Хала, Реал Мадрид...! 05-06

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Nomer 7 » Mon Jun 26, 2006 2:33 am

За манай Бэк сайхан цохилт хийж эргэн ирлээ. Тэр хаалттай цохилт бол сайхан болсон. Харин хуучины Цэрэг Зизу маань тааруу байгаа. За ахлагчийн хувьд басл сайн байгаа даа
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Seikoni » Mon Jun 26, 2006 12:07 pm

Бекс үнэхээр гоё цохьсон... Мора байдгаараа л хичээсэн боловчч эргүүлэг нь эгзэгтэй таарч гусаа хаялаа...Пош баярлаад сүйд майд байна лээ шд.. аргагүй ээ..
би ч Поштай хамт баярлаад л явцан... :mrgreen:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Mon Jun 26, 2006 12:08 pm

Робиньо хүү гэмтжээ.. Фредэд боломж гарч буй юм байх.. ямар ч байсан энэ ГАНАтай хийх тоглолтод орохгүй гэнэ.. харамсалтай л юм..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Nomer 7 » Mon Jun 26, 2006 6:38 pm

хэхэхэхэ миний хувьд бол оодохондоо бол сайн хэрэг харин Ла Лиг эхлэхэд зvгээд болчоосой доо.



:england:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Seikoni » Tue Jun 27, 2006 6:58 pm

Маэстро Зидан: Би Реалд болоод өөртөө үнэнч гэдгээ харуулахын тулд зодог тайлж байгаа юм.
Ийм зүйл болж байгаа гэдэгт хэн ч итгэмээргүй байлаа. Гэвч энэ бол үнэн. Реалын гайхамшгийг бүтээгч Зизу маань сүүлийн 5 жил Реалд тоглосон агаад одоо ийнхүү багаа орхин мөн ногоон талбайгаа орхиж байгаа юм. “Би багаа орхиж байгаа” гэсэн ганцхан өгүүлбэр түүний амнаас гарсан юм. Реалын хөгжөөн дэмжигч болоод Реалыг хайрладаг хүндэлдэг хүн бүхэн түүнийг нэгэн дуугаар үдэн гаргаж өгсөн юм. “Намайг дэмжиж байсан бүх хүмүүст эргэж би хариугаа төлөх ёстой” хэмээн тэр айлдсан билээ.
-Одоо бүх зүйл өөрчлөгдөхгүйгээр ингээд явлаа. Та Реал болоод мэргэжлийн хөлбөмбөгөөс зодгоо тайлж байна. Харин яагаад заавал одоо гэж?
-Харин энэ шалтгаан чинь миний юу хийх ёстойг тодорхойлж байгаа юм. Би энэ талаар урьд нь их бодож үзсэн. Өнгөрсөн гурван улиралд бид ямар ч цомгүй тоглосон агаад түүний хоёр улиралд би өөрийн бүтэн потенциалаар тоглож чадаагүй. Эргэж тоглосон жилүүдийг харахад ихэнхидээ би хүссэн хэмжээнд хүртэл тоглоогүй учраас би Мадридад үргэлжлүүлэн тоглохыг хүсээгүй. Би үргэлж хожихын тулд тоглосоор ирсэн хэрвээ чадахгүй бол...
-Таны энэ шийдвэр гаргахад чинь биеийн нөхцөл байдлаас өөр шалтгаан байсан уу?
-Миний амьдралд хоёр чухал зүйл оршиж байдаг. Нэг нь хөлбөмбөг нөгөөдөх нь миний гэр бүл. Хэрвээ ямар нэгэн зүйл өөрийн санасан хэмжээнд хүртэл явахгүй бол хойшоо суугаад нэгийг бодож бясалгах хэрэгтэй болдог. Би энэ шийдвэрийг гаргахад маш их цаг хугацаа зарцуулсан агаад энэ бол хамгийн зөв шийдэл гэдэгт би итгэсэн юм. Клуб энэ бол хүмүүсийн нэгдэл... Тэд үргэлж надад сайн байдаг тиймдээ ч дулаан уур амьсгалыг төрүүлж байдаг. Реал өөрийн зорилтоо биелүүлэхийн тулд, цом хожихын тулд явж байхад би өөрийн төдийлөн сайн гүйцэтгэж чадахгүй байгаа орон зайгаа өөр хүнээр орлуулахын тулд явж байгаа хэрэг юм. Энэ нь ч шинэ тоглогчдийн хүсэл мөрөөдөлд туслах юм. Би яагаад Дэлхийн аваргын дараа зарлаагүй вэ гэвэл энэ юм. Энэ нь Реалд өгч чадах миний сүүлийн зүйл билээ. Мадрид надад олон зүйл өгсөн, тиймдээ ч энэ хүндэтгэлийг олж авч байгаа юм.
-Энэ шийдэрийг гаргахад ямар нэгэн онцгой тоглолт болоод бэлтгэл нөлөөлсөн болов уу?
-Энд хэд хэдэн зүйл байгаа. Үүнд ганцхан нэг тоглолт болоод бэлтгэл хамаарахгүй юм. Би энэ маягаар удаан тэсч чадахгүй гэдгээ мэдэрсэн. Энэ үйл явц хэдийн 2 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд цаашаа үнэхээр үргэлжлүүлж чадахааргүй байлаа. Яг одоогийн байдал ганцхан Зидантай хамаатай бөгөөд өөр хэнтэй ч холбоогүй юм. Миний бодсоноор үзүүлж чадах, хүрч чадах тэр хэмжээнд би тоглож чадаагүй. 33 насан дээр өөрийн жингээ барьж цааш нэмэгдүүлж олж авах эсвэл залуу байхдаа хийдэг байсан зүйлээ давтаж хийх нь өөр өнцгөөс харвал өдөр ирэх тусам муу болж байгаа мэт. Хүнд байдал улам хэцүү болсоор гэмтэл бэртэл болоод бусад жижиг бэрхшээлүүдийг даван туулсаар миний амьдралд байгаагүй зүйлийг үүсгэсэн. Энэ бол гол шалтгаан байлаа.
-Та фэнүүддээ баяртай гэж хэлж байгаа... тэдгээр хүмүүс сүүлийн таван жилд Реалд байхад бүр таныг биширдэг болсон байсан..
-Тийм. Би энэ бүхнийг хийхийг хүсч байсан учир тэд үргэлж намайг дэмждэг байсан. Гэхдээ хамгийн чухал нь зодог тайлах тухай шийдвэрээ улирал дуусахын өмнө, Клуб дараа улирлын төлөвлөгөө гаргахаас өмнө би энэ шийдвэрээ гаргасанд байгаа юм шүү.
-Өнгөрсөн таван жилд сайхан жилүүд ч байсан, тааруухан үе ч байсан. Та багаа орхиж байгаа үедээ өнгөрсөн энэ жилүүдийг яаж дүгнэх вэ?
-Хэдийгээр хүнд жилүүд байсан ч би салах ёс гүйцэтгэж байгаадаа баяртай байна. Хүн болгон ямарваа нэгэн зүйлийн сайн сайхан дээр төвлөрч байх ёстой. Бид маш олон цом хожсон, цаашдаа ч өчнөөнийг хожих л байх. Яагаад гэвэл бид Реал шүү дээ. Би өнгөрсөн 5 жил Мадридад байсандаа бахархаж баяртай байгаа.
-Та Мадридад ирэхдээ ганц л зүйлийг толгойдоо тээсээр ирсэн. Тэр бол Аваргуудын лигийн цом. Удалгүй та тэрхүү цомыг хүртэж чадсан. Үүнээс гадна Европын аваргын 9дэх цом таньтай болоод таны хөлбөмбөгийн замналтай чинь цуг явдаг.
-Тэр бол миний хамгийн санан дурсах дуртай зүйлийн нэг юм. Би тэр гоолыг хийх сайхан хувь заяатай байжээ. Би энэ агшныг хэзээ ч мартахгүй яагаад гэвэл энэ миний хамгийн их хүсч байсан агуу цом юм. Дээрээс нь нэмж хэлэхэд, Реалд байхдаа цагаан өмсгөлийг өмссөн байх үедээ энэ зүйлийг хийсэн гэдэг нь мөн ялгаагүй маш чухал юм.
-Харин одоо та салах ёс гүйцэтгэж байхад /өнөөдрийн өндөрлөгөөс харахад/ ийм олон цомыг хожино гэж бага байхдаа мөрөөдөж байсан болов уу?
-Хүн бүхэн хожихыг цом өргөхийг мөрөөддөг. Бүх зүйл эхлэж байхад хүний хүсэл мөрөөдөл үзэл бодол маш өндөр байдаг. Энэхүү хүсэл мөрөөдөл нэг л өдөр биелэгдэх боломтой. Надад энэ бүх зүйл тохиолдсон бөгөөд надад маш их зүйл өгсөн.
-Та олон арван агуу амжилт баяр баясгаланг багийнхантайгаа хамт үүрэлцсэн. Одоо та тэдэнтэй салах ёс гүйцэтгэж байна. Та тэдэнд хандаж ямар нэгэн зүйл хэлэх үү?
-Намайг ингэж баяртай гэж албан ёсоор хэлж байхад дараагийн нэгэн өдөр дурсан санах өдөр ирэх байх аа. Дээрхи хугацаанд байсан надтай уулзаж байсан бүх хүмүүст би энэ бүхнийг хэлнэ. Тэд бол энэ дэлхий дээрхи хамгийн чухал зүйл юм. Би тэдэнтэй маш сайхан харилцаатай байдаг тиймч учраас намайг дэмжиж явсан бүх хүмүүст би талархаж явах болно.
-Та хэзээд л хэлдэг байсан. Хэрвээ би зодог тайлбал Мадридад үлдэнэ гэж. Та энэ зорилго дээрээ хэвээрээ байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Яагаад гэвэл энэ Клуб надад маш их зүйл өгсөн тийм ч учраас түүнтэйгээ ойрхон байхыг хүсч байгаа юм. Би хэдийгээр 1-р багт гүйх эсвэл төвийн суудалд суухгүй боловч хүүхдүүд дээр ажиллах төслийг эхлээд ажиллаж байгаа. Гэхдээ ганц үүгээр тогтохгүй цаашлаад маш их ажил байгаа шүү.
-Та зодог тайлахаа зарласнаас хойш 2 тоглолтыг тоглосон.
-Бид хожихыг хүсч байсан. Тийм ч учраас бүх фэнүүддээ байдаг л уламжлалаараа салах ёс гүйцэтгэхийг хүссэн. Надад өгсөн бүх зүйлийн өмнөөс би эргүүлж тэдэнд хариу барина.
-Хэн нэгэн бүхий л амьдралаа хүний ёсоор туулан өнгөрүүлж хөлбөмбөгт зориулдгаа зориулчихаад зодог тайлахаас айдаг гэж та боддог уу?
-Миний амьдрал бол хөлбөмбөг. Мэдээжээр амьдрал хүнд хэлбэрээр өрнөж байх нь энгийн л зүйл, учир нь бүх зүйл хүмүүст ижилхэн л тохиолддог. Бүх зодог тайлсан хөлмбөгчид энэ замыг дамжих хэрэгтэй болсон. Дэлхийн хөлбөмбөгийн нэгээхэн хэсэг бол зодог тайлах билээ.
-Таны үлдээж буй хамгийн том өмч бол хүүхдүүд чинь. Тэд яг одоо Реалын хүүхдийн багт тоглож байгаа.
-Тиймээ. Гэхдээ миний эхнэр үүнд дуртай тэгээд энгийн зүйл гэж үзэж байгаа гэж бодохгүй байгаа. Тэд бүгд хөлбөмбөгт дуртай гэхдээ хамгийн гол зүйл нь хүүхдүүдийн маань аав нь яг тэдэнтэй ижил тоглож байгаа гэдэгт аз жаргалтай байгаа юм.
-Өнгөрсөн 5 жилийг бидэнтэй хамт байсанд баярлалаа.
-Би ч гэсэн надад маш их зүйлийг өгсөн Реалд баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.
Ярилцлагыг: Хосэ Л.Санчез
Зөвшөөрөлгүйгээр бичсэн: Seikoni *www.realmadrid.com/portada_eng.html*
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Tue Jun 27, 2006 7:02 pm

Image
зиакк.. манай хүн болох нь дээ.. К.Роналдо..I Want Real Madrid Move – Cristiano Ronaldo гээд тэрбээр Реалын энэ бүтэн сайнд болох сонгуульд нэр дэвшигч Виллар Мир ялбал түүний мөрийн хөтөлбөрийн дагуу тэрбээр Реалд ирмээр байна гэжээ..
"Би өөрийн агентдаа хэлсэн агаад явахаар бэлдээд байгаа.."
Ийнхүү Атлантын сувд ирээдүйн ФИГО... ухаантай шүү К.Роналдо
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby a_odko » Wed Jun 28, 2006 10:52 pm

Тун сайхан ярилцлага байна.. Баярлаа.. Seikoni

Манай 4 нэр дэвшигч баллаж байна аа.....
К.Роналдо В.Мир-г ялбал ирэхээр болжээ..

Хурдан сонгууль болоосой.. Калдерон Виллар Мир 2 хүчтэй өрсөлдөр байхдаа..
Last edited by a_odko on Thu Jun 29, 2006 1:12 am, edited 2 times in total.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Thu Jun 29, 2006 12:56 am

Image

Манай ерөнхийлөгчид нэр дэвшигч Ramon Calderón өөрийн төсөлдөө бүрэн итгэлтэй байгаагаа мэдэгдлээ..Мөн хамгаалалтанд өөрчлөлт хийх болно гэжээ.

Кака эргэлзээгүй Реалд дараа жилээс тоголно. Би түүнийг ирэх болсонд маш баяртай байна гэжээ..

Image
Харин Роббентой бол бид аль хэдийн гэрээ хийхээр болсон. /4 жил/
Мөн Р.Карволю-г авахаар яригдаж буй...

Коучээр Ф.Капелло ажиллана гэсэн байна..

Харин Ex-Roma director general италийн Радиод өгсөн ярилцлагандаа хэрэв Calderón ялбал Би болон Капелло Реалын төлөө ажиллах болно гэжээ.. Түүнд ёсарын өмнө Ювэ-с томоохон албан тушаал санал болгож байсан юм.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Thu Jun 29, 2006 7:06 pm

Манай баг ч ирэх жилээс хүйс тэмтрэх нь ээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby a_odko » Mon Jul 03, 2006 12:34 am

Манай ерөнийлөгчийн сонгууль эхэлжээ...
Image

Image

Image
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby mick » Mon Jul 03, 2006 9:40 am

Ramon Calderon 27.8%
Juan Palacios 24.2%
Juan Villar Mir 19.3%
John Boileu 12.5%
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby a_odko » Mon Jul 03, 2006 5:42 pm

andidacy of Ramón Calderón: 8,344
Candidacy of Juan Palacios: 8,098
Candidacy of Juan Miguel Villar Mir: 6,702
Candidacy of Lorenzo Sanz: 2,377
Candidacy of Arturo Baldasano: 1,581

Урьдчилсан байдлаар ийм санал авчээ...
Image
55 настай хуульч мэргэжилтэй Калдерон одоогоор ялалт байгуулах магадлал өндөр байна.

Гэвч шуудангаар ирсэн саналуудыг тоолоогүй байга юм байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Seikoni » Mon Jul 03, 2006 6:20 pm

Калдерон ч ойлгомжтой биз дээ.. би Капщллог л хүлээгээд байан.. бусад нв ч яахав...
Ронни маань ДА2006-ын Бразилийн шигшээдээ МВП болсон байна шд...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Mon Jul 03, 2006 7:12 pm

Image
экс-ерөнхийлөгч хамгийн шилдэг санхүүч, Лос-Галактикос хөтөлбөрийг зохиогч...Перез саналаа өгч буй нь...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Mon Jul 03, 2006 7:14 pm

Image
Калдероны мөрийн хөтөлбөрт спортинг директороор багтсан Европын аваргын 9 дэх титмийг авчрагч Реалын тоглогч асан.. Предраг Миатович..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Mon Jul 03, 2006 7:16 pm

Image
экс-ерөнхийлөгч Фернандо Мартин: Реалд үг хэрэггүй, харин хичээл зүтгэл, үр дүн л хэрэгтэй гэжээ...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Mon Jul 03, 2006 7:20 pm

Image
Испанийн экс-ерөнхий сайд Хосэ Мариа Азнар мөн Реалын сонгуульд саналаа өгчээ...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Mon Jul 03, 2006 7:22 pm

маргааш гэхэд эцсийн хариу гарчих байх.. тэгээд л ДА-н дараа ангуучидаа тавиад 8-р сарын эхэн гэхэд Америкт Рийл Солт Лейк гэдэг баг дээр шинэ бүрэлдэхүүн шинэ дасгалжуулагчаа харах нь дээ..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby oswin » Mon Jul 03, 2006 9:13 pm

Ингэж Фашист Нацист гэсэн vгийг спортод хэрэглэхээ больвол таарна.
Спорт улс тєр хоёрыг салгаж vзэх хэрэгтэй!!!
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Khosoo » Mon Jul 03, 2006 11:12 pm

Сонгуулийн эцсийн хариу гарсан байна... Ялагч нь тодорхой
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby a_odko » Tue Jul 04, 2006 12:43 am

Рамон Калдерон Рамос Реал Мадридын 18 дахь ерөнхийлөгч..
Image

Х.В.Мир нэхэмжлэл гаргасан ч удирдлагууд ямар нэгэн будлиан байхгүй хэмээн үзэж Калдероныг ерөнхийлөгчөөр зарлалаа..

Тэрээр 1951 оны 5 сарын 26 Palencia-д төржээ..Navarre-н их сургуульд суралцан 1975 онд хуульч мэргэжлээр төгссөн ба дараа жилдээ Мадрид руу шилжин ирж өөрийн хуулийн компаниа нээсэн. байна. Тэр 1979 оны 4 сард Реалын 14,878 дэх гишүүнээр элсчээ.
1991 онд тэрээр реалын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан. 4 жилийн дараагаар Florentino Pérez-н багт багтан ажиллаж байжээ. 2002 онд Реалын удирдлагын гишүүн болсон байна.

Ингээд тэрээр реалын еранхийлөгч боллоо.. Түүнд өөрийн төслөө хэрэгжүүлэх 4 жил бий .

Тэрээр Fabio Capello-г коучээр болон Cesc Fábregas , Arjen Robben нарыг авчирна. Мөн Кака-г авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн мөрийн хөтөлбөртэй. Дашрамд хэлэхэд энэ зурган дээр түүний цаана харагдаж байгаа НБА-н од Vlade Divac Реалын сагсны багыг удирдах бөгөөд Калдероны мөрийн хөтөлбөрт багтаж байгаа юм.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Tue Jul 04, 2006 12:51 am

Image
Экс Английн ахлагч Бэкс маань сүүлийн тоглолтонд авсан өвдөгний бэртлээсээ болж 6 долоо хоног талбайд гарахааргүй болжээ.. Одоо түүнд Реалын эмч нар 2 дахь сканаа хийх аж.
Тэрээр Реалын Real Salt Lake -тэй хийх тоглолт болон 8-12 нд болох шинэ коуч шинэ ахлагчтай Английн шигшээ Грекийн шигшээтэй хийх тоглолтонд оролцохгүй болжээ..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby mick » Tue Jul 04, 2006 8:27 am

За амжилт хүсье дээ...
Реал Барса гээд яагаад заавал санал хураалт гэж ийм сонгуулийн компани явуулдаг юм бэ? Бүтэц нь EPL-ээс өөр юмуу?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby spain man » Tue Jul 04, 2006 12:09 pm

За ялаасай гэсэн хүн ялжээ. Тэгээд мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэж найдья
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Seikoni » Tue Jul 04, 2006 4:49 pm

за Калдеронд баяр хүргэе... Роббэний хувьд өөрөө маш дуртай багйаа юм чинь ирэх байх.. харин Фабрегасын хувьд Реалд арай л жулдах болов уу? хамгийн гол нь Зизуг л гайгүй орлож байвал болж л бйана.. какаг л авбал арай дээр байж магад...

капелло энэ долоо хоногийн сүүлээр Мадридад ирнэ гэнэ..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests