Page 87 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 19, 2019 2:22 pm
by meesh
НТВ шууд дамжуулна гэсэн. Mycoojo гээд тэрүүгээрээ дамжуулах юм уу яах юм байгаан.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 19, 2019 7:10 pm
by meesh
Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгачид:

Санчирын Ананд /Канад/
Ариунбатын Мэндбаяр /Дэрэн/
Энхбаатарын Ерөөлт /Сэлэнгэпресс/
Хамгаалагчид:

Орхоны Мөнх-Оргил /Дэрэн/
Туяагийн Хаш-Эрдэнэ /Дэрэн/
Эрдэнэчимэгийн Өнөр-Эрдэнэ /Дэрэн/
Пүрэвдоржийн Баярцэнгэл /Сэлэнгэпресс/
Хэнчяахавын Энхзориг /Андууд сити/
Чүнчигноровын Шинэзуун /Эрчим/
Бат-Эрдэнийн Ууганбат /Дэрэн/
Отгонбаатарын Одбаяр /Андууд сити/
Амараагийн Дөлгөөн /Дэрэн /
Хагас хамгаалагчид:

Артагийн Нармандах /Улаанбаатар сити/
Балжиннямын Батмөнх /Дэрэн/
Алтансүхийн Тэмүүжин /Атлетик 220/
Гантуяагийн Гантогтох /Улаанбаатар сити/
Дүгэрийн Тэмүүлэн /Андууд сити/
Пүрэвсүрэнгийн Энхбаяр /Дэрэн/
Гэрэлт-Одын Бат-Оргил /Дэрэн/
Довтлогчид:

Батболдын Балжинням /Эф Си Улаанбаатар/
Маратханы Жансерик /Дэрэн/
Батбаярын Хаш-Эрдэнэ /Андууд сити/
Ганболдын Ганбаяр /Пушкаш академи/

Ахлах дасгалжуулагч: Майкл Вайсс

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 19, 2019 8:51 pm
by poseidon
Энэ Пушкашын хүү чинь зүүн ар байгаагүй юм уу?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 19, 2019 11:33 pm
by У.Тэмүүжин
Зүүн довтолгооны хагас дээр тоглодог. Left Winger

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Mar 22, 2019 6:14 pm
by fond

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Mar 22, 2019 6:37 pm
by Gooner
Манай залуучуудын баг нь сайн юмаа..

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Mar 22, 2019 7:21 pm
by rednasca
Магтууштай сайн үзлээ...
Одбаярын цохилт орсон бол ч... Яаяа...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Mar 22, 2019 9:43 pm
by У.Тэмүүжин
Дан 20ос доош насныхан хаалгач Ананд дөнгөж 16тай

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Mar 22, 2019 11:24 pm
by Dj Tuvshin
Хаалгач харин сайн хүү бна лээшд...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Sun Mar 24, 2019 7:00 pm
by kayo
Хожсон тоглолтоо алдчих юмдаа, пеналтаа алдчихдаг. Ядаж байхад бөөн бүрээ энэ тэр үлээгээд хүүхдийг догдлуулаад хаячих юмдаа.

Тэр орсон бол хожчихсон газар байлаа. Манайхны тэгээд техник яалтчгүй муу юмаа. Хурд, хүч бол гайгүй байна, даанч бөмбөг тогтоолт, залалт, ойрын дамжуулалт хийж байгаа энэ тэр нь яалтчгүй дутуу харагдаж байна.

Пушкашийн хүүгийн тогтоолт, ойрын дамжуулалт нь арай л анги байна, гэхдээ багийхантайгаа ойлголцол алга.

Хаалгач хүү чинь харин хөөрхөн реакц, рефлекс сайтайн маа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 25, 2019 4:09 pm
by Cule
Хойдууд 4, Хонконг 4, Синга 2, манайх 0 оноотой болчихов уу. Маргааш Хойдууд Хонкогтой, манайх Сингатай тоглоно. Синга ч муугүй баг ирсэн, тэнцэж байж цааш тоглох эрхээ авна гэхээр байдгаа л гаргах байх. Ядаж нэр төрийн гоол хийгээсэй.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 25, 2019 4:24 pm
by Gooner
Довтолгоо тааруу юм билээ, жигүүрээрээ гүйгээд хойноос өндөр хаяахаас өөр юм харагдахгүй, төвдөө жоохон тааруу байв уу сүүлийн тоглолт, тэгээд шийдвэр гаргалт, ойлголцол тааруу харагдсан
Тэрнээс бас эмх забмбраагүй гүйлдээд байдгаа бодвол залуучуудын баг нь дээр юм билээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 25, 2019 4:25 pm
by Gooner
Гэснээс шигшээ багийн дасгалжуулагч Герман нөхөр бас залуучуудын багаа дасгалжуулаад байгаа юм уу

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 25, 2019 4:34 pm
by shinee8
Gooner wrote:Гэснээс шигшээ багийн дасгалжуулагч Герман нөхөр бас залуучуудын багаа дасгалжуулаад байгаа юм уу

Тийм, Бүх насны шигшээг дасгалжуулдаг байх шүү.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 25, 2019 4:44 pm
by Cule
Өө тэгээд шүүмжилбэл өчнөөн л юм байна. Нээгдэж дамжуулалт хүлээж авах бэлтгэлгүй зогсож байдаг, бөмбөг авахаараа шийдвэр гаргаж чадахгүй удаад таслуулчихдаг, довтолгоонд кросс явахаар 3-4үүлээ нэг эгнээнд пижигнэж ороод, эсрэг талын хамгаалагчийн зайлуулсан бөмбөгөнд хүрэх хүн байхгүй гэх мэт. Ер нь тэгээд баг болгоноос шилэгдээд ирсэн хүүхдүүдийг баг болгож амжаагүй л байна лээ.

Сайн тал нь манай залуучууд ёстой дайчин үзэж байна лээд. Ур чадвар, хурд техник, багийн тоглолт гээд бүх талаараа дутуу мөртлөө шөрмөсөө таттал гүйж тэмцэж байгаа сэтгэлзүй нь мундаг. Тэр төвийн хамгаалагч өндөр хүү, хаалгач 2 үнэхээр ялгарч байна лээ бас.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Mar 25, 2019 5:17 pm
by meesh
3 номер уу угаасаа үндсэн шигшээ багийн СВ хийгээд удаж байгаа шт.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Apr 16, 2019 2:28 pm
by meesh
Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Apr 16, 2019 2:36 pm
by Jersey
Энэ бүсээс бол гарчмаар л харагдаж байна ш дээ.
Пакистан Бангла шороон түмэн хүнтэйн байж авьясгүй сугууд шүү.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Apr 17, 2019 2:23 pm
by zak
Брунейг сугалжээ.Дэлхийн ранк 194 харин манайх 187 байгаам байна. Лестерийн ресервт тоглодог Султаны ач юмуу даа нэг од тоглогчтой гэжуугаа. Гэхдээ тэр нѳхѳр шигшээдээ 6 тоглож 1 гол гэсэн үзүүлэлттэй. 2016 онд Зүүн Тиморыг 4:0 р хожиж байж харин манайхан Тиморт яалаа даа. Хожих боломж 60% гэж харж байна. За тэгээд урагшаа Хѳх чононуудаа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Apr 17, 2019 2:24 pm
by fond
Одоо ч манайх 2016 оноос нилээн сайжирсан гэж бодоод байгааштээ.
Тэгэхээр нухнаа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Apr 17, 2019 3:23 pm
by Бадруул
Энэ тоглолтоор Вайсс хойдохоо уншуулах байх ааа... хаха

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Apr 17, 2019 3:34 pm
by Gunnerz
sariin 10k nogooon avdini gesen uu

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Apr 17, 2019 3:36 pm
by Бадруул
8k гэсэн байх
Биедээ ер хир халдаах дургүй, сонин сонин шийдвэрүүд гаргадаг
Тоглолтын сүйдтэй тактик, хувилбар, бэлтгэлийн план байдаггүй нөхөр гэсэн шд.
Шигшээд очсон хүн бүр л хэлж байна лээ.

Хугацаа нь бол болчихсон бх аа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Apr 17, 2019 3:40 pm
by Бадруул
Сая Залуучуудын шигшээн тоглолтын үеэр сонин сонин шийдвэрүүд ямар их гаргав аа?
Өөрсдийн хүйтэн уур амьсгалд, бас хиймэл зүлгэн дээр тоглох ёстой байтал шууд урагшаа Кун Минь рүү явж, өндөрлөг тэгээд амьд зүлгэн дээр 20 хоног бэлтгэл хийчихсэн.
Тэгээд тэмцээн болохын өмнөхөн ирээд, манай залуус өөрсдөө талбай, цаг агаартаа дасах гэсээр байтал тэмцээн дуусчихсан

Тэгээд бүх буруугаа Хөлбөмбөгийн холбоо, өвөл футзал тоглуулсан руу чихээд, өөрийгөө хаацайлаад үлдэж байна лээ
Сонин гар

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Apr 17, 2019 4:37 pm
by rednasca
Өөөө... Чухам л мань эрийн гавъяа их болов уу гэж бодоод байсан шдээ...
Тэгээд одоо яах билээ?... Гэрээ нь хэзээ дуусах юм?...