Бундэслиг 2008/2009

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ жилийн аваргаар аль баг тодрох бол

Байэрн Мюнхэн
13
32%
Вэрдэр Брэмэн
2
5%
Вольфсбург
4
10%
Хамбург
1
2%
Шальке 04
0
No votes
Хоффэнхайм
18
44%
Бусад
3
7%
 
Total votes : 41

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Mon May 04, 2009 11:06 pm

Үлдсэн 4 тойргийг тааж үзлээ.
31-р тойрогт Вольсбург хожиж чадахгүй нь.
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Mon May 04, 2009 11:12 pm

32-р тойрогт Хэрта Көлнд бүдэрсэн нь гол сенсаац боллоо.
Image

33-р тойрогт Хоффэнхайм дахиад л хожсонгүй. Гэхдээ энэ удаад Байернтай тэнцлээ.
Image

34-р тойрогт Вольфсбург Брэмэн 2 алаан боллоо. Ингээд эцэст нь тэд аварга болвоо гэж.
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby chukcha2002 » Tue May 05, 2009 2:05 am

Эхний хагасын аварга Хоффенхайм чинь сая зурагтаар гаргасан сүүлийн хагасын тоглолтын хүснэгтэнд хамгийн сүүлд цохижоох юм.

эхний хагаст бүгдээс илүү, сүүлийн хагаст хамгийн мяа нь болчих гэж байхымаа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby Бамбууш » Tue May 05, 2009 2:51 am

За Леверкузэнд манай домог Сами Хийпия маань ирлээ.
Ирэх жилээс Бундеслигаг үзэх болж байна даа
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Бундэслиг 2008/2009

Postby javkhlan » Wed May 06, 2009 6:11 pm

User avatar
javkhlan
 
Posts: 99
Joined: Sun Apr 15, 2007 4:23 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Fri May 08, 2009 3:22 pm

Image

Ирэх улирлын шинэ бөмбөг.
Мэдээж манай адидасых :beer
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby chukcha2002 » Sun May 10, 2009 2:47 am

3 хан тоглолт үлдлээ. Бараг бүгдээрээ зэрэгцээд ирлээ шд. Сүүлийн тоглолтууд ёстой бөөн драм болохын байна л даа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Sun May 10, 2009 7:17 pm

Энэ жилжингээ жонхуу боллоо. Вольфсбург Байернаас 3 оноо, 7 гоолоор илүү байсан чинь одоо оноо ижил, гоолын зөрүү ерлдөө 2-хон болчиж. Юм гэж амархан юм даа. Энэ Байерн дахиад түрүүлчихлээ л дээ. Уг нь тэд эрт л тодорхой болгох байсан юм. Нөгөөдүүл нь нэгнээ ээлжлээд л хутгалаад байхад өөрсдөө дагаж паактлаад байсан. Вольфсбург долоо дараалж хожоод чухам л аймаар моралтай байгаа Дортмундтай тоглоно. Дараа нь гэртээ хожигдоно гэж мэддэггүй Ханновертай. Тэгээд Брэмэн. Цомд 5-2-дуулаад Брэмэнээс сүнс нь зайлцан байгаа. Найдвар ч бүрхэг болчих шиг боллоо. Явж явж энэ Штуттгарт чинь аваргын төлөө хамгийн их үзэх баг болоод байнуу гүй юу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby haka » Mon May 11, 2009 9:09 am

Wolfsburg 31 18 6 7 67 40 27 60
Bayern Munich 31 18 6 7 64 39 25 60
Hertha Berlin 31 18 5 8 46 36 10 59
Stuttgart 31 17 7 7 58 40 18 58

Сүүлийн 3н тойрогт бүх асуудал шийдэгдэх нь ээ
Гомез покер тоглочлоо л доо. Байернээс өөр баг түрүүлэх байх гэж найдаж байна.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon May 11, 2009 11:36 am

Үгүй гэж найдаж бна. :mrgreen: Манайх одоо гуцуул ганц ч оноо алдахгүй оноо салгачих ч баг алга
Энэ жил хоосонгүй шүү. Хоосон хоцрох нь гээд айгаад бсийн. Оноо тэнцсэн ч гэсэн дахиад 2-р байр дараа вийкэнд гэхэд хүснэгтээ тэргүүлээд эхлэнэ гэж найдий :gold
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby ballu » Mon May 11, 2009 3:27 pm

Бундеслига нээх үзэхгүй, хааяа нэг хүснэгт харахаар хэдэн багууд ээлжлээд дээр дороо орцон байхын алаан болж байгаан байнадаа. Hoffenheim хайран баг уг нь гоё явж байсан юмсан.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Wed May 13, 2009 2:02 am

Тэр дээр типпдэж үзсэн чинь саяны тойргийг бол нэлээн л дөхүүлж. Дортмундыг 5-0-доно гэсэн чинь бараг л хусч. Байерн, Брэмэн 2-ыг ч гэсэн 1 гоолоор зөрүүлсэн болохоос хожихыг нь тааж. Вольфсбург 1 гоолоо хийх нь хийжээ, уг нь. Даанч нөгөө талаас арай л их гоол орж :mrgreen: За тэр ч яахав, Бундэслиг үздэг болсноосоо хойш түм буман л англи долоо хоног үзсэн. Гэхдээ энэ удаагийнх шиг чухалтай нь таарч байсангүй. Германд бол нөхдүүд одоо масстай пяаваа бариад л, гоё байгаа даа. Черчилль гэж бүдүүн нөхөр ирээдүйд хүмүүст ийм гавьяа байгуулсан гэдгээ тэр үедээ мэдээгүй л байсан байх даа хэхэ.

Өнөөдрийн тоглолт ер нь л аваргалах багийн өнгийг бараг л тодорхойлно доо. Вольфсбург хожиж л чадахгүй бол тэгээд өнгөрөө. Баг алсан хүн нь Магат л боллоо доо. Тэгж их бүрэн эрх эзэмшиж баг босгочоод яг гоё болоод оргил үе дээр нь ирсэн чинь Шальке руу зугтаах болчдийн. Тэрийгээ улирлын дараа болохгүй. Хурдан зайлаасай, угаасаа ч Шальке бас таалагддаггүй. Яахав интэрнэйшнлд дэмждэг. Дортмунд ядаж байхад аймаар формтой байнаа. Лигээс хамгийн их дэмждэг баг ч гэсэн энэ удаад дахиад л эсрэг балиалах нь. Гэхдээ тэд үнэхээр хүчтэй байгаа. Өнөөдөр 8 дахиа дараалаад хожно гээд зүтгэчихнэ л дээ. Тэнцэхэд л Вольфсбург аваргын тулаанаас хасагдах болоод явчихна даа. Мисимович тоглохгүй гэхээр хэцүү л байна. Ирэх 2 тоглолтод ч гэсэн орохгүй бол тэд бараг мулт даа. Үнэхээр гоё сэтгэдэг. Байерн түүнийг буцаагаад худалдаж авч магадгүй л юм билээ. Сая Штуттгартад эхний үед 2 хүн гэмтэж гараагүй бол Вольфсбург арай ч тэгж доромжлуулахгүй байсан байх. Ялангуяа Мисимович суунгуут худлаа л баахан дайраад байсан. Дараа нь Ханновертай. Ханновер гэртээ аймшигтай тоглодог. Вольфсбург улирлын үзүүлэлтээр айлын талбайд тийм ч сайн биш. Тэгээд хамгийн сүүлд нь Брэмэнтэй. Цомд цөм авахуулсан. Гэхдээ тэд 2 ч том финалд тоглох тул Б багаа гаргах их магадлалтай. Хажуугаар нь гэмтэл тэднийхийг бөөн бөөнөөрөө ороогоод эхэлсэн. Мэртэзакер улирал дуустал нэмээд гэмтчихлээ.

Байернд л их боломж байна даа. Тэд нэг л дээр гарсан бол гүйцэгддэггүй. Тэгэхээр ардах 2-тоо бариулна гэдэг юу л бол. Өнөөдөр Лэвэркузенг хожихгүй л бол титл хэцүүднэ гэдгийг мэдэхийн дээдээр сайн мэдэж байгаа. Тиймээс хамаг хүчээ дайчилна. Дээрээс цомд тэдэнд муухай авахуулсныхаа хариуг авах гэж их үзнэ. Өнөөдүүл нь ч гэсэн намар овоо байснаа хавар мяарсан. За тэгээд дараа нь Хоффэнхаймын талбайд очно. Хэдэн сарын өмнө бол би Байерн энэ тоглолтод хожихгүй гэж шууд хэлэх байлаа. Одоо бол хэцүү. Тэд сүүлийн 13 тоглолтоос ердөө ганцхан хожсон. Хамаг хүмүүс нь гэмтээд бас торгуулаад. Тэд гэхдээ намар хожлоо сүүлийн мөчид алдаж байсныгаа санаад дор хаяж тэнцэх гэж үзэх байх. Одоо байгаа материалыг нь харахаар энэ гэхдээ хэцүү л дээ. Байерны сүүлийн тоглолт Штуттгарт. Энэ л жинхэнэ алаан болно доо. Эндээс л аваргын өнгө төрх тодорч мэдэх юм. Уг нь энэ жилийнх шиг ингэж алалцсан улирлуудын түүхийг харсан чинь Штуттгарт нэлээн шаанстай байдийм байна лээ. Хамгийн сүүлд л гэхэд 2 жилийн өмнө тэд сүүлийн өдөр аваргалсан. Шалькед Дортмунд жинхэнэ хутга болж байсан.

Хэртагийн хувьд уул шугамандаа хамгийн гайгүй хуваарь байгаа. Өнөөдөр Көлнийг талбайдаа авна. Новакович нь торгуультай байгаа. Тэгэхээр улирал чирсэн хүн нь үгүй гэсэн үг. Гоолыг нь хийх хүн өөр байгаамуу. Тэгэхээр 3 оноо гэж болох байх. Дараа нь Шальке дээр очно. Шальке угаасаа 6-р байр найдваргүй шахам болсон болохоор хамаг байдгаа шавхах нь юу л бол. Харин тэд Байернтай хонь чоно тул тэдэнд шавар хаахын тулд А багаа бүрнээр нь гаргахгүй байх магадлалтай. Хэртагийн сүүлийн өрсөлдөгч нь Карлсруэ. Хүснэгтийн адагт байгаа багийг гэртээ хожоод аварга авч мэдэх юм шүү. Угаасаа бантан болж байгаа. Дээрх 2 нь ганц удаа эвгүйтээд өөрсдөө 9 оноо авахад үгүй гэх газаргүй. Ганц л муу юм харагдаад байгаа юм. Нөгөө 3-аасаа гоолын зөрүүгээр хол хоцролттой явж байгаа. 2 тааруу багаас нэмэх 10 гэж болох юм. Гэхдээ л тэд хүлээж хүлээж байгаад найдвартай 1 юм уу 2 юм хийж тоглодог баг. Тэгэхээр худлаа.

Штуттгарт. Энэ шижигнэсэн залуус яаж ч мэдий шүү. Түүх ч тэдний талд. Маргааш Шалькегийн талбайд очно. Ээ дээ, амаргүй дээ. Шальке тэднийг хожоод, Дортмунд Хамбург 2-ыг паактлахыг хүлээж 6-р байранд очихыг мөрөөдөх байх. Яаж ийгээд энийг л хожчихвол их учир байна даа. Тэгвэл дараа нь Коттбусыг талбайдаа баталгаатай хожно. Уржнан яг ийм тоглолтоор тэд сүүлийн өдөр аваргалж байсан. Дараа нь тэгээд Байерны талбайд. Энэ л лигийн энэ жилийн хамгийн гол тулаан болох байх. Гэхдээ үүний тулд тэд Байернаас хол хоцрохгүй байх хэрэгтэй. Намар Байерн хожиж байсан газар. Штуттгартыг нутгийн дэвжээ түшсэн. Шүүгч ч гэсэн нөлөөлсөн байж магадгүй. Тухайн үед тойм харж байхад нэг маргаан гараад байсныг санаж байна. Гэхдээ бүтэн үзээгүй болохоор илүү их хэлж чадахгүй. Аймаар л юм болно доо. Штуттгарт л хамгийн хүнд хуваарьтай байна даа. Ямар ч баг Байернтай бас Шалькетай талбайд нь тоглохыг хүсэхгүй. Ганц найдах юм ямар ч баг Байернтай ямар ч жижиг баг байсан эцсээ хүртэл хамаг л юу байдгаа шавхаж тоглодог болохоор тэрэнд л найдаж байна. Тэр тусмаа талбайдаа болохоор Хоффэнхаймд л найдаж байна. Яг бодитоор харахаар Байерн л аваргалах юм шиг харагдаад байгаам. Вольфсбург ч хэцүү тоглолтуудтай, дээрээс нь тэд ийм шийдвэрлэх мөчид хэзээ ч орж байгаагүй, тэгэхээр туршлага дутна. Хэртад би нээх дуртай биш. Тэгэхээр Бенцийн нутгийнхан л түрүүлбэл болж байна, миний хувьд. Муу Дортмунд минь яаж ийгээд 3-р байранд орчихдоггүй юм байх даа. Уг нь ч боломж бол харагдаад л байна. Вольфсбургийг доош хийх гэдэг л үнэхээр хэцүү байна. Гэхдээ чадлаараа хожихгүй бол одоо яаая гэхэв дээ. Супер трио нь энэ хүртэл чирчихээд ухардаг араамандаа орчвол харамсалтай л байна даа. За тэгээд алгаа хөлөргөөд харж л сууя даа. Байерн л биш шүү :)
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby zizu » Wed May 13, 2009 9:55 am

Вольфсбург, Херта овоо гарууд бүгд хожиж. Өнөөдөр Штуттгарт Шалькед нухуулчаасай...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Wed May 13, 2009 1:18 pm

Энэ муу штутгарт бас юу вэ дээшээ гараад ирцэн бна шд. 10-н хэлж бгаа хамгийн бодитоор харах юм бол манайх л аваргална. Хоффенхайм , штутгарт бол барахгүй л байх. Намар бсан бол Хоффенхаймаас айх блаа.
Энэ жил бол
Байерн :gold
Волфсбург :silver
Херта :bronze гэх байх штутгарт хэдий улирлын төгсгөлөө сайн хийдэг ч хуваарь бол хэцүү л харагдаж бна. Ирэх жилк аваргуудын лигт Бундесийн багууд манайхаас бусад нь бас худлаа байх юм бнаа. Волфсбург яахав энэ бүрэлдхүнээ хадгалаад явбал гайгүйбайх бсан зун Магатт яваад Жеко, Графите, Барцали, закардо этэрээс авхуулаад хамаг тоглогчид нь ийш тийшээ тараад дуусах байх
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Amgaa » Thu May 14, 2009 10:50 am

Eintracht Frankfurt : Werder Bremen 0:5
FC Schalke 04 : VfB Stuttgart 1:2
Energie Cottbus : Bor. Mönchengladbach 0:1
Arminia Bielefeld : 1899 Hoffenheim 0:2
Hamburger SV : VfL Bochum 1848 3:1

Штутгарт хожсон байна энэ жилч алалцаж байна даа.

1 Wolfsburg 63 CL
2 FC Bayern 63 CL
3 Hertha BSC 62 CL Qual.
4 Stuttgart 61 EL Qual.
5 HSV 2 58 EL Qual.
6 Dortmund 55
7 Hoffenheim 51
8 Schalke 04 49
9 Bayer 04 46
10 Werder 45

Mönchengladbach унах аюулаас холдсон байна
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Thu May 14, 2009 7:01 pm

Харин тэх, Гладбахыг үлдэж байгаад их баярлаж байгаа. 94 дэх минутад хуссан байна лээ. Одоо 2-хон удаа тоогоо жаахан дөхүүлсхийгээд бодох хэрэгтэй байна даа. Уг нь хөлбөмбөг бол математик биш гэж ярьдаг. Гэтэл энэ жилжингээ тоо бодсоор байгаад таарлаа. Энэ 2 тоглолт ч аймаар аймаар юм болох нь дээ. Хофф Байерн 2 намрын тооцоогоо мартаагүй яваа байх. Хэрта хэрэв одоо хожвол сүүлийн өдөр бараг чигээрээ 3 оноо юм байна даа. Карлсруэ бараг л унах болсон. Тэгэхээр найз багтаа 3 оноо бэлэглэх байх даа. Нээрээ энэ тойргийн таавраа харсан чинь заримыг нь ч зөрүүлж, гэхдээ Хамбург 3-0, Коттбус 0-1 гэж зөв тааж. Өмнөх тойрогт Хэртаг 2-0 гээд таасан байсан. Ирэх жилээс энд тэндхийн тааварт анхнаас нь орий байз :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Thu May 14, 2009 7:27 pm

Англи долоо хоногийн топ 11 гэнэ.

Image

Пинтогоос бусад нь бол янзтай байсан. Дантэ багтаа сүүлийн мөчид гоол бэлэглэснээр дээд давхарт үлддэчих шиг боллоо. Полди Рибери 2 их сайн байсан. Лусио бас сайн харагдсан. Талбайд гарах гээд бэлтгэл хийж байгаад Алтинтоп гэмтсэн юм билээ. Тэгэнгүүт Юпп ван Бойтенг төвд дуудаад Лусиог баруун ард гар гэсэн чинь үг дуугүй толгой дохиод гүйцэн гэсэн. Ааго Хамбург 3-0-доход их сайн байсан. Хилдэбранд хаалгаа цэвэр манасан. Ханновер сүүлийн мөчид гоолдож хожсон байлуу. Пинто тэгэхээр сайн л тоглосон юм байлгүй дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Sat May 16, 2009 3:27 pm

Нядалгааны цаг эхлэх болж байна даа. Нэг привийв хийлээ.

Хэрта - Шальке

Хэрта хэрэв түрүүлбэл тоглогч бүрт 100 мянган евро өгөх юм гэнэ. Дасгалжуулагч Фаврэ 2 сая гарны цалинтай болох юм байх аа. Асар их мөнгө шүү. Ийм цалинг Бундэслигт авдаг хүн ч ховор доо. Хагас хамгаалагч Дардай 3 сард үлдсэн бүх гэрийн тоглолтод 55 мянгаас дээш хүн ирвэл 55 мянган хүнд зориулж үнэгүй пяав өгнө гэж ам гарч байж. Тэгсэн нөгөөх нь тоо нь хэтрээд замбараагаа алджээ. Өнөөдөр мань хүн амандаа хүрч стадионд 55 мянган гүрүүшиг пяав хувиасаа гаргаж байгаам байна. Том шатлаа шүү. Унгарт бол энэ мөнгөөр хэдэн жил санаа зовох юмгүй амьдарна даа. Гэхдээ Хөгшин хатагтай түрүүлбэл шархаа нөхөх юм байна.

Сар хагасын өмнө хүснэгт тэргүүлж байгаад дараалж 3 нухуулаад өрсөлдөөнөөс шидэгдсэн. Гэтэл сүүлийн 5 тоглолтоос 14 оноо аваад эргээд ороод ирсэн. Пантелич Воронины торгуулиас болж гараанд эргээд дуудагдаж байсан. Тэр цагаас хойш Берлиний даатгалын газар хэмээх нэрээ эргүүлж олоод байгаа. Нийслэлчүүд түүнийг Хөлбөмбөгийн бурхан гэж хэлдэг. Сүүлийн хэдэн жил тэр л гоолдохгүй бол Хэрта огт хожиж чаддаггүй байсан юм. Фаврэтай таарамж маш муутай байдаг. Тиймээс ч энэ зун явах болсон. Гэтэл сүүлийн үед мань 2 учиргүй хүзүүгээрээ хэлхэлдээд байх юм. Дасгалжуулагчдаа тайтл авч өгнө гээл. Нөгөөх нь Пантеличгүй бол бидэнд хэцүү гээл.

Хэртагийн дасгалжуулагч нөгөө 3-аа бодвол гэмтэл бэртэл багатай байна. Фридрих нь эргээд ирчихсэн. Симунич Дробны 2 шар авч болохгүй. Воронин гараанд гарах болов уу. Сүүлд лав сэлгээгээр орсон байсан. Энэ хүн ирэх улирал яах юм бол доо. Шева Киевд буцаж очих юм шиг байсан. Хамтрах болов уу яах бол. Украины шигшээгийн аймшигтай хослол байлаа гэж, нэгэн цагт.

Ханновер - Вольфсбург

3 тоглолтоос ердөө 3-хан оноо аваад аваргаа алдах дээрээ тулж байсан ч Дортмундыг сүүлд 3-0-дсоноор эргээд өөрсөддөө итгэлтэй болоод байгаа. Мисимович Риетер 2 зүв зүгээр гэнэ, тоглох юм байна.

Графитэгээ тэд мэргэн бууч болгох гэж их үзэж байгаа. 8 удаа пеналти цохьсон. Ядаж талыг нь Жекод өгсөн бол ганцаараа тасрах байж. Жеког гэхдээ ингэж цоорно гэж хэн санахав. 22 гоолныхоо 17-г нь өвлийн амралтын дараа хийгээд байна. Жеко 22 гоолтой яваа. Бундэслигийн түүхэнд нэг багийн 2 тоглогч 20-оос дээш гоолтой тохиолдол огт үгүй юм билээ. Магат гэхдээ пеналти болоход үргэлж бразил эрд итгэдэг. Угаасаа түүн шиг 100 хувь амжилттай цохьдог тоглогч Бундэслигт үгүй. Мань эр Дунгаг утасдахыг хүлээгээл яваад байгаам билээ. Нөхөр одоо 24 гоолтой яваа. Хэрэв тэр 28-аас дээш гоол хийвэл Аилтон түүнд нэг үнээ, нэг морь бэлэглэнэ гэнэ. Аилтон 2004 онд Брэмэнг аварга болгохдоо 28 гоол хийж мэргэн бууч болж байсан.

Жеко Графитэ 2 одоо нэг шар авахад л сүүлийн тоглолтыг өнжих аюултай. Ахлагч Жосуэ 5 дахь шараа Дортмунд дээр авсан тул өнөөдөр тоглохгүй. Мадлунг л цэвэрлэх байх даа. Мань эрийг сүүлийн үед төвийн хамгаалагчаар тоглуулаад байгаа. Симунекыг Магат суулгаад байгааг ойлгохгүй л байна шүү.

Туркийн нэг сонин сүүлийн тойрог шүүсэн нөхдүүдээс нэг нь гомо гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж бичсэнээс болоод асуудал дэгдсэн бололтой. Ямар ч байсан Штарк, Грэфэ, Кинхөфер нарын нэг нь ч нэр нь алга. Вольфсбургийг лав улаан хацарт Фандел шүүх юм байна.

Дасгалжуулагч нь Шальке явах болсон тул орных нь хүнийг хайгаад эхэлсэн. 2 нэр л хамгийн их яригдаж байгаа. Нэг нь экс-Шальке Сломка, нөгөөх нь экс-Штуттгарт Фэ.

Штуттгарт - Коттбус


Гайхалтай элдэн хөөж байгаа баг даа. Сүүлийн 8 тоглолтоос 7-г нь хожсон. Тэр дундаа аваргын төлөө хамт үзэж байсан Хамбург болон Вольфсбург, Хэрта гэсэн багуудыг хожсон. Одоо Байерныг нь хожно л гэж үзэж байгаа.

Лэманн шуугиан дэгдээгээд унаж. Байерн шүүгчийн тусламжтайгаар л аваргалж чадна гэж авч. Сүүлд Лэвэркузенд өгөх ёстой байсан 2 пеналтиг онцолсон байна. Дараагийн тоглолтоо Байерны талбайд хийнэ. Фэнүүдээр нь алуулах байх даа. Дэлхийн аваргаар найз Биерхоффынхоо хүчээр Каанаас байрыг нь булааж байхад фэнүүд нь асар хилэгнэж байсан. Байерны фэнүүдээс олон хүн Клинсиг ирэхэд Кааныг тоглуулаагүй, тэрүүгээр яадаг юм гээд бөөн л юм болж байсан. Тэд Лэманнд ясны дургүй. Шальке, Дортмунд, Штуттгарт гээл дандаа ривал багт нь тоглодог байсан.

Гомез гэмтэл нь сайн тодорхойгүй байна. Гэхдээ бараг л тоглохгүй юм шиг байна. Риск хийж байснаас өнжөөд Байерн дээр гарах болтой, тэр мөн шар картаар бөмбөгдүүлцэн байгаа. Лэманн, Ланиг, Гэбхардт, Гомез, Марича нар сүүлийн тоглолтыг өнжиж магадгүй тул болгоомжтой байх хэрэгтэй. Лэманн хаалгач хүн байж торгуулийн хоббитой нөхөр шүү. Тэгээд зүгээр мөрөөрөө авахгүй зодоон цохион хийх гэнэ, хүн рүү аймаар жийж орно. Бастюрк, Таши, Осорио нар улирал дуустал тоглохгүй. Хэдира 5 дахь шараа авсан тул тоглохгүй.

Штуттгарт одоо тоглолтуудаа эргэж хараад харамсаж байгаа байх даа. Байерн бол яалт ч гүй муу байсан тулдаа Брэмэн, Вольфсбург, Хэрта, Хамбург гэх зэрэг нэлээн хэдэн тоглолтод хожигдсон. Вольфсбургийг аз түшээд 12 дараалж ялалт хийсэн. Хэрта болохоор огт дайрахгүй мөртөө яаж ийж байгаад ганц гоол хийгээд хожоод байсан. Гэтэл тэд болохоор бусдаасаа хамгийн олон тэнцээ хийсэн. Хожиж байсан газраа алдсан тохиолдол нэгээр зогсохгүй. Ядаж нэгийг нь хожиж чадсансан бол одоо лигийн оройд зогсож байх байлаа.

Гэхдээ л түүх тэдний талд байгаа гэдгийг мартаж болохгүй. Ийм өрсөлдөөнөөс хамгийн олон удаа ялгарч чадсан баг нь Штуттгарт байдаг. Нэг жишээ авахад л 92 онд Дортмунд Франкфурт 2-той сүүлийн өдөр алалцаад Бухвальдын мөргөлтөөр аваргалж байсан гэдэг. Менежер нь Ули Хөнэссийн дүү, одоогийн Хэртагийн менежер Диетер Хөнэсс байсан гэнэ лээ. Лиг талдаа орох гэж байхад хүснэгтийн 2-р хагаст тууж явсан. Гэтэл одоо аваргын төлөө үзээд зогсож байдаг. Ер нь бол Байерны буруу л даа. Бусдыгаа дагуулахгүй бүрэлдэхүүнтэй мөртөө Клинси баахан дэмий туршилт хийж баг алсан. Нөгөө хэд нь ээлжлээд л нэгнээ нокаутанд хийгээд байсан. Байерн тэр боломжуудаа ашиглаж чадалгүй Ханновер, Көлн гэх мэт сул багуудад хожигдоод
байсан.

Хоффэнхайм - Байерн

Алтинтоп, Лэлл, Брэно, Рэнсинг нар гэмтлийн улмаас улирал дуустал тоглохгүй. Ван Боммел 9 шартай байгаа. Энэ нээрээ бохир тоглодог нөхөр шүү. Рибери, Тони, Зе Роберто, Оддо нар 5 дахь шараа авбал улирал баяртай болно. Клозэ гараанд гарч магад. Өмнөх тойрогт гэмтлээс хойшхи дебютээ хийсэн. Зе бас. Хэртагийн ахлагч Фридрих бас тэгж байсан.

Хөнэсс тоглогчдоо Лэвэркузеныг бүр олон гоолоор хожих байсан юм гээд нүүрээ улам улаан болгож ирээд уурлаж байсан. Одоо болохоор аварга гоолоор шийдэгдэхгүй гэж тэс өөр юм ярьж байх юм. Байерн түрүүлж ч магадгүй, 4-р байранд ч орж магадгүй. Байдал огт тодорхойгүй байна. Хэрэв 4-р байранд орвол багийн сүйрэл эхэлнэ гэж хэлж болно. Рибери хамгийн түрүүнд явна. Нөгөө нэр холбогдоод байгаа том тоглогчид зөвхөн ЧЛ-т тоглох багт л очихыг хүсч байгаа.

За тэгээд эцэст нь энэ 4 багт зөвхөн хожил л хэрэгтэй. Тэнцэх л юм бол өрсөлдөөнөөс гарна. Энэ улиралд Хэрта 5, Байерн Вольфсбург нар 6, Штуттгарт хамгийн олон буюу 7 удаа тэнцээ хийжээ. Аль баг нь эцэст нь 25 мянган евроны цэнэтэй цомыг гардах бол?
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Amgaa » Sun May 17, 2009 12:16 am

1 VfL Wolfsburg 35 66 CL
2 Bayern München 28 64 CL
3 VfB Stuttgart 21 64 CL Qual.
4 Hertha BSC 11 63 EL Qual.
5 Borussia Dortmund 23 58 EL Qual.
6 Hamburger SV 58
7 1899 Hoffenheim 52
8 FC Schalke 04 50
9 Bayer Leverkusen 49
10 Werder Bremen 45

Манайхан тэнцээнд түрүүлэх өрсөлдөөнөөс бага зэрэг холдлоо гэхдээ боломж бол байгаа. Вердерийнхэнд л найдахаас

Hoffenheim - FC Bayern 2:2
Hertha BSC - Schalke 04 0:0
Hannover - Wolfsburg 0:5
Werder - Karlsruhe 1:3
Stuttgart - FC Energie 2:0
Dortmund - Arminia 6:0
Bayer 04 - M'gladbach 5:0
HSV - FC Köln 0:1
Bochum - Eintracht 2:0
Image
Эндээс нэг нь хасагдваа гэж. Берлин тэнцчихэж ингэсэнээр тэд түрүүлнэ гэж бодолтгүй боллоо. Волфсбург аймаар байна 5-0 Dzeko 3- г нь Grafite 2-г нь энэ 2 аймаар хослож байна. Дортмунд 6-0 -р Арминаг бут ниргэж . Хамбург Бременд дарааллаж хожигдсоноос хойш нэг л сэхэл авахгүй байна даа бүүр УЕФА капаас мултрах гэж байна.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3857
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2008/2009

Postby chukcha2002 » Sun May 17, 2009 2:09 am

Графит, Жеко хоёрыг үнэн шүтлээ, үнэхээр гайхалтай. Одоо Бремен УЕФА-д долоо хоногийн дундуур финалд тоглоод сүүлийн өдөр арай ч тийм сайн биш байлгүй дээ.

Бавари Штутгартыг амархан ч хожихгүй. Хожигдож ч магадгүй, ер нь аваргуудын лигид орох Вольфсбургийн дараах багийн суудал эвгүй болох нь. Бас Вольфсбург хожигдсон тохиолдолд Штутгартад ч гэсэн аваргын шаанс байна шүү.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Sun May 17, 2009 8:46 pm

Энэ тойргын тоглолт их онцлогтой болж өнгөрлөө. Бут ниргэлтийн ч гэмээр юмуу
Хар шарууд Армениа-г 6:0, Волфсбург Ханноверийг 5:0 Леверкузэн Гладбахыг 5:0 гээд аймар хожлууд байлаа. Сенсаци нь Хамбург гэртээ Көлнд хожигддог блаа. Саяхан аварга уу эсвэл гэж яригдаж хүснэгтэд бичигдэж бсан тэд өчигдөр хожигдосноор бүр 6-р байрлуу орцон явж бна
Мэргэн буучид гэвэл Волфсбургын 2 болох Графите, Жеко 2 хоюулаа 1,2-р байрт гараад ирлээ. Үнэхээр супер! Жеко гоол хийж бна гэж зүгээр бэлтгэл дээр тоглож бгаа юм шиг л хөнкөн хөнкөн мөргөөд Энкээг доромжилж блээ. Графитэ 26 гоолтой Жеко 1 гоол дутуу 3-т яваа Гомез ч угаасаа одоо дахиж гоолдохгүй байх эдний залуусыг зунаас ангуулчиж эхлэнэ дээ. Магат ч явчина. Бараг л багаасаа явах байх. явбал лигэсээ гаралгүй л өөр багт очоосой.
Хамгийн сүүлийн тойрогт аварга тодрох нь. Бусад лигүүд ихэнхи н аваргалах баг тодорцон. Бундес л тодроогүй бна. 2-р лигрүү унах баг ч ерөнхидөө тодроогүй бна
Гэхдээ бараг л Карслруэ, Энерги 2 унах байх нэмэгдээд Армениа сүүлийн тойгогт чангахан багуудтай тоглоно. Армениа Ханновэр 2 бут ниргүүлсэн баг ууртай тоглох нь дамжиггүй тэгвэл Энерги Леверкузэнтэй Карлсруэ Хертатай амаргүй тоглолтууд хийнэ. Гладбах ашгүй доошоо унасангүй тоглогчид түүхийг нь бодсон ч дээр байх ёстой баг
5-р байрны төлөө ширүүн өрсөлдөөн өрнөж бна Одоогоор хар шарууд 5-т бна 6-т ижилхэн 58 оноотой боловч 22 гоолын зөрүүгээр Хамбург. Сүүлийн тойрогт хоюулаа эвэй тоглолттой юу болохыг харж л сууяа!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Mon May 18, 2009 1:06 am

ССТВ дээр 10 цагаас Хофф Байерн 2 гарахыг харчаад нэт рүү орохгүй байж байгаад үзлээ. Рибери явбал ирэх жил Байерн хэцүүхэн л харагдаж байна. Нэг гоол, нөгөө гоолны ассист. Гэхдээ бусад нь түүнд хэт найдаад тоглолтоо гаргаж чадахгүй байгаа байдал нэлээн дээрээс хойш харагдаад байгаа. Хофф-ыг дор хаяж тэнцэх байх гэж горьдож байсан, талаар болсонгүй. Эдуардо бан-аас буцаж ирээд маш сайн тоглолоо. Ба ч үнэхээр мангас юм аа. Уг нь сүүлд Ба-г 11 дотор яалт ч гүй унагасан даа. Тоглолт үзэж байхад 0-4 гэсэн тоо гарахаар нь Вольфсбургийн 2 мангас алж байгаам байна даа гэж бодож байсан, мөн байжээ. Вольфсбург ингээд түүхэндээ анх удаа аваргалахад маш ойрхон ирээд байна. Нөгөө 2 нь хоорондоо яаж тоглох нь хамаагүй, өөрсдөө л дор хаяж тэнцээ хийх хэрэгтэй байна. МанЮтд аваргалаад, Байерн аваргаа алдаад ямар гоё вийкэнд вэ :-D

Өчигдрийн шилдэг 11. Дортмунд Вольфсбург 2 алаад хаяжээ.
Image

Нойер - Хэртагийн зогсоо зайгүй дайралтыг няцаасан юм байх аа. Гэхдээ хүмүүсийн ярих нь Хэртагийн эсрэг 2-3 шүүлтийг хийсэн гэнэ.

Деде - 106 удаа бөмбөгтэй харьцжээ. Аймаар аймаар. Дамжуулалтын оновчтой хувь 90, агаарын тулаанд ялсан хувь 80 гэнэ. Хэтэрхий оройтож ирлээ дээ, даанч. Оронд нь байсан Айндховенаас ирсэн солонгос тэр талаар хэд хэдэн гоол алдаж байсан. Эрт ирээд ингэж тоглосон бол одоо магадгүй бас л аваргын төлөө үзэх байж дээ.

Трэш(Штуттгарт) - Агаараар ирсэн бөмбөг бүрийг няцаасан гэнэ. Ганцаараа 2 хүнийг хэд хэдэн хамгаалсан гэнэ дээ.

Кастро - 61 пассны 51 нь эзэндээ очсоноор барахгүй өөрөө ч гоол хийж. 2-ын тэмцэлд дандаа ялж.

Кеэл - Бас л хэтэрхий оройтож ирлээ дээ. Деде энэ 2 эрт ирсэн бол гж шүүрс алдах. Бүх довтолгоог араас эхлүүлсэн, өөрөө ч 2 гоол хийсэн байна. Түүний хийсэн гоолоор багийнхан нь урамшиж Бийлэфэлдийг 6 гоолоор бут ниргэсэн байна.

Стиндл(Карлсруэ) - Энэ жаал багтаа анх удаа дуудагдан талбайд гарчээ. 2 гоол хийснээр барахгүй, 85% амжилттай пасслажээ.

Эдуардо - Улаан картнаас болж 5 тоглолт өнжсөн. Гэвч форм нь яг хэвээрээ. Пассны 85 хувь нь зөв газраа хүрч. Байерныг хүнд цохилтод оруулсан 2 дахь гоолыг хийсэн.

Рибери - Тэр заавал багтах ёстой.

Жеко - Энкэгийн хаалга руу 6 цохьсон. 50 хувь нь чулуу болжээ.

Фрай - Тэр нэг ч гоол хийгээгүй нь хачирхалтай. Гэхдээ шилдэг 11-т багтах ёстой. Учир нь Дортмундын бүх 6 гоолд оролцжээ. Ихэнх нь түүний шууд пассаар орсон байна.

Графитэ - Гайхалтай тайван тоглодог залуу шүү. 2 гоол хийгээд багаа эрт хожуулаад эхэлжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Tue May 19, 2009 6:16 pm

33-Р ТОЙРОГ......

5 САРЫН 16-НД.........

AWD-Arena - 49000
Hannover 96 0 - 5 VfL Wolfsburg
14' 0 - 1 Edin Dzeko
33' 0 - 2 Grafite
36' 0 - 3 Grafite
54' 0 - 4 Edin Dzeko
79' 0 - 5 Edin Dzeko
Shots (on Goal) 8(2) 19(9)
Fouls 16 10
Corner Kicks 3 9
Offsides 4 2
Time of Possession 58% 42%
Yellow Cards 3 1
Red Cards 0 0
Saves 4 2
ХАННОВЭР-г Волфьсбург 5-0-р бут ниргэлээ……. Тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар л……. Дзэко хэт трик хийж, Графитэ даблдлаа…………. Энэ 2 мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээл………….
14 минутанд баруун хажуугаас өгсөн Makoto Hasebe-н кроссыг Дзэко цээжиндээ ойлгон 16-н шугам дээрээс баруун хөлөөр хүчтэй цохиж гоол……… 1-0……….
33 минутанд Графитэ гоолдлоо……. Зүүн жигүүрээс ирсэн кросс хамгаалагчид ойсныг хаалганы өмнө Графитэ авч зүтгэсээр цохиж гоолдлоо……. 2-0……..
3 минутын дараа зүүн талаас өгсөн дамжуулалтанд Графитэ хаалганы өмнө хүрч хаалгач Энкэ-с өрсөж хатгаал гоол……… 3-0……… Графитэ даблдлаа……. Мань эр 26 гоолтой болж мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлээл………
54 минутанд Мисимович-н холын кроссыг хаалганы өмнөөс Дзэко гүйж гарч ирээл мөргөөл гоол……… 4-0……..
79 минут Хасэбэ-н кроссыг 16-с Дзэко мөргөөл…… 5-0…….. хэт трик……… Дзэко-н энэ улирлын 25 дахь гоол……….
Волфсбург сүүлийн тойрогт ВЭРДЭР-тэй талбайдаа тоглоно…… хожуул аварга болно оо…….. бараг л хожих болов уу……..
Волфсбург сүүлийн 4 тоглолтонд 1 л хожигдсон…… Штутгарт-д…….. Ханновэр сүүлийн 5 тоглолтонд анхны ялагдал……. 3 хожил 1 тэнцээтэй бсан…….. жагсаалтад 11-т байна…….
Тоглолтын дараа……….
Felix Magath (trainer VfL Wolfsburg): “We are guaranteed at least second place in the table now and that’s very good for us. The fact is that we have a tough opponent to face next weekend in Werder Bremen. We will be playing for a win to secure the German championship for us.”
Edin Dzeko: “The whole team played very well today. Although we were under pressure before the game, we all kept our cool and stayed level headed. We are not through yet though! It will be a difficult game against Bremen, but one that we really want to win in order to become German champions.”
Image

Image

ImageАВАРГАЛАХАД 1 АЛХАМ…….

Signal-Iduna-Park - 80200
Borussia Dortmund 6 - 0 Arminia Bielefeld
43' Sebastian Kehl 1 - 0
53' Tamas Hajnal 2 - 0
69' Nelson Haedo Valdez 3 - 0
72' Sebastian Kehl 4 - 0
84' Tinga 5 - 0
87' Mohamed Zidan 6 - 0
Shots (on Goal) 18(8) 10(2)
Fouls 15 11
Corner Kicks 5 5
Offsides 3 0
Time of Possession 58% 42%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 2
Дортмунд маань энэ улирлын сүүлийн гэрийн тоглолтондоо АРМИНИЯ-г бут ниргэлээ…….. 6-0……. Арай л бут ниргэлээ дээ………
43 минутанд Фрай-н цохисон холын фрий кик-г хаалганы урдаас багийн ахлагч Кэлл мөргөж гоол….. хаалгачаас өрсөж хүрэн гоол…… 1-0………
10 минутын дараа гоё комбинаци… жижигхэн пассууд хийж Фрай хаалганы өмнө тогтоосныг Хаянал баруун хөлөөр шууд цохиж гоол…… 2-0…….
69 минутанд сөрөг довтолгоогоор орон баруун жигүүрээс өгсөн Jakub Blaszczykowski –н кроссыг хаалганы өмнөөс Валдэз зүүн хөлөөр унан хатгаал 3-0……
3 минутын дараа зүүн талаас Зиданы доогуур өгсөн кроссыг Кэлл 16-с шууд цохиж……. 4-0…….. ахлагч даблдлаа……
84 минутанд Дэдэ-н зүүн жигүүрээс өгсөн кроссыг Тинга хаалганы өмнөөс маш гоё мөргөж……. 5-0…… Тинга сэлгээгээр орж ирээл гоол………
Цаг дуусахаас 3 минутын өмнө сэлгээгээр орж ирсэн Зидан 16 дотор хууран зай гаргаал баруун хөлөөр цохиол гоол…….. 6-0………. Лигийн 7 дахь гоол……..
Стадион ч аймаар бна аа……..
Энэ улирлын төгсгөлийг аймаар хийж бна даа…. Сүүлийн 10 тоглолтоос 8 хожил…….. 1 тэнцээ… 1 л ялагдсан……… энэ тоглолтуудад 27 гоол хийж 9-г алдсан……… 6 клийн шийт…… гайхалтай үзүүлэлт………. Сүүлийн тоглолтоо Гладбахтай хийнэ….. тэд ч унах аюулд 3 оноо ойрхон бгаа………
Арминия ч сүүлийн 9 тоглолтоос 3 тэнцээ л авах шив дээ…… 27 оноотой рэлэгшн зоонд бгаал….. 16-т явна……
Image
ЭХНИЙ ГООЛ……….

Image
ТИНГА ГООЛ………

Image

Mercedes-Benz Arena - 55500
VfB Stuttgart 2 - 0 Energie Cottbus
19' Thomas Hitzlsperger 1 - 0
78' Cacau 2 - 0
Shots (on Goal) 24(6) 8(3)
Fouls 15 20
Corner Kicks 6 5
Offsides 1 4
Time of Possession 60% 40%
Yellow Cards 0 2
Red Cards 0 0
Saves 3 4
ШТУТГАРТ Энэржиг 2-0-р хожлоо…… талбайдаа………. Энэ хожил тэднийг цомын төлөөх өрсөлдөөнд үлдээлээ…….. 64 оноотой БАВАРИ-тай ижил оноотой 3-т явна……… хэрэв сүүлийн тойрогт тэргүүлэгч 66 оноотой Вольсбург /Вэрдэрт/ хожигдож тэд БАВАРИ-г хожиж чадвал……. Аваргалах магадлалтай……
Эзэн багийнхан хамаагүй илүү блаа….. үүнийхээ дүнд ч 2 гоол хийлээ……..
19 минутанд эзэн багийн фрий кик мастер Хитзлспэргэр-н баруун хажуугаас цохисон фрий кик-д хэн ч хүрэлгүй бсаар газар ойн хаалганд орж…….. 1-0…….
2-р үед
Коттбус-н хужаа тоглогч Шао 16-с цохисон нь дээд хөндөл хусаал……
78 минутанд эзэн багийнхан сөрөг довтолгоо хийж …… сэлгээгээр орж ирсэн Гомэз-н зүүн талаас өгсөн крсосыг Какау авч орон хаалгач Трэммэлтэй тулж 16-с зүүн хөлөөр цохиж гоол…….. 2-0……… энэ улирлын 7 дахь гоол……….
Энэ тоглолтонд эзэн багийн лидер Марио Гомэз сэлгээгээр гарч тоглон нэг дамжуулалт хийлээ.……..
Markus Babbel-н баг сүүлийн 10 тоглолтоос 9 хожил 1 тэнцээ аваад бна……. Энэржи-н хувьд сүүлийн 6 тоглолтоос 1 хожил 1 тэнцээ л авч……. Тэд 17-р байранд….. рэлэгшн зоонд бсаар л……. сүүлийн тоглолтоо Лэвэркузэнтай хийнэ…..

LTU arena - 43000
Bayer Leverkusen 5 - 0 Borussia Monchengladbach
31' Stefan Kießling 1 - 0
44' Patrick Helmes 2 - 0
68' Gonzalo Castro 3 - 0
79' Michal Kadlec 4 - 0
86' Dante (og) 5 - 0
Shots (on Goal) 17(11) 13(4)
Fouls 11 13
Corner Kicks 3 4
Offsides 1 3
Time of Possession 52% 48%
Yellow Cards 0 2
Red Cards 0 0
Saves 4 7
энэ улирлын сүүлийн гэрийн тоглолтондоо Лэвэркузэн ГЛАДБАХ-г хашраалаа…. 5-0……… энэ хожигдол Гладбахыг рэлэгшн-н дээхин үлдээлээ…….. 30 оноотой 15-т……. Сүүлийн тоглолтоо Дортмундтай хийнэ……..
31 минут Стэфан Кийслинг баруун жигүүрээр авч орон 16-с баруун хөлөөр хүчтэй цохиж гоол…… 1-0…….. энэ улирлын 12 дахь гоол……..
44 минутанд Кастро-н баруун талаас дамжуулсныг Хэлмэс хаалганы өмнөөс шууд цохиж…….. 2-0…….. лигийн 21 дэх гоол……….
68 минутанд Аугусто-н өсгийдөж дамжуулсныг Кастро баруун талаас авч орон цохиол….. 3-0………..
79 минутанд Снайдэр 16-с хөөргөж өгснийг булангаар гарахаас өрсөн Кадлэч хоосон хаалганд мөргөж…….. 4-0……..
Цаг дуусахаас 4 минутын өмнө Кастро-н баруун жигүүрээс өгсөн кроссыг Гладбахын Дантэ өөртөө хийчихэв….. 5-0……….
Лэвэркузэн сүүлийн 3 тоглолтоос анхны хожил…… өмнөх тойрогт Баварид 3-0-дуулсан хариугаа Гладбахаас авчихлаа…….. 2 дараалан хожоод бсан Гладбах энэ удаа алууллаа….. гэхдээ тэд рэлэгшн зооноос дээгүүр бна даа……….
Image

Olympiastadion - 74244
Hertha Berlin 0 - 0 Schalke 04
Shots (on Goal) 12(2) 10(5)
Fouls 18 15
Corner Kicks 4 3
Offsides 5 5
Time of Possession 32% 68%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 5 2
ХЭРТА Шалькэ нар хуурай тэнцээ хийлээ………. Тайтл-н төлөөх тэмцэлд нь Шалькэ том шавар хаалаа даа……… 1 оноо авснаар тэд 63 оноотой лигийн жагсаалтад 4-т бичигдэх боллоо…….. тэргүүлэгчээс 3 оноо дутуу…..
ХЭРТА-н хаалгач Дробни бгаагүй бол бараг нухуулах блаа…… тэрээр 5 сэйв хийжээ…… тэрээр Курани Ракитич Жонэс нарын холын цохилтыг маш сайн хааж чадсан……… ХЭРТА-н Пантэлич ч мөн сайхан сайхан боломж алдсан даа…….. 2-р үед Hertha coach Lucien Favre супер саб Воронингоо оруулсан ч хожил авч чадсангүй ээ………
ХЭРТА сүүлийн 6 тоглолтоос 3 хожил 3 тэнцээ……….. ХЭРТА Карлсру-тэй сүүлийн тоглолтоо хийнэ……….
3 дараалан хожигдоод бсан Шалькэ энэ удаа хожил авлаа….. Шалькэ сүүлийн тоглолтоо Хоффэнхэймтэй……

Rhein-Neckar-Arena - 30000
TSG Hoffenheim 2 - 2 Bayern Munich
16' 0 - 1 Franck Ribéry
21' Demba Ba 1 - 1
28' Carlos Eduardo 2 - 1
44' 2 - 2 Luca Toni
Shots (on Goal) 13(6) 21(6)
Fouls 16 19
Corner Kicks 4 6
Offsides 1 4
Time of Possession 36% 64%
Yellow Cards 2 3
Red Cards 0 0
Saves 4 4
өвлийн аваргууд түрүү жилийн аваргуудтай тоглож 2-2-р тэнцлээ……. Хоффэнхэйм ч Баварид шавар хаалаа даа…….
Тоглолт эхлээл 5 минутанд 16н шугам дээрээс Эдуардо-н цохисныг Бавари хаалгач Бутт бариад авав……..
6 минутын дараа Ламм маш гоё оролт зүүн талаар хийж кросс өгснийг Рибэри 16-с дээш нь цохичихлоо……. Сайхан шанс блаа…….
16 минут – Подолски баруун жигүүрээр орон кросс өгснийг Хоффэнхэйм хаалгач Хилдэбрэнд цохисныг Рибэри 16-с нэмээл гоол……. 1-0…… Рибэри-н 9 дэх гоол……..
5 минутын дараа эзэн баг тэнцүүлчихэв…… холоос урагш өгсөн дамжуулалтыг Ба маш хурдан гүйж хүрэн 16-с цохиж гоол……. 1-1……. Энэ улирлын 13 дахь гоол……
26 минут – Рибэри-н гоё урагш гаргаж өгснийг Полди ойроос цохих гээд хаалгачид блокдууллаа….. булангаар бөмбөг гарлаа……
Булангийн цохилтыг 16-с Лусио мөргөж дамжуулсныг Дэмичэлис мөргөөд дээш нь……..
2 минутын дараа баруун талаас өгсөн кроссыг Вэллингтон ойроос мөргөсөн нь зүүн шонд ойж буцсныг Эдуардо нэмээл гоол… 2-1…..
36 минут зүүн талаас өгсөн кроссыг Ба 16-с мөргөснийг Бутт бариад авав……
3 минутын дараа Ба-г Бутт 16-д унагасан ч шүүгч Вайнэр пэналти өгсөнгүй ээ……. Уул нь пэналти л бсан даа…..
44 минутанд Рибэри зүүн талаар оролт хийн төв рүү кросс өгснийг Тони хаалганы урдаас мөргөж 2-2…….. Тони-н 14 дэх гоол……..
1-р үеийн төгсгөлд Полди тоог ахиулах сайхан боломжоо Хилдэбрэнд-д алдлаа………
2-р үед тоглолтын хэмнэл жаахан удаашрав……
Тони ч олон боломжуудыг хийсгэлээ дээ………
Зэ Робэрто Клозэ Боровски нарыг сэлгээгээр оруулсан ч гоол чадалгүй бсаар…… 2-2-р тэнцлээ………
2 дараалан хожоод бсан Хоффэнхэйм тэнцээ авснаар тэд 7-т үлдлээ…… Бавари 3 дараалан хожоод бсан бол энэ удаа тэнцлээ…….. тэд сүүлийн тоглолтоо Штутгарттай хийнэ……. Талбайдаа…… энэ тоглолтоос мөн Волфсбург-н тоглолтоос тайтл хамаарна даа………
Image
БАВАРИ-Н ГАНЦ ХӨДӨЛГҮҮР……. ЯВЧУУЛ ЯАНА ДАА........

Image
БА…

Image
ЭДУАРДО ГООЛ…..

Image
КУНФУ….

Image


rewirpowerSTADION - 30000
VfL Bochum 2 - 0 Eintracht Frankfurt
26' Vahid Hashemian 1 - 0
72' Diego Fernando Klimowicz 2 - 0
Shots (on Goal) 12(9) 11(3)
Fouls 17 18
Corner Kicks 9 13
Offsides 2 1
Time of Possession 37% 63%
Yellow Cards 2 2
Red Cards 0 0
Saves 3 7
БОХУМ талбайдаа Франкфурт-г 2-0-р хожлоо………..
26 минутанд Эпаллэ-н баруун хажуугаас өгсөн кроссыг 16-с Хашимиян мөргөж….. 1-0……..
72 минутанд Франкфуртын хамгаалагч Жунгийн алдаа……. Гоол болчихлоо…… мань эр 16-с гаргах гээд цохисон айлын тоглогч Marcel Maltritz-н цээжинд ойсныг Эпаллэ авч хаалгач Пролл-н эсрэг цохисон нь хаалгачид ойн хөөрч Климовиц 16-с мөргөж гооол…….. 2-0……….
Энэ тоглолтонд Франкфурт-н хаалгач Пролл тун сайн блаа… гэсэн ч 2 гоол алдсан…… 7 сэйв……
Бохум энэ хожлыг авснаар рэлэгшн зооноос холдож…. Унах аюулаас холдож чадлаа…… 5 дараалан хожигдоод бсан тэд чухал хожлоо авч 31 оноотой боллоо……. Франкфурт сүүлийн 5 тоглолтоос 1 л оноо авчээ……

HSH Nordbank Arena - 57000
Hamburg SV 0 - 1 FC Cologne
9' 0 - 1 Fabrice Ehret
Shots (on Goal) 13(0) 12(1)
Fouls 9 15
Corner Kicks 9 3
Offsides 3 4
Time of Possession 56% 44%
Yellow Cards 1 1
Red Cards 0 0
Saves 0 0
Гамбург талбайдаа КЁЛН-д хожигдчихлоо……… тэдний дараа жил Евродт тоглох мөрөөдлийг Эхрэт хойшлууллаа……..
9 минутанд Кёлн-н хаалгач Кэсслэр 5-н шугам дээрээс цохиж дамжуулсныг Эхрэт 16-с зүүн хөлөөр цохиол гоол……… зүүн шонд ойн гоол……. 1-0……
Гамбург-нхны довтолгоо хаалгаа онохгүй бсаар тоглолт дууслаа….
Гамбург 58 оноотой 6-т бгаа бөгөөд 1 байр урагшилж бж Европт тоглох юм….. Дортмунд ижил оноотой бөмбөгний харьцаагаар илүү учир 5-рт бгаа…
Гамбург сүүлийн 5 тоглолтонд 1 л хожил авчээ…… сүүлийн тоглолтоо Франкфурттай хийнэ…….. Кёлн сүүлийн 3 тоглолтоос анхны хожил………

Weserstadion - 39119
Werder Bremen 1 - 3 Karlsruhe
3' Marco Engelhardt (pen miss)
28' 0 - 1 Lars Stindl
39' 0 - 2 Lars Stindl
55' 0 - 3 Alexander Iashvili
73' Hugo Almeida 1 - 3
Shots (on Goal) 20(6) 13(5)
Fouls 16 18
Corner Kicks 8 2
Offsides 2 5
Time of Possession 59% 41%
Yellow Cards 2 4
Red Cards 0 0
Saves 2 5
Унах нь тодорхой болсон Карлсру ВЭРДЭР-г 3-1-дчихлээ……… Стиндл даблдаж……….
3 минутанд Карлсру-н Энгэлхардт пэналти цохиж Вэрдэр хаалгач Вайс сайхан хаалаа………
25 минутын дараа Карлсру-н Stefano Celozzi-н цохисон холын фрий кик-г Стиндл 16-с мөргөж….……. 1-0……
39 минут – зүүнээс өгсөн Christian Eichner-н кроссыг Стиндл 16-н шугам дээр тогтоон баруун хөлөөр хүчтэй цохиж гоол…….. галзуу цохилт……… 2-0………
55 минут Фрайс-н дамжуулалтыг Иашвили хаалганы өмнө тогтоон баруун хөлөөр хүчтэй цохиж гоол…….. 3-0……..
73 минутанд эзэн багийн Озил-н урагш өгсөн дамжуулалтыг авч Хуго 16-с хаалгачийн эсрэг гарч цохисон ч хаалгач Миллэр хаачихав…. Ойсон бөмбөгийг өөрөө нэмээд гоол.…….. 3-1…..
Энэ тоглолтонд Карлсру-н хаалгач Миллэр тун сайн блаа….. 5 сэйв…..

ВЭРДЭР Волфсбург-н талбайд сүүлийн тоглолтоо хийх бөгөөд энэ тоглолтоос Тайтл-н хувьд заяа хамаарна…….
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Tue May 19, 2009 6:23 pm

33 ТОЙРГИЙН ДАРААГААР........ ЭНЭ ВИЙКЭНД-Р АНГЛИ ИСПАНИ ИТАЛИД АВАРГУУД ТОДОРЧИХСОН БОЛ ГЕРМАНД СҮҮЛИЙН ТОЙРОГТ ШИЙДЭГДЭХЭЭР БОЛЛОО...........
ТЭРГҮҮЛЭГЧ 4 БАГИЙН АЛЬ НЬ Ч АВАРГАЛЖ МЭДЭХЭЭР БГАА......
ВОЛФСБУРГ СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ВЕРДЭРТЭЙ ХИЙЖ, 2,3-Т БГАА БАВАРИ ШТУТГАРТ ХООРОНДОО ТОГЛОЖ 4-Т БГАА ХЭРТА УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН КАРЛСРУ-ТЭЙ ХИЙНЭ.......
ТЭРГҮҮЛЭГЧИД ОРОН ГАРАН ВЭРДЭР-Г ХОЖВОЛ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ БИЛЭЭ.......

МӨН УНАХ БАГИЙН НЭРС ТОДРООЛ ЭХЭЛСЭН..... КАРЛСРУ УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ.... АРМИНИЯ ЭНЭРЖИ НАРЫН ХУВЬ ЗАЯА ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БНА...... ГЛАБДАХ РЭЛЭГШН-Д БИШ Ч ГЭСЭН...... ТЭД УНАХ АЮУЛД БСААР Л........


1 Wolfsburg 33 тоглолт 20 хожил 6 тэнцээ 7 хожигдол 75-40 66 оноо
2 Bayern 33 19 7 7 69-41 64
3 Stuttgart 33 19 7 7 62-41 64
4 Berlin 33 19 6 8 48-37 63
5 Dortmund 33 15 13 5 59-36 58
6 Hamburg 33 18 4 11 46-45 58
7 Hoffenheim 33 14 10 9 60-47 52
8 Schalke 33 14 8 11 45-32 50
9 Leverkusen 33 14 7 12 59-43 49
10 Bremen 33 12 9 12 63-45 45
11 Hanover 33 10 9 14 47-67 39
12 Koln 33 11 5 17 34-49 38
13 Frankfurt 33 8 9 16 37-57 33
14 Bochum 33 7 10 16 38-54 31
15 M'gladbach 33 8 6 19 38-61 30
16 Bielefeld 33 4 15 14 27-54 27
17 Cottbus 33 7 6 20 27-57 27
18 Karlsruhe 33 7 5 21 26-54 26


МЭРГЭН БУУЧИД....... ТЭРГҮҮЛЭГЧ БАГИЙН 2-Н АЛЬ НЭГ НЬ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БНА ДАА.....

1 Grafite VfL Wolfsburg 26
2 Edin Dzeko VfL Wolfsburg 25
3 Mario Gomez VfB Stuttgart 23
4 Patrick Helmes Bayer Leverkusen 21
5 Vedad Ibisevic TSG Hoffenheim 18
6 Claudio Pizarro Werder Bremen 17
7 Milivoje Novakovic FC Cologne 16
8 Luca Toni Bayern Munich 14
9 Kevin Kuranyi Schalke 04 13
Demba Ba TSG Hoffenheim 13
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Tue May 19, 2009 6:26 pm

унах аюулд бгаа Арминия ДОРТМУНД-д 6-0-дуулсны дараа коуч Michael Frontzeck - г ажлаас нь чөлөөллөө..... лигийн сүүлийн тоглолтонд багаа түүний туслах Detlev Dammeier удирдан авч орох нь ээ..... Ханновэр-г хожихгүй л бол тэд унана.........
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron