LOS ANGELES LAKERS: THE NEW META

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby meesh » Mon Jan 27, 2020 10:12 am

Харамсалтай.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Nobun@g@ » Mon Jan 27, 2020 10:16 am

R.I.P Black Mamba

Маш аймшигтай бөгөөд харамсалтай. Энэ хүний тоглолтыг л харж Нуурнуудаа дэмждэг байлаа шдээ. Зодог тайлаад амрахын хажуугаар олон юм амжуулж байсан жинхэнэ хөдөлмөрч залуу байлаа


Sent from my iPhone using Tapatalk
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Цоомоо » Mon Jan 27, 2020 10:57 am

Сэрээд мэдсэнээсээ хойш л хямарлаа.
Одоо хүртэл тайвширч чадахгүй нь.
Ядаж тэр хөөрхөн охинтойгоо шүү.
Үнэхээр харамсалтай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Makaveli » Mon Jan 27, 2020 11:04 am

:sad::
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Cule » Mon Jan 27, 2020 11:17 am

Нээрээ л дотор сонин болгосон мэдээ байлаа. Маш харамсалтай.

RIP Legend.
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Villa_Bayaraa » Mon Jan 27, 2020 11:35 am

Жоохон байхдаа Лейкерсийн шар өмсгөл ээжээрээ авахуулаад ард нь өөрөө пламастраар 8 дугаар тавьж байгаад л байрныхаа гадаа шийдэн дээр халтайтлаа тоглодог байсан даа... Намайг Лейкерсийн фен болгосон хүн... бодохоор л хамарсаад байх юм...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Aagii_03 » Mon Jan 27, 2020 11:59 am

RIP Mamba
Ямар ч муухай, ямар ч харамсалтай төгсгөл вэ
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Барнаба » Mon Jan 27, 2020 12:01 pm

Аймаар мэдээ, үнэхээр харамсалтай.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Адмирал » Mon Jan 27, 2020 2:19 pm

RIP Mamba :)
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby mazi » Mon Jan 27, 2020 3:34 pm

Вертолётыг хамгийн найдваргүй унаа гээд хэлж бсан манай орос танкчин найз яг үнэн юмдаа
цөхөрсөн итгэл
User avatar
mazi
 
Posts: 1689
Joined: Fri Apr 04, 2008 11:28 pm
Location: Хэнд хамаатай юм?

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Tommy » Mon Jan 27, 2020 4:29 pm

Зак wrote:R.I.P Kobe Bryant.
Леброн өөрийнх нь оноог гүйцсэн өдөр таарах юм даа. Хамгийн сүүлд твиттертээ "Continuing to move the game forward (at)KingJames" гэсэн байна. Манайд МИ8 унадаг шиг америкт бас нисдэг тэрэг осолддог л юм байна. Espn-ээр оны шилдэг залуу тамирчдын реклам гардаг байхад Тара Липински өөр хэн хэнтэй ч билээ the rookie гээд л сүртэй гарч ирж байж бил ээ. Саяхан ч юм шиг... :sad::


RIP Kobe
Энерги гэж байдаг, нөлөөлдөг ч юм шиг сонин тохиолдол...
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby LeMoN » Mon Jan 27, 2020 4:34 pm

Коби д гүнээ харамсаж бна...РИП коби...Үргэлж Хурэйч пүүзийг нь авч өмсдөг бж билээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Tmshinoda » Mon Jan 27, 2020 6:10 pm

Үнэхээр харамсалтай..

Олон хүний үлгэр дууриалал нь байлаа.
НБА-ийнхны хүндэтгэл үзүүлж байгаанууд нь гайхалтай.

Зооны 8 сек
Довтолгооны 24 гээл...
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Өсөхбаяр » Tue Jan 28, 2020 12:20 am

саяхан лэйстерийн босс тэнгэрт явсан..араас нь Коби харамсалтай юмаа. Сагс сонирхдог олон хүний шүтээн нь байлаа даа..
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10201
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Тунгаа » Tue Jan 28, 2020 7:56 am

Ёстой нэг сонин feeling-тэй 2 өдөр өнгөрчихлөө. Ёстой л дэлхийн хүн байж дээ. Үнэхээр харамсалтай.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Madrid9 » Tue Jan 28, 2020 8:10 am

Кобиг шүтдэггүй, дэмждэггүй байсан ч энэ мэдээг хараад үнэхээр сонин байлаа.
Бараг яг жилийн өмнө Эмилиано Сала онгоцны ослоор нас барж байж.
Жижиг оврын онгоц, нисдэг тэрэгнүүд үнэхээр аюултай юм аа.
Madrid9
 
Posts: 45
Joined: Fri Jun 24, 2016 4:29 pm

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby gremlin » Tue Jan 28, 2020 10:22 am

Манантай байсан, нислэгийн төвөөс нам нисч байгааг анхааруулсан юм байна. Гэтэл хариу өгөлгүй сүүрсэн болтой юм.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2911
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby LeMoN » Tue Jan 28, 2020 11:55 am

85-92 оныхныг Коби гүйгээр төсөөлшгүйлдээ...2000-2010 оны хамгийн алдартай тамирчин биздээ бараг Месси гийн дараах
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Saiza » Tue Jan 28, 2020 12:03 pm

2006 оны хүүхэд Коби гэчихсэн уйлж байна.

Sent from my Redmi K20 Pro Premium Edition using Tapatalk
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby zorigtsaikhan » Tue Jan 28, 2020 12:19 pm

Ёстой л нэг заналт нэгэн байлаа даа...
Миний хувьд тамирчин гэхээсээ илүүтэйгээр эцсийн мөчид охиныгоо хамгаалаж чадалгүй хамт явсан аав гэж харагдаад өөрөө охинтой надад үнхээр хүнд туссан. Өчигдөр ТД, Бекки 2гоо уйлж байгааг хараад үнхээр тэссэнгүй дээ... талбайд түүнтэй дүйцэх хүн байтуугай адгуус ч байгүй л дээ үнэн дээ... чөтгөр гэж үгүйлэн дээ чамайг...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby RoMeRo » Tue Jan 28, 2020 12:56 pm

Миний 100 сэдэв: №21 "Коби Брайнт"
1. Кобитой танилцсан түүх
2. Спортынхоо нүүр царай болж яваа лигийн НҮҮР ЦАРАЙ болж явсан нь
3. Лигийн НҮҮР ЦАРАЙ гэж юу вэ? NBA-ийн үе үеийн нүүр царайнууд
4. Коби яагаад бүх цаг үеийн гарааны тавтад багтдаггүй вэ?
5. Баярлалаа Коби Баяртай
6. Түүнийг хэн залгамжлах вэ?
1. Кобитой танилцав
1998 оны зун. Агуу Майкл Жордан 6 дахь удаагаа аварга болсны дараа зодгоо тайллаа. Намайг сагсан бөмбөгийн "ФАНАТ" болоход голлох үүрэг гүйцэтгэсэн хүн. Ер нь манай үеийнхэн, дээд талынхан бүгд Жорданаар хүмүүжсэн хүмүүс. Жордан ч ойлгомжтой. Тайлбар хэрэггүй угаасаа. Нэгэнт НБА-ын фанат болцон байсан миний сэтгэл зүйд Жорданы орон зайг нөхөх үлгэрлэн дуурайх ТАЛЕНТ хэрэгтэй байлаа. Тэр үед миний сэтгэл, нүдэнд хэн өртсөн бэ гэхээр: ЮТА-ын Мэлоун биш, Индианагийн Режжи биш, Супер соникс Кемп, Пейтон биш, Нью Йоркын Старкс, Ивинг биш, Пиппен биш, Баркли ч биш, Грант Хилл ч биш, Адмирал биш, Шак арай л биш /гэхдээ ШАК-д бол дуртай л даа/ гээд бодохоор тэр үеийн СУПЕР СТАР-уудаас биш болж таар ч байгаан. Тухайн үедээ хамгийн залуу ОД гэгдэж байсан, өсөх ирээдүйтэй тоглогч Коби Брайнтын талаарх мэдээлэл намайг өөрийн эрхгүй татаж, түүний тоглодог Лейкерс багийг нь болон өөрийг нь дэмжиж эхэллээ.

2. Спортынхоо нүүр царай болж яваа лигийн НҮҮР ЦАРАЙ болж явсан нь
1998-1999 оны улирал дуусч Жорданыг үгүйлэх байдал бага ч гэсэн намжиж түүний залгамжлагчийн тухай яригдсан, олон шилжилт хөдөлгөөн хийгдсэн, ажил хаялт дууссан, одоо л нэг сайхан спортоо үзье, сагсаа тоглоё гэсэн 1999-2000 оны улирал эхэллээ. Яг энэ үеэс Жордангийн халааг /Лигийн нүүр царайны хувьд буюу бүх талаараа/ Коби авч ёслол төгөлдөр, нэр төртэйгөөр хамгаалж явсаар 2016 онд маш том орон зайг үлдээгээд, хамгийн сүүлийн тоглолтондоо 60 оноо авч солиороод НБА-г орхисон юм. Бүхэл бүтэн 16 жилийн турш /Кобигийн фэнийхээ шилийг аваад, бүүр яг жинхэнэ утгаараа гэвэл 12 жил/ энэхүү лигийн НҮҮР ЦАРАЙ болсон тоглогч өнөөдрийг хүртэл төрөн гарсангүй. Жордан ах энэ үзүүлэлтээр түүнд хүрэхгүй. Коби Брайнт:
-Тэр тоглолтонд 81 оноо авч галзуурсан. Түүнээс өөр ганцхан хүн л энэ амжилтыг давуулсан. Тэртээ 1962 онд
-Тэр тоглолтын эхний 3 үед 62 оноо авч галзуурсан
-Тэр 20 жил сагс тоглохдоо бүх оддын тоглолтонд 18 нэрлэгдсэн. 1 жилд нь угаасаа зохиогдоогүй.
-Нэрлэгдсэн 18 жилдээ БҮГДЭД НЬ ГАРААНЫ ТОГЛОГЧООР нэрлэгдсэн
-Тэр бүх оддын тоглолтын 4 удаагийн Үнэ цэнэтэй тоглогч
-Тэр НБА-ийн 5 удаагийн аварга
-Тэр 2 удаагийн Финалын үнэ цэнэтэй тоглогч
-Тэр 11 удаа бүх НБА-ын 1-р багт нэрлэгдсэн
-Тэр 9 удаа бүх НБА-ын хамгаалалтын 1-р багт нэрлэгдсэн
-Тэр Олимпийн наадмын 2 удаагийн аварга
-Тэр 2 удаагийн онооны аварга
-Тэр Цагариган Дээрээс Довтлох тэмцээний аварга
-Хамгийн залуу гэсэн тодотголтой маш олон РЕКОРД түүний эзэмшилд байдаг. /Леброн цөөн хэдийг нь эвдсэн. Тэрийг нь Дюрант бас эвдээд явж байгаа./
-Хамгийн хөгшиндөө буюу 37 нас 234 өдөртэй байхдаа 60 оноо авсан.
-Дан ганц нас хамаарах бус өөр олон РЕКОРДууд түүний нэр дээр байдаг.
-Тэр агуу Лейкерс багийн бүх цаг үеийн онооны лидер
-Тэр агуу НБА лигийн бүх цаг үеийн хамгийн их оноотны 3-р байр
-Тэр нэг багтаа бүхэл бүтэн 20 жил үнэнч зүтгэсэн ЦОР ГАНЦ залуу. Бусдын адил урваж шарваагүй.
-Түүний гаргасан амжилтыг нэг бүрчлэн задалж бичвэл нэлээн хэдэн өдрийн ажил болно
-Тэр уналт босолт, сэргэн мандалт, доройтол гээд бүгдийг өөрийн хүчээр даван туулсан
-Тэр бэлтгэлийг үнэхээр, үнэхээр СУПЕР хийдэг
-Нэгэн үеийнхэн нь баяр ёслол, бусад арга хэмжээнд оролцож байхад тэр зааланд бөмбөгөө шидсээр л байсан.
-Тэр 3 охиныхоо маш сайн аав.
-Тэр эхнэр Ванессагийнхаа маш сайн эр нөхөр.*
-Тэр нэлээн хэдэн удаа дутуу үнэлэгдсэн. Олон зүйл дээр
-Тэхдээ тэр фэнүүддээ болон үзэн ядагч нартаа ЖИНХЭНЭ УТГААРАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН.
-Түүний нөлөөгөөр маш олон хүүхэд багачуул сагсан бөмбөгт дурласан
-Түүний нөлөөгөөр маш олон хүмүүс амьдралтай, ажилтай орлого, идэх хоол, өмсөх хувцас үрэх мөнгөтэй болсон.
-Тэр маш олон хүмүүсийг байлдан дагуулсан.
-Тэр энэ спортод өөрийгөө бүрэн зориулсан.
ТИЙМЭЭ. Тэр бол спортын нүүр царай болж яваа лигийн нэр төртэй ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙ.
*-БАЯРЛАЛАА ВАНЕССА.
Нөхөр чинь энэ лигийн НҮҮР ЦАРАЙ байсан бол чи энэ агуу хүний өөрийнх нь ЖИНХЭНЭ МУНДАГ НҮҮР ЦАРАЙ байж чадсан юм шүү. Коби 2000, за болъё 2004 он гэхэд лигт албан ёсоор хүлээн зөвшөөрдсөн бол Ванесса 2003 онд нөхөртөө, түүний фэнүүдэд, үзэн ядагч нарт хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Сагсан бөмбөгийн ертөнцөд ид мандаж явахад түүний талаар хар бараан мэдээлэл цацагдаж хэсэгтээ л шуугиан тарьсан. Энэ бол 2003 он. Кобиг Колорадо мужийн Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Коби энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Кобиг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгож улмаар Кобиг буруутгагч этгээд түүний эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн байдаг. Үүнээс болж түүний жилийн орлого эрс буурсан. Зарим компани гэрээгээ цуцалж, олон сая ам.долларын алдагдал хүлээсэн байдаг. Шүтээний амьдралд, карьерт тохиолдсон хамгийн хар үйл явдлуудын нэг нь энэ. Гэвч тэр богино хугацаанд сэргэж чадсан. Үүнээс хойш түүний талаар таагүй гэхээсээ илүү таатай мэдээлэл цахим ертөнцөд цацагдсан юм. Жилийн орлого ч дахин нэмэгдсэн төдийгүй дэлхийн хамгийн баян 10 тамирчны нэгд зүй ёсоор тооцогдов. Энэ сэргэлтийн гол хүн нь түүний хайрт гэргий ВАНЕССА БРАЙНТ байсан. Ванессагийн тухайнд өгч байсан ярилцлагууд, нөхрийнхөө талд бат зогссон шийдвэрүүд бусдад үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чадсан. Үүгээрээ тэр Кобиг бүүр цаашлаад НБА-г аварсан юм. Нэгэн агуу тамирчны, нэгэн агуу лигийн ирээдүй тэр хэсэгхээн хугацаанд, шавилхан биетэй, 20 гаруйхан настай залуухан ээжийн гарт байсныг цаг хугацаа өнгөрөх тусам олон нийт улам хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй.

3. Лигийн НҮҮР ЦАРАЙ гэж юу вэ? NBA-ийн үе үеийн нүүр царайнууд
Лигийн НҮҮР ЦАРАЙ болох тамирчдад дараахь зүйлс заавал байх ёстой байдаг.
-Дээд зэрэглэлийн өндөр ур чадвар
-Төрөл бүрийн рекорд амжилтууд
-Бүх оддын тоглолтонд олон удаа сонгогдсон байдал
-Бүх НБА-ын 1, 2, 3-р багт сонгогдсон байдал
-Улирлын, Финалын, Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон байдал
-Дор хаяж 1 удаа Лигийн аварга болсон байх
-Багаас авч буй цалин пүнлүүний байдал
-Өөрийн брендийн цуврал пүүзнүүдтэй эсэх /1980-аад оноос хойш/
-Бусдыг байлдан дагуулдаг эсэх
-Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байдал
-Дэлхийн хүмүүст танигдсан байдал
-Бусдад зөв зүйтэй үлгэр дуурайл олон тал дээр үзүүлсэн байдал
-Аливаа зүйлд тууштай байдал
-Сахилга бат, хариуцлагатай байдал
-Олон фэнтэй эсэх буюу түүнийг дагаад олон үзэгч ядагч гарч ирдэг.
-Өөрөө өөртөө итгэлтэй байдал буюу АМБИЦ-тай байх
-Тоглож буй багийнхаа №1 лидер байх
-Тэмцэгч чанар
-Хөдөлмөрч чанар
-Алуурчин чанар /сагсан бөмбөгийн талбайд/
Зэрэг маш олон шинж чанар, үзүүлэлтүүдийг нэгэн доор цогцлоож байж лигийн НҮҮР ЦАРАЙ гэх эрхэм хүндтэй алдрыг АЛБАН БУСААР өөртөө бий болгодог. Энэ өндөр нэр хүндийг олж авахад үнэхээр хэцүү байдаг хэдий ч нэг олж авснаас хойш түүнийг зодог тайлан тайлтал эзэнтэй салшгүй холбоотой байдаг.
Энэ бүгдийг КОБИ өөртөө цогцлоосон билээ. Агуу Жордан 1998 онд зодог тайлсны дараа хэн түүнийг залгамжлах вэ гэдэг асуудал яригдсан. Лигийн НҮҮР ЦАРАЙ болохынхоо хувьд. Гол нэр дэвшигчид нь ШАК, КОБИ, ДАНКАН, АЙВЕРСОН, ГАРНЕТТ нар байлаа. 2004 он хүртэл хамгийн магадлал өндөртэй нь ШАК байсан хэдий ч ХИТ рүү хийсэн шилжилт түүнийг нэг алхам ухраасан. Ер нь түүний карьер оргил үеэсээ буух тал руугаа орсон байсан учир тэр арай л болж чадаагүй.
Айверсон
Түүнд байгалаас заяасан маш өндөр ур чадвар байсан хэдий ч тэр олон зүйл дээр НҮҮР ЦАРАЙ биш гэдгээ харуулсан. НБА юу гэж л бэлтгэлээ байнга тасалдаг, архи тамхи, мансууруулах бодисыг бусдад буруу үлгэр дуурайл болохуйцаар хэрэглэдэг, хэзээ ч хамаагүй шүүх цагдаа болоод явчихаж мэдэх эрсдэлтэй хүнээр НҮҮР ЦАРАЙ-гаа хийх вэдээ.
Гарнетт
Түүний багийн амжилт бусадтайгаа харьцуулахад нэг түвшин доогуур. Чононуудтайгаа ядаж л финалд үлдээд, бүр цаашлаад аварга авчихсан бол өөрөөр яригдах нь тодорхой. Гэхдээ л KG-үзүүлсэн амжилт, алдар нэр хүндийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
ДАНКАН.
Тэр бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн агуу тамирчин. Зарим нэг зүйлээрээ тэр КОБИ-оос минь илүү. Гэхдээ л тэр НҮҮР ЦАРАЙ арай л болж чадаагүй. Түүнд ганцаас бусад бүх үзүүлэлт нь байсан. Түүнийг хойш нь татсан зүйл бол: ТЭР ҮНЭХЭЭР ҮНЭХЭЭЭЭР ДАРУУХАН НЭГЭН.
Түүнд Коби шиг, Айверсон шиг олон фэн байхгүй /тухайн үедээ/. Түүнийг үзэн яддаг хүн мааш цөөхөн. Тэр уран гоё тоглолт байхгүй. Тэр олны анхаарлын төвд байх үнэхээрийн дургүй. Ийм л учраас Данкан нүүр царай болоогүй. Болохыг ч хүсэхгүй. Тэр ийм л хүн. Түүний карьерын сүүлийн тоглолт л түүнийг ХЭН БЭ гэдгийг хэлээд өгнө. Гэхдээ л түүнийг Кобиг зөвшөөрдөгөөс олон хүн хүлээн зөвшөөрдөг.
Үе үеийн Лигийн НҮҮР ЦАРАЙНУУД
Уилт Чэймбэрлин 1961-1970-аад оны эхэн үе.
Энэ ойлголт анх Агуу Уилт Чэмбэрлинг лигт орсон үеэс эхэлсэн болов уу гэж боддог. Тэр тухайн үедээ бусдаас үнэхээр хол тасархай илүү байсан нь олон хүмүүсийн яриа, баримтат кино, үзүүлсэн мангас статуудаас нь харагддаг. Түүний амьдрал өөрөө маш сонирхолтой кино. Түүнтэй ойр өрсөлдөх цор ганц хүн нь Рассел хэдий ч тэр мөн л олны анхаарлын төвд байх дургүй, илүү дутуу юм бодолгүй багийн амжилтандаа л анхаардаг хүн байсан. Тиймээс ч тэр өнөөдөр 11 бөгжтэй цор ганц эрхэм.
Карийм Абдул Жаббар. 1970-аад оны эхэн үеэс 1980 он
Түүнтэй ойр өрсөлдөх хүн байхгүй байсан болов уу. Түүний мангас статууд нь байхад л хангалттай. 19 удаа БҮХ ОДОД-ын тоглолтонд сонгогдсон хүн.
Ларри Бьөрд, Ирвин Жонсон. 1980-1988,89он
Аль нэгийг нь илүү роль гүйцэтгэсэн гэхэд нөгөөх нь бас мундаг рольтой байсан нь тодорхой. Энэ агуу 2 эрхмийн өрсөлдөөн нь лигийн НҮҮР ЦАРАЙ болж байсан байдаг. Нуурынхан Жонсонг илүү гэж байхад Бостоныхон Ларригаа урд талд нь тавина. Заавал аль нэгийг нь сонго гэвэл олны анхааралд байх дуртайгаараа, олон хүний хайрыг татсан байдлаараа, шидэт инээмсэглэлээрээ МАНАЙ ХҮН арай л илүү үүрэг гүйцэтгэсэн боловуу.
Аварга авсан тоо нь ч илүү. /Энэ хэсэгт яах ч аргагүй Лейкерс шилээ зүүчихлээ. хэхэ/
МАЙКЛ ЖОРДАН 1990-1998
За энэ эрхэм дээр нээрээ юу бичих вэдээ. АНУ гэж аймаар гүрний Ерөнхийлөгчөөсөө илүү нэр алдартай байсан гэхэд л хангалттай байх. Намайг Сагсанбөмбөг төдийгүй бүх спортыг нийлүүлж байгаад шилдэг 10-ыг нэрлэ гэвэл түүний нэрийг тэр дунд заавал бичнэ.
Дээр нь нэг зүйлийг хэлэхэд бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсчин гэдгээс гадна БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ НҮҮР ЦАРАЙ гэдэг цолыг түүнд эргэлзэхгүй зүйлгүйгээр өгнөө. Би л хувьдаа. Тэр өнөөдөр зодог тайлаад 20 жил болсон хэдий ч түүний нөлөө нэр хүнд буураагүй л байна. Олон ч тамирчид түүний пүүзийг өмсөж байна.
Коби Брайнт 2000-2016.
Кобигийн талаар хангалттай бичсэн болохоор нэмэлт мэдээлэл хэрэггүй биз. Дээр бичсэн тайлбараа дахиад нэг бичихэд 2000-2003 оны хооронд КОБИ нүүр царай нь болж амжаагүй байсаан гэхэд лигт өөр, түүнээс илүү тэр гээд хэлчих нүүр царай байхгүй байсан нь дамжиггүй.

4. Коби яагаад бүх цаг үеийн гарааны тавд багтдаггүй вэ.
Хариулт нь маш амархан. Гарааны тавтыг нэрлэхдээ: PG, SG, SF, PF, C гэсэн байрлуудад оноосонтой холбоотой. Мэдээж энэ нь хамгийн үнэнд ойрхон тодорхойлолт болно л доо. Үүнээс шалтгаалаад МАНАЙ ХҮН энэ тавтад нэрлэгдэж чаддаггүй юм. Яагаад гэвэл АГУУ ЖОРДАН-ийн байрлал SG буюу Кобигийнхтой давхцдаг. Хэрвээ Жордан SF дээр тоглодог байсан бол КОБИ ямар ч асуудалгүй гарааны тавтад нэрлэгдэх байлаа.


5. БАЯРЛАЛАА КОБИ БАЯРТАЙ
Сагсан бөмбөг гэх агуу спортын амт шимтийг /үзэгчийн хувиар/ мэдрүүлж өгсөн, дан ганц сагс гэлтгүй бусад зүйлсийн талаар ойлгуулж өгсөн чамд мэхийн ёсолъё. Чиний 20 дахь улирал яг л ОСКАРЫН ШАГНАЛТ кино шиг байлаа. Бусад багуудын талбай дээр хийсэн сүүлийн тоглолтууд, Бостоны фэнээс ирсэн захиа, Карьерын чинь хамгийн сүүлийн тоглолт, 60 оноо, бүх хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн байдал, зодог тайлсныхаа маргааш өдөр хувцасаа аваад бэлтгэлийн зааландаа ирсэн явдал. Энэ агуу хүний, энэ агуу карьерыг гайхамшигтаар аварсан Ванессад дахин талархъя. Баярлалаа Коби. БАЯРТАЙ ЗАЛУУ минь.

6. Кобиг хэн залгамжлах вэ?
Лейкерс багийнхаа өнцгөөс хараад хэлвэл цаг арай эрт байна. Ганц нэг жилийн дараа бол хэн нэг нь тодроод ирнэ л дээ манай залуучуудаас. НБА-ийн нүүр царайны хувьд 2000 онд болж байсан үйл явц давтагдаж байна. Учир НҮҮР ЦАРАЙ болоод явчих олон мундаг тоглогчид энэ лигт байна.
Леброн Жеймс.
Тэр Кобигийн байр суурийг хамгийн хүчтэй ганхуулсан хүн. Харамсалтай нь 2010 онд хийсэн түүний шилжилт том хамартай залууг энэ ЛИГИЙН НҮҮР ЦАРАЙ болох болоогүй ээ гэдгийг харуулаад өгсөн. Түүний нөлөөгөөр Коби зодог тайлан тайлтлаа байр сууриа хамгаалаад дуусгасан. Сүүлийн жилүүдэд баг нь Плей офф битгий хэл түүхэн муу амжилтаа үзүүлж байхад хүртэл Кобигийн нөлөө байсаар л байсан. Нарлаг Миамид очсоноор Леброн Кобид хүрэх болоогүй гэдгээ харуулсан ч нөгөө талд удаан хүлээсэн аварга цолоо хүртсэн. Гэхдээ нэг л жаахан чамлалттай. Үнэхээр л тэгэж нийлэх гээд байсан юм бол нөгөө 2 супер одоо Кливленд хотдоо аваад ирж яагаад болоогүйн бол. За тэхдээ болдог юм болдогоороо болоод өнгөрсөн. Харин одоо Лебронд энэ нэр хүндтэй АЛБАН БУС шагналыг хүлээж авах ээлж нь ирлээ. Даах эсэх нь өөрөөс нь л шалтгаална. Одоо л нэг ЭР ХҮН ШИГ, ТАМИРЧИН ХҮН ШИГ байх цаг нь ирсээн. Өнөөдрийн байдлаар бол дажгүй л байна. Дасгалжуулагчаа үл хүндэтгэж байгаа юм алга, багаа солих талаар шуум ерөөсөө алга. Болжийноо болжийно.
Аа харин нэг зүйлийг тодотгоход: Кобигийн фэнүүдийнх дийлэнх олонхи нь ЖОРДАНГ хүлээн зөвшөөрдөг бол, Леброны фэнүүдийн дийлэнх нь олонх манай хүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэдэгт нь тодорхой хариулт байхгүй. Яахав шүтээнээс нь илүү нэр хүндтэй, бай суурьтай байгаад байсанд байж болох юм. Таамаг шүү.
Стэфэн Карри.
Леброны байр сууринд хамгийн том шахалт үзүүлж байгаа хүн. Бүх талаараа. Хэрвээ Дюрант багт нь ирээгүй байсан бол мань хүн бараг л КОБИГ залгамжилчих байлаа. Харамсалтай нь багийн удирдлагууд Дюрантыг авчирч багтаа хөрөнгө оруулалт хийсэн бол эсрэг талд нь аймшигтай тамирчин, агуу шидэгчийн карьерт хор болох зүйлийг хийгээдэхсэн. Гэхдээ л зангараг нь хайчихав гэж Карригийн фэнүүд Леброныхоос олон. Нөлөө нь бүүр тэгэж буурчихаагүй л байна.
Кэвин Дюрант
Алтан мужийнхан Карригийнхаа карьерт уршиг тарьсан бол, Дюрант хүү өөрөө өөрийнхөө карьерт хар толбо үлдээчихлээ. Хэдий аймар стат үзүүлж, аймар тоглолт гаргалаа ч гэсэн, баг нь аварга боллоо ч гэсэн /Угийн энэ жил аварга авах нь тодорхой/ хар толбо нь арилахааргүй гүн. Түүнд Стэфээс ч илүү боломж, Леброноос ч илүү цаг хугацаа, нөхцөл байдал/багаа солиогүй/ байсан. Даан ч тэр энэ бүхнийг золиосолсон. Зөвхөн аварга цолны төлөө. Леброноос суралцаж болох байсан хэдий ч Леброны алдааг давтсан. Дээр байгаа 2 нэр, доороос түрэх залуусыг бодож үзээд өөрийнх нь байгааг харахаар түүнд ЛИГИЙН НҮҮР ЦАРАЙ болох боломж маш бага байнадаа.
Вестбрүүк, Харден, Энтони Дэвис, Лиллард, КАТ
Дээрх нөхдөөс гадна энэ жагсаалтад нэрээ бичүүлэх боломжтой, олон мундаг хүмүүс ЛИГИЙН НҮҮР ЦАРАЙ болохын төлөө дор бүрнээ нам гүмхэн, өөрсдөө ч сайн мэдэлгүй өрсөлдөцгөөж байна. Энэ улиралдаа бол Харден, Мэлхий Нинжа 2 нөгөөдүүлээсээ илт илүү байна. Энэ эрчээ дор хаяж 2-3 жил хадгалаад багаа аварга авахуулдаггүймаа гэхэд ядаж финалд хүргээдэхвэл тэгээд болоод явчихаж байгаан.
Эрхэм хүндэт КОБИД зориулав. 2017.01.26
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby J@x » Wed Jan 29, 2020 3:35 am

Сонин юм шүү. Хамгийн дургүй тамирчин байсан. Тэгсэн мэдээ анх сонсоод сонин болсон. Эхнэрээсээ нууцаар 00-д цийлэгнэв.
SPS-н Баясаа хэллүү дээ дургүй гэж боддог ч дотроо бол хүндэлдэг, биширдэг, дэмждэг л байж гээд.
Орландог минь финалд нухаж байхад нь хамаг гавьяаг загасчин, Ариза нтрд өгч Кобиг хүчгүй харагдуулах гэж олон жил хичээсэндээ ичих ч шиг.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13310
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby El Payaso » Wed Jan 29, 2020 12:04 pm

Аа би ч дургүй бсн. Дургүй бсн ч гсн сэтгэл хөдөллө эдр гэж шаагаа яахав хөдлөхгүй бна лээ. Гэхдээ цочир мэдээ байсан.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Tmshinoda » Wed Jan 29, 2020 12:16 pm

Inside Nba-ийнхан өөрсдийн дурсамжаа хуваалцаж байгаа нь их гоё байна.

Шак, Жэрри Вэст хоёрт бусдаасаа илүүтэйгээр хэцүү байна даа..

Рэжжи, Нэш гээл бүгд л гоё юм ярьж байна.

Өчигдөр Тмак-ийн яриаг үзсэн. Хөөрхий нулимсаа барьж чадахгүй байна лээ.
Коби тэр 2-ын одоогоос жилийн өмнө 19 оны 1 сард
хамт орсон нэвтрүүлгээрээ бие биенээ явуулж байгаа нь их хөөрхөн.
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: LOS ANGELES LAKERS: THE NEW META

Postby Ахмад » Wed Jan 29, 2020 3:00 pm

R.I.P
Ахмад
 
Posts: 383
Joined: Mon Jul 02, 2007 11:13 am

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests