.::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

МХХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжиж байна?

- Одоогийн ерөнхийлөгч Б.Ганболд
2
3%
- “Шар айраг” хамтлагийн дуучин, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү,
59
75%
- Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ,
6
8%
- Спортын сэтгүүлч Э.Амарсайхан,
4
5%
- Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар,
5
6%
- “Вульф Петролеум” компанийн захирал Т.Лхагвадорж
3
4%
 
Total votes : 79

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby kayo » Fri Oct 31, 2014 12:54 pm

zigo wrote:яалаа гэждээ, морийн хийсэн ажил бүхэн буруу байгаагүйшд. тэгэхээр үргэлжлүүлж хийх зүйл ч байгаа, өөрчлөн сайжруулах зүйл ч байгаа. надад бол сайн менежер, шинийг сэтгэж чадах толгой нь ажилладаг нөхөр л сонгогдсон нь дээр. габи бол бусдыгаа бодвол тэр тал дээрээ хамаагүй илүү л санагдаад байгаа юмдаа.

Ээ мэдэхгүй, гоол төслөөс өөр юм байгаам уу, ядаж нөгөөх нь дутуу.

Хождог багаа хожиж чадахаа болиод, дэлхийн ранк нь 10н хэдэн жилд ахиагүй гэхээр хөгжсөн гэж бодохгүй л байна. Одоо байгаа энэ дээрээ үндэслээд хөгжүүлнэ гээд байгаа, би бол суурь нь буруу тавигдсан, бүгдийг нь бүүр цоо шинээр суурийг нь тавиад шинээр хөгжүүлэх ёстой л гэж бодож байна.

Суурийг нь буруу тавьсан байшин, хэзээ ч нурхад бэлэн шдээ.
kayo
Барса фэн
 
Posts: 7755
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby zoba » Fri Oct 31, 2014 3:51 pm

Энэ нөхөр бараг болчихож байгаам бишүү.

Хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт оруулжээ
Монголын хөлбөмбөгийн холбооныхон ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байгаа сурагтай. Шинэ Ерөнхийлөгчийг сонгохоос өмнө FIFA-гаас ирүүлсэн удирдамжийн дагуу шинэ дүрмээ боловсруулахаар түр хороог байгуулан ажиллаж байгаа бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо аль хэдийн ажилдаа орсон гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж буй А.Ганбаатарыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн FIFA-гийн албан ёсны цахим хуудаст түүний мэдээллийг оруулжээ.

А.Ганбаатар нь саяхан Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүд аудит шалгалт оруулах хүсэлт гаргасан тухай баттай эх сурвалж мэдээлж байна. Өмнөх хүнийхээ санхүүгийн асуудлыг нэг мөр цэгцэлж дүрэм батлах хурал хүртэл санхүүгийн болон бүх шийдвэрээ нээлттэй ил тод болгохоо тэрээр хөлбөмбөгчдөд амалсан ажээ.

МХБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн ХХБ-ны Б.Мэдрээ, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нараас “Морь” Ганболдыг ялж чадах ганц хүн нь Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар гэж хөлбөмбөгчид үзэж байгаа гэнэ.
http://sport.news.mn/content/193795.shtml
Бие бөх бөгөөс ганцыг ялна.
Сэтгэл бөх бөгөөс олныг ялна.
User avatar
zoba
 
Posts: 690
Joined: Wed Sep 16, 2009 2:34 pm
Location: UB

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby champion » Fri Oct 31, 2014 4:01 pm

kayo wrote:Хождог багаа хожиж чадахаа болиод, дэлхийн ранк нь 10н хэдэн жилд ахиагүй гэхээр хөгжсөн гэж бодохгүй л байна.

Ганболд: аан тэр ранк уу. тэр яахав угаасаа жоохон хэлбэлзэж байдаг нэг тийм тоо байгаам тэрийг битий тоо :ногоон:
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Logger » Fri Oct 31, 2014 4:32 pm

Сая, сая ам.доллараар туйлсан хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт орууллаа


http://news.gogo.mn/r/149282
Logger
Уншигч
 
Posts: 4543
Joined: Wed Apr 12, 2006 8:51 am

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Yago » Fri Oct 31, 2014 4:49 pm

А.Ганбаатар гэдэг чинь их мундаг хүн юм даа...
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby kayo » Fri Oct 31, 2014 5:48 pm

Сонгуульт компанит ажлых нь нэг нь юм биш үү, зөвхөн үүрэг гүйцэтгэж байхдаа ийм ийм юм хийлээ гээд, мундаг л сэтгэж байна.
kayo
Барса фэн
 
Posts: 7755
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Yago » Mon Nov 03, 2014 11:58 am

Сайхан чичигнэж байна аа, Ганбаатар.
Уг нь ийм олон юм шалчиганаж, хүн муулж, хүний дургүй хүргэхийн оронд "Энэ хахуулийн хэрэг бол цэвэр хувь хүний асуудал байсан" гдг талаас нь л бичмээр, яримаар юм.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Takanohana_Nowitzki » Mon Nov 03, 2014 12:02 pm

Заяа генсект үзэхгүйм байх даа, өчигдөр 5-р сургууль дээр тоглоод явжийлээ. Гадагшаа явсан гээд байсан биз дээ?
Эхэндээ мөн үү биш үү гээд харжийсан чинь орилсон чинь яг мөн л бна лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17113
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Tdi » Mon Nov 03, 2014 12:09 pm

Ганбаатарыг өөрийг нь матчихвал хэцүүдэх юм биш үү? Яаж яваад ч дэд болчихсон юм. Бярдчих гээд үзээд байх шиг
User avatar
Tdi
 
Posts: 1439
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby meesh » Tue Nov 04, 2014 4:28 pm

Хөлбөмбөгчид өө, Фанатуудаа

Түр хорооны бүрэлдэхүүнд 106 ахмад тамирчдыгаа төлөөлөн оролцож байгаа ОУХМ Б.БУМАН-УЧРАЛ-ыг энэхүү бичлэг дээр гарч буй Ж.Энхжаргал гэгч нөхөр 35 хүний санал авсан П.БОЛД-оор сольхоор улайрч байна.

Түр хорооны төлөөлөгчид хөлбөмбөгчид бид бүгдийн дэмжлэгтэй ажиллаж байгаа гэдгийг энэ хүн нэг л ойлгохыг хүсэхгүй байна. Ер нь ямар ч хамаагүй аргаар хэнийг нь хамаагүй түр хорооноос хасч байгаад өөрсдийн хүмүүсээ оруулах илт санаархал явагдаж байна.

Үүний цаана А.Ганбаатар гэдэг хүний МХБХ-ны шинэ ерөнхийлөгч болох гэсэн увайгүй хүсэл, оролдлого нуугдаж байгаа.

Түүний төлөвлөгөөгөөр бол тэр дараах ажлуудыг хийж МХБХ-ны ерөнхийлөгч болхоор зорьж байна. Үүнд:

1. Ээлжит бус их хурлыг зохион байгуулах түр хороог ямар ч хамаагүй аргаар өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэх. Ингэснээр түүний бүрдүүлсэн түр хороо А.Ганбаатарт дараах шийдвэрүүдийг гаргаж өгнө.
1.1 Ээлжит бус их хурлаар хуучин Б.Ганболдод 100% үйлчилдэг байсан дүрмийг FIFA-ийн дүрмэнд нийцсэн гэж худал ойлголт төрүүлэн ээлжит бус их хуралд оруулна. Ингэснээр 2 дохь морь болох сууриа тавьна.
1.2 Ээлжит бус их хуралд оролцох төлөөлөгчдийн квотыг өөртөө ашигтайгаар тогтооно. Энэ хэсэгт тэрээр онцгой анхаарал хандуулж байгаа. Учир нь хөлбөмбөгчид өөрийг нь дэмжихгүй гэдгийг тэр мэдхийн дээдээр мэдэж байгаа болхоор хөлбөмбөгийн биш хүмүүсээр буюу 21 аймгийн ЗДГазрын дарга, БТСХ-ны дарга, Засаг дарга эсвэл ИТХ-ийн дарга гэсэн гурав гурван хүн буюу нийт 63 хүнд ээлжит бус хурлын төлөөлөгчийн мандат олгож Хөлбөмбөгчид бидний асуудлыг хөлбөмбөгт ямар хамааралгүй, хөлбөмбөгийн хөгжил байхгүй, бидний асуудалд санаа зовохгүй хүмүүсээр шийдвэрлүүлэх юм.
1.3 Ээлжит бус их хурлын төлөөлөгчдийг өөрөө сонгож оруулна. Өөрөөр хэлвэл өөрийнх нь ярьсан хэлсэнийг дэмжиж гараа өргөх хүмүүс ээлжит бус их хуралд төлөөлөгчөөр суулгаж дэмжүүлнэ. Энэ тоонд өнөөх Б.Ганболдын эхнэр Маяа, Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, ЕНБД Д.Ганбат болон тэдний гар хөл болсон нөхдүүд бидний хувь заяаг дахин шийднэ.
2. Нэгэнт Ээлжит бус их хурлаар А.Ганбаатарт ашигтай дүрэм батлагдах тул хөлбөмбөгчид бид тэр үед тэмцхэд тун хүнд болно. Тэр үед тэр дараах ажлуудыг хийлгэж авна.
2.1 МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороог өөрийн хүмүүсээр бүрдүүлнэ. Ингэснээр түүний төрийн улс төрийн албан тушаалтан манай холбооны сонгуульд өрсөлдөж болохгүй гэсэн FIFA-ийн шаардлагыг нуун дарагдуулж түүнд сонгуульд өрсөлдөх эрхийг олгоно.
2.2 Өөрийнх нь мөрийн хөтөлбөрийг ямар ч аргаар шүүмжлэх санал оруулах, шинэчлэлт өөрчлөлт хийх боломжгүй болно. Өмнөх 17 жилийн үйл ажиллагаа бахь байдгаараа үргэлжилнэ.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД ЭНИЙГ ЯАСАН Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ШҮҮ А.ГАНБААТАРАА

А.Ганбаатар нь МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх ба энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6.1.10-т заасны дагуу Төрийн улс төрийн албан тушаалтан юм. Өөрөөр хэлвэл татвар төлөгчид та бидний мөнгөөр цалинждаг бидний авч өгсөн Соната-6 маркийн машинаар ажлын цагаар Хөлбөмбөгчдийн хөгжилд саад хийж явна. Хуулийг эндээс... http://www.legalinfo.mn/law/details/487

Хөлбөмбөгт Төрийн албан тушаалтан орохыг FIFA хориглодог. Энэ нь амьдралаас урган гарч ингэж шийдвэрлэхээс өөр аргагүй байдаг учираас тэр. Жишээ нь Монгол улсад намуудын нэр хүнд маш сул байдаг ба төр солигдох тоолонд Ерөнхий сайдаас авхуулаад сургуулийн захирал хүртэл бүх албан тушаалтанууд солигддог. Шинээр ирсэн дарга өмнөх даргынхаа бүх ажлыг үргэлжлүүлж хийдэггүй, үгүйсгэдэг, үл тоодог бүүр зарим тохиолдолд хориглодог. Энэ бол бодит эрсдэл учраас FIFA гишүүн байгууллагуудынхаа сонгуульт албан тушаалд ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН орохыг хатуу хориглодог. Энэ зовлонгоос манай сагсны холбоо салаад ямар сайхан хөгжиж байгааг Ц.Шаравжамц бидэнд хэлсэн

Энэ мэдээг уншаад А.Ганбааатар өөрийгөө би төрийн биш улс төрийн албан тушаалтан гэх ПИАР-ыг илтэд явуулах нь тодорхой. Гэхдээ бүх шудрага хуульчид түүнийг Төрийн албан тушаалтан гэж тодорхойлж байна.

Бас тэрээр УЗ-өөс өөрийгөө МХБХ-ны дэд ерөнхийлөгчийн хувиар ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж тогтоолгосон байгаа. Энэ тогтоол нь өөрөө хүчин төгөлдөр бус юм. Учир нь тэрээр 2013 онд Б.Ганболдын томилгоогоор Дэд ерөнхийлөгчийн суудалд өөрийгөө заларсан гэж эндүүрч байгаа. Одоогоор хүчин төгөлдөр байгаа МХБХ-ны дүрмийн 22.1.Б-д заасны дагуу Зөвхөн ИХ ХУРЛААС СОНГОГДОНО гэж заасан байдаг. Гэтэл 2010 онд хамгийн сүүлд болсон МХБХ-ны ээлжит III хурлаар дэд ерөнхийлөгчийг сонгоогүй. Тэрээр Томилогдох биш СОНГОГДОХ ёстой хүн юм. Тийм учираас тэр Дэд ерөнхийлөгчийн эрх зүйн чадамжгүй хүн юм. Харин УЗ өөрийнхөө энэ гаргасан шийдвэрийг МХБХ-ны дүрмийн 34.1.А-д заасны дагуу өөрсдөө бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй гээд зүтгээд байгаа. Үнэндээ бол тэр заалтан дээр нь УЗ биш ИХ ХУРАЛ буюу хөлбөмбөгчид бид бүх асуудлаар шийдвэр гаргана гээд цагаан дээр хараар бичсэнийг олж харах сонирхол байхгүй байна.
МХБХ-ны дүрмийг эндээс... http://the-mff.mn/uploads/files/5abce-durem-2011.pdf

А.Ганбаатар МХБХ-ны удирдлагаар сонгогдсоноор FIFA нь МХБХ-ны эрхийг өөрийнхөө дүрмийн хүрээнд түтгэлзүүлж, гишүүнчлэлээсээ хасна. А.Ганбаатарын бас нэг гар хөл бологч С1-ийн Амарсайхан төрийн оролцоотой 11 улсын хөлбөмбөгийн холбоо байдаг талаар бас хөлбөмбөгчдийн тархийг угаах оролдлого хийсэн. Үнэндээ тэдгээр улс нь улс төрийн тогтолцооны хувьд тийм байхаас өөр аргагүй дарайнгуйллын болон төвлөрсөн улс төрийн удирдлагатай Иордан, ОХУ, Узбекистан зэрэг улсыг дурьдсан байх юм. Харин бид Азидаа Ардчиллыг идэвхтэй хөгжүүлэгч оронд ордог. Тэгээд ч бид Хөлбөмбөгт зөв тогтолцооны үр дүнд өндөр амжилт гаргаж байгаа улс орныг өөрийн жишиг болгож дууриах ёстой болхоос биш мууруугаа тэмүүлж өөрсдийгөө харьцуулах нь утгагүй юм.

ХӨЛБӨМБӨГИЙГ ХӨЛБӨМБӨГЧИД ӨӨРСДӨӨ ХӨГЖҮҮЛЭЭД АВААД ЯВХАД ЭНЭ ЭРХМҮҮД ЮУНД НЬ ИНГЭЖ ДУРГҮЙЛХЭЖ ЮУНД ИНГЭЖ БИДНИЙ ЭСРЭГ ХҮЧ ГАРГАН ТЭМЦЭЛДЭЖ БАЙГААГ ТААХАД ТУН АМАРХАН.

МӨНГӨ МӨНГӨ МӨНГӨ.

https://www.facebook.com/video.php?v=48 ... =2&theater
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 8114
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby zigo » Tue Nov 04, 2014 4:33 pm

энэ нэг л биш талруугаа яваад эхэллээ шүү. чонын амнаас гараад барын аманд орно гээч нь л болох вий дээ. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16997
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Tdi » Tue Nov 04, 2014 4:33 pm

Амарсайхан бас нэг Ү күн №2 байна уу даа
User avatar
Tdi
 
Posts: 1439
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Yago » Tue Nov 04, 2014 6:09 pm

Үкүн ч сагсан бөмбөгт бүхэлд нь дуртайм шиг байгаамаа.
Амараа харин хөлбөмбөгийг өөрийнхөө л багийг дэмжих, бас бизнес гэж хардгийм шиг санагддаг.

Гэснээс нээрээ Холбоон дээр болж байгаа байдал таалагдахгүй байна аа...
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby UULAA » Thu Nov 06, 2014 2:03 pm

Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2251
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Realist » Tue Nov 11, 2014 3:40 pm

http://batzaya.niitlelch.mn/content/6533.shtml

Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Бид азидаа ардчиллын жишиг улс болсон” гэдэг бол хамгийн ойрын зөвлөх нь ардчиллын бус арга хэрэглэж байна.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15736
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Tdi » Tue Nov 11, 2014 5:57 pm

Ер нь ингээд хараад байхад Мориос амар салахгүй нь ээ. Яадаг юм байгаа юм. Манай ерөнхийлөгч гэсэн. Ганбаатар, С1 Амараа гээд эвгүй гарууд. Далийрахад Гантулга бил үү? тоймчийг Ерөнхийлөгч наадахаа нэг балайгаа зурагтаар битгий гаргаад бай гэж хэлээд ажлаас нь пялуулчихсан гэсэн. Айхтар байгаам шүү.
User avatar
Tdi
 
Posts: 1439
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Realist » Wed Nov 12, 2014 11:38 am

Тэр далий өвгөн ч больсон нь дээр
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15736
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby ТӨӨГӨӨ » Mon Nov 17, 2014 9:32 am

Tdi wrote:Ер нь ингээд хараад байхад Мориос амар салахгүй нь ээ. Яадаг юм байгаа юм. Манай ерөнхийлөгч гэсэн. Ганбаатар, С1 Амараа гээд эвгүй гарууд. Далийрахад Гантулга бил үү? тоймчийг Ерөнхийлөгч наадахаа нэг балайгаа зурагтаар битгий гаргаад бай гэж хэлээд ажлаас нь пялуулчихсан гэсэн. Айхтар байгаам шүү.

Тв9-д блээ шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9777
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Идэрээ » Mon Nov 17, 2014 11:03 am

Image
Муу дүү минь маш хэцүү байдалтай Тайландруу явлаа.Эрчим энэ олон жил тэмцээнд авч явсан мөнгөө нэхнэ гэнэ.ЯАГААД?

.. гэнэ. Багууд нь хүртэл ингээд байхаар яаж ч хөгжхийм. Аль болох л гадагшаа гайгүй лигүүдрүү явуулбал зүгээр бусуу. Тайланд ч манай лигээс хавь илүү л байх.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 20, 2015 12:50 pm

Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17113
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Оргил » Wed Jan 21, 2015 8:47 pm

заяа лав гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшиж
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16920
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby kayo » Thu Jan 22, 2015 8:13 am

Нөгөө ерөнхийлөгчийн сонгууль юү болсон бэ, Ганбаатар шууд жинхэлчихэж байгаамуу.
kayo
Барса фэн
 
Posts: 7755
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby zigo » Thu Jan 22, 2015 8:35 am

чи өөрөө така-гийн линкрүү ороод хараач. одоо л нэр дэвшигчидээс сонгох юм бишүү.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16997
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Оргил » Thu Jan 22, 2015 10:51 am

яагаад загнаад байгаан

Sent from my HTC Desire HD using Tapatalk 2
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16920
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby zigo » Thu Jan 22, 2015 11:03 am

хаха уг нь загнаагүйээ, арай аядуухнаар уншчихаж бас болношд.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16997
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest