Football in Mongolia

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby TRISTAN » Mon Jul 23, 2007 10:29 am

Намрын тэмцээн хэдийгээр зохиогдох сурагтай байна?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Mongolian Soccer

Postby 7 » Sat Jul 26, 2008 10:24 am

8.1 hurtel burtgene gesen zarlal tv.geer halit harlaa.
Temceen ehleh gej bgaa muu?
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Mongolian Soccer

Postby zigo » Sat Jul 26, 2008 1:59 pm

[quote="7"]8.1 hurtel burtgene gesen zarlal tv.geer halit harlaa.
Temceen ehleh gej bgaa muu?[/quote]

Ямар тэмцээний зарлал вэ?
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Mongolian Soccer

Postby Hangarid F.C » Sun Jul 27, 2008 1:22 pm

Манай Эрдэнэтийн Хангарьд Клуб шинэ ногоон талбайтай боллоо. Өнөөдөр буюу 2008.07.27нд нээлт нь болно. Нээлтэнд зориулж Эрдэнэтийн Хангарьд ба Хас банкны Хасын хүлгүүд багууд 2'000'000₮-ний бооцоотой тоглоно.


[img]http://images.terguunserver.com/images/8fce50rmtompuybht6f.jpg[/img]

[img]http://images.terguunserver.com/images/nlz3q3jxi8c6mfyoo5.jpg[/img]

[img]http://images.terguunserver.com/images/9o2av1d1dv9o9pu45l58.jpg[/img]

[img]http://images.terguunserver.com/images/mxn5p6f66k2pw1fhu.jpg[/img]

[img]http://images.terguunserver.com/images/xmdjei1fzv8dv0cbrite.jpg[/img]

[img]http://images.terguunserver.com/images/mmjrmbimxsffb7v531a3.jpg[/img]
Hangarid F.C
 
Posts: 6
Joined: Sun Jul 27, 2008 12:42 pm

Re: Mongolian Soccer

Postby enkuna » Sun Jul 27, 2008 7:57 pm

[quote="7"]8.1 hurtel burtgene gesen zarlal tv.geer halit harlaa.
Temceen ehleh gej bgaa muu?[/quote]
Тэр чинь 97-р сургуулийн шинэ талбайгаа мялааж хүүхдүүдийн ирээдүйн аваргууд гэдэг тэмцээний бүртгэл 8-12 насныхан орно гэж байна лээ...
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Mongolian Soccer

Postby enkuna » Sun Jul 27, 2008 8:00 pm

Энэ дээрхи талбай сайхан талбай юмаа... 97-р сургуулийг шайжруулсан компани ч юмуу юу нь ч юм бүх дүүргүүдэд тийм талбайтай болно гэж байсан хурдан болоосой доо...
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Mongolian Soccer

Postby Г.Баяраа » Sun Jul 27, 2008 8:01 pm

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Mongolian Soccer

Postby BuG » Tue Jul 29, 2008 2:10 pm

Эрдэнэт хєлбємбєгийн ногоон дэвжээтэй боллоо
Нийтэлсэн: 2008-07-29 12:12:11 , Мэдээний дугаар: #111430

Єнгєрсєн ням гаригт Эрдэнэт хотноо олон улсын стандартад нийцсэн хєлбємбєгийн ногоон талбайг ашиглалтад оруулж нээлээ.
Энэ єдєр хэдийгээр бороо шивэрч байсан ч олон хvн цугларсан байв. Нээлтийн vеэр vзэгчдэд 100 ширхэг бємбєг бэлэглэсэн юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт” vйлдвэрийн ерєнхий захирал Ч.Ганзориг, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар, Монголын vндэсний олимпийн хорооны ерєнхий менежер П.Отгонцагаан, Монголын хєл бємбєгийн холбооны гvйцэтгэх захирал Ганбат, “Эрдэнэт” vйлдвэрийн vйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар нар хvрэлцэн ирж, vг хэлж, тууз хайчлах ёслолд оролцлоо. Дараа нь хєл бємбєгийн ахмад тамирчин, спортын мастер Д.Тємєрбаатар, Д.Тvмэндэмбэрэл, Ц.Ганбат, Т.Цогтбаяр, Д.Цэрэнбат болон залуу хєл бємбєгчин Идэрсайхан, Эрдэнэбилэг, Баярзаяа тєрийнхєє далбааг хvндэтгэлтэйгээр мандуулав. Мєн хєл бємбєгийн спортод амжилт гаргаж байгаа “Хангарьд” багийн дєрвєн тамирчин Ганзаяа, Б.Эрдэнэбаяр, Х.Ганболд, Н.Эрдэнэбаяр нарт спортын мастер цолны vнэмлэх тэмдгийг Улсын биеийн тамир спорт хорооны дарга Ч.Наранбаатар гардуулж єгєв. Мєн Биеийн тамирыг хєгжvvлэхэд оруулсан хувь нэмрийг нь vнэлж Биеийн тамир улсын хорооны хvндэт тэмдгээр “Эрдэнэт” vйлдвэрийн ерєнхий захирал Ч.Ганзориг, “Хангарьд” спорт клубын менежер Батцэрэн, “Эрдэнэт” vйлдвэрийн Авто тээврийн байгууллагын дарга Сономдорж нарыг тус тус шагнав.

Vндэсний олимпийн хорооны ерєнхий менежер П.Отгонцагаан -Олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хєл бємбєгийн ногоон талбайтай болж байгаад баяр хvргээд Монголын Vндэсний олимпийн хорооны ерєнхийлєгчийн тушаалаар Эрдэнэт vйлдвэрийн vйлдвэрлэл эрхэлсэн захирал, Эрдэнэтийн хєлбємбєгийн холбооны ерєнхийлєгч ноён З.Ганбаатарыг Монголын vндэсний олимпийн хорооны “Алтан Очир” одонгоор шагнасан юм. Шагнал урамшууллын дараа Эрдэнэт vйлдвэрийн ерєнхий захирал Ч.Ганзориг хєл бємбєгийн ногоон талбай дээр гарч анхны бємбєгийг єшиглєж тоглолтод оруулснаар нээлтийн ёслол єндєрлєлєє. Нээлтийн дараа хєлбємбєгийн холбооны лигийн хошой аварга, цомын гурван удаагийн аварга “Хангарьд” спорт клубын “Хангарьд” баг, Улсын аваргын алт, мєнгє, хvрэл медальт “Хасын хvлгvvд” багийн бооцоот тэмцээн болсон юм. Тэмцээнийн цаг дуусахад хоёр багийн оноо тэнцэж нэмэлт цаг сунгахад 4:2 оноогоор “Хангарьд” баг єрсєлдєгчєє єєрийнхєє талбай дээр буулгаж авч хоёр сая тєгрєгийн бооцоог авлаа. Ийнхvv Эрдэнэт хотноо Уулын баяжуулах Эрдэнэт vйлдвэрийн хєрєнгє оруулалтаар улсын хэмжээнд хоёр дахь нь болох хєлбємбєгийн ногоон дэвжээ ашиглалтад орсноор Монголын хєл бємбєгийн тvvхэнд нэгэн шинэ хуудас бичигдэв. Энэ талбайг барьж байгуулах санаачлагыг гаргасан хvн нь Уулын баяжуулах Эрдэнэт vйлдвэрийн vйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар юм. Ямартай ч Эрдэнэт хот хєл бємбєгийн талбайтай болж хvvхэд залуучууд цагаа зєв боловсон єнгєрєєх газар нэгээр нэмэгдсэнд талархаж байгаагаа Уулын баяжуулах Эрдэнэт vйлдвэрийн удирдлагуудад дамжуулж єгєєрэй гэж иргэд хvссэнийг хvргэхэд таатай байна.

Б.Дуламрагчаа
Дугаар 149/215/

Мэдээллийн эх сурвалж: Зууны Мэдээ, Оллоо.МН
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Mongolian Soccer

Postby G@naa » Tue Jul 29, 2008 2:31 pm

Erdeneted harin goyo goyo gazruud ih neegdej bgaa gej sonsloo. Uvul zungui ajildag musun kotok, bas laitai sagsnii talbai. Ter ni barag bumbug orohoor avtomataar medreed onoo ene teree nemdeg yum uu daa. Bassein ni bas sak yum gesen. UB-d maani iimerhuu gazruud neegddeggui yum bh daa.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Mongolian Soccer

Postby Hangarid F.C » Tue Jul 29, 2008 8:29 pm

Нэмээд хэлэхэд бас Монголын анхы автомат дүүжин цанын бааз өнгөрсөн жил ашиглалтанд орсон.

Энэ "Mонголын хєлбємбєгийн тухай хvvрнэлдэх булан"-ийн BBcode ажиллахгүй зураг нтр оруулж болохгүй юмаа.
Hangarid F.C
 
Posts: 6
Joined: Sun Jul 27, 2008 12:42 pm

Re: Mongolian Soccer

Postby white » Thu Jul 31, 2008 9:24 am

15-r horoolol Jukoviin talbai deer barilga barih geed bgaa um bish biz dee, estoi teguulj bolohgui shuu, neg ch gesen talbai baij baigaasai gej bna, deer ni neg um helehed manai mongoliin football holboo uy ch hiihgui bna
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Mongolian Soccer

Postby Bold9 » Thu Jul 31, 2008 9:57 am

15-н талбайг football-н талбайгаар ашиглавал. Мангар төм цэнгэлдэх болно доо. Хэдэн баагий нар л барилга бариулах гээд гүйгээд байгаа. Үнэхээр газрыг нь ухаж барилга барих гэвэл football тоглодог, сонирхдог залуучууд очоод тоглоод бариулахгүй байя. Ядаж хүмүүсийн анхаарлыг татаж болиулья. Тэр хавийн залуучууд дажгүй тоглодог дээр местны орос залуу бол аймар юм байна лээ
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian Soccer

Postby BuG » Thu Jul 31, 2008 10:16 am

15-ийн хөлбөмбөгийн талбайг жинхэнэ утгаар нь хөлбөмбөгийн стадион болгох талаар бүгд үгээ нэгтгэж хэвлэл мэдээллээр түмэнд санаа бодлоо хүргэх хэрэгтэй байх. Түүний хажуугаар хөлбөмбөг болон спортод элэгтэй пүүс, компаниудад хандаж дэмжлэг хүсэх, мөн хандивийн данс нээх зэргээр зохион байгуулалттай ажил хийцгээх хэрэгтэй байхаа. Нэг л өглөө босоход хөрсийг нь хуулаад гүнзгий гэгчийн нүх ухчихсан хашаа хатгачихсан байх байлгүй
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Mongolian Soccer

Postby shinoda » Thu Jul 31, 2008 11:04 am

яааая эрдэнэтийн талбайг хараад атаархчлаа. манай УБ-ын хотын захиргааныхан гэж газар яаж зарахаа л мэднэ үү гэхээс ийм юм байгуулна гэж мэдэхгүймдаа. Эрдэнэт одоо тасарчлаашд. Гоё бассейнтай, өнгөрсөн жил тасархай заал байгуулсан одоо хөлбөмбөгийн талбай, тэгээд мэдээж түрээслэж тоглоход хямдхан гайгүй боломжийн биз. энэ ногоон талбай бол хөлбөмбөгийн холбооны талбайн хажууд ёстой хамаагүй дээр хөлбөмбөгийн талбай бнадаа. энэ хөлбөмбөгийн холбоог татан буулгах хүсэл бүүр төрөөд явчлаа...
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Mongolian Soccer

Postby Bold9 » Sun Aug 03, 2008 2:34 am

08.01-nii udur C1-s zb-san sonirhogchidiin football-n temtseen bolj ungurluu. Golomt, C1, Haliun od, MUONRT, HZYam, UB united geh zereg 16 bag oroltsoj avargaa todruullaa. Avargaar Haliun-od bag /barag todorson baih. 1-r uedee 3:0-r hojij baisan. boroo orj baisan tul duusgaj uzej chadaagui/, Mungu medali Huuli zuin yam, hurel medaliig MUONRT hurtsen. Ug temtseen 97-r surguuliin nogoon talbai deer zb-gdsan. jijg talbai baisan tul talbai deer 14 hun togloloo. Ug temtseeniig zb-san humuust bayarlalaa. Manai STs-s bag orno geheer yamar zaluuchuud togloh yum bol geed nileen harlaa... baidaggui
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian Soccer

Postby Bold9 » Sun Aug 03, 2008 2:42 am

Sonirhogchidiin temtseend sport-tsonkh-n shighsee bagiig burduulj orj baiya. Manaid nileen olon ligiin toglogchid baidag yum chin ter hedeesee zaalgaj zuvluulj baigaad orvol... sport-tsonkh geed bodson chin Portogiin emblem sanaand buuj baina. Uursdiin emblem-g baihgui bol bas zoikhooyo.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian Soccer

Postby Khosoo » Sun Aug 03, 2008 12:45 pm

bold9 wrote:08.01-nii udur C1-s zb-san sonirhogchidiin football-n temtseen bolj ungurluu. Golomt, C1, Haliun od, MUONRT, HZYam, UB united geh zereg 16 bag oroltsoj avargaa todruullaa. Avargaar Haliun-od bag /barag todorson baih. 1-r uedee 3:0-r hojij baisan. boroo orj baisan tul duusgaj uzej chadaagui/, Mungu medali Huuli zuin yam, hurel medaliig MUONRT hurtsen. Ug temtseen 97-r surguuliin nogoon talbai deer zb-gdsan. jijg talbai baisan tul talbai deer 14 hun togloloo. Ug temtseeniig zb-san humuust bayarlalaa. Manai STs-s bag orno geheer yamar zaluuchuud togloh yum bol geed nileen harlaa... baidaggui

Өө за. Харсанд баярлалаа. хэхэ. Манай багийг тодорхойгүй шалтгаанаар хассан байналээ. Уг нь төлбөр хураамжаа төлчихсөн л байсан.



тэр багийн тухайд манай баг байгуулагдаж байгаа. Тоглох хүсэлтэй хүмүүс баасан гарагт 16 цагаас 97 дээр ирж болно. Тэнд бэлтгэл хийх цаг авсан.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Mongolian Soccer

Postby Khosoo » Sun Aug 03, 2008 12:48 pm

shinoda wrote:яааая эрдэнэтийн талбайг хараад атаархчлаа. манай УБ-ын хотын захиргааныхан гэж газар яаж зарахаа л мэднэ үү гэхээс ийм юм байгуулна гэж мэдэхгүймдаа. Эрдэнэт одоо тасарчлаашд. Гоё бассейнтай, өнгөрсөн жил тасархай заал байгуулсан одоо хөлбөмбөгийн талбай, тэгээд мэдээж түрээслэж тоглоход хямдхан гайгүй боломжийн биз. энэ ногоон талбай бол хөлбөмбөгийн холбооны талбайн хажууд ёстой хамаагүй дээр хөлбөмбөгийн талбай бнадаа. энэ хөлбөмбөгийн холбоог татан буулгах хүсэл бүүр төрөөд явчлаа...


97-ын талбайг хотын захиргаа засч тохижуулсан. Одоо удахгүй дараагийн талбайнууд эхэлнэ ээ. Бас иймэрхүү юм хийгээд байвал.
Харин тэр 15-ын талбайгаа бид бүгдээрээ хамгаалах хэрэгтэй шүү. ХСХДХ-той энэ тал дээр нэгдэнэ гэж бодож байгаа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Mongolian Soccer

Postby zigo » Wed Aug 06, 2008 11:50 am

Сонирхогчидын хөлбөмбөгийн сэдэврүү яагаад орж болохгүй байгаа юм болоо? Уг нь удахгүй тэмцээн нь эхлэх гэж байгаа гэсэн.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Mongolian Soccer

Postby CAHAKA » Sun Aug 23, 2009 8:08 pm

Амьд яваа насандаа ядаж шигшээ багаа Азийн аваргад орохыг нь харах юмсан даа.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Mongolian Soccer

Postby BuG » Wed Sep 02, 2009 11:45 am

Нийслэл дэх хөл бөмбөгийн талбай нэгээр нэмэгдлээ


Нийслэл дэх хөл бөмбөгийн талбай нэгээр нэмэгдлээ


Нийслэл хотод томчууд хүүхдүүдийн тоглоомын болон сургуулийн биеийн тамирын талбайг булаан авч, машины зогсоол, барилгын газар болгодог “уламжлал” тогтоод удаж байна. Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж тун маруухан энэ үед Мобиком Корпорцийнхан нэгэн бэлгийг тэдэнд барьлаа.

“Ашгүй дээ” хэмээн хэвлүүхэн нь аргагүй дуу алдан баярласан хүүхдүүд “Бид ... аварга болохоо амлаж байна” гэж хэлж орхино лээ. Учир нь урлаг, спортоороо тэргүүлдэг Нийслэлийн тэргүүний 24-р дүгээр сургуульд Мобиком корпорцийнхан спортын иж бүрэн талбайг тохижуулж өгөхөөр болжээ. Сар гаруйхны дараа бэлэн болох 3168 м.кв уг талбайд хөл бөмбөг болон сагсны стандарт талбай, гүйлтийн зам гаргаж өгөх ажээ. Түүнчлэн хашаа, сандал, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт гээд бүгдийг цогцоор нь шийдэх юм байна. Харин санхүүжилт нь 100 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд энэ нь ашгийн төлөө бус хөрөнгө оруулалт гэдгийг Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Д.Болор онцлон тэмдэглэлээ.

Энэхүү арга хэмжээний нээлт нь эрдмийн баярын нээлт есдүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн тэргүүний 24-р сургуульд болж, Нийслэлийн боловсрол соёл шинжлэх ухааны газар, Чингэлтэй дүүргийн засаг дарга, 24-р сургуулийн удирдлага, багш сурагчид оролцлоо. Энэ үеэр харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнүүдэд тус тус гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон юм.
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Mongolian Soccer

Postby monhoo_ts2003 » Wed Sep 02, 2009 1:25 pm

[quote="BuG"]Нийслэл дэх хөл бөмбөгийн талбай нэгээр нэмэгдлээ


Нийслэл дэх хөл бөмбөгийн талбай нэгээр нэмэгдлээ


Нийслэл хотод томчууд хүүхдүүдийн тоглоомын болон сургуулийн биеийн тамирын талбайг булаан авч, машины зогсоол, барилгын газар болгодог “уламжлал” тогтоод удаж байна. Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж тун маруухан энэ үед Мобиком Корпорцийнхан нэгэн бэлгийг тэдэнд барьлаа.

“Ашгүй дээ” хэмээн хэвлүүхэн нь аргагүй дуу алдан баярласан хүүхдүүд “Бид ... аварга болохоо амлаж байна” гэж хэлж орхино лээ. Учир нь урлаг, спортоороо тэргүүлдэг Нийслэлийн тэргүүний 24-р дүгээр сургуульд Мобиком корпорцийнхан спортын иж бүрэн талбайг тохижуулж өгөхөөр болжээ. Сар гаруйхны дараа бэлэн болох 3168 м.кв уг талбайд хөл бөмбөг болон сагсны стандарт талбай, гүйлтийн зам гаргаж өгөх ажээ. Түүнчлэн ха*a*, сандал, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт гээд бүгдийг цогцоор нь шийдэх юм байна. Харин санхүүжилт нь 100 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд энэ нь ашгийн төлөө бус хөрөнгө оруулалт гэдгийг Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Д.Болор онцлон тэмдэглэлээ.

Энэхүү арга хэмжээний нээлт нь эрдмийн баярын нээлт есдүгээр сарын 1-ний өдөр Нийслэлийн тэргүүний 24-р сургуульд болж, Нийслэлийн боловсрол соёл шинжлэх ухааны газар, Чингэлтэй дүүргийн засаг дарга, 24-р сургуулийн удирдлага, багш сурагчид оролцлоо. Энэ үеэр харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээнүүдэд тус тус гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон юм.[/quote]

saixan saixan.
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Mongolian Soccer

Postby BuG » Wed Sep 02, 2009 2:19 pm

97 дээр цагаа булаацалдаад байхгүй бас нэг ногоон талбайтай болох нь... болж байна шүү... хотын төвд .. бас
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Mongolian Soccer

Postby zigo » Wed Sep 02, 2009 3:46 pm

Хүүе ийм хямдхан баригддаг бол хаа сайгүй л талбайтай болмоор юм. Энэ төсвийнх нь тоо нэг бол андуурсан байх, үгүй бол хөлбөмбөгийн талбай нь лав хиймэл зүлгэтэй биш байх.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Mongolian Soccer

Postby BuG » Wed Sep 02, 2009 4:06 pm

Хиймэл зүлэгтэй л гэх шиг болсон шд... уул нь хөлбөмбөгийн том талбайг нь бүхлээр томоор нь хийх гэсэн нэг хэсэгт нь дулааны зангилаатай гээд томоор нь хийхээ больсон гэсэн. 97 ийн талбай шиг хэмжээтэй л хийх байх
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests