Page 84 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 28, 2018 5:17 pm
by BLGN
Малайзтай тоглосон тоглолтыг үзсэн л дээ.Тийм болхоор өчигдрийн тоглолт бас чамлалттай санагдлаа.Малайзтай тоглоход их цэгцтэй дажгүй хувилбарууд яваад байсан.Өчигдөр ажиглаад байхад юунаас болдог юм их сандралттай үзэлцээд байх юм.Олон үзэгчдийн өмнө тэгдэг юм болов уу?Уг нь бол Малайзд шал өөр,за бараг тамирчны сэтгэлзүй өндөр гэж хэлж болхоор мундаг үзсэн ш д.Сайн тоглосныг нь харсан болхоор өчигдөр бол үзүүлэх ёстой юмаа үзүүлээгүй л дуусчих шиг боллоо.
Бие бялдар дээр үнэхээр эрс ялгагдаж байна лээ дээ.Одоо манайх үнэхээр хөгжүүлж байгаа бол дараагийн үе гарч ирэхэд өчигдрийн эсрэг багийнхан шиг бие бялдартай байлгахын төлөө ажиллах хэрэгтэй байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 28, 2018 6:10 pm
by Спорт сонирхогч
Өчигдрийн тэмцээнээс харахад манай залуус хувийн ур чадвар нилээн дээшилсэн байна, сэтгэл зүйн бэлтгэл бол бас сайн байна. Гэхдээ биеийн хүчний хувьд ажилламаар байна. Бас манайхны нийтлэг алдаа ашигггүй, үр дүнгүй, эзэнгүй дамжуулалт хийж байгаа нь бөмбөг таслагдах, хожигдох шалтгаан болж байх шиг. Ашигтай байрлал бий болгох хүртэл бөмбөгөө багтаа барьж сурмаар санагдлаа. 3-4 дамжуулалт хийгээд урагшаа заавал гаргах ёстой юм шиг оновчгүй дамжуулалт хийж байгаа нь гол алдаа юмуудаа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 28, 2018 8:34 pm
by Radiohead
Үзэгчдээсээ болоод сандраад байх шиг байлээ. Төвийн хамгаалагч маань 2 удаа зүгээр зогсож байгаа айлын хүнд бөмбөгөө шууд өгчихсөн.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Mar 29, 2018 5:11 am
by Villa_Bayaraa
Аргагүй дандаа өөрсдөөс нь толгой өндөр нөхдүүдтэй тоглохоор үндсэн тоглолтоо гаргахад хэцүү л дээ... дээр нь тэр Ипсвичд тоглодог нөхөр бол бас л сайн юм билээ... манайд тийм класс тоглогч ганц хоёр байвал бусдыгаа тоглуулаад байна л даа...
нурууны хувьд сүүлийн үеийн хүүхдүүд овоо өсгөлүүн болоод байгаа хэдэн жилээс энэ нурууны нам энтэр арай гайгүй болох байх... манайхан ч гадаад мэргэжилтэнтэй хэдэн жил нүдэхэд бол хөгжихөөр л харагдана лээ... тэгээд Баярцогт энтэр Пак багшаас их юм сурсан шиг иймэрхүү сайн гадаад мэргэжилтнээс манай дасгалжуулагч нар сурах юмнуудаа сураад авах хэрэгтэй... манай багийн тоглолт бол хамаагүй сайжирсан байна лээ... харин тэр тайлбарлагч л огт сайжрахгүй юм даа хэхэ....

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Mar 29, 2018 11:21 am
by meesh
ТВ-р үзлээ Мөнх-Эрдэнэ чол хийсэн юм цохилоо, Даваажавыг эрт сэлгэчихмээр байлаа, Наранболд байхгүй Түмэнжаргалыг эрт оруулахаар байсан шиг том биетэй бөмбөгөө авч үлдээд сайн байсан сэлгээгээр гарч ирээд, Цэдэнбал, Ганхуяг, Мөнх-оргил нар буруу хөл дээрээ боссон юм шиг өдөр байсан. Эхний гоол азгүй алдахымдаа нээх сонин кросс хөндлөвч дагуу гулгаад шон ойсон Төрөө зайлуулах гэсэн хальт хүрээд 9 номертой өгчихсөн. Балжинням Түмээ хоёр сэлгээгээр орж ирээд дажгүй байлаа Баяржаргал бас ганц боломжоо хийсгэх юм, шууд цохиё л гэсэн бодолтой гар л даа. Агуулгаар сайжирч байна өө, чансаа ямар баг билээ. Гэснээс энэ Тайвань адилхан юмнууд байсан чансаа бүр 130 хэдэд орсон байх шиг.

Өнөөдөр Ю23-Маврик тай хэдээс вэ?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed May 23, 2018 4:02 am
by Tamiraaaa
2001 onii delhiin avargiin uridchilsan shatand togloj baisan Mongoliin shigshee l er ni gangan yum daa.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 08, 2018 12:52 pm
by tempura
Rooney wrote:http://futbol24.com/f24_livenow/LiveNow.html энэ сайт шууд шүү.

:beer сайн вэб сайт https://www.livesoccer.com

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jul 26, 2018 5:29 pm
by Бадруул
Tamiraaaa wrote:2001 onii delhiin avargiin uridchilsan shatand togloj baisan Mongoliin shigshee l er ni gangan yum daa.


Тэр үед шигшээд байсан Лүмбээ, Гоонжий, Даваа-Очир, Бумаа, Гээгээ ах, хаалгач Жагаа ах нараас асууж байсан.
Гоё гоё зүйлс ярьдий шүүү...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jul 26, 2018 5:35 pm
by Бадруул
Энүүхэндээ гэхэд шигшээн асуудал чинь бас хэцүү болчихсон юм байна лээ шд.
Сар бүр 8000$ авч, өндөр үнэтэй байранд амьдардаг манай Майкл Вайсс дасгалжуулагч лав хөлбөмбөг хөгжүүлэхгүй л юм билээ.
Туслах нь Эрчимийн Баттулга гэж амбиц нь дийлдэхээ байчихсан бас нэг гар. Шигшээ гэхээсээ илүү Эрчимээ л бодно
Шигшээ багийнх нь мэнэжэр Энхжин гээд эвгүй нөхөр. Хавар Малайз руу яваад аймаар том пактлаад ирсэн, бичихийн ч эцэсгүй юм болсон дуулдана лээ.


Сая Гарьдаа шигшээдээ эргэн дуудагдсан. Гарьдыг эс тооцвол хамгийн ахмад нь Цэдэнбал болж таарах байх.
Тэгээд тэдний дараагийн үе Хаба, Түмээ, Наранболд, Төрөө нар гээд бүгдийг нь киклээд шигшээ багаа бүр шинээр бүрдүүлвэл таарна.
Үндсэн тэхник нь ч засрахгүй хууччуултайгаа ажиллаж цаг алдаж байхаар одоо 18 хүрч эхэлсэн хүүхдүүдээс сонгон шалгаруулаад тууштай ажиллавал илүү үр дүнтэй, цаг ч хэмнэсэн болох биз.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jul 26, 2018 11:25 pm
by zigo
дасгалжуулагчийн сургалтанд сууж шигшээ багт очино гэвэл яах бол?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Aug 23, 2018 4:36 pm
by Бадруул
zigo wrote:дасгалжуулагчийн сургалтанд сууж шигшээ багт очино гэвэл яах бол?

Хэн?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Aug 23, 2018 5:52 pm
by Tdi
Бадруул wrote:
zigo wrote:дасгалжуулагчийн сургалтанд сууж шигшээ багт очино гэвэл яах бол?

Хэн?

Зиго?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Aug 23, 2018 6:44 pm
by 21Grams
Сургалтанд суугаад л шууд шигшээ юу? Тийм дардан шулуухан зам гэж байх уу?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Aug 23, 2018 7:13 pm
by Dj Tuvshin
Мэдээж зам зуур туршлагажаад шат ахиад явна гэдгээ мэдэж л байгаа байлгүй дээ.Том зорилгоо тодорхойлж байхад нь дэмжихийн оронд шүүмжилчих санаатай байдгаа болиорой манайхаан...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Aug 24, 2018 7:33 am
by meesh
Гуам Марианы арал Макао гээд одоо л өндөр цалинтай Герман дасгалжуулагчийн шидийг харах нь дээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Aug 24, 2018 10:20 am
by fond
Энэ хэдийгээ л бардаг байсандаа. Одоо яасын байгаан

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Aug 24, 2018 12:05 pm
by У.Тэмүүжин
Зүгээрээ энэ жил алж хяднаа. Тамирчдын бэлтгэл форм сайн байгаа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Aug 24, 2018 5:01 pm
by Бадруул
Одоо шигшээ багт 28 хүн дуудагдсан байгаа байх аа.
Эндээс яг эцсийн байдлаар 18 хүнийг сонгож, тэмцээнд оролцуулах юм гэсэн.

Гарааны бүрэлдэхүүн яаж гарахыг таамаглах гээд оролдъё.

Хаалгачаар Атлетикийн Мөнх-Эрдэнэ гарч таарах байх. Эрчимийн Ариунболдоос илүү хаалгач гэж боддог юм. Мань эр хаалт давгүй, реакц сайтай ч үе үе дэндүү түлээ гэмээр шийдвэрүүд гаргаж түлнэ шүү дээ, базарваань.

Баруун ар - Отгонбаатар /УБ сити/ өрсөлдөгчгүй нэрлэгдэх байх. Дэрэнгийн Ууганбат хоёрдугаар сонголт.
2 СВ - Шигшээн ахлагч Атлетикийн Төрбат тодорхой биз. Гарьдаа маань эргээд шигшээд дуудагдсан. Төрөө-Гарьдаа гэж гарч мэднэ. Бас Вайсс дасгалжуулагч Дэрэнгийн Мөнх-Оргилд их дуртай юм билээ. Төрөө-Оргил ч гэж тоглох байх.
Зүүн ар - Цэдэнбал гараанд гарах нь ойлгомжтой байлгүй. УБ ситигийн Апу хоёрдугаар сонголт болох байх.

Хагас хамгаалалтын гурвалыг Сүндорж, Цэнд-Аюуш, Төгөлдөр гэж таамаглаж байна. Сүндүүк, Цэндээ хоёр СМ дээр, #10 дээр Төгөлдөр тоглож мэднэ.
Мөн Японоос манай Дэрэнгийн Билгүүн ирчихсэн. Эртээд уулзахад пэээ тэр бие хаа маань зузаараад, танигдахын аргагүй болсон байна лээ. Билгүүний хувьд олон байрлалд тоглох боломжтой. СВ хийчихнэ, талбайн голд тоглоно. Вайсс бодвол ашиглах гэж л дуудсан байлгүй. Энэ хавар Японы ямар гэлээ, их сургуульд шалгалт өгч тэнцээд, хөлбөмбөгөөрөө ч бас давхар тэнцчихсэн. Потенциалтай, хэл улстай, мундаг хүү байгаам.

Довтолгоо харин яаж гарах нь сонирхолтой. Төвийн довтлогчоор Наранболд, зүүн талд нь ФС-ийн Мөнх-Эрдэнэ тоглох байх. Харин баруунд Хангарьдын Ганхуяг, Дэрэнгийн Жансерик хоёрын нэг нь гарч мэдэх байх. Шигшээн туршлага илүү гэдгээрээ Хуягаа гарах магадлалтай.

------------------------Мөнх-Эрдэнэ-----------------------
Оюунбаатар-----Төрөө(C)------Гарьдаа-------Цэдэнбал
---------------Сүндорж-------Цэдэнбал------------------
Ганхуяг--------------Төгөлдөр-------------Мөнх-Эрдэнэ
-----------------------Наранболд-------------------------

гэж л таамаглаж байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 03, 2018 7:33 pm
by У.Тэмүүжин

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 03, 2018 7:37 pm
by meesh
Бадруул wrote:

------------------------Мөнх-Эрдэнэ-----------------------
Оюунбаатар-----Төрөө(C)------Гарьдаа-------Цэдэнбал
---------------Сүндорж-------Цэдэнбал------------------
Ганхуяг--------------Төгөлдөр-------------Мөнх-Эрдэнэ
-----------------------Наранболд-------------------------

гэж л таамаглаж байна.


Оюунбаатар гэмтээгүй бол яг таажээ агуу юмаа Жербек. Цэдэнбал хоёр биш Цэнд-Аюуш байхаа, алдсан байх манай их габш.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 03, 2018 9:22 pm
by someone
Нөгөө Мөрөнильдино нь хаачсийн? Хөгшрөөд зодог тайлсан уу?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 03, 2018 9:53 pm
by rednasca
охидууд маань хөөрхөн байлаа шдээ...
анхны тоглолт, анхны гоолууд, анхны хожил...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Sep 03, 2018 10:46 pm
by У.Тэмүүжин
Охидууд аймар эргэн ирэлт хийжээ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 04, 2018 9:50 am
by meesh
someone wrote:Нөгөө Мөрөнильдино нь хаачсийн? Хөгшрөөд зодог тайлсан уу?


Тоглож байгаа УБ Сити багт.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Sep 04, 2018 8:46 pm
by S.Erdene
Манайхан чинь аймар байгаам бишүү