Бундеслиг 2007/2008

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Бундеслиг 2007/2008

Postby chukcha2002 » Thu Jul 19, 2007 8:46 pm

Шинэ улирал олон сонирхолтой асуултаар дvvрэн эхэлж байна.

- Ширvvн єрсєлдєєн дундаас аварга болсон Штутгарт цолоо хамгаалж чадах уу?

- 49 жил аварга цолгvй гуниг царайлсан Шальке 50 дахь жилдээ яaх бол?

- Клозегoo тавиж туусан ч чадварлаг менежерийн зvтгэлээр босож байгаа шинэ Вердер тvрvv жилийн Баваригийн уналтыг давтах уу?

- 4-р байрт орсон Бавари асар их мєнгє наймаанд зарцуулсныхаа дvнд хуучин байр сууриндаа очиж чадах уу... гэх мэт асуултуудад 3 долоо хоногийн дараа эхлэх улирал єнгєтєєр хариулна...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby spain man » Sun Jul 22, 2007 8:37 pm

Бавари тодорхой биз дэ.... Харин 2 ыг хэн авах нь уу ....
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13281
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby chukcha2002 » Tue Jul 24, 2007 6:05 pm

Өчигдөр 3 наймаа явагдчиж, нэмэгдээд.

Аварга Штутгарт Шахтёроос Румыны довтлогч Ciprian Marica (21) гээч нөхрийг авчээ. 8 саяаар гэж байна. Жилийн цалин 2 сая гэнэ үү. Тийм овоо гар юм байх даа.

Дэд аварга Шальке тэгсэн чинь нэг хүчтэй яригдаад дэндүү үнэтэй байна гээд больчихсон байсан Stephen Appiah (26)-г аваад ирж. Одоо гоё болсоон. 5аас 6 саяыг төлөхөөр юм шиг байна.

Вердер бас яригдаад болохгүй дээрээ тулсан байсан Boubacar Sanogo (24)-г Хамбургээс туужээ. 4,5 сая төлж байгаа бололтой. Аллофс: - Саногог шууд Клозетой харьцуулж болохгүй. Бид түүнд дасаж, сайжрахад нь цаг хангалттай өгнө... гэжээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Tue Jul 24, 2007 6:11 pm

Лигийн цомд улиралын дүнгээр дээд лигийн эхний 4 баг + цомын аварга + 2-р лигийн аварга гээд 6 баг оролцдог юм байна.

Эхний шатанд 2-р лигийн аварга Карлсруе 2-т орсон Шалькед 1:0 оор, 4-т орсон Бавари 3-т орсон Вердерийг 4:1 ээр хожсон.

Өнөөдөр хагас шигшээд Шалькег цомын аварга Нюрнберг хүлээж авах бол маргааш аварга Штутгарт Баваритай тоглож финалд өрсөлдөх багуудыг тодруулна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby enkuna » Wed Jul 25, 2007 1:39 pm

Нюрнберг-чүүд Шальке-г хүлээн авч тоглон хожигдожээ... Лигийн цомд Шальке аваргын төлөө тоглох боллоо... За бараг л Баварь-тай тоглох болов уу даа л гэж бодож бн
Нюрнберг - Шальке 2:4
1 : 0 Robert Vittek (20')
1 : 1 Levan Kobiashvili (38')
1 : 2 Fabian Ernst (43')
1 : 3 Peter Loevenkrands (45')
1 : 4 Heiko Westermann (58
2 : 4 Robert Vittek (73')
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby chukcha2002 » Wed Jul 25, 2007 5:04 pm

Кураньи алж байна лээ. Шальке бөмбөгөө алсын паасаар шууд Кураньид өгөөд, нөгөөх нь бөмбөгөө тогтоонгуутаа араас урагшаа орж байгаа хагасуудад паас өгөөд л, тэр нь Нюрнбергийн хамгаалалтыг эвдэлж дөнгөж байна. Яг тийм байдлаар 3 гоол орчихлоо.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby enkuna » Wed Jul 25, 2007 6:37 pm

Kuranyi ч ер нь сайн л даа
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Fri Jul 27, 2007 1:33 am

Энэ Лигийн цом чинь ондоо хэлбэртэй болчихжээ дээ. Өмнө нь 2-р лигийн аваргыг оруулдаггүй байсан. Бавари од довтлогчидгүй тоглоод 2-0-оор хожчихож. Гэхдээ Штуттгартын гарааны тоглогчдын 70 хувь нь ихэнх нь гэмтлээс болоод тоглоогүй юм байна. Лайпциг хотод финал Шальке Бавари 2-ын дунд өрнөх болжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Tue Jul 31, 2007 5:20 pm

Аппиаг хөөцөлдөөд байсан Шальке нэг хэсэг бараг бүтсэн гэж хөөрөөд байсан чинь болохоо байсан гэнээ.

Нөгөөдүүл нь Кураньигаар сольвол солино, өөр яриагүй гэсэн гэнээ. Шальке тэгээд Аппиаг бүр мартахаар шийдэж л дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby enkuna » Mon Aug 06, 2007 1:38 am

Шальке-чууд аймар байнаа ГХХ цомдоо Айнтрахт Триер-ийг 0:9-дсон байна шд... Асамоа хеттрик... Алтинтоп нэг 11 алдсан хуссан бол 0:10
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Nomer 10 » Tue Aug 07, 2007 12:45 am

Ирэх 5 дахь өдөр Европын хамгийн олон үзэгчтэй, хамгийн бага арьсны үзэл гаргадаг Бундэслиг маань эхэлнэ. Шинэ улирлын өмнөх анализыг топ багууд дээр хийснээ сонирхуулья.


1. Штуттгарт

Өмнөх улирлын аварга баг дараа улиралдаа аваргын төлөө хамгийн халуун өрсөлдөх багаар орж ирдэг нь Европын лиг дэх бичигдээгүй хууль. Энэ хууль энэ удаа харин зөрчигдөж байгаа. Учир нь өрсөлдөгч багууд байлдаанд сайн бэлдэж байхад тэд олигтой наймаа хийсэнгүй. Харин ч лигийн аваргыг багтаа авчирсан хаалгачаа Испани уруу үдчихсэн. Валенси уруу одсон Хилдэбрандын оронд цомын аварга Нюрнбергээс ирсэн Шэфер талбай дээр давгүй тоглолт үзүүлдэг ч пеналти хаах болоход өмдөндөө шээс дусаадаг. Штуттгартад Нюрнбергийн 2-р хаалгачийг орлох зүрхтэй эр үгүй. Нөөц хаалгач нь зодог тайлчихсан байгаа. Хэрэгтэй үед чухал гоол хийж байсан Штреллер нь Швейцар орон луугаа буцсан. Хамбургээс зээлээр авчирсан, шигшээд хүртэл дуудагдаж байсан Лаут нь буцсан, тэндээсээ Ханноверт очоод байгаа. Ингээд нөөц довтлогчийн асуудалтай болсон тэд Киприан Маричаг Шахтёроос 8 сая еврогоор үнэ зодон авчирсан. Энэ бол ийм зэргийн тоглогчид асар их мөнгө. Хэргийг нь энэ улиралдаа гаргаж чадах нь маш эргэлзээтэй. Ачааны хүндийг гэмтэл нь гайгүй болчихвол Гомез нь л авч гарах болов уу. Ядаж байхад өнгөрсөн жил өөр багт зээлдүүлсэн Томассоныгоо тоглуулахгүй. Хөгшин Баббел нь зодог тайлж, Бийрофка нь 1860 луу явсан. Реал Сарагосагаас ирсэн Эвертон, Хэртагаас ирсэн Бастюрк нар нь хэдий хөлбөмбөг сонирхогчдын сайн танил нэрс гэсэн ч ширүүн өрсөлдөөнтэй хөл зэрэгцэн алхахад тэдэнд тун хүнд байх болно.
Таамаг: Тэд ЧЛ-ын эрхийн төлөө өрсөлдсөөр эцэст нь УЕФА цомд бууна.


2. Шальке

Англид Манчестер амь үрэгдэгсдийнхээ 50 жилийн босгон дээр аваргална гэж байгаа бол Германд Шальке бас энэ 50 гэдэг тоог чухалчилж буй. Учир нь тэд хамгийн сүүлд 50 жилийн өмнө лигийн аварга болж байсан. Курани энэ багийн амин сүнс нь байх болно. Түүнийг гэмтвэл орлоод гоолдоод байх эрийг энэ багаас олоход хэцүү. Шальке Штуттгартаас ч илүү муу наймаа хийсэн. Хамитаа Бавари уруу, Линкольноо Турк уруу явуулснаар тэдний төв дэх хүч ихээхэн суларсан. Орных нь хүмүүсийг авсан ч төдийлөн сайн биш тоглогчид. Үүнд ундууцсан Курани Үргэлж 2-р байр эзэлмээргүй байна гэсэн нь багийн доторхи уур амьсгалыг жаахан өөрчилчихсөн тал бий. Бийлэфэлдээс ирсэн Вэстерманн гэдэг хамгаалагч залуугийн тоглолт харин их сонирхол татаж байгаа. Өнгөрсөн улирал гайхалтай байсан. Куранигаас дутахгүй бас нэг багана бол багийн хаалгач Мануэл Нойер. Өнгөрөгч улиралд биширмээр тоглосон. Гэхдээ энэ улирлыг анхнаас нь лиг ЧЛ 2 дээр зэрэг эхлүүлээд авч явна гэхэд нас бага цус шингэн залуугийн хувьд арай л ахдах болов уу. Өнгөрсөн улиралд аварга алдсаны гол буруутан хэмээгдсэн Линкольн явсан ч багийн дотоод уур амьсгал Куранигийн хэлсэн үгний дараа төдийлөн сайжраагүй нь илт мэдэгдсэн.
Таамаг: Тэд аваргын төлөө ахиад л өрсөлдөх ч ахиад л ЧЛ-ийн эрхтэй хоцорно.


3. Бавари

Лигийн аварга хаанаас тодрох вэ гэдэг нь зөвхөн энэ багаар л дамжиж тодорно. Тэд үнэхээр сайн тоглож чадвал зөвхөн тэд л аваргална. Түүхэндээ байгаагүй их мөнгө буюу 70 сая евро заран байж Тони, Рибери, Клозэ гэсэн дэлхийд түгсэн нэрнүүдээс гадна Соса, Янсен, Хамит Алтинтоп, Шлаудрафф гэсэн сонирхолтой нэрс Аллианц Аренад цуурайтах болно. Тэдэн дээр нэмэгдээд хуучны танил, бас ч гэж харьчихаагүй давгүй тоглолт харуулж чадах Зе Роберто нэмэгдэж ирнэ. Ингээд гэнэт харсан чинь Пөөх гэж л дуу алдмаар. Рибери Швайни нар нь жигүүрээс түрээд, ван Боммел, Зе Роберто(эсвэл Соса) 2 нь урд байгаа Клозэ Тони 2-оо дэмжээд өгөхөөр энэ багийг зогсоох баг Бундэслигийн хэмжээнд үгүй. Гэхдээ анхнаасаа л энэ баг баллаад явна гэхэд бас ч гэж итгэхэд хэцүү. Гарааны 11 тоглогч нь бараг 10 үндэстнээс гарч мэдэх тэдэнд хэлний проблем асар их байгаа. Хөлбөмбөг тоглоход мэдрэмж л хэрэгтэй, хэлний хэрэг огт байхгүй гэж бодож байгаа бол бяцхан эндүүрэл. Харьцааны гол хэрэглүүр тоглолтод маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг жишээ гэхэд л дэлхийн аваргаар Клозэ Тони 2 Польшоос бусад багтай тоглохдоо бүхэл тоглолтын турш эх хэлээрээ ярилцан эсрэг багийнхнаа мангартуулж байсан. Байерны хамгийн том асуудал бол гэхдээ хэл биш. Энэ бол хамгаалалт. Янсеныг зүүн талдаа авсан ч төвдөө хүч нэмсэнгүй. Лусио нь урагш дайрсаар байгаад өрсөлдөгчөө ардаа алдаад тэнд орь ганцаар хоцорсон ван Бойтен нь бүтэлгүй тоглолт гаргасан нь өнгөрсөн улирлын дүр зураг. Урд бол Макай боломжийн гоолдоод л байсан. Ардаа дэндүү муу байсан. Аргаа бараад орон гаран тоглолттой Демишелисийг буцаагаад төвдөө тавьж байх шиг. Орчин үеийн хөлбөмбөгт хамгаалалт хамгийн чухал салбар болох нь дэлхийн аваргаас ил тод харагдсан. Байернд ингээд сайхан тоглогчид ирсэн ч явсан тоглогчид нь хаана ч иэдээшиж чадахаар л тоглогчид. Салихамижич Ювед очсон бол Пицарро Челсид очсон. Цаашилбал Санта Круз Блэкбернд, Харгрийвз МанЮ-д, Карими Катарт очсон гэх мэт. 1860-аас ирээдүй хэмээн авчирч байсан Гөрлитцийгээ бас үдчихсэн. Гэхдээ эдэн дундаас хамгийн том гарз нь миний бодлоор Фейеноорд уруу явсан Рой Макай. Тэр нөөцөнд байхыг хүсээгүйгээс өөрөө ингэж шийдсэн. Түүнийг явсны дараа Баваригийн фэнүүдийн дунд томоохон маргаан дэгдэж, санал асуулга явуулахад 63 хувь нь Ройг Клозэгээс илүүд үзсэн байсан. Гэхдээ яс юман дээр Клозэгээс өмнө Тониг ирэхэд л түүний асуудал шийдэгдсэн. Шигшээдээ Рүүдтэй арцалддаг байсан шиг Тонитой тэр яг адилхан байрлал эзлэн тоглодог. Тони Клозэ 2-ыг бодвол тэр олон олон жил Европын дэвжээнд том багуудтай тоглон, гоол хийж сурсан туршлагатай тоглогч. 2 довтлогчид ЧЛ эхэндээ ялимгүй ахдах ч харамсалтай нь УЕФА цомд тоглоно. Ирэх жилийн ЧЛ-д тэдний хэрхэн тоглох нь одооноос сонирхол татан буй. Нэг юм нэмж хэлэхэд Байерны амьд домог, шидэт жокер Мэхмет Шолль нь зодог тайлсан. Түүний үдэлтийн тоглолтод алдарт Барса ирэх ба энэ тоглолт шинэ багийн чадамжийг бага ч атугай гаргаж ирэх буй заа.
Таамаг: Аваргын төлөө хамгийн ширүүн үзэх баг.


4. Брэмэн

Аваргын төлөөх тэмцлийн ялагдлын гол буруутан Клозэ явснаар багийн уур амьсгал сайжирсан гэж болно оо. Түүний гоолдох чадвар үгүйлэгдэх ч өвлөөс хойш тэр бараг гоолдоогүй. Хөрш Хамбургээс Дрогбагийн нутаг нэгт Саногог авчирсан ч Хамбургт тоглосон байдлыг нь харахад сайн тоглоно гэхэд эргэлзээтэй. Гэхдээ л тэр цомын эхний шатанд хожлын гоолыг хийсэн. Хамбургт идээшиж чадаагүй байсныхаа эсрэгээр байж чадвал тэр сайн тоглох магадлал гэхдээ бас ч гэж бий. Портогоос зээлээр авсан байсан Алмейдагаа жинхэлсэн. Энэ 2 довтлогч бол сайн биш ээ, гэхдээ амьгүй сүгүүд ч бас биш. Росенберг ч гэсэн давгүй л сэлгээ болох байх. Брэмэны гол зэвсэг бол төвийн бүс. Өнгөрсөн улирлын лигийн нээлт болсон Диего дээр нэмэгдээд нутаг нэгт Алберто нь орж ирсэн. Энэ 2 төвд бужигнуулна даа бужигнуулна. Шульц нь 96 луу бараг явах байх, оронд нь Сошогоос хөөрхөн мөнгөөр ирж байгаа сербийн шигшээгийн Тошич илүү сайн тоглох байх. Хамгаалалтын баавгай Фрингс гэмтсэн ч азаар удаан хэвтэхгүй бололтой. Багийн тал хувь нь гэмтэлтэй байгаа, тиймээс улирлаа тааруу эхлэх магадлалтай. Яван чангарах нь харин тодорхой гэж хэлэхэд буруудахгүй ээ.
Таамаг: Лигийн аваргын төлөө үзэхэд бяр арай л дутна. ЧЛ-ийн эрхтэй үлдэж хоцрох байх.


5. Хамбург

Майнцаас Зиданыг авсны дараа Хамбургийн фэнүүд одоо нэмээд нэг давгүй довтлогч авчихвал бид ямар ч багтай үзэхээр болно гэж байсан. Тэдний хүслийг биелүүлж баруун вингерээр Холландаас Ромео Кастелен хэмээх залуу ирлээ. Тэр асар их хурдаараа гайхагддаг нэгэн, өөрөө хаалга уруу сайн дайрах ч довтлогч нартаа чихэр шиг пасс өгч чаддаг. Шигшээдээ дуудагдан арваад тоглолт хийчихээд байгаа. Хурд шаардан довтолгоо голлодог шигшээд дуудагддаг гэхээр түүнийг хурдан тоглогч гэдгийг бэлээхэн илчлэнэ. Түүнийг ирснээр энэ баг дэх 4 дэх гарааны холланд тоглогч бий боллоо. Матайсен ямар сайндаа хэдэн жилийн дараа Хамбургийн гараанд 11 холланд зогсож байх болно гэж марзаганаж байхав. Нийслэлээс ирсэн Боатенг хамгаалалтын зоог илүү чангаруулж чадна. Компани эргэн ирсэн. Матайсен тэр 2 форм сайтай байвал эсрэг багийн довтлогчдыг хашаад хөдөлгөхгүй байх чадвартай. Сорин гэмтлээс эргэж ирээд формдоо орох гэсээр байтал цаг их өнгөрнө, уг нь хур арвин туршлага нь залууст тун их хэрэг болохсон. Төвдөө багийн зүрх болсон ван дер Ваарт нутаг нэгт де Ёнгтойгоо хүч хавсрана. Яролим тэдэнд бас хань болж чадна. Баруун вингерээр харин сайн тоглогч олох хэцүү, цонх хаагдтал нэг хүн авах хэрэгтэй. Зүүнд үлдээсэн Махдавикагийн орон зайг Кастелен бүрэн бөглөж чадна. Зидан урд эзэгнэх чадвартай. Түүнд харин Майнцад байсан шиг нам тайван уур амьсгал заавал хэрэгтэй. Хамбург Брэмэн шиг чиээ шуугиан ихтэй баг. Брэмэнд тэр идээшиж чадаагүй. Хамбургт гэхдээ түүний байрлал дээр өрсөлдөөн бага тул гайгүй байж мэдэх юм.
Таамаг: Тэд дампуу улирлын дараа дахин орой өөд мацах болно. Аваргалж эс чадах ч ЧЛ-ийн эрхийн төлөө чамгүй үзэлцэнэ ээ.


6. Дормтунд

Мэтцэлдер Реалд, Сахин Макайтай хөл нийлэхээр Фейеноордод очсон. Пийнаар Эвертонд зээлээр одсон. Дажгүй хүмүүс нь явчихсан юм шиг харагдаж байгаа биз. Гэхдээ орны хүмүүс нь бүр ч дажгүй ээ. Вольфсбургээс Климович, Базелаас Швейцарын лигийн мэргэн бууч Петрич, Карлсруэгээс 2-р лигийн мэргэн бууч Федерико нар ирснээр гоолны мангасууд бий болсон. Муугүй довтлогчид болох Фрай, Валдез, Смоларек нар байна. Эднийг пассаар хангах найруулагч, вингерүүдийн тоглолтоос их юм хамаарна. Кракаугаас ирсэн, Польшдоо асар нэртэй болоод байсан Блашчиковски Петрич 2-ын үүрэг их нэмэгдэх болно. Базелд зээлдүүлсэн Бакли нь бас эргэж ирсэн гэж байгаа. Сайхан л баг бүрдэж буй. Ювегээс ирсэн Роберт Ковачийн туршлага Мэтцэлдерийн үлдээсэн зайг бөглөх болно. Жилийн жилд багширч байдаг фэнүүдийнх нь дэмжлэг бас л их нөлөө үзүүлнэ. Одоогийн байдлаар 50 мянган ширхэг бүтэн улирлын билет зарагдаад байгаа нь шинэ тоглогчдын ирсэнтэй ч бас холбоотой байх.
Таамаг: Энэ улиралд тэд өмнөх жилүүдээсээ эрс өөр тоглох болно. УЕФА цомын эрх авна.


7. Лэвэркузэн

Цомын эхний шатандаа тэд Сан Паулид хожигдоод мултарчихлаа, ээ ичиг ичиг. Гэхдээ байз хүүхээ. Эндээсээ дүгнэлт хийгээд тэд лигидээ өөрөөр тоглох болно оо. Воронин гэж нэг гоолны мангасаа Ливерпүүл руу үдсэн ч Бохумаас лигийн мэргэн бууч Гекасыг аваад ирсэн. Жуан Роки Жуниор нар нь явсан ч шигшээгийн дуудлагатай Фридрих ирсэн. Түүнд мөн шинээр ирсэн Синкевич Видал нар туслах болно. Шнайдер, Кийслинг, Барнетта, Барбарез нар гээд бодохоор тэд довтолгооны хувилбараа яаж ч зохиосон чадах үндэслэлтэй. Энэ жил тэд овоохон мөнгөөр дориухан залуусыг авчирсан. Европын 14 том багийн нэгд тооцогддог ч 30 хүрэхтэй үгүйтэй мянган хүн ордог өрөвдөлтэй стадионтой байлаа. Энэ жилээс өргөтгөл хийгээд түүнийгээ дагаад багийн болон фэнүүдийн баяр хөөр, лигийг тэсгэлгүй хүлээсэн хүлээлт эрс ихэссэн байх. Энэ нь багийн тоглолтод эерэг уур амьсгалыг авчрах болов уу.
Таамаг: Дортмунд шиг УЕФА цом дээр бууна.


8. Нюрнберг

Цомын аварга болсон тэд энэ жил 3 гол тоглогчоо алдлаа. Полакаа Бельги, Шротоо 1860, Шэферээ Штуттгарт уруу тус тус явуулсан. Сөргүүлээд гэхдээ бас ч гэж давгүй наймаанууд хийчихсээн. Харистеас Аяксаас 2,1 сая еврогоор ирж, клубын түүхэн дэх наймааны рекордыг хийсэн. Бохумаас төвөөс давхиж ороол гоолдчихоод байдаг Мисимович, Гладбахаас Клугэг авч орхисон. Хуучин амьдарч байсан хотод маань олон арван жолооч машин дээрээ клубын дарцгийг хийсүүлэн давхиж байна гэж тэнд одоо амьдран буй танилаасаа сонслоо.
Таамаг: УЕФА цомын төлөө ширүүн үзэлцэнэ.

За ингээд топ багуудыг танилцуулллаа. Эдгээрээс гадна Англид байдаг шиг дасгалжуулагч, менежер, спортын захирал гэсэн 3 эрх мэдлийг өөртөө нэгтгэсэн Магаттай Вольфсбургийн баг ихээхэн сонирхол татаж буй. Уржнангийнх шиг Бавари эхнээсээ тасраад уйтгартай лиг болох уу эсвэл ноднингийнх шиг эцсийн өдрөө аварга нь тодорсон сэтгэл гижигдсэн лиг болох нь уу гэдгийг нь харжээ сууя даа :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Chinbaa » Tue Aug 07, 2007 1:41 am

Hedend ekhlekh yum?
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1564
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby enkuna » Tue Aug 07, 2007 1:54 am

Номер 10-д баярлалаа гоё бичлэг байна.
8 сарын 10-наас эхэлнэ.
10.08.07 VfB Stuttgart - FC Schalke 04
11.08.07 Bayern Muenchen - Hansa Rostock
11.08.07 Bayer Leverkusen - Energie Cottbus
11.08.07 VfL Bochum - Werder Bremen
11.08.07 Hannover 96 - Hamburger SV
11.08.07 Eintracht Frankfurt - Hertha BSC
11.08.07 VfL Wolfsburg - Arminia Bielefeld
12.08.07 1. FC Nuernberg - Karlsruher SC
12.08.07 Borussia Dortmund - MSV Duisburg
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby Raul_ag » Tue Aug 07, 2007 9:54 am

Штуттгарт Harin tvrvv jil shigeee sain vzne baih gej bodoj ban bundesch harin jil ireh tusam sonirhol tatdag bolood bgaa shvv
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Tue Aug 07, 2007 11:58 am

хммм... ууг нь ноднин бавари мяараад гоёо байсан энэ жилээс ахиад л баварийн давамгайлал эхлэх нь дээ... 10ийн хэлсэнээр хамгаалалтандаа сул талтай ч гсн энэ баг бундесийг хөнгөхөөн авчих байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 38743
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby barca forever » Tue Aug 07, 2007 9:21 pm

spain d barca
englandd man utd
germany d schalke 04 iig demjinee bugd l 50 tai xolbootoi yum biana .
barca man utd 2 t arai iluu zorilgo baigaa boloxoor ali ali ni oor bag t xusuulaxgui bol. xoorondoo taarchil taaraa.
10 saixan toim bichjee.
gexdeee. euro d stadium d uzdeg dundaj xumuusiin toogoorool terguuldegshdee.
xergeer anduurav uu?
ood ni tatav uu? :mrgreen:
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby chukcha2002 » Thu Aug 09, 2007 9:43 pm

Вольфсбург бас гоё тоглоосой. Магат очоод маш их эрх мэдэлтэй ажиллаж байгаа. Одоо чинь наймааг менежер нь хийгээд дасгалжуулагч тоглуулах үүрэгтэй байдаг атал мань эр өөрөө хэнийг авах яах ийх, тэгээд яаж тоглуулах гээд бүх юмаа л атгаж байна даа. 9 хүн явуулж, 8 ирсэн гэнэ. Дахиад 2 тоглогч ирэх бололтой. Баваритай тулах тоглолтууд гоё юм болно доо. Өөрийг нь явуулсан газартай занаж үзэх байлгүй.

Франкфурт маань дахиад дээрээ үлдээсэй. Бас дээшээ орж ирсэн Дуйсбургт Айлтон очсон, гоол машиндаж чадахгүй нь тодорхой ч бас л сонирхол татаж байна.

Бундеслигид Бавари бүр хэдэн тоглолтын өмнө түрүүлнэ гэж Марио Баслер тойм бичсэн байна лээ, битгий л тэгж үзээсэй. Би Бундеслиг дотор нь Баварийн эсрэг дэмжээд байдаг юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Gooner » Fri Aug 10, 2007 10:09 am

Вольфсбург-н нөгөө Портогоос байна уу лаг үнэтэй авсан төвийн хамгаалагч Роча нь нөхөрсөг дээр гэмтээд энэ жил тоглохгүй болчихсон айна шд. Азгүй юм
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22107
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Fri Aug 10, 2007 3:10 pm

Харин тэгсэн гэсэн байх шүү, лав 6 сар будаа болсон гэж уншсан.

Өнөөдөр өнгөрсөн сезоны аварга Штутгарт, дэд аварга Шальке хоёрын тоглолтоор лиги "хөшгөө нээнэ".
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Maslo » Fri Aug 10, 2007 3:31 pm

Bayern awax baixuu. German dowtlogchid ni udiid gaigui xul niildeg boloo bailgui dee.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2554
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Postby Nomer 10 » Fri Aug 10, 2007 11:00 pm

barca forever wrote:10 saixan toim bichjee.
gexdeee. euro d stadium d uzdeg dundaj xumuusiin toogoorool terguuldegshdee.
xergeer anduurav uu?
ood ni tatav uu? :mrgreen:


Энийг тойм гэдэггүй юм, привийв анализ гэдэг. Хамгийн олон үзэгчтэйг нэг тоглолтыг үздэг дундаж тоогоор хэмждэг шд хө. Германд багууд топ лигүүд шиг 38 тоглолт хийдэггүй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby enkuna » Sat Aug 11, 2007 11:45 am

Бундес лигийн эхний тоглолт эвийн гэрээгээр өндөрлөжээ.
Штутгарт - Шальке 2:2
0 : 1 Levan Kobiashvili (25')
1 : 1 Sami Khedira (63')
2 : 1 Pavel Pardo (67') пеналт
2 : 2 Ivan Rakitic (76')
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Postby chukcha2002 » Sat Aug 11, 2007 7:31 pm

Сайхан тоглолт болсон шүү. Марика аюултай довтлогч юмаа, Гомез ирэхээр Штутгарт урдаа ёстой "дайсны цэрэгүүд"тэй болох нь.
За ер нь л гоё тоглолт боллоо, товчхондоо.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sun Aug 12, 2007 12:36 am

Байерны довтолгооны шинэ хослол ч хэзээ язааных шиг нэгнээ ойлгож байлаа шүү. Ростокыг тувт дарамталсан. Ирэх хагас сайнд Брэмэн гэхдээ тэднийг ингэтэл нь давраахгүй биз дээ. 2 метр шахсан 2 өндөр хамгаалагч нь Тониг бараг л хөдөлгөхгүй, Клозэгээ сайн мэднэ. Хамбург маань овоо Ханноверыг хожчихож. 19 жил тэднийг талбайд нь бараагүй байсан хар цувралыгаа эцэслэжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8712
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Mon Aug 13, 2007 9:35 am

Клозе даблдаж Тони эхний цохилтоороо Бундэс дэхь дэбютээ хийж орхисон байна
Image
User avatar
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22107
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest