Page 8 of 10

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 05, 2010 9:08 pm
by ABC
сая хальт мэдээ харсан чинь юун харууд гүйгээд байсан бэ?

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 05, 2010 10:21 pm
by Ricardokaka
нигери 2 гар бнлэ.1 нь довтлогч 1 нь хагас.хагас нь харин техниктэй сайн тоглогч харагдаад бсан.

Re: Mongolian championship

PostPosted: Thu Sep 09, 2010 3:25 pm
by Moza
Өчигдөр Хангарьд-Сэлэнгэ Пресс багуудын тоглолт үзлээ... Ёстой алаан боллоо доо... Тоглолт 3:2-р Хангарьдын ялалтаар дууссан. Амьдаар үзсэн хамгийн гоё тоглолт гэвэл энэ тоглолтыг л хэлэх бх. Тэр дунд нэг хар азарга бнаа. Сэлэнгийн хамгаалагчдыг ёстой ажилгүй болгож бн лээ... Тэр сүүлд хийдэг гоол бол яаая, монголд нэг ийм довтлогч бсан бол ч... Бас Төгсөө нэг ганган гоол хийсэн дээ...
9-11 нд Мазаалай-Хангарьд... Нийслэл лигийн Финал...
2 багийн давуу тал гэвэл Мазаалай 12 дахь тоглогчтой, Хангарьд Нигер-н 2 легонер тоглогчтой... Энэ тоглолт ч бас ширүүн болно доо...

Re: Mongolian championship

PostPosted: Thu Sep 09, 2010 8:32 pm
by Ganbi
өчигдөр Мозатай хамт үзсэн. ямар ч байсан Хангарьдийг холбооноос дарамтласнуу эсвэл үнэхээр болохгүй байсан уу Хангарьдийн дасгалжуулагчийг нэг тоглолтын эрхээр ахлагчийг нь лигийг дуустал эрхээр хангарьдийн туршлагатай хагас болон хамгаалалтийн жигүүрт сайн тоголдог тоглогчийг 6 сараар торгосон байна.
9-р сарын 11-нд Мазаалай мэдээж анх удаа үндэсний лигийн финалд үлдсэн. энэ тэдний энэ олон жилийн хүч хөдөлмөрийн үр шим гэж бодож байна тийм ч болохоор тэд хожихийн төлөө тоглоно.
Харин хангарьд тэд бараг цус сэлгэсэн гэж хэлж болно хуучиний тоглочдоос цөөхөн хэдхэн тоглогч үдсэн бөгөөд тэдгээр тоглогчид багийнхантай яг нэг гэр бүл шиг болсон байна лээ аргачгүй биз бараг 3 сар нэг гэрт хамт байгаа хүмүүс. Дээр нь тэдэнд 2 африк тоглогч байгаа (нэгнийх нь талаар csports мэдээ бэлдсэн гэсэн)

Re: Mongolian championship

PostPosted: Fri Sep 10, 2010 10:04 pm
by Moza
Маргааш "Нийслэл" лигийн финалын тоглолттой цуг үзэцгээхүү...
3-р байрын төлөөх тоглолт: УБДС-Сэлэнгэ Пресс... 14 цагаас...
Аваргын төлөөх тоглолт: Хангарьд-Мазаалай...16 цагаас...

Re: Mongolian championship

PostPosted: Sat Sep 11, 2010 12:06 am
by Ganbi
би бол мэдээж байгаа ш дээ

Re: Mongolian championship

PostPosted: Sat Sep 11, 2010 12:19 am
by richie_d4
очно гэцэн л байгаа

Re: Mongolian championship

PostPosted: Sat Sep 11, 2010 10:25 am
by attilla
Манайхаан финалийн бичлэг зураг энэ тэр тавиарай

Re: Mongolian championship

PostPosted: Sat Sep 11, 2010 8:01 pm
by Ariunbat
Манай Хангарьд Мазаалайг 2:1 хожиж аварга боллоо.Эхний үеийн дунд хэсэгт нэг алдсан ч цаг дуусхын өмнө нэгэн гайхалтай хаалттай цохилт хийн оноог тэнцүүлсэн.2-р үед айл 16 дотроо алдаа хийснээр финалт цохиж оноог 2:1 болгосон.Ингээд хамгаалсаар байгаад дуусгасан.Манай багийн нигер 2 ч гайгүй тоглодог юм бнлээ.Жижиг биетэйн хэд хэдэн аюултай довтолгоо хийгээд авсан.

Re: Mongolian championship

PostPosted: Sat Sep 11, 2010 9:26 pm
by Тэгшээ
Хангарьд схан хожлоо. Тэр 2 хар чинь Гана гэл үү? Монгол-н шигшээд аваасай нтр.

Re: Mongolian championship

PostPosted: Sat Sep 11, 2010 10:23 pm
by Moza
[quote="Тэгшзаяа"]Хангарьд схан хожлоо. Тэр 2 хар чинь Гана гэл үү? Монгол-н шигшээд аваасай нтр.[/quote]
Нигери гэсн. Жижиг нь нодлин болсон ю-17 дэлхийн аваргад орсон гэж бн лээ...

Нэрэ надруу өдөр хэн залгасан бэ? Лиг үзэж бну гэж...Оччоод залгахаа мартцан бн лээ...

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 12, 2010 11:44 am
by Ganbi
2 багийн хувьд 2-уулаа сайхан тоголсон Мазаалай багийн яг энэ бүрэлдэхүүн браг л 10аад жилийн өмнөөс л эхлэн мазаалайд бэлтгэгдэж байсан ч бусад өөр багт өөрсдийн хэрэгцээнээс болон тоглож байсан билээ. Харин энэ жилээс Жати буюу Алтантулга Гарьдмагнай зэрэг шилдэг тоглогчид нь эргэн үндсэн багтайгаа нийлснээр энэ багийг түүхэн амжилтанд хүргэсэн билээ тэдэнд баяр хүргье. Хангарьд багийн хувьд ихэнх нь шинэчлэгдсэн бүрэлдэхүүн байгаа Нигер улсын 2 африк тоглогчийг довтолгоо болон хагас хамгаалалтанд тавьснаар Монголын хөл бөмбөгт тэр дундаа хамгаалагчидад том сургамж болсоон гэж бодож байна. Хангарьд 7 - р сарын 2 - осс эхлэн хамт байралсны үр дүнд нэг гэр бүл шиг болон цомыг 6 жилийн дараа эргүүлэн авч чадлаа. Өчигдөрийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр та нарын ярьж байгаа жижиг хар буюу Реми : бид нэг гэр бүл байж чадсанаараа л яллаа гэж хэлсэн нь энэ багийн эв нэгдэл энэ цомын төлөө хичнээн их зүтгэснийг харуулж байгаамаа.

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 12, 2010 12:02 pm
by richie_d4
хүрэл нь юу болсын?

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 12, 2010 12:52 pm
by Bold9
Сайхан тоглолтууд болсон сурагтай, хөдөө яваад хэдэн хоног хөлбөмбөгөөс тасрав. Бооцоо нтрийг нилээн том тавьбал гадаадаас тоглогчид ирнэ дээ, Хангарьдын 2 хар булган сүүлтэй байгаасай,

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 12, 2010 3:09 pm
by G@naa
Гаднаас хүн ирж тоглож л байвал сайн шд. Манайханд туршлага болно, өрсөлдөөн ч ширүүснэ. Тэр 2-г элдвээр хэлж байнаа, нөгөө 2 нь ойлгохгүй нь сайхан юм даа. Тэр сав мав шиддэгээ бүр болимоор юм. Бүгд л ууж байсан ус ундааныхаа савыг талбайруу нүүлгэлээ.
Хүрэлийг нь Улаанбаатар авсан. Тэнцээд пэналти болоход Төгсөө алдаад.

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 12, 2010 5:16 pm
by richie_d4
маз-н хэдэн фенүүд л байхгүй юу. согтуу ирнэ хүн амьтан доромжилно усны саваа шиднэ.
уг нь тэгмээргүй л байгаам даа

Re: Mongolian championship

PostPosted: Sun Sep 12, 2010 8:00 pm
by Shaggy
[quote="richie_d4"]маз-н хэдэн фенүүд л байхгүй юу. согтуу ирнэ хүн амьтан доромжилно усны саваа шиднэ.
уг нь тэгмээргүй л байгаам даа[/quote]
дээр вилла баяраагийн бичсэн санаанд орчлоо мазаалайг хөдөөнийхөн, хоромхоныг хотыхон дэмждэг гэж

Re: Mongolian championship

PostPosted: Thu Mar 24, 2011 9:42 pm
by Г.Баяраа
Монголын хөлбөмбөгийн хамгийн том ривал ямар хоёр багийн хооронд байдаг вэ...үзэл бодлоо бичнэ үү

Re: Mongolian championship

PostPosted: Thu Mar 24, 2011 9:46 pm
by Moza
Минийхээр...
Эрчим - Хангарьд

Re: Mongolian championship

PostPosted: Fri Mar 25, 2011 9:09 am
by zorigtsaikhan
Энэ жил манай үндэсний "Нийслэл Лиг" мань маш олон трансфэр хийсний дүнд одоогоор Япон, Бразил, Турк, Нигэр, Хойд Солонгос орнуудаас тамирчид оролцох төлөвтэй байна.

Re: Mongolian championship

PostPosted: Fri Mar 25, 2011 8:23 pm
by ubc
Манай лиг дэндүү орой эхэлдэг юм биш уу? ойрхон байдаг Казакстан, Орост али 3 сарын эхээр эхэлсэн байна. Орост гэхэд Сибирт ч одийд тоглож л байна. Казакстан, Сибирт одоо -10-0 хэм орчим байна. Манайд 4 сарын дундуур эхлэхэд юу н болохгуй байгаа юм бол? Бараг одоо ч эхэлсэн ч болно. Хол бомбогоо сайн хогжуулиэ гэж байгаа бол 4 сараас 10 сар хуртэл манай лиг байнга явагдаж байх ёстой шуу. Англи Гэрман энэ тэрд бас л 1 сард шавар цасанд тоглоод болоод л байдаг штээ

Re: Mongolian championship

PostPosted: Sat Mar 26, 2011 10:33 am
by Batuka00
багуудтай холбоотой мэдээ бну? гаднаас ирэх хүмүүсийнх нь тухай ч юмуу хангарьдын 2 ирэх юм болуу 8 баг ордгоороо л орох у энэ жилээс л лигээ үзэх гэж бгаам л даа

Re: Mongolian championship

PostPosted: Sat Mar 26, 2011 9:05 pm
by bayarkhuu
Сэлэнгэ Пресс - Улаанбаатар хоёр тоглолохоороо алалцдагшдээ.......Одоо насанд хүрэгчдийн улсын аварга хаана болох гэж байгаа...энэ жилийн лигт сэлэнгэ пресс залуучуудаар 3т орсон багаараа дан залуучуудтай орно гэсэн.

Re: Mongolian championship

PostPosted: Wed Mar 30, 2011 2:12 pm
by bbman
маргааш эрдэнэтэд футзалийн улсийн аварга эхлэнэ гэнэ дээ

Re: Mongolian championship

PostPosted: Wed Mar 30, 2011 2:40 pm
by Kaka'8
манайхаас ямар ч хүн өөр улс-руу явахгүй нээ