Дээд Лигийн 6 удаагийн аварга "Харцага"

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

Дээд Лигийн 6 удаагийн аварга "Харцага"

Postby Nomer 7 » Thu Mar 08, 2007 9:14 pm

Хангайн, Хараагийн, ER Харцага.

Image
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby meesh » Fri Mar 09, 2007 12:42 pm

Түвшээ ах нь байгаа болохоор бас л гайгүй өрсөлдөнө дөө энэ жил. Аргагүй нас туршлагаар айхтар ядаж байхад шидэлт нь бараг алдахгүй юм даа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Nomer 7 » Sat Mar 10, 2007 12:13 am

Тєвшєє ах ч сайн тоглогч.Их vглээ хэхэхэ.дасгалжvvлагчидаа болон тоглогчи доо их загнадаг.хэхэхэ.Баг-н Лидерийн vvргийг их гvйцэтгэдэг тоглогч гэж бодож бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby meesh » Tue Mar 27, 2007 1:29 pm

Бямба гаригт Ууганбаяр Түвшээ 2 Ийгл-н МБА ток-р гарж байна лээ.Шигшээ бүрдүүлбэл хэнийг авах вэ? гэсэн асуултад Түвшинбаяр 10 хүн нэрлэж байна лээ үүнд Одбаяр Ууганбаяр Давхараа Бүүдээ Ихбаяр Цогтоо Даянаа Бадрах.

Уугаа болохоор Түвшинбаяр Даянаа Давхараа Бүүдээ Мөнхболд Ихбаяр Одбаяр Цогтоо Ариунболд гээд хоёулаа бараг өөрсдийн багийнханаар бүрдүүлж байна лээ.
Last edited by meesh on Thu Mar 29, 2007 11:53 am, edited 1 time in total.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

altan xartsaga-d uragshaa

Postby xapaa 7 » Tue Mar 27, 2007 6:22 pm

za hartsaguud bol dahiad turuulhed gaihah hvn bhgui bh daa. Ene bag bol gants T.Tuvshinbayr ax gantsaaraa bhgui bgaa shdee Dawharaa bna Daynaa bna Tsogtoo bna Baagii bna Tumuruu bna shineer orson uuganbayr sain zaluu gesen tiim bolohleer turuulne gedegt bi 100% itgeltei bna.
za bvgdend n amjilt HARTSAGUUD uragshaa. japanaas Ariuka bnga demjih bolno.
xapaa 7
 
Posts: 9
Joined: Thu Mar 22, 2007 7:24 pm
Location: japanaas

altan xartsaga-d uragshaa

Postby xapaa 7 » Tue Mar 27, 2007 6:23 pm

za hartsaguud bol dahiad turuulhed gaihah hvn bhgui bh daa. Ene bag bol gants T.Tuvshinbayr ax gantsaaraa bhgui bgaa shdee Dawharaa bna Daynaa bna Tsogtoo bna Baagii bna Tumuruu bna shineer orson uuganbayr sain zaluu gesen tiim bolohleer turuulne gedegt bi 100% itgeltei bna.
za bvgdend n amjilt HARTSAGUUD uragshaa. japanaas Ariuka bnga demjih bolno.
xapaa 7
 
Posts: 9
Joined: Thu Mar 22, 2007 7:24 pm
Location: japanaas

Postby meesh » Wed Mar 28, 2007 2:26 pm

Түвшээ Даянаа Уугаа бас Цогтоо сайн тоглож байгаа.Харин Баагий ноднин ур чадвар өссөн залуу тоглогч болж байсан бол энэ жил нуруу бэртэлтэй сайн хөдлөхгүй байгаа өөрөө ч нуруу өвдөөд хөдөлгөөн удаан болчихсон гэж байна лээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Chinbaa » Sun Apr 22, 2007 2:56 am

Batnaran Hartsagaas garsan baina....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1568
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby M.Bibby-10 » Mon Apr 23, 2007 2:26 pm

Тэдний хувьд энэ жил арай л амжихгүй байх гэж бодож байна гэхдээ Түвшинбаяр новшроод байвал түрүүлж мэдэх л юм
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby Nomer 7 » Sat Apr 28, 2007 2:01 am

Харцага хэрэг алгаа.Муу бна.арай дэндvv за тэгээд Пvvжээ ч муухай тоглоол эсрэг багийн тоглочидоо гэмтээх гээл цохиоол бх шиг басиан. :grin:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

...

Postby Su » Sun Apr 29, 2007 8:45 am

HI,

Hartsaga ene jil baihgui baihgui... uzsen 2 toglolt deer hudluh ch ugui l bsiinshtee... guij haraigaad togloog temtseed yavaa l hun alga bainalee...:) yoluudad bol yalaa daa, nuguu hed ni uursduu l dundaa togloj bgaa yum shig l...

Boldog bol ter Davhraag bumbug avahaaraa zaaval zalah geed bailgui nuance ni taarsan uyed shuud sambar luu geed helchihmeer l yum bilee, sursan zan ni yumuu haashaa yum zaaval shalan deer togshih geed zutgechdeg...
Ter shine orson huuhduud ni arai l hungun shingen bmaariin, hurdt baij boldoggui l yum bh daa....

Regards,
...be always cool...
User avatar
Su
 
Posts: 17
Joined: Sun Apr 29, 2007 8:06 am
Location: Germany

Postby Nomer 7 » Sun Apr 29, 2007 10:49 pm

Ернь энэ баг удаан тэмптэй шд ээ миний харсанаар.тэгэхдээ сайн байгаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

champion

Postby xapaa 7 » Fri Jun 01, 2007 6:51 pm

haraagiin hartsaga 2007 onii MBA-n holboonii ligt turuulj 3 udaagaa awargiin altan medal tsomiin ezen bolloo.
harin anh udaagaa orj bui eluud mungun medal hvrtlee. haraagiin hartsaga bagiin olon ulsiin hemjeenii master MBA-n ligiin tegsh toglogch,MONGOL-n shigshee bagiin toglogch manai urdaa baridag TAHIRWAAN TUVSHINBAYR dahin sagsan umbug toglohguigee alban esoor medegdej ZODOG taillaa. 2008 onii tsemtseend vgvilegdeh n todorhoi. za TAHIRWAAN TUVSHINBAYR ahdaa tsaashdiin ajil hudulmuramdrald tani hamgiin sain saihan bvhniig hvsen eruue.
D.URTNASAN ahlah dasgaljuulagchtai haraagiin hartsagat dahin haluun bayr hvrgie.
_________________
Bi ergen ochnoo.
Bi ergen ochnoo.
xapaa 7
 
Posts: 9
Joined: Thu Mar 22, 2007 7:24 pm
Location: japanaas

Postby Жавхлан » Thu Jun 14, 2007 5:59 pm

Т.Түвшинбаяр: Ямагт ялалт байгуулахыг зорьсон

2007 оны тавдугаар сарын 31-ний өдөр лигийн АШТ-ий хаалтын үеэр сагсан бөмбөгийн ОУХМ Тагирваагийн Түвшинбаяр өөрийн амьдралынхаа 18 жилийг зориулсан их спортоо орхин, зодгоо албан ёсоор тайлсан билээ. Ийнхүү 12 дахь удаагийн лиг сагсан бөмбөгийн хоёр ОУХМ-даа үдэн гаргав.

Эхлээд Ц.Шаравжамц дараа нь Т.Түвшинбаяр зодог тайллаа. Лигийн АШТ-ий 12 жилийн түүхэнд нэг ч удаа хүрэл медалийн төлөө тоглож үзээгүй ямагт аваргын төлөө шалгаран үлдэж зургаан удаа аваргалж, зургаан удаа үзүүрлэсэн хосгүй амжилтын эзэн ОУХМ Т.Түвшинбаяртай уулзаж ярилцлаа.


-Зодог тайлах шийдвэрийг гаргахад хэцүү байв уу?
-Өөрийнхөө амьдралын 18 жилийг зориулсан сагсан бөмбөгийн спортоо орхиход үнэхээр хэцүү байлаа. Сагсан бөмбөг бол агуу спорт. Миний дуртай зүйлийн нэг. Би хэзээ нэгэн цагт өөрийн дуртай спортоо орхихоо мэдэж байсан. Тиймээс эртнээс бэлтгэлтэй байлаа. Мэдээж дуртай зүйлээ орхиж байгаа болохоор хэцүү байсан.

-Зодог тайлах тухайгаа хамгийн түрүүнд хэнд мэдэгдэв?
-Өмнө нь 2005 онд зодог тайлах тухай бодож байсан. Багш дасгалжуулагч нарынхаа зөвлөснөөр дахин хоёр жил тоглолоо. Энэ хугацаандаа хоёр ч удаа лигийн аварга болсон. Энэ жилийн хувьд дасгалжуулагч багш нартайгаа ярилцсаны эцэст зодог тайлах шийдвэрээ гаргасан.

-Өнгөрсөн жил Д.Уртнасан дасгалжуулагч таныг өөртэйгээ адил хоёр тоглогч бэлдэж өгсний дараа зодог тайлах тухай яриарай гэж хэлсэн. Тэгэхээр та өөрийнхөө залгамж халааг бэлдэж байна уу?
-Би хэдийгээр сагсан бөмбөг тоглохоо больсон ч “Хараагийн харцага” багтайгаа ямар нэгэн байдлаар хамт байх болно. Миний туйлын зорилго бол өөрийн сурч мэдсэн зүйлээ залуу сагсчдадаа зааж сургах. Сагсан бөмбөгийн спорт надад юу өгсөн түүнийг залуучууддаа зааж зөвлөж байх нь миний үүрэг. Энэ спорт маань хүнийг хурдан шаламгай, багаар ажиллах чадвартай болгодог.

-Тэгэхээр та дасгалжуулагч болох нь ээ?
-”Хараагийн харцага” багийнхандаа өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ л зааж зөвлөнө. Мөн өсвөрийн хүүхдүүдтэй ажиллах бодол бий. Сагсан бөмбөгийн спортоос сурч мэдсэн зүйлээ бусдад зааж сургах нь миний үүрэг.

-Одоо таны эрхэлж буй ажил?
-”Зүүнхараа трейд” компанид тав дахь жилдээ ажиллаж байна.

-Танд дахиад хоёр жил сагс тоглох бүрэн боломж байна. Үүнтэй манай сагсан бөмбөг сонирхогчид санал нийлэх байх. Дахиад хэдэн жил тоглох боломж үнэхээр байгаагүй юу?
-Сагсан бөмбөгийг би залуу насны спорт гэж боддог. Залуу нас, эрч хүчтэй байж сагс тоглоно шүү дээ. Надад хэдийгээр сагсан бөмбөг тоглох хүсэл, чин эрмэлзэл байвч энэ спорт маань намайг орхиж байна. Тамирчин хүний гол дайсан бэртэл гэмтэл байдаг. Өмнө нь авсан бэртэл их ачаалалтай бэлтгэл сургуулилтын дараа өвдөх үнэхээр хэцүү. Сагс тоглох хүсэл байвч бие махбод ачаалал авч чадахгүй болсон. Энэ жилийн хувьд нэгэнт эхэлсэн учраас эцсийг нь үзэхийг зорьсон. Эцсийн үр дүнд аварга болсон учир түрүүлсэндээ баяртай байгаа.

-Энэ удаагийн лигийн АШТ-ий плей-оффт “Хасын хүлгүүд” багтай шийдвэрлэх тоглолтыг хийсэн. Ийм тохиолдолд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Өмнө нь ийм тоглолтод орж байсан учраас сандарч тэвдээгүй. Хамгийн гол нь шийдвэрлэх тоглолтод дасгалжуулагчийн зөвлөсний дагуу алдаа гаргахгүй тоглох нь чухал. Манай баг өмнө нь 2005 онд “Баганат өргөө”, 2001 онд “Лидер” багийн эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийж байлаа.

-12 удаагийн лигийн АШТ-ий түүхэнд үргэлж аваргын төлөө тоглосон амжилтаа хэрхэн дүгнэдэг вэ?
-Энэ хугацаанд алдаа дутагдал мэдээж байсан. Аварга болох үедээ баярлаж хөөрч, хожигдох үедээ уйтгарлаж л явсан. Энэ хугацаанд надтай хамгийн ихээр баяр хөөр, уйтгар гунигийг хуваалцсан хүн бол манай багийн Пүүжээ (Б.Пүрэвдорж). Бид 1999 оноос хойш тасралтгүй хамтдаа тоглож байна. Энэ үүднээсээ би зодог тайлах ёслолдоо Пүүжээдээ хүндэтгэл илэрхийлсэн.

-Таны сагсан бөмбөг тоглосон хугацааны хамгийн сэтгэлд хоногшсон мөч хэзээ вэ?
-Анхны лигийн аварга болсон мөч сэтгэлд маань хоногшин үлджээ. Мөн анхны лигийн АШТ-ий тэргүүн тоглогчоор тодорч байсан үе надад эрч хүч өгсөн.

-Эхний удаагийн болон сүүлийн лигийн талаарх таны бодол…
-Эхний удаагийн лигийн тэмцээнд эрч хүчтэй, хурдан шаламгай байж. Тухайн үед Ц.Цэвэрбал багштай “Азийн чоно” багт тоглож мөнгөн медаль хүртсэн. Анхны лигийн тэмцээн учраас алдаа дутагдал олон гаргаж байсан. Харин сүүлийн лигт түрүүлээд зодог тайлсандаа баяртай байгаа. Хөндлөнгийн хүний нүдээр Түвшинбаяр гэж хүн өшөө олон жил тоглох бололцоотой харагдаж байгаа байх. Гэхдээ хуучин гэмтлүүд үе үе өвдөөд эхлэхээр зодог тайлах бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Энэ жилийн лигийн тоглогчдыг харахад Монголын сагсан бөмбөгт нэгэн шинэ үе хүч түрэн ирж буй дүр зураг харагдлаа.

-Сагсан бөмбөгт хэрхэн хөл тавьж байв?
-Анх 14 настайдаа “Хоршоолол” спорт клуб дээр Д.Уртнасан багшийн удирдлагад сагсан бөмбөг тоглож арга техникийг нь заалгаж эхэлсэн. Түүнээс хойш энэ спортын гайхамшигийг мэдэрч явна.

-Тэгэхээр анхны багш тань Д.Уртнасан байх нээ?
-Тиймээ. Анх надад сагсан бөмбөг гэдэг агуу спортын үндсийг заасан хүн бол Д.Уртнасан багш. Дараа нь 57-р дунд сургуульдаа Д.Давааням багшийн удирдлага дор өсвөрийн тэмцээнүүдэд оролцох болсон юм. Харин анхдугаар лигийн АШТ-д “Азийн чоно” багт Ц.Цэвэрбал багшийн удирдлагад тоглож байлаа. Эдгээр багш нартаа өөрсдийн мэддэг зүйлээ харамгүй зааж сургасанд баярлаж талархснаа илэрхийлье.

-Сагсан бөмбөг тоглож байхдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Ямагт хожихын төлөө өөрийн бүхий л хүчээ шавхан тоглохыг зарчимаа болгодог. Энэ шаардлагаа баг хамт олноосоо ч шаарддаг. Надад нэг хүн манай лигийн тамирчныг телевизээр хожих гэж улайрч тоглодоггүй гэж хэлсэн юм. Би үүнд итгэхгүй байгаа. Аливаа тамирчин хожих гэж ялах гэж бэлтгэл сургуулилт хийдэг. Тиймээс баг хамт олныхоо хөдөлмөрийг, тухайн багийг дэмжиж буй байгууллагын төлөө тамирчин хүн эцсээ хүртэл тэмцэж чадаж байх ёстой болов уу. Миний хувьд хожихын төлөө бүхий л хүчээ шавхан өрсөлдөхийг хичээдэг.

-Олон улс, тивийн тэмцээнд нэлээд олон удаа баг тамирчдаа ахлан оролцсон. Шигшээ багтаа өнгөрсөн жилээс тоглохоо больсон байх аа?
-Миний хувьд нилээд залуудаа шигшээ багийн гишүүн болсон. МСБХ-ны удирдлагуудын санал тавьсны дагуу 1997 онд улсын шигшээ багийн ахлагчийн үүрэг хүлээж 2005 оныг дуустал тоглолоо. Сүүлд “Макао-2005” Зүүн Азийн наадамд оролцоод тоглохоо больсон.

-Энэ тэмцээнд та Зүүн Азийн наадмын анхны ялалтыг авсан. Шигшээ багт тоглож байсан үеэ дурсаач?
-”Макао-2005”-д бид талбайн эздийг ялахад Монголын баг олон улсын тэмцээнээс анхны хожлоо авч байна гэсэн мэдээ гарсан байна лээ. Энэ бол худлаа. Бидний өмнөх үеийн мастерууд олон улсын тэмцээнээс хожил авч байсан.

-Үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ хандаж юу хэлмээр байна?
-Намайг болон манай багийг үнэнчээр хөгжөөн дэмждэг бүх балиашгууддаа болон лигийн хугацаанд надтай хамт тоглож байсан нийт тамирчид, ивээн тэтгэгч байгууллага, баг хамт олондоо баярлаж талархснаа илэрхийлье.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Sat Jun 16, 2007 2:54 pm

Тэр сайн байсан юм байналээ.Гэхдээ жаахан хэтэрхий мэдээд байдаг нь таалагддаггүй лдээ.Шүүгч нартай юм боловуу үгүй юу л очоод энээ тэрээ гээд байдаг нь **н** байдаг
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby suineg33 » Wed Sep 12, 2007 6:29 am

Ikhbayar ireh jilees Haraagiin hartsaga-d toglono.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Postby meesh » Wed Sep 12, 2007 10:28 am

Өө за за.Дамба дасгалжуулагч тийм амар явуулчихаж байгаа юм уу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Chinbaa » Wed Sep 12, 2007 4:20 pm

Soninoos Sharks taraad ariuka,odgii 2 ch gsn hartsaga-d orno geed shuum garcan bailee...
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1568
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby meesh » Tue Jan 29, 2008 4:03 pm

Харцага энэ жил хүрлийн төлөө л үзэх юм шиг байна лээ.Түвшээ ах байхгүй Давхраа байхгүй ер жоохон хэцүү л харагдаж байна лээ.Гэхдээ ямар ч байсан ПО-т үлдэж медалийн төлөө тоглоноо.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby cooLege » Fri Feb 01, 2008 2:10 pm

[font=Lucida Console]Ene jiliin togloltuudiig ni harj bhad Humuunlegiin huuchin MUIS-n shigshee-n Uugaa, Ikhee 2 l bagaa avch yvj baina. Medeej deerees ni Bat-Erdene bolon busad toglogch nar baina. Uugaa shig jigd toglolt gargaj baigaa toglogch ene jil lav harsangyi. [/font]
OurDeepest fear iz notthat weAre inadequate! OurDeepest fear is that we are PowerfuLBeyondMeasure.
User avatar
cooLege
 
Posts: 28
Joined: Mon Jan 21, 2008 2:39 pm
Location: On the court, in the ring, in the board room, at the party, in my bed.

Postby M.Bibby-10 » Sat Feb 02, 2008 1:37 pm

энэ жил тэд болж чадахгүй дээ...Би баттай хэлж байна.Энэ жил Ёлууд эсвэл Шаркс л аврага болох болно.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Re: Хараагийн Харцага.

Postby meesh » Fri Apr 04, 2008 12:36 pm

Бүх ододын тоглолтонд статистик үзүүлэлтээр Ууганбаяр Ихбаяр орж байгаан байна.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Хараагийн Харцага.

Postby BilguunRM » Tue Jun 02, 2009 4:17 pm

Saihan saihan humus bgaad l bdag tegeed tegeed baidaggu bag neg shirheg bnaaa
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Хараагийн Харцага.

Postby Chinbaa » Sat Oct 03, 2009 7:30 pm

Ariuka ongortson gene dee... Ih haramsaltai yumaa... Jil bolgon demjdeg baij bilee...Goy toglodog baisan shuu... R.I.P
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1568
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: Хараагийн Харцага.

Postby meesh » Fri Mar 05, 2010 10:54 am

Уртаа багш нь Төмкө Одгий Ууганаа 3ыг яаж тоглуулж байна вэ? Зэрэг гаргаж байгаа юу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7605
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Next

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest