"Чинжүүний" тухай энд

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

"Чинжүүний" тухай энд

Postby Khosoo » Tue Jul 18, 2006 1:26 pm

"Чинжүүний" тухай энд
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Gooner » Tue Jul 18, 2006 4:05 pm

Тунг нь тааруулвал ч сайхан ногоо шүү. :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby chukcha2002 » Tue Jul 18, 2006 6:18 pm

Христосын бичсэн шиг бvгдээрээ дор дороо нэг нэг юм бичээд эндээ гаргая. Тэгээд сvvлд нь холиж хутгаад нэг нийтлэлтэй болж дээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Wed Jul 19, 2006 4:41 am

Яг зөв. Бүгд дор бүрнээ бичий. Тэгээд би тэр бүгдийг нэгтгэж базаад нэг юм дундаас нь гаргаад энд тавий, тэгээд тэрийгээ хэдүүлээ авч хэлэлций болж байна уу :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Marco » Wed Jul 19, 2006 9:08 pm

МХБ Холбоо Монголын Хєлбємбєгийн ноён нуруу яах аргагvй мєн учир бид тvvнийг тvшиглэх нь илvv чухал бизээ. МХБ Холбооны ажилыг зогсоох ,хориг саад болох гээгvйээ.Yйл ажилалагааг нь сайжруулж чадах чинээгээрээ хувь нэмэр оруулах зорьцгоож байна. Холбооны дотор нь бугалсан хvнд суртал,нууцлагдмал vйл ажиллагааг ил болгон шинэчилэн єєрчилєх цаг нэгэнт болжээ.Бид шvvмжилсэнээр Холбооны урд жилvvдэд хийсэн ажил,амжилтыг огтхон vгvйсгэхгvй.Гагцхvv одоо шинэчилэгдэх хугацаа болсоныг ойлгон ухаарах хэрэгтэй.
Ганболд дарга ,Ерєнхийлєгч Амаржаргал нар ажилаа сайн хийж чадахгvй бол єєрчилєх хэрэгтэй.Яагаад солигдож єєрчилєгдэхгvй байгаа юм бэ?Холбооны хурал ,сонгууль худлаа хэдхэн хvний эрх ашиг,албан тушаалын тєлєє явагдадаг хийгэддэг юмаа гэж ойлгогдож байна..Холбооны Ерєнхийлєгч заавал УИХ ын гишvvн байх ёстой юмуу?УИХ д суугаад завгvй байгаа бол єєр завтай, чадалтай хvнд ажилаа єгєєчээ!
Заавал УИХ ын гишvvн байна гэвэл єєр Хєлбємбєгт илvv хайртай,дуртай УИХын гишvvныг сонговол яадгийм.Сvvлийн жилvvдэд Монголын Хєлбємбєг унтаа байдалд орлоо шvv дээ.Бидэнд байгаа vгvй нь мэдэгдэхгvй ерєнхийлєгч ,зугаа цэнгээнээс салдаггvй дарга цаашид ямар хэрэгтэй юм бэ!
МХБ Холбооны Ноён нарийн бичгийн даргаа бид єєрчилєлт шинэчилэлийг хvсэж байна.Шаардаж байна.Yvнийг та эсэргvvцэж байвал таныг эсэргvvцэчид бvр олон болно .
Та vvнийг мэдэрч, ойлгож байгааг бид бас мэдэрч байна.
Бид МХБ Холбооны хурал,сонгуульд ахмад тамирчид,багш дасгалжуулагчид,хєлбємбєгчид,спортын мастерууд энэ спортод элэгтэй хэн боловч чєлєєтэй оролцон санал бодлоо солилцох эрхтэй ил нээлттэй болгон явуулахыг зорих болно.
Цаашид Монгол УЛсын Хєлбємбєгийн 2016 он хvртлэх хєгжилийн зорилго,хэтийн тєлєвийг хэлэлцэн тодорхойлж батлах.Монголын Хєлбємбєгийг дэлхийн стандарт хэмжээнд аваачих
Монголын Хєлбємбєгийн Хєгжилийн санг байгуулах.Ивээн тэтгэгчдийг татах
Мэргэжилийн багш,дасгалжуулагчдыг бэлтгэн, сургах ажилыг онцгой чухалчилан vзэх.
Орон даяар суртчилгааг эрчимжvvлэх .
Хєлбємбєгийн суртчилгааны элч тєлєєлєгчидийг олноор бий болгох.Суртачилгаа, таниулан дэлгэрvvлэх ажилалгааг чанартай,vр дvнтэй хийх.
Секц дугуйлангуудыг байгуулах сонирхолтой багш,дасгалжуулагч, хvмvvст дэмжэлэг ,зєвєлгєє єгєх.
Орчин vеийн Хєлбємбєгийн хvvхдийн Сургалтын тєв Интернатыг байгуулах.
Гадаадын Хvvхдийн Интернатад хvvхдvvдийг сургах сургуулийг зуучилан холбож єгєх тэдний тодорхой хэмжээний зардалыг МХБ Холбооноос гаргах,ивээн тэтгэгчидийг олох.
Ахмад хєлбємбєгчид ,спортын мастерууд,гавьяатай тамирчидын алдарыг мєнхєжvvлэх.
Yндэсний шигшээ багын тамирчидыг олон нийтэд суртачилан алдаршуулж нэр хvндийг нэмэгдvvлэх,сэтгэл санааны дэм єгєх зэрэг арга хэмжээ, ажилуудыг зохиох.
Хот,хєдєєд хєлбємбєгийн талбайг олноор барьж байгуулах ,байгаа талбайнуудаа хамгаалан сэргээх,сургуулиудын хvvхдийн талбай, газар дээр барилга, байшин барих єєр чиглэлээр ашиглахтай хатуу тэмцэн, хууль бусаар алдсан газаруудыг буцаан авах тал дээр онцгой анхааран ажиллах.Тєр засгын анхаарлыг хєлбємбєгт татах
гээд бидний хийх ажилууд зєндєє байна.

МХБ Холбооны удирдлагуудаас хурал сонгуулийг нээлттэй шударга явуулхыг,ажилдаа тэнцэхгvй бол байраа тавьж єгєхыг хvсэж байна.
Бид зорилгодоо хvрэхийн тєлєє чадах бvхнээ хийх болно. БТС ын Улсын Хороонд шалган,хянах хvсэлт гаргах, ФиФа болон Азын Холбоонд МХБ Холбооны vйл байдлын талаархи тодорхой баримттай дэлгэрэнгvй захидалыг Монголын хєлбємбєгийн хєгжилийг дэмжигчид хєлбємбєгчид,тамирчид,дасгалжуулагчид, олон нийтийн гарын vсэгтэйгээр илгээх болно.(энэ бидний дотоод асуудал боловч тэдний чихэнд хvрэх ёстой .)
Мєн олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлvvд,сонингоор шvvмжилэн буруушаах,баримтуудыг дэлгэн vзvvлэх зэрэг ажилуудыг эрчимжvvлэх болно.

Эхний ээлжинд шударга,нээлттэй сонгуулийг явуулахыг зорьж байна.
МХБ Холбоо шинэчилэл хийхээр зорьж буй залуучууд ,ахмадууд ,тамирчид ,
дасгалжуулагчид ,хєлбємбєг сонирхогч олон нийттэй хамтран ажиллана хэмээн найдаж байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby chukcha2002 » Thu Jul 20, 2006 7:43 pm

шударга сонгууль эн тэргvvнйи шаардлага...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby hulbumbugch » Sat Jul 22, 2006 5:07 am

Хаха юун чинжүү болчихвоо.
Гашуун үнэн гэсэн утга санаа агуулж байгаамуу?
Чинжүү орохдоо хэцүү ч гэсэн гарахдаа хамгийн хэцүү байдаг юм даа!!!
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby chukcha2002 » Thu Jul 27, 2006 10:33 pm

Хvмvvс чинжvvгээ бичэж байна уу? 10 эмхэтгээд нэг юм гаргахаар болсон биз дээ. Дор бvрнээ бичэх хувилбараа гаргаарай...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Thu Jul 27, 2006 10:57 pm

Харин чинжүү бичиж байгаа хүн байна уу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ХАЛИУН » Wed Sep 20, 2006 3:44 pm

энэ их хэрэгтэй сэдэв байна шүү. эртхэн орж байдаг байж.
Яахав дээ Монголын хөлбөмбөг бол угаасаа доошоо шааригдаж байгаа штээ. Би Морь Ганболдыг мурийтай тоглоом тоглоод нэлээн юм алдажээ гэдгийг сонсж байсан. тэр хүн хөлбөмбөгийн буянд одоо монголын феодалуудын нэг болоод байгаа шүү дээ. Уг нь зүгээр л нэг нөхөр байсныг нь 24-р сургууль төгссөн 40 мянгатын унаган иргэд бүгд мэднэ. Анх фифад элсэхэд нь маш их хэмжээний мөнгө өгсөн тэр мөнгө яг юунд зарцуулагдсаныг мэдэх хүн маш ховор. тэр жил лигийн тамирчид энэ хүнийг унагах гэж нэлээд чармайсан ч түүний байр суурь гүн хадаастай юм байна гэдгийг тэд бүгд мэдэрцгээсэн . яаж ч чадалгүй амаа бариад л өнгөрсөн. аргагүй шдээ. хоёр нарны хооронд ажил амьдралыхаа хажуугаар царайгаа гандтал гүйсэн хэдэн хөх тамирчидаас сая саяаар нь мурийтай тоглодог энэ хүн мэдээж илүү байх нь аргагүй. наандаж л танил тал энээ тэрээ. Уг нь фифагаас өгсөн мөнгөөр хэд хэдэн сайхан талбай барьчих шанс байсан ч тэр ингээгүй. ганцхан бидний хэлдэгээр коммисын бараа гэдэг шиг хэргэлж байсан талбай барьсан болоод л өнгөрсөн. тэрийг нь юм үзээгүй бидний монголчууд сайхан хүлээж авсан. Энэ бол өнгөн дээрээ юм хийсэн хүн болоод цаагуураа юу ч хийгээгүй хүн гэсэн үг. нэг удаа гадны мэргэжилтэнг дасгалжуулахаар авчирахад дор хаяж 5 талбай шаардсан гэсэн. Аргагүй шт. Ганцхан муу талбай дээр байнга нүдэлтэй нь биш. фифа-д элссэн улсуудаас хаамгийн ядруу нь манайх ч байж магадгүй. Энэ хүнийг солихгүй бол манай хөлбөмбөгийн хөгжил төдий чинээ удааширна. Бас нэг зүйл нь мөнгөө хэмнэж байгаа нэрийдлээр тамирчдыг олон улсын тэмцээнд явуулахдаа үнэн хойрго. чансаанд нөлөөлөх тэмцээнийг алгасаад л байна алгасаад л байна. тиймээс манайх яаж өөдлөх юм бэ. ноён ганболд зун ТВ-ээр тоглолт тайлбарлах гээд гэрч байна лээ. нэг л их юм мэддэг хүн. гадныхны талаар л яриад байна өөрсдийхөө талаар бараг юм яриагүй. мэдээж юугаа ч ярих вэ дээ. хийсэн юмгүй хүн чинь. За ингээд тоочоод байвал их юм байна. Монголд авилгал албан тушаалын асуудал өч төчнөөн л яригдаж бичигдэж байна. энэ болгоныг монголын хөлбөмбөг тойрсонгүй дайрсанд л харамсч байна даа.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Postby Khosoo » Thu Sep 21, 2006 3:35 pm

манайхан энэ удаагийн азийн наадмыг өнжиж байгаа.. Бас л өлгөж авах асуудал
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Fri Nov 17, 2006 6:25 pm

За ёстой сураггvй болцгоожээ. Эхлэхдээ "хэт дээшээ хашгирчихаар" замхрах нь амархан байдаг тал байна шvv. Хосоогийн хэлсэн єнжиж байгаа асуудлыг єлгєж аваад одоохон нэг юм бичэе, хэдvvлээ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Fri Nov 17, 2006 6:26 pm

Нэг их урт том юм дэмий юм шиг байна. Шууд бяцхан, богинохон юм гаргая.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Mon Dec 11, 2006 12:32 pm

Дээр үеийн юм юм шиг байна. гэхдээ хэрэгтэй...


Goal Programme
Mongolia, DPR Korea break new ground
(FIFA.com) 26 Nov 2002

Most people would agree that football’s fantastic popularity stems from its simplicity. A ball, two goals, 22 players and a referee are not too much to ask for to play a competitive match.But while the game is fast growing throughout the world, the final essential ingredient – grass – sadly isn’t.FIFA’s Goal Programme took two giant steps last month to tackle the difficulties when two artificial pitches were inaugurated in Mongolia and DPR Korea. FIFA.com looks at what the new grass could mean to two of the world’s poorest countries.

In Mongolia, temperatures during the long winter months can plummet to minus 50 degrees centigrade. But it was a pleasant minus five on October 24 in Ulan Bataar where the only cutting done was by Mohamed Bin Hammam, chairman of the FIFA Goal Bureau and President of the Asian Football Confederation, when he put scissors to ribbon to open the new stadium in front of Mongolian Prime Minister Nambaryn Enkhbayar.

Wresting with wrestling to be number one
In 1999, Mongolia became the 199th member of the FIFA family. But the country, three times the size of France, had been prevented from entering international competitions because it was unable to boast a green pitch to its name. Now, through Goal Programme help and finance, the Asian nation is looking forward to hosting overseas teams and to seeing football compete with wrestling as the country’s national sport.

“We’re trying to train the youth from a very young age and make the best players we can,” said Ganbold Buyannemeh, general secretary of the Mongolia Football Federation (MOFF). “We’re trying to get word out to foreign countries too, to get them to visit Mongolia.”
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Mon Dec 11, 2006 12:41 pm

за ямар ч л байсан эхний удаадаа чинжүү бэлэн болж тавигдлаа... Оролцсон бүх хүмүүстээ баярлалаа гэж админуудаас, нийт Монголын хөлбөмбөг сонирхогчдын өмнөөс хэлье.


Оллоо сайтын нүүр хуудсанд тавигдсан болно.
http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... &catid=121
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby mick » Mon Dec 11, 2006 12:53 pm

Уншлаа сайн байна.
Одоо сайтаа жаахан рэкламдах хэрэгтэй байнаа...:smile:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Khosoo » Mon Dec 11, 2006 12:58 pm

Харин тиймээ :smile: одоо л ажил эхлэх гээд байнадаа.. хэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Mon Dec 11, 2006 1:42 pm

уншлаа....сайхан бичжээ....хувь нэмрээ оруулна гэчихээд таг болсонд уучлаарай....одоо энэ уриалгаа өдөр тутмын хэвлэлд нийтлүүлэх үү?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Khosoo » Mon Dec 11, 2006 5:49 pm

санаа нь байна. Тусалж дэмжих хүн байвал дэмжээч... Таньдаг мэддэг уг нь нэлээн хүмүүс байдаг юм. Бүгд л мөнгө нэхээд байх юм :sad:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Цогоо » Mon Dec 11, 2006 8:53 pm

Мєнгє нэхэхдээ хэдийг нэххvv?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby chukcha2002 » Tue Dec 12, 2006 1:06 am

Маш гоё бичсэн байна. Аль нэг сонин энэ тэрд тавихыг бодооч.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby BB » Wed Dec 13, 2006 10:49 pm

Ter leagued orood bsan Tavan Booronhiidoo handaadaachee, ter chini sonin bish yum yy?
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby Marco » Thu Dec 14, 2006 7:07 pm

Za ashgyi belen bolson bol yamaidaa Hosoo.Ter olloo ruu orj unshij boldoggyi ee end tavij bolohgyi yu neg unshimaar baina.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby tamaraa » Sun Dec 31, 2006 1:00 pm

Marco wrote:Za ashgyi belen bolson bol yamaidaa Hosoo.Ter olloo ruu orj unshij boldoggyi ee end tavij bolohgyi yu neg unshimaar baina.


uul n olloo-goos unshij bolj l bna daa gehdee ingeed hiichii teguul

Хєлбємбєг. Энэ vг хєлєєрєє бємбєг єшиглєн тоглодгийг илтгэсэн маш энгийн vг хэрнээ агуу шидэт сvр хvчин тєгс vг билээ. Олон олон спортын тєрлийг нэгтгэн дэлхий дахиныг донсолгон нааддаг олимп хэмээх аварга тэмцээнээс сvр далайцаараа илvv гарна уу гэхээс дутна гэж vгvй хєлбємбєгийн дэлхийн аварга єндєрлєєд хэдэн сар улирчээ. Улсын наадмын ємнєх 30 хоногт монголчууд бид ч гэсэн энэ тэмцээний буянаар єнєєгийн зvдэргээт бор шар хоногуудыг тvр ч атугай мартан сэтгэлийн цэнгэлийг эдэлсэн. Газар газрын єнгєєр єнгєєр ижилсэн, багаа дэмжин уухайлах фэнvvдийг зурагтаар харахад єєрийн эрхгvй сэтгэл хєдєлж байсансан. Энэ нийтлэлд гэхдээ бид дэлхийн аварга хэрхэн болж єнгєрсєн тухай бус харин энэхvv сvр хvчин тєгєлдєр наадамд манай улс оролцох боломж бий эсэхийг дэлгэн тавихыг оролдлоо. Дэлхийн аваргаар бид дэмждэг багаа хожигдоход харамсаж, хожиход нь баярлаж байсан. Гэхдээ хэдий болтол гадны багийг дэмжиж суух вэ дээ. Монгол улсынхаа багийг дэмжээд орилж, хашгирч, чарлаж болохгvй гэж vv? Ангола гээд нэг улс байна. Португалын колонид байсан энэ улс дэлхийн аваргаар єєрсдийг нь дарангуйлж байсан улстайгаа нэг хэсэгт тааран тоглож математикаар бол хожигдсон ч тоглолтын хувьд ана мана vзэлцэж байлаав Хvн дутуу байсан ч заримдаа цаашаа хагас шигшээ хvртэл явах тавилантай байсан эсрэг багаа тоглолтоороо унтуулж байсан юм. Нутагт нь иргэний дайн болж асар хvнд байдалтай байгаа ч дэлхийн аваргад орж чадсан Зааны ясан эрэг байна. Монголоос бага хvн амтай ч дэлхий дахинд єєрсдийгєє таниулсан Тринидад Тобаго байна. Чингис гэсэн нэрээр тvрээ барин гадаад орчинд нvvрээ тахалдаг бидэнд єнєєдєр спорт л дэлхийд улсаа таниулах хамгийн том боломж гэдэг нь маргашгvй vнэн.

Хєлбємбєг бол бvvр ч онцгой нєлєєтэй. Бидэнд дэлхийн аваргад орох боломж бий юу? Бий гэж итгэлтэй хэлж чадна аа. Харин харамсалтай нь ойрын 7-8 дэлхийн аваргад орж амжихгvй гэдэг нь туйлын vнэнд нийцнэ. Дэлхийн аваргад орохын тулд эхлээд гэхдээ тивийн аваргадаа амжилттай тоглодог байх шаардлагатай гэдэг нь мэдээж. Эхний ээлжинд Азийн зvлгэн дээр онигоо болдоггvй болмоор байна. Vvний тулд бэлтгэл сайтай байх хэрэгтэй ч бид огт хийдэггvй. Бэлдэх хєрс суурь монголд байдаггvй. Vvнийг хэн бэлдэх хэрэгтэй вэ? Монголын хєлбємбєгийн холбоо(цаашид МХХ гэе), тvvний удирдлага. Тодруулж хэлбэл холбооны ерєнхийлєгч Амаржаргал, ерєнхий нарийн бичгийн дарга Ганболд нар. Аливаа vйл хэргийн дэгжиж дээшлэх нь зєв жолоодлогоос шалтгаалдаг. Ерєнхийлєгч нь заавал их хурлын гишvvн байх ёстой юм бол хєлбємбєгт хайртай хvнийг сонгоё л доо. Ерєнхий нарийн бичгийн дарга нь мєн адил хєлбємбєгт зvрх сэтгэлээ зориулсан хvн байх хэрэгтэй байна. Ноён Ганболд "ардчиллын ачаар" холбооны удирдлагад гарч ирээд МХХ-г дэлхийн хєлбємбєгийн холбоо(ФИФА)-нд элсvvлсэн гэж цээжээ дэлддэг гэнэ лээ. 1990 онд социалист систем задран унаж олон тусгаар улсууд бий болсон. Эдгээр улсуудын дийлэнх нь НVБ, ОУВС, Дэлхийн Банкинд нэгдээд дараа нь шууд ФИФА-д элсэж байсан гэдэг. Монгол улс 1998 онд элссэн байдаг. 50, 60-аад оноо байг гэхэд 90 онд элсэж болоогvй юм байх даа.

Бvтэн 8 жил юу хийж байсан юм бол оо. За яахав, хожуу ч гэсэн элссэн нь сайн хэрэг. Тансаг унаа хєлєглєн, гольфын талбайгаас салдаггvй энэ эрхэм дэлхийн аваргын vеэр ТВ-9 телевизэд зочлон гадны баг тоглогчдын талаар яриад байсан. Єєрийн орны хєлбємбєгийн ирээдvйг ярисан бол тvмний таалалд нийцэх байсансан.
Хєлбємбєг сонирхогч хvн бvхний нvдэн дээр Монголын хєлбємбєгийн хєгжил сvvлийн жилvvдэд уналтын байдал уруу асар хурдацтай шилжиж байна. Ганц жишээ авахад л удахгvй эхлэх Азийн наадамд Монголын баг орохгvй байгаа явдал. Vvнийг уналт гэхээс єєр юу гэхэв. Гадны улстай тоглохоороо онигоо болдог уламжлалаа давтан хvмvvсийн доог болохоос айсандаа ингэсэн байх л даа. Сэтгэл гаргасан бол хэдэн тамирчны зардал хоолыг аргалаад дарийн утаа vнэрлvvлж, туршлага хуримтлуулаад ирэхэд болмоор доо. Ийм дайны тэмцээнийг алгасна гэдэг хєлбємбєгийн хєгжил багатай манай орны хувьд байж болшгvй асуудал. Олимпийн хороотой хамтраад ажиллая гэвэл тэд цаашаа тvлхэх нь юу л бол. Сэлэнгэд энэ жил ахмад тамирчдын улсын аварга цоорхой тортой хаалгатай боллоо л гэнэ. МХХ-ы хариуцлагагvйнх шvv дээ. Шведэд болсон єсвєрийн тамирчдын Gothia Cup 2006-д манай хvvхдvvд 2 хожил авч чадсан нь манайд "материал" байгааг илтгэнэ. Тэд явахдаа 15-р хорооллын шороон талбайд бэлтгэлээ хийн манаргаж байсныг харсан хvмvvс нь хэлж байсан. Ногоон зvлэгтэй талбай уг нь байдаг гэх. Харамсалтай нь тэнд тоглоё гэсэн хvсэлтэй хvvхэд залууст vнэ нь дэндvv чангаддаг.

Єдрийн 200 мянган тєгрєгєєр зєвхєн баян компаниуд л ажилчдаа тоглуулдаг байх даа. Тэр талбайнхаа 2 хажуу талаар 2 2 жижгэвтэр хаалга зоож зайг нь бvрэн ашиглуулж тоглуулаад vнийг нь багасгавал хvvхэд залууст асар их дэм болохсон. Бид бvгд хvvхэд байхдаа тоглодог байсан туршлагаасаа харахад том талбайд тогловол амархан цуцдаг. Уналтын энэ жилvvдэд гялайлгаж байгаа ганц мэдээ нь хєлбємбєгийн шинэ ордонг бариулж байгаа явдал хэдий ч vvнийгээ бизнесийн арга хэрэгсэл бvv болгочихоосой. Бидэнд єнєєдєр хєлбємбєгєє гэсэн сэтгэлтэй удирдлага хэрэгтэй байна. Сонгуулиар 8 жил удирдлагад суух эрхтэй болдог. Гэтэл энэ 8 жил нь єнгєрчихєєд байхад дараагийн сонгуулийг хийхгvй байгаа нь монголд хуулийн биелэлт хэр ядруу байгааг илтгэнэ. Хурал зєвлєгєєнд нь шvvмжлэгч талуудыг оруулдаггvй гэх. Хєлбємбєг сонирхогчид шинэчлэлтийг шаардан нэхэж байна. Монголд хєлбємбєг манай улс єндєрт оршдог, цаг агаараас шалтгаалж хєгжих боломж бараг байхгvй гэж vзэх хvмvvс ч байх юм.

Тэгвэл Скандинавын орнууд, Орос, Украин гээд ижил цаг агаартай ч амжилт арвинтай тоглодог зєндєє л улс байна шvv дээ. Эквадор гээд улс байна. Манайхаас дахиад мянган метр хол илvv єндєрт оршдог тэд дэлхийн аваргаар хэрхэн тоглосон билээ. Урьдчилсан шатанд єнєє айхтар Бразил Аргентин нь ч очоод хожиж чадаагvй гэж байгаа. Тэгэхээр иймэрхvv шалтгууд хэлэх дэмий юм. Манайх харин яадаг билээ. Тусламжийн ноолууран цамц ємссєн халуун орны бээвийсэн хэдэн хvмvvст тэсгэм євлийн хvйтнээр талбайдаа хожигдсон. Хариу тоглолтоор нутагт нь очоод бvр хєгєє чирч орхисон. Дахиж ийм арчаагvй шившигтэй байдалд орохгvйн тулд бvгдийг одооноос системтэй бэлдэх шаардлагатай. Эхний ээлжинд дунд сургуулийн биеийн тамирын хичээлийн стандартад хєлбємбєгийн цагийг тvлхvv оруулж єгєх хэрэгтэй. Vvнийг БСШУЯамтай тохиролцож болох асуудал гэж бодож байна. Аливаа зvйлд стандартчлал ус агаар шиг чухал байдаг. Дунд сургуулийн биеийн тамирын хичээл сагсан бємбєгєєр "занимаалдсаар" олон жилийг vзэж байна. Сагсан бємбєг хэдий 2 шийд зоогоод хялбар зардлаар бий болдог ч цаанаа энэ холбооны ажил амжилттай явагдаж байдгийг илтгэж байдаг. Сагсны лиги vзэгч дvvрэн болж байхад хєлбємбєгийн лиги гэнэт явагдахаа больж зогссон нь энэ 2 холбооны хар цагааныг бэлхнээ дэнсэлнэ.

Цєєн багтай ч гэсэн боломжоо дайчлан лигээ таслахгvй байх хэрэгтэй. Яваа яваандаа "хvчээ авсан" цагт цэнгэлдэх дvvрэн vзэгчтэй болоод зарим топ тоглолтуудыг ТВ-ээр гаргаж байж болно доо. Єсвєр болон насанд хvрэгчдийн улсын аваргыг баруун, тєв зvvн гэж бvсчлэн явуулаад шилдгvvдээс нь улсын аваргаа тодруулж байхад юу нь болохгvй гэж. Аймаг сумууд нутгийн зєвлєлvvдтэй болсон. Тэдний анхаарлыг ийш татах талаар чармайх хэрэгтэй. Хєрєнгє мєнгє, цаг агаартай холбон цааргалж байснаас сэтгэлд гал олдвол зууханд гал олдоно гэдгийг санан зориглоод хийхэд бvтэх л ажил. Зуны амралтаар суурин газрын хvvхдvvд компьютерын ард суун нэгнээ буудаж дэлбэлж тоглон хараагаа муутган єнгєрєєдєг. Энэ vеэр нь хєлбємбєгийн лигийн тэмцээн зохиож болно, ингэснээр ядаж л эрvvл хvvхдvvд єсєн торниж цаашлаад улсад хэрэгтэй. Євлийн хvйтэнд нь футзалны тэмцээнийг сургууль, аймаг, дvvрэг хотоор нь байнга явуулж бас болно. Нэг тэмцээнд зуун хvvхэд орлоо гэхэд 5 нь ирээдvйн шигшээ багт кандидат болоод гараад ирнэ. Vлдсэн 95 нь хєлбємбєгт дуртай болж vлдэнэ. Энэ нь цаашлаад лигийн тэмцээнийг vзэгчээр дvvргэж байхад чухал ач холбогдолтой. Vvний тулд бас томчуудын лигийн од тоглогчдыг хэвлэл мэдээллээр сурталчилж байх хэрэгтэй. Хvvхдvvд хєлбємбєгт зvрх сэтгэлээ зориулсан хойно том оддыг дуурайж тэднээс vлгэр дуурайл авахыг хvснэ. Єнєєгийн сурагчдаас Монголын сайн сайн тоглогчдын нэрсийг хэл гэвэл паг л сууж байх вий. Арай ахмадууд нь Буман-Учрал, Лхvмбэнгарав гэх мэт ганц нэрсийг бувтнахаас хараад таних нь юу л бол. Ноён Ганболд тэргvvтнvvд энэ бичээд байгаа зvйлсийг гэнэн мєрєєдєл мэт санаж магад, гэвч эргэцvvлж сайн бодвол бvтэшгvй зvйл биш ээ.

Хєлбємбєгийн интернат сургууль байгуулах, гадны багуудаас хvvхдийн лигидээ скаут урих зэрэг ажлуудыг хийж болно. Мєн хамгийн чухал асуудлуудын нэг бол хєлбємбєгийн чадварлаг мэргэжилтнvvдийг хєлбємбєг єндєр хєгжсєн орнуудад сургах ажил. Єнєєдєр улсын хэмжээнд гадаадад хєлбємбєгєєр мэргэшсэн хvн гарын 5 хуруунд ч хvрэхгvй. Сайн мэргэжилтэнтэй байж гэмээнэ сайн баг тамирчидтай байдаг нь хууль. Биеийн тамирын багш нарыг сургалт семинарт байнга хамруулах хэрэгтэй. Хєлбємбєгийн хєгжлийн санг байгуулж ивээн тэтэгчдийг татах ажил бол бас бодох л асуудал. Хєлбємбєгийн холбоо єєрийн вебсайтыг нэн даруй бий болгох хэрэгтэй. Интернет єндєр хєгжсєн єнєє vед энэ их чухал. ФИФА-ын сайт уруу ороход МХХ-ы талаарх мэдээлэл 3 жилийн ємнєхєєсєє огт єєрчлєгдєєгvй байдаг. Ердєє ганц 2 хvний нэр утас, yahoo мэйл тэгээд л гvйцээ. Гадаад дэх тvншvvддээ ...@mff.mn гэсэн и-мэйл хаягтай нэрийн хуудсаа єгч байвал хvvхдvvдийн хэлдгээр "баавартай" шvv дээ. Спортын том байгууллагууд бvгд єєрийн гэсэн вэбхуудас, мэйл хаягтай байдаг жишгийг дагах нь зvйн хэрэг. Ядаж л тэр вэбдээ холбооны vйл ажиллагаа, лигийн тэмцээнийхээ мэдээг бичээд байвал сонирхогчдын хvрээ тэлэхэд ихээхэн нэмэр болно. Гадаад мэдээллийн тал дээр манай форумны зvгээс хамтран ажиллахад бэлэн. Уг форум энэ тал дээр одоогоор улсын хэмжээнд тэргvvлэх мэдээ мэдээлэлтэй гэхэд буруудахгvй л болов уу. Гудамжны хєлбємбєгийг дэмжиж vvсгээд эхэлбэл бас л сайхан ажил.

Энд харин єнєє цагт газрын асуудал их хvндрэлтэй. Тиймээс аймаг хотын захиргаатай хамтран ажиллах шаардлага гарна. Гадаадын багуудтай нєхєрсєг тоглолтыг боломжоороо хийж л байх ёстой. Хаа очиж соц нийгмийн vед гадаадын багуудтай тоглох энэ тэр гээд хєлбємбєгийн хєгжил овоо байж дээ. Чоймбуу гээд хаалгачийг монголын Яшин гээд хєгшчvvл дурсдаг. Алдрын танхим байгуулж эдгээр хvмvvсийг тэндээ мєнхжvvлж байх нь зайлшгvй ажил vйл баймаар. Монгол улсыг хєгжvvлэх цогц хєтєлбєр гэдэг шиг 2016 он хvртэлх Хєлбємбєгийг хєгжvvлэх хєтєлбєр боловсруулж дээр дурьдсан бvхнийг тvvндээ багтаан олон тvмэнд нээлттэй ажиллавал хєлбємбєг сонирхогчид туйлын сэтгэл хангалуун байхсан.
Хєлбємбєг сонирхогч хvн бvр монголын хєлбємбєгт шинэчлэлтийн уур амьсгалыг хvсч байгаа болохоор энэ уриалгыг бичлээ. Тэрнээс биш Монгол улсын хєлбємбєгийн хєгжлийн гол ноён нуруу болсон МХХ-нд зааж зааварлах гэсэнгvй. Эдгээр санаанууд аль хэдийн холбооны хєтєлбєрт орсон байх л даа(Гэхдээ ийм хєтєлбєр байдаг эсэхийг мэдэхгvй). Хєлбємбєг сонирхогчид элдэв холбоо байгуулан монголын хєлбємбєгийг уналтаас аврах оролдлого хийж байгаа нь ийм тєрлийн 27 холбоо байдаг гэдгээс мэдэгдэнэ.

Эдгээрээс зарим нь чинээлэг компаниудын дунд тэмцээн явуулж байгаа ч тvvнд оролцогч хvмvvсийг хєлбємбєгт дуртай болгож буйг нь vнэлvvштэй. Ихэнх нь гэхдээ єнєєгийн улсын эдийн засаг нийгмийн байдлаас шалтгаалж vйл ажиллагаагаа явуулж чаддаггvй. Юмыг яаж мэдэхэв, цагийн явцад нэг хvчтэй холбоо гарч ирэн шєргєєцєлдєж ФИФА-д гомдол мэдvvлэхийг хэн байг гэхэв. Ингэвэл хэдэн сарын ємнє Грект тохиолдсон шиг явдал болж ч мэдэх юм. ФИФА Грекийг Евро-2008-ын урьдчилсан шатнаас хасангуут парламент нь яаралтай спортын хуульдаа єєрчлєлт оруулснаар ФИФА шийдвэрээ цуцалсан тvvхтэй. Монголд Грек шиг хєлбємбєг нь ард тvмний баяр баягалан биш болохоор ийм зvйл тохиолдоход тєр засаг нь наазгай хандаж ингэснээр монголын хєлбємбєгийн хєгжилд сєрєг нєлєє vзvvлэх талтай. Монголчууд бид vргэлж нvцгэн хvмvvсийн тvлхэлцэж, ноцолдохыг харж баясах бус хєлбємбєгийн багаа чин сэтгэлээсээ уухайлан дэмжих цаг нэгэнт болсоон. Сонгуулиа цаг алдахгvй яаралтай хийж, одооноос зєв системтэй эхэлбэл 30 жилийн дараа єєрсдийгєє дэлхийн дэвжээнд балиалж суух боломж бий. Австрали гэж нэг гигант Азийн хэсэгт орж "шавар хаах" болсон ч аз эз нь таараад сиймхийгээр нь гvйх шанс бол байгаа. Эхний сул єрсєлдєгчдийг даваад сvvлийн шатанд Япон, Кувейт Вьетнамтай нэг хэсэгт таарлаа гэж бодьё. Японд цєєн тоогоор хожигдож, Кувейттай тэнцээд Вьетнамыг илvvрхэж хожиход магадлал єндєрсєж ирнэ. Хєх тэнгэрийн удамт монголын цоглог залууст авьяас чадвар бий гэдэгт vл эргэлзнэм.
Image
tamaraa
 
Posts: 7
Joined: Mon Jul 31, 2006 10:25 pm

Postby tamaraa » Sun Dec 31, 2006 1:05 pm

Odoo eniig chadah chineegeeree humuust hurgeh l uldlee shivdee
Image
tamaraa
 
Posts: 7
Joined: Mon Jul 31, 2006 10:25 pm

Next

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests