Mill-House AVATAR

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

Mill-House AVATAR

Postby Savior » Sat Apr 02, 2011 3:05 pm

Сагсан бөмбөгийн хэлхээ ТББ, Милл Хаус компанийн АВАТАР баг
Savior
 
Posts: 10
Joined: Sat Apr 02, 2011 2:55 pm
Location: Монгол

Re: Mill-House AVATAR

Postby hosko » Sun Apr 03, 2011 7:44 pm

Mill-House гэж ямар чиглэлээр ү/а явуулдаг компани вэ?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15213
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Mill-House AVATAR

Postby meesh » Sun Apr 03, 2011 7:48 pm

Гурил хийдэг үйлдвэр биддээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Mill-House AVATAR

Postby Savior » Mon Apr 04, 2011 11:18 am

Тийн Гурилын үйлдвэр. Женкогийн охин компани юм гэсээн.
Savior
 
Posts: 10
Joined: Sat Apr 02, 2011 2:55 pm
Location: Монгол

Re: Mill-House AVATAR

Postby bure » Tue Apr 05, 2011 2:43 pm

Xуучин Генералууд багт тоглож байсан Ж.чинзориг эзэн юм бна лээ.
bure
 
Posts: 676
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Mill-House AVATAR

Postby meesh » Thu Apr 07, 2011 6:14 pm

Лэрри А. Сентено: Би Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө энд байгаа
Нийтэлсэн: ShuuD.mn (2011-04-07)

Nissan premier лигт энэ жилээс эхлэн гурван легонер тамирчидаар хүчээ сэлбэн лигийн шилдэг тоглогчидыг эгнээндээ нэгтгэсэн "MILL HOUSE" компани "АВАТАР" багийн дасгалжуулагч Лэрритай хэдэн хором ярилцсаныг уншигчид та бүхэндээ хүргэж байна.

- Бага насныхаа талаар ярина уу? Ямар хүүхэд байсан бэ?
- Багадаа би их хөдөлгөөнтэй, нийтэч хүүхэд байсан.

- Сагсан бөмбөгөөр хэдэн настайдаа хичээллэж эхэлсэн бэ? Анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
- Энэ спортоор хичээллэх болсон шалтгаан гэвэл намайг бага байхад ээжид минь угаах хувцасаа хийдэг том сав байсан юм.Тэр савруу би элсний волейболын бөмбөг шидэж тоглодог байсан. Тэгээд телевизороор сагсан бөмбөгийн тэмцээнийг үзээд сагсан бөмбөг гэдэг спортыг сонирхож эхэлсэн. Анх 10 настайгаасаа эхлэн тоглож эхлээд 1998 оноос мэргэжлийн сагсан бөмбөгийн талбарт хүчээ сорьж эхэлсэн дээ. Манай гэр бүлийнхэн спортод их дуртай учир намайг сагсан бөмбөгөөр хичээллэхэд дэмждэг байсан. Миний өндөр өвөг эцэг бейсбол тоглодог байсан болхоор гэр бүлийнхэн нь бэйсболд их дуртай. Манай Пуартэрико хотын хамгийн том стадион өндөр өвөг эцгийн нэрээр нэрлэгдсэн байдаг.

- Монголд ирж тоглох болсон шалтгаан юу вэ? Анх лигт тоглоход ямар санагдаж байв?
- МУГТ Шаравжамц миний найз Ron-той Америк-д уулзаж сагсан бөмбөгийн талаар ярьж байсан тэр яриа намайг их татсан. Үндсэндээ намайг Монголд юу авчирсан бэ? гэхээр сагсан бөмбөг л авчирсан. Би Монгол тоглогчдын ур чадварын талаар ойлголтгүй байсан. Анх ирээд “Баянзүрх Буллс” багт тоглоод Монголын тамирчдын өрсөлдөх, ур чадвар маш их гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээд монголд аж төрөөд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байдаг.

- Таны бодлоор энэ жилийн лиг ямар болж байна вэ?
- Энэ жилийн лигийн зохион байгуулалт нь өмнөх жилүүдийг бодвол сайжирсан гэж би дүгнэж байгаа. Багуудын хувьд өөрсдөө ур чадвараа ахиулах тал дээр их зүйл хийсэн байна.

- Гадаадын тамирчидтай харьцуулахад Монголын тамирчдын ур чадвар ямар түвшинд байна вэ?
- Ур чадварын хувьд туйлийн их урт удаан зам байна. Гэхдээ одооны үеийнх шиг нь сагсан бөмбөгийн спортын хөгжлийг энэ эрчээр нь авч явбал 10-15 жилийн дараа Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай багууд гарч ирнэ гэдэгт би итгэж байгаа.

- Гадаадад сагсан бөмбөг ямар системээр хөгжиж байна вэ? Манай оронд юунаас болж хөгжил удаан байна вэ?
- Гадаадад хүүхдийг бага наснаас нь эхэлж маш их бэлтгэл сургалтанд тууштай, системтэйгээр хамруулж байна. Үүнээс гадна сагсан бөмбөгийн спортод маш их хөрөнгө оруулалт хийж, удирдлага зөв хангаж өгч байна. Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болохын тулд юуны өмнө хүн өөрийн цагаа зарцуулж, цагаараа хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Бас санхүүгээр хөрөнгө оруулалт хийж өгөх тэгсэн цагт сагсан бөмбөг хөгжинө. Аливаа нэгэн хөрөнгө оруулалт хийхдээ сайн үр дүн гараасай гэж хийдэг шүү дээ, тэгэхээр хүсэл эрмэлзэлгүй хөрөнгө оруулалт үр дүнгүй.

- Монголын тамирчдын сул болон давуу талууд, өөрийн чинь бодлоор.
- Давуу тал нь тамирчид өөрсдийгөө тамирчин гэдэг утгаараа өөртөө итгэлтэй хүсэл эрмэлзэлтэй тоглож байгаа нь том давуу тал.Сул тал нь талбайд гарсан тоглогчид би биедээ итгэдэггүй, тоглолтын үед цаг үеэ олсон шуурхай, зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна.

- Хоёр лигионер тоглогч талбай дээр гаргаж тоглуулах дүрэм танай багын тактикт хэр нөлөөлж байна вэ?
- Энэ дүрэмд орсон өөрчлөлт манай багийн хувьд бол маш их давуу тал болсон. Манай багийн Монгол тамирчид Америкийн тамирчидтай хамтарч тоглоод, тэдгээрийн ур чадвараас суралцаад, хоорондоо хамтран ажиллаж байгаа явдал бол бусад багт үлгэр дууриалал болох болов уу. Яваандаа бусад багууд гадаадын легионер тамирчидыг авчиран тоглох нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд нааштай нөлөөтэй гэж бодож байна.

- Тоглолтын шүүлтийн талаар ярина уу?
- Шүүлтийн талаар сайжруулах их олон зүйл байгаа гэж бодож байна. Шүүгчдийн гаргасан шийдвэр хууль шиг мөрдөгдөх ёстой. Ур чадварыг нь сайжруулах тал дээр их зүйл хийх хэрэгтэй. МСБХ-ноос гадаадын шүүгчдийн урьж авчирч Монголын шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авах гэж байгаа нь нааштай зүйл гэж бодож байна.

- Play off-д үлдэх боломж байгаа юу? Өрсөлдөгч багийн талаар?
- Би багаа бүрдүүлсэн гол зорилго бол Play off-д үлдэх зорилготой байсан. Одоо тоглож байгаа шигээ энэ эрчээрээ тоглох юм бол Play off-д үлдэнэ гэсэн итгэл, найдвар байгаа.Play off-д гараад тоглохдоо өрсөлдөгчидөө заавал хожино, тэгээд энэ жилийн лигийн аварга болно гэсэн бодолтой байгаа.

- Бидэнтэй хэдэн хором ярилцсан таньд баярлалаа. Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хийж буй үйл ажиллагаанд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
- Юуны өмнө миний болон багийнхны минь Монголын сагсан бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хийж байгаа ажил үйлсийг дэмжиж байдаг “Атар” гурилыг үйлдвэрлэдэг “MILL HOUSE” компани хамт олонд баярлсанаа илэрхийлмээр байна. Би Монголд долоон сар амьдарсан. Надад Монгол орон, ард түмэн нь ч гэсэн таалагддаг. Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэрээ оруулах болно. Миний Монголд байгаа учир шалтгаан бол энэ гайхамшигтай сайхан орон, элэгсэг дотно, сайхан хүмүүстэй тийм учраас би Монголд байх дуртай.

Овог нэр: Лэрри А. Сентено
Төрсөн он сар өдөр: 1975.01.18
Өндөр жин: 185см, 89кг
Хобби: Ном унших
Ам бүл: Эхнэр хүүгийн хамт амьдардаг
Эрхэлдэг ажил: "Баскетбол линк" ТББ гүйцэтгэх захирал

Ярилцсан: С.Дуламсүрэн
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Mill-House AVATAR

Postby meesh » Thu Apr 07, 2011 6:15 pm

Энэ лигт чинь одоо нэг л лигионэр талбай дээр тоглоно гэсэн дүрэмтэй байсан юм уу одоо 2 болсон гэнэ үү...Балай дүрэм байна уу үгүй юу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Mill-House AVATAR

Postby Адмирал » Thu Apr 07, 2011 6:18 pm

Өчигдөр Харцагад алуулаад байсан уу...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7344
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Mill-House AVATAR

Postby hosko » Thu Apr 07, 2011 6:36 pm

meesh wrote:Энэ лигт чинь одоо нэг л лигионэр талбай дээр тоглоно гэсэн дүрэмтэй байсан юм уу одоо 2 болсон гэнэ үү...Балай дүрэм байна уу үгүй юу?


Харин ч зүгээр ш дээ... Гаднаас бас олон нөхдүүдийг ирэхийн хэрээр бас л тодорхой хэмжээгээр юм сураад л байна...

Аан харин тэр наадамд л эрлийз морь уралдах нь харин жаахан онцгүй... ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15213
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Mill-House AVATAR

Postby meesh » Thu Apr 07, 2011 6:47 pm

Ирсэн бол тэгээд бүгдийг нь л тоглуулах хэрэгтэй шт тэгж байж илүү сурах байлгүй дээ...Харин тэр адуу бол биш ээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Mill-House AVATAR

Postby hosko » Thu Apr 07, 2011 6:48 pm

хаха... За тэгвэл чи тэр адуун дээр ямар бодолтой байдаг вэ? :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15213
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Mill-House AVATAR

Postby meesh » Thu Apr 07, 2011 6:51 pm

Дээр бичсэн л байна шт тэр бол бишээ гээд...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Mill-House AVATAR

Postby Saiza » Thu Apr 07, 2011 11:56 pm

meesh wrote:Энэ лигт чинь одоо нэг л лигионэр талбай дээр тоглоно гэсэн дүрэмтэй байсан юм уу одоо 2 болсон гэнэ үү...Балай дүрэм байна уу үгүй юу?

талбай дээр 50иас дээш хувь нь гадаад иргэн бх боломжгүй шт ... Хятад ч гэсэн тийм дүрэм бгашт
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17569
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Mill-House AVATAR

Postby meesh » Fri Apr 08, 2011 10:16 am

Нэгэнт ирчихсэн бол тоглуулах л хэрэгтэй шт айгаад байх юу байсан юм...Гарааны тавын гурав байхад яахав дээ уг нь...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Mill-House AVATAR

Postby Savior » Sun Apr 10, 2011 1:17 am

АВАТАР багт бас нэг хар тоглогч ирж байгаа гэнэ. Плэй офф эхлэхээр тоглох юм байх. 2,7 фут нэлээн хөдөлгөөньэй л гар юм шиг байна лээ.
Savior
 
Posts: 10
Joined: Sat Apr 02, 2011 2:55 pm
Location: Монгол

Re: Mill-House AVATAR

Postby WALCOTT » Sun Apr 10, 2011 1:41 am

raphael harris гээд энэ залуу



http://www.youtube.com/watch?v=1TREykKwAo4
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Mill-House AVATAR

Postby Savior » Mon Apr 11, 2011 11:28 pm

Аватараас Алл старт Сэдбазар, Өрнүүнбилэг, Жефри, Сэргэлэн нар орохоор болжээ. Дашрамд хэлэхэд Алл стар энэ хагассайнд буюу 4 сарын 16 нд болох юм байна.
Savior
 
Posts: 10
Joined: Sat Apr 02, 2011 2:55 pm
Location: Монгол

Re: Mill-House AVATAR

Postby Batuka00 » Tue Apr 19, 2011 12:09 pm

4 нь гадны тоглогч тоглож болно гэж байснаа өөрчлөөд 3 болгосон чих шиг санаснаараа дүрмээ өөрчлөөд байж уг нь болохгүйл юм байгаамдаа. 4 байлаа гд ялгаа бхгүйдээ.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Mill-House AVATAR

Postby Aagii_03 » Tue Apr 19, 2011 12:16 pm

Энэ Ларри ер нь дасгалжуулагч мөн юм уу кк. Өчигдөр л тоглолтыг нь үзлээ. Бараг д нэг ч байршсан, олигтой комбинацтай довтолгоо харагдсангүй. Тоглогчдын хувийн ур чадвараар л яваад байх шиг. Уг нь нухчихаасай гэж их харсан, Сэдээ тэгээд л нөгөө зөрдгөөрөө зөрөөд сүүлийн мөчид алаад хаячихын. Доржоогоо гаргачихаад нэг ч суллаж шидүүлэхгүй юм. Хас эсрэгээр оноо ойртоод ирэх үед Бадрах, Мөнхболд, Отгонмөнх гээд л хэн нэг нь сул гараад л 3 оноо
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6674
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Mill-House AVATAR

Postby Batuka00 » Thu Apr 28, 2011 9:58 pm

За түрүүл түрүүл
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Mill-House AVATAR

Postby Mike Bibby » Thu May 05, 2011 7:17 am

Хоёр дараалан Харцагуудад хожигдчихлоо гэж. Тэд ч хэрэгтэй үед хэрэгтэй тоглолт хийдэг Легонерууд байналээ дээ.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1726
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Mill-House AVATAR

Postby khasar » Sat Jun 18, 2011 12:19 am

аватар багт сээгий гээс арай ухаалаг холбогч хэрэгтэй шд

сээгий чинь тэгээл залаад эхлэхээрээ тэнэгтээд алга болчихдог оо гэж. дээр нь шидэлт нь тоглолтын үед орж байхыг нь бий л лав санахгүй байна.

тэр харууд нь яахав сайн сайн. өө тэр нэг доржоо билүү халаалтын шидэлттэй тоглогч байнаа. тоглолтонд олигтой оноо авсаныг бас л мэдэхгүйн байна.
User avatar
khasar
 
Posts: 30
Joined: Fri Jun 17, 2011 11:58 pm
Location: UB

Re: Mill-House AVATAR

Postby Bulga » Mon Jul 18, 2011 7:50 pm

АВатар Азгүй тхдээ дараа жил энэ бүрэлдхүүнээрээ тогловол зоолттой аварга авна
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Mill-House AVATAR

Postby Bulga » Mon Jul 18, 2011 7:53 pm

Нэг үее бодвол харууд ирээд багууд ч чангараад бас дээд лиг сонирхолтой болжээ одоо МСБХ улам олон ажилуудыг хиййх хэрэгтэй
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Mill-House AVATAR

Postby Batuka00 » Thu Jul 21, 2011 12:53 pm

Жэфри ТЛЖ13т тоглох болсон гд бнлээ бас коллэйжэд хамт тоглож бсан нэг нөхөр нь цуг тоглоно гэсэн. Аватар харин өөр арай илүү тоглогчид авчирна гд байгаа. Бүр л сонирхолтой болох гд бндаа
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Next

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest