь Вестхэмын дасгалжуулагч Жанфранко золатай найз сайн харьцаатай тиймээс түнийг тийшээ явна гэжээ. Бас түүний Алберти Тонигын тухай: Би түүнийг Байернд үлдэнэ гэдэгт итгэхгүй бна гэжээ. Сүүлийн үыд Байерн Олич, Гомез гээд довтлогчид авсн мөн доороос Мюллер гарч ирсэнтэй холбон Тонид гарааны эрх байхгүй тэр явна нутаг буцна гэж ярьсаар бгаа билээ. Гэвч мөань хүн өөрөө Би энд хаппи бна. Би гараанд гарахын төлөө олон шилдэг довтлогчтой өрсөлдөхөд бэлэн гэж хэлсэн билээ. Одоо тэр Италид нутгын эмлэгтээ бэртлээ эмчлүүлж бгаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby Eternity » Sun Aug 09, 2009 9:30 am

Байерн ч азаар Хоффэнхаймтай тэнцээ хийжээ дээ янз нь..
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 10:56 am

За манайхан шинэ улирлын эхний тоглолтоо байгуулагдаад 1 жил ч болоогүй бгаа Хоффеаймын Rhein-Neckar-Arena-д очиж хийлээ. Тоглолтын турш манайхан илүүрхэж бсан ч 1:1-р дууссан тоглолт яг үнэндээ Хоффенхайм 2:1-р хожсон учир нь тоглолтын 10 дахь минутанд Салиховичын өгсөн кроссыг Симунич мөргөсөн нь хаалганы цагаан шугамны цаана гарчив Ренсинг хурдан цохиод гаргасан шүүгч хажуунаас хараагүй нь гоол орсонг тооцогүй болсон гол шалтгаан нь болчих шиг болсон. :) Манайхны хувьд үндсэн бүрэлдхүүнээс Мичо, Рибери, Клозэ, Тони гээд хүмүүс багаагүй ч Хоффенхаймаас бас нилээн хэдэн гарааны тоглогчид бэртэлийн улмаас талбайд гараагүй блээ. Гомез, Олич, Баумйоханн, Швайни хэд хэдэн боломж алдсан. Тимо ч муугүй блаа. Манайхаас Баумйоханн нилээн сайн блээ. Жигүүрээр их орж ирж эвгүй эвгүй пасс хаяаад. 1 удаа Тимогын өөдөөс ганцаараа гарчаад бөмбөгөө хэтэрхий хол туугаад Тимо-д алдчиж блээ. Гоолын хувьд Пранжичийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Олич яг өөрийн нэр хуудас болсон цохилтороо гоол болгосон Хорвати залуу Байернд ирээд дебют тоглолт дээрээ гоолдоод цаашдаа ч гоолоор бөмбөгдөж өгөх байх :eek: . Харин алдсан гоолын хувьд Ибисевич Обасид хөөрхөн пасс өгөөд нөгөөхийг нь хаалганы яг урдаас цохисноор 1:1 Ренсингд хаах боломж бсан манай орон гаран жоохон хоцроод үсэрчихсэн. Энэ тоглолт 2 багын хаалгач хоюулаа дажгүй бсан бас 1 анзаарагдсан юм нь дандаа дасгалжуулагчын хажууд бдаг Ули хөнэсс үзэгчдийн суудлаас үзэж бгаа харагдсан.
За тэгээд улирлын эхний тоглолтоо тэнцээгээр эхлүүллээ. Ван Гаал ч өөрийхөө 58 насны төрсөн өдрөөрөө тэнцээ л бэлэгллээ. Манайхан тэр олон цохилтудасаа ядаж 50%-г нь оруулаад бсан бол Симуничын гоол орсон ороогүй хожихоор л блаа.


TSG 1899 Hoffenheim Hildebrand - Beck, Simunic, Compper, Ibertsberger - Weis (Vukcevic 62), Vorsah, Salihovic - Obasi (Terrazzino 88), Ibisevic (67. Maicosuel), Carlos Eduardo

Bayern Munich Rensing - Lahm, Van Buyten, Badstuber, Pranjic - Altintop, Van Bommel (Tymoshchuk 80), Baumjohann (Müller 73), Schweinsteiger (Braafheid 84) - Gomez, Olic
Сэлгээнд : Butt, Breno, Ottl, Sosa
Шүүгч : Mr Rafati (Hanover)
Гоолууд : 0-1 Olic (25), 1-1 Obasi (41)
Шар карт : Van Bommel, Müller

Highlights
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 11:04 am

Image
Ван Гаал & Рангник

Image
Айлгасан шүү

Image
Анхны тоглолт анхны гоол :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 11:17 am

Тоглолтын дараа манайхан:

Ван Гаал: Олдсон боломжоо ашигласан бол бид хожих блаа. Манай баг тоглолтын эхний хагаст хөлбөмбөг тоглохоо мартсан бсан. 2-р хагаст бид илүү сайн бсан Хоффенхайм ч ядарсан бсан. Би 2-р үеийн тоглолтонд сэтгэл хангалуун бгаа

Флипп Лаам: Бид сайн тоглож чадсангүй ээ. Бидний дамжуулалт их муу бсан дараа дараачын тоглолт үүнийгээ сайжруулнаа.

Ивица Олич: Миний анхны тоглолт, миний анхны гоол, энэ үнэхээр сайхан. Гэвч бид сэтгэл хангалуун биш бна бид хожиж чадсангүй. Гэхдээ оноо авлаа

Франц Бекенбауэр: Байерн эхний 20 минут хөдөлгөөнгүй бсан эхний хагаст бараг тоглолт гарсангүй 2-р үеийн тоглолт надаа таалагдсан илүү олон боломж гаргаж бсан тоглолтын турш тэгж тоглосон бол хожих блаа

Ралф Рангник: Энэ аймшигтай үзүүлэлт эхний хагаст бид хүчтэй сайн бсан Харин эхний хагасын дара Байерн үнэхээр сайн болсон Бид тэнцсэндээ сэтгэл хангалуун бна. Гэхдээ 2 багын эхний тоглолт хоюуланд нь муу үзүүлэлт.

Видад Ибисевич: Бид эхний хагаст азгүй бсан харин тэд 2-р хагаст. 1:1 гэдэг шударга үр дүн.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 11:17 am

Eternity wrote:Байерн ч азаар Хоффэнхаймтай тэнцээ хийжээ дээ янз нь..

Аз биш гэнэ. Шударга үр дүн гэнээ :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 11:28 am

Image
Манайх Покалын 2-р шатанд Rot-Weiß Oberhausen гэх 2-р дивизионы багтаа Гэртээ тоглохоор боллоо. Манай сугалааг Германы оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин Инка Грингс сугалсан бна. Покалын тоглолтоо гэртээ хийх болсон бгыхан нилээд сэтгэл өндөр бгаан бна. Энэ талаар багын дэд ахлагч Ф. Лаам. Гринкст баярлалаа гэж хэлсэн бол Хөнэсс Пакалын хуваарьт сэтгэл хангалуун бна. Бид гэртээ тоглох болно мөн тоглолт 9 сарын 22 юмуу 23нд болно гэсэн бна. Бид Покалын түүхэнд Гот- Вайс Оберхаусентэй нийт 3 дах удаагаа таарч бгаан бна. Өмнө нь 73-74 онд таарч байхдаа цааш шалгарч бсан бөгөөд сүүлд таарахдаа 98-99 онд таарч 3:1-р хожин дараагын шатанд шалгарч бсан бна. Сугалаа манайхаас бусадад нь нилээн хүндхэн гарсан бна

Karlsruher SC - Borussia Dortmund
Nürnberg - 1899 Hoffenheim
Kaiserslautern - Bayer Leverkusen
Köln - VfL Wolfsburg
VfL Bochum - Schalke 04
гэх мэтчилэн. :RD
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby Nomer 10 » Sun Aug 09, 2009 11:29 am

Төөгөө цэвэр нүдний шилтэй фэн гэдэг өнцгөөс тоглолт үздэг бололтой. 1-р үед тосгоны баг илэрхий давамгайлсан. Байернаас гялтайх юм нь Праничийн зүүнээр ороод пассладаг л байсан. 2-р үед Байерн харин нэлээн өөр болсон. Уг нь Хофф бөмбөг эзэмшилт, урагшаа дайралт гээд дахиад илүүрхсэн мэт боловч гаргасан боломжийн хувьд Байерн илүү байсан. Талбай дэх 28 хүнээс хамгийн муу тоглосон нь Баумёханн байсан шд. Мангар нервтэй эхэлсэн. Тэгээд баахан бөмбөг алдаад л тэр нь Хофф-ын контрууд эхлэх нөхцлийг бүрдүүлээд байсан. 2-р үед багаа дагаад өөр болж ирсэн ч маш том юм алдсан. Хилдебрандыг тойруулж хуурахдаа бөмбөгөө хэт хол туучихсан. Тэрүүхэнд нь жаахан дараад л явуулцан бол хоосон хаалга руу цэвэр гоол байсан. Тэр орсон бол Байерны хожил гэж болох байсан. Муу байсан учраас л Мюллераар солигдсон. Сайн тоглогчийг бэртлээс холдуулах, чухал тоглолтод нөөх гэх мэт онцгой нөхцөлд л эс юм бол хэзээ ч сэлгэдэгггүй шд. Гэхдээ энэ залууг муу тоглогч гэхгүй, муу тоглолоо л гэлээ. Өнгөрсөн улиралд ямар их авьяас өөрт нь байгаа гэдгийг хангалттай харуулсан. Нэг харамсалтай юм нь баг нь хожиж чадахгүй бол талбай дээр толгой нь ув улаан болчихдог Хөнэссийг харж чадахгүй явдал байлаа :mrgreen: Үзэгчид дунд байхыг нь харахад сонин юм билээ. Уг нь тэгээд түнтэгнээд улайгаад байхыг нь харах кайфтай байдаг юм :RD
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby ТӨӨГӨӨ » Sun Aug 09, 2009 12:17 pm

Image
Испаний АС гэдэг сонинд бичсэн бна гэнээ. Риберигийн агент болох Алайн Миглаччио Реалтай нууц тохироо хийсэн юм бхаа. Гэхдээ 2010 онд Рибериг Бэрнабэүд аваачихаар 5 жилийн хугацаатай гэнэ бас. Угаасаа энэ жил торгоож үлдээгээл дараа жил явуулах байх л даа. Тэгэхгүй бол үнэгүй болчих гээд бдаг Энэ бараг үнэн байх!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2008-09 : Dream start!

Postby Eternity » Sun Aug 09, 2009 4:45 pm

ТӨӨГӨӨ wrote:Аз биш гэнэ. Шударга үр дүн гэнээ :mrgreen:


Тоглолтын тоймыг орой хальт үзсэн.Надад бол Хоффэнхайм илүү байсан юм шиг санагдаал өнгөрсөн.
Нэг герман сайтаас унших нээ Байэрн азаар анхны тоглолтоо шүүгчийн туслалжтайгаар тэнцүүллээ эрт гээл бичсэн харагдсан.
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests