Page 75 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 08, 2016 5:52 pm
by Отгоо
Авч явах хүмүүсээ зарласым боловуу???

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 09, 2016 8:10 am
by Moza
Ийм байна.

1. Б.Ариунболд 'GK' /Эрчим/
21. Б.Батсуурь 'GK' /Дорнод/
3. Д.Төрбат /Хоромхон/
4. О.Оюунбаатар /Хоромхон/
24. М.Жансерик /Дэрэн/
20. Г.Билгүүн /Эрчим/
8. Ц.Энхжаргал /Эрчим/
28. Б.Эрхэмбаяр /Эрчим/
27. Г.Төгөлдөр /Эрчим/
5. Б.Гарьдмагнай 'C' /Дэрэн/
16. Ж.Сүндорж /Эрчим/
9. Э.Пүрэвдорж /УБ Унаганууд/
18. М.Төгөлдөр /Эрчим/
14. О.Баяржаргал /Улаанбаатар/
19. Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/
13. Л.Мөнгөншагай /Улаанбаатар сити/
7. Ц.Энхтөр /Эрчим/
11. Г.Батбилгүүн /Эрчим/
12. Б.Даваажав /Эрчим/
6. Н.Наранболд /Хоромхон/
26. А.Мөрөн /Сэлэнгэ Пресс/
29. Ц.Төмөр-Очир /Дэрэн/
15. С.Гал-Эрдэнэ /Эрчим/

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 09, 2016 1:17 pm
by rednasca
юунд явах гээд байна?...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 09, 2016 1:51 pm
by bilguun11
Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд оролцоно

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 09, 2016 3:15 pm
by Moza
https://en.wikipedia.org/wiki/2017_EAFF_East_Asian_Cup

20 хоног л үлдсэн юм биз дээ. Энэ нээрээ 10-хан оролцогчтой тэмцээн юм байж 3 шат дамжлагатай байх юмаа. 2 байхад яг тохироно доо уул нь.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 09, 2016 3:23 pm
by bilguun11
Багуудынх нь түвшин аймаар зөрүүтэй юм чинь энэ ч бараг дээр биздээ. Манайх, удахгүй Марианы арлууд нтрдээ ч алуулдаг болох байх даа

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 09, 2016 4:32 pm
by bilguun11
Эхний хуудсуудыг уншлаа. Тэр үед хүмүүс манай шигшээгийхэн залуухан сайхан ирээдүй байна нтр гээл бичиж байж :ногоон: . Тэгсэн одоо байж байгааг нь бараг л чансааны адагт байна шд

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 10, 2016 1:20 am
by Sesame7
Азидаа 46 багаас хамгийн сүүлд байгаа. Энэ Марианы аралаа ч нэг юм хожих байх. Эд нар нь гол нь Фифа д бүртгэлгүй болохоор чансааны оноо авахгүй. Тэгэхээр Тайвань Макао 2-г заавал хожих хэрэгтэй. Тэгж байж 180 луу орох байлгүй дээ. Нээрээ АХХолбоо сорилгод эхний шатанд мултарсан Пакистан, Шри Ланка, Балба, Макао, Брунэй тэгээд манай Монгол энэ 6 улсын дунд жижиг тэмцээн ирэх жилээс зохиох мэдээ гарсан байсан. Аштай юу даа хахаха

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 10, 2016 9:07 am
by chegevara
Хоромхоны Улсааг шигшээд дуудчихгүй, Монголын үзүүш муутай, хатуу лигийг чимж байгаа цөөхөн тоглогчдын нэг. Бас FC Улаанбаатарын ахлагч Чинзориг байна. Эрчимын тоглогч нар хэдэн легионерууд нь байхгүй болохоор ямар тоглолт үзүүлэхийн бол доо.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Jun 10, 2016 9:24 am
by Noc
Нөгөө Гандэлгэр одоо хаана юу хийж яваа вэ? Сураг ажиг байна уу?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Jun 20, 2016 9:26 am
by bilguun11
Сая хагассайнд легионерүүдтэй тоглож 3-3 аар тэнцлээ. Мөнх-Эрдэний гоол отон байсан даа бараг. Агуулгын хувьд манайх муу байсан. Мөрөн саяхан заалнаас гарч ирсэн болохоор их л нухсан хүн. Шигшээ саяхан цугласан болохоор ч тэр үү хоорондын ойлголцол их сул санагдсан. Сүүлд Даваажав, Мөнх-Эрдэнэ 2 гарч ирээд хагасууд дажгүй ойлголцож байгаа харагдана лээ. Эхний үед Наранболд Хоромхондоо тоглож байгаам шиг л баахан уралдаж гүйгээд нөгөөдүүл нь ч байнга тийм лонг пасс өгөөд утгагүй л байлаа. Гуамд очоод хэцүүхэн л санагдсан даа. Энэ хагассайнд дахиад тоглоно тэрийг нь дахиад л үзнэ дээ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jun 21, 2016 10:10 am
by Отгоо
bilguun11 wrote:Сая хагассайнд легионерүүдтэй тоглож 3-3 аар тэнцлээ. Мөнх-Эрдэний гоол отон байсан даа бараг. Агуулгын хувьд манайх муу байсан. Мөрөн саяхан заалнаас гарч ирсэн болохоор их л нухсан хүн. Шигшээ саяхан цугласан болохоор ч тэр үү хоорондын ойлголцол их сул санагдсан. Сүүлд Даваажав, Мөнх-Эрдэнэ 2 гарч ирээд хагасууд дажгүй ойлголцож байгаа харагдана лээ. Эхний үед Наранболд Хоромхондоо тоглож байгаам шиг л баахан уралдаж гүйгээд нөгөөдүүл нь ч байнга тийм лонг пасс өгөөд утгагүй л байлаа. Гуамд очоод хэцүүхэн л санагдсан даа. Энэ хагассайнд дахиад тоглоно тэрийг нь дахиад л үзнэ дээ


Яг авч явах 18 хүнээ зарласым боловуу???

Noc wrote:Нөгөө Гандэлгэр одоо хаана юу хийж яваа вэ? Сураг ажиг байна уу?


Герман явах гээд бэлдэж байгаа гэсийшд

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Jun 21, 2016 3:44 pm
by Noc
Отгоо wrote:
bilguun11 wrote:Сая хагассайнд легионерүүдтэй тоглож 3-3 аар тэнцлээ. Мөнх-Эрдэний гоол отон байсан даа бараг. Агуулгын хувьд манайх муу байсан. Мөрөн саяхан заалнаас гарч ирсэн болохоор их л нухсан хүн. Шигшээ саяхан цугласан болохоор ч тэр үү хоорондын ойлголцол их сул санагдсан. Сүүлд Даваажав, Мөнх-Эрдэнэ 2 гарч ирээд хагасууд дажгүй ойлголцож байгаа харагдана лээ. Эхний үед Наранболд Хоромхондоо тоглож байгаам шиг л баахан уралдаж гүйгээд нөгөөдүүл нь ч байнга тийм лонг пасс өгөөд утгагүй л байлаа. Гуамд очоод хэцүүхэн л санагдсан даа. Энэ хагассайнд дахиад тоглоно тэрийг нь дахиад л үзнэ дээ


Яг авч явах 18 хүнээ зарласым боловуу???

Noc wrote:Нөгөө Гандэлгэр одоо хаана юу хийж яваа вэ? Сураг ажиг байна уу?


Герман явах гээд бэлдэж байгаа гэсийшд


Баруунд тоглодог нэг ч гэсэн мэргэжлийн тоглогчтой болчих юмсан тээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 22, 2016 3:44 pm
by Отгоо
Гарьдааг хасчихсан бололтой

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Jun 22, 2016 6:35 pm
by mn_rocisky
Харин энэ юу болов? Хасах нь ч хассан байна юм шиг байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 23, 2016 9:39 am
by Отгоо
Өөрөө тоглохгүй гээд явсым байналээ... Одоо 20 хүн байгаа хагассайны нөхөрсөгийн дараа 2-г нь хасах байх... Ямартай ч одоо бол Эрчимийн хэдээс хүн хасагдахгүй биз, Дэрэнгийн казак хүү нэгэнтэй хамт нь л жийгдэх болуудаа...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 23, 2016 9:46 am
by meesh
Өмнөх тоглолтыг үзэж байхад 16, 11 дугаартай Эрчимийн хоёр их л тааруу харагдсан. Яг тэр байрлал дээр Хангарьдын Гату, эсвэл Гарьдаа мэтийн нөхөд баймаар. Гарьдаа уг нь энэ жил Сербийн дор бэлтгэл хийгээд хамгийн формтой, бэртэлгүй байгаа юм гэсэн шт. Таарамжгүйгээс болж тоглохгүй гэсэн байх өө.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:34 pm
by meesh
Тоглолт эхлэсэн байна. Ариунболд нэг хаалттай цохилт сэйв хийлээ.

https://eaff.com/competitions/eaff2017r1/

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:36 pm
by meesh
Ярианууд нь сайхан сонсогдож байнаа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:40 pm
by Funky
за Пеналт

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:41 pm
by Барнаба
Гоаллллл.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:41 pm
by meesh
Баяржаргал хийлээ. Гоё гоё.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:43 pm
by Funky
Манайхан гэхдээ ард зүгээр л урагш цөлөнгүүт гоё гоё гээд байх юм хэхэ
Саяны пен болдог шиг гоё довтолгоо явуулж болохоор байхад бүх бөмбөгөө урагш цөлөөд байхын

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:47 pm
by meesh
Штанг аварлаа. Яаая наана пасс хаяж байгаа нөхрийг сул орхих юм алдахаа шахлаа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Jun 30, 2016 12:48 pm
by Saiza
Энэ зүүн хамгаалагч нь хэн бээ. ерөөсөө очихгүй кросс хаяуулаад бхын.
сая хаалгач бас үсэрдэггүй ээ