FC Bayern München 2007-08

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Таны бодлоор ФЦ Баерн Мюнхен энэ жил ямар амжилт үзүүлэх бол?

Бундеслигт түрүүлэнэ
23
42%
Покалд түрүүлэнэ
0
No votes
УЕФА-ын цомд түрүүлэнэ
2
4%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй байх
7
13%
Бүгдийг хамна. Тэд үнэхээр шилдэг!!!
23
42%
 
Total votes : 55

Re: FC Bayern München 2007-08

Postby boboZ » Tue May 06, 2008 4:25 pm

rednasca wrote:уг нь Зизугийн хэлдэг үнэн л дээ....
харин яг Ливерпүүлийн жишээ дээр тэрийгээ мэдэхгүй, мэдрэхгүй яваад байна гэж тэгж албаар өнжих хэрэгтэй гэж бичсэн байх....

....баг өнжихөөс нааш.... :eek: :mrgreen:


Хаа байсан Бундэслигт ирчээ л баг муулаад сууж байдаг чи нээрээ засаршгүй "улаан-наска" вэ ккк... Энэ жилийн хувид ч яахав ингэсгээд 4төө дуусчлаа. Гэхдээ тэр та нарын хэлээд байгаа их шинэчлэлийг өнгөрсөн зун манайх хийцэн гэж бодоод байгаа тийм ч учраас ирэх улиралд аягүй өөдрөг байна л даа сэтгэл зүйн хувид.. П.Л бол дэлхийн хамгийн хүчтэй гэдэгтэй одоо хэн ч маргахгүй биз.. Тэр утгаараа энд түрүүлнэ гэдэг амаргүй тэгээд ч манай баг өнгөрсөн хэдэн жил бусад топууд шигээ "ворлд класс" тоглогч тийм ч олон байгаагүй /бараг байгаагүй юм байна/.. Харин өнгөрсөн зун Рафагийн урт удаан хугацааны "стратэги" төлөвлөгөө хэрэгжиж бид маш олон залуу шинэ сайн тоглогчтой болсон... Бас тэдний хувид энэ жил анхных нь английн хөлбөмбөгийг мэдрэх улирал болсон.. Тийм ч учраас заавал тэгж жил өнжих ямар ч хэрэг байхгүй тэгээд ч английн Ливэрпүүл шиг багийн хувид гутамшигтай юм болно..
Торрэсийн анхны улиралийн амжилтыг л хар л даа... Тэр улам л сайжрана.. За тэр ч яахав ямар ч байсан английн хамгийн алдартай багийн шинэ эрин эхэлж байна үүнийгээ удахгүй харуулна гэж найдаж байна...
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: FC Bayern München 2007-08

Postby rednasca » Tue May 06, 2008 7:52 pm

олоод ирсэн үү? :eek:
Дойчландад байгаа юм чинь өөр хаана бичих вэ дээ? :mrgreen:
ер нь бол танайхыг бодсондоо л бичсийшд.... :RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC Bayern München 2007-08

Postby chukcha2002 » Wed May 07, 2008 9:52 am

Клинси ч шинэчлэл хийх нь дээ, Даваа гарагт Мюнхенд ирэнгүүт Баваригийн томчуултай уулзаж өөрийн төлөвлөгөөгөө танилцуулсан юм байх,

гэхдээ гол асуудал шинэ тоглогч энэ тэр авахад биш тоглолтын хэмнэлийг өөрчлөх энэ тэр байж. Тодруулбал Клинсигийн гаргаж ирсэн тоогоор бол Англид гайгүй тоглогчид дунджаар 1,3 секунд бөмбөгтэй контактлаад цааш дамжуулдаг аж, харин Бундеслигид энэ дундаж 2,4 секунд гэнээ. Тэгээд Клинси Европын түвшинд амжилт гаргахын тулд энэ контактны хугацааг багасгахгүй бол болку гэж хэлээд Беккенбауер энэ тэр таалжийна гэнэ.

Бавариг 1,1 секундээр хурдан болгох гэж байна,.. гээд Билд дээр гоё мэдээлэл гарчиж.

Ер нь Клинсигээс их юм гарах нь.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Wed May 07, 2008 10:03 am

Клинси шинэчлэл хийх нь тодорхой. Залуу хүн эрч хүчтэй байна. Харин тэр бүр нь 100 хувь үр дүнтэй байна гэж юу л бол. Гэхдээ томоохон өөрчлөлт хийж байж л европын тавцанд өндөр амжилт гаргана. Хэрвээ тэгж хурдлуулж чадвал асар хурдан темптэй тоглолттой баг болж хувирах нь дээ. Харж л сууя.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby meesh » Wed May 07, 2008 10:29 am

ДАШТ-р шигшээг сайн удирдсан гэж боддог шт.Шинэчлэлт ч сайн хийсэн...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FC Bayern München 2007-08

Postby ТӨӨГӨӨ » Wed May 07, 2008 12:21 pm

тэх! одоо яг тэрэн шиг л болно! дэлхийн аваргаас өмнө их олон хүн германд дургүй бсан дараа нь олон ч хүн дуртай болсон! Баерн бас тэгнэ гэж найдаж бна!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Wed May 07, 2008 12:52 pm

Клинси ч яг зөв юман дээр ажиллах нь дээ...Одоо ч манай баг өндөр темптэй, довтолгоо зонхилсон, үзүүштэй тоглолттой баг болноo.... :eek:
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby orangeman » Thu May 08, 2008 12:06 am

Хэлэхэд амархан хийхэд хэцүү шүү дээ...
Гэхдээ Клиссманд итгэж байнөө. ДА-аар бол гоё л тоглуулж байсан.
Подолски дээр жаахан тулж ажилаасай ДА-аар түүний дор Подолски сайн байсан шд.
Ноднин ЧЛ-д Реалыг тэгэж гоё мулталчихаад Миланд нухуулахад нь харамсаж байсан шүү.
За ямар ч байсан Канндаа баярлалаа. Он удаан жил Баваригын баавгай байсан д чинь.
2 тропигын эзэн болсонд Баваригын фенүүдэд баяр хүргэе.
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Fri May 09, 2008 6:07 pm

Цаана чинь Гаттузо ирж байна гэнэ дээ. 2 тал тохиролцоонд хүрчихсэн гэж байна. 15-20 саяыг өгөх юм гэнэ. Мөн түүнд 4 жилийн хугацаатай жилийн 6 саяын цалин өгнө гэнээ. Мөн Вилли Санёол Милан руу явахаар болж байна. За ингээд Боровски, Гаттузо гэсэн нөхдүүдээр дунд шугамаа хүчирхэгжүүллээ. Итали эрийн хувьд голд ван Боммелтой бужигнуулах нь дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Fri May 09, 2008 8:51 pm

Image

Ахлагч маань ''Би'' хэмээх ном бичсэн байна. Яг ч биограф биш гэсэн, гэхдээ л өөрийнхөө амьдралын чухал зүйлс болон тэр болгон хүн мэдэхгүй нууцуудаас дэлгэсэн гэнээ. Жишээ нь хэрхэн яаж шигшээгээс гудамжинд гарсан гэх мэт бүх л үйл явдлаа дэлгэрэнгүй бичсэн байсан. Сая эхний хэсгийг нь хальт уншлаа, их л энгийн үгээр бичсэн юм байна лээ. 24€ гэсэн авч уншнаа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Fri May 09, 2008 10:06 pm

- Луцио улиралын сүүлийн 2 тоглолтонд тоглохгүй болжээ. Шилбэндээ бага хэмжээний мэс ажилбар хийлгэх юм гэнэ.

- Ван Бойтены шигшээгийн найз нь машины ослоор амиа алдсан гэнэ. Тийм болохоор мань хүн хагас сайны тоглолтоос чөлөөлөгдөх хүсэлтэй гэнэ. Гэхдээ шийдвэрийг Оттмар гаргах болохоор түүнийг ойлгоно гэж найдаж байна хэмээжээ.

- Ули Хөнэс Луцио, Дэмикэлис нарыг Олимпд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Харин Соса, Брено 2 шигшээдээ тоглоно гэнээ. Тэгэхээр тэр 2 покалын болон лигийн эхний тоглолтуудыг өнжих болох нь.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Forza Juve » Sat May 10, 2008 12:12 pm

Клинсманн ч АНУ-гаас баахан фитнесийн дасгалжуулагч нар авчираад бужигнуулж өгөх байх даа. Нэлээд шинжлэх ухааны ч үндэстэй байх байх....Ура Клинсманн өдөр тутмын хөлбөмбөгт орж ирлээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: FC Bayern München 2007-08

Postby Nobun@g@ » Sat May 10, 2008 7:28 pm

Гаттузогийн агэнт нь хаашаа ч явахгүй гэцэн байсан шд. Гэхдээ 15-20 саяд явчуул болж л байна. Мөнгө нэмж байгаад Ронниг хусчихна ккк. Жилийн 6 сая гэдэг Гаттузод ч болоод явчихна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Sun May 11, 2008 9:09 pm

Image
Манай Лелл гэрээгээ сунгажээ 2011 он хүртэл.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Sun May 11, 2008 11:45 pm

Жавхлан wrote:Цаана чинь Гаттузо ирж байна гэнэ дээ. 2 тал тохиролцоонд хүрчихсэн гэж байна. 15-20 саяыг өгөх юм гэнэ. Мөн түүнд 4 жилийн хугацаатай жилийн 6 саяын цалин өгнө гэнээ. Мөн Вилли Санёол Милан руу явахаар болж байна. За ингээд Боровски, Гаттузо гэсэн нөхдүүдээр дунд шугамаа хүчирхэгжүүллээ. Итали эрийн хувьд голд ван Боммелтой бужигнуулах нь дээ.

Харин Гаттузо дээр Саньол+15-20м тэгээд 6м цалинтай гэж оффердсон гэхийн арайл аймар үнэтэй санагдаж бна. Тэгсэн зарим газар Милан 12м-д зөвшөөрсөн гэсэн бсан. Гэхдээ цалин нь 5-6м хооронд бх бололтой. Манай томчууд одоохондоо ам нээгээгүй л бна. Кайзер л их авах гээд чичирээд бгаа бололтой.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby zizu » Sun May 11, 2008 11:52 pm

Клинси тоглогчидоо өшөө өөр олон хэл сурахыг хүссэн бна. Мэдээж англи, герман хэл нэг номэрт бна. Харин тоглогчид 2 дахь хэлээрээ испани, итали, франц хэлүүдийг сонгосон бна. Ингэснээрээ тоглогчидийн хоорондын харилцаанд туслахаас гадна тухайн хувь хүнийг илуу танин мэдэхэд ач холбогдолтой гэсэн бна.

Ули Хоенэсс Фокс спортод өгсөн ярилцлагандаа. Дараа жил бол ЧЛийн жил. Клинси одоогийн багийг хэр хүчтэй болох, цаашдаа юу хийхээ мэдэж бгаа. Гэвч бид өндөр түвшиний тоглолт үзүүлж чадахгүй л бна. Гэхдээ 12 сарын хугацаанд шилдэг баг болох хэцүү. Хэрэв бид зөв ажиллах юм бол 2,3 жилийн дотор жинхэнэ шилдэг баг болно гэсэн бна.


Лам Клинситэй ойрын хэдэн өдрийн дотор уулзаж ярилцана гэнэ. Клинсигийн ирээдүйн план, тактик, шинэ тоглогчид, түүний баг дахь Ламын үүрэг гэх зэрэг зүйлсийг ярилцсаны дараагаар эцсийн шийдээ гаргана гэнэ дээ.
Клинсманн л одоо Ламыг үлдээх сүүлчийн найдлага болоод бна.

Полди баагий харин худлаа томорсоор л...Би бнга гараанд тогломоор бна. 2 тоглолтонд гараанд тоглуулчихаад тэгээд л бенчид тэрний дараа дахиад 2 гэх мэтээр явмааргүй бна. Би энэ талаар клубын зүгээс албан ёсны хариу сонсмоор бна нтр гэж...Нэг бодлын аргагүй ч юм шиг одоогийн нөхцөл бдалын жинхэнэ хохирогч нь Полди болчоод бна. Манайд арайл эрт ирцийн...

Шинэ трансфер румор гэвэл Фенандо Беллуши, Майкл Брэдли, Никлас Бендтнер нарыг манайхтай холбосон бна.
Харин Оттмар Клинсид шинэ одууд хэрэггүй гэж...кккк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Wed May 14, 2008 1:42 am

Image
Манайхан жерсигээ цэнхэр болгох гэж байгаа сураг байна. Битгий л тэгж тэнэгтээсэй. Ядаж байхад дерби нь цэнхэр шд. :smile:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby .boldoo. » Wed May 14, 2008 2:33 am

Гаттузо ирчихэвүү
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: FC Bayern München 2007-08

Postby ТӨӨГӨӨ » Wed May 14, 2008 10:29 am

Жавхлан wrote:Image
Манайхан жерсигээ цэнхэр болгох гэж байгаа сураг байна. Битгий л тэгж **н**тээсэй. Ядаж байхад дерби нь цэнхэр шд. :smile:

тэнэгийн! улаанаараа л бхгүй өөр зах махыг нь өөрчлөөд ч юмуу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Wed May 14, 2008 3:43 pm

.boldoo. wrote:Гаттузо ирчихэвүү

Нэг хэсэг тэгж шуугиж байгаад л таг болчихлоо шд. Ер нь бараг авчих байхаа. Манайхан ч баттай болсон хойноо л ам нээнэ байх.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Wed May 14, 2008 6:37 pm

Image

Манайхан өчигдөр орон нутгийн лигийн /Чучкагийн хотын баг/ SV Darmstadt 98-тай нөхөрсөг тоглолт хийж 11-5-аар хожсон байна. Шлаудрафф 7 гоол хийсэн бол мөн Брено анхныхаа гоолыг хийжээ. Полди, Швайни, ван Бойтен нар тус бүр нэг гоол оруулжээ. Шлаудраффд энэ жил даанч боломж гарсангүй, уг нь ч ирээдүйтэй залуу даа. Ирэх жил Ханноверт очоод баллах байлгүй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Wed May 14, 2008 6:47 pm

Image

Ламм Мюнхены Гроссхадерн дахь Зүрхний Төвд нэгэн залууг эргэж очсон байна. Түүнийг Хелмут Сойер/23/ гэдэг бөгөөд төрөлхийн зүрхний гажигтай юм байна. Мөн тэрээр 2003 оноос хойш өөртөө таарах донорын зүрх хүлээсээр эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Ламм түүнд эрүүл болохыг хүсээд эдгэхээрээ бэлтгэл дээр ирээрэй хэмээжээ. Танихгүй хүнд ингэж ханддаг сайхан сэтгэлтэй л залуу юм.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby Жавхлан » Thu May 15, 2008 3:02 am

- Нөгөө цэнхэр өмсгөлний асуудал намжсан бололтой. Санал асуулганд оролцсон фенүүдийн 56 орчим хувь дэмий гэсэн юм байх. Угаасаа яаж ч бодсон Баерн цэнхэр өмсгөлтэй байж таарахгүй хэхэ.

- Рибери сахилгагүйтсээр л ккк... Сайхан гар анх манайд ирэнгүүтээ л хүмүүсийн хоол уух юманд нь давс хийж, оймсыг нь нууж гүйгээд байсан. Саяхан покалын цом хулгайлаад зугтсан гээд яриад байвал их алиа гар. Тэгсэн өнөөдөр Баерны байрны дээвэр дээрээс хувинтай ус Канны толгой дээр асгасан юм байх. Ахлагч ч норсон хулгана шиг л юм болж ккк...
http://www.bild.de/BILD/sport/fussball/ ... 29448.html
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: FC Bayern München 2007-08

Postby ТӨӨГӨӨ » Thu May 15, 2008 11:51 am

ккк! сахилгагүй нөхөр вэ? за тэр цэнхэр өнгө гэхээр нь **н** санагдаж бсан ашгүй дээ!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FC Bayern München 2007-08

Postby orangeman » Thu May 15, 2008 4:17 pm

Хахахаххаха хөгжилтэй гарууд вэ...
Риберигын туслахаар Ван Боммэл, Ван Бойтен 2 байсым байна шд ....
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests