Бид юу хийх хэрэгтэй вэ...

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Бид юу хийх хэрэгтэй вэ...

Postby Khosoo » Thu Jul 13, 2006 11:26 am

Яавал хєгжих вэ... Бид юу хийх хэрэгтэй вэ...
Last edited by Khosoo on Sun Dec 17, 2006 6:44 pm, edited 2 times in total.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Thu Jul 13, 2006 5:43 pm

Яг бид нар бол сонин хэвлэлээр дамжуулаад хєлбємбєгийн холбооны одоогийн удирдлагуудыг огцроход нэмэр хандив болох сайхан юм бичэж хувь нэмэр оруулах шаанс байна шvv.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby rednasca » Thu Jul 13, 2006 8:56 pm

Үнэн шүү. Бид нар үгэн зэвсгээр л дайрч чадна шүү дээ. сэтгүүлийн улсууд тэр талаар юм бодвол яасан юм бэ. хөө.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Marco » Thu Jul 13, 2006 10:15 pm

Урьд хvvхэд залуусын дунд олон тэмцээн уралдаан зохиогдож болоод байдаг байсан зєв зохион байгуулбал тvvнийгээ сэргээж болох юм шиг . Санхvvгийн бэрхэшээлээс шалтгаалан Хєлбємбєгийн Клубvvд байнгийн тогтвортой vйл ажиллагаа явуулж чадалгvй 2, 3 жил болоод оршин тогтнох хугацаа нь дуусдаг байх.Мєнгєний бэрхшээл бол хэцvv асуудлын нэг мєн.
Одооноос Мэргэжилийн багш дасгалжуулагчдийг бэлтгэх , сурах сонирхолтой хvмvvсээ дэмжээд сургууль юманд нь зуучилаад оруулаад тєгсєгчихвєл Монголд маань хэрэгтэй.Хvvхдvvд анхнаасаа буруу техник эзэмшивэл худлаа болно.Манайд Хєлбємбєгийн жинхэнэ сургуульд суралцаж хонхны дуу сонссон хоёр ,гуравхан хvн бий гэж байсан.Тэд уг нь зєв техникийг заан єгч уламжлуулах ёстой байх.
Авьяаслаг ганц хоёр хvvхдээ мєнгє тєгрєгийг нь тєлєєд гадаадын Хєлбємбєгийн Интернатад оруулаад сургавал хэдэн жилийн дараа жинхэнэ мэргэжилийн хєлбємбєгчтэй болж болно доо.
Янз бvрийн л юм бодогдож байна.Монголд нєхцєл байдал ямар байгааг ёстой мэдэхгvй л байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby robi » Thu Jul 13, 2006 10:33 pm

mongoliin hul bumbugiin holboo gej bna uu ter ganbold gadaadad ih yavdag hun yum sig baigaa ter talbai deeree er ni huuhduudiig chuluutei togluulah hergetei suu uur talbai baiguulah heregtei er ni FIFA ih mungu ugsun gesen ter mungunii toocoog il bolgoh heregtei
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Breathe! » Fri Jul 14, 2006 12:46 am

Portsmouth ийн замианд ороод хааяа аз нь таарвал гарчихдаг хоншоортой Монгол залуу гараад ирвэл ч манайхныг хөлбөмбөг сонирхуулж сургахад овоо хэрэг болно шүү... :mrgreen:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby hulbumbugch » Fri Jul 14, 2006 7:21 am

Энэ сайхан сэдэв бна. Хосоо баярлалаа.

Манай улсад хөлбөмбөг хөгжих бололцоо байгаа гэж бодож явдаг би. Гэвч энэ спортыг хөгжүүлэх талаар 1921 оноос хойш бараг юу ч хийгдээгүй бна. 1998 он хүртэл ФИФА-д элсэхгүй юу хийж явсан юм бол. 1990-ээд онд тусгаар тогтнолоо олсон хуучин ЗХУ-аас тасарч гарсан улсууд хамгийн түрүүнд НҮВ, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк тэгээд дараа нь ФИФА-д элссэн байх юм. Гэтэл манай улс 1998 он хүртэл харанхуй явсан байж.
За энэ бас яахав. Одоо манай хөлбөмбөгийн холбоо юу хийж бна вэ? Миний нүдэнд юу ч харагдахгуй бна. Би энд үнэн сэтгэлээсээ ажилаа хийж байгаа Хөлбөмбөгийн холбооныхоныг муулахыг хүссэнгүй. Миний нүдэнд харагдахгуй байгаа ч гэсэн чадлыхаа хэрээр ажиллаж байгаа байх(би гэхдээ ингэж бодохгүй бна) гэж найдаж бна.
Угаасаа манай улс спортод санаа тавихаа болиод удаж бна. Ерөнхийдөө спортын федерациуд бие даасан байдалтай байгаа байх. Тийм болохоор манай баячууд жаахан ч гэсэн спортод сэтгэл гаргаасай даа. Мун манай дээр байгаа удирдлагууд жаахан бодолтой баймаар юм. Сургуулийн эзэмшилийн спорт талбай дээр орон сууц баригдана гэдэг чинь юу гэсэн уг вэ. Би ийм муухай улс харсангуй.
Манай улс ядуу байж болно гэхдээ байгаа юмаа битгий сүйтгээсэй. Шороон ч гэсэн тэр чинь спортын талбай гэдэгийг тэр нүд нь мөнгө болсон нөхдүүд олж харахгүйлдээ.
Манайхан нэг спортыг хөгжүүлэх талаар ярихаар эхлээд мөнгө дараа нь цаг агаар гээд хойшоо суудгаа больмоор юм. Та нарт 1 жишээ. Ангола гэж улс баян улс уу? Үгүй. Бүүр Манайхаас доор амжиргаатай улс. Гэтэл өнөөдөр ДАШТ-д ороод явж бна. Швед, Норвеги, ОХУ, Латви, Украйн бас манайх шиг л хүйтэн улсууд. Сайн тоглож бна уу? Сайн л байгаа биздээ.
Мөнгө, цаг агаар муугаар нөлөөлж байгаа нь үнэн боловч хамгийн гол нь сэтгэл дутаж байгаатай холбоотой. Хэрвээ нэг зүйлийг хийх гэж бодож байгаа бол 1-рт сэтгэл байдаг юм. Дургуйд хүчгүй гэж хичнээн үнэн үг вэ. Мөнгөгүй ч гэсэн сэтгэл байвал олон юм хийж болно шүү!!!
Манай форумыхан нийлээд нэг төрийн бус байгууллага байгуулах хэрэгтэй гэж бодож бна. Ямарч тамга тэмдэг, үнэмлэх гэрчилгээгүй нөхдүүдийг хэн тоож харахав. Тийм болхоор бүгдээрээ зорилгоо тодорхойлоод, нэг төрийн бус байгууллага байгуулах хэрэгтэй байх. Тэгээд санал бодолоо төрийн дээд удирдлагууд хүртэл хүргэж болно гэж найдаж бна.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby rednasca » Fri Jul 14, 2006 12:18 pm

хөлбөмбөгчийн саналыг дэмжиж байна. МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧДЫН ХОЛБОО гэж байгуулья л даа. уг нь энэ их хурлын эрхэм гишүүд хөлбөмбөг тоглоод л гүйгээд байдаг юм байна л шүү дээ. гэхдээ заават тэд нарыг харж байснаас бид сэтгэл зүрх гаргавал болохгүй зүйл үгүй мэт ээ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby oswin » Fri Jul 14, 2006 3:27 pm

Хєл Бємбєгчийн хэлж байгаа зvйл маш зєв. Тэр цаг агаараас болдог гэдэг худлаа дєє. Хvйтэн ч байсан мэргэжлийн тамирчид энэ зэргийн зvйлийг даван туулах хэрэгтэй шдээ. Мєнгєний хувьд хангаллтай байгаа байхаа. МХБХ-ныхон л идэж уугаад байгаа болхоос.
Ер нь муу байна болоxгvй байна гэж харж сууснаас нэгдээд тэмцэх хэрэгтэй. Тийм тєрийн бус байгуулга байгуулъя гэдэг чинь их зєв санаа байна. Би дэмжиж байна. :-D
Бусад Фрорумын гишvvд энэ талаар ямар бодолтой байна даа? :smile:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Marco » Fri Jul 14, 2006 5:58 pm

Хєлбємбєгч тун зєв хэлжээ.Тvvний саналыг дэмжиж байна.Тєрийн бус байгууллага байгуулан ажиллахад маш олон хvмvvс дэмжинэ гэдэгт бат итгэлтэй байна.Энд зєвхєн тодорхой саналууд бичигдэх зєв боловуу .Явагдах
vйл ажиллагааг ил бичих шаардлаггvй байх гэж бодлоо.

Форумын гишvvд vvнийг санал нэгтэйгээр дэмжинэ гэдэгт найдаж байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby chukcha2002 » Fri Jul 14, 2006 6:18 pm

Эхлээд энэ Монголын Хєлбємбєгийн Холбоог л "эрvvлжvvлэх" гэж vзвэл яасан юм бэ. бас нэг давхар юм гараад ирэхээр Баянаа аваргын Мэргэжлийн Бєхийн холбоо гэдэг шиг бас нэг салаа толгой...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Fri Jul 14, 2006 6:19 pm

Харин бvгдээрээ нийлээд олон хvний гарын vсэгтэй ч юм уу, нэг ил захидал бичээд сонинд хэвлvvлвэл ямар вэ? (МХБХ-д хандсан)
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby oswin » Fri Jul 14, 2006 7:41 pm

МХБХ-г эрvvлжvvлнэ гэдэг чинь яг тодорхой юу гэсэн vг вэ?

Гарын vсэг цуглуулаад МХБХ-д хандлаа гээд нєлєє бага байж мэдэх юм. Гэхдээ оролдоод vзэхэд буруутах ч юмгvй лдээ. Нэг хариу авах байлгvй! :smile:
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby chukcha2002 » Fri Jul 14, 2006 8:42 pm

oswin wrote:МХБХ-г эрvvлжvvлнэ гэдэг чинь яг тодорхой юу гэсэн vг вэ?



Oдоогийн удирдлага унахад нэмэр болох л тухай юм .

Олон хvн одоогийн хєлбємбєгийн холбооны удирдлагад сэтгэл хангалуун биш байгаагаа ил тод (хэвлэлээр) хэлээдэхвэл юм бодогдоно биз дээ.

Тэр хэвлэл нь болж єгвєл єдєр тутмын сонин байвал зvгээр юм. Сая дэлхийн аварга боллоо, улс vндэстнvvд хєлбємбєгийг яаж хvндэлдэгийг массын ихэнх мэдэрлээ... ийм нэг удирдлагыг шvvмжилсэн зvйл гараад єгвєл цаашаа процесс єєрєє явчихаар нєхцєл бvрдээд байх шиг.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby rednasca » Fri Jul 14, 2006 8:56 pm

манайхан хөлбөмбөгийн ДАШТ миний нүдээр гээд сэдэв нээсэн шүү дээ. тэнд орсон болон орох нийтлэлүүдээс өдөр тутмын сонинд, эсвэл таван цагаригт хэвлүүлээд үргэлжлүүлээд ер нь Монголд хөлбөмбөг яагаад хөгжихгүй байна, яавал хөгжих вэ, гээд цуврал нийтлэлүүд явуулбал илүү хүчтэй байх болов уу. тусдаа төрийн бус байгууллага байгуулах нь элдэв асуудал хөөцөлдөх, шийдвэрлүүлэх гол үндэс болно шүү дээ. тэгэхгүй бол ганболдын хэсэг дайснууд ийм хор найруулж, унагаагаад мөнгө идэх гэж байна гээд л сөрөг пиар гараад ирнэ дээ. ер нь үүнийг бодит зүйл болгоё оо. ер нь бид нар дунд хөлбөмбөгийн холбооны ажил байдлыг сайн мэдэх хүн байна уу.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Khosoo » Fri Jul 14, 2006 11:08 pm

Зиак... Тэгэхээр та бүхний саналыг бага багаар сонсож байна... Бүгдээрээ хэлэлцвэл буруургүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ... Даваа гарагт наадмын амралт дуусаад форумын маань бусад нөхөд юу гэх бол... Үүнийг бас сонсъё... Ер нь бол энэ үүднээс Монголын хөлбөмбөг сонирхогчдын холбоо аль хэдийнэ байгуулагдсан... Форумын гишүүн Старррррр энэхүү холбоог гардаж байгуулсан...

Миний бодлоор бол бас энэхүү шинэ холбоог үшихээр бидэнд нэгэн бэрхшээл тулгарна. Энэ бол гадагшаа харьцах асуудал тун хүнд болж ирнэ. Угаасаа харьцаж чадах ч гүй... Тиймээс бидний ажил тэгээд зогсох муу үр дагавартай.. Ганц хоёр байгууллагаас тусламж авч болнолдоо.. Тэгэхээр бас л нөгөө Х.Баянмөнх аваргынх шиг юм болоод явна. Монголдоо энэ холбоогоо түшиглээд секц дугуйлан, тэмцээн уралдаан зохион байгуулахад санхүүгийн бэрхшээл л нэлээн тулгарнадаа... Иймээс бид МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-той л эхний ээлжинд харьцсан нь дээр байх... Сонингууд дээр шаардах бичиг зэргийг нийтлүүлж болноо... Энэ асуудлыг би хариуцаад таньдаг мэддэг бүх сониндоо тавьж болж байна. Өдөр тутмын сонингууд болон Таван Цагариг сонин дээр... Хэдхэн сарын өмнө Таван Цагариг сонин дээр мөн Амаржаргал, Ганболд нарыг шүүмжилсэн юм гарч байсан. Тэрийг бас тэгэсгээд л өнгөрөөсөн. Бид тийм юм хийж болохгүй. Хамгийн гол нь бидний юм тодорхой байх ёсой. Хүмүүст Наскагийн хэлдэг шиг сөрөг пиар гаргаж болохгүй. Уг нь манай Спортын цонх сэтгүүл гэж томоохон хэрэгсэл байгаан. Даанч харамсалтай нь хэсэг хугацаанд гарч чадахгүй болжээ... Гэхдээ гаргахын төлөө биеэ дайчлан ажилланаа... За тэгээд цаашдаа хэлэлцье. Эхний ээлжинд хэдүүлээ сонин дээр юм тавья. Үүнийг хариуцах хүмүүсийг тавьчихъя. Болно биздээ.. татгалзсан хүн байхгүй байх. Чукча, Хөлбөмбөгч, Освин, Наска, Брит, Марко зэрэг ороод энэхүү бичгийг бэлдье тэгэх үү... Тэгээд дараа дараагийн ажилд бүгдээрээ гар бие оролцоод явъя...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Fri Jul 14, 2006 11:55 pm

Тэгье, нэг эх хийх vv? Бvгдээрээ санал бодлоо тусгаад, хэт фантааз биш бодитой, ой тойнд буухаар нэг их урт биш юм хийгээд гайгvй шиг сонины редактoрooр хянуулж бариад...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Fri Jul 14, 2006 11:56 pm

Хосоогийн танил талуудыг тэгвэл ашиглаад хэд хэдэн сонинд хэд хэдэн єєр юм бичэж нээрээ болох юм байна шvv. Зэрэг олон газар олон дуу хоолой гарна гэдэг чинь нэг юм дуулгана шvv
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Sat Jul 15, 2006 12:01 am

тэгээд нэг бас ийм юм байнаа... энэхүү дэд форумыг 7 хоногийн дараагаас зөвхөн зөвшөөрөгдсөн гишүүд үздэг болгосон нь дээр байх. Одоогоос гишүүдээ бүртгэж авъя... Зөв үү...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby A.I.T » Sat Jul 15, 2006 1:02 am

Маш зөв санал дэвшүүлцгээж байгаам байна.....Монголын залуус ийм л байх хэрэгтэй л дээ....... :eek:
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby A.I.T » Sat Jul 15, 2006 1:04 am

Khosoo wrote:тэгээд нэг бас ийм юм байнаа... энэхүү дэд форумыг 7 хоногийн дараагаас зөвхөн зөвшөөрөгдсөн гишүүд үздэг болгосон нь дээр байх. Одоогоос гишүүдээ бүртгэж авъя... Зөв үү...
Заавал ингэх шаардлага байгаамуу?Бусадуудыгаа гадуурхаад байгаам биш биз? :grin:
Миний хувьд эцэргүүцэж байна:::гишүүн нэрээ ашиглаад::::
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Marco » Sat Jul 15, 2006 2:16 am

Хосоогын саналыг зєвшєєрч байна.Бидний энд бичиж байгаа зvйлс "нєгєє нєхдийн "чихэнд хvрж байгаа байхдаа.Бидэнд МХБ холбооны талаархи алдаа,дутагдал ололт амжилт,орлого зарлагын баримт, мэдээлэлийг олж авах чухал байх .Хvн болгон єєрийн чадлаараа танил талаараа мэдээлэл цуглуулахыг оролдоцгооё гэсэн саналтай байна.Дараа нь нэгтгэн дvгнэж жинтэйхэн шvvмж хийхэд дєхєм болох боловуу гэж бодлоо.Бусдыг ил бичих шаардлаггvй байхаа.
Юм хийе л гэж байгаа бол Зєвшєєрєгдсєн гишvvд гэх зєв.




Намтар тvvх хvнийг дагаж
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby oswin » Sat Jul 15, 2006 9:35 pm

Монголын хєл бємбєгийн холбоонд вэбсайт гэж байдаг бол хэлж єгєєч, би хайгаад олсонгvй.

МХБХ-ны ажлын талаар хаанаас мэдээлэл авах юм бэ?

Нийтлэлийн хувьд би єєрийгєє мэдлэг мэдээлэл багатай гэж vзэж байна, гэхдээ ямар нэг санаа гарвал энд бичиж байнаа.
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Nomer 10 » Sun Jul 16, 2006 2:31 am

Эхний ээлжиндээ зөвхөн бүртгүүлсэн хүмүүст харагдаж уншигддаг болголоо. Тэгээд бичих юмаа эхлэхээс өмнө эрхтэй гишүүдээ бүртгэж аваад зөвхөн тэдэнд зориулсан хэсэг гаргая. Сайн бэлдэж байгаад нухацтай хөдлөх хэрэгтэй залуус аа. Та нар дангаараа хөдөлбөл нялхдана шүү, зөвлөгөө авч байх настай намбатай ганц хоёр сайн хүн олж ав. Хуулийн байгууллагын хүн бас хэрэг болно шүү. Залуус аа, хайртай зүйлийнхээ төлөө ямар нэг юм хийх л хэрэгтэй. Монголын хөлбөмбөгийг аврах хэрэгтэй. Нээрээ хэний ч нүдэн дээр монголын бөх хөлбөмбөг 2 дампууралтай байгаа нь ил. Мальдив мэтийн халуун орны багийг өвлийн тэсгэм хүйтэнд талбай дээрээ хожиж чадахгүй байгаа гэдэг нь тодоос тод баталгаа. Гадаадад байгаа мань мэт нь гарын үсгээрээ дэм болж, сэтгэл зүрхээрээ холбоотой байх болноо. Та нарын ариун үйлсийн гал дөл дээшээ байх болтугай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Sun Jul 16, 2006 3:26 am

мангар өндөрт оршдог Боливийг баргийн баг \Бразил, Аргентин гээд Өнмнөд Америкийн\ томчууд хожиж чаддаггүйд... Ядаж тэрэн шиг байялдааа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Next

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests