Aston Villa

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Астон Вилла клуб энэ жил Английн Прэмиэр Лигт ямар амжилт үзүүлэх вэ?

1. Хүснэгтийн эхний хагаст бичигдэнэ
12
15%
2. Хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэнэ
3
4%
3. Эхний 4-т багтаж Аврагуудын лийгийн эрх авна
23
28%
4. Эхний 5-6д орж Европын цомын эрх авна
44
54%
 
Total votes : 82

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Tue May 05, 2009 3:12 pm

Зодог тайлж болзошгүй болоод байгаа багийн ахлагч Мартин Лаурсэны орны хүнийг МОН хайж эхэлсэн бөгөөд түүний эхний бай Ман Сити клубын залуу хамгаалагч Мика Ричардс болоод байна.

МОН Астон вилла багийн хөдөлгүүрүүдийн нэг болох ахлагч Гарэт Барри-г өөр топ багт алдаж болзошгүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тэрээр хэлэхдээ
Манай багийн энэ амжилтын дараа бусад багууд манай тоглогчдыг сонирхохгүй бол би гайхах байсан. Гэхдээ ямартай ч Агбон, Яанг, Милнэр зэрэг залуусаа өөр багт алдахгүй гэдгээ итгэлтэй хэлж чадна. Гэхдээ Барригийн хувьд түүний саналыг би сонсох болно. Учир нь өнгөрсөн жилд түүнийг би аварагуудын лигт тоглуулна гэж хэлж авч үлдсэн боловч манай баг харамсалтай нь энэ спотыг авч чадсангүй. Тиймээс би түүний хүсэлтийг хүндэтгэх болно. Нэг багтаа 10-11 жил тоглосон түүний хувьд амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх хүсэлтэй байхыг үгүйсэгэхгүй.
гэсэн байна.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby CR7 » Sat May 09, 2009 11:26 pm

Астон виллагийнхан маань алуулж байна 3-1 ээр фулхамд хожигдож байна
камара 2 гоол Мурфи 1 гоол
Янг 1
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2611
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Aston Villa

Postby Funky » Sun May 10, 2009 12:29 am

:eekani: :eekani: :eekani: :eekani:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9551
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Aston Villa

Postby Эрдэ » Sun May 10, 2009 12:31 am

3-3аар тэнцэнэ дээ
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4392
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sat May 16, 2009 3:05 pm

Манай багийн ахлагч Данийн шигшээ багийн интэрнэйшнэл Арслан зүрхт хочит Мартин Лаурсэн өвдөгний бэртэл гэмтлийн улмаас 31-хэн насандаа их спортоос зодог тайллаа.

2004 онд Италийн Милан багаас ирсэн тэрээр хээн жилийн туршид өвдөгний гэмтлийн улмаас тоглолтонд оролцож чадахгүй байсан ч өнгөрсөн улиралд эргэн ирж гайхалтай тоглолтуудыг үзүүлэн Вилла клубыг ПЛ-н 6-р байранд ороход нь их тус хүргэсэн билээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд зүүн өвдөгнийхөө гэмтэлтэй тэмцэж ирсэн боловч 2008 оны 12 сарын Вэстхамын эсрэг тоглолтон дээр баруун өвдгөө гэмтээж хэдэн сар тэмцсэний эцэст зодог тайлахар шийдлээ.

Түүнийг гэмтсэнээс хойших лигийн 9 тоглолтонд дараалан хожил авч чадаагүй /кап оруулаад нийт 13/ бөгөөд энэ хугатцаандаа 1 ч клин шит хийж чадаагүй нь энэ улирал болон өмнөх улрилын амжилт түүнтэй салшгүй холбоотой байсныг гэрчилнэ.

Тэрээр манай багийн төлөө 91 тоглолтонд орж, Данийн шигшээ багийнхаа төлөө 53 удаа тоглолтонд орсон.

Мартин Лаурсэн хэлэхдээ
Хөл бөмбөг миний амьдрал байсан учир үнэхээр хэцүү мэдрэмж төрж байна. Би 1997 оноос хойш мэргэжлийн хөл бөмбөгчиний амьдралаар амьдарсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд л би Виллагийнхаа төлөө карьерийнхаа хамгийн сайн тоглолтуудаа үзүүлсэн. Тиймээс надад маш хэцүү, гутармаар санагдаж байна. Гэхдээ юутай ч гэсэн би одоо 22-той биш 32-той тэгэхээр нэг л өдөр зодог тайлах өдөр ирэх л байсан. Мөнхөд хөлбөмбөг тоглоно гэж байхгүй шүүдээ. Гэхдээ ийм хурдан гэж санасангүй. Гэхдээ энэ бол амьдрал шүү дээ...

гэсэн байна.

Арслан зүрхт Дани залуу минь амьдралд чинь хамгийн сайн сайхныг хүсье.
Виллагийн төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Виллагийн фенүүд үргэлж сайнаар дурсаж явах болно.

Image
26 тай залуу арслан

Image
Villa 4 4 Tottenham
2007-2008 оны улирал Тоттэнхамын эсрэг хийсэн 2 дахь гоол, карьерын анхы даубл

Image
Chelsea 4 4 Villa
Челсигийн эсрэг гоол

Image
Дайчин Арслан

Image
Оны шилдэг Виллан болж байсан алтан үе

Image

Farewell Martin "Lionheart" Laursen
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby avarga » Sat May 16, 2009 3:51 pm

Мартин Лаурсен тун дажгүй тоглогч байсаан. Зодог тайлж байгаа нь харамсалтай байна.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2996
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Aston Villa

Postby Devil 7 » Sun May 17, 2009 1:16 pm

tsaashdiinh ni ajild amjilt husey! Odoo tanaid neg sain hamgaalagch hereg boloh ni dee. Laursengui neeree mash muu togolsiim bnashd
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 7496
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Aston Villa

Postby Funky » Sun May 17, 2009 1:23 pm

сайн СБ олж авах хэрэгтэй болох нь дээ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9551
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Aston Villa

Postby Чуугий » Sun May 17, 2009 1:25 pm

Лаурсэн ч дажгүй хамгаалагч шүү.............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18487
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Fri May 22, 2009 1:11 pm

Хүүхдүүд том болжээ...

Өнгөрсөн жилийн АПЛ ийн өсвөрийн лигиан аварга болж байсан хүүхдүүд маань энэ жил АПЛ ийн Рэсэрвүүдийн лийгийн аварга болж цомоо өргөлөө.

Өмнөд бүсийн аварга Астон Виллагийн рэсэрвүүд Хойд бүсийн аварга Сандэрландийн рэсэрвүүдийг Вилла парктаа хүлээн авч 3:1 ээр бут ниргэлээ.

Тоглолтонд УЕФА капын дарийн үнэрийг үнэрлээд амжсан ирээдүйтэй залуус болох Натан Дэлфоүнэсо, Марк Албрайтон, Барри Баннан нар оролцсон бөгөөд Дэлфоүнэсо 1 гоол, Албрайтон 2 ассистаар багийнхаа андуудыг тэргүүллээ.

Image

Image
Натан Дэлфоүнэсо эхний гоол...

Image
Марк Албрайтон

Image
3 дахь гоол Шэйн Лорри

Image

Ирээдүйн олон цомуудын эхлэл...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Fri May 22, 2009 1:18 pm

Мартин Онэйл Багийн ахлагч Гарэт Барри-д 7 хоногийн 80.000 паундын цалин бүхий шинэ гэрээг санал болгосон байна. Хэрвээ энэ саналыг Барри хүлээж авбал Астон Вилла клуб дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болох юм байна.

МОН хэрвээ гэрээг сунгахгүй тохиолдолд Барриг заралгүйгээр гэрээг нь дуустал тоглуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн бөгөөд фрий агентаар явуулах эрсдэлээс ч айхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Mon May 25, 2009 8:05 pm

За ингээд улирлын сүүлчийн өдрийн тоглолтын зурагнуудаас хальт оруулий даа

Image
Great Flag, Holte Enders in the sky...

Image
Super Crowd

Image
Thanks Martin

Image
Lion with smile

Image
Thanks for the memories. Roaring above the visitors

Image
Goodbye Martin

Image
Big Johnny

Image
Craig Gardner, СБН-н 2-н нэрлэснээр Милнэр хаха

Image

Image

Image
Barry, please don't go

Image
Little Young with his little boy
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby ballu » Tue May 26, 2009 9:09 am

Овен ирэх гээд байгаан бишүү.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Aston Villa

Postby Nomer 10 » Wed May 27, 2009 6:14 am

Лаурсен гоё тоглогч шүү. Холливудын нэг жүжигчин аятай цэмцгэр залуу :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Aston Villa

Postby Hotspur » Wed Jun 03, 2009 3:47 am

Барриг тэгээд очиж очиж ситид зараад байхдаа яахав дээ, 12 сая гэнэ
Жеррард Барриг авчраа л гээд байсан, копууд 12саяыг бол гаргах л байсан гэж бодож байна
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2124
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Aston Villa

Postby El Payaso » Wed Jun 03, 2009 9:27 am

За хөөрхий ингээд сулраад эхэллээ... Яангаа сугалуулна даа одоо ч...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39238
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Aston Villa

Postby Эрдэ » Wed Jun 03, 2009 12:28 pm

Барри Сити рүү явдаг нээрээ сонин юм аа. Вилладаа байж байсан нь дээр байхгүй юу. Улаанууд Буучид гээд л сонголт байхад. Арай эрт шийдвэр гаргалаа даа гэж бодох юм.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4392
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Aston Villa

Postby ballu » Wed Jun 03, 2009 4:34 pm

erde wrote:Барри Сити рүү явдаг нээрээ сонин юм аа. Вилладаа байж байсан нь дээр байхгүй юу. Улаанууд Буучид гээд л сонголт байхад. Арай эрт шийдвэр гаргалаа даа гэж бодох юм.


Мөнгө хүнийг алнаа гэж.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Jun 04, 2009 5:25 pm

За за Барри маань ч явчлаа. Угаасаа явах нь тодорхой байсан л даа. Гэхдээ арай ч дээ Сити байхдаа яахав дээ. Манай багийн фэнүүд аль хэдийн урвагч гээд нэрлээд эхэлчихэж. Аргагүй дээ. Багаа орхиод Топ баг руу биш УЕФА гийн ч эрхээ аваагүй Сити рүү явчихаар чинь өмнө нь ярьсан болгон худлаа л болж харагдаад байна даа.

Оронд авах хүнээ л сайтар сонгож авах үлдлээ дээ. ПЛ дэх хамгийн цөөхөн тоглогчтой баг гэж байдаг. Тэгсэн хэрнээ наймааны цонхоо эхлэнгүүт л хүнээ алдчихна гэдэг ч муу мэдээ шүү. Гэхдээ ямар ч байсан 4-5 сайн /дунджаас ядаж дээгүүр/ тоглогч авч байж л манайх дараа жил энэ жилийнхээ дайнд тоглох байх гэж бодоод байгаа.

1 маш сайн СБ
1 сайн РБ
2 сайн СМ
1 сайн довтлогч

дор хаяж л нэг иймэрхүү наймаа хийхгүй болч манай баг явахгүй нь дээ.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Jun 04, 2009 5:26 pm

Харин Агбон Яанг 2-н хувьд бол яааж байсан энэ жилдээ явахгүй ээ. Би бүр яаг мэдэж байна. Толгойгоороо тангараглая гэссс ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby rednasca » Thu Jun 04, 2009 5:53 pm

Роналду, Рибеги гээд юун Яангтай манатай л байх шиг байна...
тээд манайх хоосон хоцорвол ч чичирнэ байлгүй дээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20938
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Aston Villa

Postby Mr S » Fri Jun 05, 2009 5:39 pm

өө хөөрхий борооны араас цув.. гэдэг шиг л юм болох нь дээ........

Redknapp: I wanted Barry
"This week, I tried to sign Gareth Barry," Redknapp wrote in his column in The Sun. "I felt he would be a good addition for Spurs and I knew we had to make a decent offer for a top England player.
"Liverpool were also prepared to make a big offer. But we have both been blown out of the water by Manchester City."

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Aston Villa

Postby soccer » Fri Jun 12, 2009 3:47 pm

Jenas on hit-list for Villa

Spurs midfielder Jermaine Jenas is a £6million target for Aston Villa.
Villa boss Martin O'Neill wants the England star, 26, who looks set to be on his way out of Tottenham this summer.
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Aston Villa

Postby soccer » Fri Jun 12, 2009 3:58 pm

Image

Hull City move in for Marlon Harewood


Hull City manager Phil Brown is reportedly interested in reviving one of his long term targets and by hoping to land Aston Villa centre forward Marlon Harewood by offering him a permanent deal at the Circle.

Harewood was rumoured to be a target during the last summer transfer window - as well as the mid-season January version - but City were told by Aston Villa that while they remained in the UEFA Cup the striker was not available for a move.

Harewood was eventually farmed out on loan to Championship title winners Wolverhampton Wanderers before the end of the season, but now it is believed Villa boss Martin O'Neill will make the striker available for a fee in the region of £1.5m to £2m with a wage that is expected to be no higher than £25k a week.
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Wed Jun 17, 2009 8:38 pm

за муу сэдвээ ойрд эрэгсэнгүй. Бүр эзгүйрчиж хэхэ

МОН маань наймаа хийхдээ их удаан хянуур нөхөр болохоор төдийлөн шуугиан тариад байхаар руморууд гарахгүй л байна.

Одоогоор

Image

Дэвид Бэнтли. Энэ нөхрийг бараг авчих гээд байх шиг байна. Тоттэнхамд очоод л зэвэрчихсэн болохоос уг нь сайн тоглодог залуу сайхан ч залуу.
Манай багийн залуустай хөл нийлээд гялалзаад эхэлвэл ч юм дуулгана даа.

Image

Жэрмайнэ Жэнас. Дээхнэ үед гэй гэгдэн шуугиан тариьж байсан /үгүй гэдгийг нь дараа нь баталсан л даа/ Ньюкастлын Формэр тоглогч 26 настай энэ залууг манай урвагч Барри-г орлох гол хүн гэж МОН нэрлээд байгаа. Тоттэнхамаас хардаг цөөхөн хэдийн нэг дээ. Бас л нөөц бололцоо ихтэй, 07-08 улиралд цаг дуусч байхад Арсэналын хаалганд тэнцээний гоол хийж байсан санагдана. Довтлох чиглэл рүүгээ бараг Барригаас илүү тал руугаа нөхөр гэж би ойлгоод байгаа.

Image

Ройстон Дрэнтэ. Хамгийн сүүлийн мэдээгээр Риалын их худалдааны золиос болох гэж буй энэ Голланд залууг МОН сонирхоод эхэлжээ.
Зүүн вингер, зүүний довтлох чиглэлийн хамгаалагч байрлал дээр адил төвшинд тоглох чадвартай 22 настай энэ Голланд эрийг 4 саяар зарах гэж байгаа бололтой.
Ливэрпүүлийн вингер Бабэлтай хамт үглэн дуу гаргаж байсан энэ репэр залууг ирвэл өнгөрсөн жил Рийдингээс ирж байсан Ники Шори маань явах бололтой.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6567
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest