--->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby CAHAKA » Mon Mar 21, 2011 2:17 am

Болдог бол орсууд шиг заалан дотор том талбайтай болчих юмсан. Бүр яг стандартаа байг гэхэд арай бага хэмжээтэй
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Sesame7 » Mon Mar 21, 2011 3:46 pm

энэ нийтлэлийг csports.mn орчуулжээ.

ГАДААДЫН ХЭВЛЭЛД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ ХӨЛБӨМБӨГИЙН ДАРААГИЙН ХҮЧИРХЭГ ГҮРЭН ҮҮ?

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ оны 1-р сарын сүүлээр Швейцарийн Давос хотноо болсон эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох үеэрээ ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Рогге болон ОУХХ-ны ерөнхийлөгч З.Блаттер нартай уулзалт хийсэн нь олны анхаарлыг татсан билээ. ФИФА-ийн байранд айлчилсан гарын 5 хуруунд багтах төрийн тэргүүний нэг болсондоо ч биш, чухам тэр үеэр ерөнхийлөгч Монгол улсын хэзээ нэгэн цагт хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах хүслийг илэн далангуй ярьсанд тэр бүхэн оршино. Үүнтэй холбогдуулан Дэлхийн хөлбөмбөгийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийн нэг fourfourtwo.com-д манай улсын хөлбөмбөгийн хөгжил, ирээдүйн талаар нэгэн сонирхолтой нийтлэл гарсныг CSPORTS.mn-ий уншигч та бүхэнд бид хамгийн түрүүнд хүргэж байна. Энэхүү нийтлэлийг бичсэн П.Симпсон нь Four Four Two сэтгүүлээс гадна УЕФА-аас албан ёсоор гаргадаг Аваргуудын лигийн сэтгүүл болох "Champions"-ийг эрхлэн гаргадаг бөгөөдазийн хөлбөмбөгийн талаар дагнан бичдэг нэртэй экспертүүдийн нэг билээ Ингээд түүний бичсэн "Монгол хөлбөмбөгийн дараагийн хүчирхэг гүрэн үү?" нийтлэлийг та бүхэнд хүргэе. Та бүхэн энд дарж англи хэл дээр бичигдсэн жинхэнэ эхийг нь уншаарай


***


Монгол хөлбөмбөгийн дараагийн хүчирхэг гүрэн мөн үү?

Мартин Лютер Кингтэй адил Цахиагийн Элбэгдоржид ч гэсэн мөрөөдөл бий. Монгол улсын ерөнхийлөгчийн мөрөөдөл Кингийнхийг бодвол илүү энгийн бас илүү хачин жигтэй байж болох юм. Тэрээр газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-т бичигддэг хэрнээ ФИФА-ийн чансаагаар 183-т жагсах улсдаа 2050 оны ДАШТ-ийг зохион байгуулахыг хүсч байна. “Чи мөрөөдөж байх хэрэгтэй, магадгүй миний жич, гучийн хүүхдүүд Монголд болох ДАШТ-д тоглож байхыг би харах ч юм билүү.”

Монголын анхны коммунист биш ерөнхийлөгч болсноороо тэр боломжгүй мэт зүйлийг бодит болгосон ч дээрх асуудлыг арай л хатуу ажил гэдгийг мэдэж байгаа. Амьдрал шийдвэрлэхэд бэрх хэцүү асуудлуудаар дүүрэн байдаг, заримыг нь төрийн тэргүүн ч өөрчилж чаддаггүй.
Элбэгдоржтой тулгарсан хамгийн хэцүү асуудал, саад тотгор нь цаг агаар юм. Монголын зун халуун гэхдээ богинохон, харин өвөл нь удаан бас яс чичрэм хүйтэн. Улаанбаатарын жилийн дундаж температур 2,4 градус байдаг нь дэлхийн ямар ч нийслэлээс илүү хүйтэн гэсэн үг. Монголын хөлбөмбөгийн улирал ердөө 5хан сар үргэлжилнэ. Тийм сүртэй биш байж болох ч хиймэл зүлгэн талбайд хөрөнгө оруулалт хийж, хөлбөмбөгийн дүү нь болох 5 тоглогч талбайд тоглодог футзалын тоглолтыг хүлээн авах боломжтой заалны цогцолборыг бий болгох нь цаг агаарын асуудлыг шийдэж, одоогийн байдлыг өөрчлөх цорын ганц арга зам юм.

Бөх, сумо бас цэцэрлэгжүүлэлт
Монголын уламжлалт спорт нь бөх, байт харваа бөгөөд эдэнтэй харьцуулахад хөлбөмбөг нь харийн тоглоом юм. Монгол ФИФА-д ердөө 1999 онд элссэн бөгөөд 2,7 сая орчим хүн ам дунд нь ердөө 5000 гаруй л бүртгэлтэй хөлбөмбөгчид байдаг аж. Хамгийн том 2 хот болох нийслэл хот болон Эрдэнэтийн багууд л ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос лигийн аварга цолыг давамгайлан хүртэж байжээ.

Монголчууд Олимпийн наадмаас жүдо болон гар бууны төрлүүдээр медаль хүртэж байсан бөгөөд Японы сумогийн ашиг орлоготой ертөнцөд хамгийн сайн бөхчүүд нь болон мандаж байгаа хэрнээ үлгэр жишээ болохуйц ямар нэг хөлбөмбөгчин төрөн гараагүй л байна. Шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучид нь ердөө 6 гоолыг оруулсан довтлогч Ганбаатарын Төгсбаяр болон гоолддог хамгаалагч, багийн ахлагч Доноровын Лүмбэнгарав нар л байх.

Хэрвээ та гайхаж байвал энэ бүхнээс л чухам бичлэг маань эхэлсэн юм. Бямба гарагийн өглөө би аль шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч нь хамгийн бага гоол оруулсан байдгийг тодруулахаар шийдсэн юм. Турк болон Кайкосын арлын шигшээ багийн төлөө 4 гоолыг оруулсан Гавин Клинтон ФИФА-д бүртгэлтэй улсуудаас хамгийн бага гоол оруулсан мэргэн бууч нь одоогоор байна.

Г.Төгсбаяр болон Д.Лүмбэнгарав нар Монголын жижигхэн, хангалттай бүрэн зохион байгуулагдаж чадаагүй Премьер лигт тоглодог ч гэсэн гайхалтай нь Блэкберн клуб Төгсбаярыг сонирхож байгаа мэдээ гарсан нь юм. Тэр одоо 25 настай бөгөөд сүүлийн 2 жилд лигийнхээ мэргэн бууч /2009 болон 2010 онд 14 гоолыг тус тус оруулжээ/ болж байжээ. Тэгээд ч бүх зүйл боломжтой шүү дээ.

The Mongolians take one hell of a beating
Монголчуудыг хэн ч хэзээ ч томоохон тэмцээнд шалгарах багийн хэмжээнд авч үзэж байгаагүй ч хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй нь Номхон далайн эрэгт байрлах Америкийн эзэмшлийн Гуам хэмээх жижигхэн арлын шигшээд хожигдож байсан цорын ганц ФИФА-ийн гишүүн оронд тооцогддог аж.

Өнгөрсөн 3-р сард Монголын шигшээ Гуамд 1:0-ээр хожигдон дээрх “гутамшигт” ялагдлаа амссан нь Элбэгдоржийн мөрөөдөл биелэхэд ямар хол байгааг харуулсан юм. Гэхдээ Хөх Чононууд хэмээн дуудагддаг Монголын шигшээ баг АХХ-ны Челленж Цомын тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо Филипиний багтай энэ долоо хоногт тоглон эргэн ирэлтээ хийх боломжтой бөгөөд зочин баг нь спортын гэхээсээ илүү даарчихгүйн тулд 2 давхар өвлийн хөлбөмбөгийн өмсгөлтэй талбайд гарах болно.
/энэхүү нийтлэл нь 3-р сарын 15-ны өдөр бичигдсэн бөгөөд манай шигшээ баг Филиппиний багтай хараахан тоглоогүй байлаа/


Монголын нэг давуу тал нь /Польшоос 5 дахин том/ газар байж болох юм. Гэхдээ Элбэгдорж хөлбөмбөгийн талбайг эвдлэн сүйтгэж байгаатай тэмцэж байна. 2006 онд, rsssf.com-ийн мэдээлснээр Монголын лиг зохиогдоогүй бөгөөд түүндээ “2006 оны аварга шалгаруулах тэмцээн Монгол дахь цорын ганц хөлбөмбөгийн талбай засварт орж байгаа тул лигийн хэмжээнд явагдаагүй бөгөөд 2 шаттай 4 хэсэгт хуваагдан аваргаа тодруулсан болно” гэж бичжээ.

Лиг одоо хэвийн зохиогдож байгаа, гэвч 3 үе шаттай тун төвөгтэй хэлбэртэй зохиогддог. Клубүүдийнх нь тухай мэдээлэл тун ховор, Википедиад хүртэл байхгүй. Харин Lonely Planet-ийн уншигчдын тодорхойлсноор Наадмын цэнгэлдэхэд нь тоглолт үзэх нь Улаанбаатарт хийж болох зүйлсийн жагсаалтын 93-р байрт бичигджээ.

Талбайгаа хамгаалж чадахгүй байгаа нь яагаад ерөнхийлөгчийн мөрөөдөл сонсогдож байгаагаасаа илүү хоосон хуурмаг сонсогдож байгаагийн учир байж болох юм. Монгол улс уул уурхайн нөөцөөр баялаг бөгөөд үйлдвэр, дэд бүтцийн салбарт хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтаас бий болох эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь Монголд хөлбөмбөг хөгжихөд нэмэр болж болох юм. Хэрвээ ФИФА ДАШТ-ийг өмнө нь зохион байгуулж байгаагүй улсуудад эрхээ өгөх бодлогоо баримталсаар байх аваас Элбэгдоржийн ач гучийнх нь хүү 2050 оны ДАШТ-ийг эхлүүлж болох л юм.





FourFourTwo.com-оос орчуулсан А.Ундрал
CSPORTS TEAM
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Rooney » Mon Mar 21, 2011 3:48 pm

Aagii_03 wrote:Ажил хийдүүлж явсын, камерт өртөх вий гэж айгаад байсан айх хэрэггүй л байсым байна лдаа кк.

Өмнө нь хойд Солонгостой тоглосон тоглолтыг манай нэг найз бас ажилаа таслаад, дарга нартаа худлаа яричихаад үзсэн чинь маргааш нэг сайтан дээр Монголын далбаагаа барьчихсан аймаар орилж байгаа зураг нь томоор гарчихсан байсан. Дарга нар харчих вий гэж санаа нь их зовсон гэсэн. :ногоон:
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Sesame7 » Mon Mar 21, 2011 3:51 pm

энэ бразил 2014 урьдчилсан шатны азийн бүсийн тоглолтууд 6 ба 7 сард болох бололтой. азийн бүсийн багуудыг 3 ангилсан байна. эхний шатанд азийн бүсийн 30-с хойшхи багуудыг хооронд нь сугалаагаар тааруулаад нэг нэг тоглолт хийлгээд хожсон нь 2-р шатанд гэх мэтчилэн ... шалгараад явах юм байна. өшөө илүү үзмээр байвал ийшээ ороорой.. бас сайн хэлтэй нэг нь сайн орчуулаарай.. http://en.wikipedia.org/wiki/2014_FIFA_ ... ation_(AFC)
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Moza » Mon Mar 21, 2011 4:52 pm

Nepal
Bangladesh
Sri Lanka
Vietnam
Pakistan
Palestine
Timor-Leste
Macau
Chinese Taipei
Myanmar
Philippines
Laos

эд нарын нэгтэй таарах боломжтой юм бн... Одоо Макау-тай таарвал яах бол...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Mon Mar 21, 2011 6:58 pm

Moza wrote:Nepal
Bangladesh
Sri Lanka
Vietnam
Pakistan
Palestine
Timor-Leste
Macau
Chinese Taipei
Myanmar
Philippines
Laos

эд нарын нэгтэй таарах боломжтой юм бн... Одоо Макау-тай таарвал яах бол...


Timor-Leste
ФИФА ранк - 201
Энэ гаруудтай таарчихаасай.

Бас энэ жил лигээ жоохон эртхэн эхлээд явчихаасай

http://en.wikipedia.org/wiki/Timor-Lest ... tball_team
Гарууд бас баахан гадны нөхдүүдийг элсүүлж тоглуулах бодлого барьж эхлэх гэж байгаа юм байна даа.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Mon Mar 21, 2011 8:35 pm

Билгүүдэй wrote:
Г.Баяраа wrote:Шигшээ багийн довтлогч Төгсбаярийг Блекберн клуб сонирхож байгаа мэдээ байна

:aain: :sup: Гайхалтай. Гоё шүү. Ингээд дэлхийд данстай мэргэжлийн хэдэн хөлбөмбөгчидтэй болчиход манайхыг сонирхох хүний тоо бага багаар ч болтугай өснө. :mongol: Амжилт ТӨГСӨӨ


Авбал чи бид 2 шууд Блакбёрны фэн болно доо.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TraP » Mon Mar 21, 2011 11:06 pm

Монголын шигшээ багын дэмжигч эмээ

Image

Тоглогчдын нэгнийх нь ээж эсүүл эмээ нь байхдаа :mongol:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby rednasca » Mon Mar 21, 2011 11:12 pm

Афганистан, Камбожийн аль нэг нь сугалаанд орж мэдэх юм байна...
Гуам, Бутан оролцохгүй...
Бруней бандуулсан...
ингээд манайх ороод 14 баг 2 хуваагдаад үзэх нь дээ...
хөлбөмбөгийн бурхан тэнгэр хамгийн муу багийг нь тааруулаасай... ккк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby poseidon » Tue Mar 22, 2011 9:42 am

rednasca wrote:Афганистан, Камбожийн аль нэг нь сугалаанд орж мэдэх юм байна...
Гуам, Бутан оролцохгүй...
Бруней бандуулсан...
ингээд манайх ороод 14 баг 2 хуваагдаад үзэх нь дээ...
хөлбөмбөгийн бурхан тэнгэр хамгийн муу багийг нь тааруулаасай... ккк...


юу вэ? юу юм? :mongol:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6826
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby .boldoo. » Tue Mar 22, 2011 10:08 am

ДАШТ-ын хамгийн эхний шат
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Бээгий » Tue Mar 22, 2011 3:46 pm

Г.Баяраа wrote:Шигшээ багийн довтлогч Төгсбаярийг Блекберн клуб сонирхож байгаа мэдээ байна

:aain: Үнэxээр үнэн бол сайxан аа :D :mongol:
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby mig28 » Tue Mar 22, 2011 4:05 pm

Бээгий wrote:
Г.Баяраа wrote:Шигшээ багийн довтлогч Төгсбаярийг Блекберн клуб сонирхож байгаа мэдээ байна

:aain: Үнэxээр үнэн бол сайxан аа :D :mongol:

:aain: :-o :-o
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby CB » Tue Mar 22, 2011 4:43 pm

Хүн болгоны мэддэг ганц дуу санал болгочий (дараагийн тоглолт нь хэзээ ч юм :smile: )
Хэрвээ Монголыг дэмжиж байвал алгаа таш ( :-D :-D :-D )
Хэрвээ Монголыг дэмжиж байвал алгаа таш ( :-D :-D :-D )
Хэрвээ Монголыг дэмжиж байвал бие биерүүгээ инээмсэглээд
Хэрвээ Монголыг дэмжиж байвал алгаа таш ( :-D :-D :-D )

Хэрвээ Монголыг дэмжиж байвал бөмбөрөө нүд ....
Хэрвээ Монголыг дэмжиж байвал цангаа цохь ....
Хэрвээ Монголыг дэмжиж байвал нэрийг нь дууд (Монгол) ...
Хэрвээ Монголыг дэмжиж байвал уухай дуул (уухай) ...
гэх мэтээр үргэлжлүүлбэл.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby zigo » Tue Mar 22, 2011 4:51 pm

CB wrote:Хүн болгоны мэддэг ганц дуу санал болгочий (дараагийн тоглолт нь хэзээ ч юм :smile: )
Хэрвээ Монголыг дэмжиж байвал алгаа таш ( :-D :-D :-D )
Хэрвээ Монголыг дэмжиж байвал алгаа таш ( :-D :-D :-D )
Хэрвээ Монголыг дэмжиж байвал бие биерүүгээ инээмсэглээд
Хэрвээ Монголыг дэмжиж байвал алгаа таш ( :-D :-D :-D )

Хэрвээ Монголыг дэмжиж байвал бөмбөрөө нүд ....
Хэрвээ Монголыг дэмжиж байвал цангаа цохь ....
Хэрвээ Монголыг дэмжиж байвал нэрийг нь дууд (Монгол) ...
Хэрвээ Монголыг дэмжиж байвал уухай дуул (уухай) ...
гэх мэтээр үргэлжлүүлбэл.


Энэ нээрээ яаж л бол яаж хөрвөж болох санаа байна. Энэ дууг яагаад санасангүй вэ. :eek:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby boboZ » Tue Mar 22, 2011 4:54 pm

Одоо тэгээд дуулах гэж дахиад нэг жил хүлээх байхдаа..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby zigo » Tue Mar 22, 2011 5:05 pm

Лигийн тоглолтуудыг хамтдаа үзэж, багуудыг нь хувааж аваад дэмжицгээж байж болношд. Хасыг Челсигийнхэн, Эрчим, Хангарьдыг Ливер, МАНУ-гийнхан хувааж аваад, Хоромхонг Арсенал ч гэдэг юмуу байдлаар дэмжиж болношд. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby boboZ » Tue Mar 22, 2011 5:17 pm

Их л "түүхтэй" баг дэмжинэ шүү дээ.. Хамгийн түүх сайтай нь аль нь байна..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Moza » Tue Mar 22, 2011 5:18 pm

Хангарьд .... :eek:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Аагий » Tue Mar 22, 2011 5:21 pm

boboZ wrote:Их л "түүхтэй" баг дэмжинэ шүү дээ.. Хамгийн түүх сайтай нь аль нь байна..


:eek: :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby meesh » Tue Mar 22, 2011 5:21 pm

mig28 wrote:
Бээгий wrote:
Г.Баяраа wrote:Шигшээ багийн довтлогч Төгсбаярийг Блекберн клуб сонирхож байгаа мэдээ байна

:aain: Үнэxээр үнэн бол сайxан аа :D :mongol:

:aain: :-o :-o


Инээснийг асуу...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Tue Mar 22, 2011 5:30 pm

zigo wrote:Лигийн тоглолтуудыг хамтдаа үзэж, багуудыг нь хувааж аваад дэмжицгээж байж болношд. Хасыг Челсигийнхэн, Эрчим, Хангарьдыг Ливер, МАНУ-гийнхан хувааж аваад, Хоромхонг Арсенал ч гэдэг юмуу байдлаар дэмжиж болношд. хэхэ


Харин энэ ажлыг эхлүүлэе л дээ. Анхны хурал дээр л ярьсан, хүмүүс бүгд нааштай байсан.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Tue Mar 22, 2011 5:32 pm

boboZ wrote:Их л "түүхтэй" баг дэмжинэ шүү дээ.. Хамгийн түүх сайтай нь аль нь байна..


Танайд угаасаа Ливэр гээд үлгэр домогийн шувуу байдаг болохоор чинь Хангарьд гээд бас Монголын үлгэр домогийн шувууны нэртэй багийг хуваарилсан байгаа. :D
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Moza » Tue Mar 22, 2011 5:33 pm

Шигшээ багийн тамирчдын фэйсбүк хаягууд... /миний мэдэх/

http://www.facebook.com/profile.php?id=100001321477290 Цэдэнбал
http://www.facebook.com/profile.php?id=100001081803575 Гарьдмагнай
http://www.facebook.com/profile.php?id=100000975399135 Алтантулга
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Tue Mar 22, 2011 5:39 pm

Хангарьд - Ливэрпүүл
Улаанбаатар дээд сургууль - Арсенал
Эрчим - Барселона
Хараацай ба Улаанбаатар - Челси
Xоромхон - Интер
Мазаалай - Милан
Сэлэнгэ Прэсс - Манчестер Юнайтед
Xасын хүлгүүд - Реал Мадрид

гэдэг ч юм уу хуваагаад авчихвал.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron