Ёлууд баг.

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

Ёлууд Лигийн тэмцээнийг тэргvvлсээр дуусгаж чадах уу?

чадахгvй гэж бодож бна.
12
71%
мэдээж чадна.
5
29%
 
Total votes : 17

Ёлууд баг.

Postby Nomer 7 » Wed Mar 07, 2007 10:09 pm

Ёлууд баг.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Thu Mar 08, 2007 12:10 am

Ёлууд.Энэ баг бол хамт бараг 3 жил тоглож байгаа гэсэн байхаа.Ернь ажиглаад байхад сэтгэл санааны дайралт их хийдэг баг бна лээ.Бие биеэнээ их ойлгож тоглож бна лээ.3 онооны шидэлтийг маш сайн гуйцэтгэдэг юм бна лээ.

Харин тєвийн тоглогч Болдоо бол сайн vсэрдэг холоос сайн шиддэг,Та нар санаж байгаа байх.Хастай хийсэн тоглолтыг.Yнэхээс хэцvv vед багаа хожилд хvргэсэн дээ.

Энэ баг басл гоё багууд-н нэг.Тэгэхдээ цааш юу болох-г хэнч мдэхгvй.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby ftball » Thu Mar 15, 2007 9:52 pm

:-o za yoluud bagiin talaar joohon yum yariya..,
3 jil garan hamt togloson gedeg ni haragdaj bnle, uneheer sain oilgoltsoj toglodog yum bilee. gehdee yag garaanii 5 ni, bugdiig ni nerlevel Tseveldorj, Munhbold, Erdenebileg, Tsolmonhuu, Purevdorj nar ni uneheer sain toglodog, busad ni bol sain chaddaggui yum shig sanagdsan. ter boldoo ni joohon biee toochigson yum shig haragdsan, hedhen jil toglochihood uuriiguu bur tom od bolchihson yum shig bodood, baavarlaad bga ch yum shig, daruulgatai l bsan ni deer bhda gej..,
3.13nii togloltiig ni ochij uzsen, garaanii 5 ni garch toglood ehnii 2 ue deer onoogoor bur tasarchihsan bj bgad 3r uees selgeenii toglogchdoo gargasan chini shuud iduuleed onoo ni oirtood 4r ueiin ehen ued leader 1 onoogoor terguulj irsen geech. tegeed undsen toglogchdoo butsaj gargaad yalt ch ugui hojson l doo. leader-iin dasgaljuulagch 4r ueiin tsag duusahad 55 sek dutuu bhad shuugchtei hereldeed bagiinhniiga togluulahgui geed avaad garsan, togloson ch ted hojil avch chadahgui ni todorhoi l bsan sh de.
aan bas ebi ni ih nudend tussan shu, ovoo evseltei hungun toglodog yum bilee
za tegeed garaa sain bol baria sain gedegde, saihan ehelsen yum bn erchee aldahgui ingeed toglood bval ovoo yum duulgah blgui de, amjilt husie yoluudaa...
User avatar
ftball
 
Posts: 17
Joined: Thu Feb 01, 2007 10:26 pm
Location: UB

Postby Жавхлан » Fri Mar 16, 2007 4:21 am

Пvрэвээ ч ер нь бvр багын л сайн байсан юмаа, одоо ч яг л тоглох насан дээрээ байгаа даа. Гэхдээ эдний багийг энэ жил тvрvvлэнэ гэж хэлж чадахгvй нь дээ. ШУТИС ч гэсэн анх орж ирж байхдаа сайн л байсан, шийдвэрлэх тоглолтонд туршлага дутдаг юм билээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Fri Mar 16, 2007 11:56 pm

За єнєєдєр Хараагийн Харцагатай тоглож хожил бус хожигдол авлаа.

тэд тоглолтын турш тэргvvлж явсан хэмээн хvнээс сонслоо.Єєрийн нvдээр vзээгvй тул хэлж бна хэхэхэ.

Мєн энэ тоглолтонд Тєвшинбаярын хэдэн сvvлийн хэдэн минутанд хийсэн шидэлт бараг тоглолтыг шийдвэрлэсэн гэнэ дээ.Ийм байдалтайгаар Лиги маань улам сайхан vргэлжилж бна даа гэж.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby semelo » Sun Mar 18, 2007 4:52 pm

bi ted nariig ih unelj bgaa.. Gehdee huchtei baguud bgaa.. Taashdaa yu ch bolj bolno/. Bagiin tulhur toglogch ter Boldoo l bna lee.. Shidelt saitai hurdtai..
semelo
 
Posts: 16
Joined: Sun Mar 18, 2007 4:36 pm
Location: china

Postby Nomer 7 » Sun Mar 18, 2007 11:12 pm

Энэ баг дотороо бас тийм ч сайн уур амьсгал сайтай гэж би дуулсан єнєєдєр коллектив муу бна аа гэдэг чин тодотрхой хэмжээгээр багийн амжилтанд нєлєєлєн.Тэгэхдээ тэд сайн байгаа. Yзээд сууж байхад тийм юм огт анзаарагдаагvй ээ.Энэ бол ам яриаа басиан шvv би хvнээс сонссонгоол хэлж бна.хэхэхэ
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Kotyonok » Sat Mar 24, 2007 7:43 pm

Yoluud uneheer sain shd . Nas zaluu tsus shingen bn tsaashid yum duulgah zaluus . garaanii 5 zaluus Boldoo Buudee EBI Tsolmon Tsevelee ed nar uneheer gar niilj bie bieniigee oilgoj togoldog . uneheer tiim humuusiin heldgeer tiim kollektiv muutai bol tegj sain gar niilj togloj chadhuu ? ugui l bhguyu . 3 oniinii shidelt onovchtoi bdg . Boldoo harin joohon baavarlah geed bdg gemteig es tootsvol Yoluud uneheer sain togoldog . za tegeed Yoluuddaa amjilt husie avraga bolhiin tuluu uragshaa .
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby SAVAGE » Sun Mar 25, 2007 6:21 pm

тэр болдоо бацаан баавартай юм байна лээ... тvvнээс биш дажгvй...
Надад Даваагийн тоглолт илvv таалагдаад байгаа даа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6108
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Kotyonok » Mon Mar 26, 2007 7:26 pm

harin tiimee Boldoog uul n dajgui yum bn gej bodson chin baavarlaad bhaar n joohon durgui hureed bgaa . Davaa bas dajgui shuu . selgeenees orj irdeg dajgui togoldog yum bn lee .
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby Nomer 7 » Mon Mar 26, 2007 7:42 pm

Boldoo hudlaa baawar ern humuus i9h durgui yum bna lee.

Nadaa Yoloos gants taalagddag toglogch gewel Buudeel bna daa
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby meesh » Tue Mar 27, 2007 1:31 pm

Толгой гэдийлттэй загвардаад байгаа яагаад байгаа юм янз бүр болоод л байдаг юм байна лээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7630
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Nomer 7 » Thu Mar 29, 2007 1:11 am

Тєвд vнэхээр сайн :eek:
Last edited by Nomer 7 on Sat May 19, 2007 11:40 pm, edited 1 time in total.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Жавхлан » Thu Mar 29, 2007 5:07 am

Пvvжээ байсан бол тэр баагийгийн нармайг нь нээгээд намбанд нь оруулах байсан юм :grin: Яaгаав ноднин баахан хvн амьтан гэмтээсэн шд :mrgreen:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3816
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 7 » Fri Mar 30, 2007 6:55 pm

Энэ баг сайн гоё тоглодог
Last edited by Nomer 7 on Sat May 19, 2007 11:41 pm, edited 1 time in total.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Kotyonok » Wed Apr 04, 2007 8:15 pm

Nomer 7 -d Yoliin toglogchidiin medeelliig bas taviarai .
Uchigdur Yoluud sain togolson bolvch hojij chadsangui . tehdee zugeeree buh yum saihan bolno . Amjilt
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby Nomer 7 » Wed Apr 04, 2007 11:18 pm

Би энэ талаар зєндєє их зvйл хайж явсан боловч олдоц маш муу бна.чадах ядaхаараа бичиж та нартаа хvргэх бно.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Kotyonok » Thu Apr 05, 2007 4:28 pm

harin tiime medeelel johon muu bdg shd . sonin ed nar deer erduu tiim todorhoi yum gardgui shal mya. yadaj ligiin heden togloch nariinhaa tovch namtariig gargadag bol soninguud
User avatar
Kotyonok
 
Posts: 52
Joined: Fri Mar 16, 2007 3:35 pm
Location: UB

Postby Nomer 7 » Thu Apr 05, 2007 6:15 pm

Харин тиймээ.5 цагирагл нэг жоохон юм бичвэл бичиж бгаа даа.єєр хаанас ч мэдээлэл авах боломж бхгvй.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby meesh » Fri Apr 06, 2007 2:37 pm

МБА-с очиж асуувал яадагийн бол.Бид ийм форумтай энэ талаар мэдээлэл авж болох уу энэ тэр гээд....Уул нь тэр шүүгчидийн суудалд хэдэн тамирийн оюутан охид тоглолт бүр дээр хувийн статистик бичээд байдаг юм байна лээ шд.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 7630
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Chinbaa » Sun Apr 22, 2007 2:57 am

Nomgon Yol boljee....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1568
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Nomer 7 » Sun Apr 22, 2007 11:19 pm

Харин тийм бна лээ.Талбайд гарсан уу?
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Yol..

Postby Su » Sun Apr 29, 2007 8:50 am

...:) ter Boldoo ni yahav dee, ohiduud uuriig ni joohon sonirhood l, ted nart cool haragdah geed l.. tiimerhuu aash gargaj bgaa huuhed bhoo, tegj l harsan, ternees yag neeh "baavarlah" gesen ch yum uu doo...

Ed nar gehdee gar niilj sain toglodog hirneesee hojigdood ireheer togloltiin formoo aldaad bdag tal bna uu ugui yu, setgelzuin beltgel dutmag gesen uguu... I think...
...be always cool...
User avatar
Su
 
Posts: 17
Joined: Sun Apr 29, 2007 8:06 am
Location: Germany

Postby Nomer 7 » Sun Apr 29, 2007 10:42 pm

Сэтгэл зvйн байдал харин бусад багаас хамаагvй сайн санагдаад бгаа.

Болдоогын хувьд гэх юм бол талбай дээр тийм сонин зан араншин гаргадаг.Харин энгийн vед зvгээр гэж дуулсан юм бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue May 01, 2007 11:33 pm

Ц.Цэвэрбал: Лигт найм дахь багтайгаа ажиллаж байна


Энэ жилийн лигийн нээлтийн тоглолтын үеэр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдсан нь Монголын дасгалжуулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн явдал. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) дэлхийн аль ч улсад баг тамирчид удирдах эрхийн үнэмлэхийг лигийн зарим ерөнхий дасгалжуулагч нарт олгосон. Тэдний нэг бол ХҮДС болон лигийн АШТ-ий “Таван толгой транс” компанийн “Ёлууд” багийн дасгалжуулагч Ц.Цэвэрбал юм. Түүнтэй лиг болон “Ёлууд” багийн талаар уулзаж ярилцлаа.

-Лигийн АШТ-ий гуравдугаар тойрог эхэллээ. “Ёлууд” багийнхаа талаар ямар сэтгэгдэлтэй байна?
-Энэ жилийн лигийн эхний хоёр тойргийг ажихад үндсэндээ таван баг плей-оффт үлдэх бололцоотой байна. Ер нь тоглогчдын ур чадвар ойролцоо үзүүштэй өрсөлдөөнтэй тоглолт их болж байна. Плей-оффт багуудын тоглолт жигдрээд сайжирах нь дамжиггүй. Манай багийн хувьд долоо хоногийн таван өдөр нь тоглолттой байгаа. Яг энэ бүрэлдэхүүнээрээ оюутны лигт давхар тоглож байгаа учраас тамирчид маань ядрангуй байна. Гэхдээ ачаалал авч, бэлтгэл сургуулилтаа сайн хийж байж тухайн тамирчны ур чадвар ахидаг гэж үздэг.

-Долоо хоногийн таван өдөр тоглолттой гэхээр бэлтгэл хийх зав гардаг юм уу?
-Тэгэхээр амралтын өдрүүдэд л бэлтгэл хийж байгаа. Одоо энэ мөчид оюутны лигийн АШТ-ий хагас шигшээ тоглолт эхэлчихсэн байгаа. Дөрвөн хэсгээс шалгарсан нийт найман баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байна.

-”Ёлууд” багийнхаа тоглогчдыг хэрхэн сонгосон бэ?
-Бүгдээрээ л гурван жилийн өмнө ХҮДС-д элссэн оюутнууд. Залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ гэх мэт олон тэмцээнд хамт тоглож багагүй туршлага хуримтлуулсан тоглогчид юм. Оюутны лигт сургуулийнхаа нэрийн өмнөөс ордог бол дээд лигт “Таван толгой транс” компанитай гэрээ байгууулсны дагуу тоглож байна. Ивээн тэтгэгч байгууллага маань гэрээнд тусгасны дагуу бидэнд тусалж дэмжиж байгаа. “Таван толгой транс” компанийн Дагвадорж захирал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон нийт хамт олонд нь баярлаж явдгаа илэрхийлье.

-Өмнө нь багийнхаа хүүхдүүдийг хэрхэн тоглодог талаар мэддэг байв уу?
-Бүүдээ (Ц.Пүрэвдорж) болон Б.Даваажав нарыг хэрхэн тоглодгийг мэдэхээс биш бусдыг нь таньдаггүй байлаа. Тэгээд сургуулийнхаа сагсны секцэнд хэдэн хүүхэд авахад замын явцад эд нар л шилэгдэн үлдсэн. Насны хувьд хамгийн залуу нь 17-той. Ахмад нь 22-той байх жишээтэй.

-Шавь нарынхаа тоглолтод сэтгэл хангалуун байж чадаж байна уу?
-Ямар ч дасгалжуулагч шавь нартаа 100 хувь сэтгэл хангалуун байдаггүй байх. Манай хүүхдүүдэд дутагдал бий. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй гэдэг. Би энэ хэдийгээ хэрэндээ төгс болгохын тулд бэлдэж л байна. Үзэгчийн нүдээр харахад эд нар маань дунд хэмжээнд л тоглож байгаа.

-Эдгээр тоглогч таны дасгалжуулсан хэд дэх үеийнхэн бэ?
-ХҮДС-ийн хувьд дөрөв дэх үеийнхэн. Харин нийт дасгалжуулсан багийнхан гэвэл олон. Би нийтдээ лигийн АШТ-ий долоо дахь багаа дасгалжуулж байна шүү. “Азийн чоно”, “Угалзын цөөврүүд”, “Монсоник”, “Бизнесийн чөтгөрүүд”, “Азарга”, “Ирвэс”, “Скайтел” гэх мэт багууд.

-Хэдэн түрүү авсан билээ?
-Энэ хугацаанд гурван удаа түрүүлж, гурван удаа мөнгөн медаль авсан.

-Дасгалжуулагчаар хэдэн жил ажиллав? Анхны баг тань...
-1983 онд анх 13-р дунд сургуулийн дасгалжуулагч багшаар эхэлсэн түүхтэй. Үүний дараа Сүхбаатарын район, “Хоршоолол”, анхны сагсан бөмбөгийн төв клуб болох “Алтан од”-д дасгалжуулагч хийсэн. Түүнээс хойш лигийг багуудтай ажиллаж байгаа. Харин ХҮДС-д 1998 оноос ажиллаж байна.

-Таны шавь нараас олон мастер төрсөн биз?
-ХҮДС-иас 1998-2004 оны хооронд нийт 13 спортын мастер, 15 дэд мастер төрсөн. Одоогийн хүүхдүүд маань мөн мастерийн болзлоо хангачихсан байгаа.

-Танай багийн дэмжигчид их болжээ?
-Анхны лигийн АШТ-д оролцсон “Азийн чоно” багийн нэгэн адил манай баг залуучуудаас бүрдсэн. Тэр үед Т.Түвшинбаяр дөнгөж 20 настай байлаа. Үзэгчид үргэлж шинэ залуучуудыг шаарддаг. Тиймээс манай залуучуудыг дэмждэг байх. Үнэнийг хэлэхэд монголчууд гурвын шидэлтэд дуртай. Манай багийн хувьд бусад багуудаасаа илүү хувьтай довтолдог. Иймээс хөгжөөн дэмжигчдийг татдаг болов уу.

-Багийнхнаа нэгдүгээр тойргийн аварга болно гэж бодож байв уу?
-Лиг эхлэхээс өмнө аварга болно гэж зорилт тавьсан. Өөрсдөдөө итгэлтэй байж тэмцээнд оролцдог шүү дээ. Гэхдээ миний хувийн баримжаа байсан.

-Лигийн бусад багуудын талаарх таны бодол? Нэг бүрчлэн хариулт өгөхгүй юу?
-Хараагийн харцага: Өмнөх жилийн аварга баг нуруу сайтай. Залуу тоглогчид дээр туршлага хосолсон баг.

Хасын хҮлгҮҮд: Ид амжилт гаргадаг насандаа яваа. Хамгаалалт, довтолгоо аль аль талдаа сайн. Мөн хурдан довтолгоо сайтай. Ур чадвар нь жигдэрч яваа залуучууд.
УурхайЧин: Туршлагатай тоглогч олонтой. Лигийн эхэнд бэлтгэл тааруу байсан ч явцын дунд сайжирч байгаа.
Шаркс: Нуруулаг тоглогчидтой өдрөөс өдөрт туршлага сууж байгаа.
Лидер: Харьцангуй залуу баг. Олон багаас нэгдсэн учир эхэндээ нэгнийгээ ойлголцоогүй. Сүүлийн үед ойлголцож байгаа. Энэ нь сүүлийн тоглолтуудад харагдаж байна.
ХаллелуЯа: “Лидер”-ийн нэгэн адил олон газраас цугласан тоглогчидтой. Тоглогчдын нуруу харьцангуй намхан.

-Плей-оффт аль баг шалгарах бол...
-”Хараагийн харцага”, “Хасын хүлгүүд” шалгарчихна. Манайх энэ чигээрээ явбал плей-оффт орох байх. ШУТИС, “Уурхайчин” багуудын гуравдугаар тойргийн тоглолт их юм шийдэх байх. Тэдний аль хожсон нь плей-оффт шалгарах боломжтой.

-Таны тамирчдадаа тавьдаг шаардлага юу вэ?
-Дасгалжуулагчийн хувьд миний баримталдаг зүйл тамирчин хүн нэгдүгээрт авьяастай байх ёстой. Мөн бие бялдар, сахилга бат, уйгагүй бэлтгэл хийдэг байх. Хамгийн гол нь өөрийнхөө чадварыг ахиулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байхыг шаарддаг. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандахыг хүсдэг.

-Та шигшээ багшийн дасгалжуулагч Пак Сөн Кюний талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хамт ажиллаж байгаагүй учир төдийлэн сайн мэдэхгүй. Хөндлөнгөөс харахад их хөдөлмөрч хүн юм билээ. Хамгаалалт дээр түлхүү анхаардаг. Хамгийн гол нь 40 минутын турш тамирчдаа эрчимтэй тоглуулдаг.

-Та ямар “школ”-оор баг тамирчдаа тоглуулахыг боддог вэ?
-Сагсан бөмбөгт ази, европ, америк арга барил гэж бий. Сүүлд өмнөд америкчууд бас нэг өөр арга барилаар тоглоод байгаа. Миний хувьд эдгээрийн сайн талуудыг л тамирчдадаа заахыг боддог.

-Сагсан бөмбөгийн тухай ном гаргахыг боддог уу?
-Өөрийнхөө олж мэдсэн зүйлээрээ ном гаргая гэж боддог л юм. Ачаалалтай ажилладаг учраас амжихгүй л байна.


http://www.mongolnews.mn
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Next

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest