Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby poseidon » Mon Oct 22, 2007 12:00 pm

Image

нэг алиа нь умард Гуулингууд намын дарга, хайрт удирдагчдаа асар хайртайм шиг байна лээд... Ким Чен Ир хойд солонгосын заварын ертөнцөд сүпер од бололтой... багийн бүх гишүүд дасгалжуулагч нь ч гэсэн адилхан яг ийм үстэйм байна лээ... хахаха :-o :-o :-o
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby rednasca » Mon Oct 22, 2007 12:04 pm

яг сэтгэл дотор байсныг уудлан бичиж......:-D
гэснээс тэр төрийн дуулал дээр яааваа?
манай томчуул дуулал сольж энэ тэр холион бантан болгоод одоо тэгээд зөв дуулж байгаа хүн гэж алгаа......балай юмаа......
холбооноос жаахан идэвхтэй ажиллаад зуны дэлгэр цагаар зарим улсуудыг нөхөрсөг тоглолтод урьж авчирмаар юмаа......
гол нь сэтгэл дутаад байна уу даа....
уг нь юм хийе, зүтгэе гэвэл дэмжих хүч байгаа нь өчигдөр харагдсан.....
яахав....хөгжөөн дэмжигчдийн дунд зарим тэр буруу бодолтой, сонин сонин зантай нөхдүүд байгаа л даа....
гэхдээ тэд нар яваандаа бас өөр бодолтой болох байх гэж найдаж байна.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby poseidon » Mon Oct 22, 2007 12:15 pm

мань хоцорч ирсэн болохлээр төрийн дуулалыг яасныг мэдсэнгүй... хуучнаар нь явжийна уу? эргүүнүүд...

би ойлгохгүй байгаа юм... тэр цүндээкүүдийг... шинэ үгтэй төрийн дуулалын электрон хэлбэрийг гарсан цагаас нь хойш огт олсонгүй. байвал олж өгөөч... :help:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Цогоо » Mon Oct 22, 2007 1:11 pm

Манай шигшээгийн өмсгөл бараг л Арсеналархуу юм байлээ дээ. Гадуур өмсөөд явж байхад гоё л харагдах юм шиг.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby spain man » Mon Oct 22, 2007 1:34 pm

Би тоглолт шууд үзээгүй хүүхдээс асуусан 3-0 дож бна гэхгуй юу ураа хашгичаад хага ш** нтэр гээд бөөн юм болжийсон чинь хожигдож байгаа нь шүү гэж авдгийн 8+):mrgreen: Үзэгчид дүүрсэн юм уу ? ..Хожигдсон ч хамаагүй ингээд тоглоод байх хэрэгтэй удкуу хождог болнооо :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby meesh » Mon Oct 22, 2007 2:10 pm

Үнэхээр ганц гоол баяр хөөр авчирсан шүү.Хожихгүй нь ойлгомжтой байсан.Гоол л чухал байсан тэгээд цаг дуусахад хийсэн болохоор бөөн баяр.Хүмүүс тэр Одхүүг суулга гээд л орилоод байсан суулгаад оронд хамгаалах хүн байхгүй шт.100-д уралдуулахад хамгийн хурдан нь Одхүү гэж байгаа.Өөрөө хэлж байсан Баярзоригийг л гүйцдэггүй байсан сүүлийн жил хөгширсөн юм уу байнгын бэлтгэл энэ тэргүй болохоор гүйцсэн гэж байсан.
Үнэхээр манайхан бол хурд техник дутуу ойлгомжтой.Довтлогч Мөрөн арай л балчирдаж байна лээ.5ын багш нь жин багадаад байгаа хүүхэд гэж байна лээ техникийн хувьд монголдоо л сайн нь гэж хөөрхөн тоглохоор юм байна билээ цаашдаа.....5 номертой бол лантуу Баяраа тэр сайн байна лээ орж ирээд тоглолтыг задлаж арай л өөр болгож байсан...Даанч бүтэн тоглолт гарвал ядрахаар учир сүүлд нь гаргаж байна лээ.....
Хөлбөмбөгийн холбоо бол шууд зайл гэж хэлээхээр байна лээ.Тэр хөгжим энэ тэр олигтойхон юм тавиад Заяаг ч юм уу гайгүй мэддэг хүнээр тайлбарлуулах хэрэгтэй шт........Тэгээд тэр саяын долларын талбай суудал энэ тэр дэмжигчид бол лайтай дүүргэж байна лээшт наадам шиг л юм болж байна лээ.Бас дээр бизнес хийж 2000-р оруулж байх шиг.Эдгээр олон юман дээр анхаармаар байна лээ цааш цаашдаа өөр олон тоглолт болно биз дээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby *R9* » Mon Oct 22, 2007 2:12 pm

Амьдаар үзэх чинь ямар сайхан юм. Нэрээ нэг хоёр нөхөрсөг тоглолт хийдэгггүй юм байхдаа.

Манайхаас миний бодлоор 11 их дажгүй тоглосон. манайхан нэрээ эмх замбараа алгаа. 2 номертай гар нэлээн дажгүй тоглож байсан чинь суулгачих юм. Манай дасгалжуулагч жаахан юмтай гар байхаа. Тэр 12-ыг суулгахгүй юм. Тэр бөмбөг авсан бол уу? :smile:

Одхүүг хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Тэнд очсон зорилгийг минь биелүүлсэн. :eek:

Нэрээ хөгжилтэй нь манайхан нэг уухай, Монгол гээд орилоод л муусаан Солонгосчууд гоол хийчих юм. :mrgreen:

Заяагийн хэлдэг бол яах аргагүй үнэн. Манайхан гаднаас дасгалжуулагч авах талаар, мөн одоо лав манай дасгалжуулагч огцорохгүй гэдэг бас үнэн.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby avarga » Mon Oct 22, 2007 2:28 pm

Negmusun 10-0 duulsan bol hamaagui deer bsan yum. Herev tegsen bol ene hulbumbugiin holboo shinechlegdene sh d. Ganbold,Amarjargal,Otgonbayar nar uneheer hangaltgui ajillaj bgaa ni unen biz dee.
30000 hunii suudaltai stadion bari gesen mungiig ideed 2000 bolgoson ch geh shig. Odoo neg gool hiisen geed baahan yarina. Hedii boltol mongol iim archaagui togloj baih yum. Bi ter togloltiig uzsen l dee. Uneheer uur, neerv barj bna lee.
Gadaadaas dasgaljuulagch urij avchrah heregtei sh d. Mongoliin dasgaljuulagchdiig yamar dasgaljuulagch gedeg yum. ter Otgonbayar shigsheegiin dasgaljuulagch mun uu bish uu? Yagaad gants ch uzegsengui ve? Esvel tamirchdiin uruund arhi uugaad suuj bsan uu? Toglogchid ni yahaa medehgui hii demii l tsuluud bna lee. Toglogchidod bol yamar ch buruu baihgui. Herendee l hicheej togloloo. Hamgiin gol ni udirdlaga dasgaljuulagchiig solih tsag bolson. Uursduu ajlaa uguh heregtei sh d.
Hulbumguiin tuluu setgeltei puus kompaniin ezed ch baij bolno shuu dee. Toglogchid ch gesen gadaadiin togloltuudiig ih uzeh heregtei.
Togloltiig unshij yuruusuu chadahgui bna. Ene hun hend damjuulalt uguh ve gedgiig yadaj meddeg boliish d. Tegehgui haashaa heniig hamgaalahaa medehgui sul humuus bumbug avaad l tsohiod gool hiigeed bsan. Bas udaan bna. Dovtlogch nar esreg bagiin hamgaalagchidtai zeregtseed l guij baih yostoi sh d Inzagi shig. Bumbug avaad huuraad gool hiij chadahguigees hoish. Biy biyniigee oilgoltsohgui bna. Ternii orond Hangarid ch yum uu , Erchim ch yum uu neg bagiig ter chigeer ni oruultsan bol arai l uur togloh bsan.
Nutag deeree arai l hangaltgui togloloo. Za tegeed ch ontsgui zuil ih bna daa. Gehdee odoo boliloo. Etsest ni helehed,hezee boltol Mongol shal archij baih yostoi yum. Shinechlel heregtei bna sh d.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby poseidon » Mon Oct 22, 2007 2:36 pm

ганхүү зураг хурдан оруулаачээ.... :D
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Gooner » Mon Oct 22, 2007 2:46 pm

Манай шигшээгийн 11 дугаартай залуу чинь 1989 оных гэсэн. Тун сайн хүү байна лээ.
Мөн манай хамгаалагч нар чадалтай сайн тоглогч нар байсан. 3 номертой багийн ахлагч Лхүмбэнгарав мөн түүнтэй хамт төвд зогссон 14 дугаартай залуу 2 бол сайн тоглосон.

Манайханд байгаа нийтлэг зүйл бол дэндүү удаан, за тэгээд хэтэрхий олон үзэгч дунд барьц алдсан тал байсан.
Мөн яг яаж тоглоод байгааг ойлгохгүй юм даа. Хэт шамбааралдаад л бужигналдаад л. Баг тэр чигээрээ хурдгүй юм байж хойноос бөмбөгөө давуулаад л довтлогч нартаа уралдуулаад хаях юм. Манай довтлогч нь л айлын хамгаалагчийг гүйцэхгүй байхад тэгж тоглох хэрэг ч байхгүй л байх.

Ер нь сандралдаад байснаас биш ч хэрэндээ давгүй тоглосоон...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby pele » Mon Oct 22, 2007 2:48 pm

Очиж үзхэд гоё л юм байна лээ. Манайхан хирэндээ л сайн тоглосон ш дээ. Хамгийн гол зүйл бол хөлбөмбөгийн мэргэжлийн лигтэй болох ш дээ. Тэгэхгүй бол ажил, сургуулийнхаа хажуугаар тоглоод монголын хөл бөмбөг сайжирна гэж юу байсан юм бэ. Хөлбөмбөг тоглоод тэр нь ажил нь болсон мэргэжлийн лигтэй, мэргэжлийн тамирчидтай болж байж л монголчууд солонгос энэ тэрийг хожино шдээ. Гадаадаас дасгалжуулагч авах нь зөв. Харин тэр дээр бичсэн 30000 хүний суудалтай ордон барь гэснийг нь 2000 болгосон гэж худлаа байлгүй дээ. Арай ч тийм **н** хүмүүс байхгүй байлгүй дээ. Өөрийнхөө түвшиний орнуудтай нөхөрсөг тоглолт зун зохиовол сайхан л байна.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Postby pele » Mon Oct 22, 2007 2:51 pm

Манай багийн хоёр довтлогч сайн юм шиг байсан. Харин хамгаалагчид ер нь баг тэр чигээрээ маш бүр маш удаан юмаа. Тэр сүүлд ордог гоол арай эрт орсон бол манайх арай сэргээд сайн тоглох байсан байж магадгүй. Нэг сайн playmaker-тэй болчихвол ч.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Postby Gooner » Mon Oct 22, 2007 3:16 pm

avarga, Gadaadaas dasgaljuulagch urij avchrah heregtei sh d. Mongoliin dasgaljuulagchdiig yamar dasgaljuulagch gedeg yum. ter Otgonbayar shigsheegiin dasgaljuulagch mun uu bish uu?


Энэ үнэн.
Отгонбаяр үнэндээ арай хэтэрлээ шд.
Алийн болгонд Украйнд төгсөж ирсэн ганц гэж байлгах юм бэ. Энэ адбан тушаалд цоож цүү зүүгээд хадсан биш. Хойд Орос ах нараас нэх хүн тавьчихад болно шд.

Тэгээд тэр тоглолтын дараахь хэвлэлийн бага хурал дээр юу гэнэ вэ. Үнэндээ л эгдүүцмээр л юм ярьсан
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Тэрри_10 » Mon Oct 22, 2007 3:38 pm

Нээрээ нэг багийг оруулчихсан бол... гэдэг санаа зүгээр ч байсан байж магадгүй хавар Tiger лигэ үзэж байхад сайн хүмүүс байсан шдээ. МСМ-н довтлогч Батаа/хурдан/ бол үнэхээр хурдан юм билээ гэхдээ бэлтгэлгүй бол 90' тоглоод ядарналдаа. Гэхдээл манай шигшээгийн тоглогчид муу байгаагүй ээ чадлаараал байсан. нээрээ дасгалжуулагч гэж хүнийг сае харсангүй байсан юм уу. баг нь хожигдож байхад худлаа ч гэсэн нээрэв царайлаад орилоод явдаг байгаад аа.. :sad: хөөрхий хэлэх ч юм алга/дасгалжуулагч=ТАСгалжуулагч :mrgreen:/
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Postby meesh » Mon Oct 22, 2007 3:49 pm

Гаднаас тусламжийн болон шашны шугамаар ирж дасгалжуулж өгье гэдэг гэнэ лээ.Даанч манайхан мөнгийг хувааж цохиход саад болно гэж зөвшөөрдөггүй юм байх.Холбоо бол арай хэтэрнээ.1 сая долларын талбай цэнгэлдэх..Олигтойхон юм хийж болдоггүй юм байх даа сэтгэл гаргаад ..Сонирхогчид ийм олон болчихоод байхад..
Доорхноо дүүрч байна лээ шт.УИХ гишүүд хүртэл харагдана лээ..
Тэр Ганболд болимоор юмааа. Шигшээ энэ тэрээ юу ч мэддэггүй гэнэ шт.Нөгөө гоол хийдэг хүү аль билээ гэж шаажийн гэжийшт.Ийм байж болох уу ? Тэгээд ТВ-р нэг л их юм хийсэн нөхөр гадуур зугаацаад л казино тоглоод л явж байдаг юм байх.Тэгээд удирдах зөвлөлд дандаа өөрийн нөхдүүдээр бүрдүүлж ээлжит сонгууль болохоор шууд дахин улиран сонгогдож байдаг. 8+)

Харин манайхан дэмжигчид лайтай байна лээ шт.Хөлбөмбөг мэдэх мэдэхгүй олон хүн байгаа ч гэсэн."Элгэн халуун нутаг" аа дуулаад л гоё санагдаж байна лээ.Нээрээ яваандаа сүлд дуу болох байх.
Мөрөн хүү үедээ тасарчихсан гэнэ зааланд бол эдэлдэг гэж байна лээ.Одоогийн одуудын хууралт техникийг хийж үзүүлдэг гэнэ дээ.

Тэр хурал дээр юу гэсийн ?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby poseidon » Mon Oct 22, 2007 4:01 pm

Тоглолт дуусч хоёр орны баг тамирчид хөгжөөн дэмжигчиддээ талархснаа илэрхийлж ёслож байсан юм. Тоглолтын дараа хоёр багийн ерөнхий дасгалжуулагчид хэвлэлийн хуралд оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Монголын багийн дасгалжуулагч Отгонбаяр ярихдаа “Дэлхийн чанартай тэмцээнийг нутагтаа зохиож анх удаа өндөр түвшний багтай тоглож
дэлхийн аваргын гоолыг орууллаа. Харамсалтай нь манай баг хожигдлоо.Тэр нь энэ нь ингэж тоглосон гэж багийнхаа тамирчдын талаар юм яримааргүй байна. Зарим нь биеэ барих нь ажиглагдсан. Манай шигшээ багийнхан бол лигийн тэмцээнээс шалгарсан хүүхдүүд байгаа. Энэ сарын 28-нд болох хариу тоглолтод залуу тамирчдаа түлхүү тоглуулж ирээдүйд энэ мэт өндөр зэрэглэлтэй багтай тоглох багийг бүрдүүлэхийг зорьж байгаа” гэсэн бол БНАСАУ-ын шигшээ багийн дасгалжуулагч багийнхаа тухай “Манай баг бол зургаан багаас шигшиж авсан тамирчид байгаа энэ баг бол ирээдүйд олимпт, дэлхийн аваргад бэлтгэж байгаа баг” гээд “Бид Монголын багийг өөрсдийнхөө түвшинтэй ижил баг гэж бодож байсан” хэмээсэн юм. бас л эвгүй хэлсэн байгаа биз...
Монголын багийг аварсан тамирчин С.Одхүүгээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Дэлхий аваргын анхны гоолоо орууллаа. Сэтгэгдэл ямар байна, Бэлтгэл хэр байсан бэ?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Анхны гоолоо орууллаа. Өмнө нь ОУ-ын ийм тэмцээнд ер нь гоол оруулж байгаагүй. Хамгаалагч хүн арын байрлалд тоглодог болохоор гоол оруулна гэдэг хүнд байдаг л даа тоглолтон дээр олдсон боломжийг ашиглаж гоол хийлээ.
-Пеьхнянд болох хариу тоглолтын талаар юу бодогдож байна?
-Манай багийнхан хөгжөөн дэмжигчдийнхээ нөлөөгөөр сайн тоглосон гэж би бодож байгаа.Хариу тоглолт айлын талбай дээр болох учраас хүнд байх болов уу.
-Өрсөлдөгч багийнхаа тоглолтыг юу гэж дүгнэв ээ?
-Солонгосын баг бол хурдтай юм. Дээр нь өмнө манай багтай тоглож байсан туршлагатай тамирчдаа сэлгээнд суулгаж залуучууд түлхүү оруулсан байна л даа.
-Хариу тоглолтод тань амжилт хүсье
-Баярлалаа. Хичээнээ.

2007.10.22 Өглөө орой
http://www.yes.mn
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby poseidon » Mon Oct 22, 2007 4:18 pm

Хоёр дахь vе эхлэх хvртэлх 15 минутын завсарлагаанд манай хєгжєєн дэмжигчид "Элгэн нутаг" дууг хоолой нийлvvлэн дуулж, тамирчдаа уухайлж байв. Ингээд хоёрдугаар vе эхлэхэд манай тогло?чид илт сэргэсэн байлаа.

гэнээ... үүнийг Заяа эхлүүлсэн юм шд... С1-ийн Заяа... уул нь их зөв юм яриад байсан.... :eek::eek::eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6818
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby avarga » Mon Oct 22, 2007 4:29 pm

poseidon wrote:Хоёр дахь vе эхлэх хvртэлх 15 минутын завсарлагаанд манай хєгжєєн дэмжигчид "Элгэн нутаг" дууг хоолой нийлvvлэн дуулж, тамирчдаа уухайлж байв. Ингээд хоёрдугаар vе эхлэхэд манай тогло?чид илт сэргэсэн байлаа.

гэнээ... үүнийг Заяа эхлүүлсэн юм шд... С1-ийн Заяа... уул нь их зөв юм яриад байсан.... :eek::eek::eek:

Юу ярьж байна?
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby khakmn » Mon Oct 22, 2007 5:04 pm

2-р үе эхэлчихсэн хойно очсон л до. Суудал олдохгүй явсаар тэр Солонгосын багийн хөгжөөн дэмжигчдийн хажууд зогссон чинь ямар онцгүй байваа, харахад настай байрын хэдхээн авгайчуул тэнд орилж чарлаж , багаа аймаар дэмжиж байлээ шт. Чих дөжрөм чангаар алгаа ташаад байхаар нь гайхаад харсан чинь харин гарын алганы хэмжээтэй нимгэн мод 2 гартай барьчихсан тэрүүгээрээ хавсарч цохиод лайтай чанга дуугаргаж байдаг гэжийшд.. аргатай гарууд юм да л гэж бодож зогссон. Гэтэл манайхан гэж арзайсан олон залуус байж энд тэнд тараад зогсчихсон дуугарах ч үгүй, хааяа дуугарвал ээ энгээд алдчлаа тэгчлээ, ямар удаан юм бэ, айл ямар сайн байнаа гэж зогцгоож байсан да.

Харин манай нэг гоал орсны дараа бид ч сайхан орилсон , нөгөө хэдэн авгайчууд дуугарахаа больж дотор онгойсон до. Одоо ч энэ хэдийг дуугаруулахгүй сайн орильё гэж бодож байтал шүүгэл дуугардаг гэжуга :D
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Postby TJ » Mon Oct 22, 2007 5:14 pm

ТВ-р бол манайхан ёстой гүйнэ гэж "жингүйдэж" байгаа юм шиг харагдаж байна лээ... Хаалгач нь цөлөөд зоо давуулдаггүй, тэгэхээр нь нэг хамгаалагч цохиод бас давдаггүй... Нэг их хүнд бөмбөг өшиглөж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн, тэгсэн Со-ууд зүгээр л цохиод байх юм... Техник муутай нь үнэхээр харагдаж байна лээ, аргагүй л дээ дурандаа шахуу хэдэн залуучууд л гүйж байгаагаас хойш...
Очиж үзэхийг хичээсэн боловч амжсангүй...
TJ
 

Postby Gankhuu » Mon Oct 22, 2007 6:23 pm

Миний авсан хэдхэн зураг гоё зураг авж чадсангүй ээ. Хоёрдугаар үед авсангүй. Манайхан ч холдоод, гарч даараад тоглолт ч үзэж чадсангүй. Бас дараалалгүй хийчлээ өөрсдөө ойчоорой гэгэ.
Image
Image
Надад лав энэ хоёр дугаартай тамирчин л хамгийн сайн тоглосон нь. Асар таалагдсан.
Бие хаа хурд техник бүгд байна. Цэвэрлбэл мангар сайн цэвэрлэхээр.

Image
Энэ одоо юу болж байгаан бүү мэд гэгэгэ

Image
Хоёрдах асар таалагдсан тоглогч. Үнэн сайн. Бас 5 номер нь галзуу байна лээ. Бишэрсэн.

Image
Гоол яг гоол хийхэд камераа далд хийцэн байсан.

Image
Image
Эхний гоолийн дараа хаалагч маань Монголоос хамгийн их үнэлсэн тоглогч маань хэд хэдэн удаа ч аварсан даа. Даанч хамгаалалт муугийхаас сайн нүдүүлсэн дээ. Зөвхөн хамгаалалт ч биш тактик тэр чигтээ буруу санагдсан.

Image
Хөгжөөн дэмжигчид

Image
Гоолкик. Эвээд цохихоороо хол явуулахгүйн байна лээ. Дээрээс нь салхи аль ч талд гарсан манайхруу үлээх шиг болсон би буруу анзаарсан уу.

Image
Image
Багийн алуурчин. Би бол ерөөсөө сайн тоглосон гэж хэлэхгүй. Төвийн хамгаалагч, ахлагч хүн байжийж. Айсан, шийргэнэсэн, өөртөө асар итгэлгүй тоглосон. Дээрээс нь зөрдөг.

Image
Image
Image
Сайнаа сайн хаалгач. Бас сайн мөргөдөг шүү нээрээ

Image
Эхэлж байна даа.

Image
Манайхан.

Image
Хамгаалалт л бөөн сүр байх шивдээ. Манайханыг Солонгосуудыг алах байх гэж бодсон бололтой.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby avarga » Mon Oct 22, 2007 6:31 pm

Манайхан талбай дээрээ ДАШТ-ий анхны гоолоо орууллаа
А.ТҮмэнбаЯр (2007-10-22)
2010 онд ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөө манай улс БНАСАУ-тай эхний тоглолтоо хийлээ. Өчигдөр 13.20-15.20-ийн хооронд Монголын хөлбөмбөгийн төв талбай дээр уг тоглолт болж, 20 мянга орчим хүн үзэж сонирхлоо.

Монгол-БНАСАУ 1:4
Гоол: Пак Чол Мин 17, Жон Чол Мин 26, 34, Ким Кук Жин-78-С.Одхүү 90+3
Монгол: Ю.Сайнхүү, С.Одхүү, Ч.Мөнхбат, Д.Лүмбэнгарав, Б.Гарьдмагнай (А.Батболд 82), Ц.Энхжаргал, Г.Бат-Ялалт (Б.Анар 72), Г.Даваа-Очир, Х.Цэнд-Аюуш (С.Баярзаяа 65), А.Мөрөн, Г.Төгсбаяр

БНАСАУ: Ри Мюн Гук (Жу Кван Мин 46), Ри Жун Ил, Пак Нам Чол, Пак Чол Мин, Пак Сон Чол, Жон Кван Ик, Ри Чол Мюн (Тон Су Хёк 70), Жон Чол Мин, Ким Кук Жин, Ким Кюн Ил (Со Кван Чол 29), Юн Ён Ил

Шар хуудас: Ч.Мөнхбат, С.Одхүү, Д.Лүмбэнгарав
-БНАСАУ-ынхан олимп болон ДАШТ-д бэлдэж буй залуусаас бүрдсэн баг илгээжээ. Энэ нь өнгөрөгч зургадугаар сард Макаод явагдсан Зүүн Азийн АШТ-д манайхныг 7:0-ээр бут ниргэсэн баг бус, цоо шинэ баг юм. БНАСАУ 4-5-1 гэсэн хувилбарыг баримталж тоглосон бөгөөд манай хөлбөмбөгчдөөс ялгаатай нь бүгд залуучууд байв. Тэд ур чадвар, хурд, техникээр илт илүү байсан бөгөөд эхний үед золтой л 5:0-ээр өндөрлөсөнгүй. Тоглолтын анхны гоолыг манай хаалгач Ю.Сайнхүү хаах бүрэн боломжтой байсан ч алдчихав. Улмаар тоглолтын 26, 34 дэх минутад БНАСАУ-ын Жон Чол Мин Монголын хамгаалагчдаас хурдаар харьцангуй илүү болохоо харуулж дубль хийсэн.

Харин хоёрдугаар үеийн эхний 20 минут үндсэндээ Ардчилсан Солонгосын давамгайлал дор явагдсан бөгөөд бөмбөг эзэмшилтээр тэргүүлсэн. Тэд удаа дараа довтолсны эцэст 78 дахь минутад хаалгач Ю.Сайнхүүгийн алдааг ашиглан тоог 4:0 болголоо. Үүгээр тоглолтын үндсэн цаг дуусч шүүгч нэмэлт гурван минутыг сунгахад манайхан торгуулийн цохилт хийх эрх олж авсан юм. Улмаар хамгаалагчаас ойсон бөмбөгийг баруун жигүүрийн хамгаалагч С.Одхүү хаалганы зүүн шороон буланд оруулснаар шигшээ багаа цэвэр ялагдлаас аварлаа.

С.Одхүүгийн гоол түүхэнд тэмдэглэгдэнэ
Энэ удаагийн ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх тоглолтод С.Одхүү гоол хийснээр түүхэнд бичигдэх болов. Учир нь ДАШТ-ий урьдчилсан шатанд манайхан 2000 онд Саудын Арабт Бангладешийн эсрэг хоёр гоол оруулсан бөгөөд талбай дээрээ нэг ч гоол оруулж үзээгүй юм. Ийнхүү шигшээ багийн бүрэлдэхүүнд С.Одхүүгийн оруулсан анхны гоол түүхэнд үлдэхээр боллоо.

Монгол, БНАСАУ нас ойролцоо
Уг тоглолтод оролцсон Монголын багийн хамгийн залуу нь 1989 тоны есдүгээр сарын 21-нд төрсөн 18 настай А.Мөрөн байлаа. Хамгийн ахмад нь 1968 оны наймдугаар сарын 3-нд төрсөн нөөц хаалгач С.Насанжаргал. Харин манайхны өрсөлдөгчид 19-26 насныхан юм.

Туршлагатай нь Ч.Мөнхбат
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчоор лигийн АШТ-ий “Ковбойс” багийн хамгаалагч Ч.Мөнхбат тодроод байна. Тэрбээр шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 29 тоглолтод оролцсоноороо нэгдүгээрт бичигддэг. Түүний дараагаар 28 тоглолтод оролцсон шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав бичигдэж буй.

Хэн юу хэлэв?
БНАСАУ, Монголын багийн тоглолтын дараа хоёр багийн дасгалжуулагч нар сэтгүүлчидтэй уулзлаа.
БНАСАУ-ын ерөнхий дасгалжуулагч Жо Тон Соп:
-Бид энэ удаад олимп болон ДАШТ-д бэлдэж буй тамирчид дээрээ залуу хөлбөмбөгчдөө нэгтгэн тоглолоо. Хариу тоглолтод мөн энэ багаараа эрчээ алдахгүй тоглохыг зорьж байна. Хожино гэсэн гол зорилгоо ч биелүүллээ. Анх ирэхдээ танай улсын хөлбөмбөгчидтэй түвшин ойролцоо гэж бодож байв.
Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр:
-Энэ тоглолтоос гоол ямар өндөр үнэ цэнэтэйг та бүхэн харлаа. Бид энэ удаад хамгаалах тактик баримталсан. Техникийн алдаа олон гаргалаа. Дараа дараагийн тоглолтуудад туршлага судлуулах үүднээс залуучуудаа хариу тоглолтод түлхүү гаргана.

Tavan tsagarig
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby Gankhuu » Mon Oct 22, 2007 6:48 pm

Мудак тээр байж байгааг нь хамгаалах тактик барьсан гэнэ ээ. Хамгаалдаг тактик барьдаг нь буруу гэж бодож байна. Тэгээд нэгэнт гурван гоол алдчаад байхад чинь бас л хамгаалуулсаар мэдэхгүй ээ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby zigo » Mon Oct 22, 2007 7:41 pm

Тоглолт ч сайхан болж өнгөрлөө. Гэхдээ манай үзэгчид ёстой таалагдсангүй. Хэзээ нэг ухамсартай, соёлтой, зохион байгуулалттай болноо. 12:10-ийн үед очиход л суудал бараг дүүрэн байсан. Аятайхан шиг зайтай хэсэгт нь хүнтэй чихэхгүй, түлхэлцэхгүйгэх суугаад авлаа. Тэгсэн 13 цаг дөхөөд ирэхийн алдад баахан хүмүүс шаваад, нэг мэдэхэд л нөгөөх суудлуудад чинь бөгсөө чихэж ирээд л сууцгаалаа. Шат хавиар баахан хүн зогсоод талбайн урд хэсгийг харуулахгүй шинжтэй. Тоглолт эхлэхээс өмнө л уур хүрээд, бухимдаад унав... За тэгээд зүгээр нэг сайхан багаа дэмжсэн шиг дэмжээд, хоолой нийлүүлэн хашгираж, дуулалдах байх гэж бодож байсан минь огт талаар болж нэг л их багаа, тоглогчидоо муулж, доромжилсон нөхдүүд... Хамаг урам хугараад, хэсэг газар хоолой нийлүүлэн орилолдож байгаа залууст атаархав. Ядаж байхад битгий хойшоо тоглоод байгаач, урагшаа явуулаач л гээд байх юм. Зүгээр л урагшаагаа цөлөөд байвал яаж ч тоглох юм. Хөлбөмбөг сайн мэдэхгүй бол зүгээр л сайхан Монгол гээд л орилоод байж байна биз. Хөөрхий тэр гоол хийсэн залууг тоглолтын эхнээс л үзэн ядчих юм. Уг нь бол хамгаалалтын дөрөв бол хамгийн сайн байсан нь... Би ч 4 дугаарт сайн л байнашд, харин ч идвэхтэй, сайн хамгаалж байна гээд нэг өмөөрсөн боллоо. Тэгсэн удалгүй ганц хоёр алдаа гаргангуут дахиад л шал хэрэггүй энэ тэр гээд л муулах юм. Бас тэр 2 дугаарыг бол ёстой дэндүүлсээн. Хөөрхий их цуцаж байгаа харагдсан. Магадгүй балиашгууд маань сэтгэл санаагаар унагаасан байх.
За тэр Отгобаярын тухай юу ч гэхэвдээ. Хоёр довтлогчоо дэмжих төвийн хагас гэж байхгүй болохоор үнэндээ тэр бие намхан, жин бага хоёр довтлогчидод маань боломж олдохгүй байна лээ. Ядаж байхад араас урагшаа хаясан агаарын дамжуулалтуудыг нь бол хөнгөхөөн мөргөөд таслаад байсан. Хамгаалагчидыг нь давуулж хаяж чадахгүй байсан нь бас их нөлөөлсөн. Хөөрхий хоёр довтлогч маань их л хойшоо татаж ирж бөмбөгөө авна, тэгэхээр залгаад тоглох хүн байхгүй, сул зайндаа гүйгээд гарч чадахгүй. Бас дамжуулалт хийхдээ сул зогсож байгаа хүнрүүгээ дамжуулах гээд таслуулаад байсан. Уг нь бол сул зайруу хаяж өгснийг нь нөгөө хүн нь очиж авч тоглох хэрэгтэй гэдгийг мэдмээр л юм. Ямар ч бэлдсэн хувилбар, тактик харагдахгүй байсныг бодоход багш, дасгалжуулагч нь юм заадаггүй, магадгүй мэдэдгүй бололтой. Гэхдээ л тэр нэг гоол ёстой их кайф авчирсан шүү. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Цоомоо » Mon Oct 22, 2007 7:52 pm

За манайхан яахав ээ, бас.
Энгийн энгийн алдаа их л гаргах юм.
Биеэ барьцгаагаад байсан.
Манайхны хамгийн гол дутагдал нь биеийн хөгжил л юм уу лаа.
Контактны тоглолт бол үнэн байхгүй юм. Хурдан байлаа гэхэд хүчгүй, хүчирхэг бадриун байлаа гэхэд удаан...
Миний бодлоор хаалгач сайн реакцтай юм байна лээ.
2 номер сайн байсан.
Төгсбаяр байх аа, 12 номер. Тэр залуу сайн юм байна лээ, хэдийгээр юу ч хийж чадаагүй ч гэсэн.
11 бол яахав, арай л болоогүй байхад нь гаргах шиг болсон, сэлгээгээр оруулсан бол уг нь. Гэхдээ огт хурдгүй юм шиг санагдсан. Хэчнээн техниктэй байлаа гээд хурдгүй бол юу шалихэв дээ...
Хөлбөмбөгийн холбоо талбайгаа дор хаяж 10000 хүний суудалтай болгох хэрэгтэй, иймэрхүү тоглолтыг бол 10 000 байтугай хүн очиж үзэх байх...
Олон хүн "За за, багтаж шингэх зай байхгүй биз" гээд очоогүй байх. Олон хүн тэнд гэр бүлээ, найз охиноо ч юм уу дагуулж очоогүй нь мэдээж, тэр...Олон хүн асар тухгүй, зогсоогоороо үзсэн. Үзсэн гэхээс илүү улсаа дэмжих гэж очсон гэх үү дээ..Ер нь холбоонд хяналт шалгалт хийгээд, төсөв мөнгөний хэд нь байндаа тусч, хэд нь Ганболдын гольф тоглох төлбөрт явж гэдгийг тодруулах хэрэгтэй....Дээр нь цагдаа нар их мангар юм. Цагдаа гэдэг бол үйлчилгээний ажилтан л байхгүй юу...Эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэйгээ л хатуу ширүүн, тэгж харьцдаг юм байгаа биз...
Манай үзэгчид бас туршлага дутлаа.
Багаа дэмжих гэж ирээд, дунд хэрд нь бүгд хариуцлага тооцож байгаа аястай загнаад, зандраад, уурлаад эхэлсэн. Бүгд заагаад л, "энэ нэг юмыг суулгаач, хөөш тэр яагаад тийшээ гүйгээд байгаа муу пи... вэ" энэ тэр гээд л...Тоглогчид нь улам сандраад, биеэ бариад л...
За яахав, Солонгосын хэддүгээр баг нь ч ирсэн байна уу, ямар ч гэсэн 1 гоол хийж, үзэгчдээ баярлууллаа...Тэр тактик зөв буруу энэ тэр бол одоо яахав, угаасаа техник, ур чадвар илт зөрүүтэй юм байна лээ...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests