Page 14 of 18

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 1:22 pm
by ТӨӨГӨӨ
unen yumuu? saihan medee bna

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 1:52 pm
by Чуугий
үнэн бол сайхан мэдээ байна.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 4:15 pm
by Bold9
Залуучууддаа, Билэгт даргад баярлаа. Юутай ч 15-г авч үлдлээ. Одоо МХБөмбөгийн хөгжлийг хэрхэн түргэсгэх талаар хэлж ярилцаж, хийж бүтээх нь үлдлээ..

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 9:04 pm
by Ali
үнэн байна саяа захирамжийг нь харлаа Билэгт даргын гарын үсэгтэй хэхэ, бүр итгэхгүйнээ йим юм болсонд овоо ш дээ гэж бодоод байхийн, нөгөө хүмүүс нь явах гэж бөөн юм болох байхдаа нөгөө хужаа барилгачид энэ тэр нь...аан бас хэдий хир хугацааны дараа талбайг нөхөн сэргээж бариж өгөх нь захирамжинд ороогүй гэж байна, за тэр ч бас яахав дүүрч тээ найзуудаа

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 9:06 pm
by Khosoo
За их баяртай байнаа.... Болох ёстой юм болдгоороо боллоо. Хотын даргадаа баярлалаа.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 9:17 pm
by Ali
тэр Азийн юу ч билээ дээ, мөнгө энэ тэрээ муу алим царайтай Батбаяраас авбал таарна ...

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 9:29 pm
by Khosoo
Авилгалын мөнгөө юу. кеке. Авна гэсэн хуулийн заалт байхгүй байлгүйдээ. Алим банкинд хийгээд овоо үржүүлсэн байхаа :mrgreen:

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 23, 2008 11:59 pm
by Gooner
Шударга зүйл ялсанд баяртай байна шүү.
Одоо цаашдаа улам эрчтэйгээр ажиллаж нэмж спорттой холбоотой газар алдахгүй байх хэрэгтэй байна. 10н жилийн сургуулийн ялангуяа.

Тэгээд бас юун дээр гарын үсгээ зурсанаа мэддэгүй УИХ-н гишүүн сонгосон тойргынхон нь тэр гишүүнээ татвал таарна. Муу авилгачин баагий

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Fri Oct 24, 2008 2:49 am
by Zaya8
Bid chadsan shuu anduudaa! Mongold shudarga yum bas baidag l yum bn. next: Mongoliin Holbombogiin holboo. Ene deer bol nileen zohion baiguulalttai, nuhatstai handsan ni deer l dee.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Fri Oct 24, 2008 9:42 am
by white
Маш их баяртай байна. Тэр талбайг нөхөн сэргээгээд зүлэгжүүлчихвэл олон хүн очиж тоглоно доо.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Fri Oct 24, 2008 11:38 am
by Bold9
нэгэнт хотын дарга амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэсэн юм чинь.... мартахаас нь өмнө Төр засгаас болон бизнес эрхлэгчидээс мөнгө цуглуулж АМРАЛТ ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛДЭГ ГАЗРЫГ яаралтай бий болгох хэрэгтэй юм биш үү.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Fri Oct 24, 2008 11:50 am
by joogs
Үнэхээр сайхан мэдээ байна. Гэхдээ Монголд хууль 3 хоног гэж нэг үг байдаг байхаа. Үүнийг хэдүүлээ санах хэрэгтэй юм болов уу!!! Хотын мэр байтугай УИХ-с гарч байгаа хуулиуд нь дээрээсээ авхуулаад доор хүртлээ хэрэгждэггүй биз дээ.Тэгэхлээр энэ тушаалын хэрэгжилтэнд одоо бид урьд урьдынхаасаа илүү ихээр санаа тавих хэрэгтэй байхаа. Ялангуяа мэдээллийг үзэгч олон түмэнд шуурхай, үнэн зөвөөр хүргэдэг Ийгл ТВ-н спортын сэтгүүлчид та хэд маань л энэхүү тушаалын хэрэгжилтийн талаар бид бүхэндээ мэдээлэл хүргүүлээсэй гэж хүсэх байна. Яг энэхүү тушаалыг гаргуулахад нөлөөлсөн шиг тийм шахалтыг бүр цаашилбал энэнээс илүүтэйгээр шахалтыг бид хэрэгжүүлэхэд нь үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. МХБХ-ны тухайд бол бид илүү их зохион байгуулалттай байх ёстой гэсэн Заяа-н саналтай нэг байна. Яагаад хэдүүлээ нэг газар уулзаж байгаад энэ талаар илүү нухацтайгаар ярилцаж ямар нэгэн шийдэлд хүрж болохгүй гэж. Яагаад нэгдмэл нэг зохион байгуулалтанд орж болохгүй гэж. Гэхдээ хуулийн дагуу л юм хийх хэрэгтэй юм болов уу. Нэгэнт л санаа оноо нийлж байгаа юм чинь одоо л хэдүүлээ хөдөлж эхлэх цаг болсон юм бусуу залуусаа.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Mon Oct 27, 2008 1:17 pm
by bbman
zaluusaa 15in talbain asuudal deer bilegt darga songuuliin show hiigeed bgan bishuu ter taliig n sain haraad uzeerei

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Mon Oct 27, 2008 6:48 pm
by Чуугий
орон нутгийн сонгууль дахиж болвол Билэгт даргадаа саналаа өгнөө...Манай энд нэр дэвшиж байсан.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Tue Oct 28, 2008 3:49 pm
by Ali
гэхдээ нөгөө газар нь талбайг өгөхгүй юм ярьж байна лээ шд, улсаас тэр хэдэн сая төгрөгийг нь өгж байж авах юм бишүү

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Wed Oct 29, 2008 1:22 am
by Цогоо
Өчигдөр 5 дугаар сургуулийн тэнд явж байхдаа харсан чинь сургуулийн ард тойруулаад байж байдаг төмөр хашааг буулгачихсан байна лээ. Хөлбөмбөгийн талбай нь их том болохоор барилга барихыг хүсэгчдийн нүдэнд бөөн алт аятай юм л харагдаж байгаа байх даа. Хашаагаа сайжруулах гээд ч буулгасан байхыг үгүйсгэхгүй л дээ тэхдээ бас л нэг явуургүй юм болох гээд байна уу даа гэж бодох юм.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Wed Oct 29, 2008 12:45 pm
by Bold9
Т.Билэгт даргын 515 тоот захирамж хаачив

Баянзvрх дvvргийн XV дугаар хороолол дахь "Найрамдал" стадионы газрыг Нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч асан УИХ-ын гишvvн Ц.Батбаяр "Зvvн Ази хєгжил" компанид барилга барихзориулалтаар эзэмшvvлэхээр 2007 онд "мутрын дардсаа харамгvй хайрласан". Vvнээс vvдэн спортод элэгтэй хvмvvс, хэвлэлийнхэн эсэргvvцэж нэлээд асуудал ундарсан. Гэтэл хэдхэн хоногийн ємнє Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт 515 тоот захирамж гаргаж ємнєх дарга Ц.Батбаярын зєвшєєрлийг хvчингvй болгож ёстой л нэг буян vйлдэж, олон хvний магнайг тэнийлгэсэн. Талбайн газрыг чєлєєлж, нєхєн сэргээх арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй, барилга хот тєлєвлєлтийн газрын дарга Н.Нацагдорж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасvрэн, Баянзvрх дvvргийн Засаг дарга Б.Мєнхбаатар нарт даалгасан.

Харин байдал єнєєдєр хэвээрээ л байна. "Найрамдал" стадионы га¬зар барилга барьж байгаа "Зvvн Ази хєгжил" компани ажлаа хэвийн vргэлжлvvлж хэдхэн хоногийн дотор "их зvйл амжуулжээ". Захирамжийн талаар тодруулах гэхэд ажлаа хийж буй барилгын хэдэн хужаа, манаач нараас єєр хэн ч алга. Сагсан бємбєг, волейболын талбайд тавьсан суурин дээр барилгын хана цаг мєчтэй уралдан дээшээ єндєрсєж байна.

Тэр битгий хэл эвдэж сvйтгэгдээгvй бvтэн vлдээд байсан хєлбємбєгийн талбайд том машинууд орж, тойроод элс шороо овоолчихжээ. Оршин суугчдын яриагаар бол єдєр шєнєгvй ажиллаж байгаа юм байна. Засаг даргынхаа гаргасан шийдвэрийг хэрхэн биелvvлж байгаа талаар сонирхлоо. Харамсалтай нь, холбогдох хvмvvс болохоор хоорондоо хєлєє "жийлцээд л". Нийслэлийн газрын албаныхан "Бид газар эзэмших эрхийг нь хvчингvй болгочихсон. Болиулах арга хэмжээ, хяналт шалгалтыг УМХГ хариуцах ёстой" гэв. Харин Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын дарга Л.Бямбасvрэнтэй уулзах гэсэн боловч туслах нь оруулсангvй. Ингээд дэд дарга Л.Ням-Очироос тодруулахад "Би юу ч мэдэхгvй байна. Телевизээр ярьж байгааг нь сонссон. Надад албан бичиг, захирамж ирээгvй учраас хяналт шалгалт хийгээд явна гэж юу байхав" гэж хариуллаа.

Л.Бямбасvрэн даргын туслахаас "Нийслэлийн Засаг даргын 515 тоот захирамж ирсэн эсэхийг тодруулахад, бичиг хэрэг Ж.Бямбаагаас лавлаад "Нийслэлийн засаг даргаас ямар ч захирамж ирээгvй" гэсэн хариулт єглєє. Харин Баянзvрх дvvргийн Засаг дарга Л.Мєнхбаатар "Манайд хамааралтай асуудал биш. Нийслэлийн газрын алба мэднэ" гэв. Ингээд Т.Билэгт даргын гаргасан 515 тоот захирамж очих ёстой газраа очоогvйгээс эрх мэдэлт тvшмэдvvд нvvр бардам "буруугvй" гээд сууж байх юм.

Нийслэлийн Засаг даргатай уулзах гэсэн боловч байсангvй. "Зvvн Ази хєгжил" хэмээх Хятадын 100 хувийн хєрєнгє оруулалтай компани 1.5 сая ам.доллараар худалдаж авсан газраа, тvvн дээр хэдэн зуун сая тєгрєгєєр барьчихаад байгаа барилгаа зvгээр ч нэг чєлєєлєхгvй нь тодорхой. Баригдаж буй барилгынхаа ажлын vнэ, єртєг, єр тєлєєсєє нэхэмжилнэ. Засаг даргын шийдвэрийг єєрийн биеэр гардаж єгєхєєс наана хєдлєхгvй эрхэм тvшээдийг ярвайж суух хооронд "Зvvн Ази хєгжил" компани барилгаа бариад дуусах байлгvй.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Т.Билэгт нийслэл хот байгуулагдсаны ойн єдрийнхєє ємнєхєн хотынхоо оршин суугчид, хvvхэд багачуудын тєлєє буянтай сайхан захирамж гаргасан. Харамсалтай нь, тvvнийг хэрэгжvvлэх ёстой байгууллага, албан тушаалтнууд тэр захирамжийг нь хэрэгжvvлэх нь байтугай vзээ ч vгvй, харилцан бие бие рvvгээ тvлхэн зvгээр сууцгааж байна. Манай тєрийн тvшээд УИХ-ын чуулган дээр єєрсдєє гар єргєн баталсан хуулиудаа єєрсдєє хэрэгжvvлэлгvй улан дороо гишгэдгийн адил Нийслэлийн Засаг дарга олон тvмэнд таатай сэтгэгдэл тєрvvлэх гэж зvгээр нэг тушаал, захирамж "гаргачихаад" хэрэгжvvлэхгvй орхичихгvй байгаасай билээ.

У.Бадамцэцэг
Дугаар 216/535/

Мэдээллийн эх сурвалж: Ардчилал сонин

Нээрээ хаачив аа. Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ур ухаан, гар бие оролцоноо!!!!!!!!!!!!!!!!

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Wed Oct 29, 2008 5:32 pm
by meesh
[quote="Цогоо"]Өчигдөр 5 дугаар сургуулийн тэнд явж байхдаа харсан чинь сургуулийн ард тойруулаад байж байдаг төмөр ха*a*г буулгачихсан байна лээ. Хөлбөмбөгийн талбай нь их том болохоор барилга барихыг хүсэгчдийн нүдэнд бөөн алт аятай юм л харагдаж байгаа байх даа. Ха*a*гаа сайжруулах гээд ч буулгасан байхыг үгүйсгэхгүй л дээ тэхдээ бас л нэг явуургүй юм болох гээд байна уу даа гэж бодох юм.[/quote]

Харин би бас яг тэгж хардсан чинь зүлэгжүүлээд 97-р сургууль шиг болгох гэж байгаан гэж авсан шт .... Үнэн бол ямар сайхан бэ ? аййн..

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Wed Oct 29, 2008 11:21 pm
by zigo
[quote="meesh_a"][quote="Цогоо"]Өчигдөр 5 дугаар сургуулийн тэнд явж байхдаа харсан чинь сургуулийн ард тойруулаад байж байдаг төмөр ха*a*г буулгачихсан байна лээ. Хөлбөмбөгийн талбай нь их том болохоор барилга барихыг хүсэгчдийн нүдэнд бөөн алт аятай юм л харагдаж байгаа байх даа. Ха*a*гаа сайжруулах гээд ч буулгасан байхыг үгүйсгэхгүй л дээ тэхдээ бас л нэг явуургүй юм болох гээд байна уу даа гэж бодох юм.[/quote]

Харин би бас яг тэгж хардсан чинь зүлэгжүүлээд 97-р сургууль шиг болгох гэж байгаан гэж авсан шт .... Үнэн бол ямар сайхан бэ ? аййн..[/quote]

Тэр ч үнэн байхаа. Аль өвөл л 9 сарын 1 гэхэд тийм болгочихно гэж байсан. Тэгээд амжаагүй юм байлгүй. Ирэх жил гэхэд тийм болчих юм шиг байна лээ.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Thu Oct 30, 2008 9:56 am
by Цогоо
Харин дараа нь явж байгаад харсан чинь хуучин хашааг нь ямар ч байсан шинэчилж харагдана лээ.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Sat Nov 01, 2008 4:13 pm
by lordington
Ер нь бол нэг үеэ бодуул хөлөөр бөмбөг өшиглөж тоглодог тоглохыг хүсдэг тоглож байхыг хардаг харуулдаг хүнүүс эрс нэмэгдэжаах шиг байна. даан ч үнэндээ талбайн асуудал тулгамдсан асуудал болжийн. сургуулийн жижиг талбай дээр алалцжаагаал стандарт талбай дээр очиол байхгүй л болжээлээ ш дээ. Баримжаан ч байхгүй болжаах шиг байнэ лээ.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Mon Mar 09, 2009 5:04 pm
by zigo
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

7 дугаар зүйл.Төрийн бус байгууллагыг татан буулгах
1.Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана.
2.Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
3.Төрийн бус байгууллагын эрх бүхий байгууллага нь түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж Хууль зүйн яаманд бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна.
8 дугаар зүйл.Төрийн бус байгууллагыг албадан татан буулгах
1.Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:
1/дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;
2/хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн.
2.Шүүхийн шийдвэрээр албадан татан буугдсан төрийн бус байгууллагын эд хөрөнгийн асуудлыг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ
19 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын орлого
Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:
1/гишүүний татвар, хандив;
2/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
З/дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
4/зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
20 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын зарлага
1.Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
2.Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
3.Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4.Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.
21-22 дугаар зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
ТАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН
23 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тайлан
1.Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө.
2.Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Хууль зүйн яаманд гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:
1/төрийн бус байгууллагын хаяг;
2/үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;
3/жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:
а/хандивын;
б/дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;
в/өвлүүлсэн эд хөрөнгө.
4/700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт;
5/удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг.
3. Төрийн бус байгууллагад өргөсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана.
4. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг Хууль зүйн яам болон тус байгууллага нь 10-аас доошгүй жил хадгална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
24 дүгээр зүйл.Захиргааны хариуцлага хүлээлгэх
Төрийн бус байгуулагын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:
1/төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх зэрэг зөрчил гаргасан бол гэм буруутай албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;
2/төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бол албан тушаалтны тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг нь хурааж 40000-60000 төгрөгөөр торгох;
3/төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчид эд хөрөнгө, хандив өгсөн бол гэм буруутай албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;
4/энэ хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол гэм буруутай албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох.

Нэг иймэрхүү хуулийн заалтууд байдаг юм байна. Тэгэхээр манайханд татварын газар болон хууль зүйн яаманд ажилладаг гишүүд байдаг билүү? Байдаг бол Хөлбөмбөгийн холбоог татан буулгах но-г гаргаж ирэх боломжтой бололтой.

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Fri Mar 27, 2009 2:44 pm
by tosiz
За сайн байцгаана уу би энэ форумд санал бодлоо илэрхийлэх гэсэн юм.Та бухний бичсэн урднах сэдвүүдийг уншсангуй шууд л бодлоо илэрхийлчие.
Монголд хөлбөмбөг сонирходог асар их залуучууд хумуус байна тиймээс энэ хөлбөмбөгин хороо гэдэгээс тусдаа хөлбөмбөгийн өөр сонирхог чдийн холбоо байгуулж болохгүймүү?энийг дэмжих асар олон залуус бга шүү!!ХАндив цуглуулаад хөлбөмбөгийн жижигхэн хөөрхөн стадионтой болсон ч болно шдэ!! том том пүүс компаниуд ихэнхи нь л дэмжинэ дээ! тэгээд гоё лиг зохиож болно шдэ

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Fri Mar 27, 2009 2:45 pm
by WALCOTT
mongoliin shigshee bagt omsgol ch yumuu baidag bolvuu baival haanaas av ch bolhuu.....

Re: Бид юу хийх хэрэгтэй вэ...

PostPosted: Fri Mar 27, 2009 3:00 pm
by ТӨӨГӨӨ
[quote="WALCOTT"]mongoliin shigshee bagt omsgol ch yumuu baidag bolvuu baival haanaas av ch bolhuu.....[/quote]
бдаг гэхдээ тэр нь мань мэт байтгай шигшээгийхэнд ч олдохгүй биз