Page 91 of 91

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 11, 2019 7:36 am
by Jersey
Жоохон ёндоотой байсан бол түрүүлж хийчээд хамгаалаад хэвтчиж болох блаа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 11, 2019 8:36 am
by Reda
Jersey wrote:
У.Тэмүүжин wrote:10нд. Нээх сүртэй том нөхдүүд ирсэн харагдахгүй л байна лээ.

Mянмаруудаас л том гэсэн санаатай

Бие хаа бол сүртэй улс байна аа. Баахан задарсан биетэй улс л харагдлаа морь малтай ноцолддог бсн улс шиг. Манайх тгд хаа очиж бас биедүүлэхгүй сайн л үзлээ. Сүүлд тгд айлын хаалгач ямар аймар реакц үзүүлж хааваа. Бараг тулж бгаад дээгүүр нь Наранболд явуултал хаачихсан. Тэр ороод уулан тэнцсэн бол болчихгүй юу.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 11, 2019 9:08 am
by fond
Япон Мянмарыг 2:0джээ. Японоос мэддэг хэд маань тоглосон л юм байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 11, 2019 9:28 am
by LeMoN
Ёндоо дутлаа түүнээс гоё л тоглолоошд... Урьд шөнө 110 дээр байгаа Косово 4 дээр байгаа Англитай алалцсан шахуу тоглож...Чансаа нээх хамаагүй болждээ....

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 11, 2019 10:43 am
by meesh
Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 11, 2019 11:15 am
by meesh

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 16, 2019 11:16 am
by Бадруул
Эртээд бичснээ ийшээ оруулчихъя,
Дотоодын хөлбөмбөг сонирхогчид маань санал бодлоо хуваалцаарай. :sup:

Эх нутагт минь анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны хэсгийн тоглолт болж, 5 өдрийн дотор нийт 180 минутын турш цэнгэн баясч, хэмжээлшгүй сайхан мэдрэмж авав. Энэ гайхамшигтай спорт эх оронд минь түгэн дэлгэрээд даруй 60 жил өнгөрсөн ч үндэсний олонхийг хамарч чадахгүй байсаар өнөөдөртэй золгожээ. Монголын шигшээ энэ цаг мөчид дэлхийн чансааны 187-д, бидний өрсөлдөгчид болох Мьянмар 135, Тажикистан 119-д бичигдэж байв. Монгол болон Мьянмарын хооронд 52 улс жагсаж байгаа ч бид тэднийг 1:0-ээр хожиж чадсан. Ранкыг бол маш олон хүчин зүйлийг үндэслэн гаргадаг ч нөгөө талаар энэ бол зүгээр л тоо. Үүнийг Монголчууд харуулж чадлаа. Шигшээ багийн хамгийн залуу тамирчин Амараагийн Дөлгөөний оруулсан гоол бидэнд итгэл найдварыг авчирсан. Тажикистан манай улсыг бодвол хөлбөмбөгийн олон жилийн уламжлалтай, ур чадвар сайтай баг байсан. Зөв тактик, өөрсдийн давуу талаа ашиглаж манай залуус 80 минутын турш эрэлхэг тэмцэлдэж, эцэстээ 1:0-ээр хожигдсон. Гэвч энэ бол гутрах шалтгаангүй хожигдол байлаа.

Хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх маань хоёр өдрийн турш үзэгчдээр пиг дүүрэн. "Монгол, Монгол” гэж дуу нэгтэйгээр орилж, уухайлан давамгайлж байсан хөлбөмбөгийн хорхойтнууд 180 минутын турш эерэг зүйлсийг харж байлаа. Төрийн наадмаараа Халх, дөрвөдөөрөө хуваагдаж суудаг бол энэ хоёр өдөр Монголчуудыг хөлбөмбөг нэгтгэв. Эндээс хэнд ч хэрэггүй нутгархаг хийгээд үндсэрхэг үзэл, яс үндэс, шашин шүтлэг, орк мояа, гэй ЛГБТ гэсэн талцал хуваагдлыг олж харсангүй. Магадгүй хөлбөмбөгийн хүч өөрөө ийм агуу болохоор тэр биз.

2015 оны 3 сард Монголын шигшээ Зүүн Тиморт хожигдсноор нэг хэсэгтээ л олон улсын тэмцээн уралдааны гадна үлдсэн. Харин өнгөрсөн жил Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатыг анх удаагаа давж, энэ 6 сард Брунейг буулган авснаар бид ийнхүү ДАШТ-ний урьдчилсан утааг албан ёсоор үнэрлэж байна. Гайхалтай биш гэж үү? Бид өнөөдөр Мьянмарыг хожиж, Тажиктай тэнцүүхэн үзэж, одоо Японтой хэрхэн тоглохоо ярилцаж байна. Азийн тэргүүн баг Японы шигшээ баг ганцхан жилийн өмнө ДАШТ-ний Шөвгийн 16-д хүчирхэг Бельгийг бараг л буулган авах дөхсөн дөө.

Сүүлийн хэдэн жил, за бүр нарийн яривал 2016 оноос Монголын хөлбөмбөгийн клубууд огцом сайжирч, лигийн тэмцээн маань хүртэл зохион байгуулалт нь илүү чанаржиж, тогтмолжиж чадсны үр дүн нь өнөөдрийн энэ амжилт. Энэ бол зөвхөн эхлэл гээд бодоод үз л дээ. Хөлбөмбөгийн хөгжил хүүхдээс эхэлдэг. Дэрэн клуб шиг зөв системтэй хүүхдийн клубууд илүү олон болвол хөгжил улам л хурдасна. Мьянмарын эсрэг гайхалтай хожлын гоол оруулсан А. Дөлгөөн Дэрэн клубын тамирчин, гоолын дамжуулалтыг нь өгсөн А.Нармандах 2018 оныг хүртэл Дэрэн клубт хүчин зүтгэж байв. Ардаас нь тэсрэлт хийхэд бэлэн олон залуус бэлтгэл сургуулилтаа хийсээр. Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр урт гэж үг бий. Ирээдүй хойч үе маань бүр илүү л сайжрах болно, ур чадвар нь нэмэгдэх нь гарцаагүй.

2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар олимпийн аварга болоход маргааш нь жүдо, боксын секцүүд ачааллаа дийлэхээ больсон гэдэг. Түүн шиг өнгөрсөн ялалтын дараа хичнээн эцэг эхчүүд хүүхдээ хөлбөмбөгийн багт элсүүлэхээр зорьсон бол гэдэг сонирхолтой. Энэ гайхалтай спортоор дамжуулж хүнийг хүмүүжүүлж, зөв бие хүмүүн болгон төлөвшүүлж ч болдог. Харин эсрэгээрээ бидний үндэсний гэх тодотголтой хамаг л спортууд хувь хүнд зориулагдсан. Үнэндээ бид бөхчүүдээ дээдлэхийн дээдээр дээдэлж, тордсоор одоо юу болж хувирав даа? Шударга бус, найраа булхай, завхрал, допинг гээд хамаг таагүй бүхэн манай спорттой хутгалдсан. Гэсэн мөртлөө л бөхдөө маш их мөнгө зарцуулж, төрөөс дэмждэг. Нэг аймгийн наадмын бөхийн бай, тэр наадмын эргэн тойронд найраагаар эргэлддэг мөнгө нь л дуу алдам. Нутгийн бөхөө улсын цолонд хүргэхийн төлөө нутгийн зөвлөл нь 500 сая төгрөг гаргах энүүхэнд. Харин энэ мөнгөөр 50 хүүхэд 5 жилийн турш ямар ч сэтгэл зовох зүйлгүй, сайхан хангамжтайгаар хөлбөмбөг тоглож чадна.

Ний нуугүй хэлэхэд бөхчүүдийн монополь байдал арилж, багийн спортоо өөд нь татаж чадвал улсад маань илүү хэрэгтэй. 100 хүүхэд сонгож аваад хөлбөмбөг заая гэж бодъё. Аз таарвал 10 чадварлаг хөлбөмбөгчин гарах л байх. Харин үлдсэн 90 нь эрүүл чийрэг, ёс суртахуунтай, бусдыг хүндэлдэг, багийн тоглолтыг эрхэмлэж, адаглаад л цаг барьж мэддэг иргэн хүн болж төлөвшинө.

Өнгөрсөн жил ОХУ-д болсон ДАШТ-нд Пан Америкийн жижигхэн Панам гэх улс оролцож билээ. Хүн ам нь бараг л манайхтай ижил, 4 сая гаруй. 20 жилийн өмнө тус улсын шигшээ багийн ранк 150-д бичигдэж байж. Тэр үед хөлбөмбөг тоглох өөдтэй талбай ч Панамд байгаагүй гэдэг. Харин 2018 оны ДАШТ-нд тэд анх удаагаа оролцож, анхны гоолоо оруулсны дараа Панам даяараа уйлж байхыг хараад атаархан сууж билээ.

Хөлбөмбөг сонирхогчид маань ярьдаг. Амьд сэрүүн ахуйдаа Монголынхоо төрийн дууллыг хөлбөмбөгийн ДАШТ-ээр сонсохсон гэж. Магадгүй энэ цаг ойрхон. 4-хөн жилийн өмнө бид олон улсын тавцанд оролцох ч тэмцээнгүй сууж байлаа. Харин одоо Японтой бид тоглох гэж байна. 20 жилийн дараа бид Панам шиг уйлах ч юм билүү?!
Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 17, 2019 11:33 am
by meesh
Ю16 сайн тоглож байна. Макаог хожоод Австралитай сайн тоглон хожигдож 2-1. Тэнцүүлэхээ алдаж.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 17, 2019 3:34 pm
by Бадруул
Тэр гоол оруулдаг Шийравжамц гэж аймаар бацаан шүү
Энэ жил 15-тай. Ах нь Дэрэнгийн Билгүүн
Өөрөө ч Дэрэнд тоглодог.
Сүүлд хүртэл 16-ийн гаднаас аймаар шаасан ч даанч хөндлөвч оночихсон.
Тэр орсон бол тэнцүүлкү юү

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 17, 2019 7:49 pm
by Reda
Тэр орсон бол 1 тоглолтонд 2 класс шаасан гд шууд томчуудын хараанд өртөхгүй юу.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Nov 15, 2019 5:29 pm
by fond
Тажик нь мянмартаа нухуулж гай болжээ...
Мянмараас оноо салгамаар байнадаа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Nov 20, 2019 7:37 am
by Jersey
Маш сайн сахилга баттай, шашин машинтай 2 бразилд иргэн өгөөд өмнөөсөө тоглуулмаар юмдөө.
үсрээл 5 жил тоглоол явцгаана биз, тэр хооронд бусад нь сайжрах биз

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Nov 20, 2019 1:39 pm
by zigo
2 ч биш. 10 бразил авчих хэрэгтэй лдээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 21, 2019 9:00 am
by Tdi
Jersey wrote:Маш сайн сахилга баттай, шашин машинтай 2 бразилд иргэн өгөөд өмнөөсөө тоглуулмаар юмдөө.
үсрээл 5 жил тоглоол явцгаана биз, тэр хооронд бусад нь сайжрах биз


Манайх руу иргэншилээ солих **н** байхгүй байх өө.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 21, 2019 12:39 pm
by Jersey
Бразил хэдэн хүн амтайг гадарлана биз дээ, бүх л улсын шигшээд 1 бразил бараг байдаг шд.

Тэр олон хөлбөгбөгчдөөс 18 нь л шигшээдээ орно гэхээр павелад амьдарч байснаас монголд ирээд цалин аваад байж байсан нь хамаагүй дээр.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 21, 2019 12:43 pm
by Tdi
Jersey wrote:Тэр олон хөлбөгбөгчдөөс 18 нь л шигшээдээ орно гэхээр павелад амьдарч байснаас монголд ирээд цалин аваад байж байсан нь хамаагүй дээр.


За яахав хэдэн жил хангалттай мөнгө өгье. Зодог тайлаад яах вэ? Хаашаа ч явсан виз гарахгүй? Ямар ч нийгмийн баталгаа байхгүй шд.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 21, 2019 2:16 pm
by meesh
Мянмартай тоглолт юу болов? үзэж чадсангүй.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 21, 2019 3:26 pm
by Jersey
Tdi wrote:
Jersey wrote:Тэр олон хөлбөгбөгчдөөс 18 нь л шигшээдээ орно гэхээр павелад амьдарч байснаас монголд ирээд цалин аваад байж байсан нь хамаагүй дээр.


За яахав хэдэн жил хангалттай мөнгө өгье. Зодог тайлаад яах вэ? Хаашаа ч явсан виз гарахгүй? Ямар ч нийгмийн баталгаа байхгүй шд.


Энийг амархаан шийдчинэ чи ойлгохгүй байх шиг байна.
зарим бразилууд биднээс дор амьдарч байгаа шүү

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 21, 2019 3:33 pm
by Tdi
Jersey wrote:зарим бразилууд биднээс дор амьдарч байгаа шүү


Хэдэн ядарсан Барзил чирээд ирээч тэгвэл :loll:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 21, 2019 3:45 pm
by Jersey
Tdi wrote:
Jersey wrote:зарим бразилууд биднээс дор амьдарч байгаа шүү


Хэдэн ядарсан Барзил чирээд ирээч тэгвэл :loll:


:loll: эрхийг нь өгүүл асуудалгүй шд, давхар хэдэн хүүхэн бас оруулаад ирнэ :-o

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Nov 22, 2019 9:24 am
by Reda
Бразил залуус ч тивдээ хот гэдгээрээ алдартай юм гэсэн шдээ. Зодог тайлахаараа туслах дас хийдэг ч юмуу тгд Монгол авгай л авчина биз асуудалгүй шд. Гадаад гэхээр л баян гэж боддог хүн энд нэг бна аа хэхэ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Jan 27, 2020 4:16 pm
by Jaal_huu
Image
Поч ирчихвэл бразилчууд асуудалгүй ирэх байлгүй дээ :ногоон: