LOS ANGELES LAKERS: THE NEW META

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Jo_amka » Mon Oct 24, 2016 11:32 pm

Image

БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Сахиусан тэнгэрүүдийн хотын Нуурынхан маань энэ жил NBA-д 69 дэх улирлаа эхлүүлэх гэж байна.
Мөн ирэх онд байгуулагдсаны түүхт 70 жилийн ой болох билээ.

Анх Detroit Gems нэртэйгээр Үндэсний Сагсан Бөмбөгийн Лигт тоглож байсан бөгөөд 1947 онд багийг шинээр Миннеаполис хотод байгуулсан юм. 1949, 1950, 1952, 1953, 1954 онуудад NBA-н аварга болсон бөгөөд, 1960 оны улирлаас Лос Анжелес хотод нүүн ирж 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад NBA-н аварга цолыг хүртсэн бөгөөд нийт 16 удаа түрүүлсэн нь NBA-д 2т орох үзүүлэлт юм.

Image

ШИЛДЭГ ТОГЛОГЧИД, ТҮҮХЭН ЦАГ ҮЕҮД

Жорж Майкан

1000 нуурын эрэг дээр өнгөрүүлсэн он жилүүдэд 5 удаа аварга цолыг хүртэхэд уг тоглогч багийн түшиг тулгуур байж, багаа ялалтад хөтөлсөн билээ. NBA-н 25, 35 дахь улирлын бэлгэдлийн баг, 50н жилийн ойгоор тодруулсан шилдэг 50 тоглогчийн нэг юм...

Элжин Бэйлор

1958 оны драфтын тэргүүн сонголт. Lakers vs Celtics Ривалын анхны гэрчүүдийн нэг маань 13 улирлыг НБА-д өнгөрүүлэхдээ 8 удаа финалд тоглосон ч харамсалтай нь аварга цолонд хүрч чадаагүй юм. Гэсэн хэдий ч түүний 22 дугаарыг 1983 оны 11 сарын 9нд Лэйкерс баг мөнхжүүлснээр тус багийн түүхэн дэх анхны дугаараа мөнхлүүлсэн тоглогчдын нэг болсон юм. /Энэ өдөр мөн Уилт Чэмберлэйний дугаарыг мөнхжүүлсэн байдаг./

Image


Жерри Уэст


1960 оны Драфтын 2 дох сонголт, NBA-н Лого-нд мөнхөрсөн алдартан бөгөөд мөн л Lakers vs Celtics Ривалын эхэн үеийн цусгүй тулааны тэргүүн эгнээнд давшиж явсан билээ. Олон олон оролдлогын эцэст 1972 онд аварга цолыг хүртсэн нь ЛА хотод авсан анхны аварга төдийгүй, 18 жилийн цангааг тайлсан чухал ялалт байсан юм. Мөн NBA-н түүхэн дэх анхны Финалын Үнэ Цэнэтэй тоглогч бөгөөд Түрүүлж чадаагүй багаас энэ шагналыг авсан цор ганц нь билээ. 1983 оны 11 сарын 19нд түүний 44 дугаарыг Стэйпл Центерт залжээ.

Image

Уилт Чэмберлайн

NBA-н нэг тоглолтонд 3 оронтой оноо авсан цор ганц тоглогч карьерийн сүүлийн жилүүдээ Алтан шаргал өнгөөр гангарч өнгөрүүлжээ. ЛА хотод ирснээс хойш хамгийн анхны аварга цолыг авчирахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд уг улиралд баг маань 33 дараалж хожсоноор лигийн рекордыг тогтоосон төдийгүй одоо ч энэ амжилт эвдэгдээгүй байна. Түүний 13 дугаарыг Лэйкерсээс гадна Голден Стэйт Уарриорс, Филадельфи 76 багууд мөнхжүүлсэн нь түүнийг ямар аугаа тоглогч байсныг гэрчилнэ. /NBA-н түүхэнд ийм олон багт дугаар мөнхлүүлсэн тоглогч байхгүй байхаа.../

Гайл Гүүдрич

ЛА хотын унаган хүү, Бүсийнхээ хамгийн шилдэг ахлах сургуулийн багийн ахлагч, Калифорны Их Сургуулийн шилдэг тоглогч NCAA-н финалын тоглолтонд 42 оноо /Тухайн үедээ дээд амжилт болж байсан/ авсан залуу. Энэ бол түүний NBA-д хөл тавихаас өмнөх амжилт. Харин 1965 онд NBA-д элсснээс хойш 4 улирлын хугацаанд түүний баг 3 удаа финалд гарсан ч түрүүлж чадсангүй. Ингээд тэр Финиксийг зорилоо. Харин 1970-1971 оны улиралд илүү туршлагажсан Гүүдрич нуурандаа эргэн ирж дараа улиралд нь доминант байсан багийн онооны лидер болжээ... Түүний 25 дугаарыг 1996 онд Лэйкерс баг мөнхөлжээ..

Image

Карим Абдул Жаббар

буюу Фердинанд Луйс Алчиндор Жуниорыг 38,387 гэдэг тоо ямар аугаа тоглогч байсныг илтгэх болно. Манхаттан дахь Католик сүмийн сургуульд суралцаж байсан хүү хожим Исламын шашинд орж нэрээ солино гэж хэн санахав дээ. 1969 онд Бакст драфтлагдаад 6 улирал тоглохдоо 1 аваргын бөгжтэй болсон Карим 1975 онд ЛА хотод илүү том зорилготой ирсэн юм. Зорилгоо ч биелүүлж 5 бөгжийг өөрийн болгоод зодог тайлсан юм. Хэдий ЛА хотыг тоглогчийн хувиар орхисон ч 2005 онд туслах дасгалжуулагчийн дүрээ эргэн ирж нэгэн үе NBA-н хамгийн шилдэг төвийн тоглогч явсан залууг чиглүүлж байлаа. 1989 онд түүний 33 дугаар ЛА хотод мөнхөрсөн юм.

Image

Ирвин "Мэжик" Жонсон

1991 оны 11 сарын 7. Энэ өдөр дэлхийн сагсан бөмбөгийн фенүүд аймшигт мэдээг дуулсан юм. Мэжик Жонсон зодог тайлахаа зарлалаа. Учир нь тэрээр ХДХВ-ын халдвар авсан байлаа. Гэвч 3хан сарын дараа болсон Бүх Оддын Тоглолтод түүнийг үзэгчид фенүүд гарааны тоглогчоор сонгожээ. Тэр үдэш Мэжикийн хувьд магадгүй амьдралынх нь хамгийн чухал үдэш байсан байх. Айзайа Томасын өөдөөс хожлын шидэлт хийж, тухайн тоглолтын үнэ цэнэтэй тоглогч болсон юм. Ордонд цугласан үзэгчдийн уухай, хожлын шидэлт гээд тэр үдшийн бүхий л зүйл түүнд өвчинтэйгээ тэмцэх сэтгэлзүйн асар их хүч, тэсвэр тэвчээрийг өгсөн гэлцдэг.. Мөн энэ өдрөөс 7 хоногийн дараа түүний 32 дугаарыг Сахиусан тэнгэрийн хотод адисласан юм. "Шидэт" гэдэг хоч нь нэр болтлоо алдаршсан энэ эрхмийн түүхийн нэгээхэн хэсэг энэ ажгуу.

Image

to be continued...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Tue Oct 25, 2016 10:58 pm

Image

Image

Цалингийн цэс.
Манайх цалин хэтрээгүй харин ч 500К орчим дутуу байгаа.

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Tue Oct 25, 2016 11:02 pm

С: Мозгов, Тарик, Зубак
ПФ: Рэндл, Нэнс, Робинсон
СФ: Денг, Инграм, Метта
СЖ: Кларксон, Лю, Янг
ПЖ: Рассел, Калдерон, Хуэртас

баг бол одоо яг баланстай болоод ирсэн. Хөгшин кульказууд байна уу байна. Залуус нь байна уу бна.
Байрлалын хуваарилалт ч яг гоё.
Одоо тэгээд энэ жил хожлын төлөө л үзнэ дээ. Юта, Миннесота нтр зууралдаад л

Гэснээс энэ 15 аас 3 нь хөгжлийн лиг рүү явж таарна шт хэхэ..
Зубак, Робинсон, Хуэртас нтр юм болов уу.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Jo_amka » Tue Oct 25, 2016 11:06 pm

saiza :eek: :ногоон:
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Jo_amka » Tue Oct 25, 2016 11:08 pm

Image
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Tue Oct 25, 2016 11:26 pm

Image

Image

Image

Image
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Jo_amka » Tue Oct 25, 2016 11:44 pm

Image
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Wed Oct 26, 2016 12:22 am

Image

Өнөөдөр НБА эхэлж байга ч манайд дахиад 1 өдөр бна даа..

Хюстонтой буудалцаад л таарна даа хэхэ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Mish » Wed Oct 26, 2016 9:51 am

Өнгөрсөн жил 17хон хожсон...
энэ жил хэд хожих бол?
Би бол 30 хавьцаа хожчих байх гэж найдаад байгаа шд...кк
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Wed Oct 26, 2016 9:57 am

30 хожчих блгүй дээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Sesame7 » Wed Oct 26, 2016 1:35 pm

Гоё болжээ. :eek: :eek:
И суга хасагдсан бол гохинээ. Робинсон харин үлдэх их хүсэл байсан юм байна. Ашгүй дээ. Марсело ч хөгжил рүү явахгүй байхаа. Калдерон гэмтэлтэй байгаа болохоор нөөц холбогч хэрэгтэй. Робинсон Зубач явах байх. Сэлгээнд 7 биш 8 тоглогч буюу нийт 13 тоглогч 1 тоглолтонд оролцож болдог болсон шүү дээ. Юутайч пуужингуудыг хожиж гараагаа сайхан эхлэх байхаа. 40 хожил элбэг авна нтр
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Nobun@g@ » Wed Oct 26, 2016 1:46 pm

Хожил бол нэг их доошоо ороод байх нь хаашаам... Гайгүй үзчих байх өө...
Харин тоглолт сайхан жигд байгаасай... сайхан тоглолт л үзмээр байна.
Довтолгоо хамгаалалт жигд байгаад, дундаж болон жижиг багуудаа нухасхийгээд...
Жигдхэн явж байвал болно доо. Том багуудаас бас зарим нэгийг хусах л байлгүй эрхбиш.
Тэгээд гол нь Селтик, Клипперс гэсэн багуудыг хусаад ккк...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Lakers Barca » Wed Oct 26, 2016 2:16 pm

Манайх энэ жил бүсийнхээ хамгийн сул баг болцон уу ? гүй юу ? Бүх багийн хувьд бол Brooklyn Philly хоёроос илүү гэж бодоод байхы өөр ямар багаас илүү байгаа билээ
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Nobun@g@ » Wed Oct 26, 2016 8:17 pm

Өнөөдрийн Дайчдаас илүү тоглочих байх шүү хаха...
Тэгж ярих юм бол манайхаас илүү багийг нэрлэ гэвэл хэцүү шд.
Яахав нөгөө Аваргууд, Дайчид, САС нтр гээд цөөн хэдэн багууд нь орох л байх, бусад нь бол ойролцоо л санагдаж байна ккк...
Ер нь бол үзнэ дээ...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Мэргэн » Thu Oct 27, 2016 1:59 am

Манайхан чинь харин өөдрөг гэх үү, итгэл гэх үү юу гэх үү багаа арай л үнэлээд байх шиг байх чинь вээ хэхэ. Энэ жил ядаж л хамаа замбараагүй нүүлгээд байдаг аз нь таарвал тэд нар нь ороод хождогоо болиод нэг эмх цэгцтэй л болж эхлэмээр байгаа юм даа. Инграм ч улирлын талыг дуустал учраа олох болов уу дөө. Хурдандаа дараа жилээс гайгүй болж эхлэх байлгүй. Расселл маань л дураараа дургиж оноо түүгч болох юм шиг байна ш дээ. Дасгалжуулагч ч хүссэнээрээ шид гээд байгаа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Yes Man » Thu Oct 27, 2016 2:30 am

энэ жил учраа олоод 20 хожвол их юм байлгүй дээ.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Thu Oct 27, 2016 2:33 am

Yes Man wrote:энэ жил учраа олоод 20 хожвол их юм байлгүй дээ.......

Фили албан ёсоор ПО-оос мултарсаныг мэдсэн үү?
20+ хожно гээд барих уу?
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Thu Oct 27, 2016 2:40 am

Image

WB-тэй хамт бэлтгэл хийжээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Гансүх » Thu Oct 27, 2016 8:42 am

Nobun@g@ wrote:Өнөөдрийн Дайчдаас илүү тоглочих байх шүү хаха...
Тэгж ярих юм бол манайхаас илүү багийг нэрлэ гэвэл хэцүү шд.
Яахав нөгөө Аваргууд, Дайчид, САС нтр гээд цөөн хэдэн багууд нь орох л байх, бусад нь бол ойролцоо л санагдаж байна ккк...
Ер нь бол үзнэ дээ...


Хаха энэ одоо онигоо юу ккк
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7717
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby J@x » Thu Oct 27, 2016 8:46 am

Эднийх ингэж ярьж байгаа бол манайх бүсийн аваргын төлөө тоглоно нтр гэж ярихаас :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13300
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Tmshinoda » Thu Oct 27, 2016 10:47 am

Гансүх wrote:
Nobun@g@ wrote:Өнөөдрийн Дайчдаас илүү тоглочих байх шүү хаха...
Тэгж ярих юм бол манайхаас илүү багийг нэрлэ гэвэл хэцүү шд.
Яахав нөгөө Аваргууд, Дайчид, САС нтр гээд цөөн хэдэн багууд нь орох л байх, бусад нь бол ойролцоо л санагдаж байна ккк...
Ер нь бол үзнэ дээ...


Хаха энэ одоо онигоо юу ккк



Өөдрөг фэнүүд ийм байдийшд.. :ногоон:
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Lakers Barca » Thu Oct 27, 2016 11:00 am

DLoading чинь харин эвгүй эхлүүлж байна уу гүй юу ? this is my house ндр
User avatar
Lakers Barca
 
Posts: 662
Joined: Wed May 20, 2015 2:44 pm

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby fond » Thu Oct 27, 2016 11:12 am

Хамгаалалт хэрэг алга Сахалт наадахнээ эхний үед 12 оноо 9 о.д. Харин довтолгоо шидэлт сайхан л эхэлж байна


Sent from my iPhone 8s
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Jo_amka » Thu Oct 27, 2016 11:12 am

Хамгаалал түй ч байхгүй 2 баг үзэлцээд байшт кк
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2016/2017: THE NEW META

Postby Saiza » Thu Oct 27, 2016 11:15 am

fond wrote:Хамгаалалт хэрэг алга Сахалт наадахнээ эхний үед 12 оноо 9 о.д. Харин довтолгоо шидэлт сайхан л эхэлж байна


Sent from my iPhone 8s

3 лигт авчихсан гайгүй байгаа хэхэ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Next

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron