Chelsea FC :The Blues:

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby rednasca » Mon Feb 26, 2007 9:44 am

Миний тойм бичнэ ч гэж юу байхав....гэхдээ нэгэнт л үзсэн хойно хэдэн өгүүлбэр оруулья...
Оросын 7 ТВ хэлсэн амандаа хүрч гайхалтай шигшээ тоглолтыг үзүүллээ....Тайлбарлагч нь манай телевизийн түүхэнд анх удаа ийм сайхан зүйл үзүүлэх гэж байна гэж орилоод л....:mrgreen:
Буунууд үнэхээр сайн баг юм....Туре, Баптиста нарыг эс тооцвол бүгд шахуу бацаанууд.....гэлээ гээд нөгөө гайхалтай хөлбөмбөгөө үзүүлээд л....лав л эхний 20 минут манай талбай дээр тоглолт үргэлжлэв....хэд хэдэн аюултай довтолгоонуудын нэг нь үр дүнгээ өглөө....Валкотт, Диаби нар сайхан ойлголцож, дээр нь Терри маань алдаа гаргаж, эхний гоол орлоо....Тео өөрийнхөө анхны гоол болсон бөмбөгийг Чехийн их талд хөнгөхөн хаяад л гүйчихэв....
Ахмад буунууд болох Онри, Росицки, Глэб, Фламини нар нөөц тоглогчдын суудалд баярлалдаад л.....
гэхдээ манайхан юу гэж л дүү нарыг давруулав гэж...Баллакийн алсын дамжуулалтыг Дрогба хүлээн авч, Шевад нэг дамжуулах гэж харсанаа /одооноос овоо Шевад дамжуулах тухай бодож буй бололтой....:RD/ шууд гусав....Алмуниа муу тулдаа л алдчих боллоо....гэхдээ бөмбөг хүлээн авахдаа отон тоглолтод орсон байх талтай л юм.....1-1....
манайхан байдлыг хүндрүүлэхийг хүссэнгүй....завсарлагааны дараа талбайд Роббен гарч ирлээ.....байдал шууд л өөрчлөгдөж байгаа нь мэдэгдэж байв....
эвгүй кроссууд сүн сүн хийгээд л.....буунууд ч хагас боломжууд бий болгоод л....ер нь Чех маань үнэхээр дэлхийн шилдэгүүдийн нэг гэдгээ олон талаар баталсан тоглолт болсон доо....
гэвч..........булангаас ирсэн бөмбөгөнд Терри маань сунаж мөргөх гэж байгаад Диабид зад өшиглүүлэв....санаандгүй гэж хэлэх л байх....гэхдээ л тэгж аймаар хүчтэй өшиглөх хэрэг байсан юм болов уу л гэж эргэлзэх юм....ахлагч маань шууд гулжганаад нам болов.....тоглогчид сандралдан эмчийг дуудна....хурдлаарай....юу болоод байнаа....арай.....тэр хөдөлгөөнгүй....ухаан алджээ.....гэхдээ ийм удаан уу....эмч нар ирээд ч нэмэргүй....бүгд айдсанд автав....нилээн удсаны дараа түүний гар хөдөлж байна...ашгүй дээ....Террид минь ямар гээч хараал хүрээ вэ? түүнийг дамнуурган дээр хүчилтөрөгчийн баг зүүлгэж, хүзүүнд нь хамгаалалт хийгээд авч гарав....2 талын хөгжөөн дэмжигчид алга ташин түүний үдэв....
талбайд Микел гарч ирлээ....айлаас ч Глеб, Адебаяор нар тоглолтод оров....тоглолт улам ширүүслээ....Фабрегас, Денилсон нар талбайн дунд маш сайн тоглож байна....Манай Лампард ч яаж дутахав....галзуу цохилт хийлээ.....ГООООЛ гэх гэтэл хөндлөвч цохиод гараад явчихав.....гэвч тун удалгүй Дрогба Роббены кроссыг Сендеросоос түрүүлж мөргөсөнийг Алмуниа яаж ч сунаад хүрсэнгүй ээ....тоглолтын 84 дэх минут байлаа....гэхдээ шүүгч 7-8 минут нэмэх нь ойлгомжтой....
тун удалгүй бүхэл тоглолтын турш бүтэлгүйтсэн Шева Дрогбагийн сайхан дамжуулалтыг зад цохисон ч хөндлөвч ойн гарав....орсон бол тоглолт дуусах байлаа....
тайлбарлагч нь Буунуудыг гоол хийгээчээ.....би энэ сайхан хөлбөмбөгийг дахиж 30 минут үзмээр байна гээд л....ер нь Буунуудын дэмжигч бололтой....дахин дахин л нэг юм давтаад....:RD....жинхэнэ гайхалтай шигшээ тоглолт болж байна....гайхалтай гоолууд, гайхалтай гэмтэл ч гэх шиг....
за тэгж байтал тоглолтын төгсгөлд жинхэнэ гайхалтай маргаан болж, талууд зодолдох дөхөв....Бридж сүүлд хэвтсэн байхыг харахад хэн нэг нь амжаад цохисон уу? яасан....мэдэх юм алга....Микел талбайн голд Фабрегасыг цамцнаас татан унагасны дараа өнөөх нь босч ирээд дайраад....юу юугүй л шавааралдаад...нэг мэдсэн 2 дасгалжуулагч дунд нь гүйж явна....шигшээ тоглолт, цомын төлөө үзэж байгаа хүмүүсийн хор шар буцалж байсан биз.....шүүгч ч шийдвэрээ гаргаж, Микел, Туре, Адебаяор нарыг хөөв....Лампард, Фабрегас шарлав.....Адебаяор шүүгчийн шийдвэрт их эгдүүцэж байгаа бололтой.....хайрт ах Онри нь гарч ирж тайвшруулж байгаа харагдана....
тоглолт нийтдээ 102 минут үргэлжлэв....ойрд ийм юм үзсэнгүй шүү.....
за ингээд бид бүхэн энэ жилийн анхны цомоо авлаа....дахин олныг авах биз ээ.....энэ ялалт бидний ахлагч ЖОН ТЕРРИ-д маань зориулагдсан билээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Bright » Mon Feb 26, 2007 11:52 am

Наскад их баярлалаа.
Гэснээс сая зодооны бичлэгийг дахиж сайн үзсэн чинь Фабрегас хожих гэж нэлээн шатаж байсан бололтой дог шүү. Угаасаа хамгийн сайн тоглож байсан нь юм чинь арга ч үгүй биз дээ. Лампардыг салгах гэж очингуут шууд хүзүүдэж энэ тэр, тэгснээ Жозе, Шева гээл тааралдсантайгаа хэрэлдээл, түлхээл, хэхэ.
Харин тэр Адебаяор хөөрхий амьтан дунд нь учраа мэдэхгүй манаргаж яваал улаан авсан байшд, азгүй ч амьтан бол доо :mrgreen:
Carefree-Wherever you may be-Chelsea FC
User avatar
Bright
 
Posts: 116
Joined: Tue Jan 24, 2006 1:48 pm

Postby Hristos » Mon Feb 26, 2007 11:55 am

Bright wrote:Наскад их баярлалаа.
Гэснээс сая зодооны бичлэгийг дахиж сайн үзсэн чинь Фабрегас хожих гэж нэлээн шатаж байсан бололтой дог шүү. Угаасаа хамгийн сайн тоглож байсан нь юм чинь арга ч үгүй биз дээ. Лампардыг салгах гэж очингуут шууд хүзүүдэж энэ тэр, тэгснээ Жозе, Шева гээл тааралдсантайгаа хэрэлдээл, түлхээл, хэхэ.
Харин тэр Адебаяор хөөрхий амьтан дунд нь учраа мэдэхгүй манаргаж яваал улаан авсан байшд, азгүй ч амьтан бол доо :mrgreen:

адьяабаяр бол царай муугаасаа хэлмэгдлээ . Уг нь хүмүүсийг салгаад явж байсан чинь шүүгч энэ алуурчин царайт сайн юм хийх баагий биш гээд торгочдог байна . Терри хурдан эдгээсэй, Танкчид нэмэгдээд байх болтой
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby mick » Mon Feb 26, 2007 12:43 pm

Image
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Feb 26, 2007 12:47 pm

Тэрри гайгүй гэнээ.
Баяр тэмдэглэхээр Миллениумд эргэж ирсэн гэнэ.

Төмөр Тэрри юмаа. Эндээс хэдэн сайн ном уншуулахаас цагаан хэл ам идсэн гэж бууж байна лээ...Суудал нь өнцөгдсөн ч байж магад...:-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Feb 26, 2007 12:50 pm

Арсэналын пацаанууд үнэхээр сайн байсаан ялангуяа эхний таймд...
Даан ч 2-оос жаахан суугаад 2 эвгүй гоол алдангуутаа шатчихсан...
Амжилт хүсье гэж...
Аягүй бол энэ хэдэн ноход чимээгүй болохгүй янзтай...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Mon Feb 26, 2007 1:13 pm

Наска сайхан тойм тавьж.
Би саяхан л ирлээ л дээ.
Брайт нэг юм тавих биз...

Нээрээ:
Chelsea are reported to be lining up a £50million summer raid for unsettled Barcelona striker Samuel Eto'o who could be on the move.

Valencia reject £45M Chelsea bid for Villa

гэжээ. Энэ зун нэг довтлогч авах нээдээ...8-)
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Mr S » Mon Feb 26, 2007 1:16 pm

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby MyLoVe » Mon Feb 26, 2007 1:19 pm

yamar saihan bainaa oird daramtand orood hetsuu baisan yum odoo buur tom amisgaa ablaa arsenal chuudaa ennees uur saihan yum yu baihav dee haha chadaj baigaa yum chin hehe
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Postby UNIVERSE » Mon Feb 26, 2007 1:44 pm

ГАЙХАЛ ТЭРРИ МИЛЛЕНИУМ СТАДИОНД БУЦАЖ ИРЭВ
Өчигдөр Жон Тэрри Карлин Цомын шигшээд толгойгоо өшиглүүлж ухаа алдан эмнэлэгт хүргэдсэн билээ. Гэвч түүнээс хойш 2 цаг хүрэхгүй хугацааны дараа энэхүү чанга эр Миллениум Стадионд буцаж ирсэн байна.
Англи болон Челсигийн ахлагч маань Буучдын торгуулийн талбайд Абоу Диабигаар толгойтой хүчтэй өшиглүүлэн унасан нь өнгөрсөн намрын Чехийн аймшигт бэртлийг санагдуулж байв. Тэр мөчид түүн дээр хоёр талын тоглогчид болон эмч нар бүчиж байсан бөгөөд энэ үед Тэрриг хэлээ залгисан байна/ хэлээ залгина гэхээр яадаг юм болдоо/ гэсэн аймшигт мэдээг эмч нар түгээж байлаа. Энэ үед Английн босс Стив Макларен түүнийг суудалнаасаа босож харж байсан гэнэ.
Гэвч тэрээр төмөр хүн аж. Өнгөрөгч долоо хоногын дундуур Аваргуудын лигийн тоглолтонд шагайгаа булгалсан авч дороо эдгэрсэн. Энэ тоглолтонд оролцож болно гэсэн дүгнэлт тоглогчидын нэрс өгөхөөс хэдхэн минутын өмнө гарсан байна. Маш хурдан эдгэрсэн, гэвч дахиад гэмтэл, дахиад л зүгээр... Ямар сайхан мэдээ вэ?
Эмнэлэгт үзүүлсний дараа Лондонгийн оройн 6 цагын орчимд тэрээр нөгөө л тоглолтын хувцастайгаа Арсеналыг 2-1 –р буулган, энэ улиралын анхны цомыг авч баярлалдан буй багынхан дээрээ ирсэн байна.
Тэрриг гэмтэн гарч явах үед манай босс Жозе Морино Чехийн аймшигт гэмтэл шиг гавлын ясаа цуулуулчихлаа хэмээн бодсон гэнэ. /Ер нь бүгд тэгж бодсон байх/
Гэвч Английн ахлагч маань Миллениум стадион буцан ирсэн, Арсенал болон Английн физио Гари Левинг тэвэрч байснаас харахад түүнд ямар нэгэн өвдөлт байгаа шинж харагдаагүй гэнэ.
Жозе Морино
"Заримдаа хөлбөмбөгт гайхалтай зүйлс тохиолддог. Энэ улирал бид Петр Чех, Карло Гудисини нарыг алдаж тийм нөхцөл байдал орж байлаа, тиймээс юуны түрүүн бидний ухаан тийм муу зүйл бодогдсон. Юун түрүүн тэр зүгээр болов уу гэсэн бодол орж ирсэн. Жоны эхнэр болон бяцхан хүүхдүүд нь энд байна, тэгээд хамгийн чухал нь тэр зүгээр бүрэн бүтэн байна. Дахиад хэлье тэр зүгээр гэдгийг бид мэдсэн, бид одоо хөлбөмбөгийн тухай бодож чадахаар боллоо.” гэжээ
Хэдийгээр Диаби аюултай үйлдэл хийсэн ч Жозе түүнийг буруутгасангүй.
"Жон түүнд аюултай харагдсан, тэгээд Арсеналын тоглогч маань хаалгаа хамгаалахыг оролдсон байх, Тиймээс энэ талаар түүнийг буруутгах бодол надад алга даа” гэжээ
Морино одоо Тэрриг ирэх хагас сайны чухал премьершипд тоглож болох эсэхийг мэдэхээр хүлээж байна.
Ирэх бямбад манайх Порпэйтэй Фраттон Паркад тоглох бөгөөд премьерлигийн үлдэж буй тоглолт бүр бидэнд чухал байгаа билээ.
Ер нь энэ жил манайх маш их гэмтэл бэртэл дагуулж байгаагийн дээр том зорилгодоо багадсан скүадтай байгаа нь гол аюул болж байгаа юм. Энэ нь Жозегийн хамгийн том толгойны өвчин болоод байгаа билээ.
Тэрбээр "Энэ өглөө манай эмч намайг сэрээсэнгүй, тиймээс би маш их баяртай байсан. Бусдаар бол энэ улирал тэр надад хэн нэгэн гэмтсэн эсвэл өвдсөн талаар дуулгахаар өглөө бүр намайг сэрээж байсан нь бүр хэвийн зүйл болсон.
"Харин өнөө өглөө Майкэл Эссэйн 90 минут тоглож болохооргүй байсан. Гэвч тэр төвд тоглолтын үед Тэрри гэмтсэн учраас төвийн хамгаалалтанд тоглож тэмцээнийг бүрэн дуусгах шаардлагатай болсон” гэсэн байна.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Аагий » Mon Feb 26, 2007 1:59 pm

ТЕРРИ ЯРИАНГҮЙ ЖИНХЭНЭ ЭР ХҮН. ТЭГЖ ӨШИГЛҮҮЛЧЭЭД ГАЙГҮЙ ГЭХЭЭР ҮНЭХЭЭР БАХАРХМААР БАЙНА ШҮҮ.

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Аагий » Mon Feb 26, 2007 2:03 pm

rednasca wrote:Бридж сүүлд хэвтсэн байхыг харахад хэн нэг нь амжаад цохисон уу? яасан....мэдэх юм алга....


Би нэг сайтнаас ингэж уншсан. Туре Бриджийг цохьсон юм шиг байгаан. Тэгээд шүүгч тэрийг мэдэлгүй гэмгүй шахуу (гэхдээ үсчээд байсан л даа) Адебаяорт улаан өгсөн юм байна лээ.
Гэхдээ буруу ойлгосон байж магад шүү. Сайн мэдээлэлтэй нь залруулаарай.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby UNIVERSE » Mon Feb 26, 2007 2:21 pm

МИКЕЛ: БИ УЛААН КАРТ АВАХААР ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭГҮЙ

Image

Манай улаан картчин Микел Жон Оби Карлинг Цомоо өргөцгөөсний дараа улаан авсан талаараа бяцхан тайлбар өгч.
Тоглолт дуусч байхад хожигдсондоо шартсан бацаан буучид нар зодоон үүсгэж, манайхаас Микел, Арсеналаас Турэ, Адебаёр нар хөөгдсөн билээ.
Мөн хоёр клуб ХХ-с торгууль хүлээж магадгүй гэнэ. Тоглогчидоо хянаж чадаагүй хэргээр. Ялангуйяа Арсенал торгуульд унах нь зайлшгүй аж. Учир нь Адебаёор талбайг орхих үедээ зэвүүцэлээ эвгүй илэрхийлсэн юм байх.
Микел мэдэгдэхдээ: " Энэ бол сэтгэл хөдлөлийн зүйл байсан. Би түүнийгээ дарж чадсан. Энэ тохиолдсон зүйлд би маш их харамсаж байна, гэвч улаан жавтий хүртчихлээ.
"Би болсон зүйл уучлал хүсэж л чадах байна, би үнэхээр хүлцэл өчье. Юу болсныг би үнэхээр тайлбарлаж чадахгүй,Ер нь бол эхлээд би Турэг татсан, шүүгч ч тоглолтыг зогсоож тэдэнд чөлөөт цохилт өгсөн шүү дээ. Гэтэл тэр надруу дайрсан, гэвч шүүгч надад улаан карт өгчихсөн. Шүүгч тэдэнд аль хэдийн чөлөөт цохилт өгчихсөн байхад тэр надруу яагаад дайрсны учигыг би ёстой мэдэхгүй.
" Би түүнд хүрээгүй, би гараа доор байлгаж байсан, гэхдээ тэр намайг цохиогүй, гагцхүү тэр надруу дайрсан, бид харин эсрэг тэмцэлдээгүй. Энэ бол хэцүү тулаан биш л дээ гэхдээ би өөрийгөө хамгаалах ёстой байсан. “
“ Энэ улиралд би хоёр улаан карт авлаа. Эхнийхийг нь би авахаар байсан, харин сүүлийнхийг бол тэгээгүй “

"За бусдаар бол би үнэхээр баяртай байна. Энэ цом биднийх, мөн миний авч буй анхны цом”
Микел мөн Жон Тэрриг буцаж ирсэн талаар ярьж. Тэрри стадионы хувцас солих өрөөнд баярлалдан буй багынхан дээрээ ирж тэднийг маш их баярлуулсан гэнэ.
Бүх л Челсигийн тоглогчид түүнийг халуунаар тэврэн баяр хүргэсэн байна.
Энэ талаар Микел хэлэхдээ: "Бид түүнийг хувцас солих өрөөнд орж ирэхийг хараад маш их баярласан. Болсон зүйл түүнийг хувьд маш эмгэнэлтэй байсан болохоор шүү дээ.
"Хүн бүр түүнийг тэвэрч, би хувьдаа гэнэт түүнийг ингээд ороод ирэнгүүт айсан, учир нь тэр хаалганы хажууд тэр яаж өшиглүүлж унасныг харсан болохоор”
"Гэвч тэр үнэхээр хүчтэй залуу юм. Тэр буцаж ирсэн бөгөөд маш баяртай байна лээ”
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby mick » Mon Feb 26, 2007 2:44 pm

Драгба улирлын 28 дахь гоолоо хийлээ...:-D

Нөгөө Адайр баярын хувьд Лампарлын толгой руу 2 цохисоныг нь хажуугийн шүүгч нэмж хэлээд улаан авсан. Хөгийн гар даа эрх хүүхэд шиг...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby ebe » Mon Feb 26, 2007 2:48 pm

W.Bridge-iig Arsenal-iin soliltsoogoor orj irsen Eboue tsoxisniig shyygch anzaaralgyi ongorloo. Arsenal-iin toglogchid ixenx ni Africa garaltai ychraas sarmagchin met aashlav.....
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Postby mick » Mon Feb 26, 2007 2:50 pm

Зурган дээр яг өшиглөе алаад хаяна гэсэн байдалтай байна билээ, тэгээд ч дараахан нь Вэнгэр шууд суулгана лээ. Алуулчиж магадгүй гэж айсан биз.

Харин бас нэг шартай хар Эбуйе /ингэж л дуудах байх/ Бриджийг нударгалж унагасны төлөө шар тэгээд өмнөхтэйгээ улаан эсвэл шууд улаан авах байсан ч өгөөгүй шт.

Бас нэг хэлэх зүйл бол Арсеналын эмч нар Тэрригийн гэмтэл дээр их сайхан сэтгэл гаргаж шуурхай ажиллаж байсан нь сайхан санагдсан шүү... /Хүчтэй мяалахаа 1 сар болилоо хоолтой буунуудаа/:mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Hristos » Mon Feb 26, 2007 2:58 pm

Цэнхэрүүд ч төмөр юмаа. Чехийг бараг үхлээ, жил тоглохгүй л гэсэн хүрээд ирсэн. Терриг бас үхэж байна уу гээд би хүртэл санаа зовсон чинь яагаачгүй байна. Яавал ийм болох вэ?
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby mick » Mon Feb 26, 2007 3:24 pm

Chelsea boss Mourinho to demand new £8M-a-year deal!!!

Овоо муу гар уу?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby *R9* » Mon Feb 26, 2007 4:11 pm

За юу ч гэсэн сайхан ялалт авсан байна. Тоглолт үзсэн юм шиг тоймууд уншиж эгзэгтэй бичлэг үзлээ.

Зарим нэг сайхан өшиглөлт энэ тэр гэж байгаа хүмүүс спорт андуураад байна уу л гэж би хэлмээр байна. тайбокс энэ тэр дээр тэгэж хэлж болох л юм. Харин хөл бөмбөг дээр тэгэхгүй байхаа. Ингэж хэлж байгаа нь их л муухай сонсогдож байнадаа. /ТЖ, Хүлгээ/
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby mick » Mon Feb 26, 2007 4:51 pm

Actim Player Rankings

Name Team Index Score
1 Didier Drogba Chelsea 493
2 Frank Lampard Chelsea 473
3 Cristiano Ronaldo Manchester United 466
4 Gareth Barry Aston Villa 441
5 Wayne Rooney Manchester United 417
6 Steve Finnan Liverpool 406
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby chukcha2002 » Mon Feb 26, 2007 5:44 pm

Image
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Hristos » Mon Feb 26, 2007 6:38 pm

Жозе шуналтай гар юмаа. Арсагийн хүүхдүүдийг хожчоод юу гэж бодсон юм бол? цэнхэрүүд хөөгөөд явуулаач. Жозегоос болоод анти Челси олон болж байгаашт. 8 сая гэснүү даварж байнаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby orangeman » Tue Feb 27, 2007 2:24 am

Тэрриг гайгуй байгаа гэдэг нь ямар сайхан мэдээ унэхээр аймар авхуулсан байналээ уначихаад гар энэ тэр нь татчихсан аймар харагдаж байналээ шуу..............
2 цаг ч хурэхгуй багийнхантайгаа ялалтаа тэмдэглээд явж байна гэдэг
ЖИНХЭНЭ ЭР ХУН ЖИНХЭНЭ АХЛАГЧ
GOOD LUCK :eek:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby Nomer 10 » Tue Feb 27, 2007 7:25 am

UNIVERSE wrote:ГАЙХАЛ ТЭРРИ МИЛЛЕНИУМ СТАДИОНД БУЦАЖ ИРЭВ
Жозе Морино
"Заримдаа хөлбөмбөгт гайхалтай зүйлс тохиолддог. Энэ улирал бид Петр Чех, Карло Гудисини нарыг алдаж тийм нөхцөл байдал орж байлаа, тиймээс юуны түрүүн бидний ухаан тийм муу зүйл бодогдсон. Юун түрүүн тэр зүгээр болов уу гэсэн бодол орж ирсэн. Жоны эхнэр болон бяцхан хүүхдүүд нь энд байна, тэгээд хамгийн чухал нь тэр зүгээр бүрэн бүтэн байна. Дахиад хэлье тэр зүгээр гэдгийг бид мэдсэн, бид одоо хөлбөмбөгийн тухай бодож чадахаар боллоо.” гэжээ.


Аюултай юм болжээ. Юниверс хүртэл дуулианы шуугианаар буцаад ирцэн бна шд хэхэ. Монгол хэл бас тэгж байгаад хэцүү шүү. Нэг үсэг алдаж уншихад л утга нь шал өөр болж бна шд. бид одоо хөлбөмбөгийн тухай бодож чадахаа боллоо гэж уншаад гайхлаа шд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue Feb 27, 2007 7:28 am

Манчестерын Роналдо Испани явчихвал дараа жилээс юм уу тэрний дараа улирлаас эхлээд Арсенал олон жил босоо бөх шиг байна даа, Английн ногоон зүлгэн дээр.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests