Page 18 of 21

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 05, 2015 11:38 am
by meesh
Мөрөн Сербийн дээд лигийн багтай гэрээлж байгаа юм шиг байна.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 05, 2015 12:55 pm
by meesh
Алдарт хөлбөмбөгийн холбооны сонгууль боллоо. Олон нийтэд буруу ойлголт байсан нь, хөлбөмбөгийнхөн хоёр тал болж талцаад нэг нь ялсан мэт харагдсан бол үнэндээ хөлбөмбөгчид, өмнөх зүй бус инстүүцийг ашиглаж, бүхнийг хуучнаар нь үлдээх гэсэн улс төрчдийн багтай тулалдлаа.
А.Ганбаатар хөлбөмбөгтэй огт хамааралгүй аймгийн засаг даргын аппаратын түшмэлүүд, ИТХ - ын түшмэлүүд, аймгийн АН – ын албан тушаалтнуудын саналыг авч Ерөнхийлөгч болж байхад зөв гэж дэмжиж буй хүмүүсийн шударга гэдэг ойлголт ямар вэ гэдгийг төвөггүй мэдэж болохоор. Түүх шүүх биз ээ.
Хөлбөмбөгчид бид бүхнийг хууль ёсны дагуу дүрмээрээ хийнэ гэдэг зорилгодоо хүрч, хэн нэгнийг хүний наймаачин хүртэл болгож доромжилж, гүтгээгүй.
Бид эхлэлээ хууль ёсоор хийхийг хүсч, тэрэндээ хүрлээ.
Тиймээс Б.Мэдрээ шиг ёс зүйтэй хүнийг нүүр царайгаа болгохыг хүссэн.
Хөлбөмбөгийг хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдсэн чадварлаг баг болсон юм. Бид хэн нэгэнтэй биш системтэй нь тэмцсэн.
Хуучин буурангуй системийг хэвээр нь хадгалж, улс төрийн халаасанд хийх гэсэн оролдлогыг зогсоохыг хүссэн билээ. Манай улсын хууль, хуулийн хэрэгжилт, ёс зүйгүй улс төрчийн том савар хөгжлийн тушаа болдогийг өөрийн биеэр тодорхой мэдрэв.
Хөлбөмбөгийн холбооны гишүүн бус, тэмцээн уралдаан тоодоггүй олон аймаг энэ сонгуулийн үеэр бүгд хөдөлгөөнд орж, улс төрийн төлөөлөгчид хөлбөмбөгчдийн ирээдүйг шийдэх сонгуульд санал өгсөн нь түүхийн нэгэн сургамж болох биз ээ. Одоо эхнээсээ “Та хэд холбоогоо авч болно, бидний ажил дуусчихлаа” гэж орон нутгийн зарим албан тушаалтнууд хэлж байна.
Яагаад түүхэн Их Хурал вэ гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатар улс төрийн албан хаагчдыг ашиглаж ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч Дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдээр үндсэндээ хөлбөмбөгчид сонгогдсон юм.
Эхний Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонсоод хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид шууд сэтгэл санаагаар унасан бөгөөд Гүйцэтгэх хороо маргааш нь шигшээ багийхантай уулзаж сэтгэл санааг нь сэргээж, дараагийн ажилдаа орсон юм.
А.Ганбаатар гүйцэтгэх хороотой уулзсан эхний хурал дээр “Хэдүүлээ тэгж байгаад уулзья гэхэд”, “Үгүй ээ, бид шууд ажилдаа орох ёстой, Зүүн Тимортой тоглох шигшээ багийн асуудал зуун задгай байна” гэдгийг Гүйцэтгэх хорооныхон хэлсэн билээ.
Өмнөх гурван сарыг мартаад зөвхөн эндээс л харахад А.Ганбаатарт хөлбөмбөг хөгжих эсэх нь хамаагүй, МХБХ - г өөрийнхөө амралтын газар гэж боддог нь илт байгаа юм. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт болох онцгой үе ирчихээд байхад Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр нь ажлаа орхиод гадагшаа явчихсан, Гүйцэтгэх хорооны хоёр гишүүн хувиасаа мөнгө гаргаж эмч, массажист, амин дэм, хэдэн төрлийн жимсээр хангаж байна. Уг нь энэ сонгууль, бүхнийг өөрчилж, ядаж зүй ёсны инстүүцийг эхлүүлэх нэн чухал Их Хурал байлаа.
Хэрвээ Гүйцэтгэх хороонд улс төрийн баг гарч ирсэн бол хөлбөмбөг гэдэг спортыг нэг хэсэгтээ мартах хэрэгтэй болох байлаа. Хөгжие гэвэл нэг л сонголт үлдсэн. А.Ганбаатар хөлбөмбөгчдийн хийх бүх сайн сайхныг өөртөө наагаад нэрээ цэвэр авч үлдэх. Эс бөгөөс А.Ганбаатарын ёс зүйгүй бодлого, томилгоог Гүйцэтгэх хороо батлахгүй болохоор ажил явахгүй.
Өмнөх Ерөнхийлөгчийн үеэс хөлбөмбөгчдийн нэр хүнд муу байсан. Ямар олон чадварлаг, ёс зүйтэй хүмүүс МХБХ - ноос гадуур үйл ажиллагаа явуулж байсныг олон нийт мэдэхгүй байх. Гуравхан сая хүнтэй, гаднаас санхүүждэг спорт Монголд хөгжих боломж өндөр.
Цаг уур хамгийн том бэрхшээл гэж бодож байгаа бол үгүй. Харин зүй бус инстүүц л хамгийн том бэрхшээл болчихоод байна.
Орчин үед хөлбөмбөгийг ямар орчин нөхцөлд яаж хөгжүүлэх нь бүгд тодорхой болчихсон.
ОУХБХ хөгжих бүх боломжийг нь хангаж бүх талын сургалт явуулдаг. ОУХБХ ашгийн бус байгууллага учраас хөлбөмбөгт орж ирэх их мөнгийг гишүүн холбоодууддаа хуваарилдаг (Их Хурлын өмнө 300 000 ам.доллар орж ирсэн). Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Зөв ашиглах эсэх нь тухайн улсаасаа хамаарч, хөгжил тодорхойлогдоно.
Хөлбөмбөгийг хөлбөмбөгчид багийхан битүү цэнгэлдэх, бэлтгэлийн бааз, аймаг бүрт хиймэл зүлгэн талбай барих ажлыг төлөвлөөд, яаж хийх, санхүүжилт хаанаас олохоос ч тооцоолчихсон байлаа.
Эхний битүү цэнгэлдэхийн төсөл аль дээр эхэлчихсэн байгаа бол өвөл, зунгүй бэлтгэл хийх бэлтгэлийн баазийн ажил ард нь хүлээж байна.
21 аймагт хийх хиймэл зүлгэн талбайг ОУХБХ - ны “Гоол” төслийн хүрээнд санхүүжилт авах боломжтойг бид судалж үзсэн. Зөвхөн үндэсний лигээ телевизээр шууд дамжуулахад зориулж АХБХ - ны гурван сарын үнэгүй сургалт ч бий. Манай телевиз, хөлбөмбөгийн уялдаа өөр түвшинд очих юм. Өмнөх 17 жил, сүүлийн гурван сарын гэр бүлийн, ёс зүйгүй байдлыг арилгах Ёс зүйн хороо, Сахилга батын хороо, Маргаан таслах хороо, Аудит хяналт шалгалтын хороог ОУХБХ - ны жишгээр хийхийг зорьж байна. Хэрвээ эдгээр хороод байсан бол өмнөх хууль зөрчсөн, ёс зүйгүй үйл явдал болохгүй байлаа. За тэгээд дурьдаад байвал хийх ажил, ашиглах боломж олон байна. Энэ бүхнийг хийх үү, хорих уу гэдэг А.Ганбаатараас шалтгаална. Хийсэн ч, хийгээгүй ч бүх гавьяа, эсвэл балаг нь Ерөнхийлөгч дээр буудаг жамтай. Хийхгүй бол хатгах хүмүүс олон!
Гүйцэтгэх хороонд жишиг клуб Дэрэнгийн эзэн Г.Мөнхчулуунаас эхлээд, “төгс” англи хэлтэй АХБХ - ны шүүгчийн зааварлагч М.Батболд, “Хоромхон” клубын эзэн Б.Гансүх, “Сэлэнгэ Пресс” клубын эзэн М.Болд, “Эрчим” клубын ТУЗ - ийн гишүүн, шигшээ багийн ахлагч байсан Б.Болдбаатар, “Хангарьд” клубын ТУЗ - ийн гишүүн Даваасамбуу, лигийн аварга дасгалжуулагч Б.Батсайхан, эмэгтэй нэг гишүүнээр Дэрэн клубын ивээн тэтгэгч Ж.Хишигжаргал нар багтсан юм.
Харин Б.Батзаяа гэж ДМЮ клубээс сонгогдсон хэний ч танихгүй залуу хамгийн өндөр санал авсан нь сонгууль ямар “бүдүүлэг” болсныг бүрэн гэрчилэх биз ээ.
Дэд ерөнхийлөгчөөр монголын хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгчин Б.Буман - Учрал сонгогдож, Ерөнхийлөгч А.Ганбаатарыг оролцуулаад 11 хүн монголын хөлбөмбөгийн дараагийн дөрвөн жилийг удирдана.
Амжилт хүсье!
Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд багийнхан
2015.03.04

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 05, 2015 4:04 pm
by Төрналдо
meesh wrote:Мөрөн Сербийн дээд лигийн багтай гэрээлж байгаа юм шиг байна.


Сүпер лиг нь үү, 1-р лиг нь үү

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 05, 2015 4:14 pm
by meesh
1-р гэсэн байх шиг байна. Дээр нь супер гэдэг байдаг юм шиг байна.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 19, 2015 8:06 pm
by TGNT
Одооноос л хэдэн хүүхдийг шилээ л сайн дасгалжуулагч бэлтгэгчтэй хөгжүүлээд яг амьдрал нь болгох юм бол тэр хүүхдүүд амжилт үзүүлнэ гэж бодож байна даа... тэгэхгүй бол одоо тэр монголын шигшээгийн тамирчдын хэдэн хүн нь тамхи татдаг билээ тамирчин улсын шигээ тамирчин л юм бол мундаг л байх хэрэгтэй гэж би боддышд

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Mon Mar 23, 2015 10:40 am
by Zoe
PrOXy wrote:япончууд гэхдээ аймар шүү. би жаахан байхдаа (6 байна уу 7-р ангидаа) японы бага сургуульд 3 сар орчим сурсан юм. хөдөөний жижигхэн хот л доо.
хичээлийнх нь завсраар их үдийн амралт гээд болно. өдрийн хоолоо санд мэнд идчихээд хүүе хаай гараад л хөлбөмбөгдөж өгнө. тэгээд анх гараад л япон хүүхдийг хараад ангайж билээ. цөлөх, цохилтын хүч, мөргөх, дриббл хийх, стамина гээд л үнэхээр манайханаас хэт тасархай байж билээ. бөмбөгийг бол ёстой дурын гар нь түсс хийтэл нам хусна... би чинь уг нь муучгүй элит хөлбөмбөгтэй улаанбаатарын хэсгээс ирсэн хүүхэд юм байгаам шт. 6-р сургуулийн доминант байсан үеийг хүмүүс мэдэх байх. хууччуулаас нь гандаа гэж мангас цохидог гар байсан даа. миний үеэс гарьдаа, ононболд (өөр олон хүүхдүүд байсан, нэрийг нь санахгүй байна) гээд тэр үеийн одууд байлаа л даа. тэдэнтэй хальт тоглож өссөн, тэднийг бусдаасаа тасархайг мэдэрч явсан би чинь японд очоод ёстой балмагдаж билээ. дээрх нөхдүүд бол зүгээр л японы дундаж нэгэн шиг л байгаам.
гол нь тэдний багаар ажиллах сэтгэлгээ нь тэс өөр түвшинд.. манайхан бол хажууд нь сэрэлт киноны хөлбөмбөг тоглодог кадр шиг л байсан үнэндээ...

тэгээд л энэ японд одоо ийм хөгжилтэй байхад тэр бразил, аргентинд нь чухам ямар байдаг бол доо гэж боддог байж билээ..


sonirholtoi zuil bichjee. end bval arai olon hund hureh bolowuu gej bodloo.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Mon Mar 23, 2015 4:54 pm
by SimonE
Zoe wrote:
PrOXy wrote:япончууд гэхдээ аймар шүү. би жаахан байхдаа (6 байна уу 7-р ангидаа) японы бага сургуульд 3 сар орчим сурсан юм. хөдөөний жижигхэн хот л доо.
хичээлийнх нь завсраар их үдийн амралт гээд болно. өдрийн хоолоо санд мэнд идчихээд хүүе хаай гараад л хөлбөмбөгдөж өгнө. тэгээд анх гараад л япон хүүхдийг хараад ангайж билээ. цөлөх, цохилтын хүч, мөргөх, дриббл хийх, стамина гээд л үнэхээр манайханаас хэт тасархай байж билээ. бөмбөгийг бол ёстой дурын гар нь түсс хийтэл нам хусна... би чинь уг нь муучгүй элит хөлбөмбөгтэй улаанбаатарын хэсгээс ирсэн хүүхэд юм байгаам шт. 6-р сургуулийн доминант байсан үеийг хүмүүс мэдэх байх. хууччуулаас нь гандаа гэж мангас цохидог гар байсан даа. миний үеэс гарьдаа, ононболд (өөр олон хүүхдүүд байсан, нэрийг нь санахгүй байна) гээд тэр үеийн одууд байлаа л даа. тэдэнтэй хальт тоглож өссөн, тэднийг бусдаасаа тасархайг мэдэрч явсан би чинь японд очоод ёстой балмагдаж билээ. дээрх нөхдүүд бол зүгээр л японы дундаж нэгэн шиг л байгаам.
гол нь тэдний багаар ажиллах сэтгэлгээ нь тэс өөр түвшинд.. манайхан бол хажууд нь сэрэлт киноны хөлбөмбөг тоглодог кадр шиг л байсан үнэндээ...

тэгээд л энэ японд одоо ийм хөгжилтэй байхад тэр бразил, аргентинд нь чухам ямар байдаг бол доо гэж боддог байж билээ..


sonirholtoi zuil bichjee. end bval arai olon hund hureh bolowuu gej bodloo.

Япончуудын сэтгэлгээ ч арай өөр шүү. Бразилчууд бол од болох авьяастай хүүхдээ багаас нь аймар хоолны дэглэм, тусгай нарийн бэлтгэл хийлгээл стат хөдлөөл явчдаг тухай уншиж байсан.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Mon Mar 23, 2015 6:26 pm
by Reda
Орос школоор яваад манайх зарим спортын төрлүүддээ үнэхээр амжилт гаргасан даа. Өөр школ нь бидэнд олдох ч байсан биш. Спорттой холбоотой байсан нөхдүүд бол Оросыг нээх муулдгүй байх гэж боддог.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 26, 2015 11:06 am
by meesh
Нийтлэл бичиж, энэ Серби дасгалжуулагч хэрэв би байсан бол одоо байгаа энэ 23-с 15-г явуулна гэж хэлсэн гэсэн. Яах аргагүй тактик, мэдлэг өөр байгаа л даа.

http://batzaya.niitlelch.mn/content/6881.shtml

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 26, 2015 11:11 am
by meesh
Угаасаа 4 хамгаалагчтай урд Гарьдаа гэж тоглох байсан юм, шигшээгийн тоглогчоос асуулаа л даа энэ тоглолтын дараа ингэж болохгүй байсан юм уу Гарьдаагийн оронд СВ дээр тоглочих, Энхжаргал, Гарьд, Лхүмбээг орлоод тоглочих хүн 2000-аад оны үеэс хойш ганц гайгүй хамгаалагч төрөхгүй байна гэж үү гээд тэгсэн мань эр байлгүй яахав дээ, тэгж өөрчлөхийг хүсэхгүй, тактик-д суурилахгүй яг л хэдэн жилийн өмнөх байдгаараа гэж байна лээ дээ. Нээрээ л яг хэвээрээ хожигдоод эсвэл гоол хийх хэрэгтэй болонгуут хамгаалж байсан Лхүмбээ урагшилдаг яг л тэр байдал одоо ч давтагдсаар байсан даа. Лхүмбээгийн оронд Гарьдаа болж өөрчлөгдөв.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 26, 2015 12:01 pm
by Voyage
Сайн хөлбөмбөгчөөс гадна сайн дасгалжуулагч бэлтгэх хэрэгтэй юм шиг. Болдог бол гадаад дасгалжуулагчийн сургалтанд нь /ФИФА биш томоохон клубын/ гайгүй нөхдүүдээс явуулчихвал арай өөр юм сураад ирэх болвуу гэж бодхын. Бие хааг бол хөгжүүлж болох байх/мөнгөтэй бол/ гол нь сэтгэхүйг нь өөрчлөх сайн дасгалжуулагчийн баг л хэрэгтэй. Даанч олигтой мөнгө хаячхаар олигарх хөлбөмбөгийг дэмжихгүймдаа.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Mar 26, 2015 6:41 pm
by borts
Dorj4 wrote:Сайн хөлбөмбөгчөөс гадна сайн дасгалжуулагч бэлтгэх хэрэгтэй юм шиг. Болдог бол гадаад дасгалжуулагчийн сургалтанд нь /ФИФА биш томоохон клубын/ гайгүй нөхдүүдээс явуулчихвал арай өөр юм сураад ирэх болвуу гэж бодхын. Бие хааг бол хөгжүүлж болох байх/мөнгөтэй бол/ гол нь сэтгэхүйг нь өөрчлөх сайн дасгалжуулагчийн баг л хэрэгтэй. Даанч олигтой мөнгө хаячхаар олигарх хөлбөмбөгийг дэмжихгүймдаа.



санал нийлж байнаа гадааад дас л хэрэгтэй байгаам

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 10:31 am
by SimonE
Өнөөдөр 17:00 цагаас Хятадтай залуучуудын шигшээ үзэх юм байна. СПС-ээр гарна гэнээ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 2:02 pm
by zigo
borts wrote:
Dorj4 wrote:Сайн хөлбөмбөгчөөс гадна сайн дасгалжуулагч бэлтгэх хэрэгтэй юм шиг. Болдог бол гадаад дасгалжуулагчийн сургалтанд нь /ФИФА биш томоохон клубын/ гайгүй нөхдүүдээс явуулчихвал арай өөр юм сураад ирэх болвуу гэж бодхын. Бие хааг бол хөгжүүлж болох байх/мөнгөтэй бол/ гол нь сэтгэхүйг нь өөрчлөх сайн дасгалжуулагчийн баг л хэрэгтэй. Даанч олигтой мөнгө хаячхаар олигарх хөлбөмбөгийг дэмжихгүймдаа.



санал нийлж байнаа гадааад дас л хэрэгтэй байгаам


намайг л тавьчих хэрэгтэй байгаа юмдаа. кккк

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:02 pm
by TGNT
ээ балай юм бэ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:21 pm
by Dj Tuvshin
Торгуулийн цохилтыг гоё хаалаа...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:24 pm
by Аагий
2-0 болчлоо. алуулах байх аа хэхэ.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:29 pm
by Dj Tuvshin
Юуны түрүүнд сайн хамгаалах л хэрэгтэй байгаам даа...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:32 pm
by Dj Tuvshin
Сая хажуугаас аймаар юм хийлээшд.Сэтгэл сэргэтэл...xа xа

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:47 pm
by Эрдэ
Ямар ч замбараа алга
6 хамгаалагчтаймуу хаашаам
Ёстой бүтэхгүй ээ
Ирээдүй ч их бүрхэг байна даа :sad:

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:48 pm
by Аагий
хээх, Хальт харлаа, манай 16-д л тоглолт өрнөж бна.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:49 pm
by SimonE
Үнэхээр замбараагүй байнаа.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 5:54 pm
by Dj Tuvshin
Бямбага эзэмшилт 90-10 уу? :ногоон:

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 6:05 pm
by Эрдэ
99-1

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Mar 27, 2015 6:18 pm
by TGNT
үнэн амжилтгүй автуусдаад бх юм