Football in Mongolia

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Mongolian Soccer

Postby umbuu » Wed Sep 02, 2009 4:32 pm

24 ийн талбайн хувьд 30:50 гэсэн харьцаатай талбай дээр зүлэгээ дэвсэх гэж байгаа.
97 ийн хувьд 30:60. Тэхээр 97 с үл ялиг жижиг гэсэн үг.За мөн 4 эгнээ суудалтай байхаар
хийгдэнэ.Гол зардал нь талбайгаа цеметлэхэд явчихаж байгаамдаа.
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

Re: Mongolian Soccer

Postby zigo » Wed Sep 02, 2009 5:14 pm

[quote="umbuu"]24 ийн талбайн хувьд 30:50 гэсэн харьцаатай талбай дээр зүлэгээ дэвсэх гэж байгаа.
97 ийн хувьд 30:60. Тэхээр 97 с үл ялиг жижиг гэсэн үг.За мөн 4 эгнээ суудалтай байхаар
хийгдэнэ.Гол зардал нь талбайгаа цеметлэхэд явчихаж байгаамдаа.[/quote]

Үл ялиг гэж уртаашаа бүхэл бүтэн 10м-ээр бага буюу 300м2 талбайгаар бага юм байна. Тэгэхээр дэндүү жижигхэн юм бишүү. Цементэнд маш их зардал ордог. 100 000 000 гэдэг чинь зөвхөн хөлбөмбөгийн талбай байгуулахад хэргэлэх юм бишүү?
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Mongolian Soccer

Postby jal » Sun Sep 13, 2009 7:42 pm

Шинэ талбайнууд ямархуу үнэтэй байна цаг минут нь
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Mongolian Soccer

Postby legends » Wed Oct 07, 2009 10:15 pm

Энэ өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байгаа “Залуу лиг” тэмцээний тухай олж сонссон мэдээллээ хүргэе. Монголын хөлбөмбөгт шинэ зүйл гаргаж ирэхийг зорьж байгаа юм шиг санагдлаа.
1. Шинээр бий болсон Монголын Өсвөрийн Хөлбөмбөгийн Холбоо /МӨХХ/ гэж байгууллага зохион байгуулж байгаа юм байна.
2. Тэмцээн олон улсын жишгийн дагуу U-9 /2000, 2001 онд болон түүнээс хойш төрсөн/, U-11 /1998, 1999/, U-13 /1996, 1997/, U-15 /1994, 1995/, U-17 /1992, 1993/ гэсэн таван насны ангилалд болж байна. Манайд нэг дор имй олон насны ангилалд тэмцээн уралдаан бараг болж байсангүй. МӨХХ-ноос ирээдүй болсон өсвөр үе рүүгээ анхаарч, тогтмол бэлтгэл сургуулилттай багуудын тоо, чанарыг нэмэх зорилгоор U-9, U-11 насны ангиллыг тэмцээндээ оруулж өгсөн гэнээ.
3. Тэмцээн Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн системээр явагдаж байна. Багууд дөрвөн хэсэгт хуваагдан, хэсэгтээ хоёр тойрог өрсөлдөнө. Хэсэг тус бүрээс нэг, хоёрдугаар байрт орсон найман баг хасагдах шатанд шалгарах бөгөөд хасагдах шатны оноолтыг сугалаагаар хийсэн нь манайдаа шинэлэ зүйл болжээ. Хасагдах шатны тоглолтуудын ялагчийг мөн хоёр тоглолтын нийлбэрээр тодруулах аж. Харин алт, хүрэл медалийн тоглолтууд ганц тоглолтоор шийдэгдэх юм.
4. Анхдугаар тэмцээний насны ангилал бүрт Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын Дунд Сургуулиудын шилдэг 16 баг өрсөлдөж байна. Сургуулиудын сүүлийн үед үзүүлсэн амжилт, тэмцээн уралдаанд оролцсон байдлыг нь тооцож үзээд Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, 24-р сургууль, Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор, Хан-Уул дүүргийн 52-р сургууль гэсэн 16 багт тэмцээнд оролцох урилга илгээлээ.
5. U-13, U-15, U-17 насанд хөлбөмбөгийн дүрмийн дагуу талбай дээр 11 тоглогч гарч тоглоно. Тоглолтууд нь төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй аж. Харин U-9, U-11 насны ангилалын тоглолтууд талбай дээр 8 тоглогч гарахаар 97-р сургуулийн зүлгэн дээр болж байгаа юм.
6. “Залуу лиг” анхдугаар тэмцээн 2009 оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-н хүртэл 16 өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
7. Эцэст нь тэмцээний шагналын сангаас цухас дурдъя. “Залуу лиг” анхдугаар тэмцээний U-9 насны алтан медалийг Аваргын цом болон 750 000, мөнгөн медалийг 500 000, хүрэл медалийг 250 000,
U-11 насны алтан медалийг Аваргын цом болон 900 000, мөнгөн медалийг 600 000, хүрэл медалийг 300 000,
U-13 насны алтан медалийг Аваргын цом болон 1 сая 50 000, мөнгөн медалийг 700 000, хүрэл медалийг 350 000,
U-15 насны алтан медалийг Аваргын цом болон 1 сая 200 000, мөнгөн медалийг 800 000, хүрэл медалийг 400 000,
U-17 насны алтан медалийг Аваргын цом болон 1 сая 350 000, мөнгөн медалийг 900 000, хүрэл медалийг 450 000 төгрөг тус тус дагалдана.
Нас болгоны ангилалд үзүүлсэн амжилтыг нь нэгтгээд түрүүлсэн нэг сургуульд “Залуу лиг” тэмцээний бэлгэдэл болсон шилжин явах цомыг гардуулна. Түүнчлэн тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”, насны ангилал бүрт "Шилдэг хаалгач", "Шилдэг хамгаалагч", “Шилдэг хагас хамгаалагч”, "Шилдэг довтлогч", “Шилдэг тоглогч”-ийг тодруулж тусгай шагналаар шагнах ажээ.

Тэмцээнийг зохион байгуулагчдад амжилт хүсье.
legends
 
Posts: 110
Joined: Thu May 07, 2009 6:06 am

Re: Mongolian Soccer

Postby Finalist » Sun Oct 11, 2009 2:41 pm

legends баяр хүргье ээ...13 насны ангилалыг дасгалжуулж алт авахуулж байгааг зурагтаар харлаа
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Mongolian Soccer

Postby monhoo_ts2003 » Mon Oct 12, 2009 2:24 pm

Багийн спортыг эх орондоо хєгжvvлэхийн тєлєє "Залуу лиг" тэмцээнийг хувьсгалт намынхан зохион байгуулж байгаа талаар бид ємнє нь мэдээлж байсан.
Тэгвэл єчигдєр энэ тэмцээний аваргууд тодорлоо. Манай улсад ганцаарчилсан хувийн тоглолттой спортууд єндєр хєгжин тив, дэлхийд нэрээ гаргасан байдаг. Харин багийн спорт хєгжєєд удаж байгаа ч тєдийлєн амжилт гаргахгvй байгаа нь нууц биш. Сvvлийн vед єсвєрийн тамирчдын дунд хєлбємбєгийн спорт хєгжих шатандаа орсон. Тиймээс багийн спортыг тvлхvv хєгжvvлэх зорилгоор энэхvv тэмцээнийг явуулах болсон гэдгээ зохион байгуулагчид єгvvллээ. Тэмцээнд таван насны ангилалаар 64 баг оролцсон байгаа. Хамгийн бага буюу есєн насны ангилалд Хан-Уул дvvргийн шавилхан биетэй хєлбємбєгчид аваргын алтан медалийг хvртсэн.
Тэд цомоо дийлж ядан баярын нулимстай алтан медалийн эзэн болсон. Тэгвэл энэ насанд шилдэг довтлогч болон хамгийн vнэ цэнэтэй тоглогчийн шагнал хvртсэн 24 дvгээр сургуулийн тамирчин Мєнх-Оргил аргагvй лидер байлаа. Жижигхэн биедээ баймааргvй уран тоглолтыг vзvvлж байсан тэрбээр хєгжєєн дэмжигчдийн хайрыг єєрийн эрхгvй татлаа. Ардын сургуулийн босгыг алхаж ороод удаагvй байгаа бяцхан тамирчдын тоглолт хэзээд єхєєрдєм байдаг. Хvрэл медалийг хvртсэн 97 дугаар сургуулийн есєн настай хєлбємбєгчид хагас шигшээд хожигдож харуусал, гомдлын нулимс унагаж байсан.
Тэгвэл хvрэл медалийн тєлєєх тоглолтод ялалт байгуулан дахин баярын нулимстайгаа хутгалдав. Харин хvрлийн тєлєєх тоглолтод хожигдож медалиас мултарсан тамирчид бvр их харамсч байсан нь мэдээж. "Залуу лиг"-ийн анхдугаар тэмцээнээс Хан-Уул дvvргийн аравдугаар сургууль хос алттай vлдсэн. Харин 24 дvгээр сургууль алт, хvрэл медалийг хvртсэн амжилтаар єндєрлєлєє. Тэгвэл 97 дугаар сургууль хос хvрэл медаль хvртсэн байна. Хєлбємбєгийн спортоор vргэлж манлайлдаг байсан сургуулиуд энэ удаад медалиас мултарсан нь єрсєлдєєн ямар байсныг харуулах биз.
Ахлах насны ангилалд "Оюуны Ундраа" цогцолбор аваргын алтан медаль хvртсэн. Тэгвэл энэ насны ангиллын шилдгvvдийн шагналыг "Залуу лиг"-ийн ахлах насанд тэргvvлсэн баг тамирчид єєрсдєє авлаа. Энэ удаагийн тоглолтод медальт байр эзэлсэн багууд нэг сая хvртэлх тєгрєг, шилжин явах цомыг, алт, мєнгє, хvдэл медалийн хамтаар гардан авлаа.
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Mongolian Soccer

Postby Должко » Mon Oct 12, 2009 3:32 pm

Улаанбаатар дээд сургуулын хэд сайн юм байнлэээ
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Mongolian Soccer

Postby javkhlan » Fri Oct 30, 2009 8:38 pm

dajgui temtseen bolson baina shd.

[quote="legends"]Энэ өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байгаа “Залуу лиг” тэмцээний тухай олж сонссон мэдээллээ хүргэе. Монголын хөлбөмбөгт шинэ зүйл гаргаж ирэхийг зорьж байгаа юм шиг санагдлаа.
1. Шинээр бий болсон Монголын Өсвөрийн Хөлбөмбөгийн Холбоо /МӨХХ/ гэж байгууллага зохион байгуулж байгаа юм байна.
2. Тэмцээн олон улсын жишгийн дагуу U-9 /2000, 2001 онд болон түүнээс хойш төрсөн/, U-11 /1998, 1999/, U-13 /1996, 1997/, U-15 /1994, 1995/, U-17 /1992, 1993/ гэсэн таван насны ангилалд болж байна. Манайд нэг дор имй олон насны ангилалд тэмцээн уралдаан бараг болж байсангүй. МӨХХ-ноос ирээдүй болсон өсвөр үе рүүгээ анхаарч, тогтмол бэлтгэл сургуулилттай багуудын тоо, чанарыг нэмэх зорилгоор U-9, U-11 насны ангиллыг тэмцээндээ оруулж өгсөн гэнээ.
3. Тэмцээн Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн системээр явагдаж байна. Багууд дөрвөн хэсэгт хуваагдан, хэсэгтээ хоёр тойрог өрсөлдөнө. Хэсэг тус бүрээс нэг, хоёрдугаар байрт орсон найман баг хасагдах шатанд шалгарах бөгөөд хасагдах шатны оноолтыг сугалаагаар хийсэн нь манайдаа шинэлэ зүйл болжээ. Хасагдах шатны тоглолтуудын ялагчийг мөн хоёр тоглолтын нийлбэрээр тодруулах аж. Харин алт, хүрэл медалийн тоглолтууд ганц тоглолтоор шийдэгдэх юм.
4. Анхдугаар тэмцээний насны ангилал бүрт Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын Дунд Сургуулиудын шилдэг 16 баг өрсөлдөж байна. Сургуулиудын сүүлийн үед үзүүлсэн амжилт, тэмцээн уралдаанд оролцсон байдлыг нь тооцож үзээд Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, 24-р сургууль, Баянгол дүүргийн Оюуны-Ундраа цогцолбор, Хан-Уул дүүргийн 52-р сургууль гэсэн 16 багт тэмцээнд оролцох урилга илгээлээ.
5. U-13, U-15, U-17 насанд хөлбөмбөгийн дүрмийн дагуу талбай дээр 11 тоглогч гарч тоглоно. Тоглолтууд нь төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй аж. Харин U-9, U-11 насны ангилалын тоглолтууд талбай дээр 8 тоглогч гарахаар 97-р сургуулийн зүлгэн дээр болж байгаа юм.
6. “Залуу лиг” анхдугаар тэмцээн 2009 оны есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-н хүртэл 16 өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
7. Эцэст нь тэмцээний шагналын сангаас цухас дурдъя. “Залуу лиг” анхдугаар тэмцээний U-9 насны алтан медалийг Аваргын цом болон 750 000, мөнгөн медалийг 500 000, хүрэл медалийг 250 000,
U-11 насны алтан медалийг Аваргын цом болон 900 000, мөнгөн медалийг 600 000, хүрэл медалийг 300 000,
U-13 насны алтан медалийг Аваргын цом болон 1 сая 50 000, мөнгөн медалийг 700 000, хүрэл медалийг 350 000,
U-15 насны алтан медалийг Аваргын цом болон 1 сая 200 000, мөнгөн медалийг 800 000, хүрэл медалийг 400 000,
U-17 насны алтан медалийг Аваргын цом болон 1 сая 350 000, мөнгөн медалийг 900 000, хүрэл медалийг 450 000 төгрөг тус тус дагалдана.
Нас болгоны ангилалд үзүүлсэн амжилтыг нь нэгтгээд түрүүлсэн нэг сургуульд “Залуу лиг” тэмцээний бэлгэдэл болсон шилжин явах цомыг гардуулна. Түүнчлэн тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”, насны ангилал бүрт "Шилдэг хаалгач", "Шилдэг хамгаалагч", “Шилдэг хагас хамгаалагч”, "Шилдэг довтлогч", “Шилдэг тоглогч”-ийг тодруулж тусгай шагналаар шагнах ажээ.

Тэмцээнийг зохион байгуулагчдад амжилт хүсье.[/quote]
User avatar
javkhlan
 
Posts: 99
Joined: Sun Apr 15, 2007 4:23 am

Re: Mongolian Soccer

Postby Аагий » Fri Nov 27, 2009 2:56 pm

Нийслэл шинэ хєлбємбєгийн талбайтай боллоо
2009-11-27 14:33:49 , Мэдээний дугаар: #1164691

Нийгмийн хариуцлагыг хэрэгжvvлэгч Мобиком корпораци Чингэлтэй дvvргийн Засаг даргын тамгын газартай хамтран Нийслэлийн тэргvvний мэдээлэл технологийн загвар сургууль 24 дvгээр дунд

сургуулийн гадаах спортын талбайг дэлхийн жишигт нийцсэн биеийн тамирын цогцолбор талбай болгон тохижуулж єнєєдєр ашиглалтанд орууллаа.Энэ ажлын хvрээнд 3168 ам метр талбайг тохижуулсан бєгєєд хєл бємбєг, сагсны стандарт талбай, гvйлтийн замтайн дээр євлийн цагт хvvхэд багачуудыг чийрэгжvvлэх мєсєн гулгуурын талбайг нэг цэгт тєвлєрvvлсэн биеийн тамирын иж бvрэн цогцолбор болгосоноороо онцлогтой юм.

Энэхvv арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Мобиком корпораци, ЧД-ийн удирдлагууд, Нийслэлийн боловсролын газар, 24 дvгээр сургуулийн удирдлагууд болон Мобиком корпорацийн 9911, 9910 дугаарлалтын Мобиком багцын vнэ цэнэтэй хэрэглэгчдийн тєлєєлєл оролцлоо.Талбайн хєрєнгє оруулагчаар Мобиком корпораци, ЧДЗДТГ хамтран 120 сая тєгрєгийн санхvvжилтийг хийсэн бєгєєд vvнээс тодорхой хувийг Мобиком багцын хэрэглэгчдийн тєлбєрєєс хандив болгон Монгол орны ирээдvйн хойч, залуу vедээ зориулан хєрєнгє оруулсныг нээлтийн vеээр Мобиком корпорацийн ерєнхий захирал Д.Болор хэлж байсан.

Мобиком корпроацийн хувьд боловсролын чиглэлд хийж буй энэхvv хєрєнгє оруулалтаа ашигийн тєлєє бус хєрєнгє оруулалт гэдгийг онцлон тэмдэглэсний зэрэгцээ энэ тєрлийн хєрєнгє оруулалтаа цаашид хийнэ гэдгээ амалсан юм.Мєн энэ vеэр 24 дvгээр дунд сургуулийн биеийн тамирын багш Г.Гантєртэй уулзаж сэтгэгдлийг сонссон юм.

Биеийн тамирын цогцолбор талбайн гvйцэтгэгчээр Баткубик ХХК, Хєл бємбєг сонирхогч хєгжєєн дэмжигчдын холбоо Экспресс зам ХХК тус тус ажиллажээ. Ийнхvv Монголын хvvхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чєлєєт цагаа зєв боловсон єнгєрvvлэх нэгэн томоохон цогцолбор нийслэл хотноо нээлтээ хийлээ.

Olloo.mn

http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... id=1164691
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Mongolian Soccer

Postby Bold9 » Fri Nov 27, 2009 3:01 pm

97-н хажууд жаахан тааруу хийсэн байна лээ /Хиймэл зүлэг нь сийрэг, хаймаран мөхлөг нь ихэнхи нь ил гарсан..жаахан нимэгхэн санагдсан/..мөнгө төгрөг хаяж байгаа бол насны юм хийхгүй.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian Soccer

Postby zigo » Fri Nov 27, 2009 5:37 pm

Аргагүйшд, тэр төсөв нь ийм жаахан юм чинь, төсөвтөө баригдаад хачин юм хийх нь тодорхойлдоо. Гэхдээ нээрээ манайхан яагаад дандаа ийм алдаа гаргадаг юм болоо. Тэртэй тэргүй төсөв нь хүрэхгүй юм бол чанаргүй зүйл хийж мөнгө үрэх ямар хэрэг байнаа.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Mongolian Soccer

Postby shinoda » Fri Nov 27, 2009 6:19 pm

[quote="zigo"]Аргагүйшд, тэр төсөв нь ийм жаахан юм чинь, төсөвтөө баригдаад хачин юм хийх нь тодорхойлдоо. Гэхдээ нээрээ манайхан яагаад дандаа ийм алдаа гаргадаг юм болоо. Тэртэй тэргүй төсөв нь хүрэхгүй юм бол чанаргүй зүйл хийж мөнгө үрэх ямар хэрэг байнаа.[/quote]

Гүйцэтгэгчидтэй нь холбоотой байж бас болношдээ, тиймүү.

Хийсэн төсвийн хувьд 97-с илүү төсвөөр хийсэн, зүлэг нь ч гэсэн илүү сайн зүлэг гэж л хийх эрх авсан компани нь яриад л эцэстээ тийм юм хйисэн байналээ. гэхдээ тоглоод үзээрэй, ялангуяа шөнө, тасархай гэрэлтүүлэг энтэртэй байналээ. Сагсны талбайн шал, нэмэлт үзэгчид үзээд суух суудал энтэр гээд нэмэлт өөр зөндөө төсөв гарсан байхаа гэж боджийн, бүүр сайн бол мэдку байна
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Mongolian Soccer

Postby avarga » Fri Nov 27, 2009 6:21 pm

Та хэд очиж тоглоогүймүү? Манайхан чинь мөнгөн медаль авсан гээ биз дээ?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Mongolian Soccer

Postby avarga » Fri Nov 27, 2009 6:26 pm

[quote="avarga"]Та хэд очиж тоглоогүймүү? Манайхан чинь мөнгөн медаль авсан гээ биз дээ?
Боргио Кап дээр[/quote]
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Mongolian Soccer

Postby Bold9 » Fri Nov 27, 2009 6:42 pm

Сагсны талбайг хийх гээд..хөлбөмбөгийн төсөвнөөс танасан бололтой..хэхэ
Заза амжилт..миний зүгээс ч гэсэн мөнгө орсон гэхээр сэтгэл өег. Үнэгүй биздээ
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian Soccer

Postby shinoda » Fri Nov 27, 2009 6:47 pm

[quote="avarga"]Та хэд очиж тоглоогүймүү? Манайхан чинь мөнгөн медаль авсан гээ биз дээ?[/quote]

Би тоглоогүй гээгүйшдээ хэхэ
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Mongolian Soccer

Postby zigo » Fri Nov 27, 2009 8:13 pm

Аан тэгвэл гүйцэтгэгч нь новширсон юм байна лдаа.
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Mongolian Soccer

Postby Moza » Sat Nov 28, 2009 12:28 pm

[quote="bold9"] Үнэгүй биздээ[/quote]
Тийм үү...
http://news.gogo.mn/r/62771
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Mongolian Soccer

Postby Realist » Tue Dec 15, 2009 12:47 pm

Батзаяа

Монголын Хөлбөмбөгийн Холбоо I хэсэг


Орчин үед улс орны хөгжлийн нэг ангилал нь яах аргагүй спорт болоод байгаа гэдэгт хэн ч маргахгүй. Ялангуяа хөлбөмбөг бүр онцгой нөлөөтэй. 2006 онд Германд болсон Хөлбөмбөгийн Дэлхийн аварга үүнийг батлах мэт. Нэг сарын турш дэлхийн нүд чих алаг бөмбөг дээр төвлөрч байхад бид ч яаж дутахав, очиж үзээгүй орныхоо далбааг нүүрэндээ зуруулчихсан, өөртэй нь ямар ч хамаагүй тамирчдыг балиашиглаж, өмнөөс нь уйлж харамсаж байх нь нэг талаар сайхан ч, нөгөө талаар эмгэнэлтэй. Хэдий болтол харийн улсыг дэмжиж явах билээ. Би Монголын шигшээ багийг Дэлхийн аваргад тоглосонгүй гэж хэлэх гэж байгаа юм биш, тэгж зүрхлэх ч үгүй. Харин бид өнөөдрийг болтол Америкийн цэргийн бааз Гуам, Хятадын зугаа цэнгэлийн хот Макаотой ривал (өрсөлдөгчид)-ууд болоод явж байх юм. Ядаж тусгаар тогтносон албан ёсоор дэлхийд “хүлээн зөвшөөрөгдсөн” улс хожиж үзмээр байна.

Олимпийн Их наадмыг үзэгч, өрсөлдөөн, мөнгө санхүү, нэр хүнд, телевизийн шууд дамжуулах эрх, гишүүн орон гээд бүхий л төрлөөр хол хаядаг Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ - FIFA) хөлбөмбөгийн хөгжил нь удааширалтай, зогсонги, улсаас нь харж үздэггүй, санхүүгийн болон эд материалын эх үүсвэр багатай орнуудад ихээхэн хаялагтай байдаг. Удирдлага нь зөв менежмент бодлого явуулж чадвал хөгжихөд тийм ч хэцүү биш гэдгийг Ангол, Ардчилсан Конго, Сальвадор, Гвадэлуп, Малави, Того зэрэг улсаас харж болно. Манай улс 1998 оноос хойш Зүүн Ази (EAFF), Ази (AFF), Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд нэгдсэнээр Монгол руу орж ирэх мөнгөн болон эд материалын тусламж бороо шиг л цутгасан юм. Гэхдээ энэ талаар хөлбөмбөгчид нь ч өөрсдөө саяханыг хүртэл мэддэггүй байсан нь харамсалтай.

“ Гоол” төсөл

ОУХБХ ядуу буурай орнууддаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Гоол” төслийг 100 гаруй оронд хэрэгжүүлж ирсэний нэг нь манай улс болж , 2001-10-29-ны өдөр Монголд дэлхийн стандартын шаардлага хангасан хиймэл зүлэгтэй цэнгэлдэх хүрээлэн барьж өгөх төсөл батлагдаж 450 000 мянган ам.доллар эхний ээлжинд орж ирэв (http://www.fifa.com/associations/associ ... 21600.html эндээс харна уу). Нарийн бичиг Б.Ганболд “Таван цагариг” сонины 2001-09-26-ны өдрийн № 324-т өгсөн ярилцлагадаа “Бидэнд 40 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж өгнө, нээлтийн үйл ажиллагаанд Пэлэ, Марадона, Платини, Круйфф нар ирж оролцоно, Англиас 3000 ам.долларын цалинтай 2 дасгалжуулагч ирж, бүх зардалыг ОУХБХ-ноос хариуцна” гэж хэлж билээ. Гэтэл одоо баригдчихсан байгаа нь 40 000 биш 4 000 хүний ч багтаамжгүй байгаа нь ам ажил хоёрын тэнгэр газар шиг зөрөөг харуулж байна. Төслийн дараагийн санхүүжилт 2004-09-22 онд батлагдаж 400 000 ам.доллар орж ирлээ. (http://www.fifa.com/associations/associ ... 21604.html эндээс харна уу). Гоол төслийн хүрээнд орж ирсэн эд материалын зүйлсийг дурьдвал үүнээс их тоо гарна. Үндсэн хөлбөмбөгөө дагаад футзал, эмэгтэйчүүд, элсний хөлбөмбөгийн төрлүүд орж ирдгийн эхнийх 5000 хүний багтаамжтай Футзалны битүү дээвэртэй ордоны төсөл 2007-03-21-нд батлагдаж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. (http://www.fifa.com/associations/associ ... 33126.html эндээс харна уу). Дээрх мөнгөн дүн (нийт 1.850.000 ам.доллар) зөвхөн албан ёсоор FIFA.com дээр тавигдсан байна. Үүнээс гадна хичнээн их мөнгөн урсгал орж ирдэг гэж бодно. Жил бүр Ази, Зүүн Ази, Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Герман, Өмнөд Солонгос, Японоос бэлэг дурсгал, видео кассет, бөмбөг, хувцас хэрэглэл, тэтгэмж тасрахгүй. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хамман жилд 250 000 долларыг танай оронд хөлбөмбөг хөгжүүлэхэд (зөвхөн АХБХ-ноос) зориулан өгдөг гэж ногоон талбайн нээлтэнд ирэхдээ хэлж байсан билээ. Тэмцээний шагналд үргэлж гадны тусламжаар ирсэн бэлгийг өгнө. Анх санхүүгийн эх үүсвэр байхгүй гээд МХБХ-ныхон гаднаас цалинждаг байлаа. Бөмбөг, хувцас, хэрэглэл, сургалт семинар, тэмцээний шагнал, түрээсийн мөнгө, гадагшаа явах тэмцээний зардал гээд биднээс юу ч гарахгүй байсаар байтал тэр их мөнгө хаашаа хэний гараар алга болоод урсаад байна вэ?

Монголын удирдлагууд спортоо Топ-4 гэж ялгасны “ачаар” бусад спорт нь хаягдсан. Монголын Олимпт ордог чөлөөт бөх, бокс, жудо бөхийн холбоонд өөрсдийн гэх ордон байхгүй. Спортын төв ордондоо л байрлаж улсаар тэтгүүлдэг. Хөлбөмбөг бол юу ч дутагдсан бариад л, байгуулаад л, батлаад л өгдөг бараг 100 хувь гаднаас санхүүждэг ганц холбоо.

Монголчуудын хамгийн их үздэг спорт юу вэ?

Хөлбөмбөг яалт ч үгүй тэргүүлэх нь ойлгомжтой. Бөх, бокс гээд амжилт гаргадаг төрлүүдээс Монгол тамирчдаа л харна уу гэхээс бусдыг нь тоож үзэх ч үгүй. Хөлбөмбөгийн тамирчдыг харин ч нэг ёоз ёозоор нь хэлэх байлгүй. Хувцсыг нь ч төрөл бүрээр нь өмссөн хүүхдүүдийг зунжин л хардаг биз. Интэрнэтээр спортын худалдаа хийхэд хөлбөмбөгийн өмсгөл, бөмбөг, пүүз, гарын үсэг, бэлэг дурсгалын зүйлсийг манайхан хамгийн ихээр захиалсан байх юм. Хэд хоногийн өмнө 4 дэх удаагийн нээлтээ хийсэн Дуулиан -2020 тэмцээнд 239 багийн 2868 тамирчин оролцож байна (МХБХ-ноос биш Их Талын Дуулиан ТББ-ын зохион байгуулж буй тэмцээн). Монголд ийм олон хүүхэд зөвхөн Улаанбаатараас оролцож байгаа нь улсын хэмжээний ямарч тэмцээнийг бараа сураггуй хол хаяна. Хөлбөмбөгийн Улсын аварга хаана нь ч хүрэхгүй. Бүхий л телевиз хөлбөмбөгийн тоглолтуудыг оргил цагаараа гаргахыг зорих болов. Хөлбөмбөг үзүүлдэг үйлчилгээнийн газар, төрөл бүрийн номын тоо борооний дараах мөөг шиг олширч, спортын суваг нь гарахаа больсон Сүпэр Вижн телевизийн утасны хонх эвдрэх нь холгүй байна.

Дэлхийн II дайны дараах тусгаар тогтносон улсуудын Үндэсний спорт нь хөлбөмбөг болж байлаа. Япончууд сүмо, бэйсболтойгоо эн зэрэгцүүлэх болов. Удахгүй нэг номерийн спорт нь болно. Учир нь1990 онд Наран улсынхан хөлбөмбөг гэж бараг сонсоо ч үгүй байсан юм чинь. Солонгос киноны одууд хөлбөмбөгчидтэй суух нь сүүлийн жилүүдэд эрс өссөн нь Европыг санагдуулам. Олон ч улс, үндэсний спортоо хөлбөмбөгт “алдаж” байсан. Үнэхээр ард олныхон дийлэнх хувь нь сонирхоод үзээд байхад арга байж уу. Одоо манайд яг энэ давалгаа орж ирж байна. Тиймээс Монголд хөлбөмбөг хөгжихөд ямар ч бэрхшээл алга. Үзэгчдийн сонирхол, мэдлэг өндөр түвшинд очсон ч хөлбөмбөг хөгжихгүй байгаа нь Монголын хөлбөмбөгийн холбоотой асуудал салшгүй холбоотой.

Үргэлжлэл бий
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Mongolian Soccer

Postby bazuka » Fri Aug 13, 2010 11:51 am

Удкуу манай талбай босноо.
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: Mongolian Soccer

Postby Могжоохон » Tue Nov 30, 2010 9:13 pm

Монгол Дэлхийн аваргад түрүүлэх үед амьд л байж байх юмсан хэхэ
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Монгол цагаачдын хүүхдүүд хүчээ авч байна

Postby FANATofFOOTY » Thu Dec 23, 2010 9:03 pm

Монгол цагаачдын хүүхдүүд хүчээ авч байна

Монголчуудаа! бидний элэг нэгт харь оронд ажиллаж амьдарч байгаа цагаачдын хүүхдүүд эдүгээ том болцгоож зарим нь бүр дэлхийн топ лигт удахгүй хүч түрэн орж ирэх цаг тун ойрхон байна гэж хэлмээр байна.

Тэдний зарим нь жинхэнэ нэрээ гадаад нэрээр сольсон явдаг юм билээ. Миний мэдэхээр бол Англид хэд хэдэн хүүхдүүд тоглодог гэж дуулсан, бас Германд тун удахгүй миний мэдэхээр монгол хүүхэд Бундеслигт хүчээ үзнэ (Bayern Munich under 19-д тоглодог). Над шиг иймэрхүү жишээг мэдэх олон хүн байгаа гэж бодож байна.

Хэрэв та хэн нэгний хүүхдийг энд тэнд тоглодог гэдгийг мэдвэл надад хэлж тус болоорой. Учир нь би иймэрхүү хүмүүсийн нэгтгэсэн жагсаалт гаргамаар байгаа юм.

Анхаарал тавьсан танд баярлалаа!

Форумын модератор администраторуудаа! Миний энэ постыг топик болгож өгөөч?!
FANATofFOOTY
 
Posts: 0
Joined: Thu Dec 23, 2010 8:30 pm

Re: Mongolian Soccer

Postby monhoo_ts2003 » Fri Dec 24, 2010 10:52 pm

User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Mongolian Soccer

Postby yubi » Mon Apr 11, 2011 5:50 pm

Херта Берлин-ий резерв багт н нэг Монгол хүү тоглодог юм байна лээшд мэдснүү? Энэ мэт мэр сэр залуучууд гадаадад тоглоод л байгаам, нэг гараар зангидаад сайхан хангамж амлаад шигшээгээ сайжруулаад ядаж Азийн аваргад орох хэмжээний баг болох юмсөөөөөөөөөн
The beginning of a new era..
The pride of London..
User avatar
yubi
 
Posts: 168
Joined: Tue Nov 09, 2010 5:07 pm
Location: Монгол улс

Re: Mongolian Soccer

Postby Batuka00 » Mon Apr 11, 2011 7:44 pm

Түрүү жил байхаа танайд хоноё германд очиход наад хүүхдийн чинь ээжийнх нь гэрт нь хоносон бх шүү. Нэг эгч манай хүү херта берлиний 21-с доос насны багт тоглодог гд ярьж бсийн. одоо 21 хүрээ биз. Иргэншил нь харин хаанаа юм болдоо манайх чинь давхар иргэншил өгдөггүй юм чинь германы иргэншилтэй биздээ аягүй бол.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron