.::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

МХХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжиж байна?

- Одоогийн ерөнхийлөгч Б.Ганболд
2
3%
- “Шар айраг” хамтлагийн дуучин, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү,
59
75%
- Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ,
6
8%
- Спортын сэтгүүлч Э.Амарсайхан,
4
5%
- Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар,
5
6%
- “Вульф Петролеум” компанийн захирал Т.Лхагвадорж
3
4%
 
Total votes : 79

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby pele » Fri Mar 27, 2015 6:54 pm

Төвдөө хэд хэд дамжуулаад, бөмбөг илүү эзэмших хэрэгтэй байна даа. Бөмбөг аваал бол шууд урагшаа, довтлох гээд ч байгаа юмуу тэгэсгээд л алдчих юм
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby TGNT » Fri Mar 27, 2015 7:02 pm

1 гоолоо хийцэн бол нэр төртэй бсан юм
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1884
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Шепперд буш » Fri Mar 27, 2015 7:10 pm

Хэд нойлоор хожигдов
Шепперд буш
 
Posts: 913
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby TGNT » Fri Mar 27, 2015 7:16 pm

5-0
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1884
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby postiga » Fri Mar 27, 2015 8:25 pm

mongoliin hulbumbugiin ireedui burheg bnada huurhii...
FIFA-giin chansaanii hamgiin door orwol ,tendeesee odoo garwal taarna shiwshig
Zieg Heil
User avatar
postiga
Argentina's fan
 
Posts: 1470
Joined: Fri Dec 02, 2005 2:02 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Эрхэмcfc » Fri Mar 27, 2015 8:46 pm

Зүүн Тиморын 14 насныхан Азийн шилдэг 8-д үлдэж байна гэсэн байх шүү... ёстой хөгжинө гэдгийг шат шатаар нь л харуулаад байна даа...
одоо энэ залуучууд ч ер нь тэгсгээд худлаа болох байх...эдний дараагийн үеийг л сайн бэлдэх хэрэгтэй байна даа...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby 13 » Fri Mar 27, 2015 9:01 pm

Яагаад ийм гутранги юм бэ? Тоглолт яахав бодсон шиг болсонгүй ээ, бас сэтгэл дундуур л байна.
Гэхдээ МХХ-г шинэ хүн толгойлох боллоо. Одооноос арай өөр арга барилаар үзэх байх, юм дөнгөж эхэлж байна гэж бодоод байгаашдээ.

Эдний дараагын үеийн нөгөө Дэрэн-н хүүхдүүд яг тэр багаараа лигт тоглож эхлэх гэж байгаа гэж Батзаяа яриад байснуу..
13
 
Posts: 548
Joined: Sun Dec 05, 2010 8:13 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Жонон » Sun Mar 29, 2015 7:21 pm

Манайх заавал хөлбөмбөгөөр алж хядаад байх ч албатай биш дээ.Яахав чансаагаар хэрэндээ ахиулаад 150 орчимд бичигддэг бол болчихож л бгаам.Бидний хүсэл бол эхний ээлжинд тэр л байх ёстой.ФИФА мөнгө өгсөн тэр хэмжээгээр ахих гэдэг ч үлгэр биз дээ.Бас дэлхийн аваргад орно гэдгийг бол ёстой амьддаа үзэхгүй бх.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby rednasca » Sun Mar 29, 2015 7:24 pm

харин тиймээ...
бидний хүсэл бол өчүүхэн шдээ...
гэтэл бүр ацад ч явах гэж... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21115
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Жонон » Sun Mar 29, 2015 9:54 pm

7-0 хөлбөмбөг тоглохоо больчихмоор юм дөө.хэхэ.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby postiga » Sun Mar 29, 2015 9:57 pm

manaih Laost 7-0 baihad.... Laos harin delhiin tomchuudtai uzehed 15-0 hawicaa duusna gej bodohoor l neeree .........
Zieg Heil
User avatar
postiga
Argentina's fan
 
Posts: 1470
Joined: Fri Dec 02, 2005 2:02 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby SimonE » Sun Mar 29, 2015 10:41 pm

Хүн дутуу үлдээл ийм юм болчлоолдоо
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Reda » Mon Mar 30, 2015 12:43 am

Жонон wrote:7-0 хөлбөмбөг тоглохоо больчихмоор юм дөө.хэхэ.


Barag l
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9191
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Оргил » Mon Mar 30, 2015 1:12 am

haalgachaa solihod yamar ih uur hurvee ter dasgaljuulagch nertei mal... tamirchdaa boddoggui novsh... zuvhun amia l bodsondoo tiim uildel hiisen bhdaa novsh

Sent from my HTC Desire HD A9191 using Tapatalk 2
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16996
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby TGNT » Wed Apr 01, 2015 4:42 am

хаалгач солисон нь ёстой сонин байсан шүү тэгээд тэр сэлгээгээр орж ирж байгаа хаалгачын байж байгаа нь зоо давуулаад цөлчиж чадахгүй....

намайг бага байхад энэ Батнасан дасгалжуулагч намайг Баянзүрхийн шигшууд дуудаж билээ хэрэв одоо хүртэл тоглосон бол Эрчим клуб магадгүй бараг саяны тэмцээнд явах л байсан байхдаа :ногоон:
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1884
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby meesh » Wed Jul 08, 2015 11:53 am

Вожислав Бралушич: Шигшээ багт дэг журам чухал

-Вожислав Бралушич: Шигшээ багийн тамирчдын хамгийн гол чанар нь дэг журамтай байхад оршино-

Монголын хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны шигшээ багийн дасгалжуулагч Вожислав Бралушичтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.



-МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны 3 дахь удаагийн хурал болж, хэд хэдэн асуудлын талаар хэлэлцлээ. Үүнээс цаг хугацааны хувьд нэн чухал болоод байсан 14 болон 16 гэсэн хоёр насны ангилалд шигшээ багийг удирдах дасгалжуулагч нарыг сонголоо. Таны хувьд 16 хүртэлх насны шигшээ багийг удирдах үүрэгт ажилд томилогдлоо шүү дээ?

-Юуны өмнө надад энэхүү залуусыг удирдаж чадна гэдэгт итгэж энэхүү боломжийг өгсөн хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Шигшээ багтай ажиллах болсондоо би тун их баяртай байна. Энэ бол миний ирээдүйд ч гэсэн маш чухал боломж юм. Би шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэн хүчтэй баг бүрдүүлж амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Тэмцээнийхээ аваргын тоглолт хүртэл тоглох зорилготой байгаа. Манай хэсэгт Япон, Хонг Конг, болон Бруней гэсэн улсууд багтсан. Амжилтаараа эхний хоёрт жагссан багууд Азийн Цомын төлөө өрсөлдөх болно. Миний бодлоор бидэнд боломж их бий. Одоо хамгийн чухал зүйл бол сайн тамирчдаа сонгон шалгаруулж авах. Монгол улсаас 15-аас доош насны хөлбөмбөгчдийг сонгон сайн багийг босгох. Би өмнө нь хэлсэн, би зөвхөн хамгийн сайн хүүхдүүдийг л сонгож авна. Сонгож авах хүүхдүүд урд нь хэзээнээс эхлэн тоглосон нь чухал биш, хамгийн чухал зүйл бол тэр үнэхээр тоглож чадах уу? Хувь хүнийхээ хувьд тухайн тоглогч ямар хүн бэ? энэ маш чухал.Би ер нь 34 залуусын нэрийг тэмдэглэсэн байгаа. Харин эцсийн байдлаар зөвхөн 23 тамирчинг сонгох болно. Би өөрийнхөө тэмдэглэсэн хүүхдүүдийн жагсаалтаас санаа зовохгүй байна. Яагаад гэвэл энэхүү жагсаалт дээр одоогийн байдлаар зөвхөн дөрвөн хүүхэд л “ФС Дэрэн” багаас тоглодог. Миний хувьд аль клубд тоглодог нь чухал биш байх болно, зөвхөн өөрийн хүсэлтэй байх ёстой бөгөөд мөн хүний үг авдаг, дүрэм, баг, болон шигшээ багийнхаа өмсгөлөө хүндэлдэг байх ёстой.

-Шигшээ багийг дасгалжуулахаар боллоо. Өмнө нь өөрийн эх оронд эсвэл гадны лигт шигшээ багийг удирдаж байсан туршлага танд бий юу ?

-Би өөрийн эх орон Сербид 14 хүртэлх насны шигшээ багтай ажиллаж байсан туршлагатай. Мөн би Белград дүүргийн 16 хүртэлх насны шигшээ багтай ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн жил Монгол улсын шигшээ багтай маш богинохон хугацаанд ажиллаж байсан. Маш богино хугацаа байсан гэдгийг дахин хэлмээр байна. Тухайн тэмцээнээс өмнө зөвхөн 10 хоногийн л бэлтгэл хийх боломжтой байсан. Гэхдээ энэ нь миний хувьд багадахгүй. Монголын шигшээ багийн тамирчидтай ажиллах бас нэгэн туршлага болон үлдсэн.

-Хөлбөмбөг сонирхогчид таныг “UEFA” буюу Европын хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн “А” зэрэглэлтэй гэдгийг мэднэ. Анх Монгол улсын хөлбөмбөгт хөл тавих болсон гол шалтгаан ?

-Би анх Монголд 2011 оны 12-р сард ирсэн. Энд ирэхдээ Монгол улсын талаар ямар ч мэдлэг мэдээлэлгүй ирж байлаа. Хүмүүс хөлбөмбөг тоглодог үгүйг ч мэдэхгүй ирсэн. Миний өмнө “ФС Дэрэн” клубд ажиллаж байсан нэг Япон хүн намайг анх урьж авчирч байсан юм. Анх надруу холбогдоод Монголд ирж ажиллах уу ? гэж асууж байсан. Тэрээр агент л даа. Мэдээж түүний тавьсан санал миний сонирхолыг их татаж байсан. Би өөрөө аялах дуртай хүн. Ази тив бол маш сонирхолтой газар, ялангуяа Монгол надад болон миний иргэн тойрны Серби найз нөхөд хамаатан саданд ч бас мөн адил маш сонин байсан. Хэдийгээр Монгол орны талаар ямар ч мэдлэггүй ирсэн ч Монгол хүүхдүүд авьяастай, хөлбөмбөг тоглож чадна гэдгийг хараад л ойлгосон. Гэхдээ эдгээр тамирчдад маш их хөдөлмөр хэрэгтэй. Энд залуу үеээ хөгжүүлэх систем нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Шинэ үеээ хөгжүүлэх системгүйгээр амжилт олно гэдэг бол худлаа. Би яг тийм шугамаар л ирсэн. Япон залуу намайг дуудсан. Анх удаа Монголд ирж хөлбөмбөгийн тамирчдын талаар мэдэж нутаг буцсан ч удалгүй 6 сарын дараа дахин ирсэн. Одоо би энд амьдраад 3 жил болж байна.

-Ирээдүйн шигшээ багийг залгаж гарж ирэх насандаа яваа эдгээр тамирчдыг нэг баг болгох, тэр дундаа хүчтэй сайн баг болгоход ямар ямар алхамыг хийх вэ ?

-Хамгийн чухал асуудал бол яг одоо Монгол хүүхдүүдийн характер зан аашийг өөрчлөх хэрэгтэй байна. Жишээ нь өнгөрсөн жил Монгол улсын насанд хүрэгчдийн шигшээ багтай ажиллаж байхад зарим тамирчдын характер нь асуудал үүсгэж байсан. Зарим залуус спортын соёл, дэг журамгүй байдаг. Тамирчин хүнд байвал зохих зан ааш, сэтгэлзүй гэж байдаг. Энэ бол том асуудал. Одоо ч миний өөрийн багт ийм асуудал гардаг. Жишээ нь өнгөрсөн тойрогт манай баг 2:0-оор хожиж байгаад сүүлийн 10 минутанд тэнцсэн. Зөвхөн хөлбөмбөгийн дэглэмгүй учраас тэр алдаа үүссэн. Бөмбөгөө хүндлэхгүй байна, зөвхөн довтлохоо бодоод байна. Талбайн төв рүү л бөмбөгийг цохиж оруулах талаар бодоод байгаа боловч хамгалалтын талаар нэг ч секунд бодохгүй байгаа нь зөвхөн миний багт учирч байгаа асуудал биш. Нийт Монгол улсын бүх багт учирч байгаа алдаа болоод байна. Үүнийг өнгөрсөн шигшээ багийн тоглолтуудаас харж болно. Одооноос л энэ асуудлыг өөрчлөх нь миний ажил. Би өөрчлөлт оруулж чадна гэхдээ надаа бас хугацаа хэрэгтэй. Энэ спортын дэглэмийг бид залуу үед суулгах хэрэгтэй, тэгсэний дараа бидэнд амжилт ирэх болно.

-Тэгэхээр хамгийн чухал чанар бол дэг журам (дэглэм) гэж ойлгож болох уу?

-Мэдээж. Энд бол тамирчид чөлөөтэй хөлбөмбөг тоглодог. Гэвч амжилтанд хүрэхийн тулд дэглэмтэй хөлбөмбөг тоглох ёстой. Талбай дээр 11 тоглогч байна. Хүн бүр дор дороо өөрийн бодолтой, дээрээс нь миний санаа нэмэгдээд 12 өөр үзэл бодол болно, яах ч аргагүй болно. Багт зөвхөн нэг л бодлого байх ёстой. Нэг зорилго. Энэ бол том асуудал.

-Ард түмэн шигшээ багийн тамирчдаас зөвхөн амжилтыг л хүсэж байгаа. Үүнд хүрэхийн тулд дасгалжуулагчдаас гадна хөгжөөн дэмжигчид ард түмний зүгээс ямар туслалцаа дэмжлэг, эерэг чиг хандлагууд байж болох вэ ?

-Үзэгч ард түмэн тамирчдаа, намайг гэхдээ хамгийн чухал нь тамирчдаа дэмжих ёстой. Тэдэнд та бүгдийн сэтгэл санааны дэмжлэг маш чухал. Монголын фанатууд өөрийн багаа хожино гэдэгт итгэдэггүй. Энэ бас л нэг асуудал. Гэвч би бол өөрөөр харж байгаа. Монгол залуучууд авьяастай гэж би урд өмнө нь ч хэлж байсан. Хамгийн чухал нь авъяасаа яах вэ гэдэг л чухал. Тууштай явахгүй байна. Эхлээд өөртөө итгэх хэрэгтэй. Залуу хүүхдүүд Монголд хөлбөмбөгөөр хичээллээд амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэг байх ёстой. Миний хувьд бол энэ маш чухал. Олон нийтийн дэмжлэг бас мөн чухал. Би өмнө нь анзаарч байсан л даа. Хүмүүс шүүмжлэхдээ амархан мөртлөө дэмждэггүй. Шигшээ баг тоглоод хожигдоход бүх хүмүүс шүүмжлээд л байсан. Зөвхөн шүүмжлэл. Би шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг л дөө. Яагаад гэвэл энэ зүйл хаана ч байх ёстой, гэхдээ хүмүүс бас энэ тамирчдыг хэр удаан хамтдаа тоглож байгааг ойлгох хэрэгтэй. Өмнө нь нөхөрсөг тоглолт хийсэн үү? Үүнийг мэдэхгүй байна гэдэг Монголын нэг том доголдол. Аливаа зүйл шүүмжлэл дэмжлэг хоёр тэнцвэртэй байх ёстой. Би бол амжилт л хүсч байна. Гэвч энэ зөвхөн надаас шалтгаалах асуудал биш. Энд маш олон хүний хичээл зүтгэл хэрэгтэй. Фенүүдийн дэмжлэг маш чухал. Эерэг орчин байх ёстой, зөвхөн талбай дээрээ тэмцээний үед биш, нийт улсаараа эерэг орчин тамирчиддаа бүрдүүлж өгөх ёстой. Тэгээд бидэнд томоос том амжилт ирэх болно

Товч намтар:

Вожислав Бралушич

Төрсөн он сар өдөр: 1980/09/10

Төрсөн хот: Ужице

Улс: Серби

Тоглогчийн карьер:

Өсвөр нас:

FC SLOBODA (UZICE) 1988-1997
Ахлах нас:

FC SLOBODA (UZICE) 1997-1998
FC ZLATIBOR (UZICE) 1998-1999
FC LOKOMKTIVA (BELGRADE) 1999-2001
FC ZLATIBOR (CAJETINA) 2001-2002
FC LOKOMKTIVO (BELGRADE) 2002-2003
Дасгалжуулагчийн карьер:

FC Lokomotiva Belgrade 2003-2011
Coach of youth categories 2003-2011
Coordinator of youth categories 2007-2011
First team assistant coach 2006-2009
Head coach of the first team 2009-2011
Belgrade city U14 team 2006-2010
FC Deren youth categories 2012
FC Erchim senior team 2013-2015
Mongolian national head coach 2014
FC Deren head coach senior team 2015
Champion Mongolia 2013
Super cup Mongolia 2013
Final group presedent cup 2013
Final group presedent cup 2014
Cup Mongolia 2014
Super cup Mongolia 2014

Эх сурвалж: www.mff.mn
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby meesh » Wed Jul 08, 2015 11:54 am

Маш зөв бодолтой байна, манайхны яг нэг зан ийм, дураараа шууд өөрөө урагшаа орох ч гэдэг юм уу тоглолтонд өөрийн дураар ханддаг.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Могжоохон » Fri Aug 28, 2015 11:20 am

MONGOLIAN FOOTBALL FEDERATION
Монгол туургатны хүүхдийн их наадам зургаа дахь удаагаа амжилттай зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол улс анх удаа хөлбөмбөгийн багт итгэл хүлээлгэн оролцуулж байгаа бөгөөд футзалны идэрчүүдийн шигшээ баг бидний бахархалыг төрүүлсээр байна. Тэд өчигдөр Хятадын багийг 6:1 харьцаатай хожсон бол дараагийн тоглолтоо ОХУ-ын 2-р багийн эсрэг хийж 4:2 харьцаатай буулгаж авлаа. ИЛҮҮ ИЛҮҮ ‪#‎АМЖИЛТ‬ ‪#‎БАХАРХАЛ‬

Image
Image
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby meesh » Wed Sep 02, 2015 9:27 am

Ganzorig Vanchig ‏@ganzorigv 17m17 minutes ago View translation

Кафу, Наката хоёрыг Монголд урьж авч ирэхэд хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүс байна уу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby meesh » Wed Sep 02, 2015 9:31 am

Наката
Каннаваро
Деко
Пирэс
Платини
Барези
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby meesh » Fri Sep 11, 2015 1:18 pm

Өнөөдөр 14 хүртэлх насны шигшээ баг хоёр дахь тоглолтоо хийнэ

БНХАУ-д Зүүн азийн 14 хүртэлх насны хөлбөмбөгийн тамирчдын фестиваль наадам зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд Монгол улсын 14 хүртэлх насны шигшээ багийн тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд Азидаа тэргүүлэгч орны багуудтай өрсөлдөж байгаа юм.

Тэгвэл манай тамирчид эхний тоглолтоо Японы багтай тоглож 2:0 харьцаатай ялагдлаа. Эхний үед тоглолт 0:0 харьцаатай өндөрлөсөн ч харамсалтай нь сүүлийн хагасд 2 гоолыг алдсан байна. Японы хүчирхэг багийн эсрэг ийм сайн үзүүлэлттэй тоглосон нь дараа дараачийн тоглолтуудад хожих боломж байгааг харуулж байгаа юм. Тэгвэл манай шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийх юм байна.

Бусад багуудын үр дүнг танилцуулахад:
Өмнөд Солонгос 7 : 1 ХонгКонг
Монгол 0 : 2 Япон
Гуам 4 : 1 Макао
Хойд Солонгос 4 : 0 БНХАУ
Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby fond » Wed Sep 16, 2015 4:12 pm

MGL 0 : 2 JPN болцон байнашт. 10 дахь минут..
http://www.ntv.mn/live
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby fond » Wed Sep 16, 2015 4:13 pm

Ер нь хамгаалж байгаал сөрөг гэсэн шинжтэй л тоглолт болох нь
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby mig28 » Wed Sep 16, 2015 4:29 pm

алуулж байнашдээ 0-4 болчижээ
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

Postby Cule » Wed Sep 16, 2015 4:51 pm

Ла Масиагийн бүтээгдэхүүн ирчихсэн тоглож байгаам байна шд...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest