Page 89 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 12, 2019 9:17 am
by Gunnerz
энэ хөх чоно ийг манай тристан өглүүү яалаа мартчихаж

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 12, 2019 12:16 pm
by Цогоо
Реалист байх аа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 12, 2019 12:34 pm
by Realist
Одоо Азийн 40 багтай хамт 8 хэсэгт хуваагдан нийтдээ дахин 8 тоглолт хийх боллоо. 4-г нь талбайдаа 4г нь айлын талбайд гэсэн үг.

7-р сарын 17нд Катарын Доха хотноо хэсгийн шатны сугалаа болох бөгөөд Азийн шилдэг өндөр чансаатай 8 баг хэсэг тус бүрийг толгойлно.

Одоогоор Азийн хэсгийг чансаагаар
1.Иран
2.Япон
3.Өмнөд Солонгос
4.Австрали
5.Катар
6.Арабын нэгдсэн Эмират
7.Саудын Араб
8.Хятад
9.Ирак гэсэн улсууд тэргүүлж байгаа бөгөөд ДАШТ-г хүлээн авагч Катар хасагдаад үлдсэн 8 багийн аль нэгтэй нь манай баг нэг хэсэгт багтан тоглоно. Хэсэг тус бүрийн 1-р болон хамгийн олон оноо авсан 2-р шалгарсан 4 баг нийлээд дараагийн шатанд шалгарах бөгөөд хасагдах журмаар шууд хоорондоо халз тоглоод хожсон багууд ДАШТ-д оролцох эрхээ авах юм.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 12, 2019 12:40 pm
by Realist
Тэр үед манай шигшээ баг нэгдсэн нэршил хочгүй байсандаа, улаан өнгийн адидасын жерси мерситэй ч байхшиг. Гэтэл Хятадын шигшээ бас яг адилхан улаан адидас өмсдөг ялгарах юмгүй муухай санагддаг байсан. ӨвөрМонголын шигшээ бишдээ ямар.
Манайхан тэгээд холбоон дээр очиж уулзаад Хөх Чононууд гэдэг нэртэй болъё, улаанаа болиод цэнхэр өнгийн жерситэй болъё гэж санаачилсан. Азийн бар улсууд гэдэг юм чинь манайд ямар бар байх биш чоно улс нь байвал гоё бишүү гэж боддог байлаа гэж.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 12, 2019 1:04 pm
by Цогоо
Нөгөө азкалуудтай үздэг жил мануус баахан нэрс авч хэлэлцээгүй юу.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jul 16, 2019 3:15 pm
by Jersey
Маргааш сугалаатайм байна шд.

Пот 1-с хятадыг Пот 2-с Сири Пот 3-с Тайвань Пот 4-с Малдив юмуу Бирмээ сугалчуул бас оноо зулгааж хожил авах гэж үзэх юмдаа

Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jul 16, 2019 4:26 pm
by Tmshinoda
:eek:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jul 16, 2019 5:10 pm
by Takanohana_Nowitzki
Том хөлбөмбөгчдийг гэртэй авчирвал гоё шд. Эхний сагснаас Японь Со, Ози-г аваад бусад сагснаас ойрхон шиг нөхдүүдийг сугалчихвал, Киргиз, Тайвань юм уу Хойд, Хонгконг.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jul 17, 2019 5:06 pm
by meesh
Сугалаа эхэлжээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jul 17, 2019 5:23 pm
by meesh
Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jul 17, 2019 5:25 pm
by meesh
Дажгүй сугалаа боллоо. Япон одуудыг харахнээ. Энэ Зүүн Азийн хэд Жи хэсэгт орсон заал орилдож байх шив хаха.

Энэ Бангладеш 1-р пот ортлоо сайжирсан юм уу?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jul 17, 2019 5:46 pm
by meesh
Монголын шигшээ баг урьд өмнө Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээн хоёрдугаар шатны эрхгүй үлдэж байв.

Мөн Киргизстаны багтай 2017 онд “Цунами цом” хэмээх олон улсын тэмцээн таарч тоглохдоо 4:1-ээр хожигдож байсан. Дээрх багуудтай тоглосноос хойш ОУ-ын тоглолтуудад идэвхтэй оролцож, туршлага хуримтлуулсан “Талын хөх чононууд” мэдсэн сурсанаа, үзэгч хөгжөөн дэмжигчиддээ харуулах сайхан боломж гарлаа.

Манай шигшээ эхний тоглолтоо 09-р сарын 05 Улаанбаатар хотод Мьянмартай, 09-р сарын 10-нд Киргизстантай мөн эх орондоо тоглох болно.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jul 17, 2019 6:47 pm
by Takanohana_Nowitzki
meesh wrote:Дажгүй сугалаа боллоо. Япон одуудыг харахнээ. Энэ Зүүн Азийн хэд Жи хэсэгт орсон заал орилдож байх шив хаха.

Энэ Бангладеш 1-р пот ортлоо сайжирсан юм уу?

Катар 1-р сагсных. Зохион байгуулагч болохоор хуваарь нтртэй холбоотойгоор 5-р багтай солигдлоо гэх шиг болсон.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jul 18, 2019 8:10 am
by Jersey
Takanohana_Nowitzki wrote:
meesh wrote:Дажгүй сугалаа боллоо. Япон одуудыг харахнээ. Энэ Зүүн Азийн хэд Жи хэсэгт орсон заал орилдож байх шив хаха.

Энэ Бангладеш 1-р пот ортлоо сайжирсан юм уу?

Катар 1-р сагсных. Зохион байгуулагч болохоор хуваарь нтртэй холбоотойгоор 5-р багтай солигдлоо гэх шиг болсон.


Наад халтарууд чинь крикетээ л тоглоно биз :lol:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jul 18, 2019 8:13 am
by Jersey
Энэ муу бирмүүдийг Монголд тоглохдоо эхнээсээ зодоод тоглох хэрэгтэй дээ, тэртээ тэргүй хурд стамина дутах болохоор, сэтгэлзүйгээр нь балбаад өгвөл

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jul 18, 2019 9:30 am
by kayo
Хэсгээсээ гарах юм яриад байна, за энэ станууд чинь сайн шдээ, нөхдүүд бяртай, хурдтай, манайхыг бодвол том багуудтай тоглоод үзчихсэн хамаагүй чанга багууд. Энэ бирмүүд чинь ч сайжирчихсан гайгүй тоглоод байгаа харагдсан. Ер нь бол хүслээ доогуур тавихгүй бол алуулж магадгүй л байх.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jul 18, 2019 12:10 pm
by meesh
Бирм чинь сая Брунейг 2 удаа хуссан баг юм билээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 10:55 am
by meesh
За маргааш үзэх нь дээ, талбай дээрээ хусчихмаар байна шүү, хамгийн боломжтой тоглолт энэ байх.
Эрчмийн М.Төгөлдөрийг шигшээгээс хассан гэх шив.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 2:21 pm
by Бадруул
Мьянмараас илүү Тажик нь хялбар байж магадгүй юм
2011 онд таарч тоглоход ойролцоо үзсэн Мьянмар одоо биш болсоон

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 2:49 pm
by Бадруул
Шигшээн №1 довтлогч Наранболд гэмтэлтэй байгаа.
Унгарт бараг бэлтгэл хийгээгүй. Монголд шигшээ баг өнгөрсөн хагассайнд ирсэн.
Бүтэнсайнаас л бүтэн бэлтгэлд оролцож эхэлсэн. Наранболд тоглох эсэх нь эргэлзээтэй, бараг л өнжиж таарах байх.

Эрчимийн №10 М.Төгөлдөр бэртэл авч, Унгараас шууд нутаг буцсан.
Гараанд гарах ёстой л тоглогч байлаа.
Бусад тоглогч нарын хувьд эрүүл саруул, тоглох боломжтой. Гарааны бүрэлдэхүүн яаж гарах нь сонирхол татаж байна.

ДАШТ-ний эхний шатанд хаалган дээр Дамбо Сайханчулуун тоглосон. Дамбо Унгарт байхдаа бие нь жаахан тааруу байсан, шальтай бэлтгэл хийгээгүй сурагтай
Тэгэхээр Ариунболд, Мөнх-Эрдэнэ хоёрын нэг гарах байх. Брунейн талбайд болсон тоглолтод Дамбог шууд эхний үед сольж, Ариунболдыг гаргаж ирсэн. Тэр утгаараа Болдоо гарахыг ч үгүйсгэхгүй юм. Мөнх-Эрдэнийг уг нь шигшээн эхний сонголт болчихсон гэж бодсон ч Вайсс өөр бодолтой байх шиг. Гэхдээ Мөнх-Эрдэнийг тоглох болов уу гэж таамаглаж байна.

----------------Мөнх-Эрдэнэ--------------------
Дөлгөөн---Төрбат----Нээнээ-------Цэдэнбал (C)
----------Цэндээ--------Нармандах-------------
Жанчив----------Энхбилэг-------Танк Хуягаа
------------------Мижиддорж------------------- иймэрхүү бүрэлдэхүүн гарч магадгүй гэж таамаглаж байна.

РБ Дөлгөөний хувьд Дэрэнгийн тоглогч. Баруун, зүүн жигүүрт тоглох боломжтой. Мөн вингер ч хийж чадахуйц довтолгооны мэдрэмж сайтай. Хурдтай, хүчирхэг тоглолттой. Унгарт манай шигшээ хоёр удаа нөхөрсөг тоглолт хийхэд Дөлгөөн л хамгийн супер байж. Унгарын хоёрдугаар дивизионы багууд ч Дөлгөөн рүү шүлсээ үсчүүлсэн гэнэ. хахаха 2 жилийн өмнө Пушкашийн академи руу яваад ирсэн хүү. 2001 онд төрсөн, 18 настай. Баруун ард гарах боломжтой. Цэдэнбал жаахан форм тааруу байгаа сурагтай байсан. Хэрвээ Цэдэнбал сэлгээнд суулаа гэж бодоход Дөлгөөн зүүн рүү гарч, баруунд Эрчимийн Даваажав тоглох боломжтой.

Төрбат болон Нээнээ - Төвийн хамгаалалтын энэ хослол бат байх. Мөнх-Оргилын форм өнгөрсөн жилээс огцом муудчихсан, тоглолт нь орж гараад гэдэг шалтгаанаар Төрөө, Нээнээ хоёрыг голлон гаргах болсон. Нээнээ л гээд байна, Эрчимийн Билгүүн лд. Ер нь их хий багатай, олон үйлдэл хийдэггүй, давгүй хамгаалагч санагддаг.

Цэдэнбал - Гарьдмагнай зодог тайлснаар манай шигшээ багийн хамгийн ахмад нь Цэдэнбал болж хувирсан. Энэ жил 32 настай, шигшээ багийн ахлагчийн үүрэг түүн рүү шилжсэн. Даруухан, элдэв зан авиргүй гоё тоглогч санагддаг. Форм жаахан тааруу байгаа гэж сонссон ч бараг л гараанд нэрлэгдэж таарах байх.

Цэндээ, Нармандах, Энхбилэг --- гэсэн хагас хамгаалалтын гурвалыг бид харж магадгүй. Цэндээ бол ойлгомжтой, хамгийн эхний сонголтоор нэрлэгдэнэ. Өнгөрсөн 10 жилд түүн шиг хагас хамгаалагч Монголд төрсөнгүй. Нармандах буюу Апу... Анх Войкан түүнийг гаргаж ирэхдээ жигүүрийн хамгаалагчаар тоглуулдаг байв. Техник сайтай, хүчирхэг тоглолттой. Толгой жаахан сийрэг бус. Тулаан сайн хийдэг чанарыг нь Вайсс их үнэлдэг. Би бол бараг л Апуг Цэндээтэй хамт голд тоглох болов уу гэж таамаглаж байна. Довтлогчийг дэмжиж Энхбилэг, Төгсбилэг хоёрын нэг тоглож таарна. Мьянмарын хурдтай багийн эсрэг тулаан сайн хийдэг тоглогч хэрэгтэй гэж тооцвол Энхбилэг гарах байх.

Хоёр жигүүрт Жанчив, Эрдэнэтийн Ганхуяг нар тоглох болов уу. Балжинням өнгөрсөн жилийн хугацаанд бэртэл гэмтлээс болоод олигтой тоглосонгүй. Мөнх-Эрдэнэ байхгүй учир Жансерикийг шууд гаргаж таарах байх. Сэлгээнд нь Мөнгөнбагана бий. Энэ жил анх удаагаа шигшээд дуудагдсан.

Мижиддорж - 20хон настайдаа лигт 28 гоол оруулж, мэргэн бууч болж байсан хүүхэд. Харамсалтай нь хүнд гэмтэл аваад, энэ жилээс л дахин тоглож эхэлж байна. Довтлогч хүнд байхуйц бүх чадвар л түүнд бий гэж харагддаг. Тоглолт нь ороод, ир нь таарчихвал зогсооход бэрх. Наранболд гэмтэлтэй байгаа үед Мижгээ эргээд ирсэн нь азтай хэрэг.

Гарааны бүрэлдэхүүнийг бол ингэж л таамаглаж байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 3:18 pm
by meesh
Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 3:20 pm
by meesh
Бадруул wrote:Мьянмараас илүү Тажик нь хялбар байж магадгүй юм
2011 онд таарч тоглоход ойролцоо үзсэн Мьянмар одоо биш болсоон


Ээ мэдкү Тажикууд нь станууд чинь бие хаа маа хамаагүй өөр байгаа шт. Мьянмараас илүү байх гэж бодоод байгаа, чансаа нь чут илүү байна лээш т.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 3:23 pm
by meesh
6 сард Хятадад 1-0 хожигдсон юм байна, Мьянмар чинь сая 4-1 -үүлсэн байсан. Бас сүүлд Хойд Солонгостой 2 тоглоод хоёуланд нь 1-0 хожигдсон юм байна. Сири, Энэтхэг хоёрыг хожсон нөхөд байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 3:44 pm
by Бадруул
Манай хувьд л гэж бгаа юм
Хоорондоо бол магадгүй өөр үзэх байх өө

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Sep 04, 2019 4:01 pm
by El Payaso
Манай шигшээ уг нь Кыргыз шиг болоход амархан баймаар даа. Хүн ам, эдийн засаг, бие хаа, соёл заншил гээд бүх талаараа л ойролцоо улсууд.