~~ С п о р т~~ Мэ д ээ

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

~~ ?? ?? ?? ?? ?

Postby Xtreme.So » Mon Dec 05, 2005 5:59 pm

Шилдэг хєлбємбєгчєєр хэн тодрох вэ?
Дэлхийн шилдэг хєлбємбєгчнийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 19-нд Швейцарийн Цюрих хотноо болно.

Нэр дэвшсэн 50 тоглогчоос эцсийн шатанд Бразилын шигшээ болон “Барселона” багийн хагас хамгаалагч Роналдиньо, Английн шигшээ болон “Челси” багийн хагас хамгаалагч Лампард, Камеруны шигшээ болон “Барселона” багийн довтлогч Самуэль Это’ О нар тунан vлджээ.

ФИФА-гийн гишvvн орны дасгалжуулагчдын дунд санал асуулгыг явуулах бєгєєд хэдхэн хоногийн ємнє Европын шилдэг хєлбємбєгч болсон Роналдиньо энэ удаа шилдгээр тодрох магадлал єндєр байгаа аж.

Дашрамд дуулгахад, бразил залуу єнгєрсєн жил уг шагналын эзэн болж байсан юм. Харин эмэгтэйчvvдээс Германы Биргит Принц, АНУ-ын Шэнон Бокс, Бразилын Марта нар тунаж vлджээ.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Mon Dec 05, 2005 6:00 pm

“Астон Вилла” II дивизионы багт бут ниргvvлэв
Английн хєлбємбєгийн “Carling Cup” тэмцээний шєвгийн найман багийн гурав нь тодорлоо. Хоёрдугаар дивизионы “Донкастер” премьер-лигийн “Астон Вилла”-г 3:0-ээр хожиж, шуугиан дэгдээгээд байна.

“Бирмингем” “Миллоул”-ыг торгуулийн цохилтоор арайхийн буулгаж авчээ. Лондоны “Арсенал” “Ридинг”-ийг 3:0-ээр бутниргэж, дараагийн шатанд шалгарсан. Yлдсэн тоглолтууд єчигдєр болсон юм.

Уиган-Ньюкасл Болтон-Лестер
Чарльтон-Блэкберн
МЮ-Вест Бромвич
Мидлсбро-Кристал Пэлэс
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Mon Dec 05, 2005 6:01 pm

Лав Испанид очих уу

Испанийн “Бетис” багийн удирдлагууд Москвагийн “ЦСКА” багийн тоглогч, Бразилийн легионер Вагнер Лавыг сонирхож буйгаа илэрхийллээ. Тэд гэмтэлтэй байгаа довтлогч Оливейрагийн оронд тvvнийг тоглуулах бодолтой буй аж. “Бетис” Лаваас гадна Элдер Поштига (Порту), Лиедсон, Дейвид (Спортинг), Клебер, Ринкон (Динамо, Киев) Эмануэль Адебайор нараас нэгийг авах бололтой.
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Mon Dec 05, 2005 6:04 pm

Европын шилдэг хєлбємбєгчєєр Роналдиньо шалгарлаа




Францын долоо хоног тутмын «Франс футбол» сэтгvvлийн газар 1956 оноос эхлэн Европ тивийн шилдэг хєлбємбєгчийг спортын сэтгvvлчдийн дунд санал асуулга явуулж, жил бvр шалгаруулдаг уламжлал тогтоосон билээ.

2005 оны «Алтан бємбєг» шагналын эзнээр Бразилийн шигшээ, Испанийн «Барселона» багийн довтлогч Роналдиньо тодорч, даваа гаригт Парис хотноо шагналаа гардлаа.

Тэрбээр 225 оноо авч, хоёр, гуравдугаар байрт шалгарсан «Челси»-гийн Фрэнк Лампард, «Ливерпуль»-ийн Стивен Жерард нараас хол тасархай тvрvvлсэн байна. «Барса»-гийн «хар од» тус багаас энэ эрхэм хvндтэй шагналыг хvртсэн тав дахь хєлбємбєгч болж буй бєгєєд тvvний ємнє Луис Суарес, Йохан Кройфф (хоёр удаа), Христо Стоичков, Ривалдо нар алдраа Европод дархалж байжээ.

Єнгєрсєн жил энэ шагналыг Украины шигшээ, Италийн «Милан» багийн довтлогч Андрей Шевченко хvртэж байсан юм. Тэр энэ удаа 33 оноогоор тавд жагссан байна. Роналдиньо 2004 онд «Дэлхийн шилдэг хєлбємбєгчин» хэргэмийг хvртэж байсан бєгєєд Европын «Алтан бємбєг» гардсан 50 дахь хєлбємбєгч болжээ.


Эхний тавд багтсан хєлбємбєгчид
1.Роналдиньо (Бразил/«Барселона» -225 оноо
2.Фрэнк Лампард (Англи/«Челси») –148
3.Стивен Жерард (Англи/«Ливерпуль») –142
4.Тьерри Анри (Франц/«Арсенал») –41
5.Андрей Шевченко (Украин/«Милан») –33


Сvvлийн 10 жилийн шагналтнууд
1995 – Жорж Веа (Либер)
1996 – Маттиас Заммер (Герман)
1997 – Роналдо (Бразил)
1998 – Зинедин Зидан (Франц)
1999 – Ривалдо (Бразил)
2000 – Луиш Фигу (Португал)
2001 – Майкл Оуэн (Англи)
2002 – Роналдо (Бразил)
2003 – Павел Недвед (Чех)
2004 – Андрей Шевченко (Украин)
2005 – Роналдиньо (Бразил)
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Wed Dec 07, 2005 8:49 am

Лушембургог хэн орлох вэ?




Испанийн эзэн хааны баг, хєлбємбєгийн дэлхийн оддын цуглуулга «Реал»-ын тоглолт сvvлийн vед тун тааруухан байгаагаас шалтгаалж, тус багийн захирлуудын зєвлєл ахлах дасгалжуулагч Вандерлей Лушембургог албан тушаалаас нь огцруулахаар шийджээ.

Тvvний оронд багийг ахлах боломжтой дасгалжуулагчдын дунд Англиас гурван хvн байгаа гэнэ. Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж байгаагаас vзвэл Мадридын багийн эзэд «Ливерпуль»-ийн Рафаэл Бенитес, «Челси»-гийн Жозе Моуриньо, «Арсенал»-ын Арсен Венгер нартай энэ талаар ярилцаж, санал бодлыг нь сонсоход бэлэн байгаа гэнэ. Тvvнчлэн Италийн «Ювентус»-ын дасгалжуулагч Фабио Капеллогийн нэр ч дуулдаж байна.
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Wed Dec 07, 2005 8:50 am

Коринтианс”, “Интернасионал” хоёрын хэн нь аварга болсон бэ?




Хєлбємбєг нэрийн хуудас нь болдог Бразилийн аваргаар хоёр баг шалгарчихсан нь бєєн дуулиан шуугиан vvсгэж байна. Бразилийн хєлбємбєгийн аварга шалгаруулах тэмцээн єнгєрсєн ням гаригт єндєрлєсєн юм.

Улирлын турш авсан оноогоороо «Коринтианс» тэргvvлсэн ч «Интернасионал»-ынхан алтан медаль манай багийнх байх ёстой хэмээн гомдоллож байгаа юм. Тэмцээний сvvлчийн тоглолтод хоёр баг хоёулаа хожигдсон ч («Коринтианс» «Гойяс»т 2:3-аар, «Интернасионал» «Куритибе»-д 0:1-ээр) «Коринтианс» ардаа явсан «Интер»-ээс гурван оноогоор илvv байсан давамгайллаа хадгалж чадав. Єнгєц харвал гурвын гурван оноогоор єрсєлдєгчєєсєє тасарсан «Коринтианс» аваргын алтан медалийг зvvх нь тодорхой мэт. Гэвч «Интернасионал»-ынхны гомдоллоод байгаад учир бий аж.

Тэр учир шалтгаан нь юу вэ?
Аварга шалгаруулах тэмцээн ид єрнєж байх vед шvvгч Эдилсон Перейра де Карвальо нэгэн хачирхалтай мэдэгдэл хийснээс энэ шуугиан vvдэлтэй ажээ.
Тэрбээр «Бусдын єгсєн даалгаврын дагуу зарим тоглолтод єєрийн зvгээс боломжтой бvх аргаар нєлєєлж, тэдний хожуулах хэрэгтэй гэсэн багт vйлчилж байсан» хэмээн мэдэгдсэн юм байна. Бразилийн хєлбємбєгийн холбоо энэ талаар яаралтай арга хэмжээ авч, шvvгч де Карвальогийн тэмцээн шvvх эрхийг бvх насаар нь хасаж, шvvсэн 11 тоглолтыг нь дахин тоглуулах шийдвэр гаргасан аж.

Дээрх 11 тоглолтын хоёрт нь «Коринтианс» єртєж, хоёуланд нь хожигдсон байхад «Интернасионал» нэг удаа тоглохдоо єрсєлдєгчєє хожсон аж. Дахин тоглолтод «Коринтианс» нэг хожиж, нэг тэнцсэнээр дєрвєн оноо авсан бол, «Интер» дахиад л хожсон байна.
Тэгэхээр хэрвээ мєнєєх «гайтай» 11 тоглолт дахин болж, «Коринтианс» дєрвєн оноо нэмж аваагvй бол «Интернасионал» нэг оноогоор «Коринтианс»-аас илvv гарах байсан гэсэн vг.

Угаасаа «Интер»-ийнхэн 11 тоглолтыг дахин явуулахын эсрэг байсан юм. Yvнийхээ учрыг тэд «Де Карвальо бvх тоглолтыг булхайтай шvvгээгvй» хэмээн тайлбарлаж байжээ. Тиймээс «Интер»-ийн балиашгууд хотынхоо шvvхэд нэхэмжлэл гаргаж, нутгийнх нь шvvгчид мэдээж хэрэг, нэхэмжлэлийн шаардлагыг хангах vндэслэлтэй хэмээн шийдвэрлэж. Гэхдээ Бразилийн хєлбємбєгийн холбоо ямар байр суурьтай байгаагаа одоогоор илэрхийлээгvй байна.

«Коринтианс», «Интер» хоёрын хэн нь ч аваргалсан, тэдний хувьд улстаа дєрєв дэх удаагаа тэргvvлэх юм.
Хэн нь жинхэнэ аварга вэ гэдгийг Бразилийн хєлбємбєгийн холбооны шийдвэр эцэслэнтодруулах ажээ.

Дєнгєж єндєрлєєд буй аварга шалгаруулах тэмцээний хамгийн олон гоол оруулсан довтлогчоор 39 настай алдарт Ромарио тодорсон байна. Тэрбээр «Васко да Гама» багт тоглож байгаа бєгєєд улирлын турш 22 гоолоор єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаажээ.
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Mr S » Wed Dec 07, 2005 9:58 am

хөөрхий Виери цагтаа ч алж байсан чинь одоо Сэри А-н 2005 Golden Flop /лигийн хамгийн муу тоглогч/ шагналын эзэн болчихсон тууж явдаг байна ш дээ......... 32 настай довтлогч маань МИЛАНД ирснээс хойш маш олон боломж алдах болсон билээ.......... 2-рт ИНТЕР-н Солари оржээ........... РЕАЛ-с мөн энэ зун ирсэн.............. уг шалгаруулалтыг КАТЭРСПОРТ гэдэг РАЙ-н салбар радиогоор хийдэг билээ............ энэ жил Виери 2922 санал авч Солари 2919 санал авчээ............
ноднин энэ шагналыг Juventus defender Nicola Legrottaglie уржнан Ривалдо МИЛАНД байхдаа хүртэж байжээ.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Dec 07, 2005 10:04 am

Испанийн РЕАЛ-н спорт хариуцсан захирал Ариго Сакки энэ улирал дуусгаад РЕАЛ-г орхино гэнэ.......... гэхдээ энэ шийдвэрийг гэр бүлйинхэн нь ятгаж гаргуулсан гэнэ.......... тэрээр шийдвэрээ БАРСА-тай тоглохоос өмнө гаргачихсан байсан гэнэ........... энэ Итали эр энэ зун РЕАЛ-г 90 сая евро гаргуулж Robinho and Julio Baptista, Spain defender and Uruguayan duo Pablo Garcia and Carlos Diogo нарыг авахуулсан........... гэтэл эдгээр нөхөд РЕАЛД тус болохгүй л байна.......... 59 настай экс Итали МИЛАН-ы дасгалжуулагчийн тоглогч авах нүд нь муудсан болтой........ мань эр ноднин өдийд РЕАЛД ирэхдээ Перезд том том юм ярьж байж орсон билээ.......... мэргэжлийн хүчирхэг баг болгоно гэж.......... гэтэл чаддаггүй одоо бүүр явах тухай бодож улирал хурдан дуусаасай гэж байгаа гэнэ......... Люкс-г хөөлөө........... дараа нь Сакки аж......... Сакки ч хөөгдөхөөсөө өмнө өөрөө гарах аж...........ийнхүү сүйрч байгаа онгоцноос бүгд зугтаж байгаа дүр зураг харагдаад л...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Dec 07, 2005 10:18 am

ДАШТ-н сугалаа.......... нөгөөдөр гарна............. Лэпзигт.......

А хэсгийг Герман /зохион байгуулагч улс/ толгойлж, харин F хэсгийг дэлхийн аваргууд Бразил толгойлох аж...........
харин бусад хэсгүүдийг England, Spain, Mexico, France, Argentina and Italy нар толгойлох аж............. хэсэг толгойлох багуудийг ФИФА-н рэтингээр зарлаж байгаа аж.............

харин 2-р багуудад: Australia, the five African finalists: Ghana, Ivory Coast, Tunisia, Angola and Togo, South American teams Ecuador and Paraguay нар
3-рт: Европын 8 баг.......... Croatia, Czech Republic, Netherlands, Poland, Portugal, Sweden, Switzerland, Ukraine
хэсгийн 4-р багуудад: four Asian teams: Iran, Japan, Saudi Arabia, South Korea, the three CONCACAF Costa Rica, Trinidad & Tobago and the United States

одоо 9-нд эдгээр багууд аль хэсэгт орохыг сугалах болно...............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Dec 07, 2005 10:29 am

ДАШТ-н аваргууд 24.5 million Swiss Francs (£10million) шагнал авах гэнэ........... нийт шагналын сан SFr300 million (£116 million) билээ............. ДАШТ-д оролцож байгаа баг бүр SFr6 million (£2.25 million) авах аж.............

The eight teams beaten in the second round will get SFr8.5 million (£3.5million) and the four defeated quarter-finalists will get SFr11.5 million.
The two beaten semi-finalists will each get SFr21.5 million (£8million), with no cash incentive for winning the third-place match.
The beaten finalists on July 9 in Berlin will be almost as richly rewarded as the winners with SFr22.5 million on offer.

ДАШТ-д шалгарсан улс бүрийн холбоод 1 сая франк бэлтгэлдээ зориул гэж ФИФА-с өгөх гэнэ........... мөн ДАШТ-н үеэр улс бүрийн шигшээ болон шигшээгийн ажилтан 45 хүнд өдрийн 400 франк олгох аж............ аймаар юм аа........... ДАШТ-д шалгарвал баяжих юм бна даа........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Dec 07, 2005 10:32 am

ФИФА-с шигшээдээ урьсан тоглогчид 5 сарын 15-наас хойш ямар нэг тэмцээн уралдаанд оролцохыг хориглосон шийдвэр гарлаа............. эцсийн хугацаа 5 сарын 15.......... гэхдээ Аваргуудын лигийн финалын тоглолтонд хамаарахгүй гэнэ......... 5 сарын 17-нд АЛ-н финал болох юм.......... шигшээд уригдсан 23 тоглогчид АЛ-н финалаас өөр ямар нэг тэмцээн уралдаанд оролцохгүй ажээ............ 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд ДАШТ болно............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Dec 07, 2005 10:33 am

World Cup trophy to go on first global tour

LEIPZIG, Germany, Dec 6 (Reuters) - Fans will get a rare chance to see the World Cup trophy with their own eyes when soccer's most coveted prize goes on tour for the first time next year.

The solid gold trophy, usually only seen by the public on TV, will be on show in 31 cities in 28 countries ahead of the 2006 World Cup finals in Germany.

The tour, announced by FIFA on Tuesday, will start in Accra in Ghana on January 7 and end on April 10 in Rome.

A full schedule has yet to be released but FIFA said it would not be confined to countries that have qualified for the World Cup. The trophy will then go on a national tour in Germany.

The trophy was designed by Silvio Gazzaniga and awarded for the first time at the 1974 finals. The original Jules Rimet trophy was won outright by Brazil when they won the competition for the third time in 1970.
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Thu Dec 08, 2005 9:31 am

Хөлбөмбөгтэй холбоотой баячуудыг FourFourTwo magazine - с шалгаруулжээ............ тоглогчийн хувьд Бэкэм тасархай тэргүүлсэн бол хөрөнгө оруулагчдын хувьд Роман тасархай тэргүүлсэн байна.............. МАН-ы америк босс 4-рт оржээ.......... энэ шалгаруулалт зөвхөн Английн тоглогч болон Английн багуудын тухайд авч үзсэн билээ.........

Top 20 players

1 David Beckham (Real Madrid) £75m
2 Dennis Bergkamp (Arsenal) £37m
3 Michael Owen (Newcastle) £30m
4 Robbie Fowler (Manchester City) £28m
5 Sol Campbell (Arsenal) £26m
6 Roy Keane (Unattached) £25m
7 Alan Shearer (Newcastle) £22m
8 Rio Ferdinand (Manchester United) £20m
8 Ryan Giggs (Manchester United) £20m
8 Ruud van Nistelrooy (Manchester United) £20m
11 Thierry Henry (Arsenal) £18m
12 Emile Heskey (Birmingham) £11m
13 Didier Drogba (Chelsea) £10m
13 Duncan Ferguson (Everton) £10m
13 Steven Gerrard (Liverpool) £10m
13 Frank Lampard (Chelsea) £10m
13 Freddie Ljungberg (Arsenal) £10m
13 John Terry (Chelsea) £10m
19 Jimmy Floyd Hasselbaink (Middlesbrough) £8m
20 Wayne Rooney (Manchester United) £8m

Top 10 investors

1 Roman Abramovich (Chelsea) - oil, industry - £10b
2 Joseph Lewis (Tottenham, Rangers) - finance - £2b
3 Dermot Desmond (Celtic) - finance - £867m
4 Sir Alan Sugar (Tottenham) - electronics - £760m
5 Malcolm Glazer (Manchester United) - investment - £735m
6 Trevor Hemmings (Charlton) - property - £730m
7 Walker family (Blackburn) - steel/airline - £680m
8 David Sullivan (Birmingham) - publishing - £575m
9 David Murray (Rangers) - metals/property - £550m
10 David Gold (Birmingham) - books/erotica - £515m
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Аагий » Thu Dec 08, 2005 3:08 pm

Өчигдөр ESPN-ний мэдээгээр гараад байсан. Манай багийн ахлагч Бекхем нээрээ рекламаар алдаг юм байна лээ. Пепси, эдэрээс бол нэлээн юм хусдаг биз..
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Xtreme.So » Sun Dec 11, 2005 3:48 pm

Шинэ бємбєг бразилчуудад илvv таалагдана
«Адидас» фирм ирэх жил Германд болох хєлбємбєгийн ДАШТ-д зориулж 10 сая бємбєг vйлдвэрлэх тєлєвлєгєєтэйгээ дэлгэжээ.

Шинэ бємбєгийг єнєє шєнє Лайпциг хотноо болох сугалааны vеэр олон нийтэд танилцуулах юм. Энэ бємбєг Латин Америкийн багуудад, ялангуяа бразилчуудад илvv таалагдах байх гэж «Адидас»-ын гvйцэтгэх захирал Герберт Хайнер єгvvлсэн байна.

Урьд ємнєхийг бодвол энэ бємбєг арай хєнгєн, эзэмшихэд илvv хялбар байх аж. Дашрамд хэлэхэд «Адидас» фирм 2002 оны ДАШТ болон «Евро-2004»-д зориулж зургаан сая бємбєг vйлдвэрлэж байсан юм.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby beckham_7 » Wed Dec 14, 2005 1:49 pm


Name Club (Country) Gls Val Pts
1 Tarmo Neemelo* (FC TVMK Tallinn) (EST) 41 1 41
2 Miroslav Klose (Werder Bremen) (GER) 16 2 32
2 Luca Toni (ACF Fiorentina) (ITA) 16 2 32
4 Mantas Savenas*( FK Ekranas) (LTU) 27 1 27
5 David Trezeguet (Juventus) (ITA) 13 2 26
5 Samuel Eto'o FC (Barcelona) (ESP) 13 2 26
5 Maksim Gruznov * (JK Trans Narva) (EST) 26 1 26
8 Tomas Radzinevicius* (FK Suduva) (LTU) 25 1 25
12 Pauleta (Paris Saint-Germain FC) (FRA) 12 2 24
9 Grzegorz Piechna Korona Kielce (POL) 16 1.5 24
9 Ole Martin Årst* Tromsø IL (NOR) 16 1.5 24
12 Ruud van Nistelrooij (Manchester United FC) (ENG) 11 2 22
12 Frank Lampard (Chelsea FC) (ENG) 11 2 22
12 Ebi Smolarek BV (Borussia Dortmund) (GER) 11 2 22
12 Jason Byrne* Shelbourne FC (IRL) 22 1 22
16 Kris Boyd Kilmarnock FC (SCO) 14 1.5 21
16 Eduardo NK Dinamo Zagreb (CRO) 14 1.5 21
16 Dmitry Kirichenko* FC Moskva (RUS) 14 1.5 21
16 Egil Ostenstad* Viking FK (NOR) 14 1.5 21
One United.
beckham_7
 
Posts: 169
Joined: Mon Dec 05, 2005 11:50 am
Location: Beckham gamm palace

Postby beckham_7 » Wed Dec 14, 2005 1:50 pm

Terguulegchid iim baidaltai yavj bna....
One United.
beckham_7
 
Posts: 169
Joined: Mon Dec 05, 2005 11:50 am
Location: Beckham gamm palace

Postby chinggisiin_tsavchilt » Thu Dec 15, 2005 5:13 pm

Margaash onoolttoi uy CL-giin........
sportoor amisgal.........
chinggisiin_tsavchilt
 
Posts: 107
Joined: Thu Dec 08, 2005 1:46 am
Location: Belguim-Ant-pen

Postby Raul_ag » Fri Dec 16, 2005 6:27 am

12 sariin 16 nii 20-30 sugalaatai
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby Xtreme.So » Fri Dec 16, 2005 9:11 am

Хєгшин тивийн лидерvvд бужигнаантай байна


Дєрвєн жилд нэг удаа болдог хєлбємбєгийн их «тулаан» эхлэх цаг ойртлоо. Yндсэндээ дєрвєн жилийн турш vргэлжилсэн, хэн нь шилдгийг шалгаруулах их сунгаа єндєрлєж, тив тивийг тєлєєлєн шалгарсан багууд ямар хэсэгт орж, хэн нь хэнтэйгээ єрсєлдєхийг сонгох сугалаа єндєрлєлєє. Єнєєхєндєє хєлбємбєгийн ертєнцийн гол чимээ шуугиан энэ хавиас сонсогдож буй хэдий ч хєгшин тивийн ногоон талбайнуудад єрсєлдєєн ид дундаа байна.

Европын хийгээд дэлхийн хєлбємбєгт голлох нэр нєлєєтэй шилдэг багуудаар сонин юу байгаа бол? Ялангуяа ажил хэрэг нь шинэ улиралд нэг их бvтэмжтэй бус байгаа «Реал», «АС Милан», «Манчестер» хавиар эргэлдээд vзэх нь уншигчдад сонин байх болов уу. Хойд хєршид нэгэн улирал дуусаж, шинэ улирлын ємнєх халаа, сэлгээ, панз наймаа хєл ихтэй байгаа.

«Локомотив» серб, Оросын шигшээ орос дасгалжуулагчтай болов
ОХУ-ын хєлбємбєгийн шилдэг багуудын нэг «Локомотив»-ийг дасгалжуулж байсан Юрий Семин vндэсний шигшээгийн “ерєнхий” болж, баг нь дэлхийн аваргын шигшээ тэмцээнээс мултарсны дараа чєлєєлєгдєн, энэ завсар «Локо» шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан билээ.
Гадаад дотоодын хэд хэдэн мэргэжилтнийг нухацтай судалсны эцэст «Локо»-гийн удирдлагууд Сербийн иргэн Славолюб Муслин дээр тогтжээ.

Одоогоор Бельгийн «Локерен» клубт ерєнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа тvvний гэрээний хугацаа оны эцсээр дуусах юм. «Муслин багаа ямагт илvv шинэ шатанд аваачиж чаддаг дасгалжуулагч. Зєвхєн баг ч биш, тоглогчдыг ч «єсгєж хvмvvжvvлэхдээ» сайн. «Бордо»-д ажиллаж байхад нь тvvний удирдлагад залуу Лизаразю, Зидан нар шилдэг хєлбємбєгчийн гараагаа эхэлсэн. Манай баг залуучууд олонтой. Муслинийг сонгосны нэгэн учир энэ. Тэр довтлох хэлбэрийн тактикийг эрхэмлэдэг. Ємнє нь ажиллаж байсан багтаа тэр дандаа гурван довтлогч тоглуулдаг байсан» хэмээн «тємєр замчдын» багийн ерєнхийлєгч Валерий Филатов хэлсэн байна.

Гадаадаас дасгалжуулагч урьж шигшээ багаа удирдуулах хувилбар нэлээд дєхvv хэмээн ярьж байсан ОХУ-ын хєлбємбєгийн холбоо нутаг нэгтнээ илvvд vзжээ. Шигшээгийн ерєнхий дасгалжуулагчийн туслахаар ажиллаж, сvvлийн vед vvрэг гvйцэтгэгчээр томилогдоод байсан Александр Бородюк 2008 он хvртэл шигшээг удирдахаар боллоо. Тэрбээр 1980-аад оны сvvлчийн ЗХУ-ын шилдэг хєлбємбєгчдийн нэг бєгєєд нутагтаа тоглож байгаад Бундеслигт очиж, нэлээд хэдэн оныг элээснийхээ дараа дасгалжуулагчийн албанд шилжсэн юм.

Садангийнхны «цуст тулаан»
Италийн алдарт «Милан» баг улсынхаа аварга шалгаруулах тэмцээний 15-р тойрогт нутаг, гарал нэгт «Интер»-т 2:3-аар хожигджээ. Милан хэмээх нэгэн хотоор овоглосон, тєрєл садны холбоотой энэ хоёр баг нэлээд эртнээс «яс vзэлцдэг», балиашгууд нь ч хоорондоо сvрхий «барилдчихдаг» уламжлал тогтсон бєгєєд 2002 оны гуравдугаар сараас хойш «Интер» єрсєлдєгчєє нэг ч хожиж чадаагvй байгаа тул тоглолт италичуудын онцгой сонирхлыг татсан нь аргагvй биз ээ.

14 тойргийн дараах байдлаар «Интер» гуравт явсан «Милан»-аас хоёр онооны дутуу дєрєвдvгээр байрт байсан юм. Хэрвээ хожиж чадвал байраа хоёроор урагшлуулж аман хvзvvнд хvрэх байлаа. Тиймээс «Интер»-ийнхэн заавал хожно гэсэн бодолтойгоор талбайд гарсан нь биеллээ олжээ.

Тоглолтын эхний vед Адриана, Шевченко нар тус бvр нэг гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос оруулж, хоёрдугаар vед «Интер»-ийн Мартинс (59 мин), «Милан»-ы Стам (83) нар єрсєлдєгчийнхєє хаалгыг мялааснаар тоглолт тэнцээгээр єндєрлєж магадгvй болжээ. Гэвч тоглолтын цаг дуусаж, шvvгчийн нэмэлт минут vргэлжилж байх vеэр Станковичийн булангаас цохисон бємбєгийг Адриана мєргєж гоол оруулснаар «Интер»-т удтал хvлээсэн ялалт нь ирсэн байна.
Милан хоёр дараалан хожигдож буй нь энэ бєгєєд ємнєх тойрогт «Кьево»-д євдєг шороодсон билээ.

«Цуст тулаан» хэмээн нэрлэсний учир ч санамсаргvй хэрэг биш. Мартинс «Милан»-ы Калазегийн хємсгийг зад цохиж, «Интер»-ийн Верон Шевченког шанаадаж, «Интер»-ийн Самюэл Жилардиногийн хамрыг хугалснаар нэгдvгээр vе дууссан бол хоёрдугаар vед Фигу (Интер)-гийн уруулыг Шимич сэт цохисон нь тоглолт хэр ширvvн єрсєлдєєнтэй болсныг илэрхийлэх биз ээ.
Италийн аварга шалгаруулах тэмцээнийг одоогоор «Ювентус» (42 оноо) тэргvvлж, «Интер» (32), «Фиорентина» (32), «Милан» (31) удаалж байна.

«Манчестер» Сэр Алексаа огцруулах уу?
Английн «Премьер лиг»-ийн шилдэг баг «Манчестер Юнайтад» урагш муутай байна. Аваргуудын лигийн сvvлийн тоглолтод «Бенфика»-д хожигдсоныхоо дараа єнгєрсєн ням гаригт «Эвертон»-той тоглож, 1:1-ээр тэнцжээ. Алдарт «МЮ» сvvлийн 10 жилд анх удаа Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын шатнаас мултрав.

Европын цомын тэмцээнээс мултарсан ч улсынхаа аваргад амжилттай тоглож, тэргvvлэн «нэрээ цэвэрлэх» явдал Сэр Алекс Фергюсоны ойрын зорилго болоод байгаа юм. Энэ бол амаргvй зорилт бєгєєд одоогоор Лигийг тэргvvлж яваа «Челси»-гээс баг нь бvхэл бvтэн 12 оноогоор дутуу, гуравдугаар байрт байна. «Эвертон»-той тоглохын ємнє хоёрт байсан боловч, тэнцэж ганцхан оноо халаасалснаар гурав луу шидэгджээ.

Аваргуудын лигээс мултарсных нь дараа Сэр Алексийг шvvмжилж эхэлсэн «vгэн сум» улам ширvvсч, тvvнийг огцруулах талаар хатуухан шаардаж эхэллээ.
Харин «Эвертон»-ы болон Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Свен Юран Эрикссон тvvнийг ємєєрч, «Фергюсоныг дарамталж, шаналгах хэрэггvй. Тэр гайхамшигтай дасгалжуулагч. Жил ирэх бvр «Манчестер» дээд тєвшний тоглолт vзvvлж байгаа. Ямар ч багт эрт орой нэгэн цагт уруудалт, уналт тохиолддог. «МЮ» Фергюсоны тусламжтайгаар удахгvй хуучин байдалдаа эргэн орно гэдэгт би итгэлтэй байна» хэмээжээ.

Английн «Премьер лиг»-ийг «Челси» (43 оноо) тэргvvлж, «Ливерпуль» (31), «МЮ» (31), «Тоттенхэм» (27), «Болтон» (27), «Арсенал» (26) багууд удаалж байна.

«Реал» Лопесийг vнэлэх болов уу?
Багийн ахлах дасгалжуулагчийн vvргийг гvйцэтгэж байгаа Хуан Рамон Лопес Карогийн удирдлагаар улсынхаа аваргад анх удаа тоглосон «Реал» «Малага»-г талбайд нь 2:0-ээр хожив.

Ням гаригт єндєрлєсєн 15 дугаар тойргийн тоглолтуудаас «Реал» Вандерлей Лушембургогоо халсны дараа ямар тоглолт vзvvлэх нь вэ гэдэг нь хамгийн их сонирхол татаж байсан нь мэдээж. Шинэ ахлах дасгалжуулагчийн нэрийг одоогоор зарлаагvй байгаа бєгєєд Лопес Каро «жинхлэх» эсэх нь ч тодорхойгvй байна. «Реал»-ын тvvхэнд Боске хэмээх дасгалжуулагч vvрэг гvйцэтгэгчээс «жинхэлж», гялалзсан амжилт vзvvлж байсан билээ.

Лопес Каро ємнєх долоо хоногт нь «Реал»-ийг удирдаж, Аваргуудын лигт оролцсон бєгєєд Грекийн «Олимпиакос» багт хожигдсон юм. Гэхдээ «Реал» дараагийн шатанд шалгарах нь нэгэнт тодорхой болчихсон тул нєєц бvрэлдэхvvнтэйгээр тоглолтод оролцсон.

Испанийн аварга шалгаруулах тэмцээнийг «Барселона» (34 оноо) тэргvvлж, «Реал» (28 оноотой) гуравт явж байна.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby Xtreme.So » Fri Dec 16, 2005 9:12 am

NBA, NHL-ийн долоо хоногийн шилдгvvд


NBA-ийн єнгєрсєн долоо хоногийн шилдэг тоглогчоор «Филадельфи»-гийн Аллен Айверсон, «Клипперс»-ийн Элтон Брэнд нар тодорчээ. Улирагч долоо хоногт «Филадельфи» гурван тоглолтынхоо хоёрт нь хожиход Айверсон нэг тоглолтод дунджаар 36 оноо авч, найман дамжуулалт хийн, 2.3 удаа бємбєг тасалсан аж. Тэрбээр хоёр тоглолтод нь 40-єєс дээш оноо авсан юм.

Э.Брэнд багаа дєрвєн тоглолтын гуравт нь хожиход гол vvрэг гvйцэтгэсэн бєгєєд тоглолтын дундаж vзvvлэлт нь 31 оноо, 11.5 удаагийн самбараас бємбєг авалт, дєрвєн блок-шот, 3.8 дамжуулалт болжээ. Тэр дєрвєн тоглолтод дєрвvvлэнд нь дабл-дабл хийсэн нь vнэхээр гайхалтай сайн vзvvлэлт юм.

NHL «Сан Хосе»-гийн тєвийн довтлогч Жо Торнтон, «Калгари»-гийн хаалгач Микка Кипрусофф нарыг шилдгээр нэрлэсэн байна. Торнтон гурван тоглолтод хоёр шайбаар єрсєлдєгчийнхєє хаалгыг мялааж, зургаан удаа гоолын дамжуулалт хийсэн бєгєєд тэрбээр тун саяхан «Бостон»-оос шилжиж ирсэн билээ.

Тэрбээр нийт 45 оноо аваад байгаа нь Лигийн хоёр дахь шилдэг vзvvлэлт юм. «Калгари»-гийн финлянд хаалгач єнгєрсєн долоо хоногт хаалганд цохисон шайбын 98.3 хувийг хамгаалж амжсан тєдийгvй, нэг тоглолтод ердєє 0.47 шайб алдсан vзvvлэлтээс шилдэгт шалгарчээ.

** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

???

Postby Xtreme.So » Fri Dec 16, 2005 9:14 am

Мадридын эрдэнэ



Фернандо Жозе Торрес Санс
1983 оны гуравдугаар сарын 20-нд Испанийн нийслэл Мадрид хотод тєрсєн.
Мэргэжлийн хєлбємбєгч.
Испанийн шигшээ болон “Атлетико Мадрид” багийн тєвийн довтлогч, 183 см єндєр, 70 кг жинтэй
Сvvлийн vед испаничууд залгамж хойч vедээ санаа зовохооргvй болжээ.
Раулийг залган олон авьяаслаг тоглогч тодрон гарч ирсний нэг нь Мадридын эрдэнэ Фернандо Торрес юм.
Фернандо анх 17 настайдаа Испанийн єсвєрийн шигшээ багт багтан Европын АШТ-д оролцож, олны танил болж эхэлсэн юм.

Тус тэмцээнд Испанийн залуучууд єрсєлдєгчєє ээлж дараалан буулгаж авсаар аваргалсан бол лидер тоглогч Торрес нь долоон гоол оруулж шилдэг довтлогчоор шалгарчээ.
Тэр vеэс хойш тvvнийг Раулийг залгамжлагч хэмээн нэрийдэж, маш их итгэл хvлээлгэх болов.
2001 онд анх томчуудтай мєр зэрэгцэн хvч vзэх болж, “Атлетико” багтай гэрээ байгуулав. Харин 2003-2004 оны улирал эхлэхэд 19 настай Фернандо аль хэдийнэ багийн ахлагч болсон байлаа.

2003 оны арванхоёрдугаар сард тэр багтайгаа таван жилийн хугацаатай 27 сая еврогийн гэрээ байгуулав. Энэ нь тvvнийг тус клубийн тvvхэн дэх хамгийн баян тоглогч болгосон юм.
2002-2003 оны улиралд Фернандо 29 тоглолтод 13 гоол хийж, цєєнгvй оновчтой дамжуулалт єгч мэргэжилтнvvдээс єндєр vнэлгээ авчээ. Энэ мєчєєс хойш тvvнийг “El nino” буюу “жаалхvv” хэмээн хочлох болов. Тvvний хvvхдэрхvv царайнаас vvдэн ийм хоч єгсєн юм. Мєн хэвлэлийнхэн тvvнийг алдарт Эмилио Бутрагеньотой зvйрлэх дуртай байдаг.

Дараагийн улиралд Фернандо ур чадвараа улам ахиулж, єрсєлдєгчийнхєє хаалганд 20 гоол хийж, багтаа UEFA-гийн цомд хvч vзэх эрх авчирчээ.
Тєдий л удалгvй авьяаслаг залуу довтлогч дасгалжуулагч Иньяки Саесын хараанд єртєн Испанийн шигшээд дуудагдсан нь санамсаргvй хэрэг биш байлаа.

Харамсалтай нь Португалд болсон Европын АШТ-д испаничууд хvссэн амжилтаа vзvvлж чадалгvй, шєвгийн дєрєвт талбайн эзэн Португалд хожигдон гэртээ харих болов. Гэхдээ “жаалхvv” багийн лидер Раультай муугvй хєл нийлж чадахаа харуулсан юм. 2004-2005 онд Фернандо урьдын адил тогтмол амжилттай тоглон 16 гоол хийсэн ч баг нь олигтой амжилт vзvvлсэнгvй, 12-р байр эзэлжээ.
Ийм авьяаслаг тоглогч даруухан “Атлетико”-д тохирохгvй хэмээн олон хvн зєвлєдєг боловч тэр тєрєлх багаа орхих хvсэлгvйгээ удаа дараа мэдэгдэж байсан.

Тvvнийг багтаа элсvvлэхээр “Реал Мадрид”, “МЮ”, “Арсенал”, Ливерпуль” зэрэг “томчууд” зvтгэсэн ч талаар болсон юм.
“Челси”-гийн босс Роман Абрамович тvvнийг авахаар шаргуу хєєцєлдєж 30 сая евро санал болгосон ч тэрбээр мєн л татгалзсан хариу єгчээ.
Тvvний хамгийн нандин хvсэл нь Испанийн шигшээ багтаа тус болж, ДАШТ-д амжилттай оролцох гэнэ. Ямартай ч ирэх жил Германд хурцаар гялалзах оддын нэг нь “жаалхvv” байх болов уу.
** Arsenal ReaL MadRiD **
Xtreme.So
 
Posts: 33
Joined: Mon Dec 05, 2005 5:33 pm
Location: Arsenal Club

Postby sbpaogrit » Tue Jan 17, 2006 8:54 am

Angliin holbombogiin shigshee bagiin dasgaljuulagch Swen Goran Erikson nileen maapaantai ymand oroozoldjee.
Dubai-d baihad ni arabiin negen setguulch huuramch shaih bolon tuuntei nuuzaar yrilzjee, tegeed yrilzahdaa nuuz video kamer ashiglasan bn.
Yrianiig gol sedev ni :Erikson delhiin avargiin daraa Angliin 1-r ligiin Aston-Vila bagiin dasgaljuulagchaar ajillana, tegeed Beckham,Owen,Ferdinand ,Rooney nariig avchirah talaar ted nartai yrih bolon oort ni 7.2 say euro ogoh tuhai . ym bn.
ene buheniig Angliin TV suvguudaar damjuulllaa.
Delhiin avarga ehlehees 5 han sariin omno iim ym garch baigaa ni mash noztoi zuil l dee. :oops:
sbpaogrit
sbpaogrit
 
Posts: 15
Joined: Tue Jan 17, 2006 8:16 am
Location: uk

Postby Gankhuu » Tue Jan 17, 2006 9:49 am

Huurhii
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gankhuu » Tue Jan 17, 2006 10:22 am

Vladimir Putin: EU "Football Imperialism"
Image
European holboonoos yavuulj baigaa uil ajillagaag hulbumguduh imperalism gejee. Uchir ni EUropean holboonii 25 gishuun uls delhiin 207 orniig udirdaj biagaa ni huleen zuvshuurhiin argagui gejee. Mun European holboo ni heterhii ih eropean hulbumbugiin temtseenuuded oroltsoj enuugeeree delhiid nuluuluhiig sanaarhaj baina hemeeje.
FIFA-giin yurunhiilugch Blatter: Hulbumbug bol delhiin umch gejee.
Putin: Ene unen bolovch. EU bol imperialistuud gejee.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Next

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron