Page 21 of 21

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Sep 18, 2015 11:35 pm
by Mr.Rabbi
5-2р хожигдлоо. Айлаас 11,10 сүүлд орж ирсэн 17 нар сайн харагдсан. Манайхаас 8 дугаартай Ганбаярын бөмбөг тогтоолт, дамжуулалт нтр бусдаасаа хамаагүй илүү байна лээ. 2 дахь гоалын дамжуулалтыг гоё өгсөн. Айл 5 дахь минутанд пеналтаар гоалдсан нь манайхыг хэцүү байдалд оруулах шиг болсон.

Манай үзэгчид бас зохион байгуулалттай дэмжвэл гоё байгаам даа.. Өнөөдөр зүгээр энд тэндээс зааж,загнасан л хүмүүс байна лээ. 2 гоал орсны дараа л Монгол гэж хэд орилох шив дээ.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Mar 13, 2016 12:50 am
by Mojul
Английн Лиг 2-ийн Барнетд 2монгол залуу бэлтгэл хийж байгаам байна.
http://www.dailymail.co.uk/sport/footba ... z42iYTW6rB

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Mar 13, 2016 12:54 am
by Saiza
Гал-Эрдэнэ чинь шигшээд тоглоод бсан залуу даа.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Mar 13, 2016 3:30 pm
by richie_d4
Өчигдөр заалны лиг очиж үзсэн. Тэр ганбаяр гээд хүүхэд шаал өөр юм байна лээ. Бөмбөг эзэмшилт, сандрал энэ тэр байхгүй.
Энэ жил дөнгөж 16 хүрнэ сайн хөлбөмбөгчин болноо гээд л манай найз магтаад байна лээ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Mar 13, 2016 4:42 pm
by Realist
Англид бэлтгэл хийсэн хүүхдүүд буцаад ирсэн гэнээ, 18 нас хүрээгүй учраас мэргэжлийн багт гэрээ хийх боломжгүй гээд

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 25, 2016 9:18 am
by meesh
Өнөө манайд ирдэг Мальдив Хятадад 4-0 лжээ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Apr 28, 2016 8:17 pm
by Ganaa
Яг одоо боловсрол тв үзээрэй гоё нэвтрүүлэг гарч байна. Гарьдмагнай оролцож бна


Sent from my iPhone using Tapatalk

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Mon Oct 10, 2016 5:33 pm
by meesh
Лигийн сүүлийн тоглолт сайхан өрсөлдөөнтэй тоглолт боллоо.

Хүй долоон худаг руу бус хөлбөмбөгийн ногоон талбай руу зорих шинэ үеийн угсаа залгамжлагчид ... Баян л бол морь гэдэг ойлголтыг одооны залуус тэр дундаа Монголын нефтийн магнатуудын хүүхдүүд эвдэж байна. Монголын хөлбөмбөгийн Лигт Шунхлайн Батсайханы хүү Гантиг, Магнай Трейдийн Ганзоригийн хүү Дашням, Петровисийн Оюун-Гэрэлийн хүү нар өөр өөрсдийн багтай, тэднийхээ тоглолтыг харах гэж зуны туршид гадагшаа явж амрахын оронд хөлбөмбөгийн ногоон талбайд цагийг өнгөрүүллээ, "Арвайн үндэс" компанийн Хүрхрээ брэнд Монголын хөлбөмбөгийн холбоотой дөрвөн жилийн хугацаатай гэрээг үзэглэсэн нь өнөөдрийн "Хүрхрээ" лигийн амжилт, хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх бодит дэмжлэг болсон нь тэдний анхаарлыг хүй долоон худаг руу биш ногоон талбай руу чиглүүлсэн бизээ. Монголын Хөлбөмбөгийн Холбооны байрны гадаа амралтын өдөр бүр дэлхийн томоохон баячуудын унадаг дээд зэрэглэлийн машинууд жагсах болсон нь гэм биш зан болжээ. Үеийн найзуудаа хөлбөмбөгийн багтай болгох ятгалгыг Улаанбаатар Сити багийн эзэн Дашням хамгийн сайн хийсэн сурагтай. Өөрөө ч хөлбөмбөгт шаггүй хорхойтон гэдгээ харуулж багийн ахлагчдаа машины түлхүүр хүртэл гардуулсан билээ. Дээр дурьдсан нефтийн магнатуудын хүүхдүүдээс гадна Ажнайн Бат-Эрдэний хүү бас ирэх жилээс Дээд Лигт өөрийн багаа сойх нь тодорхой болжээ.

багаадэмжье хуудас.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue Oct 11, 2016 12:36 pm
by rednasca
болж дээ...
хөлбөмбөгийн хөгжилд мөнгө зайлшгүй...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue May 02, 2017 1:32 pm
by Nomer 10
За та нөхдийн саналуудыг базаад нэг ийм юм бичлээ. Дээр Габи ерөнхийлөгчтэй уулзах үедээ цаг бага байсан болохоор бусад санаануудаа ингээд хүргэе гэж тохирсон юм. Нэмж хасах юм бнуу.

Спорт цонх форумын гишүүдийн зүгээс Монголын хөлбөмбөгийн хөгжил дэвшлийн талаар гаргасан саналууд

- МХХ-ны логог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Талын хөх чононууд” nickname-д нь тааруулж чонын дүрстэй болгож солих. Одоогийн лого нь хуучин удирдлагын таагүй хэрэг явдлыг сануулдаг.
- Хүүхдийн академиуд байгуулж тамирчдыг багаас нь бэлдэх. Хөлбөмбөг өндөр хөгжсөн оронд 9 настайдаа хүүхэд цохилт, дамжуулалтын техникүүдийг бүрэн эзэмшсэн байдаг бол манай насанд хүрэгчид техник муу, бөмбөгийг зөвхөн урагш цөлсөн байдалтайгаар тоглож харагддаг. Багаасаа техник сайн заалгаагүй тамирчдыг буруутгах аргагүй.
- Лигийн тоглолтыг үзэгч ихтэй байлгах тал дээр анхаарах. Жишээлбэл, багуудыг аймаг, дүүргийнх нь нэрээр нэрлээд тухайн газар орны удирдлагуудтай холбож өгөх, тэгвэл яваа яваандаа олон улсынхаа жишгээр локал багууд бий болж үнэнч фэнүүдтэй болох эхлэл тавигдана.
- Өмсгөлийн нэр, дугаар, лого нэг стандарттай байх
- Лигийн мэдээллийг шуурхай, холбооны ажлыг ил тод байнга мэдээлж байх. Энэ тал дээр хангалтгүй байгаа.
- Шигшээ багийн нөхөрсөг тоглолтыг жилдээ 2-3 удаа өөрийн талбайд хийдэг байх. Гадны багуудтай тоглоход хүмүүс багаа их дэмждэг байдал ажиглагдсан. Энэ дээр суурилаад тоглогчдоо хүмүүст илүү таниулах
- Хөлбөмбөг өөрийн гэсэн од тамирчидтай болох. Үүний тулд сайн тамирчдаа рекламанд тоглуулж хүмүүст таниулах. Хүүхэд залуус од тамирчдаас үлгэр дуурайлал их авдаг.
- Зарим багуудын фэнүүд гээд ажилчид нь олноор ирдэг, тэд нь архи тамхи их хэрэглэх явдал түгээмэл. Энэ байдлыг залруулах.
- Лигийн тоглолтын үеэр түргэн хоолны цэг ажиллуулж боломжийн үнээр кофе уух юмаар үйлчилдэг байх. Өдөржин наранд байх фэнүүдэд тун их хэрэгтэй.
- Холбоонд удаж байгаа ахмад ажилчид, тоглогчдоос архи маш их үнэртдэг. Одооны залуус үүнээс их жигшиж байгаа
- Хөлбөмбөгийн талбай хангалтгүй, шинээр талбайнууд байгуулж багуудад эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр менежментийг нь шилжүүлж өгөх
- Хүмүүсийн ажлаа хийдэг цагаар хөлбөмбөгийн тоглолтууд тв-ээр гараад байгаа. Оройн цагаар хүн бүр мэдээ үзээд суухгүй шүү дээ.
- Нэг үеэ бодвол манай залуус өөрсдөө зүтгээд гадаадын орнуудад хөлбөмбөгийн сургалтанд суудаг болсон. Тэдгээр залуусыг бодлогоор дэмжиж, хүчийг нь эх орондоо ашиглах. Сүүлийн жилүүдэд дандаа гадны зааварлагчид ирж сургалт явуулдаг болсон.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri May 05, 2017 9:22 am
by 6ilguun
Хийх юм их л байна даа, хөгжлийн бодлого нь уг нь хэрэгжээд эхэлсэн л баймаар. Тэрэнд нь энэ дээр дурдсан зүйлүүд байдын болвуу яадын бол. Өмнө нь тэдэн он хүртэлх хөгжлийн бодлого нтр гээд http://the-mff.mn/ сайт дээрээ тавьчихсан байдаг байсан алга болчихож. Ямар ч байсан ФИФА-гаас авдаг дэмжлэгүүд нь хэвээрээ л байна. http://www.fifa.com/development/facts-and-figures/association=mng/financial-assistance-programme.html
Бидний үздэг бусад лигүүдийн жишигт хүрэх гэж гүэмөн олон жил зарцуулна даа...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Wed May 10, 2017 2:18 pm
by indie
За хөөрхий холбоо одоо л тараа таниулж эхэлж байна даа. 2015 оны сонгуулиар ёстой хогийн юм болсон. Эрх мэдлийн төлөө хүмүүс аймшигтай хувирдаг юм байна лээ.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Jun 03, 2017 1:21 pm
by mugi19
Пушкашын Ганбаяр сэлгээгээр ороод баг нь Байерний U17-г 1-0-оор хожижээ
:mongol:

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Jun 03, 2017 11:52 pm
by У.Тэмүүжин
https://www.pfla.hu/?q=psk%2Fkozvetites%2Feng 2дахь тоглолт нь явагдаж бна Панатианакостой. Эхний үе 0-0

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue Jun 06, 2017 2:45 pm
by meesh
Монгол хөлбөмбөгчин Европ тивээс анх удаа медаль хүртлээ

http://news.gogo.mn/r/208725

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue Jun 06, 2017 3:47 pm
by TGNT
:-D :-D :-D

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Jun 10, 2017 1:36 pm
by Шепперд буш
Ганбаяр ирэх 9сард гэрээ хийх насанд хүрэх юм бна.тэгээд сарын 2500 еврогийн цалинтай гэрээ үзэглээд манай анхны мэргэжлийн хөл бөмбөгчин болох нь дээ.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Apr 20, 2018 3:45 pm
by Бадруул
Ганбаяр ч гадаадад тоглох нь бүрхэг боллоо шүү
Пушкашийн академиасаа ирээд, энэ зун УБ Ситид тоглох юм гэсэн шд

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Apr 28, 2018 2:15 pm
by У.Тэмүүжин
Хөлбөмбөгийн холбоо суга юмаа. Лиг нь эхлэж байхад дамжуулж байгаа суваг ч байхгүй. Ийм болхоор чинь хэн мэдэж хэн очиж үзэж яаж хөлбөмбөг нь хөгжих юм бэ з**

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Apr 28, 2018 6:19 pm
by Bold9
Барса Амаргийн захирал нь хийж байгаа сувгаар гарна гээд байсан шдээ, тоглолтууд оройгоор нилээн байх шиг байсан. Өнөөдөр гарсангүй юу...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 24, 2019 3:03 pm
by meesh
Энэ дэд форумын нэрийг "Монголын хөлбөмбөг" болговол...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 25, 2019 1:08 pm
by Цогоо
meesh wrote:Энэ дэд форумын нэрийг "Монголын хөлбөмбөг" болговол...
Би бас тэгж бодсон. :eek: