Page 92 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 31, 2021 11:58 am
by fond
Бараг мань хэдтэйгээ адилхан хоригдож байгаад л явсан байхдаа.
Тэгэхээр ямар олиг байхавдээ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 31, 2021 1:28 pm
by kayo
ХХБ гэхээсээ илүү ЗГ л даа. Дотроо алдаагүй байхад өнгөрсөн жилжин шаал дэмий баахан хорьсон. Лийгээ үзэгчгүй зохиоё гэхэд баахан хойшлуулж хориглож хориглож байгаад бүүр сүүлд өгсөн санагдаж байна. Тэгээд буцаад хорьчихсон. Сая 21 хоног туркэд л нэг жоохон сэргээх бэлтгэл хийсэн байх. Тэрнээс уг нь анх японы талбайд 6-0 хожигддог дээр бол сайн л үзсэн дээ. Хойно Төрбат их найдвартай байсан, оролж гарч ирсэн тэр Төгөлдөр нь харин сайхан манараа, бариаа олигтой эзэлж чаддаггүй нөхөр байна лээ. Баахан алсан. Бусад нь ч бас олигтой байгаагүй л дээ. Баруун талын хослол харьцангуй гайгүй байхад сольсонг бол ойлгоогүй. Хамаг гоол зүүн талаар тэр Ито гэдэг нөхрөөс л гарч ирсэн дээ. Сүүлдээ ч тэгээд хаячих шиг болсон .

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 31, 2021 5:37 pm
by У.Тэмүүжин
МХБХ, ЗГ, УОК бүгд суга ****2 нар. Хөөрхий хэдэн тамирчид л хэдэн оркуудын амны зугаа болоод өнгөрөх юм

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Apr 01, 2021 9:25 am
by Reda
У.Тэмүүжин wrote:МХБХ, ЗГ, УОК бүгд суга ****2 нар. Хөөрхий хэдэн тамирчид л хэдэн оркуудын амны зугаа болоод өнгөрөх юм


Харин тэх. Хөлбөмбөг үздэг ойлгодог гадарладагаас бусад нь бол тгд шоолоод л өнгөрч бна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jun 08, 2021 6:02 pm
by meesh
Түүхэн хожил авлаа даа. Залуусаа сонгоод зоригтой шийдвэр байлаа.

Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jun 08, 2021 6:15 pm
by Villa_Bayaraa
Манайх шиг хамгаалж тоглодог багт энэ 5:3:2 их зохих формат байна даа... залуу хүүхдүүд болохоор гүйлт их сайн байлаа... тэгэхгүй бол хамгаалж тоглоход маш их ядардаг... ёндоо байсан бол нэмээд 2-г ч хийвэл хийхээр байлаа хэхэ... сайхан байнаа...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jun 08, 2021 10:04 pm
by someone
Киргизийн хаалгач нь ирээгүй. Төвийн хамгаалагч нь хаалган дээр зогссон гэж байна. :ногоон:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 09, 2021 8:20 am
by Villa_Bayaraa
someone wrote:Киргизийн хаалгач нь ирээгүй. Төвийн хамгаалагч нь хаалган дээр зогссон гэж байна. :ногоон:


Яг тэр мөргөлтийг бол хаалгач нь байсан ч хаахгүй байх оо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 09, 2021 8:29 am
by Villa_Bayaraa
Одоо бодоход манай эсрэг Японууд үнэхээр новширчээ... хэрвээ манайх 5 багтай зооноосоо 4-р гарах юм бол 23 оны Азийн цомд 3-р раундаас үзэх байсан юм байна шд.... тэгсэн манайх Мъянмартай оноо тэнцүү 6 мөртлөө гоолын зөрүү манайх -24, Мъянмар -18 байгаа юм байна... нөхдүүд үлдсэн 2 тоглолтондоо 2 удаа нялга хожигдвол манайд боломж гарах нь... хэрвээ 5-р гарах юм бол плей-офф хийх юм байна...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 09, 2021 3:45 pm
by BLGN
Одоо тэгээд 26 оны урьдчилсан шатанд дахиад хэсгээсээ гарахгүй бол холбоо амжилтгүй ажиллалаа гэж дүгнэцгээх нь зөв үү?Эсвэл манайх одоо ч ХОЛ хэвтсээр байгаа юу?Анх удаа энэ шатанд оролцлоо гэж байсан.Одоо дараагийн алхам юу вэ гэж л ажиллах нь дээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 10, 2021 10:14 am
by fond
Энэ тоглолтоос харахад бэлтгэлээ тогтмол хийгээд жоохон аз ёндоо нэмэхэд хэсэгтээ шууд 2т орчих ч боломж тийм хол биш л харагдаж байнашт.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 10, 2021 1:04 pm
by kayo
Гэхдээ дамжуулалт, бөмбөг эзэмшилт, бөмбөгөнд хүрэлт, бие бялдар бол яалтчгүй дутуу байна лээ. Айл бол хоорондоо маш оновчтой хоорондоо энгийн хэд дамжуулаад л манай 16 дээр ирж байхад манайхан хоорондоо ойрын зайн дамжуулалтууд дан алдаастай, таслуулаастай, тэгээд дан агаарын дамжуулалтууд хийнэ, хаашаа ч хамаагүй цөлнө, тэд нар аз болж очвол айлын талбай дээр жоохон тоглолт хийж байгаан.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 11, 2021 5:01 pm
by fond
Мянмарын дээр гарчлаа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 11, 2021 5:04 pm
by Villa_Bayaraa
Яа Киргиз манайд нухуулсан уураа Мянмарт гаргачихжээ хэхэ... за ашгүй дээ... хөөрхий Мянмарын нөхдүүд ар гэрт нь дайн болоод хэцүү л байгаа байх даа... Тажик одоо Мянмарыг нухаад 2-р гарах нь... Киргиз яагаад ч Японыг барахгүй... тэгэхээр манайх Киргизийг үнэхээр хутгалжээ хэхэ....

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 11, 2021 5:26 pm
by kayo
Ашгүй ашгүй. 4-р гарвал дараагийн удаа шууд хэсгийн тоглолтноос эхлэнэ гэлүү, хамаагүй илүү боломжтой байсан санагдаж байна. Киргизүүд ч ёстой муухай царайлаад суугаад байсан, манайх ёстой хутгалжээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 11, 2021 8:24 pm
by Tmshinoda
Гоё байнашд. Өөрсдөө дараагийн шатандаа чадагүймаа гэхэд, өөр багийг хутгалах хэмжээний байна гэдэг кк..

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 23, 2021 3:28 pm
by fond
Энэ атлетикийн орж байгаа тэмцээнийг үзэх стрийм этр байна уу?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 23, 2021 4:41 pm
by Villa_Bayaraa
http://livetv432.me/eventinfo/1082086_t ... letic_220/

ийм нэг стрийм линк байна...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 23, 2021 4:42 pm
by Villa_Bayaraa
Манайх 1:0-ээр хожигдож явна... айлын голд болон баруун жигүүрт морь мал шиг гүйдэг 2 адилхан сэгсгэр хар байгаа юм байна даа хэхэ... манайхан бол өөрийн хагастаа бөмбөгөө эзэмшээд айлын хагас руу их аятайхан ороод өөртөө итгэлтэй давгүй л тоглож байна... гол нь айлын 16-н ойрхон пассуудаа таслуулаад довтолгоо унаад байгаа харагдлаа...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 23, 2021 5:31 pm
by fond
Талбай нь эвгүй байна уу? Баахан халтирч унасан, дамжуулалт нь наана цаана болсон л хүмүүс байна.
Уг нь нээх илт дутуу юм харагдахгүй л юм

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 23, 2021 5:55 pm
by Villa_Bayaraa
Ямар амархан 2 гоол алдчихваа... уг нь 1:0-ээрээ дуусах хэрэгтэй байсан юмсан... хиймэл зүлгэн дээр л үзээд байх шиг байна...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 23, 2021 7:10 pm
by meesh
Бороо ширүүн орсон юм байхдаа, баахан хальтирлаа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Oct 25, 2021 12:52 pm
by У.Тэмүүжин
Тайланд гэсэн эвгүй багтай гоё үзлээшдээ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Oct 25, 2021 5:04 pm
by meesh
Үзэж чадсангүй харьж байгаад нөхийдөө. Ийм гараа гарчээ. Сайн тоглосон бололтой, одоо нөгөө хоёр нь Тайландаас чансаа дор биз дээ.

Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 23, 2022 6:33 pm
by Зак
Манай шигшээ 19 цагаас Лаостой тоглоно гэх юм. Линк олдохгүй л байх даа?