ДЭЭД ЛИГ - MBA

Монголын сагсан бөмбөг сонирхогчид энд хуран чуулна

Moderator: Сагсан бөмбөг модууд

МБА холбоо цаашид сайн ажиллаж чадах уу?

Тийм
1
50%
Үгүй
1
50%
 
Total votes : 2

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Гансүх » Fri Feb 08, 2013 10:49 am

Лиг 3-н сард эхлэнэ гэж мэдээгээр гараад байсан...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby meesh » Mon Mar 11, 2013 4:53 pm

МСБХ-ноос Танан Гарьд вс Хасын хүлгүүд гэсэн тоглолт маргааш зохион байгуулах гэж байгаамуу?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Бээгий » Mon Mar 11, 2013 7:47 pm

mmhm 19 цагаас СТОд гэх шиг болсон шүү ;)
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Saiza » Mon Mar 11, 2013 8:22 pm

Ер нь тэр цаад бооцоо нь мөнгөндөө ч биш юм шиг бна лээ..
Танан нтр-г өөрсдийнхөө лигт оруулах гэсэн зорилготойм шиг бна лээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Doyo » Tue Mar 12, 2013 7:13 pm

Хас Танан 2н тоглолт шууд гарж байна
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1251
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Captain » Tue Mar 12, 2013 10:48 pm

сайхан л тоглолт боллоо ...
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby hosko » Thu Mar 14, 2013 2:04 pm

10 саяыг нь хаанаас гаргасан юм? Одоо тэгээд 2 лиг давхардаад яваад байх болсон уу?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby SProgr » Mon Mar 18, 2013 1:41 pm

МСБХ-ны лиг нь хэзээ эхлэх юм бэ? Саяхан болсон бооцоот тэмцээнийг би ойлгохдоо шинэ удирдлага нь "бид устаж үгүй болохгүй, бууж өгөхгүй, манай лигийн тэмцээн иймэрхүү өрсөлдөөнтэй болно" гэж хэлээд байх шиг.
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby SProgr » Mon Mar 18, 2013 1:43 pm

Гэснээс Билгүүний хийдэг хоёр гарын тохолтын бичлэг байна уу? байвал шэйр хийгээч
SProgr
Culé
Culé
 
Posts: 1375
Joined: Mon Sep 01, 2008 1:39 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Thu Mar 21, 2013 3:34 pm

Өнөөдөр 17н цагаас 2 холбооний нарийн бичиг болон дэд дарга нар Шинэ монгол тэлэвизээр мэтгэлцэх юм бна шүү
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Kopite » Fri Mar 22, 2013 10:11 am

Элгийн юм болсон юм биш үү, Идэр-Ууган Тулгыг баахан худлаа юм ярьсан гээд биччихэж...
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Kopite » Fri Mar 22, 2013 10:18 am

Мэтгэлцээнийг дүгнээд нэг бичихэд:

"Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг" - С.Тулга

Гэтэл өөрөө үнэн юм ярихгүй юм даа...

1. МСБХ нууцаар хурлаа хийсэн - ХУДАЛ (хурал нээлттэй болж 120 гаруй гишүүд оролцсон)
2. МСБХ улстөржсөн - ХУДАЛ (харин ч өөрөө С.Эрдэнэтэй нийлж улстөржсөн)
3. Б.Оргил албан ёсоор ЕНБД-аар томилогдоогүй - ХУДАЛ (FIBA-гийн сайтаас хараарай)
4. "Би энэ Оргил гэдэг нөхрийг танихгүй" - ХУДАЛ (багын найзууд)
5. Халз тэмцээний мөнгийг идсэн - ХУДАЛ (баримт нь хаана байна? Бүх орлого үйл ажиллагаа, зардалдаа зарцуулагдсан)
6. Хуулийн дагуу бид хурал хийсэн - ХУДАЛ (Хуулийн дагуу Тулгын Холбоонд МСБХ-ы хурлыг эрх байхгүй)
7. Одоо гарцаа бид нар олох хэрэгтэй - ХУДАЛ (юун гарц олох, хурдхан шиг МСБХ-г дампууруулахыг зорьж байгаа, эхний алхам нь Улсын Бүртгэлээр хүчингүй болгуулсан)
8. Цаас бариад яахав, бид нар толгойдоо байгаа юмыг л ярьж байгаа - ЮУ ВЭ???
9. Хуралд намайг оруулаагүй - ХУДАЛ (өөрөө ирээгүй)
10. МСБХ ТББ-г Улсын Бүртгэлээс хүчингүй болгоогүй, байгаа - ХУДАЛ (дээрээс яриулсаар байгаад хүчингүй болгуулсан)
11. МСБХ нь тамирчингүй, тэмцээнгүй, үндэсний шигшээ баггүй, бүгд орхиод явсан - ХУДАЛ (оюутны универсиад, Халз Тулааныг зохион байгуулсан, шигшээ баг бэлтгэлээ хийж байгаа, Тулгын шахалтаар зарим шилдэг тоглогчид бэлтгэлд ирж чадахгүй байгаа)
12. Бүх гишүүдийн 1/3 нь гарын үсэг зураад хурлаа хийх саналыг тавьсан - ХУДАЛ (гишүүд гэдэгээ өөрөө шинээр тодорхойлж, өөрийн талд байдаг тоотой хэдэн хүнээр гарын үсгээ зуруулсан л байх)
13. Би хэлсэн ярьсанаа хэрэв хэн нэгний нэр төрийг гутаасан бол хамгаалах бүрэн эрхтэй, 100% хариуцлага хүлээнэ - ХУДАЛ (хэзээ ч тэр олон гүтгэлэг, доромжлолоо энэ хүн баталж, шүүхийн өмнө хамгаалж чадахгүй, боломж ч үгүй, хариуцлагаа хүлээгээд шоронгийн хаалга татах ч үгүй, учир нь гүтгүүлсэн хүмүүс нь тэгэж заваарахгүй)
14. 2016 оны сонгуульд энгэрийн тэмдэг хийж, ашиглахыг зогсоомоор байна - ХУДАЛ (харин ч өөрөө ийм саналыг Ардчилсан Намд тавьсан ч юм билүү хэн мэдлээ, юун энгэрийн тэмдэг вэ, өөрт нь ийм санаа байж л дээ, хэл нь халтираад хэлчих шиг боллоо)
15. Аргаа бараад Тоглогчдын Холбоо гэж байгуулсан - ХУДАЛ (би наадхыг чинь санаачлаад, Мэргэн, Ялалт, Оргил бид нар 2 жилийн өмнө байгуулж байсан юм)
16. Оргил гэдэг Нарийн Бичиг, Ганхуяг гэдэг Ерөнхийлөгчийг FIBA бүртгэж авдаггүй байхгүй юу - ХУДАЛ (шинэ бүтцийг бүгдийг нь бүртгэж аваад сайтдаа байршуулсан байгаа, би тэр емэйлийг нь өөрийн гараар бичиж FIBA-руу явуулж, хариуг нь авч байлаа)
17. Хэн ч нууцаар хурлаа хийгээд, хэн ч емэйл явуулаад FIBA-д сонгогдож болох байхгүй юу - ХУДАЛ (тийм байсан юм бол өөрөө емэйл явуулаад MNBA-г сонгогдуулахгүй яасан юм, харин ч FIBA-д емэйл явуулсан чинь хүлээж аваагүй юм шүү)
18. Монголын Сагсан Бөмбөгийн спортыг төлөөлж FIBA бүртгэж авч байгаа - ХУДАЛ (анхнаасаа л элссэн гишүүн нь MBA, Монгол Улсыг төлөөлөх эрх бүхийг байгууллага нь MBA, Олимпийн Хорооны албан ёсны гишүүн байгууллага)
19. Нэгдэж нийлье гэж бид нар урьсан гэж өөрөө сая хэллээшдээ - ХУДАЛ (юун нэгдэж нийлэе гэж, харин ч татан буулгагдсан бүртгэлгүй Холбооны өмнөөс хурал хийнэ гэдэг нэрийдлээр тэр хурлаа хийсэн)
20. Нэгдэж нийлэхийн тулд бид хоёр жил явлаа - ХУДАЛ (нэгдэх боломжийг нь гаргаж өгөөд байхад өөрөө улстөржөөд нэгдэхгүй, харин ч сүйрүүлнэ гээд явж байсан хүн)
21. Бид нарт нэгдэхэд бүх юм нээлттэй - ХУДАЛ (нэгдвэл өөрт нь санхүүгийн хувьд хохиролтой, мөн улстөрийн хувьд нэгдэх боломж байхгүй, нэгдэх бодол ч байхгүй)
22. Одоо ч нэгдэхэд бэлэн байна - ХУДАЛ (одоо яаж нэгдэхийн? нэг ч гарц хэлсэнгүй)
23. Ганхуяг захирал утсаа авдаггүй - ХУДАЛ (инээдтэй шалтаг)
24. Хийхгүй байгаа ажлыг бид нар өмнөөс нь хийж өгч байгаа байхгүй юу - ХУДАЛ (дээр хэлсэн зүйлтэйгээ зөрчилдөх зүйл хэллээ, үнэхээр л MBA-гийн хурлыг өмнөөс нь дур мэдэн хийсэн нь үнэн боллоо)
25. Ний нуугүй ярихад эд нар МСБХ гэдэг байгууллагыг төлөөлж ярих эрх бүхий хүмүүс биш - ХУДАЛ (тэгээд эд нар нь хэн болж таарч байна? өөрийх нь Холбоо юу?)
26. Эцэст нь хэлэхэд бид нар МУ-ын хууль дүрмийн дагуу явж байгаа - ХУДАЛ (харин ч өөрөө хууль бус аргаар, намын шугамаар Улсын Бүртгэлээс бичиг гаргуулж, МСБХ-г бүртгэлгүй болгосон, мөн тус гаргуулж авсан бичигээ ашиглаж маш олон саадын бий болгож, МСБХ-д хүндрэл учруулсан, FIBA-д хүртэл МСБХ-г ольж, улсынхаа нэрийг баастахыг оролдсон)

Тэгэхээр нийтдээ 20 минут үргэлжилсэн мэтгэлцээний дундуур Тулга 26 худал зүйлсийг ярьж, хэлж, олон нийтийг төөрөгдүүлж, хуулийг уландаа гишгэжээ. Үнэн ялдаг гэж хэлэх дуртай энэ хүн өөрөө үнэнийг ганц удаа ч болов баримттай хэлээд өгөөчээ!!! Ийм хүн Монголын Сагсан Бөмбөгийн салбарыг төлөөлж болох юмуу???

Гэх бичжээ...
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Kopite » Fri Mar 22, 2013 10:19 am

Image

Сүүлчийн найраглал - өөрөө өөртэйгөө ярилцсан нь!

MBA vs MNBA-гийн талаар бичихээс өмнө уншиж буй бүх хүмүүст дараахи зүйлийг сануулъя! Хүний бөгс ухах гэж, атаа жөтөөг санаж, атаархаж хорссондоо биш, харин гомдож, харамссандаа би энэ нийтлэлийг бичиж байна. Мэтгэлцээний бичлэгийг үзээд зарим нь "бүр толгой эргэчихлээ" гэнэ, залхсан хэд нь "эд нарын хэрүүл бидэнд хамаагүй" гэнэ, энийг уншсан нөгөө нь "энэ Идэрээ яасан хүүхэн шиг юм бэ, хүний бөгс ухаад" эсвэл "нэг талыг битгий барь, сэтгүүлчийн ёс зүйгүй амьтан бэ", харин ойлгосон олонхи нь "энэ арай дэнднээ" гэж хэлэх байх.

Ямартай ч өөрөө өөртэйгөө ийнхүү ярилцав:

Идэрээ, энэ Холбоо маань их муу ажиллаж байжээ ер нь?

Харин тиймээ, нуршвал олон л асуудал байна. Муу ажилласныг нь Тулга ч чихэнд хоногшитол ярьсан даа. Гэхдээ л тавин жилийн түүхтэй Холбоог Улсын Бүртгэлийн Газраас "дүрэм чинь тодорхойгүй" гээд статусыг нь хүчингүй болгочихоор чинь ямар вэ дээ? Гэхдээ өмнөхөө хараад байвал бид чинь урагш алхахгүй, би л лав MBA-гийн шинэ удирдлагад нэг боломж өгье л гэж бодох юм.

Үндэсний гэдэг энэ Холбоо чинь яаж яваад гэнэт гараад ирэв ээ?

Тэртээ 2007 онд Тулга бид хэд Гоё Лиг гээд л эхлүүлж байлаа. Би дүрмийг нь бичиж өгөөд л, цаадах чинь зохион байгуулаад л, Ийгл ТВ-ийн NBA Talk-оороо сурталчилж өгөөд л явж байлаа даа. Score Студийг анх байгуулсан 10-аад хүний нэг нь Тулга байсан шүү дээ бүр. Спрайт Лигийн хамрах хүрээ маш өргөжиж, сүүлдээ ч том бизнесс болсон шүү. Багуудаас авдаг хураамж жилээс жилд ихсэж, оролцох багийн тоо ч өндөр хураамжтай байна гэлгүй нэмэгдлээ. Тулга өөрийн бүх амьдрал, цаг, заваа Спрайт Лигт л зориулдаг байсан нь үр дүнгээ өгч, дотороо бүр Хөгжлийн Лигтэй болж, тэр ч бүү хэл Дээд Лигийн тамирчид машин, байр, зээлээ даалгаж Спрайтын багуудад тоглож эхэлсэн ш дээ. Гэхдээ би л лав одоог хүртэл нэг ч удаа "Спрайт гэдэг энэ лигээ Тулгаад алдчихлаа" гэж нэг ч харамсаж үзээгүй. Харин ч эсрэгээрээ Тулгааг дэмжиж, өөрөө жил алгасалгүй тоглосоор ирсэн ш дээ ууг нь.

Тэгвэл ч их юм хийсэн залуу байна ш дээ? Ёстой л Холбоог аваад явж чадах л залуу байна даа...

Тэр ч тийм шүү, Холбоог хэзээ нэгэн цагт авна гэж ярьж л явдаг байсан. Би ч яахав эфирээр сагсаа тайлбарлаад л байж байвал барав гэж бодоод, тэгээд ч бас бид нарын хооронд хэрүүл маргаан гарч эхэлсэн. Тулга ч сагсаа хөөсөн, бид ч телевизээ хөөсөн дөө. Гэхдээ л тэр үеийг хараад байхад Тулга Холбоонд орох гэж их хичээсэн байх, гэвч тухайн үеийн удирдлагууд нь цаадахыг чинь үздэггүй байсан байхаа. TLG 13 багаа Дээд Лигт тоглуулж эхэлсэн цагаас л Холбоотой үзэлцэж эхэлсэн дээ.

Чи өөрөө Холбоонд орж болоогүй юмуу ингэхэд?

Би орж үзсэн ш дээ. Ийглд байхдаа хэвлэл мэдээллийг нь хариуцаж явлаа, дараа нь Ялалт, Оргил бид гурав чинь 2 жилийн өмнөх Дээд Лигийн нээлт болон Бүх Оддын Тоглолтыг зохион байгуулахад оролцож явсан л юм. Гэхдээ л үргэлжлүүлээд Холбоондоо ажиллах нөхцөл бүрдээгүй, тэгээд больсондоо. Сарын 300,000 төгрөгний цалинг би 2 ч удаа авч байсым байна шүү бас. Гэхдээ л санхүүжилт муутай, дэд бүтэц, оронтоо, боловсон хүчин муутай болохоор их юм хийе гээд ч боломж нь байдаггүйг тэр үедээ ойлгож л байлаа. Холбоог ч их муулдаг байж билээ, гэхдээ л Дээд Лиг нь битүү хүнтэй, гоё болдог байсныг санахаар гоё шүү.

Одоо тэгээд юу болчихвоо ер нь?

Үндэсний Холбоо гэж Тулгаа байгуулаад, тэрэндээ өөрийн талын бүх хүмүүсийг татаж оролцуулаад, MBA-гийн эсрэг босох боломж нь бүрдсэн дээ. Тэгээд лигийн багуудыг маш эрчимтэй найрч явсаар Үндэсний Лигийн тэмцээнээ Спортын Ордонд эхлүүлсэн байх.

MBA-гийнхан энэ үед юу бодож байсын болоо?

MBA чинь шинэ удирдлагатай болох ёстойгоо ухаарч, улмаар Ч.Ганхуяг, А.Амундра гэсэн Ерөнхийлөгчтэй, 15 шинэ УЗ-гийн гишүүдтэй, Б.Оргил гэсэн ЕНБД-тай бүтэц бүрэлдэхүүнийг чуулганаараа сонгосон л доо. Хуралд нь суугаагүй болохоор хаалттай, нээлттэй болсныг нь сайн мэдэхгүй ч Тулга өөрөө очсон ч түүнийг оруулахгүй л байсан байх. Нөгөөтэйгүүр Тулга ороод үзье гэж оролдоо ч үгүй байх. Хэн нэгнийг сонгох асуудал угаасаа өмнө нь лоббигоор шийдэгдэж, хурлаар зөвхөн батлах л үлддэг. Намын ч бай, Холбооных ч бай... Лобби шүү дээ! Тэгээд ч юу гэж MBA-гийн удирдлагууд өөрсдийг нь далд ортол нь муулж явдаг Тулгаад өгөх вэ дээ? Тэр мэдээжийн асуудал, тэр хуралд Тулгаа ороод суусан ч ЕНБД-аар сонгогдохгүй байсан байхөө...

Лигийн багуудын асуудал тэгээд яав?

Яах юу байхав, чадалтай хэд нь багаа бүрдүүлж, заалтай лигтээ тоглохоор шийдэж, Супер Лигт нь нэг нэгээрээ багтлаа. Энэ дундуур мэдээж Тулга маш сайн лобби хийж, дээгүүр ярьж, MBA-гийн гэрчилгээг хүчингүй болгуулж. Тэр бичигээ таарсан хүн болгонд үзүүлж, эхлээд Спортын Ордныг Наранбаатарыг найран байж авч, дараа нь тоглогчдыг лоббидож, MBA-г бараг л баггүй, тоглогчгүй болгосоон. Спортын сайд нь хүртэл хоёр холбоо одоохондоо байж байг гээд бүүр холион бантан болгосон.

Хасын Хүлэгүүд яагаад Тулгатай нэгдсэнгүй вэ?

Битгий **н** юм асуу Идэрээ, Хасын Хүлэгүүд багийн эзэн чинь MBA-гийн шинэ Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, мөн дасгалжуулагч Цогоо ах чинь Тулгаатай бас таардаггүй юмшдээ. Цогоо ахыг Тулгаа сагсан бөмбөгөөс арчиж хаяна гэсэн юм байхаа, янз бүрийн л хэрүүл байдаг сурагтай.

Өөр юу болов?

Тулга хэвлэлийн бага хурал хийж, MBA-гийн хурлыг хийнэ гэв. Ууг нь Тулгын нэгдэх хүсэлтийг MBA анх хүлээн авч, ажлын хэсгийг томилж явсан чинь гэнэт MBA-гийн нэрийг төлөөлж Тулга 30 гаруй хүнтэй хурлыг Кемпинскид хийлээ. Бага хүн ирсэн болохоор удалгүй дахиад хурал зарлаж, тэрэнд нь арай их хүн оролцсон гэсэн. MBA-г урьсан гэнээ. Тулгаад дахиад муриулсан нөгөө хэд нь яг тэр хуралд нь очиж харагдаач.

За тэгээд?

MBA-гийн шинэ удирдлагууд ажилдаа шууд л орж, Дээд Лигийн тэмцээнийг эхлүүлэх ажлаа эхэлсэн гэнэ. Нөгөө л заалны асуудлаа судаллаа. Багуудын удирдлагуудтай мөн уулзаж, Танан багаас бусад нь Дээд Лигтээ эргэж тоглохоо мэдэгдлээ. Гэвч хэрэг бишдэхийг мэдэрсэн MNBA гялс миний анх санаачилж байсан Тоглогчдын Холбоог олж аваад, хамтран ажиллахаар болж, тун удалгүй дахин хэвлэлийн бага хурлыг зарлан ХОЁР ХОЛБОО НИЙЛЛЭЭ гэж зарлав. Би чинь бас Холбооны эсрэг тэмцэж, шүүмжилж явахдаа Тоглогчдын Холбоог нээ гэсээр байгаад Мэргэний нэр дээр авахуулж байсан юм. Гэтэл тэрийг одоо өөрөө хийсэн болоод л Тулгаа яваад байгаа юм. За тэр ч яахав, тоглогчдод л хэрэгтэй байх гэж анх санаачилж байсан юм. Хэрэгээ гаргах байлгүй дээ...

Өө тэгээд хоёр Холбоо ууг нь нийлсэн юмуу?

Үгүй ээ. Ганхуяг, Амундра хоёроос би өөрөө асуутал "юу яриад байгаан бэ" гэлээ. Бүр гайхаад Тулгын хэвлэлийн бага хурлыг сайтар үзлээ. Нийлсэнээ зарлахдаа Амундра, Ганхуяг хоёр ерөнхийлөгч нэгдэе гэхэд зөвшөөрлөө, гэхдээ УЗ-д нь байгаа хэдэн ЛУЙВАРЧИД нь татгалзлаа гэж хуучны лигийн ах нарыгаа удаа дараалан телевизээр доромжилж өгөв. Шараваа, Аба, Оогий, Батпүрэв гээд л алтан үеийн тамирчид Тулгын хэлэхийг сонсоод итгээгүй гэсэн.

Тэд нарт хэцүү байсан байхдаа?

Мэдээж хэцүү байлгүй яахав. Амьдралынх нь гараа нь болсон Холбоогоо сэтгэл зүрхээрээ дэмжээд, УЗ-д нь ажиллах боломж олдоод юм хийх гэтэл өөрсдийг нь "багшаа, ахаа" гэж дуудаж явсан хүүхэд "муусайн луйварчид" гэхээр хэнд амар байхав. Оогий ах бүр Тулгыг олон удаа дэмжиж байсан гэнэ лээ. Шараваа ахын жишээг бүгд мэддэг л байхөө.

Тулгаа та хоёр чинь энэ бүх асуудал хурцдахаас өмнө уулзаж байсан гэлүү?

Тийм л дээ. Энэ оны эхээр бид хоёр уулзаад, цаадах чинь өнгөрснийг мартаад надтай хамтраад сагсан бөмбөгийн суваг нээе гэхээр нь би "эхлээд Холбооны асуудлаа ярья" гэсэн юм. Тэгээд өнгөрснийг мартаад Холбоотой нийл, аль аль нь бууж өгөхгүй бөөн хэрүүл, маргаан болно. Битгий улс төртэй сагсаа холь, тэр Эрдэнээгээ хаяад хамтдаа Холбоог хөгжүүлье гэсэн саналыг тавихад харамсалтай нь хүлээж аваагүй юм л даа. Луйварчдын дээр нь гарна гээд л байсан. Одоо бодоод байхнээ, хуучны өс их л санасан юм байлгүйдээ. Тэгээд ч өөрийнхөө хөдөлмөрлөж босгосон ажлаа хэн нэгэнтэй нийлээд хуваахыг хүсээгүй л байх...

За за бага зэрэг ойлголт авлаа, гэхдээ одоо тэгээд хоёр Холбоо ер нь нэгдэх шинж байна уу?

Байхгүй ээ. Улс төр орж ирээд, лиг, баг, тоглогч, үзэгчид нь бүгд хоёр хуваагдчихсан байхад яагаад ч нийлэхгүй байх. MBA лав удахгүй Дээд Лигийг 4 багийн хооронд Үйлдвэрчний Эвлэлийн зааланд эхлүүлэх юм гэсэн. Бас шигшээ баг бэлтгэлдээ гарчихсан, 5-р сард Зүүн Азийн АШТ-д явна. Сониноос Аба ах шигшээ багийн менежер болоод тамирчдыг тогтмол цалинтай болгосон гэнэ лээ. Бас ирэх 10 жилд хийх хөтөлбөрөө гаргуулж, тэрийг нь FIBA маш ихээр ойшоож сайлаад, дэмжиж ажиллана гэдэгээ мэдэгдсэн ш дээ. Ууг нь шинэ удирдлагынхан их л зүйлийг маш богино хугацаанд хийгээд байгаа юм билээ. Оргил, Ганхуяг хоёрыг FIBA бүртгэхгүй гээд юм Тулгаа яриад байсан, FIBA-д албан ёсны бүртгэл нь байна лээ, би харсан.

Гэхдээ энэ Үндэсний Лиг нь дажгүй болоод байгаан бишүү?

Үзээгүй би юугаа хэлэх вэ дээ. Олон юм ярьж байж Спрайт Лигээсээ дахиад хасагдуул яана, чшшшш. Манай багийнхан уурлана!

За за, шөнө болчиж, хамгийн сүүлд нь гэж асуухад, одоо тэгээд манай сагс яанаа?

Энэ их өрсөлдөөнөөс чинь сайн ч юм гарна, саар ч юм гарна. Ямартай ч нэгдэхгүйгээс хойш сайхан шударга өрсөлдөх л хэрэгтэй байхдөө. Хэн нь илүү ажиллана, тэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, шалгарлаараа үлдэх байх.

Чи аль нэг Холбоонд нь ороод ажиллаж болдоггүй юмуу?

Харин сүүлийн үед бодоод л байсан юм. Тэгээд өнөөдрөөс эхлээд MBA-гийн Гадаад Харилцааг хариуцахаар болсон ш дээ. NBA, FIBA-тай нийлүүлээд алаад өгнөө :)

Энэ хүүхдүүдийн тоглож байгаа зураг ямар учиртайн?

Манай сагсны хөгжил ийм дээрээ зогсчихвоо л гэж айж байна даа... Энэ хэрүүл маргаанаас болж Шигшээ баг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглахгүй байна, Сэдээ жишээ нь ирэхгүй байгаа сурагтай, найз нөхөд, баг хамт олны дунд маш их хагарал гарч байна, FIBA-д бас нэр хүндээ алдаж мэдэх л юм, бас легонэр тоглогчид муугаар ярьж эхэлж байна, зарим багууд нь цалингаа тавих чадваргүй болж хөгжилд сөрөг нөлөө их байна даа...

За за ганц илжигдчихээд унтах уу?
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby shinoda » Fri Mar 22, 2013 11:01 pm

End humuus Tulga-g l muulaad baih yum.

Medeej sain muu taluud baigaa l baih, gehdee sagsan bumbugiin hugjil talaas n harval Tulga mash dorvitoi zuil hiij undsendee amigui chimeegui mongo ideed suudag baisan sagsan bombogiin holboog hodolgoond oruulj, bur ugjirchihsan baisan heden tolgoinuud n soligdohod hursen baigaa.

Yahav nuhur uuruu Stern shig boloh geel uzeed baigaa n buruu bhaldaa, gehdee Sterniig bas humuus muuljil bdag, ter l buh shiidver gargana, togloltiin huvi zayag hurtel erguulj mongo oldgiig bid meddeg l bizdee.

Bi neh Tulgad durtai ch bish durgui ch bish, zuger sagsnii lig uzdeg bsan hunii hubid bas sprite lig uzej bsnii huvid bol nuhur buh sanaagaa gadnaas bolon manai forumiin soccer ligees bur anh sanaagaa avaad gol n teriigee mongolin sags deer buulgaad buh huch hudulmuruu zaraad sain l hiij baina, hudulmurluj baigaa yum chn bas hulsuu hurteh n zuv l baih, yamar Mongoliin holbombogiin holboo shig FIFA*-s jil bolgon asar ih mongo avaad yuch hiihgui ideed baigaa bish. Olon humuus mongoliin holbombogiin holboog uzen yadaal shigee heden jiliin omno sagsnii holboog bas muuljil bdag bsn sanagdana, tegeed gants Tulgaa gedeg hunii teriig unagachlaa geheer bas l...

Za tegeed ursulduun bainaa gedeg hugjil avchirna, daranguilliig zogsoono, odoo daraagiinh n holbombogiin holboo baih yostoi baih
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Kopite » Sun Mar 24, 2013 7:00 pm

Мхбх дээр бол санал нэг бна харин наад тулга чинь одоо арай хэтрээд байгаан биш уу шууд хучиндээд хучиндээд л явчихдаг айн
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Batuka00 » Wed Apr 24, 2013 8:05 pm

Пэпси лиг зун зохиогдож магадгүй юм байналээ.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby 1OOOa » Sat Jan 25, 2014 3:57 pm

Энэ сүпэр лигийн бүх оддын тоглолтыг зэрлэг тайлбарлаж байнаа Moore бөмбөгөө алдсан чинь ЭНЭ МУУР ӨНӨӨДӨР ЯАГААД БАЙНАА хахаха
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1053
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Jo_amka » Fri Feb 10, 2017 3:32 pm

МСБХ-ны Дээд Лиг өнөөдөр эхлэх нь...
Хуучин дурсамж сэдрээд байгаамдаа хихи
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby Батгэрэл » Fri Feb 10, 2017 3:46 pm

Энэ сэдэв ч сагсны лигийн архив болсон сэдэв байна даа.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Пепси Дээд лиг - 2012 улирал

Postby fond » Fri Feb 10, 2017 4:53 pm

Өнөөдөр үзнэ гэж алаан болох байхдаа
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Ниссан Дээд лиг - 2017 улирал

Postby Saiza » Mon Feb 20, 2017 9:47 pm

Шаркс чинь харин ёстой сайн үзэж бна шт.
Танан ёстой больжээ гэж
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: НИССАН Дээд лиг - 2017 улирал

Postby 1OOOa » Mon Feb 20, 2017 9:58 pm

баззардаад хожчлоошд
I'm glad to live in the Scalabrine era
User avatar
1OOOa
 
Posts: 1053
Joined: Sun Mar 06, 2011 10:45 pm
Location: Улаанбаатар

Re: НИССАН Дээд лиг - 2017 улирал

Postby Saiza » Wed Feb 22, 2017 3:52 pm

За өнөөдөр ч гоё тоглолтууд болно доо
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ДЭЭД ЛИГ - MBA

Postby Zo7i » Wed Sep 22, 2021 5:39 pm

За ямартаа ч МСБХ Дээд Лигээ үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлтээ УОК - т өгсөн байгаа юм байна.

Реппер LIL THUG цусны хорт хавдартай гэх онош гарсан бөгөөд Дээд Лигийн багууд түүний эмчилгээний зардалд зориулж Тэнүүн Огоо клубт 50% ийн үзэгчдийн дүүргэлттэйгээр хандивын тоглолт хийх юм байна.

Тийм учир 10 сарын сүүлээр гэхэд Дээд Лиг маань үзэгчгүйгээр эхэлж магадгүй л бололтой.
Go Spurs Go! & GGMU!
User avatar
Zo7i
 
Posts: 397
Joined: Sun Jul 21, 2013 9:51 pm

Re: ДЭЭД ЛИГ - MBA

Postby TGNT » Wed Sep 22, 2021 11:02 pm

Zo7i wrote:За ямартаа ч МСБХ Дээд Лигээ үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлтээ УОК - т өгсөн байгаа юм байна.

Реппер LIL THUG цусны хорт хавдартай гэх онош гарсан бөгөөд Дээд Лигийн багууд түүний эмчилгээний зардалд зориулж Тэнүүн Огоо клубт 50% ийн үзэгчдийн дүүргэлттэйгээр хандивын тоглолт хийх юм байна.

Тийм учир 10 сарын сүүлээр гэхэд Дээд Лиг маань үзэгчгүйгээр эхэлж магадгүй л бололтой.


энэ одоо хаанаас авсан мэдээлэл вэ
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1884
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

PreviousNext

Return to Монголын сагсан бөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron