Page 13 of 21

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 16, 2014 5:36 pm
by Аагий
чи гишүүн юм уу? МХХ-ны гишүүдийн 3-ны 1 нь дэмжиж бвал удирдах зөвлөлөө хуралдуулдаг гэж байна. Тэгээд гишүүдийн гарын үсэг цуглуулж бна гсэн шд.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 16, 2014 5:39 pm
by mn_rocisky
бүгдээрээ очъё худлаа үнэн ч гэсэн гарын үсэгээ зуръя л даа. Сонирхогч нарт хамаатай юм биш үү

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 16, 2014 5:39 pm
by Bold9
Гишүүд нь хэзээч зурахгүй ээ... 21 аймгийн дас, тамирчид нтр худлаа..

Хөлбөмбөгт хайртай хүмүүс, Хасын Тэрээ ах нтр байгаа..

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 16, 2014 5:40 pm
by Bold9
буу халья :ногоон:

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 16, 2014 5:41 pm
by Аагий
Монголын хөлбөмбөгийн холбооны дүрмэнд гуравны нэг хүртэлх гишүүдийн гарын үсгээр Удирдах зөвлөлөө хуралдуулж болдог гэж заажээ. Лигийн долоон багийн тамирчид, орон нутгийн салбар хороод, дасгалжуулагч, шүүгч, эмч, ахмад тамирчдын төлөөлөл гээд 200 гаруй гишүүд байдаг. Одоогийн байдлаар 30 орчим гишүүд ирж гарын үсгээ зураад байна.
Гишүүдийнхээ гарын үсгийг орой 22.00 цаг хүртэл цуглуулна гэв. гэнэ ээ.


http://news.gogo.mn/r/148330

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 16, 2014 5:55 pm
by Moza
Ихэнх нь орон нутагт байдаг биз. Тэд нар ирэх нь юул бол? Энэ байдлаар 70 гаруй хүний гарын үсэг хэцүү л юм.
Удирдах зөвлөлд нь 10 хүн л байдаг болтой... Ямар ч сонин хүмүүс байдгийн...

http://the-mff.mn/mn/content/6

Зарим нь өөрчлөгдсөн байхаа даа...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Oct 16, 2014 10:11 pm
by Takanohana_Nowitzki
Твүүдээр овоо хэдэн мэдээ явлаа. 100аад гишүүн г/ү зурчлаа л гэнэ. Холбоо удирдлагагүй боллоо. Яаралтай ажлаа эмхлэхгүй бол ганц Морь биш улсаа, холбоогоо дахин бандуулж магад л гэнэ. Өмнөх бандуулалт асар том явдал байхад Монголд чимээгүй дараад л өнгөрсөн гээл бна.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 8:33 am
by orgil_ezo
За энэ хавиар ямар ирээдүй байна.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 8:54 am
by Эрдэ
МХБХны Техникийн захирал гэнэ үү хэн гэнэ үү нэг нөхөр: ФиФагийн сонгууль болох гэж байгаатай холбож ярьж байна. хаха

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 10:30 am
by erdene_b7
хахаха за арайчдээ тэгээд Фифадаа хамгийн их эрх мэдэлтэй хүнээ бандсан юм уу

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 10:58 am
by mazi
Bold9 wrote:Мэдрээг болгочихвол.. тулахтай, ерөнхий дэмжлэг нь сайн..

ЗБ, Менежмент хийхийг нь гүйцэтгэх хэсэг нь хийчих биз..

Ганхүү, Амараа нар бол бүх юманд хутгалдаад дашийн шог болно.


дэд бсан хүн болгож яах гээд бган ???
энэ сүлжээний учрыг аль хэзийн ойлгоо биз?
нул эрсдэл юм бишүү

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 11:34 am
by Shaggy
Мэдрээ дэмий байхөө, бас л зальжин удчихсан эвгүй этгээд биз дээ харин тэр хүннү коалын нөхөр юм уу. дэрэнгийн босс 2 зүгээр санагдаад байгаашт

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 11:37 am
by Takanohana_Nowitzki
Ганхүү өчигдөр Свийтмөүшний 2той тоглолт концерт ярьцан л суужийлээ. Шууд утас байсан бол хөлбөмбөгийн холбооны асуудалдаа анхаарал хандуулаачээ гэмээр л.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 12:05 pm
by SAVAGE
Image

цааш шэйрлэнэ үү

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 12:07 pm
by Villa_Bayaraa
Ёстой гоё!!!

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 1:10 pm
by LeBe
“ТА МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БАЙГААРАЙ"
Эдгээр хүмүүс бол Монголын Хөлбөмбөгийн Холбооны Их хурлыг хуралдуулах Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүд юм.
Хэдхэн хоногийн өмнө FIFA-ийн ёс зүйн хороо болон Ерөнхийлөгч Sepp Blater МХБХ-ны Ерөнхийлөгчийг Б.Ганболдыг авилгал авсан хэргээр Хөлбөмбөг дотоодын болон гадаадын аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хассаныг та бүхэн мэдэж байгаа билээ.
Б.Ганболдын энэхүү шившигт үйлдэл нь Монголын улс, Монголын хөлбөмбөгийн нэр хүндийг дэлхийн тавцанд ноцтойгоор унагаасан хэрэг тул Монголын 200 гаруй хөлбөмбөг сонирхогчид, тамирчид, дэмжигчид гарын үсэг цуглуулан ээлжит бус их хурлыг хуралдуулах саналыг МХБХ-ны Удирдах зөвлөлд гаргасан боловч Удирдах зөвлөлийн гишүүд болох нэр бүхий 10 гишүүнд МХБХ-ны Гадаад харилцааны захирал Л.Маяа утсаар холбогдож Удирдах зөвлөлийг хуралдуулахгүй байх үүрэг даалгавар өгсөөр байна. Л.Маяа нь Б.Ганболдын эхнэр юм.
МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд нь Монголын нийт хөлбөмбөг сонирхогчдын эрх ашигт үйлчлэх үүрэгтэй гэдгийг Авилгалч Б.Ганболд болон түний гэр бүл, хамсаатнууд нь одоог хүртэл ойлгохыг хүсэхгүй байгаа ба тэднийг өөрсдийн гар хөл мэт үзэж үүрэг даалгавар өгч байгаа нь эмгэнэлтэй хэрэг юм.
Иймд Монголын нийт хөлбөмбөг сонирхогч та бүхнээсээ эдгээр эрхмүүдийн фэйсбүүк хуудас болон хувийн утасны дугаарт нь “ТА МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ БАЙГААРАЙ” гэсэн мсж болон постуудыг илгээхийг уриалж байна.
Та бүгд энэ үйл ажиллагаанд оролцсоноор Монголын улс, Монголын хөлбөмбөгийн нэр хүндийг сэргээн авч үлдхэд үнэтэй хувь нэмэр болно.
Бид хамтдаа Хөлбөмбөгөө шинэчилж чадна.
via: Tsors Sugar
Хөлбөмбөг сонирхогчидаа Share хийж илүү олон хүнд хүргээрэй...
Image

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 1:16 pm
by orgil_ezo
SAVAGE wrote:Image

цааш шэйрлэнэ үү

шэйрлэлээ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 1:32 pm
by S.Erdene
Тэр утаснуудын зарим руу Ta Mongoliin hulbumbugiin ireeduin tuluu baigaarai гээд мсж биччихлээ. Бvгдээрээ бичье! Энд тавигдсан ганц нэг баримт зурагнуудаа идэвхитэй шэйрлэцгээе!

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 1:33 pm
by orgil_ezo
Хүн дарамталсан хэрэгт оров!!! :ногоон: :ногоон: :ногоон: ккк

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 1:38 pm
by S.Erdene
Zaza joke гээд биччихлээ :ногоон:

За тоглох ч яахав беенеерее бичий айн

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 1:43 pm
by magicman
гого дээр санал асуулга явж байна лээ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 2:09 pm
by Rozigoo
энэ нөхдүүд зууралдаад байхыг бодвол овоо том бялуу байгаа байхдаа ....

ингэж олон хүний хараал идэж байхаар зүгээр уучлалт гуйгаад буугаад өгчөөсэй

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 2:11 pm
by Ахмад
:mongol:
Image

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Oct 17, 2014 8:31 pm
by Барнаба
Испанийн дээд дивизионд анх удаагаа дэвшиж тоглож байгаа 30000аад мянган хүн амтай жижиг хотын Эйбар клубын цэнгэлдэх гэнэ. Испанийг хэд дахин нугалсан газар нутагтай, бүхэл бүтэн улс орны хэмжээнд ядаж нэг ч энэний дайтай цэнгэлдэх байхгүй гэхээр арай ч дээ л байна.
Image

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Mon Oct 20, 2014 3:02 pm
by Yago
Эрдэ wrote:МХБХны Техникийн захирал гэнэ үү хэн гэнэ үү нэг нөхөр: ФиФагийн сонгууль болох гэж байгаатай холбож ярьж байна. хаха


Эд нар тэндээ нэгдсэн байгаа болохоор ямар ч асуудал дээр энэ маягаар гарц олж, улстөр хийгээд байж чадаж байна.
Эсрэг талд байгаа хэд хэдэн бүлэг нэгдэж чадахгүй болохоор иймхэн өгүүлбэр дээр л шамирч унаж байна даа.