"Чинжүүний" тухай энд

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Lampard » Tue Feb 20, 2007 12:22 am

ah nar tom hor nairuulaad suuj baisan baina sh de he he !
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Delger » Fri Mar 09, 2007 12:27 pm

Зөв л бодолтой ах нар байна. Таалагдаж байна аа.
User avatar
Delger
 
Posts: 37
Joined: Fri Jun 09, 2006 6:41 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby Beck7 » Thu May 29, 2008 12:17 am

Сайн байцгаана уу?
Та нар хөлбөмбөгийн холбооний гишүүн болцгоосон уу??
User avatar
Beck7
 
Posts: 17
Joined: Tue May 20, 2008 10:38 pm
Location: Česká Republika Praha

Re: "Чинжүүний" тухай энд

Postby lordington » Thu Mar 26, 2009 8:54 pm

[quote="Beck7"]Сайн байцгаана уу?
Та нар хөлбөмбөгийн холбооний гишүүн болцгоосон уу??[/quote]
Харх байгаа үед яаж гишүүн болох бэ дэ.
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re:

Postby haka » Tue May 12, 2009 12:45 pm

[quote="Khosoo"]манайхан энэ удаагийн азийн наадмыг өнжиж байгаа.. Бас л өлгөж авах асуудал[/quote]
Ирэх жилийнхийг бас өнжих байх даа. Өлгөж авах асуудал
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: "Чинжүүний" тухай энд

Postby Hartsaga » Sun Mar 21, 2010 2:25 pm

Монголын нэг л нартай сайхан өдөр манайх хөгжих байхдаа.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby goalman » Mon Mar 22, 2010 4:56 pm

Manai ulsiin hulbumbugchid sain sh dee...ta nar tegj bolohgui ee...udirdlaga muu bolood l yvahgui bgaa bolohoos....yahav toglogchdiin ur chadvar delhiin hemjeend ochihgui no todorhoi l doo...gehdee l jilees jild saijirch bgaa ni ilt medegdej bgaa ni saishaaltai....
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby goalman » Mon Mar 22, 2010 4:56 pm

tiim uu
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby bazuka » Thu Aug 12, 2010 1:14 pm

[quote="goalman"]Manai ulsiin hulbumbugchid sain sh dee...ta nar tegj bolohgui ee...udirdlaga muu bolood l yvahgui bgaa bolohoos....yahav toglogchdiin ur chadvar delhiin hemjeend ochihgui no todorhoi l doo...gehdee l jilees jild saijirch bgaa ni ilt medegdej bgaa ni saishaaltai....[/quote]


тэр ч унэн шуу
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: "Чинжүүний" тухай энд

Postby meesh » Thu Dec 08, 2011 11:33 am

Хөлбөмбөгийн холбоо FIFA-гаас хоёр тэрбум гаруй төгрөг авсан ч шигшээ нь өөдөлсөнгүй

2011.07.03

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Ч.Бат-Эрдэнэтэй Өдрийн сонины сурвалжлагч Д.Гансаруулын хийсэн ярилцлага

-Монголын өнөөгийн спортын салбарын бодлого, уг салбарыг авч яваа арга барилд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийн нэг нь та. Долдугаар сарын 3-нд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Мьянмарын талбайд ДАШТ-ий бүсийн урьдчилсан тоглолтын хариу тоглолтод 2-0-ээр хожигдож дэмжигчдийнхээ урмыг дахин хугаллаа. Үндэсний шигшээ баг нь ингээд олон дахин тэгээрээ хожигдоод байхаар шүтэн бишрэгчид нь гэлтгүй ард түмний дүргүйцэл төрж байх шиг. Хөлбөмбөгийн шигшээ фанатуудаасаа уучлал гуйх цаг нь болжээ?

-Харамсалтай зүйл болсон л доо, хожигдоод. Би ч гэсэн хөлбөмбөг сонирхдог. Их сургуульд байхдаа тоглодог байсан. Нэгдүгээр зэрэгтэй.

Мьянмар улс чансаагаараа 167 дугаарт бичигддэг юм билээ. Монгол 179 дүгээрт бичигдэж байгаа. Хожих төлөвлөгөөтэй байсан, анхны ялалтыг нутаг дээрээ авсан. Тамирчид маань байдгаараа л тоглосон байж таараа. Тэднийг буруутгах арга байхгүй. Харин энэ ялагдал спортын салбарын тогтолцоо зөв явж байна уу, үгүй юу гэдэгтэй холбогдож байна. Намайг юм бүхэнд шүүмжлэлтэй хандаад байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Болохгүй байгаа учраас шүүмжилдэг. Спортыг хөгжүүлж байгаа гэх энэ бодлоготой санал нийцэхгүй байгаа юм. Шууд хэлэхэд улс оронд байгаа бусад салбаруудаас хамгийн хоцрогдсон салбар нь спорт. Хуучны буюу социализмын үед авч явж байсан арга барилаараа л явж байна.

Өнөөдөр спортын бодлого чөлөөт бөх, жүдо гэсэн хэдэн төрөл рүүгээ л хандаад байдаг.

Хөлбөмбөгийн хувьд холбооных нь менежмент, хөгжүүлэх бодлого бас л сул байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны "Goal" төсөл манайд хоёр, гурван удаа хэрэгжиж нийт хоёр сая гаруй ам.доллар орж ирсэн юм билээ. Тэр их мөнгө хөлбөмбөгийн спортынхоо хөгжилд зарцуулагдаж уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв мөнгө тэр чигээрээ зарцуулагдаад манай баг өнөөдөр ингэж хожигдсон бол үнэхээр хэлэх үг алга. Гэтэл зарим хүмүүсийн сураг ажгаар тэр мөнгө буруу зүйлд зарцуулагдчихаж. Жишээ нь, хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан нөхөр тэр мөнгөөр айхавтар том хаус барьчихсан байна ч гэх шиг. Иймэрхүү байдлаар зарцуулагдсан байж магадгүй гэж хардаж байгаа юм л даа.

-Хөлбөмбөгийн үнэнч дэмжигчид шигшээ баг нь амжилт үзүүлэхгүй байгаад холбооны удирдлагыг нь буруутгаж байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос өгсөн хоёр тэрбум гаруй төгрөгөө хөлбөмбөгчдөдөө зарцуулсан бол арай ингэж хожигдохгүй байсан гэж халаглацгааж байна?

-Нийт нэг сая 850 мянган ам.долларыг FIFA өгсөн юм билээ. Тухайн үеийн ханшаар бол чанга шүү. 2001 оноос FIFA-гаас дээрх мөнгийг авч эхэлсэн юм билээ. 10 жилийн турш ийм байдалтай явж байна.

Ийм байдал зөвхөн хөлбөмбөгийн холбоонд байгаа юм биш бүх холбоодод ажиглагддаг, гардаг зүйл. Холбоод ч дүүрчээ. Монголын үндэсний олимпийн хороог спортын хамгийн том байгууллага гэж яриад байгаа шүү дээ. Тэгтэл уг хороо дүрмээ баримтлахгүй байгаа байхгүй юу. Санхүүгийн бүх зүйл нь нууцлагдмал, зүй бусаар зарцуулдаг. Зүй бусаар зарцуулдгийг нь илрүүлээд гаргаад иртэл Хянан шалгах зөвлөлийнх нь дарга тайлангаасаа хасаад хаячихсан. Үүнийгээ "Бид дотооддоо яриад тайлангаас хасчихсан" гэж ярьсан. Ийм л дураараа. Өөрсдөө зөв бодлого явуулж, хөдөлмөрлөж орлого олж, спортоо хөгжүүлэхээ боддоггүй. Улсаас, олон улсын холбооноос мөнгө хүлээдэг. Тэр ирсэн мөнгөө буруугаар зарцуулдаг.

-Дэлхийн хамгийн олон үзэгч, дэмжигчтэй хөлбөмбөгийн олон улсын холбооноос удаа дараа их хэмжээний мөнгө өгөөд байхад манай хөлбөмбөгийн спортод ахиц гарахгүй байгаа нь цаагуураа олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа явдал болж байна. Ингэж байснаас хөлбөмбөгийн шигшээ багийг татан буулгачихвал яасан юм бол?

-Монголын нэр хүнд өндөр үнэлэгдэж байгаа болохоор ингэж мөнгө өгөөд байгаа юм биш. Олон улсын хөлбөмбөгийн холбоо гишүүн орнуудаа спортын хөгжлөөр нь сайн, дундаж, муу гээд ангилчихсан байдаг. Тэгээд хэтэрхий дор хөгжилтэй орнуудаа татах гэж л мөнгө өгдөг. Гэтэл мөнгийг нь манайхан аваад буруугаар зарцуулж байгаа нь эх орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд унагаж байгаа явдал. Гэхдээ тэд нар чинь энэ буруутай үйлдлээ өнгөлөн далдлах маш их зүйл хийдэг юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг ирэхэд улсынхаа Ерөнхийлөгчийн хамт шав тавиулна, худлаа тайлан явуулна. Энэ байдал бусад хороодод бүр олимпийн хороонд ч бий. Үүнийг монголчууддаа хэлдэггүй. Муугаар яривал энэ чинь гэмт хэрэг шүү дээ.

Хэрэв хөлбөмбөгийн холбоо тэр санхүүжилтийг зөв зарцуулаад явсан бол тамирчдын дасгалжуулалт, сургалт сайжирна, бэлтгэл, лигийн тэмцээн, орон нутгийн тамирчдын ур чадвар жигдрээд ирэх байсан.

-Ер нь ингээд хожигдоод байвал манай шигшээ нэг хэсэгтээ тэмцээнд оролцохгүй байвал яасан юм бол. Ард түмэн тэднийг хаашаа ч тэмцээнд явсан битүүхэндээ найдвар тавьсаар байдаг. Гэтэл ямар ч "сураггүй" багуудад ялагдчихдаг?

-Би тэгж бодохгүй байна. Олон улсын тэмцээнд орж л байх хэрэгтэй. Сая Мьянмартай тоглосон тоглолт чинь ДАШТ-ий урьдчилсан тэмцээн байсан. Тийм болохоор дэлхийн аваргын тэмцээнд орж байна л гэсэн үг шүү дээ. Орохгүй байна гэхээр харамсалтай.

-Орохоороо л ялагдчихаад байх юм?

-Ороод амжилт үзүүлэх л ёстой. Дараагийнхаа тэмцээн хүртэл аль болох хурдан, зөв замдаа орох, эсвэл ямар нэг арга хэмжээ авч байж л бид амжилт үзүүлнэ. Хөлбөмбөгийн холбооны хурал, цуглаан болдог гэж сонссон. Тэгэхэд зохион байгуулалттай, нэг хүнийг хамгаалсан, түүнийг толгойдоо байлгах гэсэн байр суурьтай байдаг гэсэн.

Монголын үндэсний олимпийн хорооны спортын холбоодын үлгэрчилсэн дүрэм гэдгийг гаргаж байгаа. Уг дүрмийн комисст би ажиллаж байгаа. Их л ул суурьтай дүрэм гаргая гэж би хувьдаа бодож байгаа. Тэгтэл Олимпийн хороонд байгаа нөхдүүд маань ямар юм хийх нь үү, тийм үү. Найдваргүй юм хийдэг улсууд шүү дээ. Өөрсдөө дүрмээ барьдаггүй улсууд чинь доод талын хүмүүсээ дүрмээ барь гэж хэлэхээр хэцүү байдаг биз.

Өнөөдөр бид хөлбөмбөгийн холбоонд шаардлага тавьж болохгүй болчихоод байна. Олимпийн хороо өөрөө дүрмээ бариагүй, юмаа цэгцлээгүй байж спортын хорооддоо шаардлага тавьж чадахгүй байгаа юм.

Спортын бодлогыг хариуцаж байгаа юм чинь, та надаас биш Ч.Наранбаатар даргаас ярилцлага авах ёстой ш дээ. Энэ нөхөр хөлбөмбөгийн холбооны талаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа. Хэдэн шигшээ багаа нааш нь цааш нь явуулах, хүүхдийн спортын наадам гээд бөөн мөнгө төсөв. Ямар ч зохион байгуулалт, хяналт байхгүй. Спортын арга хэмжээ гээд баахан мөнгө зарцуулдаг юм байна лээ. Тэр улсууд чинь өнөөдөр хөлбөмбөгийн спортод санаа зовж байх ёстой. Спортын 90 жилийн ой гэж огт байгаагүй тийм ой тэмдэглэж, байхгүй газраас одон медаль гаргаж, хөдөө гадаанаас хүн амьтан уриад, улсын мөнгө үрж хичнээн ч төгрөг зарцуулж байгаа юм, бүү мэд. Ингэхийнхээ оронд спортоо, хөлбөмбөгөө хөгжүүлэх талаар бодох хэрэгтэй.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby meesh » Thu Dec 08, 2011 11:33 am

Энэ нөгөө Даамын холбооны Бат-Эрдэнэ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby Zaya8 » Fri Jan 06, 2012 3:20 pm

Хөлбөмбөгийн холбоо БТСГ Олимпын хороо эдэрт иймэрхүү юм их байдаг бх өөө. Ингэж ажиллаж байгааг нь харахаар өрөвдмөөр ч юм шиг
Аугаа хүмүүс үзэн яддаг гэж үү? Үгүй дээ тэд гунигладаг юм. Айн Рэнд
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby Nomer 10 » Fri Sep 04, 2015 11:44 am

9 жилийн өмнө бичиж байсан Чинжүү маань одоо хуучирчээ. Олон зүйлс шинэчлэгдсэн бна. Одоо дахиад илүү сайжруулах санаа оноогоо нийлүүлээд нэг бичиг өргөн барья даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: "Чинжүүний" тухай энд

Postby Nomer 10 » Fri Sep 04, 2015 11:45 am

За тусад нь зарлачдийм уу
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: "Чинжүүний" тухай энд

Postby bilguun11 » Mon May 09, 2016 3:24 pm

Чинжүү гэдэг сэдэв одоо хэрэггүй болсон гэж үү? Харин ч одоо хамгийн хэрэгтэй цаг нь юм биш үү? Манайхан одоо түүхэндээ байгаагүй хамгийн адагт хүрчихээд байна шд ФИФА-н чансаанд. Одооны удирдлага нэг л поп юм яриад байгаагаас биш шигшээ баг, ирээдүйн талаар ямар ч бодлого алга байна шд. Жишээ нь 2017 оны Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт энэ жил болох гэж байхад шигшээ нь дасгалжуулагч байхгүй, шигшээ нь бэлтгэлгүй ингэж байгаад очоод дахиад л хожигдоод ирнэ биз.
bilguun11
 
Posts: 66
Joined: Tue May 03, 2016 4:56 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby meesh » Tue May 10, 2016 8:13 am

Германаас нэг дасгалжуулагч авчирах юм яриад байсан шт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby bilguun11 » Tue May 10, 2016 8:26 am

Яриад аймаар удлаа шд. Вайсс билүү дээ 2011 онд байхаа манайхтай тоглосон Филиппиний шигшээг дасгалжуулж байсан гар. Нөгөөх нь өөрийнхөө штаффтай ирнэ гээд нийт цалин нь 10000 гаран доллар сард болсон МХБХ төлж дийлэхгүй 5000-г л өгье гээд байсан. Одоо юу ч болсон юм бүү мэд.
bilguun11
 
Posts: 66
Joined: Tue May 03, 2016 4:56 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby Gankhuu » Tue May 10, 2016 8:53 am

Алхам алхамаар л юм биш үү. Дотоод лигээ гоё болгоод хүмүүс үздэг, хүүхдүүд сонирхдог болоод хичээллээд эхэлбэл илүү сайн хүүхдүүд гарж ирэх боломж бүрдэнэ.

Сайн дасгалжуулагчид дараа нь ирээд хүмүүсээ сургаад тэгээд нэг гайгүй хүмүүстэй болоод шигшээ баг гадагшаа явбал дээр байхдаа.

Тэгэхгүй одоо дахиад нэг Монгол хүн дасгалжуулаад баахан зардал болоод л явна ялгаагүй л үр дүн авчирна шд. Дэмий л мөнгөний газр тэр мөнгөөрөө харин багш авчирах юм бол хэрэгтэй биздээ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: "Чинжүүний" тухай энд

Postby BLGN » Tue May 10, 2016 4:32 pm

Лигээ эхлээд үзэгч фенүүдтэй болгох ажил хийгээсэй гэж боддог ш д.Жишээ нь багийн нэрнүүд байна.Цөөхөн хүн амтай юм чинь томоохон бүсээр нь хувааж багийн нэрээ өөрчлөж тухайн бүсийн иргэдийг өөрсөд рүүгээ татах ажлыг хийвэл.Дүүрэг,сум,байгууллагын нэрээр байж болох ч ирж үзэх хүмүүсийн тоо бага хэвээрээ л байна биз.Гарьдмагнай хэлж байна лээ.Менежментийн тал дээр 0 гэж
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby bilguun11 » Tue May 10, 2016 4:58 pm

BLGN wrote:Лигээ эхлээд үзэгч фенүүдтэй болгох ажил хийгээсэй гэж боддог ш д.Жишээ нь багийн нэрнүүд байна.Цөөхөн хүн амтай юм чинь томоохон бүсээр нь хувааж багийн нэрээ өөрчлөж тухайн бүсийн иргэдийг өөрсөд рүүгээ татах ажлыг хийвэл.Дүүрэг,сум,байгууллагын нэрээр байж болох ч ирж үзэх хүмүүсийн тоо бага хэвээрээ л байна биз.Гарьдмагнай хэлж байна лээ.Менежментийн тал дээр 0 гэж



Үнэн шүү. Дотоодын хөлбөмбөгийн боловсон хүчин 0. Ганбаатар, Шижир 2 нь улс төр гээд холбоон дээрээ байхаасаа байхгүй нь их. Багуудын нэрний урд нь тухайн дүүргийнх нь нэрийг холбож өгөөд, тухайн дүүргийн ЗДТГ нтртэй нь уулзаад хийвэл их юм байгаа даа. Энэ жилээс лиг тасалбартай болсон дээр гадны багуудын фен клүбүүдэд шууд багууд оноож өгсөн нь хэр оновчтой вэ? Фентэй болгох ажлын ихэнхийг баг өөрсдөө, бодлогын түвшинд багахан ажлыг холбоо нь хийж өгч баймаар. Жишээ нь лигийн ихэнх тоглолт Холбооны талбай дээр болж байгаа. Тухайн тоглолтын тасалбарын орлогыг эзэн багт нь шууд өгөөд харин оронд нь эзэн багаас тогтмол мөнгө авбал багууд ашигтай ажиллахын тулд юм бодож эхэлнэ шд.
bilguun11
 
Posts: 66
Joined: Tue May 03, 2016 4:56 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby rednasca » Tue May 10, 2016 5:00 pm

фэн клубтай уядаг нь ядаж л эхний алхам, оролдлого юм даа...
надад лав манай Челсигийнхэн Эрчим клубыг дэмждэг болъё гэснээс хойш очиж үзэх сонирхол эрс нэмэгдсэн...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: "Чинжүүний" тухай энд

Postby bilguun11 » Tue May 10, 2016 5:02 pm

Морийн үед байснаас арай л дээр болсон юм шиг харагдаж байгаа ч бодлогын хувьд 0 хэвээрээ л байгаа. АФС-ийн коачийн лиценз олгох сургалт 4 сард зохионо гээд лиг нь хойшилж эхэлж нтр. Уг нь эрт эхэлж болохоор л байсан. Улсдаа ганц ч инстрактор байхгүй сургалт боллоо дандаа л гаднаас инстрактор авчирдаг. Бодлогоор 2,3 жилийн дараа хэдэн инстрактортай болоод дотооддоо С-ийн сургалтаа жилд 2-3 хийдэг болж болно шд.
bilguun11
 
Posts: 66
Joined: Tue May 03, 2016 4:56 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby meesh » Tue May 10, 2016 5:02 pm

Энэ дотоодын лигээ фентэй болгох сайхан санаа. Гэхдээ бас нэг зүйл байгааг, танил талтай хүмүүс МХХ-д уламжилж өгвөл, багуудыг газарзүйн байршил, засаг захиргааны хуваариар нь нэрлэх, нэр оруулаад хэвшвэл цаашид илүү үр дүнтэй болох санагддаг. Хан-Уулын, Чингэлтэйн гэх мэтээр, аймгууд бол тодорхой. Тэгвэл хэдэн жилийн дараанаас жинхэнэ локал фэнүүд үүсч эхлэнэ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby bilguun11 » Tue May 10, 2016 5:05 pm

Уг нь аймаг сумын нэртэй багууд ч байгаа л даа. Эрдэнэтийн Хангарьд, Баянгол ФС, Дэрэн гээд л
bilguun11
 
Posts: 66
Joined: Tue May 03, 2016 4:56 pm

Re: "Чинжүүний" тухай энд

Postby meesh » Tue May 10, 2016 5:06 pm

Одоо харин нэргүй багуудыг тийм болговол, гэхдээ сагсны хэд шиг биш тэнд худалдаж авсан нь нутгаараа өөрчлөөд байна лээ Дорнод Танан Гарьд гэж байснаа Дархан Гарьд болсон. Энүүн шиг хөдлөөд өөрчлөгдөөд байдаггүй хатуу яг локал нэр өгөх хэрэгтэй байна даа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests