Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

Аль холбоог нь дэмжиж байна вэ?

1. МСБХ - Тамир, Оргил, Мандуул
9
50%
2. МҮСБХ - Эрдэнэ, Тулга, Төгсжаргал
9
50%
 
Total votes : 18

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby meesh » Thu Mar 17, 2022 1:02 pm

Шуурхай!
МУГД О.Баярцогт багш Дээд лигийн Алдар Танан Гарьд багт албан ёсоор нэгдлээ.
Монголын сагсан бөмбөгийн ертөнцийг донсолгох хамгийн том мэдээг та бүхэнд дуулгаж байна. Шинэ аялалдаа гарлаа, ирэх жилийн ЛИГ-н дуулиан шуугианы эхлэл болог ээ!
О.Баярцогт дасгалжуулагчийн хувьд Монголын сагсанд 30 гаруй жилийг тоглогч дасгалжуулагчаар өнгөрүүлэхдээ лигийн 7 удаагийн АВАРГА, 4 дасгалжуулагчаар, 3 тамирчнаар хүртсэн өнөө цагийн хамгийн алдартай дасгалжуулагч ийнхүү Алдар Танан Гарьд багт нэгдэж байна.
Хасын Хүлэгүүд, 23 Стормс, Этүгэн Ирвэсүүд, Танан Гарьд гэсэн замнал нэмэгдэж байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Thu Mar 17, 2022 1:19 pm

Saiza wrote:С: Энхбаатар, Дэлгэрням, Цэрка
PF: Билгүүн, Энхбаясгалан
SF: Дөлгөөн, Дөлгөөнмөрөн
SG: Санчир, Ананд, Эрдэнэцогт
PG: Энхийн-Од, Сэргэлэн

Цэнгүүнбаяр гэмтчихлээ.
Баттөр уг нь гоё бга. Цэркаг үлдээгээд явж болох.


Sent from my 21091116C using Tapatalk
Энэ дээр Цэркаг үлдээгээд Уурхайчид Ган-Эрдэнэ дээр юм уу даа.

Sent from my 21091116C using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby kayo » Thu Mar 17, 2022 1:48 pm

Цэрка төвд хэрэгтэй, хамгаалалт сайтай, Дэлгэрмөрөн, Энхбаясгалан хоёр харин яг адилхан тоглолттой, нэгийг нь үлдээсэн нь дээр байхаа, оронд 3-н нэг шидэгч хэрэгтэй. Цэнгүүнбаяр 6н сар гэхэд ирчих байлгүй дээ, үгүй гэвэл Мөнхтүвшин, Мөнхболд, Азбаяр нарын нэгийг авж явмаар юм уу, залуу шидэгч ер санаанд орж ирэхгүйн. Манайх гадагдагшаа тоглохоор нуруу яалтчгүй намдаад шидэж л тоглодог болохоор нэг сайн шидэгч хэрэгтэй.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Гансүх » Thu Mar 17, 2022 2:10 pm

Цэрка хамгаалат сайн биш ш дээ.
Санчир, Билгүүн, Ананд, Эрдэнэцогт, Энхийн-Од, Сэргэлэн гээд 3-с шидэх хүн олон байна өө.
Дөлгөөнмөрөн, Энхбаясгалан 2 бол самбар сайн авдаг дундын найдвартай шидэлттэй залуучууд авч явах л хэрэгтэй.
Уурхайчдын Ган-Эрдэнэ харин бацаан гэхэд догь суучихсан тоглогч байна лээ. Америкт бас хэсэг тоглоод байсан. Сандрал багатай, клач шидэлттэй, оролттой бас хөөрхөн шазруун гар байна лээ.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby kayo » Thu Mar 17, 2022 3:54 pm

Цэрка сайн шдээ, төвд том биетэй хамгаалалт сайн. 3с яг найдвартай хүн хэцүү л харагдаж байна даа, Сэргэлэн, Энхийн-Од бол холбогчид аваад шиддэг улсууд биш. Санчир, Билгүүн, Эрдэнэцогт, Ананд бүгд л шидэгч гэхээсээ илүү орж тоглодог улсууд байна. Яг 3 дээр зогсож байдаг, шууд аваад шиддэг хүн бол харагдахгүй л байна. Ананд 3х3 дээр шидэгч хийдэг, 5 дээр бол нэлээн орж тоглох юм байна лээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Fri Mar 18, 2022 2:48 pm

Catch and shoot ээр бол Санчир, Эрдэнэцогт хоёр хамгийн сайн нь бна шт ээ лигт.

Азаа, Мөнхболд хоёр уг нь сайн шиднэ гэхдээ удаан, хамгаалалт муу учир ямар я хэрэггүй ээ.

Бас тэр нэг хамгаалдаг нөхөр хэрэгтэй гээд бгааг ер ойлгохгүй бгаан. Г.Билгүүн, Мэндбаяр, Батзолбоо, Болдбаатар нтр ийн нэг байх ёстой жхшиг.
Эд нар ОУд очоод үнэндээ намдана.
Оронд нь Дөлгөөнмөрөн хамаагшй өндөр мөртлөө үүргийг нь хангалттай хийчихнэ гэж харж бга шүү.

Цэрка дээр харин сэлгээнээс өндөр хүн хэрэгтэй гэхдээ оронд нь хасчих хүн бхгүй болчих гээд бх шиг.



Sent from my 21091116C using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Гансүх » Fri Mar 18, 2022 3:44 pm

Болдог бол Одгийг тоглуулчих юмсан. Одоо ч Цэрка энэ тэрээс илүү байгаа дөө.
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby meesh » Mon Mar 21, 2022 11:09 am

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Tue Mar 22, 2022 4:28 pm

meesh wrote:Image

Худалдаа, ШУТИС 2оос л байна уу даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Fri Apr 08, 2022 4:34 pm

Солонгосын иргэн болсон Н.Батбаярыг шигшээд дуудсан байх юм.
Монголын шигшээд тоглолт хийсэн болохоор одоо бас болох юм бхдаа

Ороод ирвэл ч гоё доо

Sent from my 21091116C using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Fri Apr 08, 2022 4:49 pm

Хамгийн ойрын тоглолт хэзээ билээ
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Fri Apr 08, 2022 7:24 pm

Монгол улсын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд дараах 20-н тоглогч дуудагджээ

1. Д. Дэлгэрням
2. О. Энхбаатар
3. А. Ананд
4. А. Энхбаясгалан
5. Д. Дөлгөөнмөрөн
6. Г. Баттөр
7. О. Эрдэнэцогт
8. А. Тэмүүжин
9. Б. Болдбаатар
10. Э. Цэрэнбаатар
11. Э. Дөлгөөн
12. Т. Санчир
13. О. Сэргэлэн
14. Б. Билгүүн
15. Т. Ууганбаяр
16. О. Очирбат
17. Ц. Азбаяр
18. Н. Батбаяр
19. Ш. Энхийн-Од
20. Г. Насанжаргал

Ахлах дасгалжуулагчаар О. Баярцогт
Туслах дасгалжуулагчаар Д. Пүрэвдорж, Ц. Чинзоригт, Ч. Ижилболд

Шигшээ баг 2025 оны азийн аваргын урдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнд 5/31-нээс 6/5-ны хооронд Шри Ланк улсын Коломбо хотод D хэсэгт тоглоно.


Sent from my iPhone using Tapatalk
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Sat Apr 09, 2022 8:42 am

За маргаан ч эхлэх нь дээ

Sent from my 21091116C using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby kayo » Mon Apr 11, 2022 10:11 am

Ер нь л яригдаж байсан улс байна, гэхдээ яг тэмцээнд чинь 20 биш 12н хүн явдаг байхаа, Тэмүүжин, Ууганбаяр, Очирбат, Насанжаргал энэ тэр хасагдах байх даа, Насанжаргал уг нь их гоё шиддэг залуу, даанч намхан юмдаа. Баярцогтын баг эхний тойргоос хасагдсан гээд нөхрийг шигшээд дуудахгүй гээд байх шиг байсан дахиад ахлахаар болчихвуу, Ижилболдыг дуудсан нь харин яамай.

Батбаяр их гоё шиддэг залуу байсан, одоо хэр болсон юм байгаан, Ананд шиг тоглолттой санагддаг.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Tue Apr 19, 2022 10:51 am

Сайхан төвтэй болж байгаан бишүү.
Эсвэл гадаа тоглодын болов уу
Image
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Tue Apr 19, 2022 11:02 am

Тайванд байгаа Баясгалан Тайваны дээд лигийн багуудаас урилга авчээ.
Гэрээний дүн нь жилийн 200 сая аас эхэлж байгаан байна.
Тэндээ удаан тоглох нь дээ.
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Mon Apr 25, 2022 12:36 pm

Шигшээгийн бэлтгэл гээд тэгсэн ерөөсөө 3х3-нхан харагдахгүй юм.

Мэдэж бгаа юм хум байна уу
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Mon Apr 25, 2022 12:40 pm

3x3 ийнхан 3x3 ийн бэлтгэлдээ гарлаа гэсэн стори этр хийгээд байгаагүй юу?
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Tue Apr 26, 2022 8:54 pm

өнөөдрийн шигшээгийн цугларалт нь юу болсон болдоо
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Fri Apr 29, 2022 9:19 am

fond wrote:3x3 ийнхан 3x3 ийн бэлтгэлдээ гарлаа гэсэн стори этр хийгээд байгаагүй юу?

Тийм болж таарсаан. Дэк, Энхбаатар байхгүй болохоор төвдөө сул байналээдээ
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Fri Apr 29, 2022 1:12 pm

За аль 12 ийг сонгох вэ?
Image
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby Saiza » Fri Apr 29, 2022 1:20 pm

Би бол ингэж сонгох л юм байна. Баттөрийн оронд нэг залуу холбогч байж болно. Ган-Эрдэнэ, Баясгалан ч юм уу

С: Цэрка, Очирбат, Отгонжаргал
PF: Билгүүн, Энхбаясгалан
SF: Дөлгөөнмөрөн, Батбаяр
SG: Санчир, Эрдэнэцогт
PG: Энхийн-Од, Сэргэлэн, БаттөрImage

Sent from my 21091116C using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby kayo » Fri Apr 29, 2022 3:23 pm

Дэлгэрням, Дөлгөөн, Ананд, Энхбаатар 4 3х3рүүгээ дуудагдсан бололттой. Энэ жилийн ДАШТ-д бодвол энэ багаараа орох байх. Цэнгүүнээ ахилсын шөрмөсөө тасдсан юм байна, мөд ирэхгүйн байна.

Энхийн-Од ирж амжих юм болов уу. Энэ Баясгалан харин тайваньд гоё тоглож байгаа гэсэн, шигшээд Баттөрийн оронд аваад явчихаасай.
kayo
Барса фэн
 
Posts: 8896
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby meesh » Thu May 05, 2022 11:19 am

Г.Батцэнгэл: Сагсан бөмбөгийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчийг нээлттэй шалгаруулна

https://gogo.mn/r/yo302?fbclid=IwAR3nzI ... _PitV8U0zc
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Сагсны Шигшээ Баг - Олон улсын тэмцээнд

Postby fond » Thu May 05, 2022 1:40 pm

-Та давхар иргэншилтэй хэвээрээ юү?
-Хэвээрээ. Давхар иргэншилтэй тул Монголынхоо шигшээд тоглох боломж, үүд надад нээлттэй. Би л өөрөө улсынхаа шигшээд тоглох хэмжээнд хичээн, хөдөлмөрлөн, хараанд өртөж чадвал шүү дээ.

Энэ Батбаяр давхар иргэншилтэй гэж байнашт. Манайх давхар иргэншил зөвшөөрдөг юмуу
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

PreviousNext

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron