Page 1 of 2

Улаанбаатар сити ФС

PostPosted: Fri Aug 19, 2016 7:17 am
by Цогоо
Image

Багийн эзэн - Ганзориг Дашням
Багийн менежер - Бадамсүрэн Бадрахжаргал
Ахлах дасгалжуулагч - Гонгоржав Даваа-Очир
Туслах дасгалжуулагч - Батсайхан Тамир

Хаалгач
86 Ратто Жиакома
24 Пүрэв Тэнгис 1996.09.08
33 Энхбаатар Ерөөлт 1997.0812

Хамгаалагч
20 Гажхүү Баяндорж 1994.12.06
22 Жаргалсайхан Өгөөдэйхүү 1994.10.21
18 Гантөмөр Болд-Эрдэнэ 1994.09.13
14 Жамъянсүрэн Далайжаргал 1995.06.20
13 Пүрэвжав Буянхишиг 1995.09.14
2 Дашдорж Анхбаяр 1994.0715
4 Сергеевич Артем
3 Мөнхбаатар Алтанхүү 1989.11.09
21 Эрдэнэдалай Дэлгэрмөрөн 1993.03.31
26 Сүхбаатар Азхүү 1993.02.08

Хагас хамгаалагч
77 Ганбат Амгалан
11 Хамхоев Ислам
7 Мягмар Батхишиг 1994.09.11
25 Гажхүү Хишигдорж
16 Батболд Чинсан
94 Алексей Николаевич Рябованов
8 Алтансүх Лхагвасүрэн 1992.06.17
12 Болдбаатар Цэрэнбаяр 1995.03.08
85 Гончигдорж Эрдэмхишиг

Довтлогч
10 Батболд Төгсбилэг 1995.02.05
19 Лосолсүрэн Мөнгөншагай 1993.03.31
17 Шилников Александр

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Fri Aug 19, 2016 9:30 am
by crusader
МТ групп ёстой гоё юм хийж байгаа.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Fri Oct 14, 2016 3:23 pm
by meesh
Эднийх ийм битүү талбай болж байгаа юм байна шт :-D

Image

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed May 03, 2017 4:35 pm
by meesh
Хан-Уулын 10-р хороонд барих юм гэнэ.

Image

Image

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed Jul 05, 2017 1:49 pm
by meesh
Мижгээг авчээ. Өнгөрсөн жилийн мэргэн бууч, 18 тоглолт 29 гоол.

Image

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed Jul 05, 2017 1:54 pm
by Батгэрэл
Энэ жил тоглосон уу?

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed Jul 05, 2017 2:06 pm
by meesh
Бүгдэд нь тоглоогүй ч хэдэн тоглолтонд тоглосон байхаа.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed May 23, 2018 1:26 am
by Tamiraaaa
City ene jil yamar muu ehelj bainaa. Uug ni goy goy naimaanuud hiisen de.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Thu Jul 26, 2018 5:38 pm
by Бадруул
Унаасай, доод лиг рүү :ногоон:

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Tue Jan 21, 2020 11:15 am
by meesh
Войкан, Гарьдаа хоёр дасгалжуулна гэнэ. Дээр харин шинэ жилийн өмнө Ситигийн зааланд Войкан дасгалжуулж байсан юм, эдний болжээ гэж мэдсэн. Гарьдааг харин Дэрэн яагаад явуулчихав? Шинэ гадаад дастай болоод таарахгүй гэж үзсэн үү?

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Tue Jan 21, 2020 11:21 am
by Villa_Bayaraa
Сагс дээр Баярцогт дасгалжуулагч Парк дасгалжуулагчийг дагалдаж байгаад сайн дасгалжуулагч болсон шиг Гарьдаа бас сайн юмыг нь сураад үлдэх хэрэгтэй дээ...

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Tue Jan 21, 2020 11:20 pm
by Бадруул
АФС-ийн урьдчилсан шатанд л удирдах түр гэрээ хийсэн юмаа

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed Jan 22, 2020 6:53 pm
by meesh
Аан. Сайхан загнаж л байна лээ, гэхдээ Войкан, Дэрэнгийн хувьд энгийн л байхдаа ккк

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Thu Feb 06, 2020 6:06 pm
by meesh
Монголын Улсын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлагч, Улаанбаатар сити клубын ахлагч Н.Цэдэнбал
Миний бие дараах мэдээллийг хөлбөмбөг сонирхогчид, тоглогчид, хөлбөмбөгийн клубууд болон Хөлбөмбөгийн холбоонд хүргэж байна. Миний бие 2017 оны 10 сараас Улаанбаатар сити клуб, эзэн Г.Дашнямтай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, цалиндаа 1 өрөө байр авахаар гэрээ байгуулсан. Гэвч надад өгсөн байрны өмчлөгч нь гуравдагч этгээдын байр болж таарлаа. Миний бие гэрээний ямарч зүйл заалт зөрчөөгүй байхад, үндэслэлгүйгээр ажилаас хална гэрээг чинь цуцлана байраа өгөөд яв, гэх мэтээр дарамталж байна. Миний бие цалин, хөлстэй холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх хүртэл Улаанбаатар сити клубын төлөө тоглохгүй, бэлтгэлд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн боловч уг асуудлыг шийдвэрлэх талаар огт арга хэмжээ авахгүй, орон сууцыг чөлөөлөхийг шаардсан хэвээр байна. Клубын эзэн Г.Дашнямын уг үйлдэл, хэлж буй үг хэллэгээс нь харвал анхнаасаа намайг ямарч хөлс, цалингүй тоглуулж, сансандаа хүрч Лигийн аварга авхуулсаны дараа ийнхүү жудаггүй зан гаргаж, дарамталж байгаа нь гэрээ цаашид намайг тоглуулах бодолгүй байгааг харуулж байна. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг цаашид зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх болно.
Иймээс Би Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлагчийн хувьд, Монголын хөлбөмбөгийн хөгжилд саад болж буй энэ мэт шударга бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж, цаашид “Улаанбаатар сити” клуб болон бусад клубүүдтэй тоглогчийн гэрээ байгуулах гэж буй тоглогч, дүү нартаа дараах зүйлсийг анхааруулах хэрэгтэй байна.
Үүнд
1. Худал амлалтад итгэж, хайран цаг хугацаа, хүч хөдөлмөрөө алдахгүй байхад анхаар!
2. Гэрээнд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалсан заалт байгаа эсэхийг сайтар судла!
3. Клубээс санал болгосон гэрээнүүд нь хэт клубын эрх ашигт нийцсэн, хуурамч амлалт бүхий нөхцөл тусгагдсан байх магадлалтай тул мэргэжлийн хуульчдаас тусламж авч, хуульчтай хамт гэрээгээ байгуулах!
Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооноос ийм зохисгүй үйлдэл гаргаж буй клубуудэд арга хэмжээ тооцож, тоглогчдын эрх ашгийг хамгаалах талаар бодитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүүлийн үед клубуудын гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой маргаан их гарах болсонд анхаарал хандуулах цаг нь болсон.
Монгол улсын шигшээ багын ахлагч Н.Цэдэнбал

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Thu Feb 06, 2020 7:22 pm
by Gooner
Энэ асуудал дээр бол хөлбөмбөг өөрөө энэ замыг туулаад ирсэн байхад бүр анхнаас нь МХХ жоохон зохицуулалт эд нар хийгээд, агент гэж байдаг бол сургаад жоохон ч гэсэн мэргэжлийн хандаагүй нь жоохон тийм санагдлаа, тоглогч баг 2-ийн хооронд ийм асуудал гарах нь тодорхой байхад.
Бас ямар баг байлаа, нэг тоглогч фрийгээр авсан яагаад гэвэл Босманы гэрээ гэж ийм байдаг гээл сошл дээрээ тавьцан ч байх шиг, тэрэн дээрээ 2 баг нь маргаад л МХХ руугаа бичиг цаас шидээл, эхнээсээ про байсан бол ингэж гудамжны маягаар наймаа солилцоо, гэрээний асуудал явахгүй байсан болов уу.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Thu Feb 06, 2020 10:10 pm
by У.Тэмүүжин
МХХ-ны л буруу. Багууд бол ямар ч ашиггүй дан зардал шд. Шагналын сангаа нэмээд шагналаа цаг тухайд нь өгөөд, үзэгч ихтэй байдаг бол дагаад спонсорууд нэмэгдээд багууд ядаж балансаа барьдаг байсан бол ийм асуудлууд хэзээ ч гарахгүй. Ийм асуудал бол зөндөө байгаа. МХХ гэж нэг тулцан дампуу газар. Өчнөөн санхуужилт авдаг юм байж иймхэн юм зохион байгуулчиж чадахгүй.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Tue Feb 11, 2020 1:18 pm
by meesh
Энэ юу болов, багаа зарна болоод явцан уу

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Tue Feb 11, 2020 4:32 pm
by Bold9
МХБХолбоон ерөнхийлөгч болох зорилготой гэж харж байсан, Ганбаатарыг барахгүй болохоор хаяж байна уу?

Улаанбаатар Сити -д овоо мөнгө хаясан байх, эвтэйхэн явуулаад олон нийтийнх болгочихгүй.. Гоёо FC-н олон нийтийнх болгох танилцуулга нтр хийгээд байсан, тэрэн шиг л...


2015 онд МХБХ-ны сонгуулиар Мэдрээ, Ганбаатар өөр хэн хэн өрсөлөө, орон нутгаас ирж буй саналуудыг зочид буудалд байрлуулаад л, хэсэг бүлгээрээ уулзаад л аймар лобби явдаг юм байна лээ..

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Tue Feb 11, 2020 5:10 pm
by meesh
Бас баахан цалин цаавуугаа өгөөгүй нтр гээд байлуу АН-ын хэдэн залуус аваад бил үү,

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed Feb 12, 2020 8:52 am
by kayo
Би овоо мөнгө хөлбөмбөгт хаяж байна, болоо шдээ л гэж бодож байсан, гарахаар болчихвуу. Уг нь яг ийм бизнес хийдэг залуучууд хоббигоороо мөнгө оруулж байж л хөгжих юм байгаам л даа, тэрнээс одоохондоо монголд бол хөлбөмбөгөөс ашиг олно гэж байхгүй л дээ.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed Feb 12, 2020 6:10 pm
by Цоомоо
Ер нь энэ дээр бас хэцүү л дээ.
Ёстой шударга, шударга бусаар мөнгөтэй болсон нь хамаагүй, яг багийн спортод мөнгө оруулж байгаа хүмүүс цэвэр хоббигоороо л оруулж байгаа.
Эдийн засгийн хувьд ямар ч үр ашиг байхгүй.
Кайф ч нэг их аваад байгаа нь юу л бол, өөр олон юмнаас кайф авна.

Эд нар больчихьё гэхэд өөр баг авч яваад их бага хэмжээгээр 20 гаруй хүн цалинжуулаад байх өөр хүмүүс гарч ирнэ гэхэд хэцүү.
Тэгээд хамгийн гол нь үзэгч байхгүй учир маркетинг байдлаар ийш нь мөнгө оруулах нь бас утгагүй.

Яахав ийм хүчин зүйлүүд байгаа.
Гэхдээ нөгөө талаар энийгээ мэдсээр байж орчихоод, тодорхой хэмжээнд тоглогч нартай гэрээ хэлцэл хийсэн бол түүнийгээ өгөх л ёстой.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Wed Feb 12, 2020 6:12 pm
by meesh
Тх ярьсандаа л байх хэрэгтэй. Ийм оронд ФИФА-с ирж байгаа мөнгийг клубдэд амжилтаар хуваарилдаг бол яадаг юм бол, ийм туршлага байдаг юм бол уу?

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Thu Feb 13, 2020 4:10 pm
by Бадруул
ФИФА-аас орж ирдэг санхүүжилтийн тухайд,
Зөвхөн клубуудэд хөрөнгө оруулалт хийх байдлаар мөнгө өгнө гэвэл ФИФА зөвшөөрөх боломжгүй
Санхүүжилт нь жилдээ 3 хуваагдаж орж ирдэг, хийсэн ажлынхаа тайлан дүгнэлтээ явуулжийж мөнгөө авдаг бололтойм билээ

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Thu Feb 13, 2020 5:32 pm
by У.Тэмүүжин
Тэр мөнгөөр хангалттай маркетинг хийж болно доо. Ядаж ажилчидынхаа тоог нэмээд. Гүй яадаж аятайхан вебсайттай болж болдоггүй юм байх даа. Фэйсбүүкээр д хамаг мэдээллээ өгөх юм. Ямар ч архив хуучны юм харах мэдэх боломжгүй. Одоо тэгээд нарийн бичгийн дарга нь ЕТГын дарга болох юм гэсэн шд. МХХг самарч хаячаад одоо улс самархаар болж байх шиг байна.

Re: Улаанбаатар сити ФС

PostPosted: Thu Feb 13, 2020 6:43 pm
by meesh
Угаасаа ирж байгаа мөнгийг хусах гэж л хүн болгон зүтгээд байгаа шт. Ил тод болгочихвол хэн ч сонирхохгүй жинхэнэ хөлбөмбөгийн сэтгэлтэй хүмн гарч ирнэ. Эргээд хараарай морь, тэрнээс хойшихыг, өнгөрснийг анзаарахад энэ амаржаргалыг мундаг байх гэсэн адилхан нөхөр байсан даа.