Page 93 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 23, 2022 6:37 pm
by Зак
Нөхөрсөг тоглолт юм байна. Нэг ийм линк оллоо.
Монголын Үндэсний Шигшээ Баг тоглолт явагдах "KM16 Үндэсний цэнгэлдэх"-д ирлээ.

Тоглолт 19:00 цагаас явагдана.

Шууд үзэх: https://www.facebook.com/HAL-Center-Live-ຮຸ່ງອາລຸນ-ເຊັນເຕີໄລຟ໌-101585545587822

#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 23, 2022 8:54 pm
by Зак
0:1-ээр хожигдлоо хөөрхий. 2018 онд 4:1-ээр хожиж байжээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 09, 2022 4:37 pm
by fond
Энэ Филиппин шигшээд Бундест тоглодог довтлогч байгаамаадаа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Sat Mar 25, 2023 11:00 pm
by Зак
Гүржийн эсрэг эхний үе маш сайн тоглолоо. Хаалгач мундаг хүү байна. Гавъяа байгууллаа хөөрхий. Бүгд л эцэж цуцатлаа гүйлээ. 2-р үе дээр ядраад гөвүүлэх л байх. 1:2, 1:3 байхад бараг ойрхон үзсэн гэхэд болно доо.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 27, 2023 9:56 am
by meesh
Сайхан үзлээ, эхний үе яг Европын баг шиг л байлаа шт. Гоол ч янзын орлоо. Хамгаалагч Билгүүн нэг тасалж орсноо уг нэг туугаад дамжуулсан бол 2 дах гоол ч орж болохоор, даан ч өөрөө тээр холоос цохих юм.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 28, 2023 10:46 am
by kayo
Эхний үе ёстой сайн гоё тоглосон, гоолын дамжуулалтууд ч уран байлаа, Ганбаяр бас мэдрэмжтэй л юм. 2р үед яалтчгүй ядраад, өөр солигдоод орох ч хүнгүй болчих шиг боллоо. Айл ч тэнцээд ирэнгүүт баахан хүн сэлгэж оруулаад хурд нэмчихлээ. Тэрнээс бас хөөрхөн үзээтэй л байна. Ингээд нөхөрсөг хийгээд хэд сайхан хожигдоод байхад аяндаа чангарна даа. Гоё туршилга болно.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Jan 29, 2024 5:14 pm
by meesh
Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Feb 19, 2024 10:54 am
by meesh

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 25, 2024 11:43 pm
by Тэгшээ
Эхний үе харахаар сайжирсан ч юм шиг, тоглолт дууссаны дараа харахаар сайжраагүй ч юм шиг. Ранк харахаар яг л 10 жилийн өмнөх байрандаа. Уг нь 5-10 жилд цикл солигдоод өөр2 залуус гарч ирээд улам сайжрах байх гээд идэвхитэй хараад 15 жил боллоо хэвээрээ шүү. Тэгэхээр хүндээ биш удирдлага муу байна гэж л харагдаж байна даа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Mar 28, 2024 10:32 am
by У.Тэмүүжин
Манайхан бас нэг юмыг жоохон ойлгох хэрэгтэй саяны тоглолтын хувьд монголын тамирчид хөлбөмбөгийн бэлтгэлдээ гараад сар ч болоогүй. Формонд орох байтугай бие нь ч бэлэн болоогүй улирлын өмнөх бэлтгэлээ ч хийж чадаагүй хагас мэргэжлийн тамирчид. Багууд ер нь 45 хоног улирлын өмнөх бэлтгэл хийж байж улиралаа эхлүүлдэг тэр нь ачааллыг нь багаас нь ихрүү этр гд утга учиртай хийгддэг зүйл. Гэтэл манай тамирчид өвөлжингөө юм хийж чадахгүй байж байгаад лиг нь хэзээ эхлэх нь ч тодорхой биш байдалтай байж байгаад хар хүйтэнд 7 хоног бэлтгэл хийгээд л лиг нь эхэлсэн. Эхлээд дөнгөж 20 хонож байгаа. Нөгөө баг нь Африкын цомд тоглодог дүүрэн мэргэжлийн тамирчидтай 12 сар тасралтгүй тоглож байдаг хүмүүс. Манайх харин ч өөрсдийн нөхцөл байдалдаа хангалттай сайн тоглосон. Ер нь Афганистанд л хожигдсоноос биш манай шигшээ бол ер нь сайжирсан шд. Афгантай хийсэн эхний тоглолт бас маш сайн тоглоод хариу тоглолтонд хожигдсон.