Page 90 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 5:00 pm
by Бадруул
Удахгүй болно доо, проргесс явагдаж л бна

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 5:12 pm
by fond
Стрийм байна уу

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 5:36 pm
by shinee8
fond wrote:Стрийм байна уу

https://www.facebook.com/ontvmongolia/v ... 191283534/

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 6:50 pm
by LeMoN
:mongol: :mongol:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 6:53 pm
by gremlin
Болоод явчихлаа :mongol: :mongol: :mongol:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 7:03 pm
by El Payaso
гоё класс гоол хийж шүү.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 7:30 pm
by Mojul
Янзын хусжээ сая л гоал харлаа. Сүүлийн дамжуулалт төгсгөл

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 7:33 pm
by Ultra Madridista
:mongol: :mongol: :mongol:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Sep 05, 2019 8:50 pm
by kayo
Гоё хожлоо, нэг үеээ бодвол хамаагүй сайн болжээ, бөмбөгөө сайн тогтоож байна, хоорондоо богино дамжуулалт хийж байна, урагш нь гоё гаргаж өгж байна, ер нь хамаагүй сайжирчихсан байна шүү.

Мижиддорж бол урд үнэн сайн байлаа, бяртай, дээрээс нь бөмбөгөө сайн залж байна, бусаддаа гоё боломжууд маш их гаргаж байна.

Өөрийн орны багаа дэмжинэ гэдэг ч шал өөр кайф байна шүү. Гоёоо гоё.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Sep 06, 2019 12:48 am
by Могжоохон
Дөлгөөний гоол бүр аймаар... Ажил дээр үзэж байгаад орилсон чинь хажуугийн ТВ-нхэн яагаад орилоод байна гшш хаха

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Sep 06, 2019 2:30 pm
by Зак
Сайхан үзлээ. Ялж болох ганц багаа ямар ч байсан хожлоо. Гэхдээ одоо Япон, 2 стануудад хожигдохоор нь өнөөдөр магтаж байсан дуракууд хэлэх хэлэхгүйгээр дайрч давшлаад байх вий дээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Sep 06, 2019 4:43 pm
by Өсөхбаяр
Хожсон нь сайхан бүр үнэхээр сайхан байна.. Хожсон болохоор муу тал нь сарничихаад байна уу даа. Үнэндээ агуулга бол муу байлаа шт. Хурд муу, маш их цаг уяж унаж хэвтсээр дууслаа. Хурд, хувийн ур чадвар, дамжуулалт муу болохоор тохирсон тактик бариж тоглосон нь оновчтой болсон. яг ийм байдлаар биднийг олон баярлуулах хэцүү л байх..

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Sep 06, 2019 5:48 pm
by Aagii_03
Агуулга тааруугийн хувьд бол үнэн үнэн. 1 хүний илүү болчоод ялгааг нь ерөөсөө гаргасангүй. Манай баруун ар жаахан тиймэрхүү, тэр улаан авдаг нөхөр бол бөмбөг авах бүрдээ аюултай момент үүсгээд байсан.

Дээр нь манайхан ядаж өөр дээрээ нэгийн эсрэг жаахан бөмбөг баримаар санагдсан. Бөмбөг аваад л шууд сандраад л урагшаа лонг болл гээд л айлд буцаагаад алдчихаад байна лээ. Гэхдээ яахав нэг үеэ бодвол хамгаалж чадаж байна л даа кк. Айл ч бөмбөг эзэмшээд л байсан болохоос бас яг тасхийсэн аюултай довтолгоо хийгээд байсан юм бахгүй л дээ. Гэхдээ чансааны 50 байраар урагшаа гэхэд бол тийм ч аймар илүүрхээд байгаа юм байхгүй л юм байна лээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Sep 06, 2019 5:53 pm
by BLGN
Тийм болхоор дараа дараагийн үеийн хүүхдүүдийн бие хаа,бялдарт анхаарах хэрэгтэй.Тэгж байж потенциал ярьна.Өнөөдрийн хөгжил энээ тэрээгээ бодхоор хүрэх ёстой газраа хэдийн хүрцэн л гэж бодож байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Sat Sep 07, 2019 10:46 am
by meesh
Яахав ээ өсч л байна. Шууд бөмбөг барьж тоглох хэмжээнд хүрчихнэ гэж юу байхав. Вайсс ч өөрөө хамгаалах чиглэлд тоглуулдаг юм гэсэн шт. Дөлгөөн бол баруун, зүүн ар, зүүн жигүүрийн хагас гээд 3 байрлалд тоглолоо шт. Супер байлаа, Унгарт ч сайн байсан гэнэ 2-р лигийн багууд нь их сонирхсон гэнэ лээ. Даваажав харин ямар муу байв аа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 09, 2019 9:57 am
by Jersey
Тажикуудтай хэзээ вэ, илүү том биетэй нөхдүүд ирэх нь дээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 09, 2019 11:01 am
by У.Тэмүүжин
10нд. Нээх сүртэй том нөхдүүд ирсэн харагдахгүй л байна лээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 09, 2019 11:26 am
by Jersey
У.Тэмүүжин wrote:10нд. Нээх сүртэй том нөхдүүд ирсэн харагдахгүй л байна лээ.

Mянмаруудаас л том гэсэн санаатай

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 09, 2019 11:38 am
by У.Тэмүүжин
Би ч уулын эвгүй үсэрхэг том биетэй гарууд ирэх болов уу гэж бодсон чинь манайхаас ялгагдахгүй л нөхдүүд байна лээ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 09, 2019 2:00 pm
by kayo
Тажикууд нээх өндөр бишээ, миний мэдэхийн цаанаасаа тийм бяртай улсууд байдаг, ер нь манайхнаас илүү тийм унаган бяртай, барилдчихдаг нөхдүүд байдаг, цохилт, мөргөлт энэ тэр нь бол хүчтэй. Нээх дрибли энэ тэр хийгээд байхгүй байх, хүч, стамина сайтай гүйсэн улсууд л ирэх байх.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 09, 2019 10:24 pm
by mugi19
Тажикстанд маргааш болох тоглолтод 4:0-оор Монголыг хожно гэсэн яриатай байна гэнэ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 10, 2019 5:47 pm
by fond
Азаар ч болтугай 1ийг хийчээсэй

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 10, 2019 6:04 pm
by Sathan
Bumbug avahaaraa het yaraad bnaa..tentschihed bolno doo

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 10, 2019 6:54 pm
by meesh
Болсонгүй дээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 10, 2019 7:37 pm
by Өсөхбаяр
за яахвээ яахав.. боломжит хэмжээндээ сайн л үзлээ.. үзсэн дэмжигчидээ 90 минут уйдаасангүй.. сүүлд хүн илүү нүдээд дуусгана гэдэг бас сайхан юм