Football in Mongolia

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Breathe! » Sun May 28, 2006 11:36 am

Монголын хєлбємбєгийн 18 хvртэлх насныхан “Gothia cup буюу Youth cup” (клубуудын єсвєр vе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн)-д анх удаа оролцохоор болжээ. Манай багийг Бразилийн иргэн Жардел до Сильва дасгалжуулж байгаа юм. Тvvнтэй ярилцлаа.






Зарим хvvхэд толгойгоороо тоглохоос айдаг

-Монголын хєлбємбєгчид залуучуудын дэлхийн аваргад оролцож байгаа талаар сонслоо. Яг ямар тэмцээнд оролцохоор болсон юм бэ?
-Бразилийн гурван хєлбємбєгч 1975 онд клубуудын єсвєр vе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиохоор болж Европ тивийнхэнд захиа илгээсэн юм билээ. Тэр жил Европ, Америк тивийн 20 гаруй орны клубын єсвєр vе, залуучуудын шигшээ эл тэмцээнд оролцсон тvvхтэй. Тvvнээс хойш уг тэмцээнийг “Gothia cup буюу Youth cup” хэмээн нэрлэж жил бvр уламжлал болгон зохиосоор ирлээ. Одоо доод тал нь 40 гаруй орны клубын єсвєр vе, залуучуудын шигшээ баг оролцдог томоохон наадам болоод буй. Сvvлийн vед 120 орны 1500 баг оролцдог болжээ. 13-18 хvртэлх бvх насныхан ордог.

-Энэ тэмцээнд оролцох саналыг хэн гаргасан юм бэ?
-Тэмцээнд оролцох зардал нь маш єндєр. Хамгийн бага нь 25 мянган доллар болдог. Энэ нь хоол унаа, байрны зардал. Єнгєрсєн жил миний танил Монголын єсвєрийн хєлбємбєгчдийг “Youth cup”-д тоглуулах санал тавьсан. Би хєрєнгє мєнгєний бололцоо байхгvй гэсэн хариу єгсєн. Удалгvй Шведийн нэг тусламжийн байгууллага Монголын багийн хоол, унаа, байрны зардал болох 25 мянган ам.долларыг гаргая гэснийг хvлээн авсан. Энэ жилийн тэмцээний нээлт 45 мянган хvний суудалтай цэнгэлдэхэд болно. Оролцож буй тамирчид хєлбємбєг тоглохоос гадна бусад орны тамирчидтай танилцаж, зугаалж, хєгжилдєж болдог. Тэмцээний vеэр парк музей, нийтийн тээвэр нь vнэ тєлбєргvй байдаг юм. Дэлхийд алдартай хєлбємбєгчид, поп одод энд ирнэ.

-Энэ жилийн тэмцээн ямар улсад болох юм бэ?
-Шведийн Гетёбург хотод долдугаар сарын 17-нд эхэлнэ.

-Хэдэн орон оролцох бол?
-Єчигдрийн байдлаар Беларусийн баг нэмэгдээд 65 орны баг тамирчин оролцохоор болсон байна лээ. Бразил, Франц, Герман, Итали, Аргентин, ОХУ, АНУ, Солонгос, Испани, Швед зэрэг хєлбємбєг хєгжсєн орны баг оролцоно. Монголын шигшээг Бразилийн багтай тоглож буйг харахыг маш их хvсч байна. Эндээс Монголын хvvхдvvд ямар тєвшинд тоглож байгааг харъя. Юу дутагдаж буйг нь мэдье л дээ. Мэдээж, монголчууд Азийн багтайгаа хэд хэд тоглоод vзсэн. Харин Бразил, Аргентин, Францын багтай огт тоглож vзээгvй. Миний хувьд монгол хvvхдvvдийг дээрх багуудтай тоглуулах юмсан гэж олон жил мєрєєдсєн. Монголын хєлбємбєгийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Б.Ганболд биднийг дэмжиж буй.

-Багууд хэдэн хэсэгт орж тоглох юм бэ?
-Хєлбємбєгийн тэмцээний vндсэн дvрмээр нэг хэсэгт дєрвєн баг орно. Гэхдээ дотроо нас насны ангиллаараа хуваагдана.

-Монгол хvvхдvvдийн биеийн хєгжил хєлбємбєг тоглоход хэр зохицсон байдаг вэ?
-Биеийн хєгжлийн хувьд тийм ч зохицсон биш. Монголчууд намхан. Тиймээс бид мєргєх бэлтгэлд анхаарч байгаа. Би тамирчдадаа хэлсэн. Vсрэлтийн бэлтгэл сайн хий гэж.
Гэхдээ энэ хэцvv асуудал биш л дээ. Хэрвээ хєлбємбєг мэддэг бол Марадоннаг хар. Тэр 163 см. Харин Пеле 173, Ромарио 170 см єндєртэй гэсэн ч аугаа хєлбємбєгчид. Сайн ч мєргєдєг. Пеле 173 см ч хоёр метр єндєр vсэрч мєргєж чаддаг. Роберто Карлос байна. Тэр намхан ч сайн мєргєдєг, сайн хамгаалагч. Бид намхан гээд айж болохгvй. Монголын хvvхдvvд толгойгоороо тоглохыг хvсдэггvй. Зарим нь бvр айдаг. Одоо орох тэмцээнд Европын багтай бид таарч болзошгvй. Тэд булангийн цохилтоос оновчтой мєргєж чаддаг. Тиймээс толгойгоороо тоглох дасгалыг бид тvлхvv хийж байна.

-Манай баг хэдэн насныхад нь оролцох вэ?
-18 насныхад. Хэсэгтээ гурав тоглоно. Vvгээр тэмцээн дуусахгvй. Хожигдсон багууд бас нэг хэсэгт орж тоглоно. Ер нь бол фестиваль маягийн тэмцээн гэж ойлгож болно. “Youth cup”-аас олон алдартай хєлбємбєгч тєрсєн нь бий. Жишээлбэл, Английн алдарт хєлбємбєгч А.Ширэр, одоо Испанийн “Реал Мадрид”, “Барселона”-д тоглож буй тоглогчид эндээс тєрсєн. Тэднийг 11, 12 насныхад нь тоглож байхад нь сонгож байв. Энэ тэмцээний vеэр дэлхийд алдартай клубын менежерvvд ирж багийнхаа ирээдvйг авдаг юм. Магадгvй Монгол хvvхдийг тэд тоох ч юм бил vv, хэн мэдэхэв.

10 жилийн дараа Монголын хєлбємбєгчид Азийн тєвшинд очно

-Монголын єсвєрийн хєлбємбєгчид ийм том тэмцээнд оролцохуйц хэмжээнд хvрсэн гэж vv?
-Хvрээгvй ч гэсэн хєлбємбєг єндєр хєгжсєн орныхонтой тоглож байж л чансаагаа мэдэж, ур чадвараа ахиулах хэрэгтэй биз дээ. Мэдээж, бид хожихын тєлєє явна. 25 мянган ам.долларын зардал гаргаад хожигдоод ирэхийг би хvсэхгvй. Манай хvvхдvvд ч адил. 11-ийн эсрэг 11 хvн тоглох учир яагаад заавал хожигдоно гэж. Би хожигдох дургvй хvн. Монголын сvмочид сайн, бєхчvvд нь бас сайн. Харин багийн спортод монголчууд амжилт гаргадаггvй.
Монголчууд сагсан бємбєг, гандбол, волейбол, хєлбємбєг тоглож чаддаггvй. Хэдий болтол чадахгvй хэвээр явах юм бэ. Монгол цусаар бєхийн удам гvйж байдаг. Одоо хєлбємбєгийн тєлєє явах хэрэгтэй.

-Таны бодлоор Монгол хvvхдvvд хєлбємбєг тоглож сурахад юу хэрэгтэй байна вэ?
-Авьяастай хvvхдvvд байна. Гэхдээ тэд харьцангуй бага бэлтгэл хийж байгаа. Долоо хоногт нэгээс хоёр удаа бэлтгэл хийдэг хvvхэд яаж сайжрах вэ дээ. Гэтэл Бразилд єглєє, єдєр, орой хэзээ ч тоглож болдог. Яагаад гэвэл цаг агаар сайн байдагтай холбоотой. Харин Монголд эсрэгээрээ. Сайн ивээн тэтгэгч байхгvй бол Монголын хєлбємбєг хєгжихгvй.

-Тэгвэл одоо Монголын хєлбємбєгчдийг энэ тэмцээнд авч ороход юу дутагдаж байна?
-Vндсэн мєнгєний асуудлаа бид шийдчихсэн. Одоо гурван ээлжийн бэлтгэлийн болон тоглолтын хувцас, нислэгийн тасалбар захиалах хэрэгтэй. Яагаад гэхээр Vндэсний баяр наадмын маргааш бид нисэх шаардлагатай. Тиймээс тасалбар нь олдохгvй байна. Мєн визийн асуудалд хамгийн ихээр санаа зовж буй. Швед явахын тулд Шенгений виз хэрэгтэй. Монголчуудад Германы элчин сайдын яам виз олгох тун дургvй байдаг гэсэн. Мєн цугларалтад гарч чадахгvй л явна. Энэ бvх асуудлыг Монголын компаниуд дэмжинэ гэдэгт би итгэж байгаа. Яагаад гэвэл, би бразил хvн ч гэлээ Монголын тєлєє л зvтгэж буй. Тэгэхэд монгол хvн Монголынхоо ирээдvйд хєрєнгє оруулах биз. Монголын багийн нэрийн хамт ивээн тэтгэгч байгууллагуудын логог тамирчдын хувцсан дээр тавьж дэлхийн хэвлэлvvдээр цацах болно.
Ер нь хєлбємбєг гэдэг санхvvтэй нягт холбоотой. Аль ч орны хєлбємбєг ивээн тэтгэгчгvй бол хєгждєггvй. Европын клубvvд яагаад баян байдгийг хvмvvс мэддэг байх.

-Танай клубын нэр?
-”UB united”

-Энэ тэмцээнд зєвхєн танай клубынхэн оролцох уу?
-Vгvй. Бид Монголын нэрийг гаргахын тулд яваа. Тийм ч учраас бусад клубээс хvvхдvvд авч багаа бvрдvvлсэн. 40 хувь нь манай клубынх байх юм.

-Тоглогчдыг ямар шалгуураар сонгож авав?
-Мэдээж, юуны тvрvvнд ур чадварыг нь харсан .Єєр нэг чухал зvйл нь ёс суртахуун. Яагаад гэхээр, хэчнээн сайн тоглодог ч муухай аашлаад байвал хэрэггvй. Тэмцээнд очоод vеийнхнийгээ зодоод улаан карт авчихвал Монголын нэрд муу болно. Хожсон ч, хожигдсон ч сэтгэлзvй чухал. Гол нь тамирчдад би хожно гэдгийг итгvvлж чадах хэрэгтэй. Ямар ч сайн багт сул тал бий. Тэр сул талыг нь олж харж чаддаг тамирчин, дасгалжуулагч хаана ч чухал vvрэгтэй. Жишээлбэл Болгарын сvмоч Котоошюv 13 даваатай тvрvvлэх хэмжээнд явж байсан. Гэтэл сvvлийн барилдаанд тэр єєртєє итгээгvй. Ингэсний улмаас тvрvvлж чадаагvй. Ийм хvн хэзээ ч аварга болж чадахгvй байх. Би сvмо бєх мэдэхгvй. Гэхдээ тамирчны тухай мэднэ. Котоошюvд аваргын зvрх сэтгэл алга байна лээ. Єнгєрсєн жил болсон Европын аваргаар ихэнх сайн баг хожно гэсэн итгэлгvй байсан учраас л муу тоглосон. Бразил болон Европын хэвлэлд энэ тухай их бичсэн. Одоо бид тоглогчдодоо ийм л ухамсрыг суулгаж байгаа. Эцсийн мєч хvртлээ тэмцэх нь хєлбємбєгт чухал байдгийг би Бразилд тоглож байх хугацаандаа багшаасаа мэдэж авсан юм. Мєн багийн ахлагч тамирчдаа мэдэрдэг, удирдаж чаддаг байх хэрэгтэй. Багийн ахлагчийн мэдрэмж энд чухал. Тэмцээний vеэр итгэл алдрах vе олон гардаг. Яг тэр vед нь багийн ахлагч нєхдєдєє хожих итгэл тєрvvлж чаддаг байвал сайн. Ингэж байж л баг бvрддэг юм.

-Монголын баг байнгын бэлтгэлтэй байж чадвал хэдэн жилийн дараа ядаж Азийн багуудын тєвшинд очих бол?
-10 жилийн дараа. Гэхдээ ивээн тэтгэгч байгаад єдєр бvр бэлтгэл хийж чадвал шvv дээ. Ирээдvйгээ бэлтгэе гэвэл дээд тал нь есєн наснаас нь л бэлтгэх хэрэгтэй. Хvмvvс ингэж ярьдаг. Бразилууд хєлбємбєгт дэндvv авьяастай гэж. Гэтэл Бразилд 15 нас хvртлээ бємбєг єшиглєж vзээгvй хvvхэд байдаг. Тэдэнд бємбєг єгєхєд юу ч хийж чаддаггvй. Тэд тоглож чаддаггvй. Энэ авьяастай холбоотой юм биш. Бэлтгэл хийгээгvйд л байгаа. Миний аавын надад єгсєн анхны бэлэг нь бємбєг байсан. Хамаатнуудын анхны бэлэг ч бас л бємбєг. Би хєлбємбєгєєс єєр тоглоом байдаг гэж мэддэггvй байлаа. Миний найз юу хийдэг байсан гэвэл хєлбємбєг л тоглодог байв. Би ч хєлбємбєг тоглодог байв. Муу тоглож болохгvй. Зодуулна. Энэ бvхэн бэлтгэлийн л ач. Авьяас нэг хувь байхад л хангалттай.

Энэ жилийн ДАШТ-д битvv морь тvрvvлэх болов уу

-Та ер нь яаж яваад Монголд ирсэн юм. Яагаад заавал Монголын хєлбємбєгийг хєгжvvлэх гэж ингэж чармайгаад байна вэ?
-Би Христийн байгууллагад ажилладаг. Ядуу орны хvvхдvvдэд хєлбємбєг зааж єгєхєєр томилогдон ирсэн юм. Одоо хєлбємбєгийн клуб ажиллуулдаг. Хайлааст, Шар хадны орчимд болон Улаанбаатар дээд сургуульд клуб маань ажилладаг. 200 шахам хvvхэд бий. Хєлбємбєг заахын хажуугаар архи, тамхи, хар тамхины хортой талаар сурталчилдаг. Сайн тамирчин болохын тулд дээрх хоруудаас хол байхыг захидаг.

-Та хэдэн жил хєлбємбєг тоглосон бэ?
-Багаасаа л тоглосон. Яг хэдтэйгээсээ бємбєг єшиглєж эхэлснээ би санадаггvй. Хэлд орохоосоо ємнє бємбєг єшиглєж байсан байх. Бразилд ийм л байдаг. Бємбєг байхгvй ч ундааны сав єшиглєж л байх жишээтэй. Би 14 настайдаа анх хєлбємбєгийн шипи (пvvз) ємсч vзсэн. Тvvнээс ємнє хєл нvцгэн тоглодог байлаа.

-Бразилд ямар хєлбємбєгчийг сайн тоглогч гэдэг вэ?
-Рональдино, Кака, Рональдо шиг. Рональдо одоо хєгширч байгаа ч аюултай тоглогч шvv. Бразилд сайн тоглогч бус аюултай хєлбємбєгч гэж ярьдаг юм. Энэ жилийн Бразилийн шигшээд муу тоглогч байхгvй. Гэхдээ 1982 оны дэлхийн аваргад Бразилийн баг одоогийн багийн бvрэлдэхvvнээс ч хvчтэй байв. Харамсалтай нь, тэд дэлхийн аварга болж чадаагvй юм. Хvн бvр л одоо тэр vеийнх шиг Бразил сайн гэж ярьж байгаа. Энэ нь эргээд єєрсдєдєє хэтэрхий итгэж байгаад сул багт хожигдоход нєлєєлдєг. Ямар ч муу багийг хvндлэх хэрэгтэй гэж ярьдаг.

-Таны бодлоор энэ жил ямар баг дэлхийн аваргад тvрvvлэх бол?
-Урьд нь тvрvvлж байгаагvй баг тvрvvлэх байх. Гэхдээ энэ зєвхєн миний бодол шvv.

-Яагаад?
-Герман лав тvрvvлж чадахгvй байх. Яагаад гэвэл, муу багтай. Дээр нь тэдэнд их дарамттай байх болно. Vзэгчид хєгжєєн дэмжигчид нь харж байгаа учраас тэд муу тоглох эрхгvй. Энэ бол сэтгэлийн асар их дарамт. Бразил дэлхийн аваргад таван удаа тvрvvлээд байгаа. Тэгэхээр бvгд Бразилийн эсрэг тоглоно. Єєр єнцгєєс харсан ч Бразил тvрvvлж болохгvй. Яагаад гэвэл, ємнє нь тvрvvлж байгаагvй баг тvрvvлбэл хєлбємбєг сонирхогчийн тоо нэмэгдэнэ. Энэ vгийг FIFA-гийн ерєнхийлєгч З.Блаттер ч цухуйлгаад амжсан. Аргентин, Франц, Англи хvчтэй. Эдгээр баг бас тvрvvлж чадахгvй л болов уу. Миний бодлоор, энэ дэлхийн аварга сюрприз ихтэй болох биз. Ерєнхий хандлага нь ч ийм байгаа. Магадгvй, миний буруу байж болно. Би ямар бурхан биш. Одоо хvлээх л vлдлээ.

-Танд Монголын vндэсний шигшээ багийг дасгалжуулаач гэсэн санал ирвэл хvлээж авах уу?
-Мэдэхгvй байна.

-Яагаад?
-Одоо vндэсний шигшээг дасгалжуулж буй И.Отгонбаяр сайн ажиллаж байна. Монголд сайн дасгалжуулагч бий. Харин ивээн тэтгэгч алга.

-Бразилд тийм их ивээн тэтгэгч байдаг юм уу?
-Байхгvй. Гэхдээ аль ч улиралд тоглож болдог. Тэгэхэд Монголд арваас дєрвєн сар хvртэл гадаа тоглох, бэлтгэл хийх боломжгvй. Гол ялгаа нь энэ. Ивээн тэтгэгчтэй бол заал тvрээслээд, эсвэл євєлдєє Хятад, Тайван зэрэг дулаан газар очоод бэлтгэл хийж болно.

-”Youth cup”-д оролцох баг долдугаар сар хvртэл бэлтгэл хийнэ. Энэ хугацаанд тоглогчид сайжрахад хангалттай хугацаа юу?
-Дєрвєн сарын хугацаанд єдєр болгон бэлтгэл хийх хангалттай. Монгол далайн тєвшнєєс дээш оршдог. Энд тоглогчид хангалттай ядарна. Харин далайн тєвшинд орших Шведэд очоод тэд гvйхдээ тvйртэхгvй. Энэ бас л бидний нэг давуу тал.

-Очоод хол зєрvvтэй хожигдоно гэхээс айхгvй байна уу. 20:0 гэх мэт?
-Ийм зvйл гарахгvй.

-Яагаад ийм итгэлтэй байна вэ?
-Ямар ч байсан арваас дээш онооны зєрvvгээр хожигдохгvй. Хожигдлоо гэхэд 2:1, дээд тал нь 3:1. Илvv бємбєг орохгvй. Бид бусад багийн л адил бэлтгэлээ хийж байгаа. Яагаад заавал хожигдох ёстой гэж. Бид хожоод ирнэ. Харж байгаарай. Энэ жилийн сюрприз нь дэлхийн аваргад шинэ баг тvрvvлж Монголын баг клубуудын цомын аваргаас хожил авсан байх болно.

Б.СОДОНБААТАР

Olloo.mn
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby ..::Affictor::.. » Sun May 28, 2006 12:13 pm

gaihamshigtai iim yum gej baidag yum baih da?
amjilttai l oroltsoosoi do
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nobun@g@ » Sun May 28, 2006 2:38 pm

Ер нь бол манай Голландыг тvрvvлнэ гэх гээд байгаам биш vv :holland :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nomer 7 » Sun May 28, 2006 9:42 pm

За арай дэндэнээ зодоод байх даа яадын дэндvv Фашист байна
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby lhas » Sat Jul 29, 2006 6:27 pm

MrB wrote:Нэг хэсэг Монголчууд Азидаа нэлээн дээгуур байсан гэж сонсож байсан. Хамгийн гол нь зов бэлтгэл сайн дасгалжуулагч тэгээд нэлээдгуй авьяас хэрэгтэй байхаа даа.
Яг манайд бол одооноос хогжуулээд 50-70 жилийн дараа л Азидаа гайгуй болно байх даа...



Manaihan Azidaa hezee ch deeguur baigaagui ee. Zugeer l haalgach Chombuu agsnii uyed Aziin sotsialist ornuudiin neg temtseend orood buh togloltod ni hojigdon tuuhtei. ursuldugch baguud ni dundjaar neg togloltod manai haalga ruu 30-40 tsohilt hiij baisan gedeg. sain haalgachiinhaa hucheer l manaihan gool haritsangui bagiig (Hyatadad 6:0-eer hojigdson ni hamgiin ih gool aldsan toglolt bolson) aldsan gedeg.
Muulj baigaa ch yum bish mah iddeg, lags nuser biyetei, nuruu namhan manaihan yur ni sags volleyball, hulbumbug geed l bagiin sportoor neeh hol yavahgui baihaa.
Mongol hund tulaanii buyu buh, boks, tulaanii urlag zereg sport l hamgiin tohiromjtoi
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Postby chukcha2002 » Sat Jul 29, 2006 6:37 pm

lhas wrote:....manaihan yur ni sags volleyball, hulbumbug geed l bagiin sportoor neeh hol yavahgui baihaa.
Mongol hund tulaanii buyu buh, boks, tulaanii urlag zereg sport l hamgiin tohiromjtoi


Хєлбємбєгийг бас тулааны спортын тєрєл гэж ярьдаг юм шvv.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sat Jul 29, 2006 10:20 pm

Хятадад 6 гоол алдсан ч 1 гоол хийсэн шүү хэхэ. Хөлбөмбөг ч өнөө цагт дайн болсон гэхэд буруудахгүй байх шүү. Ноднин Турк Швед, сая дэлхийн аваргын Итали Америк, Голланд Португал гээл айн :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby lhas » Sun Aug 20, 2006 1:40 pm

Batsaan baihad ch yanz buriin tsuu yaria ih baij bilee.
Haalgach Chombuu delhiin avargiin tuluuh suulchiin togloltod ailiin tsohiltiig haagaad uuruu shtang murguud nas barsan...
Bas Pele-giin baruun hul ni horiotoi baisan. 1986 onii delhiin avargaar haanahiin ch bilee haalgach ni sarmagchin baisan. Ailiin tsohiltiig haachihaad busad uyed ni haalgan deeree avirch suuchihaad banana ideed l suuj baidag baisan. tegsen Maradona tseejiig ni tsum ushigluud gool oruulsan... geed l, he he!!! :-o
VIVA, Argentina!!!
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Postby lhas » Sun Aug 20, 2006 1:50 pm

chukcha2002 wrote:
lhas wrote:....manaihan yur ni sags volleyball, hulbumbug geed l bagiin sportoor neeh hol yavahgui baihaa.
Mongol hund tulaanii buyu buh, boks, tulaanii urlag zereg sport l hamgiin tohiromjtoi


Хєлбємбєгийг бас тулааны спортын тєрєл гэж ярьдаг юм шvv.


Yamarch sportod tulaan temtsel baih ni zailshgui. gehdee hulbumbug tulaanii sportiin turuld yag orohgui ee. Tulaanii sportiin turuld buh, box, karate.. geed hagas buyu buten contacttai turluud orno. Hulbumbugiin gol zorilgo bol hoorondoo tulah bish haalgand bumbug oruulah.
VIVA, Argentina!!!
lhas
 
Posts: 188
Joined: Thu Jun 15, 2006 1:27 am

Postby rednasca » Sun Aug 20, 2006 1:58 pm

lhas wrote:Batsaan baihad ch yanz buriin tsuu yaria ih baij bilee.
Haalgach Chombuu delhiin avargiin tuluuh suulchiin togloltod ailiin tsohiltiig haagaad uuruu shtang murguud nas barsan...
Bas Pele-giin baruun hul ni horiotoi baisan. 1986 onii delhiin avargaar haanahiin ch bilee haalgach ni sarmagchin baisan. Ailiin tsohiltiig haachihaad busad uyed ni haalgan deeree avirch suuchihaad banana ideed l suuj baidag baisan. tegsen Maradona tseejiig ni tsum ushigluud gool oruulsan... geed l, he he!!! :-o

аймшигтай цуурдаг байсан байна шүү. аягүй бол ганц хоёрхон хүн л тарааж байсан биз. хэхэхэ. мэдээлэл ээ гэж.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Nomer 10 » Mon Aug 21, 2006 2:36 am

Чоёмбуу гэдэг байсан байх аа. Хүүхэд байхад ч ярина гэж ална шүү. Ямар ч мэдээлэл байдгүй байж дээ тэр үед.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby hulbumbugch » Mon Aug 21, 2006 3:35 am

хаха солонгос хүн юмуу...:-o:smile::mrgreen:
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby 21Grams » Mon Aug 21, 2006 4:33 am

rednasca wrote:
lhas wrote:Batsaan baihad ch yanz buriin tsuu yaria ih baij bilee.
Haalgach Chombuu delhiin avargiin tuluuh suulchiin togloltod ailiin tsohiltiig haagaad uuruu shtang murguud nas barsan...
Bas Pele-giin baruun hul ni horiotoi baisan. 1986 onii delhiin avargaar haanahiin ch bilee haalgach ni sarmagchin baisan. Ailiin tsohiltiig haachihaad busad uyed ni haalgan deeree avirch suuchihaad banana ideed l suuj baidag baisan. tegsen Maradona tseejiig ni tsum ushigluud gool oruulsan... geed l, he he!!! :-o

аймшигтай цуурдаг байсан байна шүү. аягүй бол ганц хоёрхон хүн л тарааж байсан биз. хэхэхэ. мэдээлэл ээ гэж.



Нээрээ сонсож байсан юм байна шvv. Таг мартcан байсан байна ш д. :???:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby C.Ron » Tue Jan 30, 2007 6:42 pm

yaj bagt oroh ve heleed uguuch
Bi footballd hairtai
User avatar
C.Ron
 
Posts: 14
Joined: Fri Jan 12, 2007 10:41 pm
Location: Talbai deeree

Postby Khosoo » Tue Jan 30, 2007 9:26 pm

Пелегийн баруун хөл нь хориотой байсан гэжж.. :-o
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby poseidon » Wed Jan 31, 2007 9:32 am

Тэгээд тэр тэмцээнд Манай баг яасан юм бол? :help:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby santos leite kaka » Tue Jul 03, 2007 12:34 pm

tsaana chine Nogoon talbai deer "mongoliin league'' eheltsen alj bna aa. Iderchuudiin bolon undesnii leaguegiinhen hoorondoo alaltsaj bna.
Үргэлж Монголтойгоо, бас Милантайгаа
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby santos leite kaka » Tue Jul 03, 2007 12:39 pm

Gui ee tegeel manai hulbumbug hugjuul bna daa
Үргэлж Монголтойгоо, бас Милантайгаа
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby santos leite kaka » Mon Jul 09, 2007 2:36 pm

Bugdeeree shisheegiinhnii tuhai yaritsgaay....
bolj bna uu? Lumbengarawaas ehleed yaritsgaay daa.....
Үргэлж Монголтойгоо, бас Милантайгаа
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby zigo » Thu Jul 19, 2007 10:08 am

Монголын шигшээгийн талаар сайн мэдэхгүй юм. Т эдний талаар мэддэг нэг нь юм бичилдээ. Монголын лиги тэгээд ямархуу юм болж байгаа юм бол?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Rooney » Thu Jul 19, 2007 1:03 pm

Энэ Ганболд ганц ногоон талбай авчирч тойруулж нэг хашаа бариж нэг лиги зохион байгуулсныгаа их юманд бодоод ажил их хийсэн гээд л суугаад байх юм. Энээс их вм хийх хэрэгтэй байна FIFA-с өгсөг хэдэн доллараар өөртөө 2 давхар байшан бариулаад л даварчихсан юм.
За яахав юм хийж байгаа болч бас яахав идэж ууж болно л до.
Хөлбөмбөг монгол улсад хөгжинө гэж боддог Дэлхийд биш юмаа гэхэд азид эхний 10-т орчих бололцоотой л гэж бодож байна. Миний бодлоор бол энэ улаанбаатарт байгаа хэдэн шороон талбайг ногоон талбай болгоод тухайн сургуулиудад нь хариуцуулчихвал багачууд их тоглож ирээдүйд хөгжинө. Азийн орнуудын хуучин зүлгийг монголд гуйгаад авчирахад л хангалттай. Одоо харин 10-н жилийн хүүхдүүд их тоглодог болсон байна.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Postby Seikoni » Thu Jul 19, 2007 1:29 pm

манайх ДА-н квалификацийн квалификацд ороа хүртэл хөлбөмбөгийг үндэсний спорт хэмээн хүлээн зөвшөөрөх хүртэл сэтгэлгээтэй болох хэрэгтэй.. Тэрнээс нааш мянга Дунга, Зико, Том "Фил"-ыг манай шигшээгийн дасгалжуулагчаар авчраалд нэмэргүй.. Мөнгөгүйгээр хөлбөмбөгийг хөгжүүлдэгийн жишээг Африкийн аймшгууд баталсан бус уу...:sad:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby barca forever » Thu Jul 19, 2007 7:31 pm

oosh manai shigshee bagiin fifa iin rank ni 173 d bainshd nudendee itgesengui 20 bair uaragshilsan gej baina.
http://fifa.com/associations/associatio ... index.html
udaxgui exnii 100 d orox ni bainashd.keke:-D
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby rednasca » Fri Jul 20, 2007 12:00 pm

сонин юм даа.....Ардчилсан Солонгост алуулж, Макаотай арай ядан тэнцсэн гээд 20 урагшилсан юм байх даа? :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby poseidon » Fri Jul 20, 2007 12:51 pm

Гэхдээ нөгөө Гуамыг уламжлал ёсоороо Нилээн өндөр хожиж бас дээр нь нилээд олон орон нутгийн тэмцээн зохиосон гэж үзээд өгсийм байлгүй дээ. хэхэ :RD
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6801
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron