Донровын Лүмбэнгарав

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Донровын Лүмбэнгарав

Postby Могжоохон » Tue Mar 15, 2011 4:21 pm

Image
Image
Image

Монголын №1 хөлбөмбөгч
Эдүгээгийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Донровын Лүмбэнгарав 1977 оны нэгдүгээр сарын 27-нд Увс аймгийн Давст суманд төржээ. Дунд сургуулийн нэгдүгээр ангиасаа ширэн бөмбөгтэй нөхөрлөсөн тэрбээр долдугаар ангидаа Спорт сургалтын төвд ахмад хөлбөмбөгчин Г.Сандагдорж багш дээр жинхэнэ утгаараа хөлбөмбөг тоглож сурчээ.

Спорт сургалтын төвийн багт 1998 он хүртэл тасралтгүй хүчин зүтгэсний эцэст тэр лигийн аварга "Дэлгэр" багт тоглох болов. Тухайн жилдээ анхны лигийн АШТ-дээ оролцож аваргын төлөө "Эрчим" клубт дийлдэн мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Удаах жилдээ тэрбээр бууриа сэлгэн "Баянгол" багт 2001 оныг дуустал тоглов. Тус багт тоглосон эхний жилдээ лигийн АШТ-ий медалиас мултарсан бөгөөд дараагийн улиралдаа хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

Үүнээс хойш тэрбээр "Мон-Уран" багт гурван жилийг үдэж лигийн АШТ-д нэг удаа аман хүзүүдэж, хоёр хүрэл медаль хүртсэн. 2004 оны хавар Д.Лүмбэнгарав оргил амжилтаа үзүүлэхээр "Хоромхон" клубт Б.Гансүх багшийн удирдлагад очсон. "Хоромхон"-ы бүрэлдэхүүнд лигийн АШТ-д хоёр жил аман хүзүүдсэний эцэст 2005 онд гурван жил тасралтгүй тэргүүлсэн Эрдэнэтийн "Хангарьд"-ыг 3:1-ээр хожин анхны түрүүгээ авсан. Тэрбээр лигийн АШТ-ий анхны тоглолтдоо "ХОТШ-Барс"-ын эсрэг 1:1-ээр тэнцсэн болон аварга болсон мөчөө хамгийн дурсгалтайд тооцдог. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог ч лигийн явцад багагүй тооны гоол оруулдаг нь түүний ямар хөлбөмбөгч гэдгийг нь илэрхийлэх биз ээ. Хамгийн сүүлийн жишээг дурдахад тэрбээр өнөө жилийн лигт 21 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт бичигдсэн. Энэ нь түүний хагас хамгаалагчийн байрлалд тоглосонтой холбоотой. Энэ жилийн лигт тэрбээр "Хангарьд" баг санал тавьсны дагуу тус багт хүчин зүтгэж ээлжит мөнгөн медалиа хүртсэн нь энэ. Анх хөлбөмбөгчийн замналаа хаалгачаар эхэлсэн Д.Лүмбэнгаравыг ахмад мастер Г.Сандагдорж ССТ-ийн багт хамгаалагчаар тоглуулсан нь хожмын амжилтад ихээхэн тус хүргэсэн хэрэг болжээ. Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр ирээдүйд дасгалжуулагчийн ажил эрхлэхийг хүсдэг аж. Хөлбөмбөг тоглохоос гадна МХХ-нд давхар алба хашдаг түүнд Г.Сандагдорж багш нь анх 3 дугаарыг өгсөн. Түүнээс хойш тэрбээр уг номероо нэг ч удаа солиогүй гэнэ. Аливаа багийн тоглолтын үр дүн хаалгач, хамгаалагчаас ихээхэн хамаардаг. Тиймээс Д.Лүмбэнгарав өөрийн байрлалдаа аль болох алдаа гаргахгүйг хичээдэг. Тэрбээр 1998 оноос шигшээ багийн өмсгөлийг өмсөн олон улсын тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд "Бангкок-98" Азийн наадамд Кувейтын эсрэг анхны тоглолтоо хийсэн. Энэ цагаас хойш тэрбээр албан ёсны 29, албан бус 54 тоглолтод улсаа төлөөлөн оролцоод байна. Эдгээр тоглолтод тэрбээр нийт гурван гоолыг оруулаад байгаа бөгөөд хамгийн сүүлд ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөө БНАСАУ-д хийсэн хариу тоглолтод гурав дахь гоолоо оруулжээ. Нэгдүгээр үеийн төгсгөлд хаалгачийг давуулан мөргөсөн түүний бөмбөг манайхныг хуурай хожигдлоос аварсан юм.

БНАСАУ-ын эсрэг манайхан 4-4-2 системээр тоглосон байрлалын алдаа гарч бие биенээ ойлголцох тал дээр будилсан гэнэ. Өмнө нь манай шигшээ багийнхан тогтмол 3-5-2 байрлалаар олон улсад тоглож байсан аж. "Гэхдээ л манайхан боломжоороо сайн тоглосон" хэмээн тэрбээр ярьж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд ес дэх жилдээ тоглож буй түүний хамгийн сайн хамтрагч нь С.Баатарсүрэн байжээ. Гэмтэл бэртлийн улмаас хөлбөмбөгөөс бага зэрэг хөндийрөөд байгаа С.Баатарсүрэнтэй тэрбээр улсын шигшээ болон "Хоромхон" клубт мөр зэрэгцэн тоглож байсан юм. Тэрбээр өдгөөгийи шигшээ багаа ийн дүгнэж байна. "Шигшээ багийн хамгийн хурдтай Г.Төгсбаяр, холын зайд бол Д.Мөрөнг гүйцэх хүн байхгүй. Харин хамгийн ухаалаг, алсыг хардаг нь Б.Гарьдмагнай. Шигшээ багийн хүүхдүүд маань биеийн хөгжил сайн, улам илүү хөдөлмөрлөвөл амжилтад хүрэх боломж бий" гэж дүгнэдэг. Хэрвээ хөлбөмбөг сонирхогчдоос Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ гэвэл Д.Лүмбэнгарав гэдэгтээ маргах хүн байхгүй биз ээ.
Асуулт форумын гишүүн Ирээдүй
Last edited by Могжоохон on Tue Mar 15, 2011 5:15 pm, edited 1 time in total.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7869
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Донровын Лүмбэнгарав

Postby COYI » Tue Mar 15, 2011 4:39 pm

Лхүмбээ Лхүмбээ Лхүмбээ Лхүмбээ Лхүмбээ Лхүмбээ Лхүмбээ Лхүмбээ Лхүмбээ
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Могжоохон » Tue Mar 15, 2011 4:40 pm

Тайлбарлагч Батзаяагийн нийтлэлийн хэсгээс...
3. Доноров Лүмбэнгарав (УБДС)
Улс болгон домог болсон эсвэл хамгийн шилдэг хөлбөмбөгчдөө тодруулдаг. Монголынх бол яах аргагүй Лүмбээ ах. Бараг 16 настайдаа хөлбөмбөгт орсон боловч удалгүй шигшээд багтсан авьяастай нэгэн. Олон жилийн турш лигт түрүүлэх хүсэлдээ автагдаж байсан боловч үргэлж мөнгөн медаль авч бараг л ””мөнгөн Лүмбээ” болох дөхсөн ч 2005 онд Хоромхон клубээс анхны аваргаа авч учиргүй уйлж билээ. Жинхэнэ лидерийн зан чанартай. Түүнийг чангахан шиг юм хэлвэл хэн ч дуугарч зүрхэлдэггүй. Айх, хулчийх гэсэн ойлголт байдаггүй. Дандаа шар, улаан хуудас авна. Тоглож чадахгүй байрлал, хийж чадахгүй үйлдэл гэж байхгүй. Уг нь бол төвийн хамгаалагч боловч заримдаа найруулагч, довтлогч хийхээрээ мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг. Цохилтын оновч, хүч сайтай. Агаарт бол Монголдоо хамгийн шилдэг. Тийм ч учраас Лүмбээтэй баг булангаас гоол оруулах нь элбэг. 180 см өндөртэй. Ясархаг шанаа, бахим чанга биетэй. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Монголын шигшээ багийн ахлагч.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7869
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Донровын Лүмбэнгарав

Postby MJ » Tue Mar 15, 2011 4:43 pm

Донровын Лүмбэнгарав
:-D :-D :-D
үнэхээр шилдэг нь байлаа
Хөлбөмбөгөөс гавяат авсан хүн байгаа бил үү?
Тэхник, хурд гээл юм юмаараа бусдаас илүү хөлбөмбөгч юм
:mongol:
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Могжоохон » Tue Mar 15, 2011 4:45 pm

MJ wrote:Хөлбөмбөгөөс гавъяат авсан хүн байгаа бил үү?

Байхгүй байхаа. Эрхэм ерөнхийлөгч Элбэгдорж Лүмбээ ахад өгөөсэй хурдхан шиг :mongol: :mongol: :mongol: :mongol:
Last edited by Могжоохон on Tue Mar 15, 2011 5:50 pm, edited 1 time in total.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7869
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Донровын Лүмбэнгарав

Postby pein_akatsuki » Tue Mar 15, 2011 4:48 pm

хэдэн оноос монголийн шигшээ багийн ахлагч болсийн бол
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2883
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Уугаа » Tue Mar 15, 2011 4:48 pm

ЛХүмбэнгарав шүү.. Нэрийг нь засаарай... Тараактартай их төстэйм байна лээ, юм юм нь..
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3157
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Могжоохон » Tue Mar 15, 2011 5:15 pm

хүмүүс янз янз бичдэг юм байнлээ. Лү Лхү гээд л. Гэхдээ амь нэгт Күлэ ахын үгэнд оръё хэхэ
Last edited by Могжоохон on Tue Mar 15, 2011 5:19 pm, edited 1 time in total.
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7869
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Донровын Лүмбэнгарав

Postby WALCOTT » Tue Mar 15, 2011 5:17 pm

Уугаа wrote:Тараактартай их төстэйм байна лээ, юм юм нь..

завкарсан юм.. тийм том юмуу?
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3404
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Билгүүдэй » Tue Mar 15, 2011 5:33 pm

boldoo_moment wrote:
MJ wrote:Хөлбөмбөгөөс гавъяат авсан хүн байгаа бил үү?

Байхгүй байхаа. Эрхэм ерөнхийлөгч Элбэгдорж Лүбмээ ахад өгөөсэй хурдхан шиг :mongol: :mongol: :mongol: :mongol:

Лхүмбээ ч биш Лүбмээ ч биш Доноровын Лүмбэнгарав
Last edited by Билгүүдэй on Tue Mar 15, 2011 5:34 pm, edited 2 times in total.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3105
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: Донровын Лхүмбэнгарав

Postby WALCOTT » Tue Mar 15, 2011 5:34 pm

Лхүмбээ ч биш Лүбмээ ч биш Лүмбэнгарав ч биш Д.Лүмбэнгарав
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3404
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Донровын Лхүмбэнгарав

Postby asa » Tue Mar 15, 2011 6:02 pm

тэгээ л нэг гавьяат энэ тэр гээд төмөр яриад эхэлдийн.

Өнөөдөр анх тоглолтыг нь харлаа. Сайн юм байна лээ хаа л бол хаана явж байдаг. Заяагийн хэлснээр улаан шараас бол айхааргүй л амьтан байна лээ.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1918
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Донровын Лхүмбэнгарав

Postby Hero.Lio » Tue Mar 15, 2011 6:06 pm

Эхлээд Монгол монгол гэж байснаа ер нь монгол бол ганц Лүмбээ л юм байна гээд сүүлдээ баахан Лүмбээдэв шд. :ногоон: Гайхалтай тоглож байна лээ. Талбай дээр тасралтгүй тэмцэж байсан ганц хүн :eek:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4194
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Донровын Лхүмбэнгарав

Postby MJ » Tue Mar 15, 2011 6:21 pm

За манайхан муудалцаад юу хийхэв
Цааш шалгараагүйч баг маань хожсон сайхан л байна шүү дээ.
Битий мухимдацгаа нөхдөө....
Билгүүдэй дүү жаахан сэтгэл дундуур байгаамаадаа :comfortafriend:
Зүгээрээ алзахгүй, дээрээс аривтай дэмжихгүй байхад үүнээс илүүг хийнэ гэдэг чинь хэцүү ш дээ
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Уугаа » Tue Mar 15, 2011 11:28 pm

Лхүмбээ биш Лүмбээ юм уу тэгээд :smile:
@Баалкот Тараактар гэж Занэтти гуайг хэлсийн..
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3157
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Донровын Лүмбэнгарав

Postby J@x » Tue Mar 15, 2011 11:59 pm

Ахиад нэг Лүмбээ байсан бол ч гэж бодогдож байсан шүү.
Гарьдаа эхний үед сайн байснаа 2р үед суусан.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 12958
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Донровын Лүмбэнгарав

Postby rednasca » Wed Mar 16, 2011 12:09 am

гар барьсан чинь хамгийн том, хүчтэй нь Лүмбээ л байлаа энэ тэр...
бусад нь дан залуус...
болноо болно...
сайхан байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20466
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: ажил, гэр, нет...

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Saiza » Wed Mar 16, 2011 12:17 am

180см өндөртэй мөртлөө талбай дээр бас д том харагдаж бна лээ шүү.. 3 Лхүмбээтэй бол өнөөдөр нухчихсан л бсан гэж ярьж бна лээ.. Урдаа нэг дундаа нэг хойноо нэг.. өнөөдөр бол сүүлдээ тэгээд бас жаахан сэтгэлээр унаад л ирж бна лээ.. нөгөө хэд нь чадахгүй болохоор..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 16884
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Донровын Лүмбэнгарав

Postby J@x » Wed Mar 16, 2011 12:31 am

Сүүлд багийнхан гутарсан явж байхад бүгдийн цуглуулаад хөгжөөн дэмжигчид рүү ёслуулдаг нь :eek:
Дараагийн Чалинж Капын урьдчилсан шатанд ч тоглоно гэж байхгүй л байх.
Харин ДАШТ-2014 урьдчилсанд багаа ахлах биз.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 12958
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Realist » Wed Mar 16, 2011 9:57 pm

Удахгүй гавъяат авах байхаа, үнэхээр Монголын хөлбөмбөгийн леженд юм байнлээ :eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15582
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Shaggy » Thu Mar 17, 2011 7:21 pm

Дараагийн тоглолт тэгвэл бөөнөөрөө Гавъяат Гавъяат Гавъяат гээд орилоод байхгүй тэгэхээр өгчихдөг биз дээ... хэхэ...

Холбооны тэргүүн гавъяат аваагүй байхад худлаа бхоо
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9536
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Донровын Лүмбэнгарав

Postby richie_d4 » Thu Mar 17, 2011 7:36 pm

Хоромхон клубын багш Гансүх: ясны хөлбөмбөгчин гэж Лүмбээг л хэлнэ
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 1896
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: Донровын Лүмбэнгарав

Postby bayarkhuu » Fri Jun 10, 2011 7:53 pm

Xөлбөмбөгчдөөс Гавъяат багш бол байгаашдээ...
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Донровын Лүмбэнгарав

Postby Могжоохон » Fri Jun 10, 2011 8:25 pm

Date of birth: 27.01.1977
Age: 34
Height: 1,82
Nationality: Mongolia
Position: Defence
Market value: 22.000 £/25.000 €

http://www.transfermarkt.co.uk/en/doron ... 68519.html
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7869
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Донровын Лүмбэнгарав

Postby kickman10 » Mon Jun 13, 2011 9:39 pm

boldoo moment wrote:Date of birth: 27.01.1977
Age: 34
Height: 1,82
Nationality: Mongolia
Position: Defence
Market value: 22.000 £/25.000 €

http://www.transfermarkt.co.uk/en/doron ... 68519.html

тийм байнашт
Total shot 4
On target 4
Goals scored 2
User avatar
kickman10
 
Posts: 391
Joined: Sun Oct 10, 2010 10:12 am
Location: CRM, CF

Next

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests