Монголын слам данкчид

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

Монголын слам данкчид

Postby orgilooo » Tue Apr 08, 2008 11:27 am

Оргил үе нь Шарваа байх. Одоо ч бараг ихэнх нь дээрээс нь товтлох болж дээ. Бүх оддын тоглолт-2008 -ийн слам данк бас СААК байсан шүү
orgilooo
 
Posts: 15
Joined: Tue Feb 26, 2008 7:46 pm

Re: Монголын слам данкчид

Postby 1220 » Tue Apr 08, 2008 2:59 pm

одоо ч дуртай нь тавидаг болжээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монголын слам данкчид

Postby anufi » Tue Apr 08, 2008 8:39 pm

Монголын Сагсан бөмбөгийн тvvхэн дэх “слэм данкчид”


Д.БАЯСГАЛАН (2008-02-26)
Сагсан бөмбөгийн “гоо сайхан”, “урлаг”, “цэцэг” гэхчлэн нэрлэгдсэн цагаригт дээрээс довтлох буюу “Слэм данк” нь үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг довтолгооны гайхамшигтай арга техник билээ. NBA болон бусад гадаадын лигт данк шотын “мангасуудын” энэ довтолгоо нь ердийн байнгын дүр зураг. Тэгвэл Азид тэр тусмаа Монголд слэм данк арай өөрөөр үнэлэгдэнэ.Цагаригт дээрээс довтлоно гэдэг тухайн тоглогчоос овсгоо самбаа, ур чадвараас гадна өндөр чац, үсрэмтгий чанарыг шаарддаг. Монголд эдгээр чанар тэгш заяасан буюу эзэмшсэн сагсчин ховор байсан, эдүгээ ч ховор. Тэгээд ч сагсчин бүр цагаригт дээрээс довтлоод байдаггүй. Тэр тусмаа хоёр гараар довтлоно гэдэг тийм ч амар бус. Тиймээс Монголд дээрээс довтлогчдыг онцгойлон авч үзэх учиртай.

Монголд сагсан бөмбөг хөгжөөд багагүй хугацаа улирч, манай сагсчдын хэдэн үе солигджээ. Ахмад сагсчдын слэм данкийн талаарх яриа, дурсамжууд он цагийн эрхээр ч юм уу хоорондоо хол зөрүүтэй байгааг анхаарахгүй байхын аргагүй. Зарим нь тохдог сагсчин байгаагүй гэж байхад зарим нэг нь тэр тэр тохдог байсан гэх зэргээр өгүүлнэ. Энэ талаарх баримт, тоон үзүүлэлтүүд ч ховор юм. Энэ нь угаасаа тэр болгон тохоод байдаггүй, “тохолтын” онооны статистик хөтөлдөггүйтэй холбоотой байх.
Манай олонх мэргэжилтэн багш нарын хандлагаас үзэхэд тоглолтын бус үеэр, тухайлбал бэлтгэл, бие халаалт, шоу үзүүлбэр дээрх тохолтыг төдийлөн тооцохгүй байгаа юм.

Тиймээс тоглолтын болон тоглолтын бус үеийн тохолтыг ялгаатай авч үзэх ёстой аж. Хэрвээ тоглолтын бус үед тохдог тоглогчдыг тооцвол манай нэгэн нэртэй сагсчны хэлснээр” би ч бас хальт мульт” тохчихдог байсан гэх тоглогчид маш олон гарч ирэх” бололтой. Түүнээс гадна бие халаалт дээр тохчихдог тоглогчид нэг үеэ бодвол маш олширсон, дунд сургуулийн тоглогч ч тохоод байх болсон гэх нэгэн ч байна. Тиймээс яг тоглолтын дундуур ядаж л түргэн довтолгооны үеэр тохож байгааг жинхэнэ “данк шотод” тооцох учиртай ажээ. Тиймээс дор нэр дурьдах тоглогчдыг яг тоглолтонд тохож байсныг нь гол болгохыг хичээв.

“Алдарын гурван өндөр”
Монголд хамгийн анх “Алдар” нийгэмлэгийн багт, хожим УБДС-ын багт тоглож явсан манай нэрт сагсчин спортын мастер Н.Цогтоо болон спортын мастер Л.Цэрэнжанхар, Г.Дэмбэрэлсайхан /Волейболын спортын гавьяат мастер/ нарыг “тохож” байсан гэх баттай бус мэдээ байна. Тухайн үедээ “Алдарын гурван өндөрийн” нэг болох спортын мастер Н.Цогтоо нь 1960-аад оны дунд үеэс тоглолтын дундуур хааяа нэг, бие халаалтын үед нэг болон хоёр гараар тохдог байжээ. Тухайлбал 1965 оны “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн нэрэмжит тэмцээн дээр нэг тоглолтын явцад цагариган дээрээс довтлоход цагираг нь хугараад ойчиж байсан гэдэг.

Тэр үед модон самбартай, цагариг нь нарийн, ганц хүзүүтэй, тулгуургүй байж. Дасгалжуулагч асан, байт сурын спортын гавьяат мастер Г.Бямбаа тэр үед нь: “Өөр кольцо байхгүй шүү… Кольцо зүгээр байлгаарай “ хэмээн хэлж байсан байдаг.
Тодруулга: Эдүгээ Бямбаа гуай: “Би яг тэгж ч хэлж байгаагүй санагдана. Харин “Чи өөрөө бэртчихэв зээ. Эсвэл бэртэнэ, эсвэл цагариг хугална шүү” гэж хэлж байсан санагдаж байна. Нэг гараараа хийчихээд (дээрээс нь тохчихоод) хоёр гараараа бариад бууж байсан. Цогтоо бол тэр үеийнхээ залуучууд дотроо арай л онцгойдуу тоглодог байсан” хэмээн дурсаж байна.

Эндээс үзэхэд Цогтоо нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд цагаригт дээрээс довтлох элементийг хамгийн анх гүйцэтгэсэн сагсчны нэг бөгөөд тоглолтын үед “тохдог” цөөн тоглогчдын нэг байжээ. “Ер нь тэр үедээ кольцо зүгээр байлгадаггүй явсан” гэдэг.

Наваандоогийн Цогтоо 1945 оны нэгдүгээр сарын 26 -нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 1-р 10 жилийн сургуулийг 1962 онд төгсчээ. Сагсан бөмбөгийг анх 7-р ангиасаа эхлэн тоглож эхэлсэн. 1960 онд нийслэлийн 10 жилийн сургуулиудын тэмцээнд анх аварга болж байсан. 1962 онд дунд сургуулиа төгсөөд “Алдар“ багт тоглож эхэлсэн. Тэр үеийн “Алдар” нь бараг УШБ байсан бөгөөд тэнд есөн жил тоглохдоо 1963 оны МБАТС-д түрүүлж, 1962,1963,1968 оны УАШТ-ий аварга болж байжээ.

“Чой тавьяа!”
1970-аад оны үед “Алдарт” тоглож явсан спортын мастер Д.Чойжамц агсан /1956-2002/, 1980-90-ээд оны үеийн Б.Дашдорж нар цагаригт дээрээс довтолдог байсан шилдэг төвийн тоглогчид зүй ёсоор тооцогдож байна. “Чой” хэмээх Чойжамцыг Монголд анх дээрээс довтолж байсан гэх хүн ч байна. Ямартаа ч тэрээр тоглолтын явцад нэг болон хоёр гараар, араар болон өврөөрөө аль алинаар нь довтолдог байжээ.

Дагвын Чойжамц нь 1956 оны зургадугаар сарын 9-нд Улаанбааатар хотод төрсөн. 17-р сургуулийн 7-р ангийг төгсөөд ЗХУ-ын Новотройцк хотод Барилгын ТМС-д сурч төгсчээ. Дараа нь Барилгын цэргийн 158-р ангид цахилгаанчин хийж байгаад цэрэгт татагдан улмаар “Алдар” нийгэмлэгт тоглох болжээ. Тэрээр 198 см өндөртэй, тухайн үедээ манай улсын хамгийн өндөр сагсчдын нэг байв.
Мөн түүний дараах үед буюу 1980-аад оны үед цагирагт дээрээс довтолж оноо авдаг байсан цөөхөн тоглогчийн нэг нь “Дашаа” хэмээх Дашдорж юм. Тэрбээр анх 1986 онд “Ган зам” тэмцээний үеэр дээрээс довтолсон байна. Тэр тоглолтын үед нэг болон хоёр гараар, араараа ч, өврөөрөө ч тохдог байжээ.
Балдангийн Дашдорж 1965 оны аравдугаар сарын 22-нд УБ хотод төрсөн. 1983 онд 52-р дунд сургуулийг, 1987 онд ЦИС-ийг цэргийн авто ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1982 оны өсвөрийн улсын аварга (“Хөдөлмөр”), 1986, 89, 92 оны Улсын аварга (“Алдар”), 1994 оны УАШТ-ий хүрэл медальт, мөн МСБХ-ны Лигийн “1+11” багт 2 жил, “Генералууд” багт 3 жил тоглосон. Лигийн анхны аварга (1995). 1987 онд спортын мастер цол хүртсэн. Улс, хот, спартакиадын болон бусад тэмцээнүүдэд шилдэг хамгаалагч, төвийн тоглогчоор удаа дараа шалгарч байсан, 188 см өндөртэй, манай улсын хамгийн шилдэг төвийн тоглогч, хамгаалагч.

Дээр нэр дурьдсан тоглогчид нь тоглолт болгон дээр байнга тохож байсан гэсэн үг биш бөгөөд эгзэг нь таарсан үед хааяа нэг тохох тохиолдол байсныг тэмдэглэх нь зүйтэй байх.Тэднийг тоглохоор талбайд гарахад үзэгчид “Чой тавьяа”,”Дашаа тавьяа” хэмээн хашгиралддаг байжээ.
Ер нь 1980-аад оны дунд үед дээрээс довтолдог ганц хүн нь Дашдорж байсан гэдэг. Түүнчлэн “Том Бадаа” хэмээх Бадрал (Хүч) мөн тоглолтын үед цөөн удаа дээрээс тохож явсан бөгөөд гэхдээ нэг гараар тохож байсан. Тэрээр 1981 оны өсвөрийн улсын аваргаар тоглолтын дундуур цагаригт дээрээс нэг гараар довтолж байсныг нүдээр үзсэн нэгэн ярьж байна.

Шараваагийн үе
ОУХМ Ц.Шаравжамц зөвхөн дээрээс довтлогчдын төдийгүй Монголын сагсан бөмбөгийн түүхэнд онцгой байр суурь эзэлнэ. Тэрбээр тоглолтын явцад цагаригт дээрээс довтолж явсан, үүнийгээ олон улсын тэмцээн дээр ч баталсан “данкчин” юм. Тэрээр 212 см өндөр чацтайгаас гадна эвсэл, ур чадварыг нь хамт тооцох юм бол аргагүй л Монголд ховорхон төрөх сагсчны нэг юм.

Тэрбээр ид үедээ (1998 онд) гүйж үсрээд цагаригт толгойгоороо мөргөж байсан нь 90 см гаруй үсэрдэг гэсэн үг. Зөвхөн нэг, хоёр гараараа араар болон өврөөр тохоод зогсохгүй 360 хэм эргэж, хоёр хөлнөөс эргэж, тоглогчийн дээгүүр нисч, хүүхэд зогсоож байгаад дээгүүр нь харайж, нэгээр (аллей-ооп) буюу агаарт шууд тогтоож, өөртөө хаяад гэх мэтчилэн олон төрлийн данк шотыг Монголын хөгжөөн дэмжигчдэд анх үзүүлжээ. Тэрчлэн NBA-ийн шоу тоглолтноос харж болох хоёр бөмбөгөөр зэрэг тавих, нүдээ боолгоод харалгүй, хагас бөхийсөн тоглогчийн дээгүүр харайж довтолсон Монголын цорын ганц тоглогч юм. Мөн алдарт Ж.Ирвин, М.Жордан нараас эхтэй торгуулийн шидэлтийн шугамнаас нисч тохдог (“Free throw line shot”) данк шотыг хүртэл тэдэнтэй эн зэрэгцэхээргүй ч, шугамнаас жаахан дотогшоо гишгээд амжилттай гүйцэтгэж байсан билээ.

Цэрэнжанхарын Шаравжамц 1974 оны дөрөвдүгээр сарын 5-д Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо төрсөн. 1992 онд Эрдэнэт хотын 10 жилийн 4-р сургуулийг төгссөн. 212 см өндөр. МСБХ-ны лигийн аварга./1994-95/ 1998,1999, 2005 оны аварга. Сагсан бөмбөгийн спортоор 1990 оноос тоглож эхэлсэн. УШБ-ын бүрэлдэхүүнд багтан Зүүн Азийн наадамд 4 удаа, Азийн наадамд 2 удаа оролцон тогложээ.
-Хамгийн анх 9-р ангид байхдаа сургуулийн тэмцээн дээр 10-р ангийнхныхаа эсрэг тоглолтонд чөлөөнд сугарч гараад цагариганд дээрээс довтолж оноо авч байжээ. Сургуулийнхаа аварга болж байхдаа хийсэн тэр анхны данк шот нь цаашид сагсан бөмбөгийн спортоор хичээллэхэд нь асар их урам зориг өгсөн байдаг.

-Олон улсын тэмцээний анхны данк шот нь 1996 онд ОХУ-ын Эрхүү хотын “Ермак” багийн цагаригийг “мялааснаар” эхэлжээ. Тэрбээр самбар доорх “Box out”-ын үед тохойгоор уруулаа сэт цохиулаад, ордны эмчээр цусыг нь тогтоолгон оёулж, марль чихчихээд бууж иржээ. Эргэж тоглолтонд ороод 2 төвийн тоглогчийнх нь урдаас заналтайгаар “тавьж” хариугаа авсан нь хожим олон үзэгчдийн санаанд хоногшин үлдсэн байдаг.

-1993 оны Шанхайн Зүүн Азийн наадамд “тавьж” байгаагүй боловч 1997 оны Бусаны тоглолтонд хэдэнтээ тохож, монгол сагсчин ч бас данк шот хийж чадахыг Азийн “мэргэжил нэгтнүүддээ” харуулсан. Тухайлбал Хятадтай тоглосон тоглолтонд нэг гараар, хоёр төвийн тоглогчийн хажуугаар гараад тохож байв. Словакийн дээд лигийн “Вахостав Жилина” багт нэг жил орчим тоглосноор монгол “легионерийн” мөрийг Евролигийн талбай дээр анх гаргасан.

Ази тивээс хамгийн анх Америкийн мэргэжлийн домогт “Харлем Глобетроттерс” багт гурван жил тоглосон. Энэ хугацаанд NBA-гийн зарим ододтой болон NCAA-гийн “Сиракуз”, Сент Жонс” зэрэг олон багуудтай тоглож ирээдүйн NBA-гийн одуудтай тоглож явжээ. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн “Алдрын өргөөнд” “Харлем” багийнхаа хамт заларсан Азийн анхны сагсчин.
User avatar
anufi
SAS fan
 
Posts: 358
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Монголын слам данкчид

Postby aapyyl » Tue Apr 08, 2008 9:27 pm

NBAiin sited Chicagogiin Deng bas busad huntei tsug avhuulsan gants zuragiig ni olz haraad bayarlah setgel torj baij bilee.

Anufi saihan bichij :eek:
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Монголын слам данкчид

Postby Mike Bibby » Mon Feb 02, 2009 4:41 pm

Тийм шүү...Шараваа сайн байсөөн...Харин одоо бол Болдоо /Ёлууд/, түүнтэй хамт Эби яваад байга бололтой өөр гоё слам данкчид ч харагдахгүй байгаа юмдөө гэж...
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1726
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Монголын слам данкчид

Postby Тунгаа » Mon Feb 02, 2009 5:25 pm

Түрүү жилийн данкаар Болдоотой өрсөлдөөд байсан Алтансоёмбо бас сайн байсан шт. Лидэрүүдийх байхаа. Энэ жил ахиад орох биз. Болдоо сүүлд нь сарвайж ирээд хийгээ л тэгээ л түрүүлсэн. :-D
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1978
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Монголын слам данкчид

Postby BilguunRM » Thu May 07, 2009 5:38 am

Munhbold Sanchir
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Монголын слам данкчид

Postby Funky » Thu May 07, 2009 12:10 pm

Баясгалан.Т
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9522
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Монголын слам данкчид

Postby boboZ » Mon Jun 08, 2009 2:49 am

Одоо Буллз-д тоглодог байхаа Бат-Орших гээд.. Андрей гэдэг оросыг ганцаараа даварж байхад нь 2 ч удаа слам данкид түрүүлж байсан гар байдийшд.. Санаж байна уу та нар? :smile:
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7042
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Монголын слам данкчид

Postby MJ » Mon Jun 08, 2009 12:26 pm

Шал гачин баагийшд. Нэг юмаа 2 жил дараалж хийгээд түрүүлдэг шсн. :-o гүйж бгаа нтр н үнэн үлгэрийн. Яахав үнэхээр тэсрэлттэй үсэрдэг л дээ, оронд н Эрдэнба, Өөжий нтр бол жинкэн данк хийдэг л гарууд бсан даа.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Монголын слам данкчид

Postby RBK » Fri Apr 02, 2010 3:42 am

Оргилоооо чи линт тоглодог Оргилоооо мөн үү??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Монголын слам данкчид

Postby Izzy Slevin » Fri Apr 02, 2010 8:31 am

Тунгаа wrote:Түрүү жилийн данкаар Болдоотой өрсөлдөөд байсан Алтансоёмбо бас сайн байсан шт. Лидэрүүдийх байхаа. Энэ жил ахиад орох биз. Болдоо сүүлд нь сарвайж ирээд хийгээ л тэгээ л түрүүлсэн. :-D

Алтанболдоо сайн уу?
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Монголын слам данкчид

Postby Shaggy » Sat May 08, 2010 6:05 pm

Лигийн аварга Бат Оршихын данкууд сайн санагддаг байсан!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9673
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монголын слам данкчид

Postby ††‡MaRSHaLL‡†† » Sun Aug 29, 2010 2:14 pm

MJ wrote:Шал гачин баагийшд. Нэг юмаа 2 жил дараалж хийгээд түрүүлдэг шсн. :-o гүйж бгаа нтр н үнэн үлгэрийн. Яахав үнэхээр тэсрэлттэй үсэрдэг л дээ, оронд н Эрдэнба, Өөжий нтр бол жинкэн данк хийдэг л гарууд бсан даа.

тийм юмыг нь тэгээд хийж чаддаг хүн байдымуу? одоо болтол оршихоо ахаас хойшоо бол хараагү л явнашд хө :smile:
одоо бол 30 гарч байгаа болохоор өөрөө нээх хүчлэхээ болисон байналээ
гэхдээ хамт зал нтр авч байхад 2 гараараа бол тавьж л байдгийм
ах гачин баагий нтр болгоод дэмий байхаа гөхшөөн

оршихоо ахын буянаар буллзын бэлтгэлд 2 сар гүйж явсандаа хөөрхий
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: Монголын слам данкчид

Postby MJ » Mon Aug 30, 2010 6:42 pm

Сагсчны хувид тэгвэл гачин :ногоон: Тоголж чаддаггүйшд
Оршихоо үсрэлт сайн сайн.... Гэхдээ Эрдэнба Өөжий 2ийн хажууд жулдана.
Чи тэр 2ын тохож бхыг харсан юм уу? одоо угаасаа цугаараа гөгшрөөд чадахаа бсан биз
Тэгээд тэрнээс хойш хүн гарч ирээгүй болохоороо Оршихоо мундаг гэсэн үг биш л дээ
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Монголын слам данкчид

Postby ††‡MaRSHaLL‡†† » Mon Aug 30, 2010 8:06 pm

хаха тоголж чаддаггү л гээд байхын

тэр үедээ скайхавкстаа ганцаараа , бүх оддын тоглолтонд ордог байсан
одоо ч буллзын ганц шүүтэр нь хийгээл явж байнашдээ
эрдэнэбааг бол харж байсоон нөгөөхийг нь мэдэхгүй
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: Монголын слам данкчид

Postby MJ » Mon Aug 30, 2010 10:21 pm

Эрдэнба Өөжий нтр ийн тохож бх үед Оршихоо сураггүй бсан л даа.............
Би Оюутны Лиг, Злауучуудын улсын аварга нтр үздэг бхад бол Өөжий, Эрдэнба за тэгээд мэр сэр нөхөд бас бсан манай ах Амараа(хэхэ) г.м хүмүүс бсан. Одоо ч дээд лиг үзээгүй удлаа ямар күмүүс лааж бгаа юм мээдкүү.
Гэхдээ Оршихоо шүүтэр хийж бгааг бодход шиддэг хүн бхаа болио шив дээ хэхэ.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Монголын слам данкчид

Postby Makaveli » Mon Aug 30, 2010 11:40 pm

MJ wrote:Эрдэнба Өөжий нтр ийн тохож бх үед Оршихоо сураггүй бсан л даа.............
Би Оюутны Лиг, Злауучуудын улсын аварга нтр үздэг бхад бол Өөжий, Эрдэнба за тэгээд мэр сэр нөхөд бас бсан манай ах Амараа(хэхэ) г.м хүмүүс бсан. Одоо ч дээд лиг үзээгүй удлаа ямар күмүүс лааж бгаа юм мээдкүү.
Гэхдээ Оршихоо шүүтэр хийж бгааг бодход шиддэг хүн бхаа болио шив дээ хэхэ.

Манай Иваны дүү юу Б.Амартүвшинг хэлэв. хэхэ. Тухайн үед бол Эрдэнбааг бол гүйцэх хүн байгаагүй ээ. Хар Пүүжээ бол Өөжийгөөс бол илүү байсан. Манай майжиг Орших бол /найзын хувьд/ тэсрэлттэй байсан, Оюутаны лиги, МБАгын бүх оддоор бол аймаар л авдаг байсан даа. Нууц нь тэсрэлттэй майжиг хөлөнд байгаан. :ногоон: Оюутаны лигээр Худалдаа, Санхүү, Тамир 3 л байлаа ш дээ. Сүүлд нь Улаанбаатар коллежийн Цагаанаа :ногоон: , Батсүх 2ын үе гарч ирж үзсэн дээ. Оршихоогийн хувьд бол дундын шидэлт бол ямарч байсан алддаггүй байсан шүү. :grin:
МБА-гын тоглолтоос илүү оюутаны лиги бол үнэхээр лаг байсан ш дээ. Тэр үеийн оюутанууд мэднэ дээ. 1997-2002 он хүртэл. MJ манай Амараагийн дүү юм биз дээ. :D
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3000
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Монголын слам данкчид

Postby MJ » Tue Aug 31, 2010 3:19 pm

Makaveli wrote:Манай Иваны дүү юу Б.Амартүвшинг хэлэв. хэхэ. Тухайн үед бол Эрдэнбааг бол гүйцэх хүн байгаагүй ээ. Хар Пүүжээ бол Өөжийгөөс бол илүү байсан. Манай майжиг Орших бол /найзын хувьд/ тэсрэлттэй байсан, Оюутаны лиги, МБАгын бүх оддоор бол аймаар л авдаг байсан даа. Нууц нь тэсрэлттэй майжиг хөлөнд байгаан. :ногоон: Оюутаны лигээр Худалдаа, Санхүү, Тамир 3 л байлаа ш дээ. Сүүлд нь Улаанбаатар коллежийн Цагаанаа :ногоон: , Батсүх 2ын үе гарч ирж үзсэн дээ. Оршихоогийн хувьд бол дундын шидэлт бол ямарч байсан алддаггүй байсан шүү. :grin:
МБА-гын тоглолтоос илүү оюутаны лиги бол үнэхээр лаг байсан ш дээ. Тэр үеийн оюутанууд мэднэ дээ. 1997-2002 он хүртэл. MJ манай Амараагийн дүү юм биз дээ. :D


өөө хөөрхий муу ах мин ИВАН нэртэй болсон юм уу?
Би тэр харлуулсан хэсгийн талаар л яриад бгаам л даа...тэрнээс Оршихоог тийм пяа тохдог гээд бгаа юм биш.
Харин тэр айхтар үсрэлт маажиг хөлөнд н л бдаг бх даа...........Манай буучин Зиго бас гамгүй үсэрдэг юм биш биз дээ арай??
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Монголын слам данкчид

Postby suldees » Tue Aug 31, 2010 3:51 pm

MJ wrote:Сагсчны хувид тэгвэл гачин :ногоон: Тоголж чаддаггүйшд
Оршихоо үсрэлт сайн сайн.... Гэхдээ Эрдэнба Өөжий 2ийн хажууд жулдана.
Чи тэр 2ын тохож бхыг харсан юм уу? одоо угаасаа цугаараа гөгшрөөд чадахаа бсан биз
Тэгээд тэрнээс хойш хүн гарч ирээгүй болохоороо Оршихоо мундаг гэсэн үг биш л дээ

Орших харин ч сайн хогийн ажлийг ганцаараа л шахуу хийдэг байсан самбарийн хамгийн сайныг нь хамгаална өөрөө шидэлттэй нээх шиддэггүй болохоос .үсрэнэ гэж пүрштэй юм шиг л үсэрдэг байсан цагтаа одоо ч бидний үе нас явчлаалдаа .

Өөжий тэгэж нээх тохоод байдаггүй байсан. ноомой гэхийн муудаа.Ба бол тохдог байсан бэртээд больсонлдоо .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7211
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Монголын слам данкчид

Postby 1220 » Thu Sep 02, 2010 1:22 pm

suldees wrote:
MJ wrote:Сагсчны хувид тэгвэл гачин :ногоон: Тоголж чаддаггүйшд
Оршихоо үсрэлт сайн сайн.... Гэхдээ Эрдэнба Өөжий 2ийн хажууд жулдана.
Чи тэр 2ын тохож бхыг харсан юм уу? одоо угаасаа цугаараа гөгшрөөд чадахаа бсан биз
Тэгээд тэрнээс хойш хүн гарч ирээгүй болохоороо Оршихоо мундаг гэсэн үг биш л дээ

Орших харин ч сайн хогийн ажлийг ганцаараа л шахуу хийдэг байсан самбарийн хамгийн сайныг нь хамгаална өөрөө шидэлттэй нээх шиддэггүй болохоос .үсрэнэ гэж пүрштэй юм шиг л үсэрдэг байсан цагтаа одоо ч бидний үе нас явчлаалдаа .

Өөжий тэгэж нээх тохоод байдаггүй байсан. ноомой гэхийн муудаа.Ба бол тохдог байсан бэртээд больсонлдоо .

Энэ яриад байгаа хэдийн тохохыг нь ид үед нь зөндөө л харж байлаа. Баторших шиг тохдог тоглогч одоо ч байхгүй. Тэр Мөнхболд Санчир энэ тэр бол үнэндээ жулдана даа. Даанч Оршихоо Цэвэрээгийн тактикт довтолгоонд биш хар ажилд нь тохирдог байсан байх. Угаасаа Цэска, Цогтоо эд нар довтолгоонд түлхүү тоглодог байсан. Тэсэрдэг энэ тэрийн хувьд Хар Оргил, Пүрэвдорж 2 ч мундаг байсан. 2-уулаа л 2 гараараа тавьдаг л байсан. 1998-2003 оны үеийн оюутан лиг бол алаан болдог байсан. Санхүүгээс миний мэдэхийн Хайдар, Отгонжаргал, Тамираас Данди, Мөнхбаатар, Нармандах, Улаанбаатараас Хар Оргил, Батсүх энэ тэр тоглож байсан. Бас ТИС-ээс олон сайн гарууд тоглодог байсан. Энэ үеийн тоглолтуудыг ихэнхийг нь үзэж байсан болохоор л тэгж бодогдог штээ. Нээрээ Мягмардаваа гэж бас нөхөр байсан штээ. Их сургуулиас одоо Доржпүрэв байхаа, тэгээд квдрат Оргил, өөр нэг шиддэг гар байсан нь хэн билээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монголын слам данкчид

Postby 1220 » Thu Sep 02, 2010 1:23 pm

Алтайн бүргэдийн Батзаяа, Монсоникын Баттөр 2-ыг бүр дурдахгүй юм аа. Бас л аймаар данк хийдэг байсан штээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монголын слам данкчид

Postby Yago » Thu Sep 02, 2010 1:45 pm

Батзаяа аймар байсан*2.
Гоё ч тоглодог. Хэлбэр сайтай гэхимуда.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын слам данкчид

Postby MJ » Thu Sep 02, 2010 1:58 pm

1220 wrote:Алтайн бүргэдийн Батзаяа, Монсоникын Баттөр 2-ыг бүр дурдахгүй юм аа. Бас л аймаар данк хийдэг байсан штээ


Батзаяа дуртай тоглогч байвшд. хэдхэн жилийн өмнөхөн пүүз зардаг болцон бсан уу??? :smile:

Тэр үеийн оюутны лиг, Залуучуудын аварга, насанд хүрэгчид гоё болдог бсан даа...ХҮДС , БТДС, Санхүү, УБ 4 л гол фаворит бсан уу? Одоо бол тэгээд тодорхой МУИС, ТИС, ХҮДС 3 л мэдалийн өнгөө ярилцацгаадаг болсон гэж ойгоод бгаа.
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Монголын слам данкчид

Postby 1220 » Thu Sep 02, 2010 3:41 pm

MJ wrote:
1220 wrote:Алтайн бүргэдийн Батзаяа, Монсоникын Баттөр 2-ыг бүр дурдахгүй юм аа. Бас л аймаар данк хийдэг байсан штээ


Батзаяа дуртай тоглогч байвшд. хэдхэн жилийн өмнөхөн пүүз зардаг болцон бсан уу??? :smile:

Тэр үеийн оюутны лиг, Залуучуудын аварга, насанд хүрэгчид гоё болдог бсан даа...ХҮДС , БТДС, Санхүү, УБ 4 л гол фаворит бсан уу? Одоо бол тэгээд тодорхой МУИС, ТИС, ХҮДС 3 л мэдалийн өнгөө ярилцацгаадаг болсон гэж ойгоод бгаа.

тамир сураггүй болсон уу
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Next

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest