Page 1 of 1

DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Mon Feb 12, 2018 4:38 pm
by Бадруул
Image

За Дэрэн клубынхээ сэдвийг нээчихье.
Энэ багийн фэн болоод :ногоон: 2 жил болж байна.
Лигт өөрийн гэсэн арга барилаараа тоглож, үзүүштэй тоглолт харуулдийм даа манай хүүхдүүд..
Жил ирэх тусам хүүхдүүдийн ур чадвар, туршлага нэмэгдэж, дагаад амжилт ч дээшилсээр яваа.

Лигт тоглосон анхны жилдээ 7-р байр, 2016 онд лигт 5-р байр, түрүү жил 4-р байранд орсон.
Холбооны цомд 2016 онд финалдахдаа Хангарьдад нухуулсан бол түрүү жил шөвгийн 4-т ФС Улаанбаатарын эсрэг 2:0-ээс ганган эргэн ирсэн ч нэмэлт цагт түлээ гоол алдаад, нухуулсан.

Дэрэнгийнхээ талаар мэдээ мэдээлэл оруулаад явж байнаа... :beer

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Mon Feb 12, 2018 4:38 pm
by Бадруул
Админ модууд байвал энэ зурагны хэмжээг жаахан багасгаад өгөөрэй

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Mon Feb 12, 2018 4:42 pm
by DaaGi LFC
Ямар ч байсан subs хийчихъе.

Sent from my GT-N7100 using Tapatalk

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Mon Feb 12, 2018 5:03 pm
by meesh
UB City Тэмүүжин Мөнхоргил Жансерик 3-т санал тавина гэж ярьж байна лээ Даш чинь дээр нэвтрүүлэгээр.

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Mon Feb 12, 2018 5:04 pm
by Бадруул
meesh wrote:UB City Тэмүүжин Мөнхоргил Жансерик 3-т санал тавина гэж ярьж байна лээ Даш чинь дээр нэвтрүүлэгээр.

Шууд игнор хийсэн шд...
Хосоо амьсгаагийн хийх гэж байсан эхний наймаа шууд фэйлдсэн :ногоон: :ногоон:

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Thu Feb 15, 2018 10:30 am
by rednasca
хүүхдүүдийн амьдрал бодно шүү... хэхэ...

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Thu Feb 15, 2018 1:16 pm
by Bold9
Бадруул wrote:
meesh wrote:UB City Тэмүүжин Мөнхоргил Жансерик 3-т санал тавина гэж ярьж байна лээ Даш чинь дээр нэвтрүүлэгээр.

Шууд игнор хийсэн шд...
Хосоо амьсгаагийн хийх гэж байсан эхний наймаа шууд фэйлдсэн :ногоон: :ногоон:

Байр нтр гэвэл яахын танайх

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

PostPosted: Thu Jan 10, 2019 2:50 pm
by Бадруул
Войкан минь өнөөдөр нутаг буцлаа.

Одоогоос хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын хөлбөмбөг үсрэнгүй хөгжиж, өөрчлөгдснийг хөлбөмбөг гадарладаг хүн бүгд л хэлэх байх. Үүнд Дэрэн клуб, Войкан дасгалжуулагчийн нөлөө чамгүй их юм.

Дээд лигийн үнэмлэхүй аварга Эрчимийг тэр дахин сэргээж, сүүлийн 3 жил дараалан тэд лигтээ босоо хэвээр байна. Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Дэрэн клубын 15,16 настай хөвгүүдээ удирдан дээд лигт анх орж, жилээс жилд Войканы хөвгүүдийн ур чадвар, амжилт нь өссөөр байгаа нь түүний хөдөлмөрийн нэгхэн хэсэг. Монголын хөлбөмбөгт хамгийн гоёмсог хөлбөмбөгийг Дэрэн тоглож, алсаас буудсан дамжуулалт зонхилсон хөлбөмбөгийг халж болно гэдгийг тэр Дэрэнгээр дамжуулан харуулж чадсан.

Монголын сагсанбөмбөг нэг хэсэг огцом хөгжиж, улмаар чансаа амжилт нь ч дагаад өссөн. Энэ амжилтын үндэс нь Пак хэмээх Өмнөд Солонгос эр байсныг хожим сагсанбөмбөг сонирхогчид ойлгосон билээ. Тэр л бэлтгэл сургуулилт, сагсанбөмбөгийн мэргэжлийн арга техникийн анхны суурийиг тавьсан гэдэг. Войканыгаа би Пактай адилтгамаар санагддаг юм. Зан ааш хурц ч ажил мэргэжилдээ бүхнээ зориулдаг дайчин занг нь үнэхээр биширмээр. Монголын хөлбөмбөгт түүний оруулсан хувь нэмэр маш их гэдгийг мэдэх олон хүмүүс бий. Пак багшийг явсны дараа мэдсэн шиг дараа нь ойлгох хүмүүс ч гарах байх.

Ямартай ч түүний тарьсан үр жимснүүд өнөөдөр Монголын хөлбөмбөгийн нүүр царай болж эхлээд байна. Харьцахад заримдаа хүндрэлтэй ч хамтран ажиллахад дэндүү урамтай, гайхамшигтай эрч хүчтэй, гал цогтой, зарчимдаа хэтэрхий үнэнч түүн шиг мэргэжлийн хүнтэй ховорхон учирч байлаа.

Монголын хөлбөмбөгийн төлөө, Дэрэн клубын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа найз минь, бас ах минь... Цаашдын замналд чинь томоос том амжилт хүсье. УДахгүй дахиад эргэн уулзах биз ээ....

Thank you for everything my amigo...

Image