Бундэслиг 2008/2009

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ жилийн аваргаар аль баг тодрох бол

Байэрн Мюнхэн
13
32%
Вэрдэр Брэмэн
2
5%
Вольфсбург
4
10%
Хамбург
1
2%
Шальке 04
0
No votes
Хоффэнхайм
18
44%
Бусад
3
7%
 
Total votes : 41

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Tue May 19, 2009 6:34 pm

Ээс :-D
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby zizu » Sat May 23, 2009 11:38 pm

Энэ Хертагийн аз буруу үед, буруу цагт дуусчих юмаа...кккк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Бундэслиг 2008/2009

Postby Eternity » Sun May 24, 2009 12:18 am

Wolfsburg хожигдоод,манайх Bayern-г хожчихвол аварга боллоо этр гээд Штуттгартад өчигдөржин ярьж дургүй хүргэсэн ашгүй тийм юм болсонгүй өнгөрөх шив дээ.
Wolfsburg ч харин тоглох шиг боллоо доо...
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Sun May 24, 2009 4:47 am

Түүхэнд байгаагүй Бундэслиг өндөрлөлөө.

Дэлхийн хөлбөмбөгийн чиг хандлагыг буурал тивийнхэн тодорхойлдог нь маргаангүй. Тэгэхээр Европын шилдэг лиг дэлхийн шилдэг лиг болж таарна аа даа. Аль лиг хамгийн шилдэг вэ? Энд хариулт хэзээ ч олдохгүй. Хүн бүр л өөрийн дэмждэг баг нь тоглодог лигийг шилдэг гэж тодотгохыг хүсдэг. Би өөрийнхөө бодлыг хэлье л дээ. Дэлхийн хамгийн шилдэг лиг бол Бундэслиг. Яагаад?

Яагаад гэвэл олон учир шалтгаан байна. Тоглолтын чанар, тоглогчдын чадавхи талаас нь би хэлэх гэсэнгүй. Угаасаа Бундэслигаас Премиер лигийнх шиг хатуу ширүүн өрсөлдөөн, Сери А-ынх шиг хана хэрэм мэт хамгаалалт, Премиер дивизионых шиг уран гоё хууралт тэр бүр харагдахгүй. Гэхдээ шилдэг гэж хэлэх өөр шалтгаанууд байна аа. Заримаас нь дурьдая л даа. Бундэслиг сүүлийн жилүүдэд дандаа хамгийн олон үзэгчтэйгээр бусдыгаа хошуучилж буй. Ямар ч тоглолт болсон цэнгэлдэхэд сул суудал гэж бараг л үгүй. Гэхдээ тэд англичууд шиг фанат маягаар үздэггүй. Тэд жинхэнэ гэр бүлийн баяр хийдэг. Стадионд ирсэн үзэгчдийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд хүүхэд байдаг. Энэ тал дээр ямар ч лигийг дагуулахгүй. Цагтаа бага дэлхийн аварга гэгдэж байсан Сери А өнөөдөр хоосон цэнгэлдэхэд тоглох нь элбэг. Хэдэн жилийн өмнө улсынхаа рекорд аварга Ювентус нь цэнгэлдэхдээ үзэгч татахын тулд хүүхэд эмэгтэйчүүддээ билетээ 1 евро болгож байсан. Тэгээд ч байдал одоо хэр нь сайжирсан юм тэгтлээ их харагдахгүй хэвээр. Тэгэхэд өнөөдөр Бундэслигийн 3-р лигийн тоглолтыг 51 мянган хүн үзэж байна гээд бод доо. Дюссельдорф дөнгөж сая ийм их хүний өмнө Брэмэний 2-р багийг хожоод 2-р лиг рүү дэвших болзлоо хангачихаад байж байна. Ондоо газар 3 байтугай 2-р лигийн тоглолтыг хэдэн хүн үзэх бол?

Хэрэв чи Бундэслигийг амьдаар нь үзье гэвэл тоглолтынхоо билетээр стадион луу ирж очих унааны зардлаа хийж болно. 3-4 удаа унаагаа сольж очин стадионд хүрэх нь элбэг. Өөр улсад бол нэмээд 10 евро гаргах хэрэгтэй болно. Тэгээд зүгээр ч нэг явахгүй. Унаандаа дуртай шар айргаа атгаад явж чадна. Ондоо газар тийм биш. Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн фэнүүд хүртэл үүгээр үнэхээр атаархдаг юм билээ. Тоглолтын хувьд ч гэсэн Бундэслиг сүүлийн жилүүдэд үнэхээр өөрчлөгдөж байгаа. Нөгөө нэг лазан хөдөлдгөө таягдаад эхэлсэн. Урагшаа үнэхээр гоё довтолж тоглодог болоод байгаа. Байерн Мюнхен гэсэн ганц дархан аваргыг нь эс тооцвол бусад багууд нь бүгд нэг түвшнийх болсон. Байерн ч гэсэн бас дээрдэх юмгүй л болоод байх шиг. Уржнан Штуттарт аваргалсан бол энэ жил Вольфсбург аваргалж байна. За миний яагаад шилдэг лиг гэсний өчүүхэн тайлбар энэ байлаа. Бас нэг юм нэмэхэд өөр хаана ч байхгүйгээр өрсөлдөөн энэ жил зөвхөн Бундэслигт л явагдлаа. Хүснэгтийг лигийн нийт багийн хэд нь ч тэргүүлээд үзчихэв бүү мэд. Дээр дороо орсоор л дууслаа. Бундэслигийн өөрийнх нь буурал түүхэнд байгаагүй өрсөлдөөн энэ жил л гарав. Өнөөдөр эцэст нь хэн аваргалах вэ гэсэн асуулт эзнээ оллоо.

Аварга болох баг эцсийн өдөртөө 3 багийн дунд явагдлаа. Аваргуудын лигийн шууд эрх болон урьдчилсан шатнаас орох эрх мөн л 3 багийн дунд болов. УЕФА-ын цомын нэг эрхийн төлөө 2 баг сүүлийн өдөр хамаг бүхнээ шавхав. Доод лиг рүү шидэгдэхгүйн төлөө 4 багийн хооронд алсын дуэл сүүлийн энэ л өдөр боллоо. Ингээд хүснэгтийн хэсэг бүрт л үхэх сэхэхээ үзсэн тулаануудыг тоглолт бүрээр нь товчхон тоймлоё.

Вольфсбург - Брэмэн

Вольфсбург гэртээ 13 дараалж хожоод байлаа. Хаврын лигийн боломжит 48 онооноос 40-ийг аваад байв. Гэхдээ Брэмэн тэдний айдас төрүүлсэн өрсөлдөгч. Брэмэн тэднийг талбай дээр нь 6 удаа хожоод байв. Аварга болохын тулд Вольфсбург Брэмэнд хожигдож хэрхэвч болохгүй байлаа. Чингэсэн тохиолдолд Байерн Штуттгарт 2-ын аль хожсон нь тэднээс аваргын алдрыг булаах нэн аюултай байсан. Гэвч тэд үүргээ 200 хувь давуулан биелүүлэв. Холбооны цомд 5 гоол алдаж хожигдсон багаа адилхан 5 гоолоор хожиж давхар цохилт хийсэн. Нөгөө талаас энэ зун Брэмэнийг орхих нь тодорхой болсон Диего л нэр төрийн ганц гоол хийв. Хэдэн жилийн өмнө амьдрахын эрхэнд Бразилдаа хог хийдэг уут зарж явсан Графитэ энэ тоглолтод дабл хийснээр 28 гоолоор лигийн мэргэн буучаар тодров. Ингэснээр тэр нутаг нэгт Аилтоноосоо морь үхэр 2 бэлгэнд хүртэх эрхтэй болов. Хэд хоногийн өмнө Аилтон өөрийнх нь рекордыг давтвал дээрхийг өгнө гэж ам гарч байсан юм. Аилтон 2004 онд Брэмэнтэй түрүүлэхдээ мөн 28 гоолоор мэргэн буучаар тодорч байлаа. Графитэгийн довтолгооны хамтрагч Жеко өнөөдөр мөн гоолдсоноор улирлын 26 дахь гоолоо хийсэн. Ингэснээр тэр 2 аль тэртээ далаад онд тогтоогдсон мөнхийн гэгдэж байсан дээд амжилтыг эвдэж чадлаа. Тэр үед "Үндэсний бөмбөгдөгч" домогт Герд Мюллер одоогийн Байерн Мюнхены менежер Ули Хөнэсс нар 2 удаа 53 гоол хийж байжээ. Гэхдээ Вольфсбургийн хослол түүхэнд огт байгаагүй нэгэн шинэ дээд амжилтыг бас тогтоосон. Өмнө нь нэг багийн 2 тоглогч тус бүрдээ 20-иос дээш гоол хийсэн тохиолдол хэзээ ч байгаагүй юм. Вольфсбургийн тухайд тусад нь ойрын үед дахин бичих тул цааш нуршихаа больё. Харин нэг юманд маш их харамсаад байна.

Штуттгартын дараа Байерныг лигийн аварга болгосон Феликс Магат ирэх улирлаас энэ багийг орхих болсон. Тэр ийм амжилтад хүрэхийн тулд л 2 жилийн өмнө энэ багт ирсэн. Лигийн түүхэнд ердөө ч байгаагүй албыг тэр хүлээн авч хэмжээлшгүй эрх дархтай болсон билээ. Дасгалжуулагчаас гадна багийн менежер, спортын захирлын ажлуудыг тэр бүгдийг нь ганцаараа гартаа авсан. Ингэснээр тэр дээрээс батлагдсан төсвөөр 2 жилийн турш дуртай тоглогчоо сонгон авч баг бүрдүүлсэн. Үүнийхээ үр шимийг ч үзлээ. Гэхдээ ирэх жил Аваргуудын лигт энэ хөзрөөрөө нэг тоглоод үзэхгүй яав даа гэж бодох юм. Өнөөдрийн энэ хэвээрээ байсан бол энэ баг нартай өдөр нь таарвал Барселоныг ч хожиж мэднэ. Тэдний 4-0-дсон Байерныг тэд 5-1-ээр хожсон. Энэ хаваржингаа 4, 5 гоол хийх бол тэдний нэрийн хуудас байлаа. Магат Шалькед очоод амжилт олох нь юу л бол. Ер нь нэг азгүй л баг байгаа юм даа. Бундэслигт тэднийг Хамраараа таслуулагчид гэдэг билээ. Үргэлж үхрийн сүүлэн дээр хутга зоолгодог. Гэхдээ хамгийн гол нь Шалькегийн удирдлага Магатын бүрэн эрхэд их л халдах болно. Хэдий тэд яг Вольфсбургт байдаг шиг нь эрх чөлөөг эдлүүлнэ гэж ам гарсан ч бодит байдал дээр худал. Удирдлагын буруугаас энэ баг хол явж чаддаггүй. Сүүлийн 10 жилд хэдэн ч удаа дасгалжуулагчаа солив, бүү мэд. Энэ тал дээр лиг даяар толгой цохино, бүр Байерныг ч дагуулахгүй.

Брэмэний хувьд гутамшигт хожил хүлээснээр бүтэлгүй улирлаа бүтэлгүй үдлээ. Аваргуудын лигт бужигнуулаад байдаг байсан баг маань 10-р байраар өндөрлөсөн нь дэндүү чамлалттай. Тэдний тоглолтыг харахад хэд хоногийн дараа болох Холбооны цомын финалд Лэвэркузентай хийх тоглолтоо бодоод нэг их хичээхгүй мэт харагдаад байсан. Гэхдээ хамгийн гол нь өнгөрсөн 3 дахид УЕФА-ын цомын финалд Шахтёрт хожигдсон гашуун амт нь гараагүй байгаа бололтой. Их л муу тоглолоо. Одоо тэд Холбооны цомд аваргалахгүй бол энэ улирал сүйрлээр дуусах болно. Европт ч гарч чадахгүй, Диего ч явах нь тодорхой болсон, лигтээ ч муу тоглолоо. Хичээх л хэрэгтэй.

Байерн - Штуттгарт

Хаврын турш харсан болгоноо түймэрдээд байгаа Вольфсбург энэ улирал онцгой сул байгаа Брэмэнд хожигдоно гэдэг юу л бол. Тиймээс энэ 2 баг 2-р байрны төлөө тэмцсэн гэхэд болно. Ингэж байж л Аваргуудын лигийн хүнд хүчир урьдчилсан шатнаас мултрах өлзийтэй. Тоглолтоос хагас сарын өмнө Лэманн Байерн зөвхөн шүүгчийн тусламжтайгаар аваргалж чадна гэж хэлсэнээс болоод тоглолт болох хүртэл 2 багийн хооронд хөндий уур амьсгал үүсээд байсан юм. Ээлжилж нэгнээ муулаад л. Тоглолт ч боллоо. Бавари нутгийнхан чадсан. 2 гоолоор тэргүүлж байхад нь Гомез хэдий гоолдож ойртуулсан ч нэмж хийж чадсангүй. Байерн ингээд ямар ч байсан сүйрлийн ирмэг дээр ирээд байсныгаа мартаж уужуу амьсгаа авч чадах болов. Тэд Штуттгартад хожигдсон тохиолдолд бүр УЕФА-ын цом дээр буух ч аюул нүүрлээд байсан юм. Хэрта нөгөө талд хөнгөхөн өрсөлдөгчтэй байдаг, хожсон тохиолдолд энэ 2-ын хожсоны дээр гарах болно. Гэхдээ Байерн алдаа гаргасангүй. Ингэснээр тэд алдана гэж айж байсан Аваргуудын лигээс саах сая сая мөнгөө мөн Риберигээ авч үлдэх боломжтой болж байх шиг. Рибери өмнө нь баг нь Аваргуудын лигт орохгүй бол явна гэж мэдэгдээд байсан билээ. Гэхдээ цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. Хэрэв Рибери явбал бүтэн улирлын турш ганцхан хүн дээр тогтоод байсан энэ баг ирэх жил яаж тоглох бол гэдэг нь их сонирхолтой байгаа. Өнөөдөр ч гэсэн Рибери л багаа авч гарсан.

Эцэст нь ямар ч цомгүй үлдэж байгаа ч тэд 2-р байрандаа орсондоо сэтгэл хангалуун үлдсэн болов уу. Багийн удирдлагын буруу ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэн. Тэд шинэ дасгалжуулагч авчихаад хүссэн эрхийг нь өгсөн бол байдал өөр л байх байсан байх. Клинсманн байгаа хөзрөөрөө маш их туршилт хийсэн. Гэхдээ энэ нь бас буруу байсан гэдэг нь сүүлд дэлгэгдсэн. Олон хэрэггүй хожигдлуудаасаа нэгийг нь л хожлоор өндөрлөж чадсан бол тэд өнөөдөр аваргалаад зогсож байх байлаа.

Штуттгартын хувьд хаврын лигийг гайхалтай үдлээ. Тэд 2-р хагасын хүснэгтээр Вольфсбургийн ард гишгэв. Улирлын тэхий хагас гэхэд Вольфсбург 9, Штуттгарт 10-р байранд жагсаж байсан. 2-уул яван чангарсаар сүүлийн өдрөө хүртэл аваргын төлөө үзэлцлээ. Хэн ингэж санах вэ дээ. Шижигнэсэн сайхан залуустай баг шүү.

Карлсруэ - Хэрта

Хэртагийн даалгавар бол зөвхөн хожих. Хожиж байж л тэд Аваргуудын лиг дээр буух болно. Нөгөө талаас Карлсруэд бас л хожил хэрэгтэй. Өөрсдөө хожоод бусдыгаа хожигдохыг хүлээхэд тэд ирэх жил дээд давхартаа тийчигнэж чадна шүү. Тоглолт болов оо. Штуттгартын аз гийжээ. Хэрта 4-0-оор нам тавиулах нь тэр. Ингэснээр Штуттгарт Аваргуудын лиг дээр уналаа. Хэрта ингээд Бэкэнбауэрын хэлснээр "ердөө" л Ялагдагсдын цомд л тоглох болов. Аваргуудын лигт багтсан бол багаар бодоход л 20 сая ирэх байлаа. Хожигдолтой зэрэгцээд бүр ч муухай юм болов. 2 гол довтлогч нь багаа хаяхаа мэдэгджээ. Ядаж тэр 20 сая нь ирсэн бол яаая даа гэсэн 2 довтлогч авахсан. Хожсон Карлсруэ юу болов оо? Харамсалтай юм аа, нөгөө талд өөрсдөд нь таагүй явдлууд болжээ.

Бийлэфэлд - Ханновер

Ханноверын хувьд утга учиргүй тоглолт. Харин Бийлэфэлдийн хувьд амьдралыг нь шийдэх тоглолт. Нөхцөл байдал нь яг Карлсруэ шиг байлаа. Тоглолт эхлэв үү үгүй юу гоолдоод л, амьдрал гэдэг чинь амтагдаад л. Гэтэл гэнэт харанхуй болчихов оо. Эцсийн дүн 2-2. Нөгөө талд Коттбус, Карлсруэ 2 хожжээ. Дахиад л хөл нүцгэн, нимгэн дээлээ толгой дээгүүрээ тохоод Карлсруэтай цуг ядуусын хороолол уруу алхах болж дээ. Спортод чадалтай нь л үлддэг, яаая гэхэв.

Мөнхэнглбадбах - Дортмунд

Боруссиагийн дерби. Аль алиных нь хувьд Босни болон Орос гаралтай хүмүүс асар ихийг гүйцэтгэсэн түүхтэй. Хэн хэнд нь маш утга учиртай тоглолт. Гладбах дээрээ дэнжигэхийг хичээнэ. Дортмунд Европын дэвжээнд зодоглодог байсан хуучны сайхан цагаа санахыг оролдоно. Гладбахт тэнцээ л хангалттай. Дортмундад ч мөн адил, харин нэг нөхцөл нь нөгөө талд Хамбург бас тэнцэх. Бүх юм сайнаар бараг л дууслаа. Гладбах амьдралаас үнэтэй нэг оноогоо авав. Дортмунд ч мөн ялгаагүй. Гэтэл?

Франкфурт - Хамбург

Франкфуртэд огтхон ч хүртээлгүй тоглолт. Хамбургт бол харин маш чухал. Тэд 3 фронтод зэрэг тулалдаж явсан цаг саяхан. Лигийн аварга юу юугүй нүдэнд харагдаад л, Холбооны цом бараг л гараас атгаастай, УЕФА-ын цом ч гэсэн алган дээр мэт л ойрхон байлаа. Юу болсон гээч. 3 удаа бүдэрчихэв. Тэр тусмаа Умардын дерби болох заналт дайсан Брэмэн нь тэднийг бүх 3 мөрөөдлөөс нь холоо гээч нь чулуудчихсан. Сүүлчийн ганц өчүүхэн найдвар нь лигээсээ ирэх жил УЕФА-ын эрх авах явдал болж үлдэв. Үүний тулд өөрсдөө Франкфуртыг заавал хожих, харин нөгөө талд Дортмунд бүдрэх ёстой байлаа. Дортмунд ч бүдрэхийн хувьд бүдрэв. Тэд 1-0-оор Гладбахт хожигдож байлаа. Тэр мөчид Хамбург 2 гоолоор хожоод л, нар гэдэг чинь газарт буугаад ирсэн аятай ааш гэж янзтай. Юм гэдэг тун ч амархан хувьсах аж. 64 дэх хараал идсэн минут. Дортмунд гоолдохтой зэрэгцээд өөрсдөө 2 дахь гоолоо алдчих нь тэр. Өөрсдөө дагаад бүдэрчихэв ээ. 2-2-оор тэнцээд цаг дууслаа. Бараг л. Шүүгчийн мэдлийн нэмэлт цаг явж байлаа. Троховски гэж шавилхан залууг Хамбургчүүд хэзээ ч мартахгүй биз ээ. Тэр гоолдчих нь тэр. Дортмунд гэр лүүгээ нулимстай буцаж, Хамбург гэрээдээ Европын эрхтэй явах болов оо.

Коттбус - Лэвэркузен

Лэвэркузенд бараг л хамаагүй тоглолт. Яахав, ойрхон болох гэж байгаа Холбооны цомын финал руу сайн үр дүн харуулж, сэтгэлээ засаж очих нь хэрэгтэй юм даа. Коттбуст бол яг нөгөө 3 шигээ өөрөө хожиж, бусдыгаа унахыг харах тоглолт байлаа. Бүх юм тэднийхээр болов. 3-0. Ханноверт тэд талархаад ханашгүй. Одоо Германы нэгэн том баяр болох Фингстений өдрөөр доороос дэвших хүсэлтэй байгаа Нюрнбергтэй 2 тулаан хийх ёстой болсон. Дийлж байж дээд давхартаа үлдэнэ. Шууд хасагдаагүй гэдэг чинь маш их утгатай.

Көлн - Бохум

Шал дэмий тоглолт. УЕФА-ын эрх ч хамаагүй, хасагдах ч үгүй. Тоглолт ч эвийн гэрээгээр өндөрлөжээ.

Шальке - Хоффэнхайм

Дээрхтэй бараг л ижил. Гэхдээ нэг ялгаа бий. Намрын хаалтан дээр халуун цус асгаруулсныгаа тэд мартаагүй. Хоффэнхайм тэгэхэд аймшигтай довтолж байсан ч гоол алдчихсан. Тэнцүүлэх гэж дахиад л улангассан. Өрсөлдөгч нь хүнд таклуудаар хариу барьж байлаа. Үр дүнд нь Жонес нь хөөгдсөн. Тебер хаалттай цохилтоос гайхалтай цохиж тэнцүүлсэн билээ. Ингэснээр тосгоны баг намрын лигийн аваргаар тодорч байсан. Тэр өсөө санан тогложээ. 2-2 гэхээр л харагдана. Гэвч Эдуардо өөрийн 2 дахь гоолоо цаг дуусах мөчид хийснээр ялалтыг багтаа эргүүлжээ. Лигийг удаан хугацаанд тэргүүлж яваад хамаг гол хүмүүсээ алдсан. Бүр 10-р байр луу ч шидэгдэж үзсэн. Эцэст нь ухрах араагаа мартаж чадсанаар 7-р байраар лигийг өндөрлөлөө. Хамбург Холбооны цомд түрүүлээд, Брэмэн УЕФА-д түрүүлсэн бол Дортмундтай цуг Европ луу алхах байлаа. Энэ жилийн нээлт хийсэн 2 багийн нэг. Ирэх жил бэртлээс хол байж амжилттай тоглоосой. Дээш дэвшсэн эхний жил бодож санах юмгүй алалцаад л дуусгадаг. Харин 2 дахь жилдээ их эмээмтгий болдог, тэгэхээр хамгийн хэцүү гэдэг. Залуус тэр түүхийг бусниулаасай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby chukcha2002 » Sun May 24, 2009 5:08 am

За янзтай дууслаа. Магат мундаг юмаа. Шалькег аварга болгочуул одоо тэгээд бурханы зиндаанд очиж дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby El Payaso » Sun May 24, 2009 1:52 pm

10 saihan bichjee... ih um bolj ongorloo shuu suuliin odor ch kkk... Bayern CLs multarsan bol ug ni yag husseneer boloh bailaa... Hertha bas azgui nuhduud umaa... gartsaagui CLd orohoor baij bgaad ingej multardag... Dortmund ch gsn dee...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2008/2009

Postby chukcha2002 » Mon May 25, 2009 6:46 pm

Магат аварга болсныхоо дараа Билдэд ингэж бичсэн байна, товчилж орчуулая.

Миний аваргаа тэмдэглэсэн шөнө өглөө 7:30-дуусч байна. Эхнэр Никола маань, бас 3 хүүхэд маань унтсаар. Таван цаг хүрэхгүй унтсан ч харин би орондоо хэвтээд байж чадахгүй нь, босох хэрэгтэй.

Үгүй ээ, би тийм их уугаагүй, хэдэн хундага цагаан вино л. Яагаад гэвэл ямар байдлаар баларч болохоо мэднэ. 2006 онд Баваритай аварга авснаа тэмдэглэхэд сүүлийн шүглийн дараа нэг дор маш ихээр нь уучихсан юм. Тэгээд сезоны турш юу ч уугаагүй бие маань даалгүй тэр оройдоо би баярт оролцож чадаагүй хоцорсон...

Харин одоо бол би Вольфсбург дахь хамгийн сүүлийн шөнөө үнэхээр сайхан баярлаж өнгөрөөмөөр байгаа учраас уугаагүй.

Вольфсбургтэй би дасгалжуулагчийн хувиар гуравдахаа аварга авлаа. Тэгэхээр юу болдгийг мэднэ. Тиймээс өдөр нь би нөөц костюм, зангиа авчирсан байсан. Нөгөө шар айрагны дууш над дээр ирнэ гэж мэдээд!

Яг үнэнээ хэлэхэд аварга авахад бол дасч болноо, харин шар айрагны дуушэнд бол хэзээ ч үгүй. Үмхий, зууралдсан - гэхдээ л ийм байх ёстой юм даа.

Эхнэрийнхээ дэргэд очтол бас их удсан шүү,. Би түүнийг стадионд яг хаана сууж байгааг мэдэж байсан. Тоглолт эхлэхээс өмнө бид үргэлж хоорондоо дохидог. 18:30 болсон хойно л бид уулзсан, гараас нь хөтлөөд үнссэн. Миний эхнэр байгаагүй бол би энэ бүхэнд хүрч чадахгүй байсан гэдгээ мэднэ.

Тэгээд машин замаар стадионоос Волфсбургийн төв хүртэл явахад хүмүүс баяраа тэмдэглэж, намайг тэвэрч, аваргын цомд хүрэхээр тэмүүлж байсан....

Одоо магадгүй олон хүмүүс: -Ийм их мөнгө гаргасан юм чинь аргагүй ш дээ гэж хэлэх байх. Гэхдээ дан ганц мөнгөөр хэзээ ч ямар нэг баг аварга болж байгаагүй. Аварга болсон багийн ард өшөө олон юм бий.

Тиймээс би танд өөрийнхөө аваргын нууцаас хувуулцая:

Ажил хамгаас чухал
Би ажилдаа маш их зүйл зориулах ёстой гэдгийг миний эхнэр мэддэг, бас хүлээн зөвшөөрдөг. Бидний хамт байх цаг багасах ч зөвшөөрдөг. Тэр өөрөө менежер байсан, бас нэлээд амжилттай байсан болохоор үүнийг мэддэг. Бид анхнаасаа л ингээд сурчихсан...
Тиймээс би тоглогчиддоо хэрэв амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол олон юмнаас татгалзах хэрэгтэй гэж ярьдаг.

Айж байгаа бол ялагдана
Сүүлийн тоглолтын өмнөх багийн хурал улирлын хамгийн богино хурал болсон. Тоглогчиддоо би Фракфуртад байсан үеийнхээ талаар дурсаж, хасагдах аюултай болсон тохиолдолд сүүлийн тоглолтын өмнө айдас яаж нөлөөлөх тухай ярьсан. Би: "Та нар айх ёсгүй, та нар маш их өндөр амжилт гаргачихсан! Одоо айдастай байвал тэгээд л ялагдана." гээд самбарт гарааны тоглогчид, байрлалыг бичээд л хурал дууссан.

Сахилга
Лхагва гаригт би Адлунгийг бэлтгэл дээрээс хөөсөн. Учир нь би бусдад анхааруулга болгох гэсэн юм. Бид дуусан дуустал нь өдөр бүр, бэлтгэл бүрд өндөр түвшинд байх ёстой. Би хоёрын хооронд юмыг тэсвэрлэхгүй.

Би өөрөө их сахилгатай байж тоглогчдоо үлгэрлэнэ. Жишээ нь улирлын турш ямар ч алкоголь хэрэглэдэггүй.

Мэдрэмжгүй байх
Миний хамгийн гол зарчим: Би бол мэргэжлийн дасгалжуулагч. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл байх ёсгүй. Тиймээс би тоглогчдоосоо зай барьдаг. Үргэлж л, би бол тоглогчдын аав нь биш гэж хэлсээр ирсэн. Хэн нэгэнтэй арай гайгүй харьцлаа гэхэд ямар нэг байдлаар мэдрэмж, сэтгэл хөдлөлийн асуудал байж таарна. Тэгээд шийдвэр гаргахад бодит байдлаас илүүтэй сэтгэл хөдлөл оролцох гээд эхлэнэ. Ийм учраас тоглогчидтой зайгаа барьж харьцдаг.

Орой 22 цаг өнгөрч байхад би хоол идчээд харихаар явсан ч тоглогчид дисконд хүрээд ирээрэй гэж гуйгаад байсан. Тэгээд би 1:45-д очсон ч ердөө гурван минутын дараа буцаад гарсан. Дэндүү чанга, дэндүү олон хүнтэй, дэндүү замбараагүй байлаа. Энэ бол миний ертөнцөд тохирох зүйл биш байв.

Гурван цаг гэж байхад би орондоо орсон. Цомгүйгээр. Нэг найдвартай газар байгаа. Гэхдээ миний зүрхэнд энэ цом байна. Гайхалтай мэдрэмж. Би үүнийг дахиад мэдрэхийг хүсч байна.

/за тэгээд бундеслиг үздэг хүмүүс нь хэлтэй болохоор, засах зааварлах юм байвал хэлнэ биз дээ. магатын сэтгэгдэл уншаад гоё санагдахаар нь өөр хүмүүс бас уншиг гэж бодоод орчуулчихлаа/
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby zigo » Wed May 27, 2009 11:43 am

Nomer 10 wrote: Би өөрийнхөө бодлыг хэлье л дээ. Дэлхийн хамгийн шилдэг лиг бол Бундэслиг. Яагаад?

хаха Гайхлаашд, Бундесийн багууд тийм сүрхий болоод, дэлхийн шилдэг лиг болцон гэх гээд байгаа юм байх гэж бодсон чинь хамгийн хямд тасалбартай тул хамгийн шилдэг нь гэсэн байсан юм байна л... кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Sun Jun 07, 2009 8:30 pm

Чи яах гэж ингэж байдаг юм бэ дээ. Олон л шалтгаан дурьдсан даа. Билет хямд гэдэг чинь үзэгч ихтэй гэсэн үг. Үзэгч дээр л хөлбөмбөг тогтдог шд. Сая эмэгтэй хөлбөмбөгт Дуйсбург дээр 28 мянган үзэгч ирсэн гэсэн. Өөр ямар ч оронд эмэгтэй хөлбөмбөг дээр ийм их хүн ирэхгүй байх. Шигшээ нь ч биш, клуб гэж байгаа. Тэгээд бусад лигийн үзэгчид шиг арьс өнгөний үзэл гаргаад л, зодоон цохион гээд унадаггүй. Германд хөлбөмбөг бол жинхэнэ гэр бүлийн баяр байдаг. Чи өөрөө тэнд байгаад хямд билет аваад түүгээрээ унааныхаа зардал давхар хийгээд, гартаа шар айраг бариад явбал ингэж хэлэхгүй дээ. Өөр хаана ч тэгж чадахгүй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Жавхлан » Sun Jun 07, 2009 9:59 pm

Nomer 10 wrote:Олон л шалтгаан дурьдсан даа. Билет хямд гэдэг чинь үзэгч ихтэй гэсэн үг. Үзэгч дээр л хөлбөмбөг тогтдог шд. Сая эмэгтэй хөлбөмбөгт Дуйсбург дээр 28 мянган үзэгч ирсэн гэсэн. Өөр ямар ч оронд эмэгтэй хөлбөмбөг дээр ийм их хүн ирэхгүй байх. Шигшээ нь ч биш, клуб гэж байгаа. Тэгээд бусад лигийн үзэгчид шиг арьс өнгөний үзэл гаргаад л, зодоон цохион гээд унадаггүй. Германд хөлбөмбөг бол жинхэнэ гэр бүлийн баяр байдаг. Чи өөрөө тэнд байгаад хямд билет аваад түүгээрээ унааныхаа зардал давхар хийгээд, гартаа шар айраг бариад явбал ингэж хэлэхгүй дээ. Өөр хаана ч тэгж чадахгүй.

Үнэн үнэн, цэнгэлдэх дүүргэх тал дээр бол бундеслиг сайн, бүр 2-р лигийн тоглолтууд ч хоосон суудал бага байдаг. Улирал дуусахын өмнө Коттбус талбайдаа Шалькед уншуулаад үзэгчидээсээ уучлалт хүсэж билетний мөнгийг нь буцаан олгож байсан. Энэ мэтчилэн үзэгчид хөгжөөн дэмжигчидээ ихээр татаж чаддаг. Хүссэн үедээ 10-20€ төлөөд дуртай багийнхаа тоглолтыг үзчих боломжтой байна гэдэг сайхан л хэрэг.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундэслиг 2008/2009

Postby El Payaso » Mon Jun 08, 2009 12:17 pm

үзэгчдийн тоогоор европийг тасархай тэргүүлдийм билээ ш дээ... бундес...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Mon Jun 22, 2009 3:17 pm

БУНДЭСЛИГИЙН ИРЭЭДҮЙ БОЛОХ ЗАЛУУС........


Marko Marin: the magic apprentice

age: 20
club: Borussia Mönchengladbach
games last season: 33 (4 goals, 10 assists)
Bundesliga appearances overall: 37 (all for Borussia Mönchengladbach)

Marko Marin's call-up into the provisional Germany squad for EURO 2008 raised more than a few eyebrows. He did not make the final 22, but rarely before had an upcoming talent been under such close scrutiny as was Marin the following season.
Having been one of the key figures in Gladbach's successful promotion drive in 2007-08, the 20-year-old attacking talent was equally instrumental in keeping them up in the season just ended.

In his 33 appearances - some as a substitute - Marin laid on ten of the 39 goals scored by the Foals over the campaign. Overall, he was directly involved in 121 of Borussia's attempts on goal - a remarkable 29 percent of their overall quota.
He undertook the second-highest number of solo runs (162), coming off best in 55 percent of them. And he delivered the most crosses from open play (178).

Image


Benedikt Höwedes: rock steady at the back

age: 21
club: FC Schalke 04
games last season: 24 (2 goals, 1 assist)
Bundesliga appearances overall: 30 (all for FC Schalke 04)

After five years and 131 Bundesliga appearances, Mladen Krstajic has parted company with Schalke 04. The Serbian defender has been a vital component of a defence that helped the Royal Blues to four successive top-four finishes prior to last season and twice ended the season as the team conceding the fewest goals.

That the future continues to look bright at the back for Schalke is down in great part to Benedikt Höwedes. Alongside two headed goals in his 24 top-flight appearances, he also bagged the added-time strike in the play-offs that took Germany's U-21s through to the current European Championships in Sweden.
The 21-year-old defender hit 112 long passes (over 22 metres) last season, 75 percent of which found a team-mate. His overall pass accuracy rate was an even more impressive 89.9 percent.

Image


Sami Khedira: the Swabian strategist

age: 22
club: VfB Stuttgart
games last season: 27 (7 goals, 3 assists)
Bundesliga appearances overall: 73 (all for VfB Stuttgart)

This was the season that Sami Khedira played his way into the front rank of Bundesliga midfielders. In 27 appearances he bagged seven goals for VfB - easily a personal best tally for the 30-time junior international with dual German-Tunisian citizenship.

He was also the fifth-highest-scoring midfielder in the division. In his 46 top-flight appearances prior to 2008-09, Stuttgart-born Khedira had bagged just five goals.
From his defensive midfield role, he also laid on twenty more shots on goal for Mario Gomez and co., and impressed all-round with an overall successful pass rate of 75.8 percent.

Image


Caio: in focus at Frankfurt

age: 23
club: Eintracht Frankfurt
games last season: 17 (2 goals)
Bundesliga appearances overall: 27 (all for Eintracht Frankfurt)

The past season was not an easy one for Caio. The Brazilian midfielder made just 17 appearances for Eintracht, and only five of those from the start.
When he did play however he certainly made his presence felt, taking a shot on goal every 18 minutes on average, a Bundesliga chart-topping statistic.

In 662 minutes on the pitch last season, Caio scored twice and set up another 14 attempts on goal. Plenty of room there then for upward mobility on the part of the midfielder new coach Michael Skibbe is investing his faith in.

Image


Julian Schuster: a rapid ascent

age: 24
club: SC Freiburg
games last season: 26 (6 goals, 7 assists)
Bundesliga appearances overall: 2 (VfB Stuttgart 2007-08)

Thus far, 2009 has very much been Julian Schuster year. Largely unknown outside of Freiburg at the end of the first season half, the 24-year-old midfielder was hitting the headlines with regularity once the league action resumed.

His seven assists marked a division best in the second half of the campaign as Freiburg outstripped their rivals to claim the 2. Bundesliga title. Six of the goals he laid on came by way of set pieces: five free-kicks and one corner.
Schuster also impressed with his finishing in his first 2. Bundesliga season, with one in every five efforts finding the net. Four of his six goals were also netted following the resumption of play after the winter break.

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Wed Jul 15, 2009 1:51 pm

Энэ Бундеслигийн багууд яасан хачин хачин багтай нөхөрсөг тоглолт хийдэг юм бэ? Нэр усыг н урд хожид огт сонсож бгаагүй багууд байх юм хэддүгээр лигт ч тоглодог юм бүү мэд. Тэгээд тоглохоороо 10:0 14:1 ч гэх шиг утгагүйн аль алиндаа л хэрэггүй шахуу тоглолт хийгээд. Өөр лигийн хүчтэй багуудтай тоглолт хийж болдгүйм байдаа.

Fanclub "De rodn Waginga" 0-11 FC Bayern München
FC Grün-Weiß Piesteritz 1-9 VfL Wolfsburg
FV Donaueschingen 0-10 Borussia Dortmund
FC Forst 0-6 TSG 1899 Hoffenheim
Dessau 1-14 VfL Wolfsburg

нэг иймэрхүү ч байх шиг тэгсэн дор хоорондоо тоглуул дээр юм бна дөө
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Sun Jul 19, 2009 5:38 pm

Bundesliga Team Of The Decade 2000-2010

____________Kahn_____________

Sagnol_____Bordon_____Lucio_____Worns

Schneider___Ballack___Frings_____ Diego

________Pizarro________Klose______
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby zizu » Mon Jul 20, 2009 1:27 am

Элиа, Берг, Браафхайд, Пранжич гээд л... Холландын лигээс түүж өгч бнадаа
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Thu Jul 23, 2009 6:53 pm

German Bundesliga - the No.2 in Europe ! !
Top Division of Points

1. England 616,0
2. Brasil 602,0
3. Argentina 515,0
4. Germany 493,0
5. España 488,0
6. Italia 408,0
7. France 396,0
8. Chile 328,0
9. Ukraina 324,0
10. Paraguay 312,0

http://www.iffhs.de/?b6e20fa3002f70d00e ... 2bb1c2bb0e

1 ийм юм гарсан бна.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby CAHAKA » Thu Aug 06, 2009 4:40 am

ТӨӨГӨӨ wrote:Bundesliga Team Of The Decade 2000-2010

____________Kahn_____________

Sagnol_____Bordon_____Lucio_____Worns

Schneider___Ballack___Frings_____ Diego

________Pizarro________Klose______


Nowotny яагаад байхгүй байна ? Бордоны оронд уг нь баймаар юм :smile:
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby Gooner » Thu Aug 06, 2009 2:19 pm

Яг зөв.
Би бас тэгж бодож байлаа. Бордон... :smile:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby CAHAKA » Fri Aug 07, 2009 5:47 am

Бордон ч Бундэст Шалкэдээ их л удаж байна л даа.
Элдэв гэмтэл бэртэл гээд байхгүй зүгээр байнга л тоглоод байдаг.
Тэрнээс нэг их амжилт энээ тэрээ гаргаад байсныг сайн мэдэхгүй юм. Ард бол нэх найдвартай хүн бишээ.
Энэ олон жил бас ч үгүй муу гэж хэлүүлэхээргүй багийн гараанд тогтмол тоглоод л байсан хэрнээ шигшээдээ ч дуудагдаж байгаагүй биз дээ. Тэгсэн энд шилдэгт тууж явдаг.
Новотни-н хувьд бол Лэвэркүзэнд жинхэнэ ахлагч лидэр байсан даа. Германы шигшээд ч гэсэн ид үедээ дархлагдсан хамгаалагч байлаа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Бундэслиг 2008/2009

Postby Gooner » Fri Aug 07, 2009 11:36 am

1994-2008 оны хооронд тоглосон германы хэдэн сайхан тоглогч байдаг юм.
Тэд бүгд Германдаа даруухаан багт даруухан байсаар байгаад магадгүй Бундэслиг үздэгээс бусад хүмүүс сайн мэдэхгүй өнгөрсөнд харамсддаг юм.

Новотни Лэвэркүзэнд
Вөрнс Дортмундад
Бэрнд Шнайдэр Лэвэркүзэнд гээд энэ 3 бол яах аргагүй шилдэгүүд байсан.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22488
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Previous

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests