Бид юу хийх хэрэгтэй вэ...

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Khosoo » Tue Jul 18, 2006 10:09 am

:help: :sad: :smile:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Tue Jul 18, 2006 10:28 am

санаа нэгтэй гишүүдээ. бид ярилцсаар л... өдөр хоног өнгөрсөөр л байна. бүлэг байгуулаад чинжүү нийтлэлүүдээ хувааж аваад баримт нотолгоотой, шууд дайрч довтлохгүйгээр асуудал дэвшүүлсэн байдлаар бичмээр байна. биччихээд дараа нь бусаддаа танилцуулж, саналыг сонсоод дараагийн ажилдаа ормоор байна. бүгдийг нэг цогц асуудал болгож, дэвшүүлж тавина гэсээр байтал хэр хугацаа алдах билээ? би уг нь хосоо админд саналаа хэлээд л байгаа. анхааралдаа аваачээ.
хөлбөмбөгч, 10 /өөр хэн ч нэмэгдэж болно шүү дээ/ "ДАШТ миний нүдээр" нийтлэлээ юуны өмнө бэлэн болгож, гаргамаар байна гэж уриалъя. Би ч хувьдаа Монголын хөлбөмбөгийн хөгжлийн тухай жаахан юм оролдож байна. Хамтрах хүн байна уу.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby SAVAGE » Tue Jul 18, 2006 10:52 am

Хосоо хаашаа явсын...
Ноён Б би єєрийгєє санал болгож байна...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Khosoo » Tue Jul 18, 2006 11:10 am

Би гэхдээ удахгүй очноо... Хэдүүлээ харин одоо чинжүүгээ (чинуүү гэхээр инээд хүрээд байх юм) бэлэн болгоё...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Gooner » Tue Jul 18, 2006 11:41 am

Тэгий тэгий. Хэдүүлээ юу ч гэсэн нэг сууя :eek:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby STARRRRR » Tue Jul 18, 2006 1:45 pm

САЙН БАЙЦГААНА УУ ЗОРИЛГО САНАА НЭГТ АНДУУД МИНЬ.

МИНИЙ БИЕ АМРАЛТАА АВЧААД НЭТ-ЭЭС ЗАЙДУУ АРГАЛЫН УТАА ҮНЭРЛЭЭД АДУУ МАЛД ИЛҮҮ ОЙРХОН БАЙГАА ТУЛ ТА БҮХНИЙ БИЧСЭНИЙГ ӨНӨӨДӨР ХАЛЬТ ХОТЛОХДОО Л ҮЗЛЭЭ.

ЗӨВ ЗҮЙТЭЙ ОЛОН САЙХАН ЮМ БИЧЖЭЭ. САНАЛ НЭГДЭЖ БАЙНА.

"ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧ, ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИДИЙН ХОЛБОО" САЯХАН БАЙГУУЛАГДАЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХУУЛЬЗҮЙН ЯАМНААС ДӨНГӨЖ ГАРДААД БАЙНА. ХӨЛБӨМБӨГИЙН СПОРТЫГ БҮХ НИЙТИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЗОРИЛГОТОЙ ЭНЭХҮҮ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА МААНЬ ДОТООДДОО ТӨДИЙГҮЙ ГАДААД УЛСУУДАД ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗҮГ ЧИГЛЭЛТЭЙ.

- САЯ ЗУН БОЛЖ ӨНГӨРСӨН ЗУНЫ ЛИГИЙН ТЭМЦЭЭН ДЭЭР ҮНДЭСЛЭН НАМРЫН ЛИГИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨНДӨР ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ МАНАЙ ХОЛБООНЫ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТОТ АЖЛУУДЫН НЭГ ЮМ. ҮҮНИЙ ЗЭРЭГЦЭЭГЭЭР ХӨЛБӨМБӨГТ ДУР СОНИРХОЛТОЙ ХУВЬ ХҮН, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХОЛБООНЫ АЖИЛД ТАТАН ОРОЛЦУУЛЖ, ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭХ НЬ НЭН ТЭРГҮҮНИЙ ЧУХАЛ АЖИЛ ЮМ.

САНАА НИЙЛСЭН ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦАЖ БАЙГААД ХОЛБООНЫ АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОХИОН БАЙГУУЛЖ УДИРДЛАГА, ГИШҮҮНЧЛЭЛИЙН БОЛОН ДҮРЭМ, АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЗЭРЭГ ОЛОН АСУУДЛЫГ ТОХИРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

БИ ЯАГААД ЭНД ИНГЭЖ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЛААД БАЙНА ГЭХЭЭР ХОЛБООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АСУУДАЛ ОДООГООР ДӨНГӨЖ ЭХЭЛСЭН, НЭЭЛТТЭЙ БАЙГААД БАЙГАА ЮМ. ТЭГЭЭД БИ БҮРЭЛДЭХҮҮНЭЭ ТА БҮГДИЙНХЭЭ ДУНДААС БҮРДЭЖ БОЛОХ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ОЛОНТОЙ НЬ Ч ЭНЭ ТАЛААР ЯРИЛЦАЖ УУЛЗАЖ БАЙГАА БОЛНО.

МАНАЙ ХОЛБОО БҮХ ТАЛААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ЭРМЭЛЗЭНЭ. "ЧИНЖҮҮНД" Ч ОРОЛЦОЖ БОЛНО. ТЭХДЭЭ ДАН ГАНЦ ЧИМХЭХЭЭС ГАДНА ЮМ ХИЙЖ ХАРЬЦУУЛАГДАЖ, ӨРСӨЛДӨХИЙГ ЧУХАЛЧЛАНА.

ЧУУЛГАН БОЛОН ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ ТАЛААР БАЙНГА МЭДЭЭЛЖ БАЙХ БОЛНО. ТА НАР МААНЬ ДЭМЖИЖ ТУСЛААРАЙ.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby barca forever » Tue Jul 18, 2006 2:49 pm

"ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧ, ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИДИЙН ХОЛБОО"
ene xolboo nd negdej bolno biz dee. minii bodloor ene xolboo ni mxb xolboogoo demjij, xazaixad ni tushij aldaatai taliig ni zasaj baival zugeer baix .
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby rednasca » Tue Jul 18, 2006 5:10 pm

[quote="STARRRRR"]
ЭНЭХҮҮ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА МААНЬ ДОТООДДОО ТӨДИЙГҮЙ ГАДААД УЛСУУДАД ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗҮГ ЧИГЛЭЛТЭЙ.

МАНАЙ ХОЛБОО БҮХ ТАЛААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ЭРМЭЛЗЭНЭ. "ЧИНЖҮҮНД" Ч ОРОЛЦОЖ БОЛНО. ТЭХДЭЭ ДАН ГАНЦ ЧИМХЭХЭЭС ГАДНА ЮМ ХИЙЖ ХАРЬЦУУЛАГДАЖ, ӨРСӨЛДӨХИЙГ ЧУХАЛЧЛАНА.[/quote]

:smile:
старррраааа, энэ нөгөө Грекийн хөлбөмбөгийн холбоотой өрсөлдсөн холбоог FIFA-аас хассан гээд байгаа түүхийг давтах чиглэлрүү хазайх юм биш биз дээ. ер нь манайхтай /аль хэдийн манайх болчихсон байна ш дээ :RD / ижил төрлийн байгууллага бусад улсуудад байдаг туршлага юу байдаг юм бол?
яахав. чуулганаа хийхээр нэг тухтай ярилцая даа.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Khosoo » Tue Jul 18, 2006 5:28 pm

Khosoo wrote:Зиак... Тэгэхээр та бүхний саналыг бага багаар сонсож байна... Бүгдээрээ хэлэлцвэл буруургүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шүү дээ... Даваа гарагт наадмын амралт дуусаад форумын маань бусад нөхөд юу гэх бол... Үүнийг бас сонсъё... Ер нь бол энэ үүднээс Монголын хөлбөмбөг сонирхогчдын холбоо аль хэдийнэ байгуулагдсан... Форумын гишүүн Старррррр энэхүү холбоог гардаж байгуулсан...

Миний бодлоор бол бас энэхүү шинэ холбоог үшихээр бидэнд нэгэн бэрхшээл тулгарна. Энэ бол гадагшаа харьцах асуудал тун хүнд болж ирнэ. Угаасаа харьцаж чадах ч гүй... Тиймээс бидний ажил тэгээд зогсох муу үр дагавартай.. Ганц хоёр байгууллагаас тусламж авч болнолдоо.. Тэгэхээр бас л нөгөө Х.Баянмөнх аваргынх шиг юм болоод явна. Монголдоо энэ холбоогоо түшиглээд секц дугуйлан, тэмцээн уралдаан зохион байгуулахад санхүүгийн бэрхшээл л нэлээн тулгарнадаа... Иймээс бид МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-той л эхний ээлжинд харьцсан нь дээр байх... Сонингууд дээр шаардах бичиг зэргийг нийтлүүлж болноо... Энэ асуудлыг би хариуцаад таньдаг мэддэг бүх сониндоо тавьж болж байна. Өдөр тутмын сонингууд болон Таван Цагариг сонин дээр... Хэдхэн сарын өмнө Таван Цагариг сонин дээр мөн Амаржаргал, Ганболд нарыг шүүмжилсэн юм гарч байсан. Тэрийг бас тэгэсгээд л өнгөрөөсөн. Бид тийм юм хийж болохгүй. Хамгийн гол нь бидний юм тодорхой байх ёсой. Хүмүүст Наскагийн хэлдэг шиг сөрөг пиар гаргаж болохгүй. Уг нь манай Спортын цонх сэтгүүл гэж томоохон хэрэгсэл байгаан. Даанч харамсалтай нь хэсэг хугацаанд гарч чадахгүй болжээ... Гэхдээ гаргахын төлөө биеэ дайчлан ажилланаа... За тэгээд цаашдаа хэлэлцье. Эхний ээлжинд хэдүүлээ сонин дээр юм тавья. Үүнийг хариуцах хүмүүсийг тавьчихъя. Болно биздээ.. татгалзсан хүн байхгүй байх. Чукча, Хөлбөмбөгч, Освин, Наска, Брит, Марко зэрэг ороод энэхүү бичгийг бэлдье тэгэх үү... Тэгээд дараа дараагийн ажилд бүгдээрээ гар бие оролцоод явъя...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby ulka » Tue Jul 18, 2006 5:44 pm

Хосоо админ энэ спорт цонхны вэб хуудсыг хийж байгаа гэсэн тэр чинь юу болж байна вэ. Энэ вэб хуудсаараа дамжуулаад тэр нийтлэлүүд болон монголын хөл бөмбөгийн лийгийн тэмцээний тухай шинэ мэдээллүүд хүүхэд залуучуудад зориулсан шинэ соргог зүйлс, тэгээд гадаадын сонирхолтой лийгүүд, европын аваргын тухай, дэлхийн аваргын тухай албан ёсоор хүргэдэг байвал бас нэг том ажил байх боловуу. Интернэт гэдэг чинь орчин үед хамгийн том харилцаа мэдлэгийн түлхүүр болоод байна шүү дээ.
Ер нь тэр чинжүү нийтлэлээс гадна энэ вэб хуудсыг чанартайхан хийгээд түүнийгээ маш сайн арчилж шинэ мэдээ мэдээллээр тасраадаггүй байвал хэрэгтэй байх гэж бодож байна.
Миний хувьд энэ вэбийн асуудал дээр хамтран ажиллаж болох ч маш их цаг завгүй байдлаас болоод тэгж том дугарч чадахгүй байна.Уг нь ийм вэб хийе гэвэл туслах санаа бол маш их байна.

Ганц ийм форумаас гадна тийм гоё вэбтэй баталгаатай үнэн зөв мэдээлэл хүргэдэг байвал чухал шүү. Форум хичнээн сайхан ч эндээс ихэнхи нь л хувь хүний үзэл бодол, тэр хүний хандлага болохоор түүнээс хангалттай мэдээлэл авна гэж байхгүй байх.

Юу гэж бодоцгоож байна вэ.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby ulka » Tue Jul 18, 2006 5:46 pm

Тэгээд тэр вэб хуудсаа хийхдээ эхнээсээ их бодолтой өгөгдлийн сан энэ тэр ашиглаад хийвэл ч. Дараа нь хэдэн итгэмжлэгдсэн хүмүүс мэдээ олоод хялбархаан тавьж болохоор удирдлагатай энэ тэр гээд.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby chukcha2002 » Tue Jul 18, 2006 6:25 pm

Аанхан, шинэ холбоотой болжээ. Ямар ч байсан хєлбємбєгийн хєгжилд тvрлэг нэмж чадах байхаа.

Гэхдээ сєргєлдєж биш, нийлвэл vр дvнтэй байх. Хєлбємбєгийн холбоон дээр явж очоод, бид ийм холбоо байгууллаа. Хамтдаа ажил тєрлєє яриад, хуваагаад ч гэхиймvv, хуваарилаад ажиллая гэж яривал ямар вэ?

Бидний нєгєє дэврvvн мєрєєдєлийг биeлvvлэх эрх мэдэл бол ганцхан хєлбємбєгийн холбоонд, одоогоор Ганболдод л байгаа.

Тиймээс тийшээ очоод элэгсэг, найрсагаар очиж уулзвал ямар вэ?

Тэгвэл бидний нєгєє "чинжvvний" гол санаа болох Хєлбємбєгийн холбоог амь оруулах зорилго маань болчих юм шиг санагдаж байна.

Цаадуул чинь бас хvн болохоор хамтраад юм хийе гэвэл хєдєлж л таарна. Тэгээд юу хийх вэ, яах вэ гэдгээ форумын нєхдийнхєє санаа онооноос болох бvтэхийг нь сонгож аваад явбал ямар вэ?
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Tue Jul 18, 2006 6:26 pm

Ганболдыг хусахыг биш, Ганболдыг хєдєлгєхийг эхний зорилго болгоё (товчхондоо).
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby oswin » Tue Jul 18, 2006 8:27 pm

Сайн байцгаана уу, Би сvvлийн vед зав маш муутай байна. Баримт бичиг хєєцєлдєєд. Харин холбоо чинь байгуулагдсан бол нэгдэж оръё!

Чинжvv-ний хувьд дараа тухтай сууж байгаад бичье!

Гараагаа амжилттай эхлvvлэхийг та бvхэнд хvсэн ерєєе! :-D
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby Nomer 10 » Wed Jul 19, 2006 4:52 am

Наскагийн хэлдгээр тэр цувралуудыг сонинд тавиад эхлэх зүгээр байх. Эхний ээлжинд дэлхийн аваргын тухай хүмүүсийн лүгнэлтйг гаргаад, дараа дараагийнх нь дугаарт тэндээсээ улбаалаад монголын хоөлбөмбөгтэй холбоотой нийтлэлүүд бичиж тэндээ нөгөө чинжүүгээ оруулий. Гол нь ямар хэвлэлүүдийг сонгож авах вэ гэдгээ тохирох хэрэгтэй байх. Миний бие энэ амралтын өдрүүдээр сууж дэлхийн аваргын тухай дүгнэлтээ бичий гэж бодож байгаа.

Тэр байгуулагдсан холбооныхоо шугамаар хөөцөлдсөн нь дээр байх л даа. Тэгэхгүй бол зүгээр хэдэн нөхдийг бол хэн ч тоохгүй. Удирлагын хувьд одоо байгаа хүмүүс нь угаасаа цаашдаа юу ч хийж чадахгүй нь тодорхой. Тиймээс халж оронд нь эрч хүчтэй хөлбөмбөгөө гэсэн залуу хүмүүсийг тавих талаар анхаарч, тэр болдоггүй хурал энэ тэрийг нь яаралтай хуралдуулах арга хэмжээг авахуулах зэрэг ажлуудыг хийх хэрэгтэй байх.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zigo » Wed Jul 19, 2006 1:40 pm

Ганболдод хэлээд, түүнийг сэрээнэ энэ тэр гэж сэрүүн зүүдлээд яах вэ нөхдөө!! Тэр хүн юү гэж амтанд нь орсон бялуунаасаа бусдад өгөхийг хүсэх вэ дээ. Хэрвээ тэр хүн үнэхээр шудрага, Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй, бодолтой хүн байсансан бол өнөөдөр бид нар ингэж ярьж, бичиж байхгүй байсан юм. Тэр хүн хөлбөмбөгөөс илүү гольф сонирхож, гадны хөлбөмбөгчидийн талаар юу ч мэдэхгүй, бараг нэг ч хүний нэр мэдэхгүй шахуу гэсэн /бага зэрэг хэтрүүлэг ч гэлээ үнэн гэдэг/ яриа ч байдаг. Жил бүр дэлхийн хөлбөмбөгийн холбооноос өгдөг мөнгөн тусламжын тал хувийг өөрийн хувьдаа авчдаг гэх зэрэг яриа хөөрөөг юм мэдэх хүмүүс ярилцахыг сонссоор Ганболд гэх хүнд үнэн сэтгэлээсээ дургүй болсон юмдаа би. Тийм болохоор тэр хүнтэй хамтрах гээд тусыг эс олох бизээ.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Khosoo » Wed Jul 19, 2006 3:54 pm

Ганболдын гольфт нугасгүйгээ.. Балдоржтой нийлээд байнга гольфын талбай дээр... хэхэ... Би хоёр удаа очсон... Хоёулан дээр нь тоглож л байсан :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Wed Jul 19, 2006 4:09 pm

Гэхдээ хамгийн гол хүн нь Амаржаргал юм биш үү. Ганболд бол зөвхөн хүүхэлдэй нь байх гэж би хувьдаа бодож байна. Амаржаргал чинь ер нь зальтай нөхөр дөө. Аан? Мань хэдийнхээ толгойг хөнгөхөн эргүүлээд угаагаад гарчих хэмжээний зальний хөрөнгө бий байхаа. хэхэ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby zigo » Wed Jul 19, 2006 5:52 pm

rednasca wrote:Гэхдээ хамгийн гол хүн нь Амаржаргал юм биш үү. Ганболд бол зөвхөн хүүхэлдэй нь байх гэж би хувьдаа бодож байна. Амаржаргал чинь ер нь зальтай нөхөр дөө. Аан? Мань хэдийнхээ толгойг хөнгөхөн эргүүлээд угаагаад гарчих хэмжээний зальний хөрөнгө бий байхаа. хэхэ.



МХБХ-ны ерөнхийлөгч гэхээр ямар нэгэн эрх мэдэлсээд байх зүйл байхгүй биздээ? Зүгээр л нэг бэлэгдлийн хүн байдаг юм биш үү? Харин ерөнхий нарийн бичгийн дарга сэтэртэй Ганболдод л хамаг эрх мэдэл нь байдаг юм байхаа. Анх ардчилалын алтан хараацайнуудтай хамт явж байгаад бялуу хүртэж чадаагүй гомдоллоод байхаар нь хэн гэдэг мундаг нь ч гэлээ МХБХ-г өгсөн гэдэг. Монголд л хэн ч тоохооргүй спортын төрөл холбоо байсан болхоор нь түүнтэй булаацалдах хүн ч байгаагүй, өөрөө ч чамлангүй авч байсан гэдэг. Гэтэл ФИФА гэдэг дэлхийн хамгийн том, хамгийн баян спортын холбоо болохыг мэдэх хүн тэр дээгүүр алга байж л дээ. Харин одоо харамсах хүн багагүй ч түүний хэрхэн мөнгө олдог хаагуур хэрхэн цувчуулдаг учрыг нь мэдэхгүй учраас хэн ч оролдодгүй биз.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby lordington » Wed Jul 19, 2006 8:11 pm

neg irchee awchyyl mongoliin shigsheee bag nileen yum dyylgana gedegt itgeltei bnaaa
odoonoos mongolian football devolopment ers saijirah bhaa.
Yunii turuund bid schooltoi bolsn deer gej bodoj bna
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Postby Marco » Wed Jul 19, 2006 10:12 pm

rednasca wrote:. Би ч хувьдаа Монголын хөлбөмбөгийн хөгжлийн тухай жаахан юм оролдож байна. Хамтрах хүн байна уу.

Хамтарах хvн байна.Хэ хэ
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby rednasca » Thu Jul 20, 2006 8:10 am

zigo wrote:
rednasca wrote:Гэхдээ хамгийн гол хүн нь Амаржаргал юм биш үү. Ганболд бол зөвхөн хүүхэлдэй нь байх гэж би хувьдаа бодож байна. Амаржаргал чинь ер нь зальтай нөхөр дөө. Аан? Мань хэдийнхээ толгойг хөнгөхөн эргүүлээд угаагаад гарчих хэмжээний зальний хөрөнгө бий байхаа. хэхэ.


МХБХ-ны ерөнхийлөгч гэхээр ямар нэгэн эрх мэдэлсээд байх зүйл байхгүй биздээ? Зүгээр л нэг бэлэгдлийн хүн байдаг юм биш үү? Харин ерөнхий нарийн бичгийн дарга сэтэртэй Ганболдод л хамаг эрх мэдэл нь байдаг юм байхаа.

zigo минь, харин ч хамгийн гол нь тэрэндээ байгаа юм шүү дээ. наанаа гэмгүй царайлчихаад л, би сайн мэдэхгүй шдээ, надад тийм эрх мэдэл байхгүй шдээ, гэх мэтийн юмаар ам тагласан болоод хамаг гол хорыг найруулж байгаа. түүнээс биш морин толгой ганболдод тийм толгой байхгүй ээ. амаржаргалын толгойг гүйцэх ч үгүй. хэхэ. гэхдээ нүдэнд үзэгдэж байгаа нь ганболд болохоор одоо тэр нөхөртэй л юуны өмнө хариуцлага ярих ёстой байх л даа.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Jul 20, 2006 8:12 am

Marco wrote:
rednasca wrote:. Би ч хувьдаа Монголын хөлбөмбөгийн хөгжлийн тухай жаахан юм оролдож байна. Хамтрах хүн байна уу.

Хамтарах хvн байна.Хэ хэ

хамтрах хүмүүс саналаа ирүүлж байгаад баярлалаа. миний хувьд толгойд эх нь бэлэн болчихсон байгаа. гол нь цаасан дээр буулгана гэдэг л ажил байна. энэ амралтын өдрүүдэд дуусгаад та нарт үзүүлнэ. та нөхөд ч гэсэн дор бүрнээ өөрийн бодож санаж буй зүйлээ бичиж байгаа биз ээ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Khosoo » Thu Jul 20, 2006 8:38 am

Охин гайгүй юу... Хөлбөмбөгөө хөгжүүлнэ гээд охиноо мартваа... :mrgreen: :санаа зовох:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Thu Jul 20, 2006 9:48 am

Khosoo wrote:Охин гайгүй юу... Хөлбөмбөгөө хөгжүүлнэ гээд охиноо мартваа... :mrgreen: :санаа зовох:

санаа тавьсанд баярлалаа. хэхэ. ойрд ажил ихтэй, охиноо өглөө үнсээд гардаг, орой үнсээд унтдаг болсон. нээрээ, мартсанаас би охиндоо МАРГАД гэдэг нэр өгсөн. та нөхдийн санал болгосон нэрнээс өгсөнгүй ээ. хэхэ. болгооно биз ээ.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest