Page 1 of 2

''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Nov 19, 2011 8:18 pm
by richie_d4
Энэ багийг дэмжиж явдгын хувьд Сэдвийг нь нээчье

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Nov 19, 2011 8:22 pm
by richie_d4
Өнөөдөр эхэлж байгаа Монголын футзалны нээлтийн тэмцээнд Хоромхон клуб Улаанбаатар ФС-н хоёрдугаар багтай тоглож 4-1 харьцаатай хожсон.

Дашрамд хэлэхэд маргааш 13,00 цагаас нээлтийн ажиллагаа эхэлнэ.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Nov 19, 2011 8:41 pm
by Могжоохон
Image

Манай 2 ах тоглодог байсын... Би орох гэж байгаад больж билээ хэхэ

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Nov 19, 2011 10:18 pm
by richie_d4
Танай ах нарыг хэн гэдийн? Би бараг л танина даа. Манай Монгени дээр суурилж баг болсон доо бараг.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Nov 19, 2011 10:45 pm
by Могжоохон
Та Мон-Генид сурч байсымуу? Би одоо сурдышт хэхэхэ

Батбаяр, Бадамсэд 2

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sun Nov 20, 2011 10:00 am
by richie_d4
Харвал таних байх нэрээр нь яг санахгүй байна.
Би чинь 2004 оны төгсөлт шдээ.
Одоо монгени огт өөр болсон байлээ. Цөөхөн хэдэн багш л үлдсэн гэсэн сураг байсан миний үеийнхээс

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sun Nov 20, 2011 3:00 pm
by richie_d4
Өнөөдөр хэсгийн 2-дахь тоглолтоо Улаанбаатар дээд сургуулийн багтай 3-3 харьцаатай тэнцэж хэсэгтээ 4-н оноотой явж байна.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sun Nov 20, 2011 8:56 pm
by Могжоохон
Тэхх Мон-Генид хуучнаас Лхагва л үлдсэн байх хэхэ...

4 оноотой гэхээр хэдэд явж байна гэсэн үгүү?

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Tue Nov 22, 2011 12:33 am
by richie_d4
Өнөөдөр Эрчим багийн 2-р багийг 6-3н харьцаатай хожсоноор 7-н оноотой болж УБДС-н 1-р багийн хамтаар хэсгээ тэргүүлж байна.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Tue Nov 22, 2011 8:23 pm
by richie_d4
Өнөөдөр Сэлэнгэ пресс багийг 5-2н харьцаатай хожсоноор хэсгээ 10 оноотой тэргүүлж эхэллээ.

хэсгийн 2-р хэсэгт Мазаалай, УБДС нар 8н оноотой явж байна.

маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Мазаалай багийн эсрэг хийх бөгөөд хожвол хэсгийн тэргүүн багаар хожигдвол УБДС-н тоглолтоос шалтгаалж хэсгээсээ гарах эсэх нь шийдэгдэнэ.

УБДС нь УБФЦ-н 2-р багтай тоглоно.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Tue Nov 22, 2011 9:31 pm
by bbman
хэсгийн 2р хэсэгт ч гэж юу байхав хаха

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Wed Nov 23, 2011 10:53 pm
by richie_d4
өнөөдөр мазаалайг 4-0н хожсоноор хэсгээ 13н оноотой тэргүүлж шөвгийн 8-д Хасыы хүлгүүд багтай тааран тоглох боллоо.
Тоглолт маргааш 16.00-оос эхэлнэ.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Wed Nov 23, 2011 11:01 pm
by Могжоохон
Хасын Хүлгүүд ч эвгүй дээ... Тэхдээ яахав гуснаа манайхан

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Thu Nov 24, 2011 8:38 pm
by richie_d4
Өнөөдөр Хасын хүлгүүдийг 6-2н харьцаатай хожсоноор шөвгийн 4-т үлдэж, ямар вестерн гэлээ нэг сонин нэртэй / нэрийг нь үнэхээр мэдэж амжсангүй/ багтай тааран тоглох боллоо. Маргааш бүх тоглолт болох бөгөөд нөгөө талд Хангарьд клуб сонирхогчдын Конитинентал багтай таарч тоглоно.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Nov 26, 2011 9:40 am
by richie_d4
Өчигдөр шөвгийн 4т Вестерн багийг 9-4н харьцаатай хожин финалд Хангарьд клубтэй тааран улмаар 8-4н харьццатай хожин Монголын Футзалны нээлттэй тэмцээний аварга боллоо.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Thu May 10, 2012 5:26 pm
by Могжоохон
richie_d4 wrote:Өчигдөр шөвгийн 4т Вестерн багийг 9-4н харьцаатай хожин финалд Хангарьд клубтэй тааран улмаар 8-4н харьццатай хожин Монголын Футзалны нээлттэй тэмцээний аварга боллоо.

:-D

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Fri Jun 22, 2012 4:37 pm
by Batuka00
"ХОРОМХОН"-Ы 5 ЛЕГИОНЕР

Энэ сарын 30-нд Эрдэнэт хотноо эхлэх “Нийслэл лиг”-ийн тэмцээнд “Эрчим”, “Хоромхон”, “Хангарьд”, “Улаанбаатар дээд сургууль”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Сэлэнгэ пресс”, “Хасын хүлгүүд”, “FC Ulaanbaatar” багууд оролцох юм. 2005 оны лигт түрүүлж байсан “Хоромхон” ХХК-ийн “Хоромхон” багт энэ жил таван легионер тоглохоор бэлтгэлдээ гарчээ. Тэднийг дор танилцуулья.

АКИЛ ПОМПЕЙ

1987 оны нэгдүгээр сарын 27-нд төрсөн. Төв болон зүүний хамгаалалт, хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог. Тринидад ба Тобаго улсын иргэн. 188 см өндөр, 77 кг жинтэй. Үсрэлт сайтай тул агаарт маш сайн тоглодог, тоглолт унших мэдрэмж сайтай. Дасгалжуулагч нар түүнийг өрсөлдөгчийнхөө довтолгоог тасалдуулах зорилгоор талбайн дунд тоглуулах явдал их.

1999-2005 он- R.S.S.R Football Academy (U-10 to U-19) Тринидад Тобаго

2005-2006 он- Malta Carib Alcon Madrid Тринидад Тобаго

2006-2010 он- University of Bridgeport Purple Knights Америк

2011он- West Conn Travelers SC Америк

2012 он- R.S.S.R FC Тринидад Тобаго



ДЭВИД ЛОУ

1983 оны арваннэгдүгээр сарын 23-нд төрсөн. Төв, зүүн, баруун хамгаалалт болон төвийн хагас хамгаалагчий байрлалд тоглодог. Сингапурын иргэн. 178 см өндөр, 73 кг жинтэй. Өмнөд Америкаас бусад бүх тивд тоглосон цорын ганц сингапур хөлбөмбөгч. Дасгалжуулагчийн ямар ч тактикт дасан зохицох чадвар сайтай тул ямар ч багт тоглосон чухал тоглогч болж чаддаг.

2000-2001 он- Stella FC (Youth Team) Өмнөд Африк

2004-2006 он- Tampines Rovers FC Сингапур

2007 он- South West Phoenix FC Австрали

2008 оны эхний улирал- Western Mass Pioneers FC Америк 2008 оны сүүлийн улирал Offenburger FV Герман

2009 оны эхний улирал- FC Concordia Basel Швейцарь

2009 оны сүүлийн улирал- Lami-Vйd-Bьki TK Унгар

2010 оны эхний улирал- Geylang United FC Сингапур

2010 оны сүүлийн улирал- Eunos Crescent FC Сингапур

2011 он- JW Rangsit University FC Тайланд, Gambas Avenue Sports Club Сингапур, Keppel Monaco FC Сингапур

РАЙМИ ЯАО ХАССАН

Төв, барууны хамгаалагч болон либерогийн байрлалд тоглодог. Бахрейн, Хонконг, Нигерийн сонирхогчийн лигт оны шилдэг хамгаалагч болж байв. 1984 оны наймдугаар сарын 12-нд төрсөн. 194 см өндөр, 85 кг жинтэй. Нигерийн тоглогч. Аль ч хөлөөрөө сайн тоглодог, өрсөлдөгчийн довтолгоог уншин таслах авьяастай. Түүнийг Фабио Каннаваротой зүйрлэх нь бий. Том биетэй тул агаарт сайн тоглодог.

2000-2002 он- Tell Magazine FC Нигери

2002-2004- Lagos State Development & Property Corporation FC Нигери

2004-2005- Kaduna Professionals FC Нигери

2006-2007 он- Al-Ittihad Sports Club Бахрейн

2007-2008 он- Al-Ahli Sidon Ливан

2008-2010 он- Tuen Muen Progoal FC Хонконг

2010 он- Kuan Tai FC Макао

2011 он- Gombe United FC Нигери

2012 он- Grupo Desportivo de Lam Pak Макао

РАЙАН ФАНТЕ

Канадын довтлогч. 180 см өндөр, 74 кг жинтэй. 1986 оны хоёрдугаар сарын 24- нд төрсөн. Маш хурдан тул хамгаалагчдын толгойг эргүүлэн байнга айдаст автагдуулж байдаг. Эх орондоо сонирхогчийн лигийн олон шагнал хүртэж байсан ч гадаадад тоглох хүсэлдээ автан дэлхий тойрон явж буй. Сахилга баттай тоглогч. 1995-1998 он- El Salvador Soccer Club Toronto канад

1999-2000 он- Sporting Club Portuguese De Toronto Канад

2001 он- West Rogue SC канад

2002-2003 он- Ajax Warriors SC Under-17 канад

2004 он- Weston Wolves SC Under-18 Канад

2005 он- North York Hearts Azzurri SC Under-18 Канад

2006 он- Toronto Supra канад 2007 он- Toronto FC Америк

2008 он- North York Hearts Azzurri SC Канад

2009 он- Gursikh Sabha United SC Канад

2010 он- Sengkang Punggol FC Сингапур

2011 он- Gursikh Sabha United SC Канад

2012 он- Valentine Phoenix FC канад

ЮДАЙ ИКЕДА

Японы довтлогч. 172 см өндөр, 66 кг жинтэй. 1984 оны есдүгээр сарын 17- нд төрсөн. Алдарт “Токио Верди” багийн хүүхдийн академийн бүтээгдэхүүн. Техник сайтай, бөмбөг сайн эзэмшдэг. Өөрөө гоол хийхээс гадна багийнхандаа бөмбөг оруулах олон боломж гаргаж өгдөг.

1995-1996 он- Tokyo Verdy 1969 FC (Junior) Япон

1997-1999 он- Fuchu FC Япон

2000-2003 он- Tokyo Verdy 1969 FC Япон

2004 он- Senshu University FC Япон

2 0 0 4 - 2 0 0 5 он- Mirassol FC Бразил

2008 он- Club Real Santa Cruz Боливи

2009 он- Club Independiente Petrolero Боливи

2010 он- Club Deportivo Argentino Juniors Боливи

2011 он- CS Progresul Corabia Румын
Бусад багууд нь ямар бгаан болоо?

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Fri Jun 22, 2012 4:52 pm
by Могжоохон
Миний мэдэх л багт тоглож байсан тоглогч байхгүйм байна :ногоон: За за сайхан тоглох байлгүй дээ

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Wed Jun 27, 2012 8:51 pm
by bbman
batuka gj hen bee haanaas medeelel avsiin?

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Jul 07, 2012 9:54 pm
by richie_d4
Хоромхон клуб Нийслэл лигийн эхний тойргийг 16 оноотой дуусгаж, Боргио кап-н хагас шигшээд сонирхогчдын Континенталь клубыг хожин финалд сонирхогчдын Нордлэнд клубтэй учраа таарлаа. Нордлэнд клуб нь хагас шигшээд Улаанбаатар дээд сургуулийн багийг хожин финалд шалгарсан. Финалын тоглоль маргааш 18,00 цагаас болно.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sun Jul 08, 2012 9:46 pm
by Batuka00
FC Khoromkhon turuulsen baina.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sun Jul 08, 2012 9:57 pm
by Ганбаатар
Хоромхон надад лав тийм сайн санагддаггүй. Одоо цагт Эрчим, Улаанбаатар ФЦ хоёр л үзэлцэж байна шүү дээ. Монголын ноймэр нэг Гарьдмагнай байна, Шилдэг төвийн хамгаалагч Энхжаргал байна, цагийн сайханд шигшээн гараа байсан Анар байна, Японы од Минами байна. Гэхдээ Эрчим Хоромхонд яагаад хожигдоод байдгийг мэдэхгүй юм. Тоглолт таардаггүй байх. Ойрын тоглолтуудад дандаа хожигдчихоод байна. Гэхдээ тэмцээний сүүлд дандаа л Хоромхоны дээр байж байдаг даа

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Sat Aug 11, 2012 7:30 pm
by penpen1299
baga bhdaa hed honog yavj bsiim bna.huuchin 45 surguulias togoldog bhad manai surguuliin iher chinbaa horomhond orood namaig orchih gd hed honog beltgeld ni yavjeesiim bna.

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Mon Aug 13, 2012 1:46 am
by CAHAKA
2006 бил үү 2007 оны заалны УАШТ-р хаанахын билээ нэг дасгалжуулагч Мазаалай гэж хүчит баавгай бий , Хараацай гэж хөх тэнгэрийн шувуу бий, Хоромхон гэж ярны тос бий гээд орилоод байсан нь санаанаас гардаггүй юм ккк

Re: ''ХОРОМХОН FC''

PostPosted: Fri Mar 29, 2013 3:19 pm
by LFCSukhee
хоромхонд манай ганболд ах тоглодог байсан болохоор тоглолтыг нь хааяа үздэг байлаа