Бундэслиг 2008/2009

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ жилийн аваргаар аль баг тодрох бол

Байэрн Мюнхэн
13
32%
Вэрдэр Брэмэн
2
5%
Вольфсбург
4
10%
Хамбург
1
2%
Шальке 04
0
No votes
Хоффэнхайм
18
44%
Бусад
3
7%
 
Total votes : 41

Re: Бундэслиг 2008/2009

Postby lordington » Sat Mar 21, 2009 8:15 pm

Хоппенхайм уначихдаг хайран юм. одоо байгаа байраа л хадгалаад үлдчүүл интеркап-д аягүй бол сэнсаацдий шүү.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Sun Mar 22, 2009 3:37 am

25-р тойрог.

Байерн - Карлсруэ

Энэ тоглолтыг нэт дээрээ тавьчихаад зурагтан дээрээ МанЮ Хэрта 2-ыг ээлжилж харангаа хальт харц шидэж л суулаа. Аваргууд гэхэд ичмээр тоглолоо. Рибери шууд улаан авах байсан. Шар өгөөд толгойг нь илчлээ. Полди бас нэг муухай орсон. ВБ ч угаасаа хүнд тоглолттой. Аваргууд баахан л карт хуслаа. Гэхдээ эхний үед бол аймаар дайрсан л даа. 92 дэх минутад харин Карлсруэ тэнцүүлэх боломжоо алдчихваа. Булан дээр Рэнсинг зөрчихсөн. Карлсруэгийн тэр нөхөр Рэнсингийг хүрсэн гэж бодоод бэлтгэлгүй байсан. 100 хувийн боломжийг алдчихлаа. Зе л багаа аварлаа. Байерн хэдий Тони Клозэ 2 байхгүй ч гэсэн энэ чинь хүснэгтийн адагт яваа баг шүү дээ. Ингэж тогловол юун Барса, санасны ч гарз юм байна. Харин Марадонаг бас билгийн нүдтэй юм гэж бодож байна. Соса Байернд ирээд бараг тоглоогүй, хүн бүр л хайран 10 сая гэж байхад нь шигшээдээ урьж байсан. Өмнөх тойрогт Бохум дээр ёстой сайн байсан. Өнөөдөр хожлын ганц гоолыг хийлээ.

Штуттгарт - Хэрта

Воронин нэг том юм алдсан. Угаасаа тэр нь ч эдний хийх ёстой боломж нь байсан байх. Энэ жилжингээ хүлээж хүлээж байгаад л нэг иймэрхүү юмаа чулуу болгоод хожоод яваад байсан юм. Гомез сайн байлаа. Гэхдээ гоолыг нь Каоау Хэдира нар хийлээ. Хэрта 3 дараалж хожоод байсан. Ингээд тавиулбаа. Өмнөх тойрогт Лэвэркузэнг хожчоод тоглолтын дараа стадион даяараа хагас цаг яг л аварга болсон юм шиг баярлалдсан гэсэн. Хэтэрхий эртэдсэн байх аа. Одоохондоо яахав, хүснэгтийг тэргүүлсэн хэвээр. Гэхдээ суух юм шиг байна даа. Фридрих нь гэмтчихлээ. Тэгэхээр төвийн хамгаалалт асуудалтай л болчихлоо. Лав л шигшээгийн 2 тоглолт алгасна гэхээр удах юм шиг байна даа. Штуттгарт харин УЕФА цомын төлөө дахиад дайраад эхэллээ. Өмнөх тойрогт Брэмэнд 4-0-оор нам тавиулсан байсан.

Бийлэфэлд - Вольсбург

Магатын баг долоо дэхээ дараалан яллаа. 2009 онд одоогоор боломжит 24 онооноос 22-ыг нь аваад байна. 3 гоолны нэгийг нөгөөх л Графите хийж. Вольсбург Байернтай цуг 2-р байранд зэрэг бичигдэж байна. Адилхан 48 оноотой, гоолын зөрүү адилхан 22, оруулсан гоол адилхан 53, алдсан гоол адилхан 31. Нэрний эхний үсгээр л Байерн дээр нь бичигдэж байх шиг хэхэ. Энэ жилийн тайтлын тулаан Байерн энэ 2-ын дунд л өрнөх төлөвтэй.

Дортмунд - Брэмэн

Фрайгийн пеналтигээр хар шарууд 2009 оны анхны бүтэн оноогоо авлаа. Мөн намраас хойш тэд талбайдаа ялна гэдгийг бараг мартчихаад байсан юм. Ихэнх оноогоо гадны талбайгаас түүсэн. Брэмэн 3 дараалж хожигдоогүй, мөн УЕФА-д амжилттай байсан гээд л сэтгэл өндөр байсан нь нөлөөлчвүү яав.

Хоффэнхайм - Ханновер

Ханновер энэ жил айлын талбайгаас хожил байтугай тэнцээ авчирна гэж юу байдгийг мэдэхгүй байгаа. Өнөөдөр хаин тэнцчихлээ. Тебер пеналтигээс хийсэн ч тэр дор нь Ханновер зөрүүлсэн. Тэгээд дахиж алдаад хожигдож яваад тоглолт дуусах дөхөж байхад Веллингтон тэнцүүлж. Хоффэнхаймыг үнэхээр өрөвдөж байна. Эхлээд Иби, дараа нь Салихович, тэгээд Ба гэмтсэн. Довтолгооны супер гурвал нь үгүй болсон. Обаси нь яджийхад гэмтэж гэмтэж ирчихээд дахиад гэмтчихсэн. Багийн 50 гоолын 40-ийг энэ 4 хийсэн гэхээр бүх юм ойлгомжтой байгаа биз. Эхний хагаст хүн бүр Хофф Хофф гэсээр байгаад тэр нь саад болчих шиг боллоо. Саного гэж нэг бүтэлгүй нөхөр хэрэг алга. Өнөөдөр бас хожлыг үгүй хийж. Хамгийн харамсалтай нь Ибертсбергер улирал дуустал дахиад гэмтчихлээ. Шигшээгийн тоглолтууд ч бшр худлаа боллоо. Мөн Яиссл гэмтээд гарсан байна. Ингээд довтолгооны нүх дээр нэмэгдээд хамгаалалтад маш том нүх үүслээ. Довтлох хүн байхгүй Теберийг голоос татаж довтлогч болгосон байсан. Хамаг ачааг хөөрхий Эдуардо л үүрч байна даа. Тайтл мөрөөдөлтгүй болсон. Яаж ийгээд ЧЛ-ийн эрхтэй үлдчээсэй. Гэхдээ худлаа боллоо л доо. Уг нь ирэх жил Европын тавцанд энэ багаар гоёмоор байлаа.

Лэвэркузэн - Франкфурт

Хоффэнхайм 5 дараалж тэнцсэн бол Лэвэркузэн хожил гээчийг мэдэхгүй 5 дэх тоглолтоо сая үдлээ. Дюсселдорфын цэнгэлдэх нэг л ээлээ өгөхгүй байна даа. Өөрийнхөө цэнгэлдэхэд засвар хийж байгаа тул өвлөөс энд нүүж ирсэн юм. Тэнцсэнээр УЕФА цом ч гэсэн осолтой л болоод ирлээ дээ.

Коттбус - Көлн

Новакович гэж словен залуу Көлнд усыг уулгаж байна даа. Өнөөдөр бас л гоолдоод хожуулж. Бүр даблджээ. Ялагдал гээчийг мэдэхгүй 8 дэхээ тоглосон тэд хасагдана гэж айлтгүй боллоо. Харин 4 дэхээ дараалж ялагдсан Коттбус унах магадлалаа өндөрсгөсөөр.

Гладбах - Бохум

1-0-оор зочид хожоод хамт хасагдах гээд байсан өрсөлдөгчдөөсөө түр ч атугай гэсэн холдлоо. Адилхан 22 оноотой байсан юм. Гладбах гэхдээ хасагдана гэдэг юу л бол. Өвөл гайхамшигтай наймаа хийсний хүчээр хаврын лигт гайхалтай сайн байгаа. Өмнөх тойрогт Көлнийг талбайд нь 4-2, тэрний өмнө Хамбургийг талбайдаа 4-1-дсэн.

Маргааш Хамбург Шалькегийн талбайд очно. Хамбург хэрэв хожвол мөн л 48 оноотой болох юм.

1 Hertha BSC 25 15 4 6 39:29 10 49
2 Bayern München (M, P) 25 14 6 5 53:31 22 48
VfL Wolfsburg 25 14 6 5 53:31 22 48
4 Hamburger SV 24 14 3 7 37:35 2 45
5 1899 Hoffenheim (N) 25 12 8 5 52:34 18 44
6 VfB Stuttgart 25 12 6 7 44:36 8 42
7 Bayer Leverkusen 25 11 5 9 46:33 13 38
8 FC Schalke 04 24 10 7 7 33:25 8 37
9 Borussia Dortmund 25 8 13 4 37:31 6 37
10 Werder Bremen 25 8 8 9 46:35 11 32
11 1. FC Köln (N) 25 9 5 11 29:35 -6 32
12 Eintracht Frankfurt 25 6 8 11 30:39 -9 26
13 Hannover 96 25 6 8 11 35:52 -17 26
14 VfL Bochum 25 5 10 10 29:40 -11 25
15 Arminia Bielefeld 25 4 12 9 21:36 -15 24
16 Borussia M'gladbach (N) 25 6 4 15 32:47 -15 22
17 Energie Cottbus 25 5 5 15 21:44 -23 20
18 Karlsruher SC 25 5 2 18 18:42 -24 17
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Forza Juve » Sun Mar 22, 2009 12:49 pm

Хоффенхэйм АЛ-д орвол элэг доог болох биз дээ...Алуулсаар байгаад таарна, яахав хэдэн авьяастай залуус байж болно, туршлага дутна. Энэ жилийн Фиорентина шиг... :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Бундэслиг 2008/2009

Postby lordington » Sun Mar 22, 2009 3:55 pm

Forza Juve wrote:Хоффенхэйм АЛ-д орвол элэг доог болох биз дээ...Алуулсаар байгаад таарна, яахав хэдэн авьяастай залуус байж болно, туршлага дутна. Энэ жилийн Фиорентина шиг... :mrgreen:
Энэ жил ч хаа сайгүй олон жул багууд цоорч гарч ирээд дуулиан тариад хөл бөмбөг хавтгайрлаа гээл байсан чинь хууччуул үнэхээр туршлага зааж байсан байрандаа алалцаал эхэлжий шдээ. Дулиан тарьсан гаруудаас оросны казань л тэргүүлчбүү дээ. яалаа ийлээ?
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: Бундэслиг 2008/2009

Postby Bold9 » Sun Mar 22, 2009 4:02 pm

lordington wrote:
Forza Juve wrote:Хоффенхэйм АЛ-д орвол элэг доог болох биз дээ...Алуулсаар байгаад таарна, яахав хэдэн авьяастай залуус байж болно, туршлага дутна. Энэ жилийн Фиорентина шиг... :mrgreen:
Энэ жил ч хаа сайгүй олон жул багууд цоорч гарч ирээд дуулиан тариад хөл бөмбөг хавтгайрлаа гээл байсан чинь хууччуул үнэхээр туршлага зааж байсан байрандаа алалцаал эхэлжий шдээ. Дулиан тарьсан гаруудаас оросны казань л тэргүүлчбүү дээ. яалаа ийлээ?

Татаруудын баг уу... Рубин ч оросд дуулиан болсоон... Хоффенхэйм үнэхээр азгүй байна...томчууд нь гэмтчихдэг.. бразилаас хэдэн авьяастай хүүхдүүд авцан юм шиг байгааан.... Харин фанатуууд нь нэг гоё дууг гоё дуулаад :mrgreen: :eek:
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Жавхлан » Sun Mar 22, 2009 5:53 pm

Хоффенхайм, Херта мэтийн багуудад одоохондоо УЕФА кап л тохирно. ЧЛ-т туршлага дутна гэдэг үнэн үг. Дарийн утаа үнэрлэж байж том багуудтай үзэхгүй бол хэсгээсээ ч гарч чадахгүй.
10 адилхан довтлогчгүй байгаа Хоффенхаймыг өрөвдөж байна гэснээ манайхыг ичмээр тоглолоо ч гэх шиг. Манай довтолгоо бас хүнд л байна. Хожил авч чадсан нь л чухал.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Mar 23, 2009 11:07 pm

хоффенхайм ядаж уефа-н эрх дээр буугаасай! үнэхээр харамсалтай бүр 5луу орчлоо энэ байраа алдалгүй л хэдэн тойрог тэсчээсэй! ибисевич бсан бол аягүй бол 1-р байрандаа байж байх бсан биз! ибисевич 18 гоолтой мэргэн буучгдыг тэргүүлэж бсан графитэ бас 18 гоолтой болчиж гэхдээ л удаж байж тэнцэж бна шүү! араас нь хелмэс 17 гоолтой ороод ирлээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Mar 23, 2009 11:15 pm

Arminia Bielefeld : FC Schalke 04
VfL Wolfsburg : Bayern München
Hertha BSC : Borussia Dortmund
Eintracht Frankfurt : Energie Cottbus
Hamburger SV : 1899 Hoffenheim
VfL Bochum 1848 : VfB Stuttgart
1. FC Köln : Bayer Leverkusen
Werder Bremen : Hannover 96
Karlsruher SC : Bor. Mönchengladbach
дараа 7 хоногт интернэйшнлтэй учраас лиг амарна ! тэгээд 04.03-04.05нд тоглолтууд болно энэн дээр л араас зүүгдээд бгаа вольфсбургыг унагаачвал сайхан болоод явчна даа ядаж байхад чл-н өмнөх тоглолт! чухал тоглолт!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Wed Mar 25, 2009 9:58 pm

Жавхлан wrote:10 адилхан довтлогчгүй байгаа Хоффенхаймыг өрөвдөж байна гэснээ манайхыг ичмээр тоглолоо ч гэх шиг. Манай довтолгоо бас хүнд л байна. Хожил авч чадсан нь л чухал.


Хэхэ хүн болгон л багийнхаа талаар чимэгтэй үг сонсохыг хүсэх юм. Байерн үнэхээр ичгэвтэр байсий шд. Рибери шууд л улаан байсий шд. Хажуугаар нь энд тэнд танайхан шар хусаад л. 2-р үед бол алуулаа биз дээ. Зе байгаагүй бол өдийд бөөн хэрэг мандчихсан. Тийм ээ, танайх гэхдээ хожил авч чадсан нь та нарт мэдээж чухал.
70-хан саяар үнэлэгддэг тосгоны багтай өөрсдийгөө зүйрлэх гээд байгаам биш бээз. Хэдэн зуун саяын баг билээ. Бундэслигтаа яаж л бол яаж тоглож болий шд. Полдигийн ард Соса hängende Stürmer болоод тоглоход цаадах чинь баллаад л байна лээ. Тэгээд ч лигийн адгийн багийн эсрэг ван Бойтенг ч довтлогчоор тавьж болноо доо. Цаадах чинь хэрийн довтлогчоос илүү чихдэг. Милан дээр яалаа даа. 2 жигүүрээс толгой дээр нь хаяад байхад ядаж нэгийг бол зоолттой чихнэ. Мөргөхдөө Клозэг гүйцэхгүй ч бас л мэдрэмжтэй хог шд. Бүр байг гэхэд л өөр дээрээ хамгаалагчдыг хамж байгаад Полдид зай гаргаж өгнө. Зарим нь энийг уншаад инээд нь хүрэх байх даа. Мичо хагас хийгээд байхад цаадах чинь довтолчихноо. Хофф-ын хувьд яах аргагүй 4 гол хүнээ алдсан. 50 гоолын 40-ийг нь хийсэн гэдгийг бодсон ч үгүйлэгдэж байна гэсэн утгаараа Байернаас хамаагүй их жин дарна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Wed Mar 25, 2009 10:39 pm

Шальке - Хамбург

Эхний үед бол гэрийн эзэд жаахан илүү байдалтай байлаа. Хамбургт Петрич Троховски 2 үнэхээр их үгүйлэгдэж байв. Хэн ч элдвийг санаачилж чадсангүй. 2-р үед харин эн тэнцүү явж байсан ч Шалькегийн хаалгач Нойер байж боломгүй алдаа гаргаж баг алсан. 16 дотор орж ирсэн алсын бөмбөгийг холдуулах гэж ямар ч шаардлагагүйгээр сугарч гарч ирээд хажуу тийшээ мөргөж гаргах гэсэн ч тэр нь Геррерогийн яг хөл доор нь унасан. Нөгөөх нь бэлэн юмыг түлхээд л болоо. Тэртэй тэргүй 2 хамгаалагч тэр бөмбөгийг аюулгүй болгохоор байж л байсан шд. Дараагийн гоол нь харин үнэхээр гоё комбинацаар орсон. Олич зүүнээр түрж ороод бөмбөгөө хөндлөн гүйлгэхэд Шалькегийн хаалгач, хамгаалагчдын өмнүүр өнхөрсөөр дахиад л Геррерогийн хөлд ирсэн. Ингээд эхний үед харагдахгүй байсан Герреро 2 гоол хийгээд Хамбург хожсоноор Хэртаг нэхэгч 3 багийн нэг болсон хэвээр үлдлээ. Удахгүй тэдэнд 2 гол тоглогч нь буцаж ирнэ. Харин Шалькед байдал бүр ч хурцадмал боллоо. Дасгалжуулагч нь улирлын эхэнд энэ багтайгаа титлийн төлөө өрсөлдөнө гэж байсан бол одоо УЕФА цомын ч эрхгүй хоцрох дээрээ тулж магадгүй болоод байна. Менежерээ халаад шинэ хүний эрэлд хатан буй тэд яаралтай арга хэмжээ авахгүй бол ч горьгүй нээ. Маш олон хүний нэр яригдаж байсан ч одоо хүртэл хэн ирэх нь тодорхойгүй л байна. Кааныг ирнэ гэсэн шуум Бундэслигийн 3 сарын хамгийн дуулиантай явдал гэж хэлэгдэх эрхтэй. Бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай өдөр бүр яригдан байгаа. Фэнүүд нь харин түүнд таагүй хандаж байгаагаа нуухгүй байгаа. Зарим нь удирдлагаа Хэрэв Каан ирвэл энэ багийг дэжихээ болино гэж хүртэл сүрдүүлсэн.

Дасгалжуулагч Руттэны ч гэсэн хоног нь тоологдож байгаа. Тэр хэдий амжилт муутай ч багийн түүхэн дэх дасгалжуулагчдын дотор 8-д бичигдэхээр тоглолтуудыг гаргасан байна. Өдгөөгийн Айндховены дасгалжуулагч Хууб Стивенс тэр хоёр 1,48 гэсэн амжилттай буй. Харин тэргүүлэгч нь одоогийн Хоффэнхаймын дасгалжуулагч Рангник нэг тоглолтод дунджаар 2 оноо авч байсан бол Руттэны өмнөх хүн болох Сломка 1,85 оноо авч байсан байх юм.
Ямар ч байсан шигшээгийн тоглолтуудаас болоод 2 долоо хоног завсарлах лиг ямархуу өнгө төрхтэйгээр буцаж ирэх нь туйлын сонирхолтой байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Fri Mar 27, 2009 9:47 am

Image

Шалькэ дасгалжуулагч Фрэд Руттэн-г халжээ........
Assistant coaches Mike Buskens, Youri Mulder und Oliver Reck нар улирал дуусгах юм бна даа.......
энэ сарын эхээр мэнэжир Андрэс Муллэрийг мөн халсан билээ.......
түүнийг орыг Оливэр Канн авч магадгүй гэнэ............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Fri Apr 03, 2009 12:51 pm

Хэдийгээр бундеслиг дуусахад 9 тойрог дутуу бгаа ч энэ тойрогт шийдвэрлэх тоглолтууд болох гэж бна
Волксваген аренад Байерн мюнхен зочлон очно энэ 2 баг хоюул 48 оноотой 2-р байранд яваа багууд намар лиг эхлээд удаагүй байхад Вольфсбург Алианц аренад зочилж 4:2 эгсэн харьцаатайгаар хожигдсон
энэ тоглолтын өмнө Вольфсбургын дасгалжуулагч хуучин Байерны дасгалжуулагч бсан Ф.Магатт хэвлэлээр бид Байерны лигийг үгүй хийх болно бидний лигийн аварга болно гэдэг огт худлаа зүйл биш бид гэртээ хамгийн сайн үзүүлттэй бгаа байгаа гээл бүлтрээд бна!
мөн лигийн шилдэг довтолгоотой бгаа бадууд ба энэ нь өнгөрсөн улирлын лигийн шилдэг мэргэн бууч Л.Тони болон түүний хослол М.Клозэ Графитэ болон Дзэнкoгын эсрэг энэ жил тони 9 гоол оруулаад бгаа клозэ 10 гоол графитэ 18 гоолтой одоогоор лигийг ибисевичийн хамтаар гоолоор тэргүүлж бгаа
энэ тойргын бас нэгэн чухал тоглолт нь бүтэн хагас жилийн турш лигийг тэргүүлж бсан хоффенхайм хамбургын гэрт нь зочлон тоглоно одоогоор хоффенхайм 44 оноотой 5-р байранд явж бгаа бөгөөд хамбург 48 оноотой 4-р байранд явж бгаа юм энэ тоглолт хоффенхаймыг цаахисд тайтлын төлөөх өрсөлдөөнд үлдэх эс үлдэхийг шийдэх тоглолт юм учир нь хоффенхаймын гоолын машин Ибисевич бэртсэнээс хойш тэд 5 тоглолтонд орж авч болох 15 онооноос ердөө 5 оноо аваад бгаа билээ хамбург ч мөн ялгаагүй хожигдох юм бол тэргүүлэгчээс оногоо холдуулах болно тиймээс чухал сонирхолтой тоглолт болох нь аргагүй юм
мөн хямралд өртөөд бгаа шальке өөрийн ривал болох армениа бийлефилдийн гэрт очиж тоглоно тэд одоо 9-р байранд явж бгаа бөгөөд ирэх жил европын тавцанд тоглохын тулд тэдэнд тоглолт болгон чухал дасгалжуулагч Руттен-г халаад бгаа тэд маш олон мэрэгжилтнүүдэд санал тавсан ч бүгд татгалзсан учраас туслах 2-оороо улиралаа дуусгахаар болсон билээ
мөн религеишн зонд тоглож бгаа2 баг болох Карлсруэ болон мөнхенгладбах 2 энэ тойрогт хэн нь унах вэ гэдгээ ч магадгүй шийдвэрлэх тоглолтоо хийж магадгүй
энд өрсөлдөөнд бгаа энэ болох энерги коттбус фрабкфуртэд очиж тоглоно
харин бүтэн сайнд 2 берби тоглолт тоглох бөгөөд
Көлн леверкузэнтэй
бремен ханновертой тоглох юм бна харин лиги тэгрүүлж бгаа Херта
хар шаруудтай тоглох бол штутгарт бохумтай юм бна юу ч эгснэ энэ тойрогт их олон зүйл тодорч эхлэхнээ магадгүй аль баг энэ жил аваргалах вэ? аль баг 2-р лигрүү унах вэ гээл хэдий 8 тойрог дутуу ч багын сэтгэл зүй болон бэлтгэл гээл бүх л юм харагддах байх
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Sat Apr 04, 2009 9:33 pm

За эхлэх гэж байна даа. Хаврын лиг эхлээд нэлээн явчихсан хойно Байерн Брэмэний талбайд очсон тоглолтыг яг ингэж их хүлээж билээ. Тэр үед хаврын лигийн хүснэгтийг хараад ангайж байсан шүү. Байерн 16-д, Брэмэн хамгийн сүүлд буюу 18-д зогсож байсан. Гэхдээ л гоё хүлээлттэй байсан. Өнөөдөр ч гоё юм болно доо. Графитэ ганцаараа Тони Клозэгийн нийлээд хийсэнтэй адил шахуу гоол хийсэн байгаа. Цаана нь Жеко нь бас 10 гаран гоолтой явж байгаа. Мисимович энэ 3 сүүлийн үед дийлдэшгүй байгаа. Хофф-ын трио унаснаас хойш энэ трио нэг номер болоод байгаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Sun Apr 05, 2009 5:25 pm

лиг ч ёстой сонирхолтой бна шүү 1 тойрог болоод өнгөрөхөд тэргүүлэгчид өөрчлөгдөөл
араас явж бгаа багууд бүгд их ойролцоо дараа тойрогт бас л өөрчлөгдөх байх
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Apr 06, 2009 12:24 pm

Волфсбургын графитэ лигийн мэргэн буучдын жагсаалтын тэргүүлээд эхэллээ Байернтэй тоглоход дабл хийснээр 20 гоолтой болоод эхэллээ бас жэкө 15 гоолтой 4-р байранд бна урд хэлмэс 18 гоолтой 3-т ороод ирлээ
1 > Grafite > VfL Wolfsburg 20
2 > Vedad Ibisevic > 1899 Hoffenheim 18
> Patrick Helmes > Bayer Leverkusen 18
4 > Edin Dzeko > VfL Wolfsburg 15
> Claudio Pizarro > Werder Bremen 15
6 > Milivoje Novakovic > 1. FC Köln 14
> Mario Gomez > VfB Stuttgart 14
8 > Artur Wichniarek > Arminia Bielefeld12
9 > Demba Ba > 1899 Hoffenheim 11
10 > Andrey Voronin > Hertha BSC 11
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Mon Apr 06, 2009 6:14 pm

Оны шилдэг гоол хэрхэн орсон бэ.

Графитэ зүүн хагаст бөмбөг авлаа. Оттл өмнө нь анхаарлаа төвлөрүүлжээ.
Image

Түрээд 16 дотор ороод ирлээ. Лэлл цаанаас бас дагаж орж ирэв.
Image

2ын дундуур.
Image

Гэсэн ч өмнө нь дахиад 3 хүн.
Image

Рэнсинг үү. Тааруухан хаалгач шд. Жэкод өгч болох байсан ч. Тэр үнэхээр улайрчээ.
Image

Өсгийлдөнө өө гэж.
Image

Гайхалтай агшин.
Image

Дараа нь ногоон хувцастай хаалгач солигдов.
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby meesh » Wed Apr 08, 2009 3:37 pm

Жинхэнэ графит зурж байна лээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Apr 13, 2009 11:23 am

Өчдөр Хамбург штутгартад нухуулсанаар манайх 2-т ороод ирлээ! Энэ жилийн хамгийн дээр орж ирж бгаа бдал өмнө нь бас 2-т орж ирж бсан 1-т орку яваал бна яджийхад энэ Волфсбуг хожигдол гэж мэдэхээ байгаад бна графитэ, жеко 2 гэж 2 гай бнаа
Хүснэгт иймэрхүү бна
1 Wolfsburg 27 54 Gleich 16 6 5 CL
2 FC Bayern 22 51 Auf 15 6 6 CL
3 HSV 3 51 Ab 16 3 8 CL Qual.
4 Hertha BSC 6 49 Ab 15 4 8 UEFA Cup
5 Stuttgart 10 48 Gleich 14 6 7 UEFA Cup
6 Hoffenheim 14 44 Gleich 12 8 7
7 Schalke 04 11 43 Auf 12 7 8
8 Dortmund 10 43 Auf 10 13 4
9 Bayer 04 15 42 Ab 12 6 9
10 Werder 14 36 Gleich 9 9 9
11 1. FC Köln -10 32 Gleich 9 5 13
12 Eintracht -12 29 Gleich 7 8 12
13 Hannover -18 29 Gleich 7 8 12
14 Bochum -9 28 Gleich 6 10 11
15 Arminia -18 24 Gleich 4 12 11
16 M'gladbach -16 23 Gleich 6 5 16 Relegation
17 FC Energie -23 23 Gleich 6 5 16 Abstieg
18 Karlsruhe -26 18
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Wed Apr 22, 2009 2:44 am

Бундэслигийн 28-р тойрог

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Бундэслигийн 28-р тойрог явагдлаа. Лигийг манлайлж яваа 5 баг бүгд хожсоноор энэ удаад хүснэгтийн дээгүүр ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Харин Шальке Дортмунд нар хожоод энэ тойрогт дахиад л хожил авч чадаагүй Хоффэнхаймын өмнүүр гишгэлээ. Намрын лигийн аварга Хоффэнхайм 8 дахиа дараалан хожил авч чадаагүй тул одоо бүр 8-р байр луу шидэгдлээ.

Шальке – Коттбус

Дасгалжуулагчаа явуулсан цагаан хөхүүд шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад нэлээн удсан ч эрэл нь мухардаад аргагүйн эрхэнд туслах дасгалжуулагчдаа улирал дуустал энэ албанд тохоосон билээ. Гэтэл гурвалсан энэ удирдлага дараалаад 3 дахиа ялчихав. Коттбусыг 4-0-оор бут ниргэв. Талбай дээрхи хамгийн сайн тоглосон хүн нь удаа дараа шүүмжлэлд өртдөг Кевин Курани байлаа. Коттбусын багийн эзэд энэ хожигдолдоо Гэлсэнкирхен хүртэл дагаж явсан бүх фэнүүддээ тоглолтын билетний мөнгийг буцааж олгох болжээ. Нөгөөдүүл нь гэтэл авахаас татгалзаад нэг бол дээд лигээс бүү хасагд, нэг бол шинэ босс хэрэгтэй гэжээ. Шальке хожоод 6-р байранд очсон бол Коттбус хасагдах зооноос гарч чадсангүй хэвээр үлдлээ. Дашрамд дурьдахад Шалькегээс хөөгдсөн Руттэн ирэх улирлаас Холландын алдарт Айндховеныг дасгалжуулахаар болсон байна.

Карлсруэ – Хоффэнхайм

Намрын лигийн аваргаар тодорсон Хоффэнхайм хожил гээчийг мартжээ. Дахиад л тэнцлээ. Гол тоглогчид нь ээлж дараалан гэмтсэний дараа сүүлийн тойргуудад улаан хуудас бөөн бөөнөөрөө хүртэх болсон. Гэсэн хэдий ч энэ удаад тэд эхний гоолыг хийгээд хожих бөөн эрмэлзэлтэй байлаа. Гэтэл нөгөө талаас тэнцээний гоолыг хийсэн. Энэ нь Карлсруэгийн 752 минутын дараах гоолгүйдлийг цэглэв. Хоффэнхайм хэдий дараа нь дахин гоолдсон ч Карлсруэ эргээд л тэнцүүлсэн. Тэд тэр байтугай бүр хожингоо алдсан. Сүүлчийн минутын тэдний довтолгоо нь хөндлөвч оносон юм. Хоффэнхайм 1 оноо авсан нь аз. Бөөн хар сүүдэр дагаж байгаа Хоффэнхаймын босс одоо бүр цайчихсан Үлдсэн хугацаанд хүүхдүүд минь зүгээр л таашаал авахын тулд тогло гэж залуустаа хэлсэн байсан. Тэдэнд Хилдэбранд гэмтлээс эргээд ирж байгаа нь сайн мэдээ. Дасгалжуулагч Рангник ирэх зун 6-7 шинэ тоглогч авахаа мэдэгдээд байгаа. Нэмэгдээд Ибишевич эргэж ирэх болно. Ирэх улирал л гэмтэл бэртлээс холуур байгаасай. Хайран баг. Харамсаад байх юм.

Франкфурт – Мөнхэнгладбах

Эзэн багийн гол тоглогчдын нэг Баярамович ердөө 7-хон минутын дараа гэмтээд гарсан нь тэдэнд хүнд байдлыг учруулав. Зочин баг энэ үеийг ашиглан эхний гоолыг хийсэн ч шүүгч алдаа байсан гэж үззэд тооцсонгүй, харин пеналти өгөв. Гэсэн ч Франкфуртын хаалгач хаачихлаа. Дараа нь харин дошны эзэд нүдсээр байгаад 4-1-ээр өрсөлдөгчөө илт илүүрхэв. Тэд энэ хожлыг авснаар дээд лигид үлдэх алхмаа хийчихсэн гэж хэлж болно. Хасагдах зооноос 9 оноогоор тасарсан. Гладбахын хувьд тэд хаврын лиг эхлээд их сайн явж байсан ч сүүлийн үед энэ нь жаахан саарч байна. Тэд одоо релегэйшн бүсэд явж байгаа.

Бохум – Дортмунд

Энэ өдөр Дортмундад карриерийнхаа нэгэн үеийг үдэж буй Дедегийн төрсөн өдөр байлаа. Багийн нөхөд нь түүнд 2-0 гэсэн хожлоор бэлэг барьж, 4 дэх дараалсан ялалтаа авлаа. Энэ цэнгэлдэхэд Дортмунд 10 жилийн турш хожиж чадаагүй байсан гэнэ лээ. 2 дахь гоолыг хийсэн довтлогч Валдез нөгөөдөр нь багтайгаа гэрээгээ дахин 2 жилээр сунгалаа. Өнгөрсөн жил шар харуудад нэгдсэн тэрбээр энэ улиралд ердөө 6-хан гоол хийсэн ч багийн төлөө зүтгэдэг зүтгэлийг нь удирдлагууд үнэлсэн байх. Түүнээс гадна түүний энэ өдөр хийсэн гоол нь энэ явдалд их түлхэц болсон гэнэм. Тэр 25м-ээс маш мэдрэмжтэй цохиж гоолдсон билээ. Дасгалжуулагч Клопп тоглолтын дараа Валдезийг, түүний хийсэн гоолонд магтах үгээ олохгүй байсан юм. Дортмунд одоо 46 оноотой 7-р байранд байгаа бол дербидээ хожигдсон Бохум хасагдах зооноос 5 онооны урд явж байна. Бохумд энэ тоглолт маш хүнд гарз учруулсан нь гол тоглогчдын нэг Оно улирал дуустал гэмтсэн явдал байлаа.

Бийлэфэлд – Байерн

Байерн ердөө Тонигийн ганцхан гоолоор хожлоо. Гэхдээ бүтэн тоглолтын турш тэд илүүрхэж тоглосныг хэлэх хэрэгтэй. Тонигийн хувьд энэ гоол лигийн 50 дахь тоглолтын 36 дахь гоол нь байв. Энэ үзүүлэлтээрээ тэр лигийн бүх үеийн 4-т орсон. Мюллерийнх 32 юм билээ. Тэр мөн 16 дахь удаагаа тоглолтын эхний гоолыг хийсэн. Бүх гоолынхоо 44 хувийг 1-0 болгож хийсэн гэдэг. Алдарт Герд Мюллер хүртэл түүнээс энэ тал дээр дутуу. Түүний үзүүлэлт ердөө 23 хувь. Тоглолтын өмнө Клиннсманн Бид лигийн аварга болно гэж дуугарч байсан бол тоглолтын дараа хаалгач Бутт бас ингэж хэлэх болов. Сүүлийн үед тэр Рэнсингээс хаалганы эрхийг булааж аваад байгаа билээ. Энэ жилжингээ Риберигийн асуудал багийн эздийн толгойг өвтгөж буй. Саяхнаас нэмэгдээд МанЮ бас тэрнийг Роналдог орлуулахаар авах гэнэ гэсэн яриа гарч. Энэ баг энэ жил зөвхөн энэ хүнээс хамаарч байгаа. Хэрэв явбал ирэх жилээс системдээ дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Лигийн хамгийн том баг тул хамгийн их шуугиан энэ багийн орчинд гардаг. Клинси Барсад хожигдсоныхоо дараа ирэх улиралд хэд хэдэн топ тоглогч авах болно, нэг анхаарах хэсэг бол довтолгоо гэж хэлсэн нь Тонигийн хилэнг бадраасан бололтой. Итали довтлогч ирэх улиралд нутаг нэгт Манчинигээ багийн дасгалжуулагчаар харахад болохгүй юм алга гэдгээ хэвлэлээр ил мэдэглдсэн. Ямар ч байсан одоогоор Клинсигийн хувь заяа тодорхойгүй байна. Багт Клозэ үнэхээр үгүйлэгдэж байгаа. Тэр саяхан лигийн сүүлийн өдөр талбайд эргэн ирж, цомоо багийнхаа өмсгөлд авмаар байна гэдгээ илэрхийлсэн. Байерн ингээд 2-р байрандаа Вольфсбургийг нэхсэн хэвээр үлдлээ. Бийлэфэлд хасагдах зооноос ганцхан онооны урд байна.

Вольфсбург – Лэвэркузен

Шүүгч энэ тоглолтод их нөлөө үзүүлсэн. Графитэгийн эхний 11м-ийн цохилт бол шударга бус байсан. Дараахан нь Графитэг унагасан Лэвэркузены хаалгач Адлер улаан авах ёстой байлаа. Цаг дуусах үед Вольфсбургийн тоглогч өөрийнхөө торгуулийн бүсэд бөмбөгөнд гар хүрснийг ч тооцсонгүй. Лэвэркузен тэнцүүлсний дараах Графитэгийн 2 дахь гоол харин үнэхээр гоё гоол байлаа. Тэр энэ гоолыг хийснээр 22 дахь гоолоо хийж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж эхэллээ. Вольфсбург энэ тоглолтод 10 дахь дараалсан ялалтаа авснаар Бундэслигийн рекорд болох Гладбахын тэртээ 80-аад онд тогтоож байсан амжилтыг давтав. Аль өвөл л аваргын талаар бодохыг ч хүсэхгүй байна гэж хэлж байсан дасгалжуулагч Магат одоо ч гэсэн бодолдоо үнэнч хэвээр. Хэрэв заавал хэл гэвэл би Байерныг аваргална гэж хэлнэ гэж тэр хэлсэн. Вольфсбург 57 оноотой лигийг тэргүүлсэн хэвээр.

Көлн – Штуттгарт

Көлн уг нь талбайдаа хожигдох маш дургүй баг. Энэ удаад өрсөлдөгч нь харин дэндүү хүчтэй байлаа. 3-0-оор хожиход бүх 3 гоолыг Гомез хийсэн. Тэр шигшээдээ хэт трикдэх бүү хэл олигтой ч тоглож чадахгүй байгаа билээ. Штуттгарт энд 4 дэх дараалсан ялалтаа авснаар эргээд титлийн төлөө тоглох эрхтэй болов. 3-р сард тэд нэг хэсэг бүтэлгүйтээд хүснэгтийн орой хэсгээс унаад байсан юм. Көлн хэдий хожигдсон ч хасагдах тал дээр айхгүй байж болно. 23 онооноос дахиад 9 онооны урд явж байгаа.

Хэрта – Брэмэн

Лигийг тэргүүлж явсан Хэрта сүүлд дараалан 3 хожигдоод аваргын жагсаалтаас нэр нь хасагдаад байлаа. Өмнөх тоглолтод Воронин улаан аваад 5 тоглолтоор бандуулсан нь хямралыг улам хурцатгасан. Ливерпүүлээс зээлээр ирсэн тэрээр үлдэх эсэхээ улирлын дараа шийднэ гэж байсан юм. Дээрхи явдлаас болоод удирдлагатай муудсан уу яасан тоглолтын өмнө гэнэт явна гэдгээ мэдэгдсэн билээ. Түүнийг энэ тоглолтод орлосон Пантелич тоглолтын эхний хагаст шон оносон. Эхний үе дуусах хэрд Брэмэний хамгаалагч Мэртэзакер булангийн бөмбөгийг мөргөж, тэргүүллийг багтаа авчирсан. 2-р үед Брэмэн хожлоо бататгахаар улайрсан ч гоол нөгөө талаас орлоо. 71 дэх минутад хамгаалагч Симунич буланг мөргөсний дараа цаг дуусахын өмнөхөн Пантеличын хослогч Рафаэл хожлын гоолыг хийсэн юм. Тоглогчид, фэнүүдийн баяр хөөрийг үгээр илэрхийлэхэд бэрх. Нийслэлчүүд ингэснээр эргээд аваргын төлөөх өрсөлдөөнд орж ирлээ. Брэмэний хувьд одоо яасан ч яахав гэдэг нь болсон. Тэд ирэх улиралд Аваргуудын лиг бүү хэл Европын лиг(УЕФА цом)-т ч тоглохгүй тул одоо үлдсэн хугацаанд гайгүйхэн шиг тоглоод фэнүүдээ бага ч гэсэн баярлуулахаа бодох биз. Тэд харин оролцож байгаа нөгөө 2 тэмцээндээ маш их анхаарал тавьж байгаа. Маргааш Холбооны цомын хагас шигшээд Хамбургтай тоглох бол 5 сар гаргаад УЕФА-ын цомын хагас шигшээд мөн л Хамбургтай тоглоно.

Хамбург – Ханновер

Талбайн эзэд тоглолт эхлэв үү үгүй юу галаар хөөрөгдчихсөн. Энэ нь ч амжилттай болж ердөө эхний минутад л Петрич гоолдсон. Дараа нь Троховскигийн хүчтэй буудалт 2-0 болгох шахсан ч Ханноверын хаалгач Энкэ гайхалтай рэфлекс гаргасан. 2-р үеийн эхэнд Петрич дахин гоолдсоноор тоглолтын хувь заяа бараг л тодорхой болсон. Форсселл дараа нь торгуулийн цохилтоос тоог жаахан ойртуулсан ч тэнцүүлэх боломж ер харагдсангүй. Тоглолтын маргааш багийн ахлагч, чехийн легионер Яролим гэрээгээ жилийн 2,7 саяын цалинтайгаар шинэчлэн сунгасан. Хамбург ингээд Байернтай адил 54 оноотойгоор Вольфсбургийг нэхсэн хэвээр үлдэв.

Ирэх тойрогт Байерн Шалькег хүлээж авах бол Хамбург Дортмундын, Вольфсбург Коттбусын талбайд зочилж очно.

Tabelle Pl. Verein Sp. g.u.v. ToreDiff. Pkte.

1 VfL Wolfsburg 28 17 6 5 62:34 28 57
2 Bayern München (M, P) 28 16 6 6 59:36 23 54
3 Hamburger SV 28 17 3 8 42:38 4 54
4 Hertha BSC 28 16 4 8 42:35 7 52
5 VfB Stuttgart 28 15 6 7 50:37 13 51
6 FC Schalke 04 28 13 7 8 42:27 15 46
7 Borussia Dortmund 28 11 13 4 45:33 12 46
8 1899 Hoffenheim (N) 28 12 9 7 54:40 14 45
9 Bayer Leverkusen 28 12 6 10 50:36 14 42
10 Werder Bremen 28 9 9 10 52:39 13 36
11 Eintracht Frankfurt 28 8 8 12 36:45 -9 32
12 1. FC Köln (N) 28 9 5 14 30:43 -13 32
13 Hannover 96 28 7 8 13 39:58 -19 29
14 VfL Bochum 28 6 10 12 33:44 -11 28
15 Arminia Bielefeld 28 4 12 12 22:41 -19 24
16 Borussia M'gladbach (N) 28 6 5 17 34:53 -19 23
17 Energie Cottbus 28 6 5 17 24:51 -27 23
18 Karlsruher SC 28 5 4 19 20:46 -26 19
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Thu Apr 23, 2009 12:21 am

10 Гоё бичжээ! :-D Гэхдээ л хэт анти Байерндаад бгаа бусуу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Fri May 01, 2009 5:53 pm

Лэвэрэкузэн-н Адлэр-н хаалганд хийсэн Карлсруэ-н Sebastian Langkamp-н гоол галзуу бна лээ....... талбайн төвөөс цохисон....... цохисон ч гэж бөмбөг тасалсан нь хөөрч очоод хаалганд орчихсон хэхэ......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Fri May 01, 2009 11:01 pm

Тоглолтуудын текст умшаад сууж байхад хөтлөгч нь паа пүү болоол явцан. Дараа нь юү түүбээс харсан чинь үнэхээр хачин юм болсон байна лээ. Бүх үеийн хамгийн хошин гоолд түрүүлэх байх шүү :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Г.Баяраа » Fri May 01, 2009 11:41 pm

хэхэ бараг галтираад цохичлоо л гэж анх харсаншд
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon May 04, 2009 12:43 pm

1 Wolfsburg 30 60 Gleich 18 6 6
2 FC Bayern 23 57 Auf 17 6 7 CL
3 Hertha BSC 8 56 Ab 17 5 8 CL
4 Stuttgart 15 55 Gleich 16 7 7
5 HSV 2 55 Gleich 17 4 9 EL
6 Dortmund 16 52 Auf 13 13 4
7 Schalke 04 15 49 Ab 14 7 9
8 Bayer 04 14 45 Auf 13 6 11
9 Hoffenheim 9 45 Ab 12 9 9
10 Werder 13 39 Gleich 10 9 11
11 1. FC Köln -13 35 Auf 10 5 15
12 Hannover -16 35 Auf 9 8 13
13 Eintracht -13 32 Ab 8 8 14
14 Bochum -14 28 Gleich 6 10 14
15 FC Energie -25 27 Gleich 7 6 17
16 Arminia -19 26 Gleich 4 14 12
17 M'gladbach -20 24 Gleich 6 6 18
18 Karlsruhe -25 23 Gleich

За ард урдаа ороод бсан Хамбург Херта 2 тоглоод хоёулаа сайхан тэнцчиж. Тэр нь дээр! Манайх улирлын туршид хамгийн өндөрт гараад бгаа 2-р байрандаа дахиад ирлээ шинэ дасгалжуулагч маань дебютээ сайхан хийлээ.
Tом гай бол мэдээж Волфсбург! Эдарыг л хожигдохыг хүлээгээд бна даа! Хоффенхаймыг 4:0дсэн жеко, графитэ 2-г зунаас багууд зовооноо доо. Үнэхээр айхтар фиништэй 2 нөхөр юмаа. Нөгөө сэхэл аваад бсан шалькэ леверкузэнд талбай дээрээ нугаслуулаад европ жоохон холдоод явчлаа. Болдог бол энэ 4-9-р байранд яваа хэдэн багыг бүгдийг нь европд тоглуулах юмсан аль 1 нь үлдэнэ гэхээр харамсалтай
Бремен Көлнд хожигдсон лигээс ямар нэгэн юм горидолтгүй болсон уефа-д гэртээ Хамбургт хожигдсон бага гэрт нь яах юм бгаан бас нэгэн найдвар нь Покал бна даа гэхдээ синалд гарч ирээд бгаа леверкузэн ч гэсэн тийм сайхан биш бгаа бас л европд үзэх гээл бгаа тиймээс Покалын финал бол гал гарах нь тодорхой болсон

Релегейшн зоонд бгаа багуудаас Карлсруэ, Энерги 2 хоорондоо таараад 0:0
Армениа харин штутгарттай 2:2 тэнцэж, Мөнхенгладбах манайд хожигдоод буцаад 17-р байрлугаа ороод ирлээ уг нь уг нь үүх түүх тоглогчдыг нь ч бодсон Гладбахыг унагамааргүй бнаа. Уначвал тоглогчид дээр нь найр хийх байхдаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Mon May 04, 2009 10:38 pm

Штуттгарт Бийлэфэлдийг хожиж чаддаггүй муу юм боллоо. Мөрөөдөл нь эргээд сэргэсэн ч одоо бүрмөсөн буцаад унтарсан байх оо. Хамбург Хэрта 2 тэнцээд бүр заваарлаа. Хэн нэг нь хожихгүй. Хамбург одоо тэгвэл Вольфсбургт бас хожигдох хэрэгтэй. Аваргын төлөөх тэмцэл ногоон улаан 2-ын дунд л явагдахаар болчихлоо. Байерн хэдий хожсон ч проблем нь огт арилаагүй байна лээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests